| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2021/0159/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/180 |
| Огноо | 2023-03-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч, М.Энхбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/180
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
прокурор Ө.Мөнхнавч, М.Энхбаатар /томилолтоор
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Энхзул,
шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ц.Бямбадорж,
шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч А.Бүдханд,
шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Д.Энхцэцэг,
шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн*******,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн*******,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн*******, нарт холбогдох эрүүгийн 2102004410177 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Буянбадрах нь М.Мөнхтулгыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцож, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав автобусны буудлын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1647 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар Д.Буянбадрах нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 103 дугаар байрны 8"Г тоот орон сууцанд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч М.Мөнхтулга нь Д.Буянбадрахтай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр хамтран оролцож 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав автобусны буудлын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1647 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар******* нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 103 дугаар байрны 8^ тоот орон сууцанд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг Д.Буянбадрахад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,
М.Мөнхтулга нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчим Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,0153 грамм мөс гэх нэршилтэй бодисыг Б.Мөнх- Эрдэнэд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэмт хэрэгт,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 18-р хороо Хүннү 2222 хотхоны 111-р байр 11 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,1 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,0153 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг*******ас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,0153 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.Тодгэрэл нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хунгийн хотхоны 5 дугаар байрны 10 тоот өөрийн орон сууцандаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад хамаарах “Дельта-9 тетрагидроканнабинол” (delte-9 tetrahydrocannabinol) агууламжтай өвс гэх нэршилтэй 8,6018 грамм, шавар гэх нэршилтэй 0,0773 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, мөн өдөр метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,1046 грамм мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Д.Буянбадрах: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч*******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч *******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч*******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч*******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Шүүгдэгч Д.Буянбадрах,*******,******* нарын үйлдсэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэмт хэргийн тухайд
2022 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хотхоны 103 дугаар байрны 81 тоот орон сууцанд хойшлуулшгүйгээр нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 24-36 дахь тал)
Д.Буянбадрахын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 65-66 дахь тал)
М.Мөнхтулгын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг (3 дугаар хавтаст хэргийн 182-183 дахь тал),
Б.Мөнх-Эрдэнийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг (4 дүгээр хавтаст хэрийн 74-75 дахь тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2865 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж тус бүр шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Буянбадрах ХЕ81072218” гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин (МЕТ) илэрсэн. 3. Метамфетамин (МЕТ) НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт ( 2 дугаар хавтаст хэргийн 76-78 дахь тал)
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 2937 дугаартай: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “2022.05.23 Мөнхтулга” гэж хаягласан шээсний дээжээс метамфетамины (methamphetamine) илэрсэн. 3. Метамфетамины (methamphetamine)нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт (3 хав 246-248),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2919 дугаартай: “Мөнх-Эрдэнэ ЙП84062312 05.23" гэсэн хаягтай шээснээс метамфетамины (methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 дүгээр хавтаст хэргийн 128-130 дахь тал),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “...4. Д.Буянбадрах нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Д.Буянбадрах нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 606 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 233-234 дэх тал)
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “...4.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 5.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 629 дугаартай шинжээчийн дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 2-3 дахь тал)
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “...4.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Мөнх- Эрдэнэ нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 644 дугаартай шинжээчийн дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 146-147 дахь тал)
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (2 дугаар хавтас хэргийн 102, 4 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2863 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. 2. №1 гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин 0,7218 гр, цэвэр жин 0,1494 гр, дээж авсны дараах цэвэр нь 0,0871 гр тус тус байна. 3. ... №1 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт зүйл, №2 гэж дугаарласан дээд болон баруун хэсэгтээ соруул мэт зүйлтэй, цагаан өнгийн хуванцар хэрэглүүр, №3 гэж дугаарласан доторх хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон дээд, доод хэсэгт цоолсон шилэн соруул мэт зүйл, №7 гэж дугаарласан дотор хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар цаас зэргээс метамфетамины (methamphetamine) илэрсэн. Метамфетамины (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 81-87 дахь тал)
Яллагдагч мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 184-186 дахь тал),
Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 2931 дугаартай: “М.Мөнхтулгын эзэмшлийн 15-54 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураагдсан эд зүйлс шинжилгээ хийсэн: “1.2. Ирүүлсэн дээжүүд шинжилгээнд тэнцэж байна. “2” гэсэн хаягтай цагаан өнгийн хуванцар гуурс, “4” гэсэн хаягтай цагаан өнгийн гуурс зэргээс Метамфетамины (methamphetamine) илэрсэн. Метамфетамины (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 238-243 дахь тал),
Б.Мөнх-Эрдэнийн 93-96 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дүгээр хавтаст хэргийн 76-80 дахь тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2924 дугаартай: “№12 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс Метамфетамины (methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. Уг бодисын цэвэр жин нь 0,0153 грамм байна" гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 хав 134-142),
Гэрч: “...Буянбадрах ах надтай утсаар холбогдоод 2 сая төгрөг зээлчих гээд надад дээрх дансыг (5076266387, Мөнхтулга) өгсөн, тэрний дагуу би тухайн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 233 дахь тал)
Г.Энхчимэгийн Хаан банкны 5073065081 дугаарын данснаас 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 5076266387 (М.Мөнхтулга) данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн хуулга (2 дугаар хавтаст хэргийн 235 дахь тал)
Н.Булгантамирын сэжигтнээр өгсөн “Мөнхтулга ах надаас мөс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис олдох уу гэж асуусан, харин би олдохгүй гэж хэлсэн. ...тэр талаар би одоо сайн санахгүй байна. ...Би Мөнхтулга ахтай 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны тэнд машин дотор нь уулзаад Мөнхтулга ах надад мөс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглүүлээд бид хоёр салсан...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 92 дахь тал)
Яллагдагчаар: “... Би 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Булгантамиртай уулзаагүй. Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би Булгантамиртай утсаар холбогдоод мөс гэх нэршилтэй бодис олдох арга байна уу? гэж асуусан. Тэгтэл Булгантамир хүнээс асуугаад хариу хэлье гэсэн. Тэгээд удалгүй надтай утсаар яриад болно гэж байна. Тэгээд надад хүний дансны дугаар өгөөд энэ данс руу мөнгө нь орсон тохиолдолд нөгөө хүн нь байршил явуулна гэж байна гэж хэлсэн. Тэгээд би надад өгсөн данс руу нь мөнгө шилжүүлсэн. Тэгсэн удалгүй Булгантамир надтай холбогдоод нөгөө хүнээс байршил нь ирсэн өөрөө очоод авчих гэж хэлсэн. Тэгж хэлсний дагуу би 1 дүгээр хорооллын Цамбагаравын Пицца хаттай байрны зүүн талд очиж авсан. Намайг авах үед тухайн мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг тамхины хайрцагт хийгээд тавьсан байсан. Тэгээд би тэр тамхины хайрцагтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг аваад Булгантамиртай хальт уулзаад бид хоёр хамт бага зэргийг сорсон. Булгантамир надад хэлэхдээ авчаад надад хэлээрэй нэг хоёр сорьё гээд гуйгаад байсан учраас би уулзсан. Тэгээд би тухайн мөс гэх зүйлийг аваад Буянбадрахын гэрт очиж мөнгө нийлүүлсэн учраас өөрийнх нь хувийг аваачиж өгсөн ба би Тэгээд би өөрийн үлдсэн юм аа аваад Мөнх-Эрдэнэтэй очиж уулзаад бид хоёр хамт сорсон. Тухайн үед мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй бол Д.Буянбадрах,******* хоёрын бие нь өвдөөд байдаг байсан. Тэгээд би*******тэй мөс сорсныхоо дараа машин зарах гээд найзынхаа гэрт нь очоод гэрээс нь гарч яваад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг (4 хав 40-43)
Яллагдагчаар: “миний биеэс гарсан зүйл 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Мөнхтулгатай уулзахад хэрэглэсэн мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис. Бусад хэрэглүүрүүд нь тухайн зүйлийг хэрэглэхэд надад үлдсэн эд зүйлс байгаа юм. ...Тэгээд маргааш өглөө нь Мөнхтулгатай уулзах гээд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд гэрийн гадаа ирж байхад Мөнхтулга надтай утсаар яриад уулзах гээд хүлээж байтал цагдаа нар хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас хэргийн 62-65 дахь тал)
Шүүгдэгч *******ий үйлдсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийн тухайд
Хан-уул дүүргийн 18-р хороо Хүннү 2222 хотхоны 111-р байр 11 тоот хаягт байрлах иргэн *******ий гэрт нэгжлэг хийсэн “тухай тэмдэглэл, гэрэл зураг (3 дугаар хавтаст хэргийн 40-49 дэх тал)
*******ий биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг (3 дугаар хавтаст хэргийн 53-54 дэх тал),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “...4. ******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 630 дугаартай шинжээчийн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 80-81 дэх тал)
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 2925 дугаартай “1. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Хуйлсан гялгар уутнаас метамфетамины (methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 84-86 дахь тал)
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 2926 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Баатархуяг Дөлгөөн УХ92032931” гэсэн хаягтай шээснээс метамфетамины (methamphetamine) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 89-91 дэх тал)
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 118 дахь тал)
Яллагдагч *******ий: “...Одоогоос ойролцоогоор 13, 14 жилийн өмнө танилцаж байсан. Мөнхөө гэдэг нэртэй бусдаар өөр зүйлийг нь би мэдэхгүй. Надтай хамт суралцаж байгаагүй. Гадуур явж байгаад интернэт тоглоомын газар танилцаж байсан хүүхэд. Одоо ямар царай зүстэй болсон хаана байдаг хэн гэдгийг нь би мэдэхгүй. Надад мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зарахдаа телеграммаар холбогдоод тавьсан газрын зургийг нь дарж явуулдаг байсан ба телеграммаар бичсэн бичвэрүүд нь тэр дороо устаад алга болдог байсан. ...Тухайн гялгар уутанд 0,1 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байсан. Би тухайн мансууруулах бодисыг 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нөгөө Мөнхөө гэх хүнээр тавиулаад 200,000 төгрөг бэлнээр мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис тавьсан газар нь тавиад авсан. Тухайн мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед маршлын шинэ зам дагуу тавьсан байсныг би аваад хэрэглээд үлдсэн нь ууттай манай гэрт байсан. Миний хувьд мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж аваад өөрөө болон бусадтай нийлж хэрэглэдэг байсан ба бусдад зарж борлуулж ашиг олж байсан зүйл байхгүй. ... Манай гэрээс хураан авсан 4 ширхэг жин нь алтны уурхайд ашиглаж байсан алт хэмждэг жингүүд байгаа юм аа. Би Буянбадрах ахын алтны уурхайд ажилладаг байсан. Тийм учраас манай гэрт жингүүд байсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 157-158 дахь тал)
Шүүгдэгч*******ийн үйлдсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийн тухайд
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хунгийн хотхоны 5 дугаар байр 10 тоот*******ийн орон сууцанд 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэгжlэг хийсэн “...тавиур дээр бор өнгийн цаасан хайрцагтай зүйл гарч ирэх ба түүн дотор ногоон өнгийн хатсан өвс мэт зүйл гарч ирснийг зиплок уутанд хийж 4 гэж дугаарлан хураан авч, албаны цахилгаан жин дээр жинлэхэд 12,3 грамм байна. ...бурхны хажуу талд цагаан өнгийн төмөр бөөрөнхий тагийг онгойлгоход дотроо нунтаг өвс мэт зүйлтэй сав байсныг 8 гэж дугаарлан хураан авч, ...даллагын уут гэх уутан дотроос мөнгөлөг өнгийн цаасанд боосон шар өнгийн шавар мэт зүйл байсныг 9 гэж дугаарлан албаны жин дээр тавихад 0,6 грамм байсныг..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дүгээр хавтаст хэргийн 168-176 дахь тал)
Э.Тодгэрэлийн 79-59 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дүгээр хавтаст хэргийн 177-182 дахь тал)
Э.Тодгэрэлийн биед 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 40 минутад үзлэг хийсэн: “...өмсөж явсан хар өнгийн өмдний халааснаас 2 тусдаа гялгар ууттай дотроо талслаг хэлбэртэй мөс мэт зүйл байсныг №1, №2 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дүгээр хавтаст хэргийн 188-192 дахь тал),
Э.Тодгэрэлийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг (4 дүгээр хавтаст хэргийн 193-194 дэх тал),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 2920 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Э.Тодгэрэл ХП78091678” гэсэн хаягтай шээснээс метамфетамины (methamphetamine), тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 217-219 дэх тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2921 дугаартай “1.3. 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамины (methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. 2. 1 гэсэн хаягтай ...цэвэр жин 0,0714 грамм, 2 гэсэн хаягтай ...цэвэр жин 0,0332 грамм хэмжээтэй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 дүгээр хавтаст хэргийн 223-225 дахь тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2928 дугаартай “1.2.3. “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 8 гэсэн хаягтай төмөр савтай ногоон өнгийн сав, 9 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шавар мэт зүйл эргээс “Дельта-9 тетрагидроканнабинол” (delte-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. 4. "4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 8,3675 грамм, 8 гэсэн хаягтай төмөр савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 0,2343 грамм, 9 гэсэн хаягтай гялгар уутан хийсэн шавар мэт зүйлийн цэвэр жин 0,0551 грамм хэмжээтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 дүгээр хавтаст хэргийн 233-238 дахь тал),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “...4.******* нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. 5.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 590 дугаартай шинжээчийн дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 241-242 дахь тал)
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал)
Шүүгдэгч Д.Буянбадрахын хувийн байдлыг тогтоосон баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 203-223 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( 2 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал),
Шүүгдэгч *******ий хувийн байдлыг тогтоосон баримтууд (3 дугаар хавтаст хэргийн 131-135 дахь тал)
Шүүгдэгч хувийн байдлыг тогтоосон баримтууд (4 дүгээр хавтаст хэргийн 45-46, 49-53 дахь тал)
Шүүгдэгч******* хувийн байдлыг тогтоосон баримтууд (4 дүгээр хавтаст хэргийн 111-118 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( 2 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 103-107 дахь тал)
Шүүгдэгч*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (5 дугаар хавтаст хэргийн 01-02 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( 2 дугаар хавтаст хэргийн 03 дахь тал),
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* хувийн байдлаа тодорхойлсон 3 хуудас, шүүгдэгч******* хувийн байдал, эрүүл мэндтэй холбоотой 57 хуудас, шүүгдэгч Д.Буянбадрахаас хувийн байдлыг тодорхойлсон 6 хуудас, шүүгдэгч*******ээс хувийн байдалтай холбоотой 46 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Д.Буянбадрах,*******,*******, *******,******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.Буянбадрах нь М.Мөнхтулгыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцож, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав автобусны буудлын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1647 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар Д.Буянбадрах нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 103 дугаар байрны 8"Г тоот орон сууцанд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь 2022 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хотхоны 103 дугаар байрны 81 тоот орон сууцанд хойшлуулшгүйгээр нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хав 24-36),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 2865 дугаартай гэсэн дүгнэлт (2 хав 76-78)
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 2863 дугаартай дүгнэлт (2 хав 81-87)
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (2 хав 102, 4 хав 34)
Гэрч мэдүүлэг (2 хав 233) зэрэг нотлох баримтаар тогтоогдож,
Шүүгдэгч М.Мөнхтулга нь Д.Буянбадрахтай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр хамтран оролцож 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав автобусны буудлын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1647 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар******* нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 103 дугаар байрны 8^ тоот орон сууцанд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг Д.Буянбадрахад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,
М.Мөнхтулга нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчим Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,0153 грамм мөс гэх нэршилтэй бодисыг Б.Мөнх- Эрдэнэд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн болох мөрдөн шалгах ажиллагаанд биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг (3 хав 182-183),
Яллагдагч мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (3 хав 184-186),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 2937 дугаартай дүгнэлт (3 хав 246-248 зэрэг нотлох баримтаар тогтоогдож,
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,0153 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг*******ас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,0153 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ болох нь мөрдөн шалгах ажиллагаанд биед 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 хав 68-73)
Б.Мөнх-Эрдэнийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг (4 хав 74-75),
Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 18-р хороо Хүннү 2222 хотхоны 111-р байр 11 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,1 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд Хан-уул дүүргийн 18-р хороо Хүннү 2222 хотхоны 111-р байр 11 тоот хаягт байрлах иргэн *******ий гэрт нэгжлэг хийсэн “тухай тэмдэглэл, гэрэл зураг (3 хав 40-49)
*******ий биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг (3 хав 53-54),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 2925 дугаартай дүгнэлт (3 хав 89-91)
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (3 хав 118) зэрэг нотлох баримтаар тогтоогдож
Шүүгдэгч Э.Тодгэрэл нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хунгийн хотхоны 5 дугаар байрны 10 тоот өөрийн орон сууцандаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад хамаарах “Дельта-9 тетрагидроканнабинол” (delte-9 tetrahydrocannabinol) агууламжтай өвс гэх нэршилтэй 8,6018 грамм, шавар гэх нэршилтэй 0,0773 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, мөн өдөр метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,1046 грамм мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хунгийн хотхоны 5 дугаар байр 10 тоот*******ийн орон сууцанд 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 хав 168-176)
Э.Тодгэрэлийн 79-59 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 хав 177-182)
Э.Тодгэрэлийн биед 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 40 минутад үзлэг хийсэн: “...өмсөж явсан хар өнгийн өмдний халааснаас 2 тусдаа гялгар ууттай дотроо талслаг хэлбэртэй мөс мэт зүйл байсныг №1, №2 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 хав 188-192),
Э.Тодгэрэлийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг (4 хав 193-194),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 2920 дугаартай дүгнэлт (4 хав 217-219),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2921 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 хав 223-225),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2928 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 хав 233-238),
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (5 хав 13) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсэж байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай.
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлэгт авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт юм.
Дээрх хууль зүйн ойлголт зэргээс үзэхэд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн*******,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн*******,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн*******,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн*******, нарт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Буянбадрах,*******,*******, *******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагч: “...шүүгдэгч *******д 1 жил 2 сар, шүүгдэгч*******д 1 жил 2 сар, шүүгдэгч*******д 1 жил 3 сар, шүүгдэгч*******д 1 жил 5 сар, шүүгдэгч Д.Буянбадрахад 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлийг устгахыг ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газарт даалгах, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна. гэж,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид ял шийтгэлийг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйл зааснаар санал дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцэв.
Шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, прокурорын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүх эрх хэмжээний хүрээнд
- шүүгдэгч Д.Буянбадрахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
- шүүгдэгч М.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар,
- шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
- шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
- шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах ” мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч эдлэх 1 жил, 5 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Мөнхтулгыг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 (тавин ес) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох,
- шүүгдэгч Д.Буянбадрахыг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 (гучин тав) хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 (нэг) жил, 4 (дөрөв) сар, 25 (хорин тав) хоногийн хугацаагаар тогтоох,
- шүүгдэгч *******ийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 (тавин ёс) хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 (нэг) жил, 4 (дөрөв) сар, 01 (нэг) хоногийн хугацаагаар тогтоох,
- шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 24 цаг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 (ерэн долоо) хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 (нэг) жил, 2 (хоёр) сар, 23 (хорин гурав) хоногийн хугацаагаар тус тус тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймээс шүүгдэгч Д.Буянбадрахын эдлэх 1 (нэг) жил, 4 (дөрөв) сар, 25 (хорин тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж,
- шүүгдэгч эдлэх 1 (нэг) жил, 2 (хоёр) сар, 23 (хорин гурав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж,
- шүүгдэгч *******ий эдлэх 1 (нэг) жил, 4 (дөрөв) сар, 01 (нэг) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Д.Буянбадрах,*******, ******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тодгэрэлд нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон ба шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан мөс мэт зүйл, №2 гэж дугаарласан дээд болон баруун хэсэгтээ соруул мэт зүйлтэй, цагаан өнгийн хуванцар хэрэглүүр, №3 гэж дугаарласан шилэн соруул мэт зүйл, №4 гэж дугаарласан шилэн соруул мэт зүйл, N95 гэж дугаарласан цэнхэр өнгийн хуванцар мэт зүйл, №6 гэж дугаарласан тугалган цаас, №7 гэж дугаарласан доторх хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар цаас, №8 гэж дугаарласан дотроо 100 ml-ийн тариур 1 ширхэг, №9 гэж дугаарласан ногоон цэнхэр өнгийн электрон тамхи, цагаан өнгийн газын хошуу, бор өнгийн даавуунд хийсэн 2 ширхэг соруул, №1 гэж дугаарласан дээд хэсэг нь хагархай хүрэн бор өнгийн шил, №2 гэж дугаарласан хагархай бортого мэт шил, N°4 гэж дугаарласан ногоон өнгийн соруул мэт зүйл, №5 гэж дугаарласан гуурсан мэт соруул, №6 гэж дугаарласан дотроо шингэн зүйлийн агууламжтай хуванцар шар сав, №7 гэж дугаарласан цэнхэр өнгийн төмөр гаанс мэт зүйл, N°8 гэж дугаарласан зиплок түгжээтэй, дотроо талстлаг шаргал өнгийн зүйл, №9 гэж дугаарласан шилэн савтай, дотроо шингэн зүйлийн агууламжтай 9 ширхэг тос мэт зүйл (2 хав 102-105, Д.Буянбадрах),
№1 гэж дугаарласан хар өнгийн гар жин, №2 гэж дугаарласан саарал өнгийн гар жин, №3 гэж дугаарласан хар өнгийн гар жин, №4 гэж дугаарласан цагаан өнгийн нарийвчлалтай жин №5 гэж дугаарласан AD7596152 гэсэн сери дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлж ирмэг хэсгийг наалдуулсан гялгар цаас 1 ширхэг, зах ирмэг хэсгийн наасан гялгар уут зэрэг (3 хав 118-121, *******),
-4 ширхэг гуурс мэт зүйл, электрон тамхи, цагаан өнгийн гуурс 2 ширхэг, шингэн агууламжтай жижиг хуванцар сав, зиплок түгжээтэй уут зэрэг (4 хавтас 34- 37,*******),
№1-12 гэж дугаарласан: хажуу хэсэгтээ цоолсон шилэн бортого, хар өнгийн электрон тамхи, шар өнгийн эвдэрхий асаагуур 1 ширхэг, доторх хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг гуурс мэт зүйл, ногоон өнгийн гаанс мэт хуванцар зүйл, цагаан өнгийн соруул мэт зүйл залгасан гуурс мэт зүйл, доторх хэсэг нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн бортого, дотроо шар өнгийн шингэн агууламжтай хуванцар сав, дотроо өнгөгүй шингэн зүйлийн агууламжтай хуванцар савтай зүйлс, бөөрөнхий хуванцар саваар холбогдсон гуурс мэт зүйл, урд хэсэгтээ үс мэт зүйлтэй, төмөр мэт зүйл, хар өнгийн гуурс мэт хэлбэртэй чихэвчний хамгаалалт, грамм жин тодорхойгүй дотроо цагаан өнгийн талстлаг хэлбэртэй, хуйлсан жижиг гялгар цаас, тээврийн хэрэгслээс хураан авсан цэнхэр өнгийн электрон тамхи, улаан өнгийн гуурс зэрэг (4 хавтас 150-153,*******),
№1 гэж дугаарласан гялгар уутны хамт 0.5 грамм жинтэй мөс мэт зүйл, №2 гэж дугаарласан гялгар уутны хамт 0.7 грамм жинтэй мөс мэт зүйлс, хажуудаа цоорсон 3 ширхэг шил, нунтаг цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг зиплок уут, 1 ширхэг цагаан өнгийн соруул, нүдний шилний сав, ногоон өнгийн асаагуур, 1 ширхэг цагаан цэнхэр өнгийн алчуур, электрон тамхи, гуурс, тарианы 2 ширхэг шил, хар өнгийн жин хэмжигч, хуванцар бөөрөнхий зүйл, Г үсгэн хэлбэртэй хүрэн бор зүйлээр бохирлогдсон гуурс, ногоон өнгийн өвс мэт зүйл 12.3 грамм, ягаан өнгийн шилэн бохирдогдсон гаанс, шар ягаан, цагаан өнгийн гурван ширхэг соруул, зиплок уут 1 ширхэг соруулын хамт, никель бөөрөнхий савтай дотроо өвс мэт нунтаг зүйлтэй төмөр сав, мөнгөлөг цаастай шавар мэт зүйл (5хав 13-16,*******) зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгааг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн 5 ширхэг сиди, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа “№1 дугаартай 1 хавтас 22 хуудас, №2 дугаартай 1 хавтас 10 хуудас, №3 дугаартай 1 хавтас 6 хуудас, 3 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.
1. Шүүгдэгч*******ыг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч*******ийг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүй хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгчийг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Буянбадрахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
- шүүгдэгч М.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар,
- шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
- шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
- шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч биечлэн эдлэх 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах ” мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Мөнхтулгыг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 (тавин ес) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох,
- шүүгдэгч Д.Буянбадрахыг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 (гучин тав) хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 (нэг) жил, 4 (дөрөв) сар, 25 (хорин тав) хоногийн хугацаагаар тогтоох,
- шүүгдэгч *******ийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 (тавин ес) хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 (нэг) жил, 4 (дөрөв) сар, 01 (нэг) хоногийн хугацаагаар тогтоох,
- шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 24 цаг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 (ерэн долоо) хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 (нэг) жил, 2 (хоёр) сар, 23 (хорин гурав) хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Буянбадрахын эдлэх 1 (нэг) жил, 4 (дөрөв) сар, 25 (хорин тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар,
- шүүгдэгч эдлэх 1 (нэг) жил, 2 (хоёр) сар, 23 (хорин гурав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар,
- шүүгдэгч *******ий эдлэх 1 (нэг) жил, 4 (дөрөв) сар, 01 (нэг) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар тус тус хэрэгжүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Д.Буянбадрах,*******, ******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тодгэрэлд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
9. Шүүгдэгч******* цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан мөс мэт зүйл, №2 гэж дугаарласан дээд болон баруун хэсэгтээ соруул мэт зүйлтэй, цагаан өнгийн хуванцар хэрэглүүр, №3 гэж дугаарласан шилэн соруул мэт зүйл, №4 гэж дугаарласан шилэн соруул мэт зүйл, N95 гэж дугаарласан цэнхэр өнгийн хуванцар мэт зүйл, №6 гэж дугаарласан тугалган цаас, №7 гэж дугаарласан доторх хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар цаас, №8 гэж дугаарласан дотроо 100 ml-ийн тариур 1 ширхэг, №9 гэж дугаарласан ногоон цэнхэр өнгийн электрон тамхи, цагаан өнгийн газын хошуу, бор өнгийн даавуунд хийсэн 2 ширхэг соруул, №1 гэж дугаарласан дээд хэсэг нь хагархай хүрэн бор өнгийн шил, №2 гэж дугаарласан хагархай бортого мэт шил, N°4 гэж дугаарласан ногоон өнгийн соруул мэт зүйл, №5 гэж дугаарласан гуурсан мэт соруул, №6 гэж дугаарласан дотроо шингэн зүйлийн агууламжтай хуванцар шар сав, №7 гэж дугаарласан цэнхэр өнгийн төмөр гаанс мэт зүйл, N°8 гэж дугаарласан зиплок түгжээтэй, дотроо талстлаг шаргал өнгийн зүйл, №9 гэж дугаарласан шилэн савтай, дотроо шингэн зүйлийн агууламжтай 9 ширхэгтос мэт зүйл (2 хав 102-105, Д.Буянбадрах),
№1 гэж дугаарласан хар өнгийн гар жин, №2 гэж дугаарласан саарал өнгийн гар жин, №3 гэж дугаарласан хар өнгийн гар жин, №4 гэж дугаарласан цагаан өнгийн нарийвчлалтай жин №5 гэж дугаарласан AD7596152 гэсэн сери дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлж ирмэг хэсгийг наалдуулсан гялгар цаас 1 ширхэг, зах ирмэг хэсгийн наасан гялгар уут зэрэг (3 хав 118-121, *******),
-4 ширхэг гуурс мэт зүйл, электрон тамхи, цагаан өнгийн гуурс 2 ширхэг, шингэн агууламжтай жижиг хуванцар сав, зиплок түгжээтэй уут зэрэг (4 хавтас 34- 37,*******),
№1-12 гэж дугаарласан: хажуу хэсэгтээ цоолсон шилэн бортого, хар өнгийн электрон тамхи, шар өнгийн эвдэрхий асаагуур 1 ширхэг, доторх хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг гуурс мэт зүйл, ногоон өнгийн гаанс мэт хуванцар зүйл, цагаан өнгийн соруул мэт зүйл залгасан гуурс мэт зүйл, доторх хэсэг нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн бортого, дотроо шар өнгийн шингэн агууламжтай хуванцар сав, дотроо өнгөгүй шингэн зүйлийн агууламжтай хуванцар савтай зүйлс, бөөрөнхий хуванцар саваар холбогдсон гуурс мэт зүйл, урд хэсэгтээ үс мэт зүйлтэй, төмөр мэт зүйл, хар өнгийн гуурс мэт хэлбэртэй чихэвчний хамгаалалт, грамм жин тодорхойгүй дотроо цагаан өнгийн талстлаг хэлбэртэй, хуйлсан жижиг гялгар цаас, тээврийн хэрэгслээс хураан авсан цэнхэр өнгийн электрон тамхи, улаан өнгийн гуурс зэрэг (4 хавтас 150-153,*******),
№1 гэж дугаарласан гялгар уутны хамт 0.5 грамм жинтэй мөс мэт зүйл, №2 гэж дугаарласан гялгар уутны хамт 0.7 грамм жинтэй мөс мэт зүйлс, хажуудаа цоорсон 3 ширхэг шил, нунтаг цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг зиплок уут, 1 ширхэг цагаан өнгийн соруул, нүдний шилний сав, ногоон өнгийн асаагуур, 1 ширхэг цагаан цэнхэр өнгийн алчуур, электрон тамхи, гуурс, тарианы 2 ширхэг шил, хар өнгийн жин хэмжигч, хуванцар бөөрөнхий зүйл, Г үсгэн хэлбэртэй хүрэн бор зүйлээр бохирлогдсон гуурс, ногоон өнгийн өвс мэт зүйл 12.3 грамм, ягаан өнгийн шилэн бохирдогдсон гаанс, шар ягаан, цагаан өнгийн гурван ширхэг соруул, зиплок уут 1 ширхэг соруулын хамт, никель бөөрөнхий савтай дотроо өвс мэт нунтаг зүйлтэй төмөр сав, мөнгөлөг цаастай шавар мэт зүйл (5хав 13-16,*******) зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгааг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн 5 ширхэг сиди, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа “№1 дугаартай 1 хавтас 22 хуудас, №2 дугаартай 1 хавтас 10 хуудас, №3 дугаартай 1 хавтас 6 хуудас, 3 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч*******д урд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Буянбадрах, *******, М.Мөнх-Эрдэнэ,******* нарт “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ