Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         03        07                                    2023/ШЦТ/241

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Иргэдийн төлөөлөгч: Б.Одбаяр,

Улсын яллагч: О.Нандинцэцэг,  

Гэрч: С.Ө,

Шүүгдэгч: Г.Г, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, И.Хонгор,

Шүүгдэгч: Л.Ч, түүний өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ,

Шүүгдэгч: Г.С, түүний өмгөөлөгч Г.Ө нар оролцуулан,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч нарт холбогдох эрүүгийн 0 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт тоотод оршин суух, урьд:

 

2003 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт 0 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:

 

2002 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт 0 тоотод оршин суух, урьд:

 

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №1037 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 сарын хорих ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар 3 жил 1 сар 26 хоногийн үлдэгдэл хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

.................... учруулсан гэмт хэрэгт тус тус буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болсон А71 гар утасны хулгайг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э худалдааны төв рүү тухайн үед 2 хүн орж байсан. Би энэ хэрэгт орсон гэхдээ бүлэглэж ороогүй ...”гэв.

 

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэв.

 

Шүүгдэгч Л.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Гэрч С.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Г болон нэг залуутай уулзсан. Би машинд согтуу байсан болохоор унтаад үлдсэн...” гэв.

 

Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

 

ЧДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг Дуудлагын лавлагааны хуудас /1 хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 19-23 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 24-33 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 34-44 дүгээр хуудас/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 48-63 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 71-74 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 80-86 дугаар хуудас/,

 

Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 90-92 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Бн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 95-96 дугаар хуудас/,

 

Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 98 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 90 дүгээр хуудас/,

 

Хохирогч Л.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 92-102 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 118-121 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-ийн 112-113 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-ийн 130-131 дүгээр хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 161 дүгээр хуудас/,

 

Хохирогч М.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-ийн 169-171 дүгээр хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 162-165 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Лн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-ийн 183-184 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-ийн 187-188 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 230 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Цын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3 хх-ийн 5-9 дүгээр хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 231-235 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-ийн 241-242 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх-ийн 24-26 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 52 дугаар хуудас/,

Хохирогч Л.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3 хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх-ийн 63-66 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 100 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3 хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх-ийн 115-116 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 121-122 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /3 хх-ийн 123 дугаар хуудас/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хх-ийн 189-190 дүгээр хуудас/,

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /5 хх-ийн 28 дугаар хуудас/,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх-ийн 30-32 дугаар хуудас/,

 

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 хх-ийн 33-46 дугаар хуудас/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /5 хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /5 хх-ийн 56-58, 61 дүгээр хуудас/,

 

            Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 хх-ийн 50 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /5 хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

            Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 73-77 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /5 дугаар хх-ийн 118-119 дүгээр хуудас/,

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 хх-ийн 153 дугаар хуудас/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /5 хх-ийн 154 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Б.Лын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /5 хх-ийн 160 дугаар хуудас/,

 

            Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх-ийн 157 дугаар хуудас/,

 

            Гэрч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /5 хх-ийн 165 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5 хх-ийн 169-170 дугаар хуудас/,

           

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 хх-ийн 211 дүгээр хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 хх-ийн 212-221 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /5 хх-ийн 222 дугаар хуудас/,

 

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 хх-ийн 224-229 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Ш.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /5 хх-ийн 234-235 дугаар хуудас/,

 

            Хохирогч П.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /5 хх-ийн 240-242 дугаар хуудас/,

 

            Хохирогч Д.Бий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /5 хх-ийн 247 дугаар хуудас/,

 

            “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /6 хх-ийн 8-15 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /6 хх-ийн 71-72 дугаар хуудас/,

 

            Гэрч Ч.Жн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /6 хх-ийн 75-76 дугаар хуудас/,

 

            Гэрч С.Өын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /6 хх-ийн 116 дугаар хуудас/,

 

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх-ийн 106-107 дугаар хуудас/,

 

            Г.Цэцэгмаагийн Хаан банкны 5011428755 дугаар дансны хуулга /6 хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /6 хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 166-170, 2 хх-ийн 148-149, 196, 3 хх-ийн 132-133, 5 хх-ийн 14, 144-146, 6 хх-ийн 34-35, 54 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 162, 172, 3 хх-ийн 80 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Л.Чий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /5 хх-ийн 7-8/

 

Шүүгдэгч Г.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 175, 5 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 208, 5 хх-ийн 134 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх-ийн 141-145, 2 хх-ийн 7-32, 38-54 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 173 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 184-185 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /2 хх-ийн 43-87, 4 хх-ийн 120-173 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Чий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5 хх-ийн 133 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /6 хх-ийн 141 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

           

            Дээрэмдэх гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г, Г.С нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн А.Мт зэвсгийн чанартай зүйл болох хутга тулган, хүч хэрэглэж түүний жолоодон явсан “Тоёота приус 20” загварын 93-38 УНВ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг дээрэмдэн авч 8.673.280 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

ЧДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг Дуудлагын лавлагааны хуудас,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Хохирогч А.М 4 гэж дугаарласан гэрэл зураг дээрх хүнийг танина гэж зааж байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Хохирогч А.Мын “...Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооллын ард талын зам дээрээс 24 дүгээр байрны хойд талаас 3-н залуу гар өргөхөөр нь суулгасан. Тэр 3 суусныхаа дараа эхлээд “хороолол орно” гэж хэлсэн. Тэгсэн чинь урд сууж байсан залуу нь “зурагтын 1000 найз гэсэн газар ормоор байна” гэж хэлэхээр нь би хөдлөөд явсан ба хорооллоор нэвт яваад гандангийн уулзвараар ертөнцийн зүгээр хойшоо эргээд зурагт руу өгсөөд явсан. Тэгээд явж байх замдаа баруун эргээд нэг гудамж руу орсон ба тэр гудамжинд “Дөхөмийн овоо” гэсэн нэртэй хүнсний дэлгүүр байсан. Тэр дэлгүүрийн үүдэнд зогсчих гэхээр нь би зогссон ба тэр 3 буугаад хоорондоо юм ярьж байгаад ард сууж байсан жижиг биетэй залуу нь үлдсэн ба нөгөө 2 нь эргэж суугаад “хөдөлье” гэж хэлээд тэр гудамжинд байрлах худгийн хажуугаар гараад ертөнцийн зүгээр зүүн эргэсэн. Тэгээд 100 орчим метр явж байсан чинь намайг “буцаж эргээд зогсчих” гэж хэлсэн. Улмаар би эргээд зогссон чинь “бид 2 буучихаад ирнэ” гэж хэлснээ буугаагүй бөгөөд ард сууж байсан залуу нь миний араас хоолой боосон. Урд сууж байсан залуу нь цүнхнээсээ хар өнгийн иштэй, 30 см орчим урттай хутга гаргаж ирээд миний хүзүүн дээр тулгаад “би чамайг алмааргүй байна шүү, гар утсаа аваад, бүсээ тайлаад буу” гэж хэлсэн. Би айсандаа бүсээ тайлаад шууд тээврийн хэрэгслээсээ буусан. Ард сууж байсан залуу нь нөгөө залууг хутга тулгасан чинь намайг боохоо больсон. Намайг тээврийн хэрэгслээс буусны дараа урд сууж байсан залуу нь миний суудал давж суугаад уг тээврийн хэрэгслийг бариад хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Аийн “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг болж байхад ертөнцийн зүгээр зүүн талаасаа зурагт уруудаж мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл замаар явж байгаад манай угаалгын газрын харалдаа шууд зүүн дараад манай угаалга руу ороод ирсэн. Тэгснээ жолооч нь цонхоо онгойлгосноо “ченж угаалга хийх үү” гэж асуусан...уг тээврийн хэрэгслийг угаагаад дуусчихсан байхад орой цагдаа нар хүрч ирээд “наад тээврийн хэрэгсэл чинь хулгайлсан юм шиг байна” гэж хэлээд бид нараас юм тодруулаад явсан...Тэр тээврийн хэрэгсэл 43-14 УНЭ улсын дугаартай байгаа...тээврийн хэрэгслийг 18-20 орчим насны, 172 см өндөртэй, шар царайтай, жартгар онигор нүдтэй, дунд зэргийн өрвийсөн халимаг хар өнгийн үстэй, шар өнгийн саравчтай малгай, хар өнгийн нэг удаагийн маск, саарал өнгийн юүдэнтэй малгайтай цамц өмссөн хүн байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Бын “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр надтай цуг Ө, Г, нэрийг нь мэдэхгүй хоёр охин цугтаа явсан бөгөөд бид нар такси бариад Баянхошууны ойролцоо байрлалтай Тэс нэртэй шатахуун түгээх станцийн хавьд ирсэн. Тэгтэл Ө надад хандан “та энэ машин угаалгын газар руу ороод машин аваад өгөөч, түлхүүр нь угаагчид байгаа, тооцоог нь хийчихсэн байгаа” гэж хэлэхээр нь дээрхи угаалгын газар руу ороод 43-14 гэсэн улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн машин зогсож байсан. Тэгэхээр нь угаагчидтай уулзаад “машинаа авъя, манай дүү нар өчигдөр үлдээсэн юм. Тооцоог нь хийчихсэн гэсэн” гэж хэлтэл угаалгын газрын хүмүүс тооцоог нь хийгээгүй гэж надад хэлсэн бөгөөд удалгүй цагдаагийн алба хаагчид над дээр хүрч ирсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Бийн “...2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн орчим намайг Хайлаастад найз Сувдаагийн гэрт байж байхад манай найз Ө нь Санжаа, Сэлмээ нарын хамт Sonata-6 хар хөх өнгөтэй машинтай ирж намайг авсан. Машинтайгаа Дэнжийн мянгаар дээш өгсөөд цааш таван шар орж архи, пиво шаглаж зарж байгаад намайг Гандан дээр буулгаад тэр гурав цааш явсан.  Тэр гурав унаж байсан Sonata-6 машинаа задаргаанд өгнө, өөр машин олж авна гэх мэтээр ярьж байсан... тэд нар байнга л өөр өөр машин унаад яваад байдаг. Тэд нарт өөрсдийн машин байхгүй. Дандаа хулгайлсан машинаа унаад явж байдаг...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Г, Г.С нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар хохирогч А.М нь “Тоёота приус 20” загварын 93-38 УНВ улсын дугаартай автомашиндаа шүүгдэгч Г.Г, Г.С нарыг хүргэж өгөх зорилгоор суулган явж байх үед шүүгдэгч нараас хохирогчийн хоолойг боож улмаар хутга тулган довтолж, айлган сүрдүүлж, автомашинаас буулган, түүний автомашиныг авч зугтсан үйл баримт тогтоогджээ.  

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Г.Г, Г.С нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлохдоо хохирогчийн хоолойг боож, улмаар хутга хэрэглэж үйлдлээрээ санаатай нэгдэж уг үйлдлийг хийсэн байна.

 

Шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас хохирогчид 8.673.280 төгрөгийн хохирол учирчээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг хууль зүйн ойлголтоор халдагч этгээд халдлагад өртөгчийн эд хөрөнгийг авах зорилгоор эд хөрөнгөө өгөхгүй бол түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, эрх эрх чөлөөг нь ноцтойгоор хязгаарлах нөхцөл байдал үүсэж болохыг үг, үйлдлээр илэрхийлж айлган сүрдүүлж, довтолсон идэвхтэй үйлдлийг илэрхийлдэг.

Эрүүгийн хуулийн тайлбарт:

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдгийг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно.

Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль ч байж болно.

“Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тус тус тусгажээ.

Мөн Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн хэлбэрийг тодорхойлсон.

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох ба тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол учирсан эсэхээс үл хамаардаг онцлогтой байдаг.

Өөрөөр хэлбэл халдагч этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор халдлагад өртөгч рүү чиглэсэн айлган сүрдүүлэх, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл хийгдсэнээр гэмт хэргийн шинжийг хангадаг.

Ийнхүү шүүгдэгч нарын хувьд бусдын эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд авах зорилгоор үйлдлээрээ нэгдэж, бусдад бие, сэтгэл санааны хүчирхийлэл, заналхийлэл үзүүлэн довтолж шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогчийн эд хөрөнгө болох автомашиныг авсан болох нь тогтоогдож, тэдгээрийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан нь Эрүүгийн хуульд заасан хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Г.С нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Г.С нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Г.С нарын өмгөөлөгчидөөс шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Иргэдийн төлөөлөгчөөс “...шүүгдэгч Г.Г, Г.С нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болохыг тэмдэглэв.

Хулгайлах гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г, Л.Ч нар бусадтай бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн талаар  

- Шүүгдэгч Г.Г, өсвөр насны яллагдагч Б.С, яллагдагч С.Ө нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 361 дүгээр гармын шатахуун түгээх станцын 1 дүгээр гудамжны 1 тоотод байрлах Л.Дн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаг “Х” хүнсний дэлгүүрийн салхивчаар нэвтрэн орж, түүний өмчлөлийн эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, 18.884.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- Шүүгдэгч Г.Г, өсвөр насны яллагдагч Б.С нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 02-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр болох Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо “И” худалдааны төвд “ЭГБ” нэртэй эмийн сангийн арын өрөөний вакум цонхны гадна хамгаалалтыг хөшиж, вакум цонхны түгжээг хугалж нэвтрэн орж бэлнээр 4.340.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч бусдад 4.340.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Г.Г, өсвөр насны яллагдагч Б.С нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 10 дугаар гудамжны 305 тоот хашааны зүүн буланд байрладаг Түргэн үйлчилгээний цэгт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн, хохирогч С.Цын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 615.260 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Г.Г, өсвөр насны яллагдагч Б.Н нар бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цс” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч А.Бийн эзэмшлийн “I phone 11 рго” загварын гар утсыг лангуун дээр байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.775.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Л.Ч, өсвөр насны яллагдагч Б.С нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр болох Б.Бийн эзэмшлийн “0” нэртэй супермаркетын цонхыг хагалж, нэвтрэн орж, бэлэн 10.936.900 төгрөг, 3.011.150 төгрөгийн үнэ бүхий нэгж, марк загвар тодорхойгүй 72.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 14.020.050 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Г.Г ганцаараа 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фокус” нэртэй биллярдны газраас иргэн Б.Лын эзэмшлийн “Samsung А71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Г.Г ганцаараа 2021 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 5 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны эцэст байрлах “Э” худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах барааны зах буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч Ш.Цгийн эзэмшлийн лангуунаас зүүлт 20 ширхэг, цамц 1 ширхэг, даавуун подволк 3 ширхэг, бэлтгэлийн өмд 1 ширхэг, бэлэн 30.000 төгрөг зэргийг хулгайлж 266.000 төгрөгийн, П.Дийн лангуунаас цамц, үстэй дотуур өмд зэргийг хулгайлж 128.000 төгрөгийн, Д.Бийн лангуунаас чихэвч 1 ширхэг, гар утасны USB оролт 1 ширхэг, гутлын улавч 1 ширхэг, бэлэн 3000 төгрөгийг хулгайлж, 47.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 441.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Г.Г нь ганцаараа 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-224 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Гурван сайхан” нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Г.Цийн эзэмшлийн “Samsung galaxy S” болон “LG Q8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 205.000 төгрөгийн хохирол, мөн тухайн гар утасны интернэт банкнаас 730.000 төгрөгийг С.Өын эзэмшлийн 5 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 935.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч Л.Дийн “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өглөө Улаанбаатар, Баянзүрх дүүргийн олимпийн хотхонд байх гэртээ байж байтал манай худалдагч охин Хоролсүрэн над руу 07 цаг 50 минутын залгаад захирлаа дэлгүүрийг бусниулаад хаясан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би менежер Баярмаа гэх эмэгтэй рүү залгаад дэлгүүрт очиж үзсэн чинь камерийн 2 ширхэг хард алга байна гэж хэлсэн. Мөн манай дэлгүүрийн цонх эвдэрсэн байна. Тэгээд архи, тамхи, сейф эвдэж бэлэн мөнгө авсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Гэрч М.Бийн “...2021 оны 12 дугаар сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад кассчин Гантуяа, зохион байгуулагч Шинэтуяа, заалны худалдагч Хоролсүрэн бид нар касснаас орлогын мөнгө тоолж хүлээн аваад сейфэнд хийж цоожлоод түрүүлээд гарч ирсэн. Тэгээд өнөөдөр өглөө 08 цагийн үед Хоролсүрэн миний гар утас руу залгаад “эгчээ дэлгүүрт хулгай орчихсон байна” гэж хэлсний дараа захирал Дэлгэрдалай залгаад хурдан дэлгүүр дээр очоод камер шүүгээрэй, хулгайч орчихсон байна гэж байна гэсэн. ...тэгэхэд үүдэнд шоколад тараасан, мөнгөний сейфийг эвдсэн, кассны мөнгөний савыг газар орхисон байсан. Би уг мөрийг баллахгүй, камер шүүх зорилгоор захирлын өрөөнд орох үед камерийн DVR буюу бичлэг хураах төхөөрөмжийг залгуураар нь салгаад аваад явчихсан байсан

 

“Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Нийт хохирлын дүн 18.884.000 /арван найман сая найман зуун наян дөрвөн мянга/ төгрөгөөр тогтоож байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч М.Эийн “...2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн цагаар миний бие өөрөө сууж байгаад жор баригч Н.Лхагважавт 21:30 цагт хүлээлгэж өгөөд буусан. Н.Лхагважав нь оройн 22:10 цагт хаагаад дохиоллоо залгаад буусан байсан. Тэгтэл өнөөдөр өглөө миний утас руу Лхагважав залгаад эмийн санд хулгай орсон байна гэж хэлсэн. Орлогын мөнгөө хийдэг улаан өнгийн цаасан хайрцагт байсан өчигдрийн орлого болох 1.380.000 төгрөг бэлнээр байсан. Манай эмийн сан хуримтлалтай байсан. Тэр нь 2.960.000 төгрөг байсан. Нийт 4.340.000 төгрөг бэлнээр байсан. Бэлэн мөнгө алдагдсан, өөр эд зүйл эм тариа алдагдаагүй...” гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ,

 

Гэрч Н.Лн “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 07 цаг 50 минутад ажил дээрээ орж ирээд хаалгаа гаднаас нь түлхүүрдэж онгойлгоод дотогш ороод дохиоллоо унтраагаад лангууны араар очтол кассын хайрцаганд байсан мөнгө байхгүй, шүүгэнд байсан манай ажилчдын ажпын байрандаа засвар хийхээр цуглуулж байсан мөнгө байхгүй байхаар нь би манайхыг хариуцдаг хамгаалалтын алба болох Бамбай секьюритигийн оператор руу залгаад “дохиолол зүгээр байгаа мөртлөө, манайд хулгай ороод орлогын мөнгө алдагдсан байна’ гэхэд ‘урд шөнө 02 цагийн үед дохиолол дугараад манайхаас очсон бөгөөд очиход хойд талын цонх онгорхой байхаар нь танай эм зүйч Должинсүрэнд мэдэгдэхээр залгасан боловч утас нь холбогдохгүй байсан’ гэсэн. ...манай хойд талын жижиг вакум цонхны гадна хамгаалалтыг хөшөөд, вакум цонхны түгжээг нь хугалаад дотогш нэвтэрсэн байсан

 

Гэрч Э.Бийн “...2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагаас 02-ны өдрийн 09 цагийн хооронд 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 02 цаг 06 минутад Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны эцсийн 552 дугаар объектод дохиолол дугарлаа гэх дуудлага аваад 02 цаг 19 минутад очиж хамгаалагч Б.Лхагвадорж объектыг бүтэн тойрч шалгахад хойд талын цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд төв рүүгээ байгаа байдлыг танилцуулахад цонхыг нь хаах боломж байвал хаачих гэхээр нь хаах гэж оролдсон боловч хааж чадаагүй, дохиоллыг төвөөс унтраасан. Төвөөс хэрэглэгч рүү холбогдож чадахгүй байна, хэвийн байгаа бол дараагийн дуудлагад яв гэсэн үүрэг өгсөн...” гэсэн мэдүүлэг

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч С.Цын “...2021 оны 10 дугаар сарын 11-ний орой 22 цаг 30 минут орчим нөхөр бид хоёр ТҮЦ-ээ хааж түгжээд гэртээ харьж амарсан бөгөөд манай нөхөр надаас түрүүлж өглөө очдог болохоороо 2021 оны 10 дугаар сарын 12-ны өглөө ТҮЦ-н дээрээ очихоор 06 цаг 30 минутанд гараад явсан. Тэгээд над руу удалгүй утсаар ярьж “Түцэнд хулгай орсон байна, хаалга нь онгойхгүй байна, дотор нь хулгайч нь байж магадгүй” гэхээр нь би араас нь очсон. Намайг очиход ТҮЦ-н салхивч нь онгойсон, гаднах хамгаалалт сараалжин төмөрний 1 төмөр нь байхгүй болсон байдалтай, хаалга нь дотроосоо түгжсэн юм шиг гаднаасаа онгойхгүй байсан. Лангуун дээрээс ундаа, чихэр, печень, 00-ын цаас, оймснууд, бэлэн хоол, тамхи, бэлэн мөнгө алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Гэрч Ц.Чын “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 06 цаг 40 минутын орчим ТҮЦ-ээ онгойлгохоор ирээд ТҮЦ-нийхээ хаалгыг түлхүүрээр онгойлгох гэтэл онгойхгүй байсан. Тэгэхээр гайхаад хартал цонхны хамгаалалтын сараалж төмрийг хугалаад жижиг салхивчийг хөшиж онгойлгоод хулгайч орсон байсан...” гэсэн мэдүүлэг,

 

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэглэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 615.260 /зургаан зуун арван таван мянга хоёр зуун жар/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч А.Бийн “...2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Цагаан дэрс” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан. Өдөр 14 цаг 16 минутанд 20-25 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирсэн. Тэгээд архи зардаг лангууны хажуугаар архи үзэж зогсож байгаад гарч явсан. Би дараа нь лангуун дээр тавьсан байсан Iphone 11 pro маркийн гар утсаа үзэхэд алга болсон байсан. Дараа нь дэлгүүрийн хяналтын камерийг шүүж үзэхэд уг этгээд лангуун дээрээс миний утсыг аваад гарсан байсан…” гэсэн мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Iphone 11 pro маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.775.000 /нэг сая долоон зуун далан таван мянга долоон зуун далан таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2021 оны 9 дүгээр сарын 11-ний 19 цаг 15 минутад цагаан өнгийн футволктой гадна талаар нь мөрөвчтэй жинсэн өмд өмссөн эмэгтэй, шар өнгийн юдэнтэй цамцтай цагаан өнгийн өмдтэй хар өнгийн нүдний шил зүүсэн эрэгтэйгийн хамт дэлгүүр рүү орж байгаа дүрс бичлэг байлаа.  2021 оны 9 дүгээр сарын 11-ний 19 цаг 17 минутад цагаан өнгийн футволктой гадна талаар нь мөрөвчтэй жинсэн өмд өмссөн эмэгтэй, шар өнгийн юүдэнтэй цамцтай цагаан өнгийн өмдтэй хар өнгийн нүдний шил зүүсэн эрэгтэйгийн хамт гарч гүйж байгаа дүрс бичлэг хадгалагдан үлдсэн байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...хяналтын камерын бичлэгтэй Iphone 11 Pro гэсэн цэнхэр бичигтэй 1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

 

            Хохирогч Б.Бийн “...Манай 777 супермаркетаас 2 ширхэг кассын мөнгөний хайрцаг дотор байсан бэлэн 80.000 төгрөг, 4 өдрийн орлогын бэлэн мөнгө 5.004.600 төгрөг, нэгж зарсан бэлэн мөнгө 3.100.000 төгрөг, 10-1000 төгрөгийн задгай боодолтой мөнгө нийт 2.751.000 төгрөг, нийт 10.936.900 /арван сая есөн зуун гучин зургаан мянга есөн зуу/ төгрөг биетээр, юнител, мобиком, скайтел, жимобайль, кевикогийн нийлсэн 3.011.150 /гурван сая арван нэгэн мянган нэг зуун тавь/ төгрөгийн нэгж тус тус алдагдсан. Нэгжийнхээ мөнгөн дүнг яагаад сайн мэдэж байгаа вэ гэвэл хулгай орохын өмнөх орой нэгж зардаг байгууллагуудаас нийт 3.011.150 төгрөгийн нэгж татан авалт хийсэн байсан. Тэрнээсээ ямар ч нэгж зараагүй байсан. Мобайлаар мөнгө шилжүүлсэн орлогын гүйлгээг хянах зориулалттай самсунг загварын марк тодорхой гар утас 1 ширхэг тус тус алдагдсан юм. Өөр ямар нэгэн эд зүйлс алдагдаагүй...” гэсэн мэдүүлэг,

 

            Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...10 төгрөгийн дэвсгэрт 102 ширхэг, кэвико 3000 төгрөгийн цэнэглэгч карт 11 ширхэгийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цаг 10 минутад хохирогч Б.Болормаад хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Гэрч Б.Хын “...хулгай орсон цаг нь 04 цаг цагийн орчим орсон байна лээ. Бэлэн мөнгө алдагдсан гэсэн өөр ямар нэгэн зүйл алдагдсан эсэхийг мэдэхгүй байна. Манай байгууллага хяналтын камер муутай...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Өын “...2021 оны 10 дугаар сарын 21-ний орой 00 цагийн үед Г.Г, Б.С, Л.Ч, Эрдэнэжаргал бид 5 Баярцэцэгийн унаж ирсэн Тоёота приус-20 маркийн 94-37 УБЯ улсын дугаартай машиныг “ойрхон юманд явчихаад ирье” гэж хэлээд унаад явцгаасан...Бэлхи худалдааны төвийн 777 мини маркетын гадна зогсоолд зогссон. Би Эрдэнэжаргалын хамт машинд унтаад үлдэхэд Б.С, Л.Ч, Г.Г гурав буугаад тухайн худалдааны төв рүү орсон. Тэр гурав орчихоод гарч ирэхдээ үүргэвчтэй цүнхэндээ юм хийчихсэн, Б.С гартаа боодол 20.000 /хорин мянгат/-ын дэвсгэрт барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Н.Бн “...Би 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Г, С, Өсөхөө, өөр танихгүй хоёр банди танихгүй 4 охины хамтаар анх Гийн төрсөн өдрөөр Найрамдал зуслангийн орчим байрлах амралтын газар төрсөн өдөр тэмдэглэж 2 хоног архи дарс ууцгааж тэмдэглэцгээсэн. Тэндээс бид нар хотод 5 шар дээр орж ирээд салцгаасан. Тэгээд би гэр лүгээ харьсан. Би найрамдал руу явахдаа өөрийн найз Магсаржав /85330353/-ийн түрээсэлсэн /9437 УБЯ/ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг амралтын газар руу унаж очсон. Миний унаж очсон /9437 УБЯ/ улсын дугаартай приус 20 маркийн машиныг Г надаас “Энхжин гэдэг охиныг гэрт нь хүргэж өгчихөөд ирье” гэж хэлэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 15:00 цагийн үед аваад Г, Энхжин, Өсөхөө /бүтэн нэрийг мэдэхгүй/ С, Гийн найз гэх танихгүй хоёр залуу нарын хамтаар яваад 2021 оны 10 дугаар сарын 22-ний өглөө 06.00 цагийн үед буцаж амралтын газар Энхжинээс бусад нь буцаж ирсэн. Тухайн үед миний архи бүрэн гараагүй байсан. Тэр хэд үүрээр ирцгээгээд унтаж байгаад 2021.10.22-ний өглөө 11:00, 12:00 цагийн алдад бид амралтын газраас буцаад хот руу явцгаасан. Надад тухайн үед хулгай хийсэн талаараа яриагүй, харин орой нь би С, Өсөхөө хоёртой хүнсний 4-р дэлгүүрийн орчим 18:00, 19:00 цагийн орчимд уулзаад байж байхад Г ганцаараа ардаас ирээд байж байхдаа чиний түрээсийн машиныг унаж явж байгаад 7-н буудлаас цаашаа яваа байдаг бид хэд хулгай хийчихсэн гэж ярихдаа яг юу хулгайлсан талаараа нарийн ширийн зүйл яриагүй. Тухайн үед Л.Ч гэх залуу байсан. Би зургийн харахад шууд танилаа. Би жинхэнэ нэрийн мэдэхгүй болохоос царайг нь сайн санаж байна. Г.Гийн найз нь гээд танилцаж байсан. Тэгэхэд Эдүка гэж нэрээ хэлээд байсан юм. Эдүка буюу Г.Ч гэх залуу хамт явсан...” гэсэн мэдүүлэг,

 

            “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.245.150 /гурван сая хоёр зуун дөчин таван мянга нэг зуун тавь/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Иргэн Б.Лхагважаргалаас гаргаж өгсөн Сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

            Хохирогч Б.Лын “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Фокус биллъярдны газарт оройн 18 цагийн орчим орж үйлчлүүлсэн. Тухайн үед текний хажуу талд өөрийн самсунг А71 маркийн гар утсыг цэнэглээд үлдээсэн байсан бөгөөд тоглож байгаад гар утсаа авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн чинь нэг үл таних 170-175 см орчим өндөртэй, шар өнгийн царайтай, шонтгор хамартай, халимаг үстэй залуу нь миний гар утсыг аваад гарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг,

 

            Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл “...18-23 насны үл таних эрэгтэй, хар өнгийн куртик, хар өнгийн саравчтай малгайтай цамц өмссөн цагаан өнгийн масктай залуу харагдаж байна. Уг камерын бичлэгт гэмт хэргийн шинжтэй зүйл ажиглагдаагүй...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

            Гэрч Э.Тн “...2021 оны 10 дугаар сарын 18-ны орой 17 цагийн орчимд дүү болох Лхагвадоржийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, фокус нэртэй биллиарданд очиж Ө, С, Г нартай уулзаад биллиард тоглосон. Тэгээд тоглож дуусаад гарч иртэл Г нэг утас аюаад гараад ирсэн байсан. Тэгээд уг гар утсыг Монтел дээр очиж танихгүй ченжэд 300.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би 150.000 төгрөгийг нь Гд өгөөд өөрөө 150.000 төгрөгийг нь авсан....” гэсэн мэдүүлэг,

 

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Samsung A71 гар утас болно. Тус үнэлдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

           

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...нэг ширхэг DVD-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...саравчтай малгайтай бэлтгэлийн өмдтэй хар өнгийн хоёр мөрөөр үүрдэг цахилгаантай цүнхтэй урд талдаа жижиг оосортой үүрдэг цүнхтэй цамцны ханцуйн дээрээ 3-н ширхэг цагаан зураастай хар цахилгаантай цамцтай дотор талдаа малгайтай цамцтай эрэгтэй хүн Барааны захын 2 давхараас 1 давхарын мах ногоо зардаг хэсэг рүү орж байгаа бичлэг байв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

            Хохирогч Ш.Цийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэст байрлах 3-н давхар улаан барааны захын 2 давхарт хувцас, гоёл чимэглэлийн лангуу ажиллуулдаг юм. 2021 оны 10 дугаар сарын 20 өдрийн 10 цагийн орчимд над руу Эрдэнэчимэг гэх манай хажуу талын лангууны эмэгтэй миний 88118262 гэсэн дугаар руу залгаад танай лангуунд хулгай орсон юм шиг байна гэсэн. Тэгээд 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэст байрлах 3-н давхар улаан барааны захын 2 давхрын лангуу дээрээ ирсэн чинь манай лангууны хаалт хөшгийг хөшсөн байдалтай байсан. Би тэгээд лангуугаа онгойлгоод орсон чинь манай кассын хажуу талд байрлах гоёлын эд зүйлс зардаг лангууны гоёлын эд зүйл байсан хайрцгаас 14 ширхэг төмөр гоёлын зүүлт, сувдтай гоёлын зүүлтээс 6-н ширхэг алга болсон байсан. Мөн кассын хойд талд өлгөөтэй байсан хар өнгөтэй, баруун зүүн гаран дээрээ 3-н цагаан канттай цахилгаантай цамц нэг ширхэг, 3-н ширхэг даавуун подволк , 1 ширхэг бэлтгэлийн даавуун өмд, кассын доод талын тавиур дээр байсан жижиг цүнхнээс 30.000 төгрөг алга болсон байсан. Би барааны захын хяналтын камерыг шүүж үзэхэд 16-20 орчим насны эрэгтэй хүн, үүрдэг цүнхтэй, манай барааны зах руу орж ирээд лангуунууд руу ороод манай лангуу руу орж хар өнгийн цамц өмсөөд гарч байгаа хяналтын камерын бичлэг байсан. Тухайн бичлэг дээр 16-20 орчим насны эрэгтэй, пүүзтэй, 2 мөрөөр үүрдэг цүнхтэй, саравчтай малгайтай, масктай бэлтгэлийн өмдтэй хүн манай худалдааны төвийн 1 давхрын махны лангууны хэсгээс гарч ирж байгаа бичлэг байсан. Манай лангуунаас 14 ширхэг төмөр гоёлын зүүлт, сувдтай гоёлын зүүлтээс 6-н ширхэг алга болсон байсан. Мөн кассын хойд талд өлгөөтэй байсан хар өнгөтэй, баруун зүүн гаран дээрээ 3-н цагаан канттай цахилгаантай цамц нэг ширхэг, 3-н ширхэг даавуун подволк, 1 ширхэг бэлтгэлийн даавуун өмд, кассын талын тавиур дээр байсан жижиг цүнхнээс 30.000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч П.Дгийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэст байрлах 3-н давхар улаан барааны захын 2 давхарт хувцасны 9 дугаартай лангуу ажиллуулдаг юм. 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 19 цагийн орчимд лангууныхаа эд зүйлсийг хураагаад лангууныхаа хаалт хөшгөөр цоожлоод гарсан. 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн орчимд барааны зах дээр ирээд лангуугаа онгойлгоод орсон чинь манай лангууны хойд талд өлгөөтэй байсан малгайтай хар саарал өнгийн цамц, лангуун дээр байсан үстэй дотуур өмд байхгүй байсан. Тэгээд Барааны захын хяналтын камерын бичлэгийг үзэхэд 16-20 орчим насны эрэгтэй хүн, үүрдэг цүнхтэй, манай барааны зах руу орж ирээд манай 9 дугаартай лангууны хаалт хөшигний доогоор мөлхөж орж байгаа хяналтын камерын бичлэг байсан. Тухайн бичлэг дээр 16-20 орчим насны эрэгтэй, пүүзтэй, 2 мөрөөр үүрдэг цүнхтэй, саравчтай малгайтай, масктай бэлтгэлийн өмдтэй хүн манай худалдааны төвийн 1 давхрын махны лангууны хэсгээс гарч ирж байгаа бичлэг байсан. Манай лангуунаас хар саарал өнгийн малгайтай цамц, үстэй дотуур өмд зэрэг эд зүйлс алга болсон байсан. Би хулгайд алдагдсан Нарантуул захаас 25.000 төгрөгөөр 2021 оны 10 дугаар сард авч байсан. Өмдөө мөн 2021 оны 10 дугаар сард Нарантуул захаас 10.000 төгрөгөөр авч байсан. Би Цамцаа 35.000 төгрөгөөр зардаг. Би зардаг Үнээрээ үнэлж байна. Өмдөө 15.000 төгрөгөөр зардаг юм бас зардаг үнээрээ үнэлж байна....” гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч Д.Б “....Тэгээд 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагийн орчимд лангуун дээрээ ирэхэд манай лангууны хаалт хөшгийг эвдсэн байхаар нь лангуу руугаа ороод үзсэн чинь шилэн лангуун дээр байсан утасгүй гар утасны чихэвч 1 ширхэг, гар утасны гетах маркийн изЬ оролт 1 ширхэг, лангууны зүүн талын жижиг бараанд байсан 1 ширхэг шар өнгийн гутлын улавч, мөнгөний хайрцагт байсан 3000 төгрөг зэрэг эд зуйлс байхгүй байхаар нь би барааны захын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-5 орчимд 16-20 орчим насны эрэгтэй, пүүзтэй, 2 мөрөөр үүрдэг цүнхтэй, саравчтай малгайтай, масктай бэлтгэлийн өмдтэй хүн манай худалдааны төвийн 1 давхрын махны лангуунаас гарч ирээд манай хаалт хөшгийг эвдээд орж байгаа хяналтын камерын бичлэг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн бичлэг дээр 16-20 орчим насны эрэгтэй, пүүзтэй, 2 мөрөөр үүрдэг цүнхтэй, саравчтай малгайтай, масктай бэлтгэлийн өмдтэй эрэгтэй хүн байсан. Би тухайн хүмүүсийн одоо харвал танихгүй. Манай лангуунаас утасгүй цагаан өнгийн чихэвч 1 ширхэг, гетах маркийн изЬ 1 ширхэг, шар өнгийн гутлын улавч 1 ширхэг, мөнгөний хайрцагт байсан 3.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан. Манай хулгай алдагдсан эд зүйлс шинэ байсан болохоор содон шинж тэмдэг байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

            “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд

 

Хохирогч Г.Цэцэгмаагийн “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний өөрийн гар утас болон дэлгүүрийн нэгж зарлаг утастай хамт хулгайд алдсан байсан. Тэгээд маргааш өглөө нь сим картаа сэргээгээд интернет банк руугаа ортол 730.000 төгрөг маань байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Ч.Жүгдэрдуламын “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дэлгүүр дээрээ ажиллаж байгаад орой 17 цагийн үед лангууны араас Galaxy S1 болон LG Q8 загварын 2 ширхэг гар утас хулгайд алдсан. Нэг нь дэлгүүрийн нэгж зардаг, нөгөө нь манай дэлгүүрийн эзэн Цэцэгээгийн утас байсан...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч С.Өын “...Би 5032985585 дугаарын данс эзэмшдэг. Тухайн үед Г дансаа өгөөч, хүнээр мөнгө хийлгэх гэсэн юм гээд надаас миний картыг аваад тухайн мөнгийг авсан...” гэсэн мэдүүлэг,

 

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

            Г.Цэцэгмаагийн Хаан банкны 5011428755 дугаар дансны хуулга,

 

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 205.000 /хоёр зуун таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...Үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,  

 

Шүүгдэгч Л.Чий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Он сар өдрийг нь санахгүй байна. Г намайг Бөхийн өргөөний автобусны буудал дээр дуудсан. Очтол Г нэрийг нь мэдэхгүй байна нэг залуутай байсан. Ингээд гурвуулаа нийлээд таван шар руу автобусаар явсан. Тэнд очиход 2 машинтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан. Тэндээс хөдлөөд нэг газар очсон. Тэд нар архи уусан би архи уугаагүй. Гэтэл Г намайг гараад машинд суу гэхээр нь би айсандаа машинд суусан. Г нэлээн согтуу байсан... Тэндээс 5-уулаа хөдлөөд Бэлхэд байрлах дэлгүүрийн гадна очсон. Би “яах гэж байгаа юм” гэсэн чинь Г “манай эгчийн дэлгүүр байгаа юм” гэж хэлсэн. Би “үгүй” гэж хэлсэн чинь Г миний бие рүү хэд хэдэн удаа цохисон. Би машинаас бууж цонхыг нь хагалсан чинь С орсон. Тэгээд Г орсон. Намайг орохгүй гэж хэлсэн чинь “манай эгчийн дэлгүүр ор, пизда минь” гэж хэлсэн. Намайг ална, хутгална гээд байхаар нь би айсандаа араас нь орсон. Гийн ав гэсэн бүх зүйлийг нь авсан. Тэр үедээ Гд “хулгай хийгээд байгаа юм биш үү” гэж хэлсэн чинь “эгчийн дэлгүүр гэж хэлээ биз дээ гээд намайг дахин цохисон. Тэндээс Г, С бид гурав эд зүйлс аваад гарсан. Тэгээд машиндаа суугаад нөгөө амралтын газар руугаа явсан.  Би “намайг хүргээд өг” гэж хэлтэл намайг 5 шарын автобусны буудал  хүргэж өгсөн. Надад машин дотор боодолтой мөнгө өгөөд чимээгүй гэж хэлэхээр нь бм машинаас буугаад түүнд мөнгийг нь эргүүлээд өгсөн. Дахин нэлээн зузаан олон сүлжээний нэгж өгсөн. Би тэгэхээр нь авахгүй гэсэн чинь надад “чи скайтел барьдаг биз дээ” гэж хэлээд миний халаасанд нэгж хийсэн. түүнийг нь харсан чинь 5000 төгрөгөөр 6 ширхэг нэгж байсан би өөр юу ч аваагүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хэрэг гарсан газрын нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдаж, хохирогч нарын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хадгалж, хамгаалж байсан эд зүйлс алдагдсан болон хэрэгт ач холбогдолтой байдлуудын талаар хохирогч, гэрч нараас тус тус тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Л.Чы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, яллагдагч Б.Сын мэдүүлгүүд нь хохирогч нарын мэдүүлэг, өөрсдийн үйлдэл оролцоог давхар нотолж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч нарт хохирол учирсан болохыг тогтоосон болон бусад нотлох баримтуудаар хэрэг явдал гарсан үйл баримтууд нь нотлогджээ.

Шүүх шүүгдэгч Г.Г, Л.Ч, яллагдагч Б.С нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Болормаад 14.020.050 төгрөгийн, шүүгдэгч Г.Г, өсвөр насны яллагдагч Б.С, яллагдагч С.Ө нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Л.Дэлгэрдалайд 18.884.000 төгрөгийн, шүүгдэгч Г.Г, өсвөр насны яллагдагч Б.С нар гэмт үйлдлийн улмаас хохирогч М.Энхцэцэгт 4.340.000 төгрөгийн, хохирогч С.Цэрэнбадамд 615.260 төгрөгийн, шүүгдэгч Г.Г, өсвөр насны яллагдагч Б.Н нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч А.Болортүвшинд 1.775.000 төгрөгийн, шүүгдэгч Г.Гийн ганцаараа үйлдсэн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Лхагважаргалд 520.000 төгрөгийн, хохирогч Ш.Цэцэгээд 266.000 төгрөгийн, хохирогч П.Даваамаад 128.000 төгрөгийн, хохирогч Д.Борхүүхэнд 47.000 төгрөгийн, хохирогч Г.Цэцэгмаад 935.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.        

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлсэн шинж болох “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэх гэдэгт гэмт этгээд хүн амьдрах болон эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, байшин, гэр, пин, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, граж, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр гэх зэрэг газарт түлхүүр тааруулах, багаж ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх болон бусад аргаар хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг авсан байхыг ойлгох ба ийнхүү хүндрүүлэх шинжтэй бусдын эд хөрөнгийг хулгайлах тохиолдолд бага хэмжээний хохирол учирсаныг ч гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцох талаар хуульд тодорхой заасан байна.

Шүүгдэгч Г.Г, Л.Ч нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, тэдгээрийн санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Тодруулбал шүүгдэгч нар амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Прокуророос Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.Г, Л.Ч нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Л.Ч, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, иргэдийн төлөөлөгчөөс “...шүүгдэгч Г.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Л.Чийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж үзэж байна...” гэж, шүүгдэгч Л.Чий өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ, Б.Соёл-Эрдэнэ нараас”...шүүгдэгч Л.Чд холбогдох хэрэгт гэрч Өын мэдүүлгийг хуульд заасан үндэслэлээр бэхжүүлээгүй, камерын бичлэг нь нотлох баримтыг шаардлага хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Л.Чд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэж, шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч П.Учралгэрэл, И.Хонгор нараас “...шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй...” гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр “...Бэлхи плаза” худалдааны төвд байрлах “777” дэлгүүр байрлах хэсгийн гадна талаас хаалга цонхыг шалгахад ертөнцийн зүгээр хойш харсан хэсэг байх үргэлжилсэн 4 тасалгаа бүхий цонхны 1 салхивч нь хагарсан дотогш онгорхой,...салхивч 127*48см хэмжээтэй...бараа унагасан, кассны төмөр сейф эвдсэн, эд зүйл эмх цэгцгүй болгосон...камерын өрөөнд байх бичлэг дээрх барьж явж буй хар дорцов байх...” гэсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтийн 3ураг №4, 5, 7 эд зүйл эмх замбараагүй байдалтай,  №3-д цонхны шил хагарсан байдал, №13, 14, 15 зэрэгт эд зүйл, бэлэн мөнгө зэрэг байгааг, №17-д дорцов зэргийг гэрэл зураг авч бэхжүүлсэн баримт, хохирогч Б.Болормаас дэлгүүрээс эд зүйлс, мөнгөө алдсан, хэрэгт ач холбогдолтой бусад байдлыг, гэрч Б.Хишигжаргалаас гэмт хэргийн шинжтэй мэдээлэл гаргаж цагдаагийн байгууллагад хандсан талаар тус тус мэдүүлсэн байх ба гэрч С.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 21-ний орой 00 цагийн үед Г.Г, Б.С, Л.Ч, Эрдэнэжаргал бид 5 Баярцэцэгийн унаж ирсэн Тоёота приус-20 маркийн 94-37 УБЯ улсын дугаартай машиныг “ойрхон юманд явчихаад ирье” гэж хэлээд унаад явцгаасан...Бэлхи худалдааны төвийн 777 мини маркетын гадна зогсоолд зогссон. Би Эрдэнэжаргалын хамт машинд унтаад үлдэхэд Б.С, Л.Ч, Г.Г гурав буугаад тухайн худалдааны төв рүү орсон. Тэр гурав орчихоод гарч ирэхдээ үүргэвчтэй цүнхэндээ юм хийчихсэн, Б.С гартаа боодол 20.000 /хорин мянгат/-ын дэвсгэрт барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Л.Чы мөрдөн шалгах ажиллагаанд хэд хэдэн удаа өгсөн  мэдүүлгээр “...Би машинаас бууж цонхыг нь машины дугуйн дорцовоор хагалсан чинь С орсон. Тэгээд Г орсон. Намайг орохгүй гэж хэлсэн чинь “манай эгчийн дэлгүүр ор, пизда минь” гэж хэлсэн. би айсандаа араас нь орсон. Гийн “ав” гэсэн бүх зүйлийг нь авсан. Тэр үедээ Гд “хулгай хийгээд байгаа юм биш үү” гэж хэлсэн чинь “эгчийн дэлгүүр гэж хэлээ биз дээ гээд намайг дахин цохисон. Тэндээс Г, С бид гурав эд зүйлс аваад гарсан. Надад машин дотор боодолтой мөнгө өгөөд чимээгүй гэж хэлэхээр нь би машинаас буугаад түүнд мөнгийг нь эргүүлээд өгсөн. Дахин нэлээн зузаан олон сүлжээний нэгж өгсөн. Би тэгэхээр нь авахгүй гэсэн чинь надад “чи скайтел барьдаг биз дээ” гэж хэлээд миний халаасанд нэгж хийсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Г, өсвөр насны яллагдагч Б.С нараас тэдгээрийг Л.Чтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаар тэдгээрт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, мэдүүлэг авахад үйлдэл оролцооны талаар маргаагүй хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн зэрэг баримтуудаар шүүгдэгч Л.Чы үйлдэл оролцоо нотлогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Чээс хэргээ хүлээн мэдүүлсэн хэд хэдэн удаагийн мэдүүлэг нь эх сурвалжаа дэлгэрэнгүй тодорхой мэдүүлж, ийнхүү мэдүүлсэн мэдүүлгүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлтэй гэж үзсэн тул шүүгдэгч Л.Чы өмгөөлөгч нараас гаргасан саналыг хүлээн аваагүй болно.  

 

Тус хэрэгт ач холбогдолтой байж болохуйц камерын бичлэгтэй холбоотой зохих ажиллагаа хийсэн боловч техникийн гэмтлийн улмаас дүрс бичлэг тодроогүй тул тухайн баримтыг шүүх нотлох баримтаар тооцоогүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Өаас мэдүүлсэн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлж, түүнээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж мэдүүлэг авсан мөрдөгчийг хууль зөрчсөн гэх боловч тухайн нөхцөл байдал нь  тогтоогдоогүй байна.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С.Өаас гэрчээр авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна түүний тухайн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч уялдаж байх тул шүүх тус мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.             

 

Шүүгдэгч Г.Сийн ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.С нь 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Агийн халааснаас түүний эзэмшлийн Iphone XR гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан болох нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч Л.Агийн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн найз залуу Батмөнхтэй хамт Баянгол дүүргийн 02 дугаар хороо, ТБД андуудаас гэр рүүгээ явж байсан. Тэгсэн миний гадуур хувцасны зүүн халаасанд хийсэн байсан I phone XR маркийн цагаан өнгийн гар утас алга болсон байсан. Тэгээд хойшоо эргээд харсан чинь хэдэн залуучууд явж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй Iphone XR гар утас нийт 1.100.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тэмдэглэл,

 

Шүүгдэгч Г.Сийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бүхий баримт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос эд зүйлсээ алдсан талаар, шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлсийг авсан талаар тус тус мэдүүлж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь нотлогджээ.

Шүүгдэгч Г.Соос амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

 

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.

 

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас 300 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.  

 

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Л.Ад 1.100.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Ийнхүү шүүгдэгч Г.Сийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Г.Ө нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, иргэдийн төлөөлөгчөөс “...шүүгдэгч Г.Сийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна..” гэсэн болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч А.Мын эд зүйлсийг буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч А.Мын мэдүүлэг зэргээр хохирогчийн хохирол төлөгдсөн үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г, Г.С нарыг хохирогч А.Мт төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.С нь Төрийн сангийн 100900005406 дансанд хохирогч Л.Ачитмаагийн хохирлын мөнгийг шилжүүлсэн байх түүнийг төлөх тухайн хохирогчид төлөх төлбөргүйг дурьдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус данснаас 1.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ачитмаад олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Г, Л.Ч нараас хохирогч нарт учирсан хохирлыг бусадтай бүлэглэж оролцсон үйлдлүүдэд хувь тэнцүүлэн гаргуулахаар тооцож, дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Гээс 16.229.146 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Д 6.294.666 төгрөг, хохирогч М.Э/-д 2.170.000 төгрөг, хохирогч С.Цд 307.630 төгрөг, хохирогч А.Б 887.500, хохирогч Б.Б 4.673.350 төгрөг, хохирогч Б.Ллд 520.000 төгрөг, хохирогч Ш.Ц 266.000 төгрөг, хохиролгч П.Дд 128.000 төгрөг, хохирогч Д.Бд 47.000 төгрөг, Г.Цд 935.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Чээс 4.673.350 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 8 сар 7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 11 жил 8 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоох, шүүгдэгч Г.Сид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн 9 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялын биечлэн эдлэа хэмжээг тогтоож, шүүгдэгч Г.Г, Г.С нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Л.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 6 хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 5 жил 5 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоох, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэж, шүүгдэгч Г.Г, Г.С нарын өмгөөлөгчдөөс “....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулж өгнө үү...” гэж, шүүгдэгч Л.Чий өмгөөлөгч нараас “...бага шийтгэл оногдуулж өгнө үү...” гэж тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан.

 

Шүүх шүүгдэгч Г.Г, Г.С, Л.Ч нарын гэм буруутайг тогтоосон тул шүүгдэгч нарыг гэм буруутай тогтоосон Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Г.Гийг дээрэмдэх гэмт хэрэгт учруулсан хохирлоо буцаан төлсөн байдал, шүүгдэгч Г.Сийг дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэгт учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгч Г.Г, Г.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

            Шүүгдэгч Л.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Г нь бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан,

Шүүгдэгч Г.С нь бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан,

Шүүгдэгч Л.Ч нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлуудыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн дараах байдлаар ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүх шүүгдэгч Г.Г, Г.С нарын дээрмийн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн байдал, тэдгээрийн хувийн байдлууд зэргийг харгалзан шүүх тэдгээрт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан арга хэмжээг хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 7 сарын хугацаагаар биечилэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.   

 

Шүүгдэгч Г.Гийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Сид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор /720:8=90 хоног/  тооцож,  хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 3 жил 8 сарын хугацаагаар биечилэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.

 

Мөн Г.Сийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Л.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №1037 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийт 3 жилийн хугацаагаар хорих ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №52 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял бүгд нийт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тогтоосон, мөн тус шийтгэх тогтоолоор Л.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулжээ.  

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №253 дугаар захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар Г.Гд тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольжээ. 

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №82 дугаар захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар Л.Чд тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 10 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 01 сар 26 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольжээ. 

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №4/16876 дугаартай албан бичгээр ялтан Л.Ч нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялын 3 уил 1 сар 26 хоног /1153 хоног/-ийн хугацаанаас биеэр 1 жил 02 сао 03 хоног /430/ шагналын 10 хоног, нийт 1 жил 02 сар 13 хоног буюу 440 хоног, эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 13 хоног /713 хоног/-ийн үлдэгдэлтэй байна гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №415 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №1072 дугаар захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Г.Сид тус шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 25 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэжээ.

 

Ийнхүү шүүгдэгч нар нь урьд шүүхээр хорих ял шийтгэгдэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан тэдгээрийн эдлэх ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилгыг хангах үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов. 

 

Шүүх шүүгдэгч Г.Гийн хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Л.Чий хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Г 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 500 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.С нь 2021 оны  10 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 509 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасны дагуу тэдгээрийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцов.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Л.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдав.

 

            Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г, С нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г, Ч нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Г.Г, Г.С нарт тус бүр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Гд 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Чд 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            7. Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.Гд оногдуулсан оногдуулсан хөнгөн ял болох 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Гийг 6 жил 7 сарын хугацаагаар хорих ял, Г.Сийн 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож /720:8=90/ 90 хоногийн хугацаагаар хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Сийг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг тус тус биечилэн эдлүүлэхээр тогтоосугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Гийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №1037 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 16 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял тус бүрийг тус тусад нь эдлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Сийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №415 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял тус бүрийг тус тусад нь эдлүүлсүгэй.

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Чий Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №1037 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял тус бүрийг тус тусад нь эдлүүлсүгэй.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Г.С, Л.Ч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Гийн цагдан хоригдсон 500 хоног, шүүгдэгч Г.Сийн цагдан хоригдсон 509 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

            13. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь хохирогч А.Мт төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Л.Ч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

15. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гээс 16.229.146 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Дд 6.294.666 төгрөг, хохирогч М.Э-д 2.170.000 төгрөг, хохирогч С.Цд 307.630 төгрөг, хохирогч А.Бд 887.500, хохирогч Б.Бд 4.673.350 төгрөг, хохирогч Б.Лхагважаргалд 520.000 төгрөг, хохирогч Ш.Цэцэгээд 266.000 төгрөг, хохиролгч П.Дд 128.000 төгрөг, хохирогч Д.Бд 47.000 төгрөг, Г.Цд 935.000 төгрөгийг тус тус олгох, шүүгдэгч Л.Чээс 4.673.350 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд тус тус олгосугай.

 

16. Шүүгдэгч нарын урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэх нь зүйтэй болохыг дурьдсугай.

 

            17. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г, Г.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Л.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            19. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Г.С, Л.Ч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН

                              ШҮҮГЧИД                          Д.ДАРЬСҮРЭН

                                                                           З.БОЛДБААТАР