Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 306

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот,                                тоотод байрлах Т ХХК-ий Дундговь салбар /5341469/-ын  хариуцагч У.Бг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У   оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-ий Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   Иргэн У.Б нь Төрийн банкны Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвөөс  2017 оны 5 сарын 30-ны өдөр 221100137978 тоот зээлийн гэрээгээр 5000000 төгрөгийг 22,8 хувийн хүүтэй хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай  буюу 2020 оны 5 сарын 28-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын төв Тэс петролиум ХХК-ийн  ШТС 79 станцад түгээгчээр ажиллаж байгаад ажлаас гарч зээлийн  гэрээний үүргээ биелүүлээгүй сураггүй алга болсон байна. Одоо түүний  оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. У.Бг хайж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны хэсгийн ахлагчтай очиж уулзахад У.Б энэ хаяг дээр оршин суудаггүй, өөрийн эзэмшлийн газраа худалдсан гэх тодорхойлолт хийж өгсөн.  Иймд иргэний хариуцагч болох иргэн У.Бг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-ий Дундговь салбар нь хариуцагч У.Бг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Т ХХК-ий Дундговь салбар нь нь хариуцагч У.Бг эрэн сурвалжлуулах шаардлага нь  Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны засаг даргын 2019 оны 6 сарын 03-ны өдрийн 171 дугаартай  У овогтой Б /РД:ХА/ нь тус хорооны 361 гарам майхан 9 гудамж, 4 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй. Өөрийн эзэмшлийн газраа худалдсан талаарх тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Төрийн банк ХХК-ийн  5341469 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Төрийн банк ХХК-ийн  гүйцэтгэх захирлын 2019 оны 3 сарын 28-ны өдрийн 01/1820 дугаартай итгэмжлэл,

 Төрийн банкны Дундговь салбарын Сайнцагаан тооцооны төвтэй 2017 оны 5 сарын 30-ны өдрийн  221100137978 дугаар барьцаат зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-У.Б  /ХА88042216/  иргэний цахим үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны засаг даргын 2019 оны 6 сарын 03-ны өдрийн 171 дугаартай  У овогтой Б /РД:ХА/ нь тус хорооны 361 гарам майхан 9 гудамж, 4 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй. Өөрийн эзэмшлийн газраа худалдсан талаарх тодорхойлолт,

 

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар    Төрийн банк ХХК-ий Дундговь салбар /5341469/-ын  хариуцагч У.Бг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар Шуудай  овогт Уийн Б /ХА/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар У.Бг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У