| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00324/И |
| Дугаар | 302 |
| Огноо | 2019-07-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Дундговь аймгийн гэх газарт нутаглах, Таадаг овогт Цын Ч /ЗД/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цын Ч миний бие 1961 оны 7 сарын 24-ний өдөр Дэлгэрхангай сумын төрөх тасагт Цэдэндамбын 2 дахь хүү болон төрсөн. Багаасаа эцэг эхийн гар дээр өсч 1968 онд Дэлгэрхангай сумын сургуульд ороод 1976 онд сургуулиас гарсан. Энэ үеэс эхлээд хөдөө адуучин болж Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Таргат бригадад 1976 оны 1 сарын 01-ний өдрөөс адуучин болж байсан. 19860 оны 6 сарын 25-ны өдрөөс хугацаат цэргийн албанд яваад 1983 оны 1 сарын 18-ны өдөр цэргийн албанаас халагдаад Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд хувьчлал тарах хүртэл адуучин байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар гэрчийн мэдүүлэг, цалингийн цэс нэгдлийн тайлан зэргийг үндэслэн 1976 оны 1 сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 сарын 25-ны өдрийг хүртэл, 1983 оны 1 сарын 18-ны өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ч нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Ц.Ч нь 1976 оны 1 сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 сарын 25-ны өдрийг хүртэл, 1983 оны 1 сарын 18-ны өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 6 сарын 27-ны өдрийн 238 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 05-ны өдрийн 08/358 дугаартай “тус аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэл нь 1991 оны 4 сарын 27-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж 1996 оны 4 сарын 29-нд Говийн хангай хоршоо болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт,
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 6 сарын 27-ны өдрийн 238 дугаартай “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1976 оны 1 сарын 1-ний өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Ц овогтой Чд холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт,
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг даргын 2019 оны 6 сарын 07-ны өдрийн 2/108 дугаартай тус сумын 2 дугаар багийн харъяат иргэн Ц овогтой Ч нь 1976 оноос одоог хүртэл мал маллаж байгаа нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт,
-Монгол улсын батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 4 сарын 12-ны өдрийн 3266 дугаартай “Цын Чын БХЯ-ны сайдын 1981.06.25-ны өдрийн н/199 дугаар тушаалаар Дундговь аймгаас 1981.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хааж байгаад Барилгын цэргийн тусгай шүүхийн 1983.01.18-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор , мөн сайдын 1983.01.18-ны өдөр цэргийн албанаас халагдсан” гэх хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлээс Цын Чд олгосон 1988 оны 11 сарын 15-ны өдөр олгосон 1988-1990, Цын Чд 1991 оны 01 сарын 01-ний өдөр олгосон 1991-1993 оны цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн 1976, 1977, 1988-1993 онуудын тайлан блансын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч С.Эийн “...Ц.Ч нь 1976 оноос эхлээд мал малласан хүн. Ц.Чинбат нь 1976-1980, 1983-1993 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Тарагт бригадад адуучин байсан юм. Эцэг Ц нь бас адуучин хүн байсан юм. Би 1973-1993 он дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Тарагт бригадад хоньчин байсан. Бид нэг бригадын хүмүүс байсан, нэг нутгийн хүмүүс байсан учраас энэ хүнийг малчин байсан гэдгийг мэдэж байна. Тасралтгүй ажилласан. Өөр ажил хийгээгүй. Адуучин, малчин байсан хүн.... “ гэх мэдүүлэг
-Гэрч Ц.Гын Ц.Ч нь цэрэгт явахаасаа өмнө мал маллаж байсан хүн. Ц.Ч нь 1983-1993 он дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Тарагт бригадад адуучин байсан юм. Би 1980-1993 он дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Тарагт бригадад хоньчин байсан. Бид нэг бригадын хүмүүс учраас энэ хүнийг малчин байсан гэдгийг мэдэж байна. Тасралтгүй ажилласан. Өөр ажил хийгээгүй. Адуучин, малчин байсан хүн. ” гэх мэдүүлэг
Гэрч Ж.Мийн “Ц.Ч нь цэрэгт явахаасаа өмнө буюу 1976 онд адуу маллаж байсан хүн. Ц.Чинбат нь 1983-1993 он дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Тарагт бригадад адуучин байсан юм. Нэгдэл тарсны дараа ч хувийн адуугаа маллаж байсан. Би 1958-1993 дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Тарагт бригадад тэмээ, бага мал маллаж байсан. Бид нэг бригадын хүмүүс учраас энэ хүнийг малчин, адуучин байсан гэдгийг мэдэж байна. Тасралтгүй ажилласан. Өөр ажил хийгээгүй. Адуучин, малчин байсан хүн. ” гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ц.Ч нь 1976 оны 1 сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 сарын 25-ны өдрийг хүртэл, 1983 оны 1 сарын 18-ны өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У