Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн                                 гэх газар оршин суух, Баяд овогт Сын Б /ЗП/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Сын Б миний бие 1969 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 50 настай, улсад 19.8 жил ажилласан. Үүнээс 1985 оны 8 сарын 01-ний өдрөөс 1992 оны  9 сарын 01-ний өдрийн хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажилласан үеийн  хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч он, сар зөрүүтэй зарим оны бичилт байхгүй, ажилд орсон, гарсан тушаал  цалингийн  цэсүүд  байхгүй, архиваас гарах  боломжгүй байгаа тул Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдэлд 1985 оны 8 сарын 01-ний өдрөөс 1992 оны  9 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь  ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч С.Бийн 1985-1992 он хүртэл Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт байхгүй байгаа учир тодорхойлолт гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 6 сарын 18-ны өдрийн 227 дугаартай  тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Сын Бт 1988 оны 8 сарын 17-ны өдөр олгосон 1987-1990 онуудын цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ст 1987 оны 8 сарын 01-ний өдөр олгосон 1991-1992 онуудын цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 19-ний өдрийн 08/383 дугаартай “ тус аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл” нь  1991 оны 3 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдөн   шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт,

-Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 283 дугаартай Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн иргэн С овогтой Б /ЗП/-ийн 1988 оны хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдэгийн зөрчилтэй, нөхөн бичилттэй, бичилт дутуу тул 1985 оны 1 сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх тодорхойлолт,

- Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 6 сарын 18-ны өдрийн 227 дугаартай  1985-1992 он хүртэл Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт байхгүй байгаа учир лавлагаа гаргах боломжгүй талаарх тодорхойлолт,

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын  2019 оны 6 сарын 17-ны өдрийн 56 дугаартай  тус сумын Засаг даргын тамгын газрын даргын архив нь 2013 оны 4 сарын 11-ний өдөр Хөгжил нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг /бүрэн бус / хүлээн авсан. Тус сумын 4 дүгээр багийн иргэн Сын Бийн  Хөгжил нэгдэлд малчин байсан үеийн цалингийн карт, материал тус архиваас олдохгүй байгаа талаарх тодорхойлолт,

-С.Бт 1988 оны 7 сарын 10-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-С.Бт 1986 оны 1 сарын 21-ний өдөр олгосон Баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Г.Дийн  “...Би 1987 оны 7 сард Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малын их эмчээр очсон. Тэгэхэд С.Б нь Хөгжил нэгдлийн Рашаант бригадад мал малладаг малчин хүн байсан. Тэр цагаас хойш Бийн талаар сайн мэднэ. С.Б нь миний мэдэхээр Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад 1992 оны 9 сард хувьчлал тарах хүртэл малчин байсан. Би Рашаант бригад хариуцсан штабын дарга, малын их эмчээр ажиллаж байсан учраас С.Бийн малчин байсныг гэрчилж байна. С.Б нь 16 насанд хүрч нэгдэлд хувьчлал тарах хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Би  1987 оны 8 сараас Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малын их эмч, Рашаант бригад хариуцсан штабын даргаар хувьчлал тарах хүртэл ажиллаж дараа нь Эрдэнэдалай суманд хувийн мал эмнэлэг байгуулж 2000 он хүртэл ажиллаж байсан. Өөр ажил хийж байгаагүй, мал маллаж  тасралтгүй малчинаар ажиллаж байгаа. Шагнал авч байсан талаар нь нарийн сайн мэдэхгүй “ гэх мэдүүлэг,

-Гэрч Ц.Сын   “..Би 1980 оноос Эрдэнэдалай сумын Санхүү тасгийн даргаар ажиллаж байхад  С.Б нь1985 оноос   Хөгжил нэгдлийн Рашаант бригадад мал малладаг малчин хүн байсан. Тэр цагаас хойш Бийн талаар сайн мэднэ. С.Б  нь миний мэдэхээр Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад 1992 оны 9 сард хувьчлал тарах хүртэл малчин байсан.   С.Б нь 16 насанд хүрч нэгдэлд  аав ээжийн хамт болон гэр бүлийн хамт хувьчлал тарах хүртэл тасралтгүй малчинаар ажиллаж байсан. Би  1980 оноос 1993 он хүртэл  Эрдэнэдалай сумын Санхүү тасгийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед би сум нэгдлийн цалин тооцоог хянадаг  байсан учраас С.Бийн ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. Өөр ажил хийж байгаагүй, мал маллаж  тасралтгүй малчинаар ажиллаж байгаа. Шагнал авч байсан талаар нь нарийн сайн мэдэхгүй  байна. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн хөлс авч байсан гэдгийг нь сайн мэдэж байна .” гэх мэдүүлэг,

-Гэрч Н.Ёын “ С.Б нь1985 оноос Хөгжил нэгдлийн Рашаант бригадад мал малладаг малчин хүн байсан. Тэр цагаас хойш Бийн талаар сайн мэднэ. С.Б  нь миний мэдэхээр Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад 1992 оны 9 сард хувьчлал тарах хүртэл малчин байсан.   С.Б нь 16 насанд хүрч нэгдэлд  аав ээжийн хамт болон гэр бүлийн хамт хувьчлал тарах хүртэл тасралтгүй малчинаар ажиллаж байсан. Би тэр үед нэгдлийн жолооч байсан учраас сайн мэдэж байна. Би  1975  оноос  1979 оны хүртэл Нэгдлийн намын даргын жолооч, 1979 онооос нэгдэлд жолоочоор хувьчлал тарах хүртэл жолоочоор ажиллаж  байсан учраас  С.Бийн ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. Өөр ажил хийж байгаагүй, мал маллаж  тасралтгүй малчнаар ажиллаж байгаа. Шагнал авч байсан талаар нь нарийн сайн мэдэхгүй  байна   ” гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар С.Б нь 1985 оны 8 сарын 01-ний өдрөөс 1992  оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн  Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар Баяд овогт Сын Б /ЗП/ нь  1985 оны 8 сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдэлд малчнаар, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1992 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд  тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У