| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00320/И |
| Дугаар | 303 |
| Огноо | 2019-07-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Дундговь аймгийн гэх газар оршин суух, Жимбүү овогт Дийн Г /ЗД/-ын цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. Энэ жил 55 настай. Улсад 20 жил ажилласнаас цэргийн 3 жил нь 1983 оны 6 сарын 13-ны өдөр цэрэгт татагдаж 1986 оны 6 сарын 26-ны өдөр цэргээс халагдсан. Цэргийн алба хаах үед Д гэх овгийг С гэж буруу бичсэн зөрчилтэй болоод байгаа тул төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтуудыг үндэслэн С Г гэж тухайн үеийн хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч Дийн Г болохыг тогтоож өгнө үү. С нь миний өвөг эцэг, Д нь миний төрсөн эцэг байгаа юм гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Гын 1983 оны 3 сарын 18-ны өдөр олгосон 541519 дугаартай цэргийн батлахын овог зөрүүтэй болох нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- С Г гэсэн бичиглэл бүхий 1983 оны 3 сарын 18-ны өдөр олгосон 541519 дугаарMGй цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 сарын 25-ны өдрийн 005/000945 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,
-Гэрч Ц.Дийн “... Би бага сургуульд байхаас нь мэднэ. 1979 оноос эхлэн нэгдэлд орж миний мэддэгээр нэгдлийн хурал цуглаанд оролцдог байсан. Нэгдэлд тэмээ маллаж байгаад 1983 онд цэрэгт явж, 1986 онд ирсэн. Цэргээс ирээд Шинэ зам нэгдэлдээ хонь маллаж эхэлсэн. Түүнээс хойш 1993 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Тухайн үед нэгдлийн даргаар Т ажиллаж байсан. Аав Даар овоглодог хүн байгаа юм. Санзай нь өвөө нь байгаа юм ... “ гэх мэдүүлэг
-Гэрч Ж.Нийн “.. Би 1979 онд Дэлгэрхангай суманд ирж нэгдэлд эмчээр ажилласан. Тэр үед Д.Г Дэлгэрхангай суманд сургуульд сурч байсан. Тэгээд 1981 онд илгээлтээр гарч Шинэ зам нэгдэлд мал маллаж байсан. Д.Г нь анх тэмээ маллаж байсан ба 1983 онд цэрэгт явж 1986 онд ирсэн. Цэргээс 1986 онд ирж тус нэгдэлдээ төлөг шүдлэн малласан. Ба 1993 оныг дуустал тасралтгүй малчинаар ажилласан. С гэдэг нь өвөө нь байгаа юм. Яг албан ёсны овог нь Д байгаа юм. Дээр үед бол өвөө Ср овоглодог байсан. ” гэх мэдүүлэг
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Г нь С Г гэсэн бичиглэл бүхий 1983 оны 3 сарын 18-ны өдөр олгосон 541519 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Жимбүү овогт Дийн Г /ЗД/ нь Сн Гдын /541519 дугаартай/ цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У