| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00316/И |
| Дугаар | 322 |
| Огноо | 2019-07-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн тоотод оршин суух, Хилчин овогт М С /ЗМ/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хилчин овогт М С миний бие нь 1959 онд төрсөн. Эрэгтэй, энэ жил 60 нас хүрсэн. Улсад 23 жил ажилласан. Үүнээс 1974 оны 12 сарын 13-ны өдрөөс 1977 оны 6 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын нэгдэлд хоньчин, 1977 оны 6 сарын 10-ны өдрөөс 1980 оны 8 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1980 оны 8 сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг ББХК-нд бог маллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй, тэмдэг байхгүй, бичилт бүдгэрсэн шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, ажилд орсон гарсан тушаалууд болон цалингийн цэс нэгдлийн гишүүний үнэмлэх зэргийг үндэслэн 1974 оны 12 сарын 13-ны өдрөөс 1977 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл, 1980 оны 8 сарын 20-ны өдрөөс 1993 оны 2 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар, 1993 оны 2 сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Талын цэцэг ББХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.С нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч М овогтой Сын Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1974 оноос 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай холбогдох материалыг тус аймгийн архиваас шүүн үзэж 1985, 1986, 1989 онуудаас түүвэрлэн гаргаж хүргүүлэв, Иймд тус аймгийн архивт бусад оны баримтууд байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 7 сарын 16-ны өдрийн 468 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Архивын тасагт М.Сын Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1974 оноос 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай холбогдох материалыг тус аймгийн архиваас шүүн үзэж 1985, 1986, 1989 онуудаас түүвэрлэн гаргаж хүргүүлэв, Иймд тус аймгийн архивт бусад оны баримтууд байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 7 сарын 16-ны өдрийн 468 дугаартай тодорхойлолт
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2018 оны 6 сарын 26-ны өдрийн 08/531 дугаартай “ тус аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэл” нь 1991 оны 4 сарын 27-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 2 сарын 10-нд Талын цэцэг ББХК, 1996 оны 4 сарын 18-нд Талын цэцэг хоршоо болон өөрчлөгдөн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 2005 оны 12 сарын 30-нд татан буугдсан талаарх тодорхойлолт,
- Дундговь аймгийн Хулд сумын засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 5 сарын 21-ний өдрийн 3-392 дугаартай Иргэн М овогтой С нь /ЗМ/ регистрийн дугаартай, 59 настай эрэгтэй, М.С нь тус сумын Талын цэцэг нэгдлийн Булаг бргадад 1974 оноос эхлэн малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх тодорхойлолт,
-Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн даргын 1985 оны 3 сарын 13-ны өдрийн 11 дугаартай “ ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай нэгдлийн даргын тушаалын Дундговь аймгийн Архивын тасгийн хуулбар,
-Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн даргын 1986 оны 5 сарын 23-ны өдрийн 27 дугаартай “ мал тууварчдыг томилох” тухай нэгдлийн даргын тушаалын Дундговь аймгийн Архивын тасгийн хуулбар,
-Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн даргын 1989 оны 3 сарын 29-ний өдрийн 13 дугаартай “ ажлаас чөлөөлж ажилд томилох” тухай нэгдлийн даргын тушаалын Дундговь аймгийн Архивын тасгийн хуулбар,
-Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн даргын 1989 оны 11 сарын 01-ний өдрийн 42 дугаартай “ ажлаас чөлөөлж ажилд томилох “ тухай нэгдлийн даргын тушаалын Дундговь аймгийн Архивын тасгийн хуулбар,
- Дундговь аймгийн Хулд сумын ”тус сумын Засаг даргын тамгын газрын архивын 2018 оны 5 сарын 18-ны өдөр 1991 оны 2 сар, 1991 оны 3 сар, 1991 оны 10 сар, 1991 оны 1 сар, 1990 он, 1991 оны 6 сар, 1991 оны 6 сар, 1991 оны 7 сар, 1991 оны 4 сар, 1991 оны 5 саруудын цалингийн баримтын хуулбар,
-Гэрч Х.Бын “...М.С нь 1974 онд Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Булаг бригадад илгээлтээр гарч 1993 онд хувьчлал тарах хүртэл малчинаар ажиллаж байсан. Зун цаг адуу туудаг, хадланд явдаг байсан. Ер нь бол 1977 онд 3 жилийн цэрэгт явсан. М.С нь цэрэгт явахаас бусад үед бол нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би нэгдэлд мал зүйч байсан учраас сайн мэдэж байна. М.С нь 1974 оноос 1977 оны 6 ар хүртэл 1980 оны 6 сард цэргээс халагдсанаас хойш 1993 онд хувьчлал тарах хүртэл малчин байсан. Одоо ч нэгдэлдээ малчинаар ажиллаж байгаа хүн. Би Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1973 оноос 1977 он хүртэл малын эмч, 1977 оноос 1984 он хүртэл эвлэлийн үүрийн дарга, 1986 оноос хувьчлал тарах хүртэл ерөнхий мал зүйчээр ажиллаж байсан “ гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар М.С нь 1974 оны 12 сарын 13-ны өдрөөс 1977 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл, 1980 оны 8 сарын 20-ны өдрөөс 1993 оны 2 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд, 1993 оны 2 сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Талын цэцэг ББХК-нд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У