| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00308/И |
| Дугаар | 321 |
| Огноо | 2019-07-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн тоотод оршин суух, Урчууд овогт Эийн Э /ЗП/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1959 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 23 жил ажилласан. Үүнээс 1975 оны 2 сарын 18-ны өдрөөс 1979 оны 1 сарын 12-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд туслах үйлдвэрт нормчиноор ажиллаж байгаад 1979 оны 1 сарын 12-ны өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Хөгжил нэгдэлд жолоочоор, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл Хөгжил компанид жолоочоор ажиллаж байсан. Иймд хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй байгаа тул 1975 оны 2 сарын 18-ны өдрөөс 1979 оны 1 сарын 12-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт нормчиноор, 1979 оны 1 сарын 12-ны өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Хөгжил нэгдэлд жолоочоор, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Хөгжил компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Э овогтой Э нь 1975 оны 2 сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Хөгжил нэгдэлд жолоочоор ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Э овогтой Эд холбогдох баримтууд байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 228 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Архивын тасагт 1975 оны 2 сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Хөгжил нэгдэлд жолоочоор ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Эхнэр овогтой Эрдэнэцогтод холбогдох баримтууд байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй гэх нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 228 дугаартай тодорхойлолт
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 08/380 дугаартай “ тус аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл” нь 1991 оны 3 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдөн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт,
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 1975 оны 2 сарын 18-ны өдрийн 11 дугаартай тушаалыг Дундговь аймгийн Архивын тасгийн хуулбар,
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 1983 оны 7 сарын 15-ны өдрийн 42 дугаартай тушаалын Дундговь аймгийн Архивын тасгийн хуулбар,
-Э овогтой Эийн 1975 оны 2 сарын 18-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 280 дугаартай Эрдэнэдалай сумын 7-р багийн иргэн Э овогтой Э /ЗП/-ийн 1983 оны хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй нөхөн бичилттэй тул 1975 .02.18-1995.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх тодорхойлолт,
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ”тус сумын Засаг даргын тамгын газрын даргын архив нь 2013 оны 4 сарын 11-ний өдөр Хөгжил нэгдлийн 70 дансыг 1972-1994 оны бүрэн бус баримтыг хүлээн авсан. 7-р багийн иргэн Э овогтой Эийн сумын Хөгжил нэгдэлд жолоочоор ажиллаж байсны 1981, 1982, 1983, 1987, 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996 онуудын цалингийн картын хуулбан олгосон тухай тодорхойлолт,
- Э овогтой Эийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд жолоочоор ажиллаж байх үеийн 1981, 1982, 1983, 1987, 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996 онуудын цалингийн тодорхойлолт,
Э овогтой Эийн Хөгжил нэгдэлд жолоочоор ажиллаж байсан 1981, 1982, 1983, 1987, 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996 онуудын цалингийн картын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Н.Бын Э.Э нь 1975 оны 2 сарын 28-ны өдрөөс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт нормчиноор 1979 онд нэгдэлд жолооч болох хүртэлээ ажиллаж байсан. Тэгээд жолооны курс төгсөөд 1979 онд нэгдлийн даргын жолооч, Зил 130 машины жолооч нэгдэлд, компанид 1995 он хүртэл жолоочоор 1995 оноос хойш хувиараа жолоочоор ажиллаж байсан. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд амьдардаг байсан. Тэр үед Э ах нь нэгдэлд ажилладаг. Дараа нь жолооч байсан учраас ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ. Би цэрэгт явж ирснээс хойш нэгдэлд жолоочоор ажиллаж байгаад хувьчлал тараасан. Нэгдэлд бол нормчин, дараа нь жолоочоор ажиллаж байсан. Намайг хүүхэд байхад хөгшин ээжтэйгээ байдаг байсан учраас цэргээс чөлөөлөгдөж цэрэгт яваагүй тасралтгүй нэгдэлд ажиллаж байсан. Бид нэг нутаг усанд олон жил айл саахалт байсан учраас Э ахын ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна. Шагнал урамшууллын талаар нь мэдэх зүйл алга байна “ гэх мэдүүлэг
- Гэрч П.Бийн “Э.Э нь 1975 оноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт нормчиноор ажилд орж 1979 онд нэгдэлд жолооч болох хүртэлээ ажилласан. Тэгээд энэ хугацаанд жолооны курс төгсөөд 1979 онд нэгдлийн даргын жолооч, нэгдэлд Зил 130 машины жолоочоор нэгдэл, Хөгжил компанид 1995 он хүртэл ажилласан. 1995 оноос хойш компаний жолоочоор ажиллаж байсан. Би 1979 оноос хувьчлал тарах хүртэл Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач жолоочоор ажиллаж байсан. Тэр үед Э нь нэгдэлд жолоочоор ажилладаг байсан бид хамт ажилд явдаг, таардаг байсан учраас сайн мэдэж байна. Нэгдэлд бол нормчин, дараа нь жолоочоор ажиллаж байсан. Э нь хөгшин ээжтэйгээ байдаг байсан учраас цэргээс чөлөөлөгдөж цэрэгт яваагүй тасралтгүй нэгдэлд ажиллаж байсан. Шагнал урамшууллын талаар нь мэдэх зүйл алга байна ” гэх мэдүүлэг,
- Гэрч С.Хийн “ Э.Э нь 1975 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт нормчиноор ажиллаж байгаа жолооны курс төгсөөд 1979 онд нэгдлийн даргын жолооч, Зил 130 машины жолоочоор Хөгжил нэгдэл, Хөгжил компанид 1995 он хүртэл жолоочоор 1995 оноос хойш Хөгжил компанид жолоочоор ажиллаж байсан. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд амьдардаг 1975 онд Барилгын техник маргэжлийн сургуулийг мужаанаар төгсөж Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт хувьчлал тарах хүртэл нормчиноор ажиллаж байсан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учраас Эийн ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна. Нэгдэлд бол нормчин, дараа нь жолоочоор ажиллаж байсан. Э нь ээжтэйгээ байдаг байсан учраас цэргээс чөлөөлөгдөж цэрэгт яваагүй тасралтгүй нэгдэлд ажиллаж байсан. Шагнал урамшууллын талаар нь мэдэх зүйл алга байна ”гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Э.Эрдэнэцог нь 1975 оны 2 сарын 18-ны өдрөөс 1979 оны 1 сарын 12-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд туслах үйлдвэрт нормчиноор, 1979 оны 1 сарын 12-ны өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Хөгжил нэгдэлд жолоочоор, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Хөгжил компанид жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У