Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/264

 

 

 

 

 

 

2023           03           15                                      2023/ШЦТ/264

                                                                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунбат,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр,

Хохирогч: Ө.Уь, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

Шүүгдэгч: О.Г, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

Шүүгдэгч: Д.Б, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцсон эрүүгийн 2209003611247 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Байдраг суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч О.Г нь шунахайн сэдлээр Д.Бтой бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ө.Уийг зээлийн гэрээгээр халхавчлан “шинээр ашиглалтад орж буй 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хямдаар буюу 40.000.000 төгрөгөөр зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчд шинээр баригдсан орон сууц үзүүлэх зэргээр бодит байдлыг нууж түүнийг төөрөгдөлд оруулж улмаар хохирогчийн амьдардаг түүний өмчлөлийн 53.326.040 төгрөгийн үнэлгээ бүхий Б тоотод 28.72 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өөрөөр нь барьцаанд тавиулах, худалдан борлуулах зэргээр эд хөрөнгөд нь халдаж 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Баянзүрх захад байрлалтай банкны “АТМ”-ээс шилжүүлсэн 9.900.000 төгрөгийг Д.Бын “Хаан” банкинд эзэмшдэг 0 тоот дансаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хүүхдийн 100-д байрлах “Хаан” банкны киоск машинаас шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгөд ноцтой их хэмжээний буюу 53.326.040 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Шүүгдэгч Д.Б нь шунахайн сэдэлтээр О.Гтай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ө.Уийг зээлийн гэрээгээр халхавчлан “шинээр ашиглалтад орж буй 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хямдаар буюу 40.000.000 төгрөгөөр зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчд шинээр баригдсан орон сууц үзүүлэх зэргээр бодит байдлыг нууж түүнийг төөрөгдөлд оруулж улмаар хохирогчийн амьдардаг түүний өмчлөлийн 53.326.040 төгрөгийн үнэлгээ бүхий Б тоотод 28.72 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өөрөөр нь барьцаанд тавиулах, худалдан борлуулах зэргээр эд хөрөнгөд нь халдаж 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Баянзүрх захад байрлалтай байрны “АТМ”-ээс шилжүүлсэн 9.900.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг 0 тоот дансаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хүүхдийн 100-д байрлах “Хаан” банкны киоск машинаас шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгөд ноцтой их хэмжээний буюу 53.326.040 төгрөгийн хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би өөрөө хүртэл хохирогч болсон, Эрдэнэбилэг гэх хүнээр дамжуулаад Март гэж нэг залуу урьдчилгаа мөнгө авчих, хэдэн байр байгаа хүнээ олчих гэсэн  250д өгчих гэхээр нь машинаа өгсөн, дахиад мөнгөгүй байгаа болохоор хашаа байшингаа 50 сая төгрөгөөр зарсан. Боор дамжуулж Утай танилцсан. Уь нь байрны асуудалтай байсан хэдэн төгрөг хадгалж байсан юм байна лээ тэр мөнгийг нь Б авсан. Нутгийн хүн байгаа болохоор тусална гэсэн...” гэв.

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2 өрөө байр 40.000.000 төгрөг гэж байна гэж надад хэлсэн. тэр байраа зарна гэж хэлсэн тэгээд бэр болох Уь хэлээд зуучилсан. Гэхдээ би бас энэ байрыг авах санаа байсан ч гэсэн мөнгө байгаагүй бүх мөнгөө Март гэх хүнд алдсан. Ахыгаа мөн тэр байранд оруулах гэсэн ч хамаг юмаа алдсан. Гэхдээ надад хэлэхдээ оны дараа орно гэсэн боловч одоо болтол юу ч байхгүй би ганц ч төгрөг аваагүй....” гэв.

Хохирогч Ө.Уь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...тухайн үед хүүхэдтэйгээ хамт сүм дээрээ байсан тэгээд эгч над руу яриад “хямдхан байр байна” гэж ярьсан тэгээд орой тараад очихоор болсон тэгээд тэр байрыг үзэх болсон шалтгаан нь манай хүүхэд Жуковт сурдаг байсан учир тийшээ хичээл орохоор сургууль руу нь дөхнө гэж бодсон юм. Тэгээд эхлээд машин аваад хүүхдээ зөөж болох юм байна гэж бодсон. Тэгээд тараад явахад Б эгч надтай таараад байрны талаар л ярьж эхэлсэн ийм 3 байр байна, мөн цэргийн ангийн тэнд очоод энд мөн 2 байр байгаа гэсэн. Тэгээд эзэн нь байхгүй байсан, маргааш нь эгчтэйгээ ирж 4 лээ уулзахад Г гэдэг хүн байраа “ийм ийм байр байна манай компани энэ байрыг авч байгаа нөгөө 2 байр нь 10,11 давхарт байгаа” гэж хэлсэн. Тэгээд “гэрчилгээ зэргийг яах уу” гэхэд Г ах “Бтой ярь” гэсэн. Тэгээд Б 2 болзолтой гэсэн. Эхнийх нь “урьдчилгаа 10 саяыг өгчих тэгээд дараа нь сар бүр төлөөд явахад болно гэсэн, эсхүл 40 саяыг өгөөд өөрийн болго” гэсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй тэгээд Б өдөржин надтай хамт яваад ББСБ дээр очоод зээл гаргуулаад орой нь мөнгө орсон. Тэгээд хоол идээд салсан. Тэгээд би 10 сая өгөөд хүүгээ төлөөд явах уу эсхүл 40 сая өгөөд өөрийн болгох уу гэж бодоод маргааш нь байраа зарахаар зар тавиад 2022 оны 11 сарын 06-нд Б гэх хүнтэй уулзаад учир байдлаа хэлээд 30 сая авна гээд 11 сарын 15 оруулна гээд хэлсэн байсан. тэгээд би байрандаа ороогүй 12 сарын нэгэнд оруулна гэж хэлсэн 12 сарын 15 болсон би ороогүй тухайн байранд 2,3 удаа эгчтэйгээ очиход хүмүүс орж байгаа харагдсан тэгээд бүүр аргаа бараад Бтой уулзахад 100% итгэ л гэсэн. Тэгээд бүүр сүүлдээ Г ах руу залгахад утсаа огт авдаггүй, тэгээд нэг ярихад 30 мин яриад огт үр дүнд хүрээгүй, тэгээд үнэн бол байраа өгчих гэсэн огт хариу байхгүй тэгээд 1 сар өнгөрөөд Б намайг гарахыг шаардсан тэгээд миний эзэмшил биш болсон учир гарсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн 2 жил Г гэх хүнийг эрэн сурвалжилсан тэгээд цагдаад мэдэгдсэн. Би одоогоор байр түрээсэлж байгаа байрны түрээсийн мөнгөө мөн өгөөгүй байгаа. Надад мөнгө гэхээсээ илүү байраа алдсан би байраа буцааж авмаар байна одоогоор нэхэмжилж байгаа үнийг дүн бол 53.326.040 төгрөг нэхэмжилж байна. Өнөөдрийн байдлаар би Б, Г нараас нэг ч төгрөг аваагүй байна...” гэв.

 

Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 68 дугаар хуудас/,

Хохирогч Ө.Уийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1 хх-ийн 69-72 дугаар хуудас/,

Хохирогч Ө.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 75-77 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 11-12, 14-17 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 28-30, 33-35 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 хх-ийн 79 дугаар хуудас/,

СД-ний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 80-103 дугаар хуудас/,

Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 119-120 дугаар хуудас/,

Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 130 дугаар хуудас/,

Гэрч О.Дий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 132-133 дугаар хуудас/,

Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 134, 142, 144, 146-148 дугаар хуудас/,

О.Дөлгөөний Хаан банкны 0 дугаартай депозит дансны хуулга /1 хх-ийн 136-140 дүгээр хуудас/,

Ч.Отгонсүрэнгийн Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 143 дугаар хуудас/, 

Г.Пүрэвдоржийн Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 145 дугаар хуудас/, 

Д.Бын Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 151-166, 2 хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Д.Бгийн Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 167-178 дугаар хуудас/, 

О.Гын Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 180-186 дугаар хуудас/,

Ө.Уийн Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 50-52 дугаар хуудас/,

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 196-208 дугаар хуудас/,

Хохирогч Ө.Уь шүүгдэгч Д.Б нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан №21186 дугаартай зээлийн гэрээний хуулбар /2 хх-ийн 14 дүгээр хуудас/,

Хохирогч Ө.Уь нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Б” гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагад “Улаанбаатар хот Б тоот” орон сууцыг 10.000.000  төгрөгөөр барьцаанд тавьж байсан зээлийн гэрээний хуулбар /2 хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

Иргэн Д.Б болон Ө.Уь нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Б тоот” орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний хуулбар /2 хх-ийн 25 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /2  хх-ийн 67 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 82 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх-ийн 244 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 250 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 68 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Прокуророос шүүгдэгч О.Г Д.Б нарыг бүлэглэн шунахайн сэдлээр үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ө.Уийг зээлийн гэрээгээр халхавчлан “шинээр ашиглалтад орж буй 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хямдаар буюу 40.000.000 төгрөгөөр зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчд шинээр баригдсан орон сууц үзүүлэх зэргээр бодит байдлыг нууж түүнийг төөрөгдөлд оруулж улмаар хохирогчийн амьдардаг түүний өмчлөлийн 53.326.040 төгрөгийн үнэлгээ бүхий Б тоотод 28.72 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өөрөөр нь барьцаанд тавиулах, худалдан борлуулах зэргээр эд хөрөнгөд нь халдаж 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Баянзүрх захад байрлалтай банкны “АТМ”-ээс шилжүүлсэн 9.900.000 төгрөгийг Д.Бын “Хаан” банкинд эзэмшдэг 0 тоот дансаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хүүхдийн 100-д байрлах “Хаан” банкны киоск машинаас шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгөд ноцтой их хэмжээний буюу 53.326.040 төгрөгийн хохирол учруулж залилсан гэж Оын Г, Дийн Б нарт Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүх хуралдаанд яллажээ.

 

Шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитоор хянахад прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж дүгнэж, О.Г Д.Б нарт прокуророос Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилөхөөр шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн хохирогч Ө.Уийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Д.Б гэх хүнтэй уулзсан. Учир нь шинээр ашиглалтанд орох гэж байгаа 47 мкв байрыг хямд үнээр буюу тухайн байрыг 40.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа гэсэн. Хамт яваад Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн эцсээс зүүн урд зүгт Шинэ амгалан гэх хотхоны “Б” блок гэх байрны гадаа очсон. Ингээд тухайн байрыг өнөөдөр үзэх боломжгүй жинхэнэ эзэн нь хотоос зайдуу байгаа гэсэн. Надад хэлэхдээ энэ байрны жинхэнэ эзэн нь О.Г гэж надад хэлээд 2 нөхцөл тавьсан. 1. урьдчилгаа 10.000.000 төгрөг өгөөд 1-2 жил сар бүр 400-500 төгрөг төлөх, 2. Бэлэн 40.000.000 төгрөгөөр авах гэсэн санал тавьсан. Би тэндээс гараад боломжийн юм байна гэж бодоод өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах 1 орон сууцаа тэр өдөртөө “Б” нэртэй банк бус санхүүгийн байгууллагад 10.000.000 төгрөгийн барьцаанд тавиад тэр өдөртөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Д.Бын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд удаан хугацаанд хүү өндөр төлбөр төлж байхаар өөрийн байрыг зараад хүүхдийнхээ сургууль руу дөхье гэж бодсон. Тэгээд өөрийн байрыг зарахаар болоод Үнэгүй.мн зар тавихад олон хүн асуусан. Д.Б гэх хүн манай байрыг үзээд авахаар болоод би байраа 40.000.000 төгрөгөөр зарсан...30.000.000 төгрөгийг Д.Бын Хаан банкны данс руу шилжүүлсэн...” гэж, шүүгдэгч Д.Бын “...Г ах /Г/ 40.000.000 төгрөгөөр 2 өрөө байр байна. Нэг сарын дараа ашиглалтанд орно. Надад “хэд хэдэн орон сууц байна, чи найдвартай хүн байвал хэл л дээ” гэж хэлсэн. Манай байгууллага нь үйлдвэрийн яндан гэсэн байх аа тийм нэг зүйл хийдэг гэж хэлж байсан ба тэр ажлынхаа бартерт нь хэд хэдэн орон сууц авахаар болсон. Тэгээд мөнгөө хурдан гаргаж авахын тулд ийм хямдхан буюу 2 өрөө байрыг 40.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа талаараа надад хэлсэн. Тэгэхээр нь би энэ талаар Уийн эгч Уранчимэгт хэлсэн. Б нар уулзаад орон сууцыг үзүүлсэн. Б мөнгө хайх талаар ярилцаад салсан. Тэгээд Уь нь яваад өөрийнхөө орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагад 10.000.000 төгрөгөнд барьцаалаад мөнгө авсан байсан. Би Уийн гэрт очиж байгаагүй учраас сайн мэдэхгүй байна. Ямартай ч сүүлд сонсоход 1 өрөө байр байгаа талаар хэлж ярьдаг. Ингээд дараа нь өөрөө ярихдаа “Охин маань ч зүүн зүг рүү сургуульд орчихлоо. Би байраа ч зарчихлаа гэж ярьж байсан. Эхний 10.000.000 төгрөгийг нь байрныхаа бичиг баримтыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад өгсөн. Дараа нь 30.000.000 төгрөгийг мөн л миний данс руу шилжүүлээд өгч байсан...” гэж, шүүгдэгч О.Гын “...40 сая төгрөгийг Боос дансаар дамжуулж авсан...” гэж тус тус мэдүүлж, хохирогчоос нийт 40 сая төгрөгийг Д.Бын “Хаан” банкны дансаар шилжүүлэн өгч, шүүгдэгч нараас 40 сая төгрөг авсан үйл баримт тогтоогджээ.

 

Дээрхээс үзвэл шүүгдэгч нар хохирогчоос 40 сая төгрөгийг авах санаа зорилгоо хэрэгжүүлсэн байх ба харин хохирогч Ө.Уыг Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамжны 89 дүгээр байрны 23 тоот 28.72 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаанд тавиулах, худалдан борлуулахад оролцоогүй, түүнийг байргүй болоход хүргээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хохирогч Ө.Уаас өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр байраа барьцаалсан, бусдад худалдсан болох нь хохирогчийн удаа дараагийн өгсөн мэдүүлэг, бусад баримтуудаар тогтоогдсон байна.

 

Ийнхүү хохирогчийн орон сууцыг барьцаанд тавиулах, худалдахад чиглэгдсэн идэвхитэй үйлдлийг шүүгдэгч нараас хийгээгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлэн өөрчилсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч О.Г Д.Б нар бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ө.Уьд “шинээр ашиглалтад орж буй 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хямдаар буюу 40.000.000 төгрөгөөр зарна” хэмээн худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчд шинээр баригдсан орон сууц үзүүлэх зэргээр бодит байдлыг нууж түүнийг төөрөгдөлд оруулж улмаар хохирогчоос 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Баянзүрх захад байрлалтай банкны “АТМ”-ээс шилжүүлсэн 9.900.000 төгрөгийг Д.Бын “Хаан” банкинд эзэмшдэг 0 тоот дансаар, бэлнээр 100.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хүүхдийн 100-д байрлах “Хаан” банкны киоск машинаас шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг нийт 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулж залилсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Хохирогч Ө.Уийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

Хохирогч Ө.Уийн “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай эгч Ө.Уранчимэг над руу залгаад нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна гээд намайг ирээд аваад явсан. Хуучин танил Дорнод аймагт танилцаж байсан Д.Б гэх хүнтэй уулзсан. Учир нь шинээр ашиглалтанд орох гэж байгаа 47 мкв байрыг хямд үнээр буюу тухайн байрыг 40.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа гэсэн. Хамт яваад Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн эцсээс зүүн урд зүгт Шинэ амгалан гэх хотхоны “Б” блок гэх байрны гадаа очсон. Ингээд тухайн байрыг өнөөдөр үзэх боломжгүй жинхэнэ эзэн нь хотоос зайдуу байгаа гэсэн. Надад хэлэхдээ энэ байрны жинхэнэ эзэн нь О.Г гэж надад хэлээд 2 нөхцөл тавьсан. 1. урьдчилгаа 10.000.000 төгрөг өгөөд 1-2 жил сар бүр 400-500 төгрөг төлөх, 2. Бэлэн 40.000.000 төгрөгөөр авах гэсэн санал тавьсан....тухайн байр нь айлууд ороход бэлэн дотор засал нь дуусаж байсан. Би тэндээс гараад боломжийн юм байна гэж бодоод өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах 1 орон сууцаа тэр өдөртөө “Б” нэртэй банк бус санхүүгийн байгууллагад 10.000.000 төгрөгийн барьцаанд тавиад тэр өдөртөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Д.Бын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд удаан хугацаанд хүү өндөр төлбөр төлж байхаар өөрийн байрыг зараад хүүхдийнхээ сургууль руу дөхье гэж бодсон. Тэгээд өөрийн байрыг зарахаар болоод Үнэгүй.мн зар тавихад олон хүн асуусан. Д.Б гэх хүн манай байрыг үзээд авахаар болоод би байраа 40.000.000 төгрөгөөр зарахаар болсон. Д.Б банк бус санхүүгийн барьцаанд байгаа байрны 10.000.000 төгрөгийн зээлийг хааж байрны гэрчилгээг гэрээ хийж шилжүүлж авсан. Би үлдэгдэл болох 30.000.000 төгрөгийг Д.Бын Хаан банкны данс руу шилжүүлсэн....” гэсэн мэдүүлэг,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...2 ширхэг хатуу дискийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

СД-ний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

Гэрч Д.Бгийн “...2020 оны 11 дүгээр сард манай охин интернэтээс нэг байрны зар олсон. Би тэтгэвэрт гараад байр хайж байсан. Зарна гэсэн байрны эзэн болох Уь гэх хүнтэй уулзсан. Ярилцаж тохиролцоод Б 2 наймаа хийж би Уь гэх хүний байрыг худалдаж авсан. Гэмтлийн эмнэлгийн урд байрлах нэг өрөө байрыг 40.000.000 төгрөгөөр худалдаж авсан.  Мөнгийг нь бэлнээр өгч нотариатаар орж гэрээ хийгээд гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж авсан. Би байрыг суллаж өгөх байх гэж бодтол Уь “би шинэ байранд орох гэж байгаа та түр хүлээж байгаач” гэсэн. Сар гаран болоод сүүлдээ удааширсан. Би байрандаа орох талаар хэлсэн. Ингэтэл Уь намайг Г, Б гэх хүмүүстэй уулзуулсан. Эдгээр хүмүүс нь Уийг байранд оруулах гээд мөнгө авсан. Тэгээд оруулж чадахгүй байгаа гэж надад хэлсэн. Тэр хүмүүс нь намайг түр хүлээж бай гээд намайг Сонгинохайрхан дүүрэгт байрлах түрээсийн байранд оруулсан....” гэсэн мэдүүлэг,

Гэрч О.Дний “...Би Хаан банкинд 0 дугаартай данс эзэмшдэг. 2020 оны 11 дүгээр сарын орчим гэж санаж байна. Батцэнгэл, Март эгч, Г /Г/ нар хамт явж байсан. Март эгч надад хандаж “дансандаа мөнгө хийлгээд аваад өгөөч эгчийнх нь дансны лимит хэтэрчихээд байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд дансаа хэлэхэд миний дансанд 15.400.000 орчим төгрөг шилжиж орж ирсэн. Уг мөнгийг нь Март эгч, Батцэнгэл ах, Г ах нарт АТМ-ээс бэлнээр авч өгсөн. Миний данс руу орж ирэхдээ “материал” гэсэн утгаар орж ирсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,  

Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлд “Отгонцагааны Дөлгөөний эзэмшлийн Хаан банкны 0 дугаартай дансыг шалгаж үзлэг хийхэд:...0 дугаартай данс нь Осорбатын Гын Пүрэвдоржийн эзэмшлийн данс байх бөгөөд уг данснаас Отгонцагааны Дөлгөөний дансанд 2.000.000 төгрөг шилжигдэн орлого орсон нь тодорхой харагдаж байна...” гэсэн баримт,

Д.Бын Хаан банкны 0 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд “хохирогч Ө.Уаас шилжүүлсэн 30.000.000 төгрөг нь Д.Бын дансанд бүтнээрээ байх ба уг мөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 5688028 дугаартай гүйлгээгээр Гын Пүрэвдоржийн эзэмшлийн 0 дугаартай данс руу 15.000.000 төгрөгийн зарлага, мөн өдрөө 5721510 дугаартай гүйлгээгээр Ч.Отгонсүрэнгийн дансанд тус тус шилжүүлэн зарлага гарсан нь тодорхой харагдаж байна...” гэсэн баримт,

Ч.Оийн Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 

Г.Пийн Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 

О.Гын Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

О.Дий Хаан банкны 0 дугаартай депозит дансны хуулга,

Хохирогч Ө.Уь шүүгдэгч Д.Б нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан №21186 дугаартай зээлийн гэрээний хуулбар,

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан “...Уг орон сууц нь 2020 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн хандлагаар тооцоолсноор 53.326.040 /тавин гурван сая гурван зуун хорин зургаан мянга дөч/ төгрөгөөр үнэглэгдлээ...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

Хохирогч Ө.Уь нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Б” гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагад “Улаанбаатар хот Б тоот” орон сууцыг 10.000.000  төгрөгөөр барьцаанд тавьж байсан зээлийн гэрээний хуулбар,

Иргэн Д.Б болон Ө.Уь нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Б тоот” орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний хуулбар,

Шүүгдэгч О.Гын “...Би Бтой хамтдаа Уьтай уулзахаар болоод Ард кино театрын үүдэнд уулзаад мөнгө өгөх авах талаар ярилцахад Уь надад хандаж “гэрээ хийх шаардлагатай байна” гэж хэлсэн. Уаас 30.000.000 төгрөг хүү Пүрэвдоржийн эзэмшлийн дансаар авсан. Нийт 40.000.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Бын “...Г ах /Г/ 40.000.000 төгрөгөөр 2 өрөө байр байна чи найдвартай хүн байвал хэлээрэй гэж хэлсэн. Би энэ талаар Уийн эгч болох Уранчимэг эгчид хэлсэн. Уранчимэг эгч “би энэ талаар дүүдээ хэлье” гэж хэлсэн. Г ах надад хандаж “та нар бөөндөө ирж үз” гээд би Уранчимэг, Уь нарын хамт Улаанхуарангийн ертөнцийн зүгээр урд талдаа байх улаан байрнуудад очиж байсан. Б нар уулзаад дотогшоо байр руу ороод 2 давхарт байрлах орон сууцыг үзүүлсэн. Б нар үзчихээд явсан. Уг байрнаас би өөрөө ч авах сонирхолтой байсан боловч надад мөнгө олдоогүй... тэгээд Уь нь өөрийнхөө орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагад 10.000.000 төгрөгөнд барьцаалаад мөнгө авсан байсан. Харин яг хэний данс руу өгч байсан талаар сайн мэдэхгүй байна. Дараа нь 30.000.000 төгрөгийг нь мөн л миний данс руу шилжүүлээд өгч байсан. Би Г ахад хандаж “яагаад миний данс руу авч байгаа” талаар асуухад “миний дансны лимит хэтэрсэн байна” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч О.Г, Д.Б нар нь хохирогч Ө.Уьд “шинээр ашиглалтад орж буй 47 мкв 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хямдаар буюу 40.000.000 төгрөгөөр зарна. Ингэхдээ 2 нөхцлөөр байрыг авч болно. Үүнд: 1. Урьдчилгаа 10.000.000 төгрөг өгөөд 1-2 жил сар бүр 400-500 төгрөг төлөх, 2. Бэлэн 40.000.000 төгрөгөөр авах гэсэн санал тавьж авч болнохэмээн худал хэлж төөрөгдүүлэн улмаар Баянзүрх дүүргийн нутагт байрлах Улаанхуаранд байрлах баригдаж дуусаад ашиглалтанд орох гэж байсан байрыг хамт явж үзүүлж явахдаа О.Гаас “манайх барилгын ажил гүйцэтгэж бартераар 3 байр авсан байгаа энэ байраа худалдаж байгаа” гэж, Д.Боос “дүү маань энэ байрыг худалдаж авч байгаа, ямар нэг асуудалгүй” гэж тус тус хохирогчид итгэл үнэмшил төрүүлэн түүний 40.000.000 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нараас тухайн үзүүлсэн гэх орон сууцын эзэмшигч, өмчлөгч биш, тухайн барилгыг барихад хамтарч ажиллаагүй, бартераар аваагүй ба тухайн тохиолдолд хохирогчид итгэл төрүүлэх зорилгоор орон сууц үзүүлж буй дүр эсгэн үг, үйлдлээр идэвхитэй оролцжээ.

 

Түүнчлэн шүүгдэгч О.Г нь 47 мкв  байрыг санхүү, мөнгөний эрсдэлийг даван туулах хөрөнгийн эх үүсвэргүй, бодит боломжгүй гэдгээ мэдсээр байж хохирогчид худал, ташаа ойлголт төрүүлэн “орон сууцтай болох” гэсэн хүсэл сонирхлыг ашигласан гэж үзэхээр байна.    

 

Шүүгдэгч Д.Бын хувьд О.Гын орон сууц гэдгийг лавтай сайн мэдэхгүй байж түүний өмч хөрөнгө мөн мэтээр үйлдлийг дэмжиж, улмаар зээлийн гэрээ байгуулан мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авч үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь нотлогдсон.  

 

Хохирогчоос шүүгдэгч Д.Бтой зээлийн гэрээ хийж 40.000.000 төгрөгөө шилжүүлсэн байх боловч энэ нь үнэндээ шүүгдэгч нараас орон сууц авах зорилгоор өгч буй мөнгөө баримтаар нотолж тус гэрээг хийсэн болох нь тогтоогдсон байна. 

Мөн 2020 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн бодит ханшаар 47 мкв орон сууцыг 40.000.000 төгрөгөөр худалдах нь бодит байдлаараа нийцэхгүй, биелэгдэх боломжгүй нөхцлийг хохирогчид илэрхийлж байгаагаараа тэдгээрийн гэмт санааг давхар илтгэж байна.           

     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан үйлдлийг илэрхийлдэг.

 

Шүүгдэгч О.Г, Д.Б нар нь хохирогчийн “орон сууц худалдаж авах” гэсэн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь шилжүүлэн авч хохирогчид зориуд хохирол учруулсан нь  залилах гэмт хэргийн шинж, гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн хууль, зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч нар хохирогчоос 40.000.000 төгрөгийг авах зорилгоор идэвхитэй үйлдэл хийж өөрсөддөө мөнгө шилжүүлж авч түүнд шууд 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба харин хохирогчийг орон сууцаа яаралтай худалдаж мөнгө гаргаж авах зорилгод шууд бусаар нөлөөлж, зах зээлийн бодит ханшаар доогуур худалдахад хүргэсэн тул 13.326.040 төгрөгийг гэмт хэргийн хор уршиг гэж үзлээ.     

 

Иймд шүүх шүүгдэгч О.Г, Д.Б нарыг  бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч О.Г, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгч О.Гын өмгөөлөгч А.Буяндэлгэрээс “...О.Гаас Уийн мөнгийг Мартын хэлсний дагуу түүнд өгсөн, өөртөө ямар ч мөнгө аваагүй. Бусдыг залилах санаа зорилго байгаагүй энэ нөхцлийг шалгаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Н.Оюунчимэгээс “...гэмт үйлдэлд шууд санаатай нэгдсэн үйлдэл тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчид итгэл үнэмшил төрүүлж, тухайн баригдаж буй орон сууцыг шүүгдэгч О.Г өөрийн өмчлөл, эзэмшил хэмээн итгүүлж, үүнийг Д.Бын зүгээс идэвхитэйгээр дэмжиж, хохирогчид н.Март гэгчийн талаар огт ярьж, хэлээгүй байх ба хохирогчоос зөвхөн шүүгдэгч нарын эд хөрөнгө гэж итгэл үнэмшил төрснөөр мөнгөө тэдгээрт өгсөн нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах юм.

 

Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хууль зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан.

 

Гэмт хэрэгт хамтран оролцогч болох бүлэглэн гүйцэтгэгч тус бүрийн үйлдэл нь бие биенийхээ үйлдлийг дэмжсэн, хоорондоо харилцан хамааралтай, гэмт хэргийн улмаас үүсэх үр дагаврыг бий болгоход өөр өөрсдийн зохих хувь нэмэр оруулсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч нараас хохирогчид ямар нөхцөл шаардлагыг тавьж байгаагаа мэдэж тухайн үйлдэл хууль бус шинжтэй байж болохыг ухамсарлаж байгаа атлаа үйлдэл тус бүрээ харилцан дэмжиж санаатай нэгдсэн болох нь тогтоогдсон тул тэдгээрийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарт сонсгосон Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг өөрчилсөн талаар дүгнэлтээ дээр тодорхой тусгасан болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч Ө.Уьд 40.000.000 төгрөгийн бодит хохирол, 13.326.040 төгрөгийн хор уршиг учирсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Ө.Уьд учирсан 40.000.000 төгрөгийг Д.Б “Хаан” банкны эзэмшлийн дансаараа шилжүүлэн авсан боловч Д.Боос шүүгдэгч О.Гын хамаарал бүхий иргэдийн дансаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны дансны гүйлгээ, хуулгаар тогтоогдож, шүүгдэгч О.Гаас “...40.000.000 төгрөгийг би авч цааш хүнд өгсөн...” гэсэн байх тул тухайн хохирлыг түүнээс гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн 13.326.040 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.    

Иймд шүүгдэгч О.Гаас 46.663.020 төгрөгийг, шүүгдэгч Д.Боос 6.663.020 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч О.Г, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор санал гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогч Ө.Уьд шүүгдэгч Д.Боос 6.663.020 төгрөгийг, шүүгдэгч О.Гаас 5.000.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Д.Быг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч О.Гаас үлдэгдэл 41.663.020 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч О.Г, Д.Б нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч О.Г, Д.Б нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч О.Г нь дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух байнгын хаягтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Шүүгдэгч Д.Б нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн байдлуудыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл оролцооны байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт ялыг ялгамжтай байдлаар оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шүүгдэгч О.Гад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Гыг анх удаа шүүхээр ял шийтгэгдэж байгаа, насны байдал зэрэг хувийн байдлуудыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Бт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Д.Бын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч О.Гад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэж, хохирогчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нарт хорих ял оногдуулж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү...” гэж, шүүгдэгч О.Гын өмгөөлөгч А.Буяндэлгэрээс “...Шүүгдэгч О.Гаас хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй тул хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү....” гэж, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Н.Оюунчимэгээс “...Улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. Шүүгдэгч Д.Б нь өндөр настай эх болон хүүхдүүдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй зэрэг хувийн байдлыг харгалзан ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх шүүгдэгч О.Гаас залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдэж хохирол учруулсан, хохирлын дийлэнх хэсгийг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангахаар шүүгдэгчийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан торгох ялыг зохих хэмжээгээр оногдуулав.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар цаг хугацааны хувьд хамаарч, тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих боломжтой боловч тэдгээрт тус хуулийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-д “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж заажээ.

 

Шүүгдэгч О.Гаас хохирогч Ө.Уьд хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх боловч чухам хэрхэн яаж, ямар хөрөнгийн эх үүсвэрээс, хэдий хугацааны дотор төлөх нь тодорхойгүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14, 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан хуулийн заалтууд хангагдаагүй гэж шүүх дүгнэж тус хуулийг хэрэглээгүй болохыг тэмдэглэв.     Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.Г нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 16 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй, нөгөөтэйгүүр хохирогчоос биелэгдэх боломжгүй нөхцөл байдалд хэт итгэсэн зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Прокуророос шүүгдэгч Оын Г, Дийн Б нарт Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж ял сонсгож яллагдагчаар татсан хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Оын Г, Дийн Б нарыг бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гын цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг хорин дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай. 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гаас 41.663.020 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Уьд олгосугай.

            11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН