Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 313

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч Д.У даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,                           тоотод оршин суух, Тайж  овгийн Тийн Бийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн                                 оршин суух, Саран овгийн М Эт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын  18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн 139/2019/00343/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Б

Нарийн бичгийн дарга С.У нар оролцов.   

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Т овогтой Б миний бие 39 настай 1997 онд танилцаж албан ёсоор гэрлэсэн. Анх гэр бүл болж 18 жил амьдарч 3 хүүхэдтэй болсон. Хүү А нь нь 1997 онд төрсөн. Хүү Д 2000 онд төрсөн. Охин Ч 2006 он төрсөн. Хүүхдүүд маань ээжийнхээ гар дээр эрүүл саруул өсөж байгаа. 2 хүүхэд оюутан, охин сурагч. Э нь архи ууж агсан согтуу тавьж хэл амаар доромжилж удаа дараа дээрхи үйлдлүүдийг гаргаж байсан.  Таарч тохирохгүйн улмаас  2015 оноос тусдаа амьдардаг болсон. Би хамт амьдрах аргагүй болсон байдлыг харгалзан үзэж миний гэрлэлтийг цуцалж  өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Э шүүхэд хариу тайлбартаа:  М.Э миний бие өргөдөл гаргагч Т.Бийн  нэхэмжлэлийг хүлээн авлаа. Т.Бээс гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Улаанбаатар хотоос ирж байгаа учир энэ удаа нэг явдлаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна  гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Б нь М.Эаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигч нь 1997  оны 11 сарын 10-ны өдөр гэр бүл болж, 1997  оны 1 сарын 01-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Гэрлэгчид 2006 оны 5 сарын 18-нд охин Саран овгийн Эын Чийг  төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар, түүний эрүүл бойжиж байгаа нь хүний их эмч Гын Эийн  тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Зохигчид нь таарч тохирохгүйн улмаас, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул гэрлэлтийг цуцалж,  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар болон өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Саран овгийн М Э /ЗЛ/, Тайж овгийн Тийн Б /ЗЛ/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.У