Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

  Нарийн бичгийн дарга                    М.Пүрэвдорж

  Улсын яллагч                                  Б.*******

  Шүүгдэгч                                           Б.*******

  Түүний өмгөөлөгч                      Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2323000000048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 308 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/        

            Шүүгдэгч нь Б.******* 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Л.ын эзэмшлийн адуун сүргээс хаан дээр ширээтэй сэрээ, гуяндаа задгай гүл шар тамгатай хязаалан гүү, сартай хамар цагаан, хойд өсгийн нь цагаан, зөв талын гуя дээрээ саран дэвсгэртэй өлзий тамгатай хонгор шүдлэн гүү, сартай бууралдуу, зөв талын гуя дээрээ саран дэвсгэртэй өлзий тамгатай хондон зээрд гүү буюу 3 тооны адууг бусдад хэлэлгүйгээр, нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч Л.т 2,000,000 (хоёр сая), хохирогч Б.т 5,000,000 (таван сая), төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

   Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг хамаарч байна.          

             Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Л., Б. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч Л., Б. нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

1.1. Хохирогч Л., Б. нар нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн ******* сумын *******  багийн нутаг ******* гэх газарт бэлчээрлэж байсан адуунаасаа нийт 3 тооны адуугаа алдсан нь хохирогч Л.ын “...2021 оны  12 дугаар сарын 4, 5-ний үед гэдэг хүн багийн нутаг гэх газарт танай адуу 8 ширхэг болсон байна гэж хэлсэн. Миний адуу 8 ширхэг болсон байсан тэр гэх газарт *******, , гэх айлуудын өвөлжөөн байдаг. Би адуу бэлчээрлэдэг ын эх, ******* гэх газруудаараа явж хайгаад олдоогүй юм. Би өөрийн хязаалан, соёолон хоёр хээр байдсаа гийн удамтай сайн азарганы төл болохоор тус бүр нь 2.500.000 төгрөгөөр нийт 5.000.000 таван сая төгрөгөөр үнэлнэ. гэгчийн уг азарга тойргийн суманд олон айраг түрүү авч байсан азарга байдаг. Харин тэр ийн адууны үнэлгээг мэдэхгүй их л гоё байдаснууд өөрийнх нь хурдан азарганы төлүүд үнэндээ л гоёмсог байдаснууд байсан. 2021 оны хавар 5 сард манай адуунд нийлсэн байсан чинь манай Хул азаргыг хурдан удамтай гээд танай адуунд байлгаж байя гэхээр нь байлгаж байсан чинь хулгайд алдагдчихлаа. Би өөрийн хул азаргаа даага байхад нь одоогоос 6 жилийн өмнө 2.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм....” гэсэн мэдүүлгээр,

 Хохирогч Б.ийн “...2021 оны 11 дүгээр сарын 28-аас 12 дугаар сарын 06-ны хооронд ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газраас Л.ын эзэмшлийн 12 тооны адуунд байсан миний 2 тооны адуу хулгайд алдагдаад одоо болтол олддоггүй. ын эзэмшлийн адуунд байсан миний сартай хамар цагаан хонгор шүдлэн байдас, хойд 2 өсгий нь 1 мөчид 1 лав цагаан, зөв талын гуяндаа цагаан үсэн саран дэвсгэртэй өлзий тамгатай, нэг нь сартай бууралдуу халзан хондон хээр байдас зөв талын гуяндаа цагаан үсэн саран дэвсгэртэй өлзий тамгатай 2 байдас байсан. 2021 оны хавар 5 сард Л.ын адуунд нийлсэн байхаар нь тэдний азарга хурдан удамтай сайн азарга болохоор нь адуундаа байлгаж байгаач сайхан байдаснууд байгаа юм цус сэлбэе гэж хэлээд тэдний адуунд байлгаж байсан чинь алга болчихсон. Миний өөрийн Аймаг бүс, сумын баяр наадамд олон удаа түрүүлж айрагдсан ХОНДОН азаргын төлүүд үнэндээ л гоёмсог адуунууд байсан. Би өөрийн 2 байдсаа тус бүр 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ нийт 5.000.000 /таван сая/ төгрөгөөр үнэлж байна..” гэсэн мэдүүлгээр,

Л.ын бэлчээрт байсан адуунаас 3 тооны адуу алдагдсан байсан талаар мэдүүлсэн гэрч Б.гийн “...2021 оны 12 дугаар сарын 01-нд би олон гэх газраас адуугаа  авахад ын  адуу 12  ширхэг бүрэн цасан дээр харагдаж байсан. Тэгээд 3-4 хоногийн дараа манай адуу    багийн нутаг гэх газарт 8-9 ширхэг болсон байна гэж буюу хэллээ гээд бид 2 хамт явж очиход тэр газар 8 ширхэг болсон байсныг тууж ирсэн. Тэдний адуунд гэгчийн 2 байдсан гүү байсан тэр 2 тэгээд ын адуунаас  дахиад 2 байдас нийт 4-н адуу байхгүй болсон байсан. Сумын төв тойроод л байж байдаг адуу байгаа юм” гэсэн мэдүүлгээр,

 гэрч А.ын “...Манай нутгийнхан намайг гэж дууддаг юм. Уг нь гэдэг.  Нэг удаа  адуундаа явж байхад 2021 оны 12 дугаар сарын эхээр юм өдрөө санадаггүй тэгэхэд буюу над руу залгаад адуугаа хайгаад олдоггүй гэхээр нь би танай адуу багийн гэдэг газар харагдаж байна лээ гэж хэлсэн. Манайх бас тэдний адуу шиг зүстэй азаргатай болохоор дөхөж очоод дурандсан чинь харин 8-9 орчим тооны адуу байсан гэж хэлсэн чинь уг нь 12 тооны адуу байх ёстой доо гэж байсан. Би ер нь нутгийнхаа айлуудын адууг нэг бүрчлэн биш гэхэд ерөнхийдөө танина л даа...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Л.ын алдсан 1 тооны адуу, ийн алдсан 2 тооны  адууг Б.******* нь  өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар авч төхөөрөн махыг нь Улаанбаатар хот  руу явуулсан нь хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна Тухайлбал:

Б.*******гийн гуйлтаар тэднийд очиж адуу төхөөрөлцсөн талаараа шууд тусган мэдүүлсэн  гэрч Д.ын “...2021 оны 12 дугаар сарын эхээр өдрөө санахгүй байна. ******* гэх манай найз миний дугаар луу гэсэн дугаараас залгаад хөдөө өвөлжөөн дээрээ байна ирээд хүнс хийлцээд өгөөч гэхээр нь би ахынд ороод онцын хийх юмгүй бол гийн хүнсийг гаргалцчихаад ирье гэж хэлээд бид 2 ахын мотоциклтой очсон чинь 3-н адуу хашаанд байсан. Яг харуй бүрий болсон байхад гаргалцаж өгөөд сумын төв явсан. тэгээд гэртээ ганцаараа үлдсэн ээж нь сумын төв явсан гэж байсан. Өөр хүн байгаагүй. Би лав авсан мөнгө төгрөг байхгүй хотынхондоо л хүнс гаргаж явуулж байгаа гэж ярьсан. Хойд 2 хөлийн өсгий цагаан хонгор байдас, мөн халзандуу хүрэн зээрд байдас хоёулаа тод цагаан өлзий тамгатай харагдсан, тэгээд дахиад бараан зүсмийн нэг байдас байсан тамга тэмдэг харагдаагүй. Тухайн үед өөр адуу мал байгаагүй тэр 3 адуу л хашаатай байсан...” гэсэн мэдүүлгээр,

 гэрч Д.ын “...2021 оны 12 дугаар сарын эхээр л юм яг өдрөө санадаггүй 03, 04-ний үед л санагдана. манайд ирээд ******* гээд манай найз байдаг юм тэр хөдөө өвөлжөөн дээрээ байна ирээд хүнс хийлцээд өгөөч гэж байна гэхээр нь би той хамт хүнсийг нь гаргалцахаар  мотоциклтой очсон чинь 3-н адуу хашаанд байсныг гаргалцаж өгөөд бид хоёр сумын төв явсан. Тухайн үед харуй бүрий болсон байхад гаргасан. ******* тэгээд хөдөөгийнхөө гэртээ ганцаараа үлдсэн өөр хүн байгаагүй. Хотынхондоо хүнс гаргаж явуулна гэж ярьж...” гэсэн мэдүүлгээр,

 Б.******* 2 тооны адууны мах ачиж сумын төв оруулсан тухай шууд тусган мэдүүлсэн гэрч Г.ын “ ... *******гийн өвөлжөөгөөр дайрсан чинь ******* ганцаараа байсан... тэгээд хотынхны идшийг бэлдсэн гээд 2 адууны мах ... сумын төв оруулах гэсэн юм гээд ачсан... тэр адууны махыг сумын төв орж хашаанд нь буулгасан...” гэсэн мэдүүлгээр,

Б.*******гээс адууны мах авсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн гэрч А.ийн “...2021 оны 08 дугаар сард ... хамаатны ах Б.*******тэй  уулзаж  өвлийн идэш авмаар байна. Надаа 400.000 төгрөг байна гэж хэлсэн чинь идэшний үеэр идэш явуулъя гэж хэлээд надаас 400.000 төгрөг  бэлнээр авсан юм. 2021 оны 12 дугар сард  над руу Б.******* гар утсаар холбогдож унаанд адууны мах хийгээд явуулчихлаа гэж ярьсан юм.   Тэгээд адууны махаа Толгойтоос  том тэрэгний жолоочоос очиж  авч байсан юм” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Түүний үйлдлийн улмаас хохирогч Л.т 2.0 сая төгрөгийн, Б.т 5.0 сая төгрөгийн хохирол учирсан  болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 16 дугаартай “ ийн хурдын угшилтай шүдлэн насны эм адуу 2,500,000 төгрөг, хязаалан насны эм адуу 2,500,000 төгрөг, Л.ын хурдны угшилтай хязаалан насны эм адуу 2,000,000 төгрөг” гэсэн  шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд  эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр  нууцаар , хууль бусаар авах байдлаар илэрнэ.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан олон тооны мал гэдэгт ...2 бод түүнээс дээш малыг ойлгоно “ гэж заасан бөгөөд олон тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр заасан байна.

          Шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  бусдын малыг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 3 тооны бод малыг шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.

          Иймд Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.          

          Шүүгдэгч хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан хохирогч Б., Л. нарын хохирлоо нөхөн төлүүлж авсан тухайгаа мэдүүлсэн мэдүүлгээр  тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

            Шүүгдэгч Б.******* нь хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.******* нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 308 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн байна.

        Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь  хуулиар хязгаарлалт  тогтоосноос бусад тохиолдолд  хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд  өмнө нь ял шийтгүүлж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг  хэрэглэхэд хязгаарлалт болохгүй.

         Шүүгдэгчид прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын  хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  “олон тооны мал хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******г 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 жил  2 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгчид 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг  битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.          

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.                

                    

                                            

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.НАНДИНЦЭЦЭГ