| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00325/И |
| Дугаар | 310 |
| Огноо | 2019-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн гэх газар оршин суух, Цогт овогт Дийн Б /ЗП/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дундговь аймгийн багийн иргэн Д овогтой Б миний бие 1962 онд төрсөн. 57 настай, 1978 оны 6 сард 8 дугаар ангийг төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр малчин болсон. 1979 оны 1 сараас 1981 оны 6 сар дуустал Цавчир багт бог мал маллаж байгаад 1981 оны 6 сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1988 оны 8 сараас Хөгжил нэгдэлд малчнаар бог мал маллан одоо хувиараа мал маллаж байгаа тул 1979 оноос 1981 оны 6 сар, 1988 оны 8 сараас 1990 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Бийн 1979 оноос 1981 оны 6 сар, 1988 оны 8 сараас 1990 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт байхгүй байгаа учир Дамдинсүрэн овогтой Бд холбогдох лавлагааг гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 7 сарын 01-ний өдрийн 242 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Архивын тасагт Д.Бийн 1979 оноос 1981 оны 6 сар, 1988 оны 8 сараас 1990 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт байхгүй байгаа учир Д овогтой Бд холбогдох лавлагааг гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 7 сарын 01-ний өдрийн 242 дугаартай тодорхойлолт
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 7 сарын 01-ний өдрийн 08/415 дугаартай “ тус аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл” нь 1991 оны 3 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдөн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт,
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 6/76 дугаартай тус сумын Засаг даргын тамгын газрын даргын архив нь 2013 оны 4 сарын 11-ний өдөр Хөгжил нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг /бүрэн бус / хүлээн авсан. Тус сумын 6-р багийн иргэн Дамдинсүрэнгийн Батаагийн сумын Хөгжил нэгдэлд малчин байсан үеийн 1979, 1980, 1988 оны 8-11 сар, 1989 оны 1-11 сар, 1990 оны 1-4 сар, харилцахын баримтаас 1981 оны 3 сарын 23-ны өдрийн хөдөлмөр бодсон ноосны жагсаалт гэсэн нотломж лавлагааг олгосон тухай тодорхойлолт, Хөгжил нэгдэлд малчин байсан үеийн цалингийн карт, материал тус архиваас олдохгүй байгаа талаарх тодорхойлолт,
Д.Бийн 1979, 1980, 1988 оны 8-11 сар, 1989 оны 1-11 сар, 1990 оны 1-4 сар, харилцахын баримтаас 1981 оны 3 сарын 23-ны өдрийн хөдөлмөр бодсон ноосны жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Ө.Мийн “...Д.Б нь 1978 онд 8-р анги төгссөн. 1979 оны 1 сараас 1981 оны 6 сар хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад малчин байсан. 1981 оны 6 сарын 25-ны өдөр цэрэгт явсан. 1988 оны 4 сараас 1991 оны 4 сар хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад малчин байсан хүн. Би 1981 оны 6 сараас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Би тус суманд 2019 он хүртэл мал малласан. Бид нэг нутгийн хүмүүс, айл саахалт байсан учраас энэ хүнийг малчин байсан гэдгийг нь мэдэж байна. Тасралтгүй ажилласан, өөр ажил хийж байгаагүй, одоо ч мал маллаж байгаа хүн “ гэх мэдүүлэг,
-Гэрч О.Пийн “.. Д.Б нь 1988-1992 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд бага мал маллаж байсан. Түүнээс ч өмнө мал маллаж байсан, тэр үед би хүүхэд байсан учраас он сарыг нь нарийн санахгүй байна. 3 жилийн хугацаагаар цэргийн алба хаасан, оныг нь санахгүй байна. Би 1987-1992 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад бага мал маллаж байсан хүн. Бид нэг нутгийн хүмүүс учраас энэ хүнийг малчин байсан гэдгийг нь мэдэж байна. Тасралтгүй ажилласан, өөр ажил хийж байгаагүй ” гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Б нь 1979 оноос 1981 оны 6 сар, 1988 оны 8 сараас 1990 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УР