Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/153

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Х.Анхцэцэг /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч Ч.Энхцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн******* дахь хэсгийн*******.6,*******.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн*******д холбогдох эрүүгийн*******110000001241 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* оны******* дүгээр сарын*******-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эохэлсэн тодорхой ажилгүй, ам бүл*******, эхийн хамтаар******* дүүргийн******* дугаар хороо, дугаар гудамж тоотод оршин хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,*******, (...............),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн Хан-Уул дүүргийн******* дугаар хороо 19-ийн автобусны буудлын хажууд “Долоон наран” хүнсний дэлгүүрийн гадна*******021 оны 8 дугаар сарын*******2-ны өдрийн 07 цагийн үед иргэн хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь цохиж, өшиглөнийн биед тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын бөмбөлөгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан,

 - Мөн ганцаараа*******018 оны 12 дугаар сарын 31-нээс*******019 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө******* дүүргийн******* дугаар хороо, Согоотын 82-1173е тоотод хойд эцэг маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж унагаан гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн, зулай ясны шугаман хугарал, тархины дух, дагз хэсгийн эд дэх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цус хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай хэсэг, баруун чамархайн булчингийн цус хуралт бүхий гавал тархины гэмтлийг учруулан, хүнийг алж, улмаар хоёр хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч *******: “...2021 оны 8 дугаар сарын*******2-ны өдөр би согтолттой байсан.той архи уусан нь үнэн. амь хохирогчтой маргалдсан, би нэлээн муудсан байсан. амь хохирогчийг цохиж унагаж толгой тархигүй өшиглөж байсан. Би салгасан боловч над руу уурлаад байсан. Би амь хохирогчийн цээж хэсэг рүү 1-2 удаа өшиглөснөө хүлээн зөвшөөрч байна. Насанд амь хохирогч санаатай алъя гэсэн санаа сэдэлт байгаагүй. Хамт архи уусан нь үнэн. Ийм хэрэг хийсэндээ харамсаж, гэмшиж байна. Миний цээж хэсэг рүү нь өшиглөсөн өшиглөлт үхэлд хүргэх өшиглөлт биш гэж бодож байна. Камерын бичлэгээс харахад толгой руу нь биш, цээж хэсэг рүү өшиглөж байгаа нь харагдаж байгаа...” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хан-Уул дүүргийн******* дугаар хороо 19-ийн автобусны буудлын хажууд “Долоон наран” хүнсний дэлгүүрийн гадна*******021 оны 8 дугаар сарын*******2-ны өдрийн 07 цагийн үед иргэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хүнд гэмтэл учруулж алсан гэмт хэргийн тухай:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын*******3-ны өдөр таньдаг залуу Дэлгэрбат хүү чинь гэмтлийн эмнэлэгт байгаа гэж хэлсэн. Яваад очтол эрчимт эмчилгээний тасагт хүнд зодуулан биеийн байдал маш муу гэж хэлсэн...*******021 оны 08 дугаар сарын*******6-ны шөнө 03 цагийн үед гэмтлээс нас барсан гэж хэлсэн...” (1 дүгээр хавтас хэргийн 38 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2021 оны 08 дугаар сарын*******2-ны өглөө би ажилтай хөдөө ногоо тарьж байгаа тус шөнө гэртээ ирсэн. Өглөө 7 цагийн үед “Долоон наран” дэлгүүр орсон чинь үүдэн хэсэгт газарт талийгаач О.Цэвээнхүү хэвтэж байсан. Хүнд зодуулсан, амьсгалж байсан бөгөөд тус “Долоон наран”-гийн худалдагч эмэгтэй надаас “энэ хүнийг таних уу” би “танина” гэж хэлсэн. Манай энэ хавиар архи уугаад яваад байдаг гэж хэлсэн...Би дэлгүүр ороод талх аваад гараад ирэхэд цагдаа түргэн ирсэн. Эмнэлгийн машин аваад явахад тус дэлгүүр хажуу талын ТҮЦ-нд ногоо зардаг миний үеийн залуу надад “шөнө******* эрэгтэй, 1 эмэгтэй маргалдаад тэр гурван хүний нэг залуу нь удаан зодсон” гэж хэлсэн. Шөнө наанаа хоносон байна гэж хэлсэн... “Долоон наран” хүнсний дэлгүүрийн гадаа үүдэн хэсэгт хөдөлж байсан. Толгойноос цус гарсан байдалтай, би нээх сайн анзаарч хараагүй. Ямартай ч гар нь хөдлөөд би амьд байгаа юм байна даа гэж хэлээд худалдагчтай хамт цагдаад дуудлага өгсөн юм...” (1 дүгээр хавтаст хэргийн 111 дэх тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Хан-Уул дүүргийн******* дугаар хороо 19 үйлчилгээний төвийн хөшөөтэй автобусны буудлын ар талд ухаангүй согтуу хүн зодуулсан байдалтай байна гэх дуудлага Хан-Уул дүүргийн цагдаагаас ирсэн. Дуудлагын дагуу тус газарт*******021 оны 08 дугаар сарын*******2-ны өглөө 7-8 цагийн хооронд очсон. Очиход “Долоон наран” гэх дэлгүүрийн үүдэн хэсэгт цементэн дээр ухаангүй*******0-30 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Хамраас нь цус гарсан нүүр хэсэг болон толгойны ар хэсэг гэмтэлтэй хавдсан байдалтай, ухаангүй согтуу хүн байсан. Тус хүнийг өргөөд машинд оруулаад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Нүүр хэсэг нь хамар хэсгээс нь цус гараад бохирлогдсон байсан, ариутгаж цэвэрлэж, хүчилтөрөгч өгөөд ГССҮТ-ийн яаралтай хүлээн авах яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн...Дуудлагаар очиход ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, ухаангүй, амьсгалж байсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2021 оны 08 дугаар сарын*******2-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Хан-уул дүүргийн******* дугаар хорооны нутаг дэвсгэр 19-ийн автобусны буудлын ард “Долоон наран” гэх хүнсний дэлгүүрийн урд талын үүдэн хэсэгт*******5-30 орчим насны эрэгтэй ухаангүй байдалтай хэвтэж байсан. Очоод дуудаж үзэхэд сэрэхгүй амьсгалж байхаар нь 103 дугаарт дуудлага өгч нөхцөл байдлыг жижүүрийн ахлахад хэлсэн. 103 15-20 минутын дараа ирээд тус ухаангүй хүнийг үзээд тархиндаа гэмтэл авсан тархи нь хавдсан байна гэж хэлсэн. Тэгээд тус хүнийг ГССҮТ-ийн яаралтай тусламжийн эрчимт эмчилгээний тасаг руу авч явсан. Тус ухаангүй залууг харахад нүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан яг хаанаас нь цус гарсныг мэдэхгүй, толгой хэсэг нь хавдсан байсан бөгөөд хувцас нь шороо тоос болсон байдалтай...Ухаангүй хүнийг гэдгийг тус газарт байсан Тэмүүжин хэлсэн...” (1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн*******021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Цогцост шинжилгээ хийсэн 1762 дугаартай “...1.Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальс дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нүүр мөчдийн цус хуралт, зулгаралтууд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...О.Цэвээнхүүгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч нь тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальс дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хурааны улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна...” гэсэн  шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн*******8-175 дахь тал) гэсэн,

 

Сэжигтнээр “...”Билэгдэмбэрэлтэй таараад хамт архи хувааж уусан. Тэгээд “Долоон наран” нэртэй дэлгүүр ороод хамт архи уухаар болоод хүрэл хөшөөтэй автобусны ард байрлах “Долоон наран” дэлгүүрээс архи аваад /Элбэг хочтой/, Тэмүүжин, манай эхнэр Цэнгэлмаа, бас надад зодуулдаг Цэвээнээ нартай 0.75л архи хувааж уусан. Тэгээд Билэгээ гэх хамт архи ууж байсан залуугаа автобусанд суулгаж өгчхөөд буцаж архи ууж байсан газраа ирээд Гантөмөрт байсан тал ширхийг хамт хувааж уугаад би муудсан. Тухайн үед би хүнтэй маргалдаад зодолдоод байх шиг байсан. Тэгээд Дунд голын эрэг дээр сэрсэн... Өмнө*******-3 удаа хамт архи хувааж ууж байсан. Тэр өдөр битэй юунаас болоод маргасан талаараа санахгүй байгаа. Гэхдээ цохиж зодсон асуудал бол үнэн...Би нүүр лүү нь гараараа олон цохисон. Тэгээд толгой руу нь олон удаа өшиглөсөн. Яг хаана нь хэдэн удаа зодож цохисон талаараа нарийн сайн санахгүй байна..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87 дахь тал),

 

Сэжигтнээр “...Цэвээнээ гэх залуу манай нөхрөөс ариун цэврийн цаас асуусан. Тэгсэн чинь манай нөхөр би чиний бөгсний алчуурыг бэлдэх ёстой юм уу? гэж уурлаад Цэвээнээ гэх залууг цохиод унагаасан. Тэгээд Билгээ би найзыгаа өмөөрдөг гээд тэр хоёр толгой нүүр лүү өшиглөөд байсан...Ганзоригийг болиоч гэж хэлж байсан, гэтэл согтуу хүний үгэнд орохгүй,ийн нүүр, толгой хэсэг рүү нь өшиглөөд байх шиг харагдсан. Би “болиоч ээ ханиа наадах чинь бараг үхчихэж байгаа юм биш үү” гэж хэлэхэд тоохгүй байхаар нь тэр хүнийг нь очоод өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал),

 

Яллагдагчаар “...Манай нөхөр би чиний бөгсний алчуурыг бэлдэх ёстой юм уу гэж уурлаад Цэвээнээ гэх залууг цохиод унагаасан. Тэгээд Билгээ би найзыгаа өмөөрдөг гээд тэр хоёр толгой нүүр лүү нь өшиглөөд байсан...Би болиоч ээ ханиа наадах чинь бараг үхчихэж байгаа юм биш үү гэж хэлээд тоохгүй байхаар нь тэр хүнийг нь очоод өшиглөсөн...Цэвээнхүүгийн нүүр хэсэг рүү нь 1-2 удаа алгадсан. Тэгээд хөл рүү нь өшиглөсөн санагдаж байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн*******10 дахь тал),

 

Яллагдагчаар “...Цэвээнхүү уулзахаас өмнө нэлээн согтуу байсан бөгөөд юунаас болж маргалдсан нэлээн согтуу ухаан санаа орж гараад байсан болохоор тэгээд би баруун гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Гэтэл хойшоо саваад газарт унасан. Би түүний нүүр толгой хэсэгт хэд хэдэн удаа гар болон хөлөөрөө ээлжилж цохиж өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн*******16-217 дахь тал),

 

Яллагдагчаар *******ийн “...Ганзориг цохиж байсан эхлээд би салгасан боловч над руу уурлаад намайг зодох гээд байсан. Тэгээд газарт унасан үед элэг нүүр лүү нь өшиглөж, гараараа цохиж байсан. Би элэг рүү хоёроос гурван удаа өшиглөсөн...Хүний амь насанд хүрсэндээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн*******-10 дахь тал),

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 64 дугаартай “...1.******* нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна... ******* нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна... ******* нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 31-34 дэх тал),

 

Цогцост үзлэг хийсэн “...баруун зулайн чамархайд 11x10 см талбайд тах хэлбэрийн мэс засалын шархтай...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 17-200 дахь тал),

 

2021 оны 08 дугаар сарын*******2-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 31-34 дахь тал) зэрэг,

 

2018 оны 12 дугаар сарын 31-нээс*******019 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө******* дүүргийн******* дугаар хороо, Согоотын 82-1173е тоотод хойд эцэг маргалдаж, улмаас хүнд гэмтэл учруулж алсан гэмт хэргийн тухай:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би*******019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байхад манай эгч Оюунчимэг 13 цагийн үед над руу залгаад талийгаачийг гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд ирсэн байна харвасан юм уу, зодуулсан юм шиг шинжтэй байна гэж хэлсэн... тэгээд би гэртээ хүлээгээд байж байхад 13:40 цагийн орчимд эгч Оюунчимэг над руу залгаад өнгөрсөн байна гэсэн... Тэгээд талийгаачийг харахад цээж болон гарын хэсэгт зулгаралт гэмтэлтэй, нүүрний хэсэгт унаад шалбарсан шархтай байсан юм... толгойных нь зүүн талын хэсэгт нь үс нь цус болоод хатсан байдалтай байсан... Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг дээр цуглараад уулзахад талийгаачийн бага хүүн ажилладаг газрын захирал руу залгаж талийгаачийг нас барсан талаар хэлсэн байсан. Яагаад бид нар руу болон хүүхдүүд рүү нь хэлээгүй нь их сонин санагдаж байна. Яагаад гэвэл талийгаачийг өөрийн том хүү Чинбатынд байхад хамтран амьдрагч Мөнхбат гэх хүн нь Чинбат болон түүний эхнэр Алтантогос нар руу байнга залгаж гэртээ ир гэж дууддаг байсан хэр нь тэр өдөр ийм зүйл болсон талаар яагаад хэлээгүйд гомдолтой байна. Тэгээд бас*******018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү Чинбатынхаас эрүүл саруул ухаантай гарсан. Гараад явахдаа орой эргээд ирнэ, танай гэрт байгаад хүүхдүүдийг чинь харж өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд тэр өдөр гэрээс нь гарч яваад эргэж ирээгүй маргааш нь эмнэлэгт хүргэгдсэн байсан. Тэр өдөр манай эгч Оюунчимэг нь талийгаачийн хамт амьдарч байсан гэрт нь явж очиход Мөнхбат нь сандраад гар нь салгалаад гэрээ цэвэрлэж байсан, хоёр гарын буйг орчимд нь хөхөрсөн байдалтай, духны орчимд хумсаар маажсан гэмтэлтэй байсан гэсэн. Тэгээд манай эгч юу болсон талаар асуухад талийгаачийг согтуу байсан, гаднаас согтуу орж ирсэн орилж байгаад унтсан тэгээд унтаж байгаа юм байлгүй, согтуу гэж хэлсэн болохоор гэрийнхэнд хэлээгүй тэгээд өглөө нь босоод харахад хэвийн биш байхаар нь түргэн дуудсан гэж хэлсэн гэж байсан. Тэгээд урд өмнө нь бас хамтран амьдрагчийн хүү нь урд нь бас талийгаачийг нэг хоёр удаа цохиж байсан гэж сонсогдож байсан...гомдолтой байна...” (2 дугаар хавтас хэргийн 77-78, 81 дэх тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Тэгсэн чинь Х.Оюундэлэг надад хэлэхдээ эхнэр нь ах, дүү нар чинь хааччихсан юм бэ гээд дарамтлаад байна гээд уйлж байсан. Х.Оюундэлэгийг надтай утсаар ярьж байхад Мөнхбат нь согтуу орилоод байсан. Х.Оюундэлэг надад хэлэхдээ хүний том болсон эрэгтэй хүүхэдтэй хамт байх хэцүү байдаг юм байна гэж хэлж байсан. Мөнхбатын хүүтэй таарамж муутай байдаг юм шиг байна лээ. бага хүү Түмэн-Өлзий надад хэлэхдээ аав над руу залгаад Мөнхбатын хүү намайг зодчихлоо миний хүү хүрч ирээд энэ хүүг нь зодоод өг гэж хэлж байсан юм байна лээ... би Мөнхбатын хүү миний ахыг зодсон байх гэж бодож байна... Тэгээд шөнөжингөө Х.Оюундэлэг таталт өгч өмдөндөө шээж хоносон байгаа юм. Тэгэхэд нь тусламж үзүүлж дуудлага өгөөгүй байгаа юм. Тэрэнд нь гомдоод хардаад байгаа юм... Мөнхбат өөрөө ч дуудлага өгөөгүй хашаанд нь байдаг дүү нь орж ирээд дуудлага өгсөн гэж байгаа юм...” (2 дугаар хавтаст хэргийн*******4-95 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө манай хуучин дарга болох Ганбат гэх хүн над руу аав чинь нас барчихсан байна гэж захиа бичсэн байсан...2018 оны 12 дугаар сард талийгаач аав маань над руу залгаад “Мөнхбатын хүүхэд намайг зодчихлоо” гэж ярьсан. Тэгээд намайг “хүрч ирээд Мөнхбатын хүүхдийг зодоод өг” гэж байсан... Тэгэхээр нь би Мөнхбатын хүүхэдтэй утсаар ярьсан... тэгсэн чинь манай аав Мөнхбатын хүүхдийн эхнэр рүү нь салаавч гаргасан юм шиг байна лээ. Тэгээд Мөнхбатын хүүхэд миний эцэгт гар хүрсэн юм шиг байна лээ. Тэгэхээр нь би Мөнхбатын хүүхдэд анхааруулаад өнгөрсөн...” (2 дугаар хавтаст хэргийн*******6-97 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...тэгээд нүүрсээ буулгаад дуусаад талийгаач бид хоёр Хайлаастын эцэст байх Туруу-Од нэртэй хүнсний дэлгүүр орж мах болон гурил авсан юм. Гэртээ ирээд талийгаачийн авч ирсэн байсан Сэржим нэртэй архийг бид хоёр хувааж уугаад дуусгасан. Тэрнээс бол өөр хэн нэгэн хүмүүстэй цуг архи уугаагүй. Тэгээд бид хоёр ууж байсан архиа дуусгаад хоолоо ч идээгүй тасраад унтаад өгсөн... Тэгээд өглөө нь сэрсэн юм. Шөнө дунд юу болсон талаар сайн сонсож ажиглаагүй өглөө нь сэрээд харсан тэгээд талийгаачийг эвгүй болсон байна гэж мэдсэн юм...” (2 дугаар хавтаст хэргийн 100-101 дэх тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн үед манай баруун талын айлын хүн болох манай эхнэрийн төрсөн эгч Мөнхбат манай гэрт орж ирээд түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд юу болов гэж асуухад манай хүн амьсгалахгүй байна гэж хэлэхээр нь би өөрийн утсаар түргэн дуудаад гэрт нь яваад орох үед байшингийн баруун хойд буланд байх матрас дээр талийгаач Оюундэлэг дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд намайг очоод үзэхэд талийгаач амьсгалж байсан бөгөөд огт сэрэхгүй байсан юм...” (2 дугаар хавтаст хэргийн 104 дэх тал) гэсэн,

 

2019 оны 02 дугаар сарын*******1-ний өдрийн шинжээчийн 1209 дугаартай “...5 ширхэг саарал өнгийн цамцны хайчилбар дээр цус илэрсэн. Уг цус нь В III бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт...” (2 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн*******019 оны 01 дүгээр сарын*******2-ны өдрийн Цогцост шинжилгээ хийсэн*******14 дугаартай “...Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн, зулай ясны шугаман хугарал, тархины дух, дагз хэсгийн эд дэх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доор хялтаслаг цус хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай хэсэг, баруун чамархайн булчингийн цус хуралт зүүн хацар, зүүн шуу, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач цус нь В/Ш/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэсэн  шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 132-134 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн*******019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн 1325 дугаартай “...Х.Оюундэлэгийн цогцост тогтоогдсон зүүн чамархай, зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, дагзны дэлбэнгийн эд дэх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, зүүн чамархай, зулайн хуйхны дотор тал болон зүүн чамархайн булчингийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба хүчтэй савж, савагдаж хана мөргөж унах үед үүсэж болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 138-142 дахь тал) гэсэн,

Шинжээч эмч “...гавал тархины гэмтэл нь зулай, чамархайн ясны шугаман хугарлаас гадна, хажуугийн ховдол болон 3, 4-р ховдол, тархины гүүр хэсэгт цус харвалт, няцралтай байсан учир дээрх барилуудад амьсгал зүрх судлын төвүүд байрлах ба мэс заслын аргаар эмчлэх боломжгүй юм...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн*******4 дэх тал),

 

Яллагдагчаар *******ийн “...би талийгаачийг зогсож байхад нь зүүн гараараа талийгаачийн цээж хэсэг рүү нэг удаа “унтаач ээ” гэж хэлээд түлхтэл талийгаач хойшоо байшингийн хана толгойныхоо дагз хэсгээр мөргөөд уначихсан. Тэгээд талийгаач сэрэхгүй байхаар нь би дээшлүүлээд матраас дээр хэвтүүлсэн...Би дээрх гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн*******8, 3 дугаар хавтас хэргийн 37 дахь тал),

 

2022 оны 01 дүгээр сарын*******5-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан  тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн*******40-243 дахь тал) зэрэг болно

 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгон дүгнэлт хийж шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн Хан-Уул дүүргийн******* дугаар хороо 19-ийн автобусны буудлын хажууд “Долоон наран” хүнсний дэлгүүрийн гадна*******021 оны 8 дугаар сарын*******2-ны өдрийн 07 цагийн үед иргэн хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь цохиж, өшиглөнийн биед тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын бөмбөлөгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн*******021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Цогцост шинжилгээ хийсэн 1762 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн*******8-175 дахь тал) гэсэн,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 31-34 дэх тал),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 17-200 дахь тал),

2021 оны 08 дугаар сарын*******2-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 31-34 дахь тал), мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн яллагдагчаар,, ******* нарын мэдүүлэг зэргээр хүнийг санаатай алсан болох нь тогтоогдож байна.

 

- Мөн ганцаараа*******018 оны 12 дугаар сарын 31-нээс*******019 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө******* дүүргийн******* дугаар хороо, Согоотын 82-1173е тоотод хойд эцэг маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж унагаан гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн, зулай ясны шугаман хугарал, тархины дух, дагз хэсгийн эд дэх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цус хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай хэсэг, баруун чамархайн булчингийн цус хуралт бүхий гавал тархины гэмтлийг учруулан, хүнийг алсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, шинжлэн судалсан Шүүхийн шинжилгээний Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн*******019 оны 01 дүгээр сарын*******2-ны өдрийн Цогцост шинжилгээ хийсэн*******14 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 132-134 дэх тал) гэсэн,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн*******019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн 1325 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 138-142 дахь тал) гэсэн,

Шинжээч эмч “...гавал тархины гэмтэл нь зулай, чамархайн ясны шугаман хугарлаас гадна, хажуугийн ховдол болон 3, 4-р ховдол, тархины гүүр хэсэгт цус харвалт, няцралтай байсан учир дээрх барилуудад амьсгал зүрх судлын төвүүд байрлах ба мэс заслын аргаар эмчлэх боломжгүй юм...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн*******4 дэх тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хоёр хүний амь насыг хохироосон нь нотлогдон тогтоогдож байна.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч *******, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн******* дугаар хороо 19-ийн автобусны буудлын хажууд “Долоон наран” хүнсний дэлгүүрийн гадна*******021 оны 8 дугаар сарын*******2-ны өдрийн 07 цагийн үед иргэн хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь цохиж, өшиглөнийн биед тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын бөмбөлөгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан,

 - Мөн ганцаараа*******018 оны 12 дугаар сарын 31-нээс*******019 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө******* дүүргийн******* дугаар хороо, Согоотын 82-1173е тоотод хойд эцэг маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж унагаан гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн, зулай ясны шугаман хугарал, тархины дух, дагз хэсгийн эд дэх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цус хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай хэсэг, баруун чамархайн булчингийн цус хуралт бүхий гавал тархины гэмтлийг учруулан хүнд гэмтлийн нас барсан үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн******* дахь хэсгийн*******.6,*******.11 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрийг хоёр, ...хүнийг, ...бүлэглэж... үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн*******.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинэ нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг алсан байхаас гадна өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр түүнээс олон хүнийг алсан үйлдлийн аль алиныг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн амь хохирогчийн биед тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын бөмбөлөгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хураа бүхий хүнд гэмтлийн улмаас,

 - Мөн ганцаараа хойд эцэг маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж унагаан гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн, зулай ясны шугаман хугарал, тархины дух, дагз хэсгийн эд дэх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цус хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай хэсэг, баруун чамархайн булчингийн цус хуралт бүхий гавал тархины, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн******* дахь хэсгийн*******.6,*******.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн*******ийн гэмт үйлдэлд тохирсон, ба шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс: “...хуульд заасан үндэслэлээр, түүнийг нийгэмшүүлэх зорилгоор тохирох хэмжээгээр ял оногдуулна уу...” талаарх дүгнэлт гаргав.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

         

          Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:*******022 оны 8 дугаар сарын*******2-ны үйлдэлд амь хохирогчийг зодож байхад нь салгасан, цээж хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөсөн гэж мэдүүлдэг. Цэнгэлмаагийнийг салгах гэж оролдож байсан, архи их уусан байсан учраас ухаан санаа орж гараад байна гэсэн мэдүүлэг байдаг. Цэнгэлмаа, амь хохирогчийг өшиглөсөн гэж камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд байдаг боловч хаашаа нь өшиглөсөн нь тодорхойгүй. Энэ үйлдэл нь эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1-1.1 зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэргийн материалаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх*******022 оны 02 дугаар сарын*******5-ны өдөр дээрх гэмт хэргийн үйлдэл холбогдлын зарим этгээдэд холбогдох хэргийн хянан хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт бүрэн эхээр шинэлэн судалсан камерын бичлэгт ...******* ньг холдуулж,ийн хажууд очих бөгөөд 39 минут 40 секундэд тэрээр зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөж, ...40 минут 11 секундэд зүүн, баруун гараарааийн толгой хэсэг рүү тус бүр 1 удаа алгадах ба энэ үед баруун талаас ******* ирж зүүн хөлөөрөө******* удаа өшиглөж түүний гараас татан суулга мэт хийх боловч О.Цэвээнхүү ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байв... гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл дээр дурдсан гэмт хэргийн шинж бүрийн үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.

 

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн******* дахь хэсгийн*******.6,*******.11 дэх заалтад зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, 5 хайчилбарыг хэрэгт хавсаргах, шүүгдэгч цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах.

... Өмгөөлөгч 13 жилийн санал гаргаж байна. Шүүгдэгч нь тусгай ангид заасан******* хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдлоо. Хүний хүний эрх ашиг сэргээгдэх боломжгүйгээр зөрчигдсөн. Энэ гарз хохирол хэзээ ч нөхөгдөхгүй. Эрүүгийн хариуцлага гэмт хэргийн хор уршигт тохирсон байх ёстой. Бүх насаар хорих ял тохирно гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой. анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа боловч удаа дараа зөрчлийн хэрэгт холбогдсон, хүний биед халдсан нөхцөл байдал байдаг. Иймээс ерөнхий ангийн 5.1, 6.1 зааснаар бүх насаар хорих эдлүүлэх саналыг хүлээж авна уу.... гэсэн саналыг гаргаж.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмшиж харамсаж байгаа зэргийг харгалзан үзэж 10.1.2.6,*******.11 зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэж тус тус мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчимд Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой ба шүүгдэгч ******* нь бусадтай бүлэглэжийн амь нас хохироосон гэм буруу дээрээ маргаж, гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүхээс ял оногдуулахдаа прокурорын санал дүгнэлтийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн******* дахь хэсгийн*******.6,*******.11 дэх заалтад зааснаар 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч *******ийн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,******* дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **************021 оны 8 дугаар сарын*******-ны өдрөөс сэжигтнээр, *******022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс яллагдагчаа цагдан хоригдсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хорьж мөрдөх хугацаа үргэлжлэн улмаар*******022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан байхад шүүхийн шатнаас оргон зайлж, хаана байгаа нь тодорхойгүй болсон тул хэргийн*******022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр түдгэлзүүлэн шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна.

Түүнийг*******023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс олж ирүүлэн цагдан хорьсон ба тэрээр энэ хэрэгтээ нийт 374 (гурван зуун далан дөрөв) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн*******.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч амьийн биед тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын бөмбөлөгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хураа бүхий хүнд гэмтлийн улмаас,

 - Мөн ганцаараа хойд эцэг маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж унагаан гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн, зулай ясны шугаман хугарал, тархины дух, дагз хэсгийн эд дэх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цус хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай хэсэг, баруун чамархайн булчингийн цус хуралт бүхий гавал тархины, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан, эрдэнэт хоёр хүний амь нас хохирч, нөхөж баршгүй хор уршиг учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалд 7.000.000 сая төгрөг нэхэмжилсэн талаар хавтаст хэрэгт дурдагдсан хэдийг ч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн нь  шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2110000001241 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн ноосон цамцны хайчилсан 5 хэсэг даавуу зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн******* дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч*******ийг ганцаараа болон бүлэглэж хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн******* дахь хэсгийн*******.6,*******.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ийг 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 10.1 оногдуулсан*******0 (хорь) жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 374 (гурван зуун далан дөрөв) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн ноосон цамцны хайчилсан 5 хэсэг даавуу зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг*******022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ

 

 

                                             ШҮҮГЧИД                                            Д.АЛТАНЖИГҮҮР

 

 

                                                                                                             Х.ОДБАЯР