| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00326/И |
| Дугаар | 305 |
| Огноо | 2019-07-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Дундговь аймгийн тоотод оршин суух, Тал овогт Оын Б /ЗЮ/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Оын Б миний бие 1959 онд төрсөн. Эрэгтэй, энэ жил 60 нас хүрсэн. Улсад 27 жил 6 сар ажилласан юм. Үүнээс 1982 оны 5 сарын 05-ны өдрөөс Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестэд сантехникчээр, 1983 оны 6 сарын 03-ны өдрөөс Ханын материалын үйлдвэрийн дулааны техникчээр ажиллаж байгаад 1989 оны 2 сарын 07-ны өдөр орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Аймгийн Техник туслалцааны 6-р трестэд шилжиж ирээд мужаан цехийн тоног төхөөрөмжийн засварчинаар 1989 оны 3 сарын 24-ний өдрийн тушаалаар томилогдон ажиллав. Мөн 1989 оны 8 сарын 23-ны тушаалаар Барилгын материалын үйлдвэрийн сантехникийн ашиглалтын мастераар дэвшүүлэн ажиллав. Тус трестийн зохион байгуулалт өөрчлөгдсөн тул 1991 оны 2 сарын 21-ний өдөр үүрэгт ажлаас чөлөөлж Дэвшил пүүсийн мэдэлд шилжүүлсэн. 1991 оны 2 сарын 21-ний өдрөөс барилгын Дэвшил пүүсийн сан техникийн ашиглалтын мастераар ажиллуулсан. 1992 оны 10 сарын 01-ний өдрөөс Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт дулааны хэсгийн механикаар 1992 оны 10 сарын 12-ны өдрөөс зуухны слесарьзасварчин, цахилгаанчин зэрэг ажлуудыг 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч О.Б 1982 оны 5 сарын 05-ны өдрөөс 1992 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн ТТБ-ын 6-р трестэд техникч ашиглалтын мастераар, Эрчим хүчний үйлдвэрт 1992 оны 1 сараас 1995 оны 1 сарын 01-ний дуустал механик, слесарь засварчинаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 7 сарын 01-ний өдрийн 241 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбарын 2019 оны 6 сарын 24-ний өдрийн 122 дугаартай “Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр байх үед сэргээн засварлах цехийн засварчин албан тушаалд ажиллаж байсан Оын Бгийн 1992-1995 оны цалингийн тодорхойлолт,
О.Бгийн 1992-1995 оны цалингийн тодорхойлолт,
-Эрчим хүчний яамны харъяа Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 10 сарын 12-ны өдрийн 135 дугаартай тушаалын хуулбар,
- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 6 сарын 28-ны өдрийн 306 дугаартай Оын Б /ЗЮ/-ийн 1983 оны хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй, тушаал дутуу тул 1982 оны 5 сарын 05-ны өдрөөс 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэлх өдрийг шүүхээр шийдвэрлүүлэх талаарх тодорхойлолт,
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 28-ны өдрийн 08/413 дугаартай “ Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр нь 1988 оны 8 сарын 01-ний өдөр байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 4 сарын 19-ний өдөр улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 28-ны өдрийн 08/414 дугаартай “ Дундговь аймгийн Барилга угсралтын 6-р трест нь удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1991 оны 2 сарын 21-ний өдөр Дугана пүүс, 1992 оны 4 сарын 20-ны өдөр барилгын Мандалговь ХК болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт,
- Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 7 сарын 01-ний өдрийн 241 дугаартай албан бичигээр “тус архивын сан хөмрөгт 1982 оны 5 сарын 05-ны өдрөөс 1992 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн ТТБ-ын 6-р трестэд техникч ашиглалтын мастераар, Эрчим хүчний үйлдвэрт 1992 оны 1 сараас 1995 оны 1 сарын 01-ний дуустал механик, слесарь засварчинаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Оын Бд холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” Эрчим хүчний үйлдвэрийн 1992 оны О.Бг ажилд томилсон тухай тушаалыг эх баримтаас хуулбарлан хүргүүллээ гэх тодорхойлолт
- Дундговь аймгийн Барилгын техник туслалцааны 6-р трестээс 1983 оны 11 сарын 14-ний өдөр О, Бд олгосон 048851 дугаартай 1982 оны 5 сарын 05-ны өдрөөс 1991 оны 2 сарын 21-ний өдрийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
-Гэрч Цийн “...О.Б нь 1992-1995 онд Дундговь аймгийн Эрчим хүчний үйлдвэрт зуухны мастер засварчин, сэргээн засварлах цехийн засварчин зэрэг ажлуудыг хийж байсан. Би 1979-1995 он хүртэл Дундговь аймгийн Эрчим хүчний үйлдвэрт дулааны инженер, сэргээн засварлах цехийн инженерээр тус тус ажиллаж байсан. Бид нэг байгууллагад ажиллаж байсан учраас О.Бийн талаар мэдэж байна. Тасралтгүй ажилласан ... “ гэх мэдүүлэг
-Гэрч Д.Дийн “.. О.Б нь 1983-1989 онд Дундговь аймгийн Барилгын 6-р трестрийн харьяа Ханын материалын үйлдвэрт сан, дулааны инженерээр ажиллаж байсан. 1989 онд 6-р трестэд ажилд орсон хүн. Би 1983-1995 онд Дундговь аймгийн Барилгын 6-р трестрийн харьяа Ханын материалын үйлдвэрт гагнуурчнаар ажиллаж байсан. Бид нэг байгууллагад ажиллаж байсан учраас О.Бийн талаар мэдэж байна. Тасралтгүй ажилласан...” гэх мэдүүлэг
Гэрч Г.Бын “.. О.Б нь 1982-1983 оны 6 сар хүртэл Дундговь аймгийн Барилгын 6-р трестэд сантехникийн бригадад мастераар ажилласан. 1983 оны 6 сараас Ханын материалын үйлдвэрт шилжиж ажилласан хүн. Түүнээс хойш ямар ажил хийж байсан талаар нь би мэдэхгүй. Би 1982-1994 онд Дундговь аймгийн Барилгын 6-р трестэд техникч, сантехникийн техникчээр тус тус ажиллаж байсан. Би 6-р трестэд ажиллах хугацаандаа О.Бтай хамт ажиллаж байсан учраас О.Бийн талаар мэдэж байна..” гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар О.Б нь 1982 оны 5 сарын 05-ны өдрөөс 1992 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн ТТБ-ын 6-р трестэд сантехникч, засварчинаар, Эрчим хүчний үйлдвэрт 1992 оны 1 сараас 1995 оны 1 сарын 01-ний дуустал механик, слесарь засварчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У