Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/155

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч З.Бат-Амгалан /томилолтоор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Хиад боржигон овогт Гансүхийнт холбогдох эрүүгийн 2310000000031 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн,******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Жи Эн Бевережис" ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл, дүүргийн дугаар хороо, байрны тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, (РД:.........)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны2 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Минт” нэртэй бааран дотор маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөх байдлаар баруун, зүүн дээд үүдэн-р шүдний булгарал, угийн буйланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч *******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэгээрэх 2 муудалцаад буцаад хоорондоо юм яриад суусан нэлээн удсан тэгэхээр нь би тэр хоёрт одоо хамт олонтойгоо юм ярья, хүн амьтны дургүйцэл хүрээд байна гэхэд чи надад дургүйцлээ илэрхийлдэг хүн биш гээд буйдан дээр дарж унагаагаад миний хоолойг боосон. Тэр үед ажлынхан голоор орж ирээд биднийг салгаад түүнээс хойш үргэлжлүүлэн ууж идэж байгаад одоо гаръя гэж ярилцаад бөөндөө гарахаар болж би Батзаяа, Ууганбаяр, Энхдөлгөөн нарын хамтаар баарны гадаа гараад үлдсэн хүмүүсээ хүлээгээд удаад байхаар нь Баярлхагва руу залгахад 3-н давхарт байна одоо гарч байна гэж хэлээд удаад байхаар нь 03 цагийн үед би Батзаяа, Энхдөлгөөний хамт буцаж орсон. Ууганбаяр нь гаднаас 3-н давхарт ороод нойлын өрөө ороход нойлд Баярлхагва, нар байсан байх би нойл орох гэсэн байсан. Тэгсэн үгийн зөрүүгүй чи юу гээд олон юм яриад яваад байгаа юм гээд заамдаж аваад миний үүдэн шүд рүү нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн3-14,17 дахь тал)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны2-р сарын 28-ны өдрийн шинжээчийн75 дугаар “...С.Чойжамцын биед баруун, зүүн дээд үүдэн-р шүдний булгарал, угийн буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги*******% алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” (хавтаст хэргийн 28-29 дэх тал) гэсэн дүгнэлт

 

Яллагдагчаар ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Чойжамц хэргүүл маргаан үүсгээд над руу томроод байхаар нь би куртикнийх нь энгэрээс заамдаж татаад мөргөсөн чинь Чойжамцын үүдэн дээд хоёр шүд нь хугарсан байсан.  ...Чойжамцын биед учирсан гэмтлийг миний бие учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” (хавтас хэргийн 39 дэх тал) гэсэн,

          Гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

          Хохирогч нь эмнэлэг, эмийн сангийн үйлчилгээ авсан талаарх баримтууд (хавтаст хэргийн 31 дэх тал)

             Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 49-55 дахь тал),

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн6 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

         . Шүүгдэгч ******* нь 2022 оны2 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Минт” нэртэй бааран дотор маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөх байдлаар баруун, зүүн дээд үүдэн-р шүдний булгарал, угийн буйланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №575 дугаартай дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч эрүүл мэндэд нь “...биед баруун, зүүн дээд үүдэн-р шүдний булгарал, угийн буйланд цус хуралт...” бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч ******* түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөх үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, хохирогч С.Чойжамцын эрүүл мэндэд нь “...биед баруун, зүүн дээд үүдэн-р шүдний булгарал, угийн буйланд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

          2. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг цаашид төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн дэх хэсгийн.1,.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “....*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулан үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хохирогчид хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай үйлдэл бөгөөд иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, нийгэмд аюултай үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч *******т мөн хуульд зааснаар торгох ял оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюул, хохирол хор уршигт тохирч байна гэж үзэж байгаа тул 600 нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна...” гэх саналыг шүүхэд гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хохирлын баримтыг өгсөн гэж бодсон боловч өгөөгүй байсан байна. Хохирогчийн хувьд ямар нэгэн хохирол, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн байгаа. Шүүгдэгч 2.700.000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдох байх. Нэгэнт гомдол саналгүй гэсэн учраас цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь манай үеэл ах. Багаасаа хэрэгт холбогдож байгаагүй, даруу төлөв зантай хүн. Ийм байдалд орсонд нь гайхаж байсан. Хувийн байдлыг нь харгалзан үзэж торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэж мэтгэлцэв

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 49-55 дахь тал), талуудын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч *******ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн53 дугаар зүйлд зааснаар *******т оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,05 дугаар зүйлийн05.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Чойжамцын эрүүл мэнд биед баруун, зүүн дээд үүдэн-р шүдний булгарал, угийн буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмнэлэг, эмийн сангийн үйлчилгээ авсан талаарх баримтууд (хавтаст хэргийн 31 дэх тал) зэрэгт баримтаар нийт 266.500 (хоёр зуун жаран зургаан мянга таван зуу) төгрөг нэхэмжилснийг шүүх хангах нь зүйтэй.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Батзориг нь хохирол төлбөрт ...1 сарын 25-ны өдөр.500.000 төгрөг өгсөн. 2 сард*******0.000 төгрөг өгсөн.2 сард 300.000 төгрөг өгсөн. Нийт 2.700.000 төгрөг өгсөн байгаа. 6 сар хүртэл хохирол төлөхөөр тохиролцсон... нэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол барагдуулсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

         

          Иймд шүүгдэгч 266.500 (хоёр зуун жаран зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогчад олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги*******% алдагдсан байх тул цаашид гарах эмчилгээ, үйлчилгээ авсан болон гэмт хэргийн улмаас гарах хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2310000000031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хиад боржигон овогт Гансүхийнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээ авсан болон гэмт хэргийн улмаас гарах хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ