| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2022/0039/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/50 |
| Огноо | 2023-04-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох 2323000000021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 12 дугаар сард Завхан аймгийн ******* сумын *******ийн ******* гэх газраас иргэн Д., Д. нарын алдуул 2 тугалтай үнээ буюу 4 тооны үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж 3.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Д., Д. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч Д., Д. нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:
1.1 Хохирогч Д., Д. нарын 2 тугалтай үнээ буюу нийт 4 тооны үхэр 2022 оны 10 дугаар сарын сүүл 11 дүгээр сарын эхэн үеэр хэн нэг этгээдийн оролцоогүйгээр өөрийн ижил сүргээсээ тасарч Завхан аймгийн ******* сумын багийн нутаг *******ийн ******* гэх газар байсан болох нь:
хохирогч Д.ийн “...Би өөрийн хэдэн малаа ******* сумын гэх хүнээр маллуулдаг юм. 2022 оны 10 сарын сүүл 11 сарын эхээр бид хоёрын нийлсэн 2 тугалтай 2 үнээ буюу нийт 4 тооны үхэр хулгайд алдаад олохгүй байсан чинь саяхан над руу манайхны алдсан үхрүүдийг аймгийн төв рүү гийн хүүхэд гэгч ачиж авч явсан сурагтай байна.
Та тэрүүгээр яваад үхрээ үзээдэх гэхээр нь би ыг дагуулж очиж үзтэл миний алдсан үхэртэй эвэр нь адилхан үхэр хивээд хэвтэж байхаар нь саравчнаас нь гарч ирээд т “энэ хэвтэж байгаа үхэр миний үхэр мөн юм шиг байна, эвэр нь их адилхан байна гэсэн тэгээд ыг дуудаж үзүүлтэл бид хоёрын хулгайд алдсан үхрүүдийн 2 тугал нь аймгийн төвийн ы доод адагт байдаг тархин дээр байдаг байшинтай айл болох гийн өвөлжөөн дотор байсан. Манай хулгайд алдсан үхрүүдийн 2 тугал нь танай д байна, мөн өчигдрийн хивээд хэвтэж байсан бор үнээ хаана байна гэж асуухад гийн авгай нь “тэр үхрийг үхчихсэн” гэхээр нь “сэг зэмийг нь үзье, хаана байна” гэж асуусан чинь тэр авгай мэдэхгүй манай хүүхэд л аваачиж хаясан гэж хэлсэн. ... Минийх бол бор зүсмийн баруун талын чих онь ч юм шиг тайрмал ч юм шиг имтэй, гэдсээрээ тай, 2 эвэр нь урт богино үзүүр нь шовх биш тайрчихсан юм шиг мөлгөр мухар эвэртэй, улаан зүсмийн духан дээрээ жижиг сартай тугалтай байсан...” гэсэн мэдүүлгээр,
хохирогч Д.ын “...Би өөрийн малаа ******* сумын Д. гэх хүнээр маллуулдаг байсан юм. 2022 оны 10 сарын сүүл 11 сарын эхээр миний 1 тугалтай үнээ, эгчийн 1 тугалтай үнээ буюу нийт 4 тооны үхэр алга болсон юм. гэдэг айлын малын д 2022 оны 12 сарын 28-ны өдөр үзэхэд эгчийн бор зүсмийн үнээ дотор нь хэвтэж байхыг хараад дотогш орж үзтэл цаад талын д нь манай 1 тугал, эгчийн 1 тугал буюу 2 тугал нь байхаар нь харчихаад явсан. 2022 оны 12 сарын 29-ний өглөө мал маллаж байсан Д.ыг гэрээс нь авч ирж гийн д байсан 2 тугалыг үзүүлэхэд энэ 2 тугал танайхны 2 тугал мөн байна гэж баталж өгөхөөр нь .... 2022 оны 12 сарын 30-ны өдөр ирж 2 тугалаа авч эгчийн бор зүсмийн үхрийг авах гэсэн чинь байхгүй үхчихсэн гэсэн...Миний алдсан үхэр бол цавьтай, зүүн чих үзүүрээсээ тайрхайтай оно имтэй, хүрэн зүсмийн нас гүйцсэн монголын үнээ жижиг сартай хүрэн зүсмийн тугалтай байсан. эгчийн алдсан үнээ бол гэдэстэй, эвэртээ улаан будагтай, баруун чих үзүүрээсээ тайрхай, бор зүсмийн нас гүйцсэн монголын үнээ, ягаан халзан зүсмийн тугалтай байсан. Монголын нас гүйцсэн үнээ байсан ямар нэгэн үүлдэр угсааных биш жирийн л монгол үнээ байсан. Би тугалтай үнээгээ 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна. ... Би өөрийн үхрээ аймгийн төвөөс амьдаар нь олж авсан учраас хохирол гээд байх зүйлгүй...” гэсэн мэдүүлгээр,
Өөрийнх нь хариулгад байсан Д., Д. нарын 4 тооны үхэр бэлчээрээрээ алга болсон тухай шууд тусган мэдүүлсэн гэрч Д.ын “...Би аймгийн төв дээр байдаг хадам эгч Д., баз нарын нийт 8 тооны үхрийг ******* сумын багт 2022 оны 05 сараас эхлэн маллаж өгч байсан юм. Тэгээд өнгөрсөн намар буюу 2022 оны 11 сарын 24-ний өдөр , нарын үхэрнээс 2 тугалтай үнээ буюу нийт 4 үхэр алга болсон юм. 12 сарын 31-ний өдөр манай авгай руу утасдаж “аймгийн төвд д манай үхэр байх шиг байна ирээд үз” гэж утасдахаар нь манай авгай аймаг орж ы адагт байдаг малтай айлын малын д очиж үзэхэд манай алдсан үнээний 2 тугал нь зүсээрээ байхаар нь , эгч хоёрт энэ манайхаас алдсан танайхны үхэрний 2 тугал мөн шүү гэж хэлээд явсан. ... Энэ 4 үхэр бол хоол хайж тэнэж явж байгаад л хүнд ачигдсан байх, яг гэрийн гаднаас бол хулгайлсан зүйл бол байхгүй. Манай өвөлжөөний тэрүүгээр идэш хоол, цас муудаад мал нэлээн хол явж заримдаа бэлчээртээ хонодог байсан....” гэсэн мэдүүлгээр,
гэрч Д.ын “...Манай дээр манай хүргэн ах , төрсөн эгч нарын 8 тооны үхэр байдаг ба нөхөр бид хоёр түүнийг маллаж өгдөг байсан юм. 2022 оны 11 сарын 24-ний өдөр ******* сумын багийн нутаг *******ийн ******* гэдэг газарт байж байгаад алга болчихсон юм. Тэгээд манай нөхөр машинтай, мотоциклтой тэр хавиар нь 3, 4 өдөр хайгаад олоогүй. 2022 оны 12 сарын 31-ний өдөр над руу ах утасдаад “Манай үхэрнүүдтэй адилхан үхэр аймагт д айлын д байна, чи ирээд үзээдэх” гэхээр нь би хөдөөнөөс аймаг орж ы адагт байдаг малтай айлын малын саравчинд нь орж үзэхэд манай алдсан үхэрнүүдийн 2 тугал нь зүсээрээ байж байхаар нь зургийг нь аваад энэ манай алдсан 2 үнээний тугалууд мөн байна гэж хэлчхээд явсан. эгчийн үхэр бол бор зүсмийн баруун талын чих үзүүрээсээ тайрхай имтэй нас гүйцсэн, монголын үнээ байсан ба тус үнээний баруун талын эвэр нь хугархай, тугал нь сартай улаан зүсмийн гэдэс, сүүл нь эр тугалтай байсан. ахын үнээ бол хар хүрэн зүсмийн ямар нэгэн имгүй, нуруун дээрээ цэнхэр будгийн тавтай, нас гүйцсэн монголын үнээ байсан ба улаан халзан зүсмийн эр тугалтай байсан. Тус 2 тугал нь хоёулаа хүзүүвчтэй байсан чинь тэр авсан хүн нь хүзүүвчийг нь авч хаясан байсан. *******ийн *******өөс алга болсон...” гэсэн мэдүүлгээр,
Г.******* нь өөрийн алдсан үхрийг Ш.гаас сураглаж байсан ба гэрч Ш. ******* сумын *******ийн ******* гэх газар эзэнгүй хариулгагүй 4 үхэр байгаа талаар Г.*******д хэлэхэд тэрээр 2022 оны 12 дугаар сарын үед өөрийн дүү ийн ЗАА дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн ******* сумын *******ийн ******* гэх газар очиж хариулгагүй байсан 2 тугалтай үнээ өөрийнх нь биш бусдын бусдын эзэмшил ашиглалтад байгааг мэдсээр байж жолоодож явсан тээврийн хэрэгсэлдээ ачиж Завхан аймгийн сумын баг эх гэдэг газар байх өөрийн эцэг *******ийн өвөлжөөнд авчирсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тухайлбал:
Г.******* Завхан аймгийн ******* сумын *******ийн ******* гэх газраас 4 тооны үхрийг ачиж явсан тухай мэдүүлсэн гэрч Ш.гийн “...******* өмнө нь манайд ирэхдээ үхэр сураглаж байгаарай гэж захисан байсан. Манайхаас урагшаа байдаг толгой гэдэг газарт 2 тугалтай, 2 үнээ эзэнгүй 15, 16 хонолоо үхэр мал сураглаж байгаа хүн байвал хэлээрэй гэж ярихаар нь би *******д хэлсэн. ирээд үхэр байсан газрыг заалгуулах гэхээр нь би аймаг явах ажилтай байж байгаад д дайгдаж үхэр байсан газрыг зааж өгтөл ******* нөгөө эзэнгүй үхрүүдийг үзчихээд ачна гээд ачаад шууд аймгийн төв орсон. Сартай хүрэн зүсмийн үнээ улаан халзан тугалтай, нөгөөх нь бор, ягаан зүсмийн муулин эвэртэй үнээ тарлан тугалтай байсан. ******* тэр үхрүүдийг ачаад аваад явахаар нь *******гийн үхэр юм байлгүй гэж бодсон сайн хооллохгүй бол үхэх нь гэж хэлсэн түүнээс биш эзэн нь гартал хооллож бай, авч яв гэж огт хэлээгүй. Хөх өнгийн портероор ачсан, номер дугаарыг нь хараагүй. Тэр 4 үхрийг хариулж байсан , нарт ******* гэдэг залуу 4 үхрийг ачиж аймаг орсон гэж хэлсэн. ******* үхэр сураглаж байсан болохоор эзэнгүй 4 үхрийн сураг гарч байна гэж тус болох гэж сонссоноо л хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Г.******* 2 тугалтай үнээ ачиж ирсэн талаар мэдүүлсэн гэрч Г.ийн “...манай ах ******* доороос л гэсэн хөдөө айлын өвөлжөөн дээр муудаад өргүүлд орчихсон үхэр байхаар нь авч ирсэн гээд 2 тугалтай 2 үнээ байсан...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн 4 тооны үхэр буюу 2 тугал 2 үнээг Завхан аймгийн ******* сумын багийн нутгаас 2022 оны 12 дугаар сарын дунд үеэр дүүгийнхээ эзэмшлийн портер машинаар очиж авсан. Тухайн үед би өөрийнхөө алдсан үхрийг хайж тухайн айлд очсон намайг очих үед манай үхэрнүүд биш байсан. Тэгээд буцах гэж байтал надтай хамт явж байсан гэх хүн надад наад хэдэн үхэр чинь ар араасаа үхэх нь чи залуу хүн байна аймаг оруулаад олныг бараадуулаа эзэн нь гарч ирэх байлгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэх хүнд дэмий байлгүй гэж хэлэхэд надад эзэнгүй сар гаран болж байгаа юм чи аймгийн төв оруулж хэл дээр нь босгоодох гээд хэлэхээр нь би ачаад явсан.” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Г.*******гийн үйлдлийн улмаас Д.ид 1,500,000 төгрөгийн, Д.т 1,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний үнэлгээчин Н.ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай “ ... Нийт 2 тооны гойд ашиг шимтэй биш, Монголын нас гүйцсэн тугалтай үнээний зах зээлийн үнийг 2022 оны 12 дугаар сарын байдлаар 3.000.000 төгрөг гэж тогтоов...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох ба Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан.
Алдуул мал завших гэдэг нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан шууд санаатай үйлдлээр илэрнэ.
Г.******* тухайн үед тамир тэнхээ муудсан тугалтай үнээг нь үхэх гэж байхад нь ачиж авчирч тэжээсэн. Би хүнд тус болсон гэж мэдүүлж байгаа боловч Г.******* алдуул малыг цагдаагийн байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүргээ нөхцөл байдалд дүгнэлт хийхэд түүний энэ үйлдэл нь бусдын алдуул малыг завшсан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл Г.*******гийн 2 тугалтай үнээг бусдын эзэмшил ашиглалтад байгаа өөрийн эзэмшил ашиглалтад авах эрхгүй гэдгээ мэдсээр байж Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй өөрийн өмчлөлд авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Г.*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчээс хохирогч Д., Д. нар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй болох нь хохирогч Д.ын мэдүүлэг, хохирогч Д.ийн хүсэлтээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.
2.3. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ Г.ийн өмчлөлийн ЗАА улсын дугаартай автомашиныг ашигласан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Ш.гийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ЗАА улсын дугаартай Hyundаi porter маркийн тээврийн хэрэгсэл нь 1,975,000 төгрөгийн үнэтэй болох нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа учир тээврийн хэрэгслийн үнэ 1,975,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 650000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчинтэй болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тэврийн хэрэгслийн үнэ 1,975,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгчид 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Г.ийн өмчлөлийн ЗАА улсын дугаартай Hyundаi porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, түүний төлөөлөгч улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ