| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/55 |
| Огноо | 2023-03-30 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 18.6.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/55
2023 03 30 2023/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,
Хохирогч Л.М, Л.Б, Ц.Ч, Б.М нарын өмгөөлөгч Б.Л,
Шүүгдэгч Ж.Дын өмгөөлөгч Ө.Н,
Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Д.Д,
Шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Д.Б,
Шүүгдэгч Н.Дын өмгөөлөгч Б.Ц,
Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Т.У,
Шүүгдэгч: Ж.Д, Ц.Б, Д.А, Н.Д, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Паас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жгийн Д, Т овогт Цгийн Б, Т овогт Дгийн А, Ш овогт Нын Д, Г овогт Бын Н нарт холбогдох эрүүгийн 2235000000139 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн ..... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4, хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын .... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Жгийн Д /РД:............./,
Монгол Улсын иргэн, ..... оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн ..... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын .... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Цгийн Б /РД:......./,
Монгол Улсын иргэн, ....... оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн ...... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ..... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12- ны өдрийн N914 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Т овогт Дгийн А /РД:....../,
Монгол Улсын иргэн, ...... оны 07 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн .... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Нын Д /РД:......../,
Монгол Улсын иргэн, ...... оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн ..... суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Бын Н /РД:............../,
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж, Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутгаас 2022 оны 05 дугаар сарын 17- ны өдөр хохирогч Л.Мийн 5 тооны, Л.Бын 4 тооны, Ц.Чын 1 тооны, Б.Мын 2 тооны нийт 12 тооны тэмээг буюу бусдын олон тооны малыг хулгайлж хохирогч Л.Мэд 9.000.000 /есөн сая/ төгрөгийн, хохирогч Л.Бод 7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийн, Ц.Чд 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн, хохирогч Б.Мт 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж 6 тооны тэмээг худалдан авсан, эзэмшсэн, ашиглаж мөнгө угаах гэмт хэрэгт,
Шүүгдэгч Н.Д, Б.Н нар нь гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж 5 тооны тэмээг худалдан авсан, эзэмшсэн, ашиглаж мөнгө угаах гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
I. Шүүгдэгч Ж.Д, Ц.Б, Д.А, Н.Д, Б.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
1. Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 5-16 дахь тал),
Мөрдөгчийн мөрдөн байцаалтын шатанд “Б.Н гэх хүний хашаанд байсан 3 тэмээний зургийг Цагаанхайрхан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Н.Е руу явуулсан хэсэг хугацааны дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 26-ний өдөр Цагаанхайрхан сумаас ярьж байна гэсэн нэг хүн миний гар утас руу залгаад манай 10 гаруй тооны тэмээ хулгайд алдлаа манай сумын хэсгийн төлөөлөгч, харуулсан зураг дээр манай 1 тооны тэмээ байна гэж ярисан хэсэг хугацааны дараа Өндөрхангай сумаас Б.М гэх хүн миний гар утас руу залгаад таны явуулсан тэмээний зураг харлаа манай хулгайд алдсан 2 тэмээний зураг байна гэж хэлсэн” гэх илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 18-20 дахь тал),
Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 21-24 дэх тал),
Гэрч Х.Агийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн I-р хавтасны 31-43 дахь тал),
Хохирогч Л.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар баг "дунд хар ус” гэх нэртэй газар эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. Манай өөрийн гэсэн 80 гарам тэмээ байгаа бас хамаатан ах дүү нарын 10 гаруй тэмээ хамт байсан 2022 оны 05 дугаар сарын 14-ний Тэмээгээ бүртгэж үзэхэд манай Тэмээ бүгд байсан тэгээд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тэмээ харахаар очиж тэмээгээ бүртгэж үзээд харахад манай тэмээнээс 7 тооны тэмээ манай төрсөн ах Л.Бын тэмээнээс 4 тэмээ, манай тэмээтэй хамт байсан Өндөрхангай сумын Б.Мын 2 тэмээ, Ц.Ч ахын 1 тэмээ нийт 14 тооны тэмээ байхгүй байсан. Тэгээд би тэмээгээ 3 хоног хайгаад олоогүй тэгж байтал 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баруунтуруун сумын иргэн И гэх залуу миний гар утас руу залгаад Улаангом талд хулгайн байж болзошгүй тэмээ явсан байна энэ чиглэлээс явсан байх магадлалтай гэж байна чи тэмээгээ бүртгэж үзээрэй гэсэн тэгэхээр нь би тэмээгээ хайж байна чи хаанаас сонссон бэ гэж асуухад цагдаагаас сонслоо гэж хэлсэн тэгээд би миний тэмээг хулгай авсан гэж бодоод цагдаад хандсан тэгээд би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр сумын хэсгийн төлөөлөгчийн гар утсанд Улаангом сумаас зураг ирсэн гэхээр очиж харахад манай тэмээтэй хамт байсан Б.М гэх хүний 2 тэмээ, манай багийн иргэн Ц.Ч гэх хүний 1 тооны тэмээний зураг хашаанаас уясан байдалтай байсан. Тэгээд би хайж байсан тэмээнүүд хамт байсан. Тэмээ нь Улаангомд нядлагдсан байна гэдгийг сонсоод цагдаад ирж хандсан энэ 3 тэмээний зураг бол миний алга болсон тэмээтэй хамт байсан тэмээний зураг тэр тэмээнүүд хоорондоо салахгүй хамт байсаар байж нэг ижил болчихсон тэгээд цагдаад хандсан юм. Би малаа бүртгэж үзэхэд миний 7 тооны тэмээ дутсан. Сүүлд 2 тооны тэмээг хээрээс олсон. Уг 2 тэмээ нь хар болон хөх зүсний тэмээнүүд байсан юм. Тухайн үед хэрэг шилжсэн байсан. Надаас дахин мэдүүлэг аваагүй тул энэ талаар мэдэгдэж амжаагүй юм. Би нийт 5 тооны тэмээ хулгайд алдсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 61-62, 64, II-р хавтасны 156 дахь тал),
Хохирогч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар баг "хойд цагаан тохой" гэх нэртэй газар эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. Манай өөрийн гэсэн 22 тооны тэмээтэй''12022 оны 05 дугаар сарын 14-ний тэмээгээ бүртгэж үзэхэд манай тэмээ бүгд байсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тэмээ харахаар манай тэмээтэй ойрхон тэмээ нь байдаг Л.Мтэй хамт тэмээгээ бүртгэж үзэхээр явсан. Тэгээд манай тэмээнүүд байсан Баруунтуруун сумын нутаг Зүүнтуруун сумын чиглэл пойлоор харахад манай тэмээнээс 4 тооны тэмээ байхгүй байсан. Харин Мийн тэмээнээс 7 тооны тэмээ байхгүй байсан тэгээд бид хоёр тэмээ байж болох тэмээний бэлчээрэрр 4-өөс 5 хоног хайгаад олоогүй тэгээд байж байтал 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай сумын Л.М бид нарын тэмээ Улаангом сум ороод нядлагдсан байна хажууд нь хамт байсан Ц.Чын тэмээний зураг ирлээ гэж хэлсэн тэгээд би ярилцаж байгаад цагдаад хандахаар болсон манай тэмээ ижлээсээ салж явдаггүй урьд өмнө явж үзээгүй манай тэмээтэй хамт Ц.Чын 1 тооны хар тэмээ байсан, бас Мийн тэмээнүүд хамт байсан манай алга болсон тэмээ Ц.Чын энэ зургаар хардаг тэмээтэй хамт алга болсон эд нар бүгд аймагт туугдаж ирсэн тэгээд би цагдаад хандсан юм. Миний хулгайлагдсан 4 тооны тэмээ 1. Шар зүстэй тэмээ хойд бөх босоо ар гуяндаа хас тамгатай. Баруун чих голцуулбар, зүүнчих араасан сух имтэй зүүн чихэндээ цэнхэр болон ногоон өнгийн даавуутай. 2. Шар зүстэй тэмээ хоёр бөх босоо ар гуяндаа хас /тамгатай. Баруун чих голцуулбар, зүүн чих араас нь сүх имтэй зүүн чихэндээ цэнхэр болон ногоон өнгийн даавуутай. 3. хар зүстэй тэмээ бөх босоо ар гуяндаа хас тамгатай. Баруун чих голцуулбар, зүүнчих араас нь сух имтэй зүүн чихэндээ цэнхэр болон ногоон өнгийн даавуутай. 4. хар хүрэн зүстэй тэмээ хойд бөх босоо ар гуяндаа хас тамгатай. Баруун чих голцуулбар, зүүн чих араас нь сүх имтэй зүүн чихэндээ цэнхэр болон ногоон өнгийн даавуутай гэсэн 4 тэмээ байсан энэ тэмээнүүдээс миний 4 тэмээ ноосгүй байгаа ганц нэг газраа ноостой байгаа байх. Би 4 тооны нас гүйцсэн эр тэмээгээ алдсан. Уг эр тэмээнүүд зүүн гуяандаа хас тамгатай, нас гүйцсэн тэмээ байсан. Миний тэмээнүүд бүгдээрээ том биетэй тэмээ байсан, ба нэгтэмээ бусдаасаа арай бага биетэй тэмээ байсан. Миний тэмээний ноос нь ихэнх нь салчихсан байсан. Миний 4 тооны тэмээ тус аймгийн Баруунтуруун сумын нутаг Өлөнгийн бригад орчмоос алга болсон. Уг 4 тооны тэмээ нь Л.М, Ц.Ч, Б.М нарын тэмээтэй хамт нэг бэлчээрт бэлчиж байсан юмаа. Л.Мийн тэмээнээс анх бүртгэж үзэхэд 7 тэмээ дутсан боловч сүүлд 2 сар орчмын дараа дутсан 2 тэмээ нь Хараацай гэх газар хээр байсныг олсон. Тиймээс Л.Мийн 5 тэмээ хулгайд алдагдсан байна. Уг хоёр тэмээ нь хөх зүсний тэмээ 1ш, хар зүсний тэмээ 1ш олдсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 68-69, 71, II-р хавтасны 158 дахь тал),
Хохирогч Ц.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар баг “Дунд хус" гэх нэртэй газар эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юмаа 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байтал миний 98801220 гэсэн дугаарлуу нэг хүн залгаад би Л.М байна гэж хэлсэн тэгэхэд би тухайн үед Л.Мийг танисан манай сумын манай багийн хүн байсан тэгээд Л.М танай болон манай тэмээ нар Улаангом сумын төвд хулгайлагдсан ороод нядлагдсан байна гэж хэлсэн тэгээд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өглөө буюу өнөөдөр Улаангом суманд нядлагдсан тэмээний зураг гэж надад харуулахад уг зургийг харахад манай 1 тооны тэмээ хашаанаас уясан байдалтай зураг байсан тэгээд тэр зургийг Улаангом сумын цагдаад хандсан юм. Тухайн үед миний тэмээний хажууд 2 тэмээний зураг байсан миний тэмээтэй нийлээд 3 тэмээний зураг харуулсан тэгээд би тэмээгээ хулгай авсан талаар мэдсэн. Би өөрийн гэсэн 21 тэмээтэй 2022 оны 04 дүгээр сард би нүүхдээ хурга ишиг ачих гэж уг тэмээг ижилээс салгаад авч ирсэн тэгээд ишиг хурга ачиж ирээд тавихад манай сумын Л.Б, Л.М гэх хүний тэмээтэй хамт нийлүүлэн миний хурга ишиг ачиж ирсэн 1 тооны тэмээг Л.Б, Л.М нар тэмээгээ харахаар хардаг байсан би өөрөө нэг их явж хардаггүй байсан. Манай тэмээ хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг Тэжээлийн пойл ,өлөн гэх газруудаар байсан гэж Л.М хэлсэн. Миний хулгайлагдсан 1 тооны тэмээ босоо бөхтэй хар зүстэй хойд хоёр гуяндаа босоо жинстэй дором тамгатай тэмээ байсан миний тэмээ нас гүйцсэн. Миний 1 тооны нас гүйцсэн эр тэмээ тус аймгийн Баруунтуруун сумын нутаг Өлөнгййн бригадын орчмоос хулгайлагдсан. Тухайн газарт миний нийт 21 тооны тэмээ бэлчиж байснаас 1 тооны нас гүйцсэн тэмээ 2022 оны 05 дугаар сарын сүүлээр хулгайлагдсан. Бусад 20 тооны тэмээ байгаа. Миний хулгайлагдсан 1 тооны тэмээ нь баруун зүүн талын гуяны ар хэсэгт жинсҮэй дором тамгатай тэмээ байсан. миний хулгайлагдсан гэх тэмээ нь том биетэй, нас гүйцсэн, атан тэмээ юм. Л.М, Л.Б, Б.М нарын тэмээтэй цуг нэг газарт бэлчиж байсан юмаа. Би тэмээгээ бүртгэж үзэхэд 1 тооны тэмээ хулгайлагдсан байсан. Б.Мын 2 тооны, Л.Б ахын 2 тооны, Л.Мийн 7 тооны тэмээ хулгайлагдсан байна гэж хэлсэн. Нийт 14 тооны тэмээ хулгайлагдсан байсан. Уг тэмээнүүдийг тэмээнүүдийг хулгайлаад тууж байхад тэмээнээс замдаа салж үлдсэн, эсхүл өөрсдөө хэрэглэсэн, эсхүл бусдад өгсөн байхыг үгүйсгэхгүй. Бид нар тэмээнүүдийг бэлчээр ижил сүрэг байгаа газар орчмоор хайсан боловч олдоогүй. Бүгд нас гүйцсэн эр тэмээнүүд байсан, эр тэмээнүүдийг нь хулгайлсан байсан бөгөөд тэмээ нь нас гүйцсэн боловч биеийн хөгжпөөс шалтгаалаад бие жижигтэй байж болно. Би нас гүйцсэн 1 тооны тэмээгээр хохирсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 75-76, 78, II-р хавтасны 160 дахь тал),
Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багт Аав, дүү, ах нарын хамтаар мал маллаж амьдардаг юм. Манайх өөрийн гэсэн 3 тэмээтэй энэ тэмээ манай аав Б гэх хүний нэр дээр тоологдсон ба уг Тэмээг 2022 онд манай аав надад емчилж өгсөн одоо миний тэмээ юм. Манай 3 тооны тэмээ Увс аймгийн Баруунтуруун сумын нутгийн захад гэх газраар бэлчээрлэдэг юм би хэд хонож байгаад тэмээгээ нэг эргэж тойрдог байсан. Тэгтэл 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр буюу өчигдөр Өндөрхангай суманд байдаг нагац ах Б гэх хүн манай гэрт өөрийн биеэр ирээд танай тэмээ Улаангом суманд хулгайлагдаад очсон байна би зургийн авлаа гэж хэлээд надад 3 тэмээний зураг үзүүлсэн тэгэхэд тэр зургийг харахад 2 тэмээ нь манай өөрийн тэмээ байсан тэгээд би тэмээ алга болгосныг мэдээд цагдаад хандсан юм. 1. Ширээ бөхтэй улаан тэмээ зүүн хойд хөлөндөө 8 тоо тамгатай, хацар дээрээ бас 8 тоо тамгатай, 2. Хөх тэмээ хацар дээрээ буйлан тамгатай, бас хойд гуяндаа буйлан тамгатай ийм 2 тэмээ хулгайд алдсан харин 1 тэмээ нь цагаан тэмээ тэр тэмээ гэртээ ойрхон байгаа гэж үзэж байна. Би тэмээгээ бүртгэж үзэхэд миний 2 тооны тэмээ хулгайлагдсан байсан. Ц.Ч ахын 1 тооны, Л.Б ахын 4 тооны, Л.М ахын 7 тооны тэмээ хулгайлагдсан байна гэж хэлсэн. Нийт 14 тооны тэмээ хулгайлагдсан байна. Уг тэмээнүүдийг хулгайлаад тууж байхад тэмээнээс замдаа салж үлдсэн эсхүл хүнсэндээ хэрэглэсэн эсхүл бусдад өгсөн байхыг үгүйсгэхгүй. Бид нар тэмээнүүдийг бэлчээр, ижил сүрэг байгаа газар болон бусад газруудаар эрж хайсан боловч олдоогүй юмаа. Бүгд нас гүйцсэн эр тэмээнүүд байсан, эр тэмээнүүдийг нь хулгайлсан байсан бөгөөд тэмээ нь нас гүйцсэн боловч биеийн хөгжлөөс шалтгаалаад бие жижигтэй байж Л.Бог. Бүгд нас гүйцсэн эр тэмээнүүд байсан гэсэн миний тэмээ нас гүйцсэн тэмээ байсан. Би нас гүйцсэн эр тэмээгээр хохирсон. Надад учирсан хохирлыг би нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 82-83, 85 II-р хавтасны 162 дахь тал),
Гэрч А.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал манай хамаатны Ж.Д миний 98........00 гэсэн дугаарлуу залгаад чи намайг Наранбулаг сумын нутаг "60 тоочиг" гэх газраас тосож авмаар байна. Би мал өгмөөр байна чи мал махны ченж байвал аваад гараад ир гэж хэлсэн тэгэхээр нь би өөрийн хамаатныхаа Б.Н гэх мал махны ченж дагуулж аваад өөрийнхөө ....... увх улсын дугаартай портер маркын машинаар Наранбулаг сумын нутаг 60 тоочиг гэх газарлуу явсан юм. Тэгээд Улаангом сумаас 20 цагийн үед гараад "60 тоочиг" гэх газар 22 цагийн үед очсон тэгээд тэр газар очиход Ж.Д 10 гаруй тэмээ туучихсан мотоциклтой явсан тухайн үед Ж.Дтай хамт нэг танихгүй залуу явсан тэгээд байж байтал дахиад нэг мотоцйклтой хүн ирсэн тэр орой харанхуй байсан тул зарим зүйл харагдахгүй зарим хүний царай бараг харагдахгүй байсан тэгээд би Улаангомоос авч 'очсон хоол унд өгөөд намайг дагаж явсан манай хамаатны мал махны ченж ах Н, Ж.Дтай тэмээ худалдаж авах талаар ярилцсан анх Ж.Дтай уулзахад бага зэрэг архи үнэртэй байсан тэгээд Ж.Д надад Улаангом сумаас архи захисан байсан архийг гаргаж тэд нарт хийж өгсөн тэгж байтал Ж.Д энэ тэмээ хулгайн тэмээ шүү” Завхан аймгийн Тэс сумаас авч ирсэн гэж ярьсан тэгээд манай Н ахад Ж.Д та ав гээд байсан тэгж байтал Н ах намайг дуудаад би хулгайн тэмээг авахгүй одоо энэ хүмүүст энэ талаар битгий хэл согтуу байна гэж хэлсэн тэгээд тэр архи дуусаад Н ах Ж.Д бид 3 миний машинаар Улаангом сум руу явсан тэгээд Улаангом орж ирээд би Н ахын гэрийн гадна хүргээд би Ж.Дыг Улаангом сумын Буянт хороололд айлд буулгасан тэгээд гэртээ ирээд нэг их удаагүй байж байтал Ж.Д дахин залгаад чи намайг урагшаа нэг газар хүргээд өг чи нөгөө ченжээ аваарай гэж хэлсэн тэгэхээр нь Н ах анхнаасаа авахгүй гэж хэлсэн болохоор залгахгүй шууд орхиод Ж.Дын байгаа газар очсон тэгээд Ж.Д миний машинд суугаад нөгөө ах руугаа залга би тэмээгээ өгмөөр байна гэжхэлсэн. Тэгээд чи өөрөө залга гэж хэлээд би гар утсаа гаргаж өгсөн тэгээд Ж.Д миний гар утас аваад Н ах руу залгасан тэгэхэд Н ах ах нь чиний тэмээг авч чадахгүй гэж хэлээд гар утсаа тасалсан тэгээд Ж.Д намайг морь барианы газар хүргээд өг гэж хэлэхээр нь би машинаараа морь барианы газар буюу овооны цаана хүргүүлсэн тэгэхэд нөгөө тэмээ тууж явсан залуучууд тэнд байсан харин тууж явсан тэмээ нь нэлээн хойн хол байсан би тэр газар Ж.Дыг буулгаж орхиод өөрөө Улаангом орсон юм” (хавтаст хэргийн I-р хавтасны 87-88 дахь тал),
Шүүгдэгч Н.Дын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус аймгийн Тэс сумын 2 дугаар багийн иргэн Ц.Б нь миний эзэмшиж байгаа 95.....23 дугаарын утас руу 88.....23 гэх утаснаас холбогдож Ц.Б байна 5 тооны нас гүйцсэн тэмээ зармаар байна би өөрөө аймагт аваад ирчихсэн байна гэж хэлэхээр нь би өөрөө Малчин сумын 1 дүгээр баг буюу Шар хөдөө гэх газар өөрийн аав болох Нд ямаа самнаж байсан учраас гарал үүсэлтэй бол худалдаж авна гэж хэлэхэд Ц.Б нь гарал үүсэл нь байгаа гэж хэлээд утсаа тасалсан Удалгүй 20-30 минутын дараа хадам аав Б.Н над руу утсаар залгаж Тэс сумаас Ц.Б гэх хүн 5 тооны тэмээ тууж ирсэн байна худалдаж авах уу гэж надаас асуухад нь би оройхон аймгийн төв рүү орно орж байгаад бол гэж хэлсэн. Би тухайн өдөр 21 цагийн үед аймгийн төвд орж ирээд хадам аав Б.Нтай уулзахад 5 тооны 5 атан тэмээ ирэхээр нь Улаангом сумын Гашууны гол гэх газар байх Шагдар гэх айлд Ц.Бтой хамт хүргэсэн талаар хэлсэн. Тэгэхээр Ц.Бтой утсаар холбогдож аймгийн төвд ирсэн талаараа хэлж орой болсон учир маргааш тэмээг нь худалдаж авъя гэж хэлсэн. Маргааш өглөө нь 05 цагийн үед манай гэрт Ц.Б ирэхээр нь хадам аав Б.Н, хадам ээж А нарын хамт Гашууны голд байх Ш гэх айлаас Ц.Бийн 5 тооны тэмээг хөтөлж Улаангом сумын 6 дугаар баг 2-61 тоотод авч ирсэн. Тэмээг гэрт авч ирсний дараа Ц.Бтой үнэ тохиролцож 2 том тэмээг нь 1.900.000 мянган төгрөгөөр, 2 дунд зэргийн тэмээг 1.700.000 мянган төгрөгөөр бас нэг тэмээг нь 1.800 000 мянган төгрөг нийт 9 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч эхний ээлжинд 2.500.000 мянган төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл мөнгийг нь тэмээгээ цааш нь борлуулчихаад өгнө гэж тохиролцож Ц.Б нь 06 цагийн үед явсан. 07 цагийн үед худалдаж авсан таван тэмээнээс нэгийг нь хадам аав ээжийн хамт нядалж өдөртөө захад байх манай өөрийн лангуунд зарж борлуулахаар тавьсан. Маргааш нь буюу 19-ний өдөр дахин нэгийг нь хадам аав ээжийн хамт нядалсан. Мөн 05 дугаар сарын 20, 21-ний өдөр нэг нэгээр хоёр тэмээ нядалсан 21-нээс 24-ний өдрийг хүртэл амарч байгаад үлдэгдэл нэг тэмээг мөн адил хадам ээжийн хамт нядалсан. Хүн цөөнтэй учир өдөр нэгийг л нядлах боломжтой бөгөөд үлдэгдэл тэмээнүүдийг хашаандаа хадгалдаг. Нядалсан тэмээний арьсыг нь зарчихсан. Ц.Б хэлэхдээ уг 5 тооны тэмээг өөрийнх нь эзэмшлийн тэмээ гэж хэлсэн. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тэмээ гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсний дараагаар бид мэдсэн. Түүнээс өмнө бид мэдээгүй, гарал үүслийн гэрчилгээ авсан учраас гэмт хэргийн холбогдолтой биш өөрсдийн эзэмшлийн тэмээ гэж бодсон. Ц.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон тэмээ гэдгийг надад болон манай хадам аав Б.Н бид нарт хэлээгүй” ( хавтаст хэргийн I-р хавтасны 90, 152 дахь тал),
Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Би Увс аймгийн Тэс сумын 2 дугаар багийн иргэн Ц.Б гэх хүнийг сайн танихгүй 2022 оны 05 дугаар сарын 17, 18-ны үед манай хүргэн Н.Д миний ....... гэсэн дугаарлуу залгаад ааваа би 5 Тэмээ худалдаж авахаар боллоо хоёулаа нийлээд зарж борлуулъя гэж над руу залгасан тухайн үед манай хүргэн Малчин сумын нутаг "Тээгийн худаг" гэх газар аав Нд ямаа самнах ажпаар очсон байсан манай хүргэн Н.Д манай хашаанд надтай хамт байдаг ба бас надтай хамтарч мал махны ченж хийдэг юм тэгэхээр нь би за чи наад 5 тэмээгээ авахдаа гарал үүслийн сайн аваарай гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь манай хүргэн дахин миний гар утсаар залгаад би одоо ингэс гээд Улаангом орлоо нөгөө худалдаж авдаг 5 тэмээ Улаангом сумын төвөөс урагшаа "бор үзүүр" гэх газар байна гэж байна та нэг ус ундаа дөхүүлээд өгчих гэхээр нь би өөрийхөө ..... УВА улсын дугаартай машинаараа ус ундаа дөхүүлж өгөхөөр бор үзүүр гэх газар очсон тэгэхэд тэнд 3 залуу 1 мотоцикль байсан тэгээд би ус ундаагаа өгчихөөд та нар нөгөө тэмээ зардаг залуучууд уу гэж асуухад тиймээ гэж хэлсэн тэгээд тэр 5 тэмээг хаана байгаа талаар асуухад энд айлын тэмээтэй нийлсэн байна гэж хэлээд надад 12 тооны тэмээ харуулсан тухайн үед хойд хэсгээр бас Тэмээ харагдаж байсан тэгээд би Ц.Б гэх залууг анх харсан тэгээд би тэд нарт ус ундаа хүргэж өгчихөөд буцаад явсан. Тэгээд маргааш нь хүргэн Н.Даас ямар хүнээс авсан талаар асуухад Ц.Б гэх хүнээс авсан гэж хэлсэн тэгээд маргааш нь уг 5 тэмээг очиж авахдаа Ц.Бтой таарч танидаг болсон түүнээс биш өөр нэг их танихгүй Ц.Б бол манай хүргэн Н.Д бид хоёрт тэмээ зарсан хүн юм. Тухайн хүнээс нэг удаа 5 тэмээ худалдаж авч байсан бөгөөд урьд өмнө худалдаж авч байгаагүй. Ц.Боос авсан тэмээ байхгүй бүгдийн алаад мал махны зах дээр зарж борлуулсан уг 5 тооны тэмээ гарал үүслийн бичигтэй байсан 1161216 гэсэн бичиг авсан байсан. Ц.Б нь над руу анх утсаар холбогдох болон биеэр уулзахдаа миний өөрийн эзэмшлийн тэмээ гэж хэлсэн. Гарал үүсэлтэй, гарал үүслийн мөнгийг тушаах шаардлагатай гээр хүргэн Н.Д яриад би эхнэрээр 20.000 төгрөг тушаалгасан. Тухайн үед наймаа хийснээс хойш Ц.Б нь дахин холбоо бариагүй” ( хавтаст хэргийн I-р хавтасны 115-116, 149-150, II-р хавтасны 167 дахь тал),
Шүүгдэгч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “2022 оны 5 дугар сарын 17-ны үед байх яг өдрийн санахгүй байна тэр ярьсанөдөр би Ц.Б, Алагаа хоёрын тэмээг авах гээд өөрийнхөө мотоциклоо унаад тэр хоёрыг тосож очсон юм. Тэгтэл тэр 2 Наранбулаг сумын 60 тоочиг гэх газар зөрөөд Улаангом чиглэлтэй явж байсан юм. Тэгээд очоод уулзахад 10 гарам тооны тэмээ байсан тэр үед Улаангом сумын ченж гэсэн нэг хүн машинтай ирчихсэн байсан тэгээд би 6 тэмээг нь авна гэж хэлээд би буцаад явсан тэгээд маргааш өглөө Ц.Б тэмээ ирчихлээ гэж надад хэлсэн тэгэхээр нь би очоод 6 тооны тэмээ аваад Улаангом сумын 8 дугаар агийн нутаг шатад гэх газрын харганлуу шахаад хаячихсан юм тэгээд хэсэг хугацааны дараа уг тэмээ шахсан харганд хүрээд ирэхэд 2 тэмээ үлдээд бусад нь буцаад гүйчихсэн байсан. Тэгээд би 4 тэмээ байхгүй байна гэж Ц.Бид гар утсаар хэлээд үлдсэн 2 тэмээг Улаангом сумын төв рүү оруулж ирээд манай хамаатны Далай гэх айлын хашаанд нядалж алсан юм тэгээд махын шулаан Улаангом сумын 12 дугаар багт байрлах хүнсний захын хажууд байрлах цайны газарт зарсан юм. 2 бага тэмээг 1 сая төгрөгөөр бусад 4 тэмээг 1.5 сая төгрөгөөр бодоод 8.000.000 төгрөг бэлнээр Алгаад өгсөн. Ж.Д, Ц.Б нар 91.....00, 89....06, 88....23 гэсэн дугаараас надтай анх холбогдоод байсан тэгээд би эд нарын 2022 оны 5 дугаар сарын 17, 18-ны үед байх Наранбулаг сумын 60 тоочиг гэх газар өөрийнхөө мотоциклоор очиж тосож авсан тэгээд би тэр шөнө хойд урд нь гараад хамт туулцаж Улаангом сум руу орж ирсэн тэгж тууж явж байхад анх 12 тооны тэмээ байсан тэгээд би тэр тэмээнээс 6 тооны тэмээ авсан юм. Би эхлээд мэдэхгүй байж байгаад уг тэмээг авсаны дараа манай нутгийн тэмээ биш шиг тамга өөр харагдсан тэгээд Ж.Д руу залгаад энэ ямар учиртай тэмээ бэ гэж асуухад Ж.Д хулгайн тэмээ намайг зохицуулааарай гэж хэлсэн тэгээд би хулгайн тэмээ гэж мэдсэн. Би тухайн үед айгаад ямар нэгэн хүнд хэлэхгүйгээр шууд алж зарсан” (хавтаст хэргийн I-р хавтасны 110-111, 113 дахь тал),
Гэрч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б.Н уг 5 тооны тэмээг авахаар болоод гарал үүслийн гэрчилгээтэй бол авна гэж хэлсэн. Н.Д ярьж тодруулаад гарал үүслийн гэрчилгээтэй гэж байна гэсэн. Ц.Б гэх залуу энэ данс руу 20.000 төгрөг явуул гэж ярисан гээд гарал үүслийн мөнгө гэх 20.000 төгрөгийг явуулсан. Бид нар гарал үүслийн бичиг баримтыг эмчтэй нь ярьж авсан зүйл байхгүй, тэмээний эзэн Ц.Б гэх залуу уг баримт бичгийг авсан. Мөнгөгүй учраас бид нар луу хандаж мөнгө шилжүүлж авсан. Ц.Бид бэлнээр болон дансаар өгсөн. Бэлнээр эхлээд 2.500.000 төгрөг авсан. Дараа нь 200.000, 100.000, 300.000-р, 3.800.000, 1.000.000 төгрөгөөр гэх мэтээр авсан. Яг хэдэн төгрөг дансаар болон бэлнээр өгсөн талаар тодорхой хэлж мэдэхгүй байна, нийт 9 сая төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 154-155 дахь тал),
Гэрч Л.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.А 6 нас гүйцсэн тэмээг А буюу Ж.Дтай яриад худалдаж аваад явчихсан. Түүний дараа автомашинтай хүн ирсэн бөгөөд тэр хүнд наэс гүйцсэн 5 тэмээг өгсөн. Намайг тэдний хажууд байхад уг 12 тэмээг хулгайн тэмээ болох талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Би тэр хоёрыг ажиглаад бас хулгайн тэмээ байж магадгүй гэж бодсон. Маргааш нь Улаангом сумын төв ороод Ц.Б мөнгө авах уу 50.000 төгрөг авах уу гэхээр нь би хэрэггүй гэж хэлчихээд арай буруу гарын тэмээ биш биз ах гэхэд Ц.Б үгүй үгүй тийм зүйл байхгүй гэж хэлэхээр нь би итгээд явчихсан юм. Түүнээс биш би хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон тэмээ гэдгийг мэдсээр байж хамт туулцсан зүйл байхгүй. Тэд нарын гэр Ц.Бийнх Зүүнговь сумын нутаг Гурмасны гол гэх газарт байдаг, Ж.Дынх Тээгийн худаг гэх газарт байрладаг. Тэд нар Гурмасны гол гэх газарт нэг хоносон мэт зүйл яриад байсан. Би тухайн цаг хугацаанд гэртээ байсан, Ц.Б яриад аймаг руу явах гэж байна хамт тэмээ туулцаад явчих гэхээр нь зөвшөөрөөд хамт явчихсан юм. Хэрэв хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон тэмээ гэдгийг мэдсэн бол хамт явахгүй байх байсан” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 118-119 дэх тал),
Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Уг тэмээнүүдийг М Ц.Б, Ж.Д нартай хамтарч хулгайлсан зүйл байхгүй гэж хэлсэн. Би тухайн 10 гаруй тооны нас гүйцсэн тэмээг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон тэмээ гэдгийг сүүлд Ц.Б, Ж.Д нар Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар сонсоод тэгээд хулгайн тэмээ байсан гэдгийг мэдсэн юмаа. Түүнээс өмнө надад мэдсэн зүйл байхгүй. Би тэд нартай хамтарч бусдын мал хулгайлсан зүйл байхгүй, М ч мөн тэд нартай хамт мал хулгайлсан зүйл байхгүй гэж өөрөө хэлсэн. Надад тэмээ туулцахад нь тусласан гэж хэлсэн” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 157-158 дахь тал),
Шүүгдэгч Ж.Дын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн үед Ц.Б руу Зүүнговь сум ороод ирье чи мотоциклоороо хүрээл ир гэж хэлсэн. Тэгээд Ц.Б ирээд манай хоол, цай идэж уугаад манай гэрт байсан 7-8 кг орчим ноолуур аваад бид хоёр замдаа адуу малаа хараад Зүүнговь сумын төв орсон. Зүүнговь суманд очиход 11-12 цаг орчим болж байсан. Зүүнговь сумаас бензин хийж аваад ноолуураа өгөөд нэг дэлгүүр орж жаахан идэх юм, нэг шил архи аваад буцах замдаа Шавартын хөвөө гэх газар нэг шил архиа уусан. Тэгээд Ц.Б дахиад нэг шил архи уух уу гэсэн би тэгье гээд бид хоёр дахин нэг шил архи уусан. Би Ц.Боос 2-3 жилийн өмнө 2 сая төгрөг зээлж авсан байсан. Тэгж байтал Ц.Б тэр мөнгөө өгөх болоогүй юм уу? надад мөнгөний шаардлага гараад байна. Би банкнаас зээл аваад машин авчихсан түүний төлбөр хийх хугацаа боллоо гэж хэлсэн. Надад гэнэт хачин санаа төрсөн. Тэгээд би хоёулаа Баруунтуруун явъя, тэнд миний таньдаг нэг хүн байгаа надад хэдэн тэмээ өгье гэж хэлсэн гээд замаараа Зүүнговь сум ороод дахин нэг, нэг шил архи нэмж аваад Ц.Б миний ард суугаад би мотоцикл жолоодоод явсан. Бид хоёр Баруунтуруун сум зөрөөд нэг элсэн толгод дээр гарсан чинь Ц.Б унтчихсан. Тухайн үед нар жаргаж байсан. Би Ц.Бийг татсан боловч сэрэхгүй болохоор нь орхиод ганцаараа цааш явсан. Тухайн үед айлаас тэмээ авах гэж очоогүй. Тэндээс хэдэн тэмээ тууж ирээд өгье гэж бодож байсан. Тэгээд би Өлөнгийн зах гэх газарт 200-300 орчим тэмээ байсан. Би жаргасны дараа тэмээ ялгасан. 14-15 тэмээ ялгаад туугаад явсан чинь 2-3 тэмээ зугтсан. Шөнийн 12 цагийн үед тэмээ ялгаад туугаад ирсэн чинь Ц.Б унтаж байсан. Би Ц.Бийн унтаж байсан газраас 3 км орчим зайтай газраас тэмээ ялгаж тууж ирсэн. Ц.Бийг дуудаж сэрээгээд би айлд очоод тэмээ аваад ирлээ. 5-6 тэмээ өгөх гэж байгаад нэмээд хэдэн тэмээ өглөө зарж борлуулаад мөнгийн өгчих гэнэ гэж хэлсэн. Тухайн шөнөжингөө туугаад өглөө нар мандаж байхад Гурамсаны гол гэх газарт ирсэн. Хөөж туугдсан тэмээ учраас явахгүй байсан. Тэгээд тэмээгээ тэндээ орхиод гэр гэртээ харьсан. Орой хүрээд ирсэн чинь тэмээ тэндээ байсан. Би Ц.Бид чи тэмээ туулцаж Улаангом оруулж борлуулаад надаас мөнгөө аваарай гэж хэлсэн. Тэгээд Ц.Б зөвшөөрсөн. Би сонгосон ял буюу тэмээ хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Би урьд өмнө Ц.Боос 2 сая төгрөг авсан бөгөөд мөнгөө өгөөгүй байсан ба Ц.Б согтчихоод надаас мөнгө нэхсэн. Зүүнтурууны чиглэлд Хар цагаан усны бригадын төвийн наад талын хэсэгт олон тооны тэмээ үзэгдэхийг харсан. Уг тэмээнүүдыг би бөөгнүүлсэн тэр үед харанхуй болж байсан ба уг тэмээнээс 11 тооны тэмээ ялгаж аваад харанхуй болж байхад буцаад хөөсөн. Би малын ченж Д.А руу, А.Г гэх залуу руу Ц.Бийн утсаар ярисан ба Д.Атай ярихдаа би тэмээ зармаар байна та ирээд тосч авах уу? тэмээ худалдаж авах уу? гэхэд авмаар байна гэж хэлсэн. Би Тээгийн харганаас хөдлөж байна та ирээд тосч тэмээ авах уу? гэхэд би очиж тэмээ авна гэж хэлсэн ба хаанаас ирсэн тэмээ вэ? гэхээр нь би Өндөрхангай сумаас авсан тэмээ би борлуулж өгөх гэж байгаа юм аа гэж хэлсэн. Бор үзүүрийн дээд талын хэсгээр тууж байхдаа Д.А ах руу ярихад одоо гарч байна гэж хэлсэн. Д.А ах ирээд хулгайн мал гэдгийг мэдэхгүйгээр 6 тооны тэмээг 1 тэмээг 1.500.000 төгрөгөөр тооцож, надад 8 сая төгрөг бэлнээр өгсөн. Д.А ах худалдаж авсан 6 тооны тэмээг Бор үзүүрээс доош туугаад явсан. 5 тооны тэмээ үлдсэн бөгөөд энийг одоо яах вэ? гэхэд Ц.Б над руу уурласан. Ц.Б бид хоёр хоорондоо ярилцсан. Ц.Б нэгэнтээ ийм юм болсных мөнгөө аваад хурдан явмаар байна гэхээр би Ц.Бийг танидаг ченж байвал дуудчих гэж хэлсэн. Ц.Б нь Н.Д гэх залуу руу залгахад Шар хөдөө гэх газар явж байгаа талаараа хэлсэн. Ц.Б нь гар утсаар яриад надаас холдоод явчихсан. Ц.Б гар утсаар яриад буцаад ирэхдээ ченж дуудчихлаа гээд буцаад ирсэн ба удалгүй хөгшин настай сүүлд нэрийг нь олж мэдэхэд Б.Н гэсэн хүн ирээд 5 тооны тэмээг худалдаж авч явсан. Түүнийг Ц.Б, Б.Нтай ярьж тохиролцсон. Би тухайн 5 тооны тэмээг хэдэн төгрөгөөр худалдаж борлуулсан өөрөө хичнээн төгрөгийн ашиголсон талаараа мэдэхгүй байна. Би Д.А ах руу гар утсаар залгаад би үлдэгдэл мөнгөө авмаар байна гэж ярисан би эхлээд 1 сая төгрөг бэлнээр авсан бөгөөд аймаг руу орж ирээд үлдэгдэл 7 сая төгрөг авсан. Маргааш нь байх Д.А гар утсаар над руу яриад чиний авчирсан тэмээний 4 тэмээ алга болчихлоо олж өг гэхээр нь наадах чинь холоос ирсэн хулгайн тэмээ та өөрөө олж ав гэж хэлэхэд Д.А ах уурласан. Би энэ 4 тэмээг чинь алахгүй хайж олж ир гэхээд нь би чадахгүй та өөрөө зохицуул гэж хэлээд гар утсаа тасалсан. Дахиж Д.Атай гар утсаар холбогдож яриагүй над руу залгаад байсан. Би Ц.Бид хулгайн тэмээ гэж хэлээгүй хуурсан учраас өр дээрээ нэмж зарж борлуулсан ашгийг ав гэж хэлсэн. Ц.Б тухайн 5 тооны тэмээг зарж борлуулаад ашгийг нь авсан. Би хохирогч нарт учирсан хохирлыг одоогоор төлж барагдуулаагүй байгаа. Цаашид төлж барагдуулна. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, харамсаж байна ” (хавтаст хэргийн I-р хавтасны 245-247, II-р хавтасны 174 дэх тал),
Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэртээ байхад Ж.Д яриад Зүүнговь яваад ноолуур өгөөд бензин аваад ирье гэж хэлсэн. Би Ж.Дын гэрт очоод бид хоёр ноолуур аваад Зүүнговь сум явсан. Зүүнговь сумын төв ороод ноолуураа өгөөд нэг нэг шил архи авсан. Тэгээд Шавартын хөвөөнд ирээд би нэг шил архи задалж бид хоёр хувааж уусан. Дахиад нэг шил архиа угаад би Ж.Дд чи надаас зээлсэн мөнгөө өгөхгүй юм уу? машин тэрэг авах гэсэн чинь мөнгө төгрөг дутаад байна гэж хэлсэн. Ж.Д би хүнээс тэмээ авах ёстой чи хамт явж тэмээ авч ирж өгөөд мөнгөө ав гэж хэлсэн. Тэгээд бид Зүүнговь сумын төв ороод дахиад нэг шил архи авч уугаад Баруунтуруун сум орж хүнээс тэмээ авахаар болсон. Дахин дэлгүүр орж нэг шил архи авсан. Тухайн архийг бид хоёр хувааж уусан. Нэг мэдэхэд би хээр унтаж байсан. Тэгээд хэвтэж байсан чинь Ж.Д ирээд тэмээгээ авчихлаа явъя гэж хэлсэн. Чи яагаад ийм олон тэмээ авсан юм бэ? гэхэд би зарим тэмээний мөнгийг нь би өгчихсөн байсан. Харин зарим тэмээг нь зараад мөнгийг өг гэнэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэмээгээ туугаад явсан. Зүүнговь сумын харгана гэх ирээд бид хоёр гэртээ очиж унтаж амрахаар болсон. Би гэртээ унтаж байсан чинь оройхон Ж.Д над руу залгаад манайд хүрээд нөгөө тэмээгээ Улаангом оруулж өгөөд мөнгөө ав гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч Улаангом руу Ж.Дтай хамт тэмээ туусан. Морь барианы газрын цаана ирчихсэн байтал Ж.Д найзтайгаа хамт согтуу ирээд надад хулгай тэмээ гэдгийг хэлсэн. Би Ж.Д руу уурлаад чи яагаад намайг ийм хэрэгт оруулж байгаа юм болохгүй гэж хэлэхэд одоо нэгэнт болоод өнгөрсөн. Өөр хүнд хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Би босоод ирэхэд Ж.Д хэдэн тэмээ туучихсан 11 тооны тэмээ байсан би түүнийг авчирсан бөгөөд түүнийг туугаад бид хоёр өглөө Малчин сумын нутаг Харгана гэх газарт ирсэн. Манай гэр ойролцоо байсан ба гэрлүү тууж явъя гэрийн гадна уячихаад амарч байгаад явъя гэж хэлэхэд наад тэмээг чинь энд хаячихая би чамайг хүргээд өгье гэж хэлсэн. Би гэртээ очихгүй аавынхаа гэрт очиход ээж байгаагүй, аав малдаа явчихсан хүн байхгүй байсан, Ж.Д намайг хүргэчихээд гэрлүүгээ явна гээд миний мотоциклийг унаад явсан. Орой Ж.Д чамайг очиж авна аймаг руу тууж оруулахаар боллоо гэж хэлэхээр нь би эндээс дүүгээрээ хүргүүлчихэе гэж хэлээд М гэх дүүгээрээ мотоцикльтой хүргүүлээд очсон. Би Мтай хамт очиход Ж.Д Мын улаангом сум руу явах гэсэн болохоор чи хамт туулцаад өг хөлс мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Туугаад 60 тоочиг гэх газрын орчимд тууж явахад Тэс сумын Д.А гэх хүн ирээд дахиад Ж.Дын найз гэх залуу ченжийн хамтаар ирсэн. Ирэхдээ идэж уух зүйл ус ундаа, 1 шил архи 3 ширхэг том пиво авчирсан ба Д.А, М хоёр тэмээ тууж яваад бид хоёр нөгөө хүмүүстэй уулзаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад Ж.Д ченжид наадах чинь хулгайн тэмээ байгаа шүү гэж хэлсэн. Ж.Д надад чи туугаад ороод ир гэж хэлчихээд найзынхаа машинд суугаад явчихсан. Маргааш өглөө нь Ж.Д найзтайгаа хамт автомашинтай Улаангом сумын наадмын морь барианы газрын тэнд ирсэн. Найз нь Ж.Дыг авч ирчихээд буцаад явсан. Миний гар утсыг аваад Д.А руу ярисан. Удалгүй Д.А нь мотоцикльтой ирсэн ба 6 тооны тэмээг Д.А ирээд худалдаж аваад туугаад явчихсан. Үлдсэн 5 тооны тэмээг Бор толгой гэх газар луу дөхүүлж байгаад одоо наадахыг чинь яах юм гэхэд Ж.Д надад наадхыг чинь багтаах газар байхгүй, чи өөрөө мэд, танидаг ченж байна уу? гэхээр нь би яриад үзье гээд би Н.Д гэх танидаг залуу руу ярихад Тээгт хөдөө ямаа самнаж байна. Хадам аав Б.Н авах байх гэхээр нь би махны зах дээр очиж Б.Нтай уулзаж тэмээ зарах талаараа хэлэхэд “гарал үүслийн бичиг байгаа юу” гэхэд нь би “хулгайлж ирсэн тэмээ гэж хэлэхэд” авна гээд надтай хамт очиж үзээд 5 тэмээг худалдаж авсан. Уг тэмээг туугаад харганы захад нэг айлын гадна тууж хүргэсэн ба би хамт туулцаж өгчихөөд явчихсан. Мөнгийг нь цувуулж өгөхөөр болоод 5 тооны тэмээг 9 сая төгрөгөөр авна гэж тохиролцсон боловч 7 сая төгрөгийг өгсөн. Надруу дансаар болон бэлнээр өгсөн бөгөөд анх тэмээ өгөхөд бэлэн 1 сая төгрөг өгсөн. Түүний дараагаар 100.000 төгрөг 2 удаа дансаар, 1.400.000 төгрөг бэлнээр, 3.800.000 төгрөг дансаар, 200.000 төгрөг бэлнээр нийт 7 сая төгрөг өгсөн. 3 сая төгрөг өгөхгүй гэж хэлсэн, хулгайн тэмээ өгсөн учраас өгөхгүй гэсэн. Би 7 сая төгрөгийг 5-6 хоногийн дотор цувуулж авсан. 400.000 төгрөг 1 удаа бэлнээр өгсөн байх. Би Ж.Д Б.Н гэх ченжийг танихгүй болохоор нь би Б.Нтай холбогдож мөнгийг нь авсан. Би 7 сая төгрөгөөр 2 сая төгрөгийн өрөө аваад 5 сая төгрөгийг Ж.Дд өгөх гэж байгаад миний зээл нэхэгдээд байхаар нь зээлрүүгээ хийчихсэн. Би малчны зээлэндээ 3.800.000 төгрөгийг хийсэн. Үлдэгдэл 1.200.000 төгрөгөөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд хувьдаа ашиглаад дууссан. Би Б.Нтай уулзаж байхдаа 5 тооны тэмээг хулгайн тэмээ гэдгийг хэлсэн. Тэр үед Б.Н бид хоёрын хажууд ямар нэг хүн байгаагүй. 12 тооны тэмээ хулгайлсан. Улаангомд ирээд 5 тэмээг Б.Нд зарсан. Ж.Д 6 тэмээг Д.Ад зарчихсан байсан. 1 тэмээ нь алга болчихсон хайгаад олоогүй. Манайх 2021 оны мал тооллогоор тэмээ тоолуулаагүй. Түүний урьд жил манайд 3 тэмээ байсныг өвөл нь нядалчихсан юм. Одоо 2022 оны 5 сард манайд ямар нэгэн тэмээ байгаагүй. Н.Д миний утсаар маоын эмч Мөнхтуяа гэдэг хүнтэй ярьж гарал үүслийн бичиг хийлгэж авсан, хадам ээж нь гарал үүслийн гэрчилгээний мөнгийг шилжүүлсэн. Н.Д малын эмчид манай гэрээс тэмээ авч байна. Шар хөдөө гэдэг газарт нядлаад Улаангом оруулна гэж хэлсэн. Би хохирогч нарт учирсан хохирлыг одоогоор төлж барагдуулаагүй байгаа. Цаашид төлж барагдуулна. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, харамсаж байна” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 232-233 II-р хавтасны 172 дахь тал)-үүдээр шүүгдэгч Ж.Д, Ц.Б нар нь 2022 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутгаас Л.Мийн 5 тооны, Л.Бын 4 тооны, Ц.Чын 1 тооны, Б.Мын 2 тооны нийт 12 тооны тэмээг бэлчээрээс нь нууц далд аргаар авсан үйл баримт тогтоогдож байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нар нь хохирогч нарын 12 тооны тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далд, бэлчээрээс авч явсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж”, 2.2-т “бүлэглэж”, 2.4-т “машин механизм ашиглаж” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон тул 12 тооны тэмээ нь олон тооны мал болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон боловч гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нар гэмт хэрэг үйлдэхээс эхлээд төгсөх хүртэл хамт явсан, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ тэнцүү хэмжээгээр хуваан авч, өөрсдөө бие даан худалдаж, үнийг нь тус тусдаа авсан үйлдлүүдээс нь дүгнэхэд санаатай хамтран энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй байж болох ч бусдын 12 тооны тэмээг нууц, далд аргаар авах үйлдлийг санаатай хамтран хийсэн байх тул бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.
Шүүгдэгч нар нь бусдын мал хулгайлах газартаа хурдан хүрэх, хурдан туух зэргээр бусдын мал хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, үйлдлээ түргэтгэх зорилгоор шүүгдэгч Ц.Бийн Мустанг-5 загварын мотоциклыг ашигласан байх тул “машин механизм ашигласан” гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Д, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Д нь “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч хэргийн үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас зөрүүтэй мэдүүлсэн тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Шүүгдэгч Ц.Б нь гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нар нь хохирогч Л.Мийн 5 тооны, Л.Бын 4 тооны, Ц.Чын 1 тооны, Б.Мын 2 тооны, нийт 12 тооны нас гүйцсэн эр тэмээ /ат/-г хулгайлсан болох нь тогтоогдсон байна.
Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 196 дугаартай “Увс аймгийн Цагаанхайрхан суманд 2022 оны 05 дугаар сарын байдлаар нас гүйцсэн эр тэмээ 1.800.000 төгрөг, нас гүйцсэн эм тэмээ 1.700.000 төгрөг, 4 настай эр /эм тэмээ 1.200.000 төгрөг, 5 настай эр тэмээний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.500.000 төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн I-р хавтасны 178 дахь тал)-ээр нас гүйцсэн эр тэмээ /ат/-ний үнэ 1.800.000 төгрөг болох тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нар нь хохирогч Л.Мийн 5 тооны тэмээг хулгайлж, 9.000.000 /есөн сая/ төгрөгийн, хохирогч Л.Бын 4 тооны тэмээг хулгайлж 7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийн, Ц.Чын 1 тооны тэмээг хулгайлж 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн, хохирогч Б.Мын 2 тооны тэмээг хулгайлж 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийн, нийт 21.600.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нар нь гэмт хэрэг үйлдэж олсон 12 тоон тэмээг тэнцүү хувааж тус бүртээ 6 тэмээг авсан байх тул хохирлыг мөн хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч Ж.Д, Ц.Б нараас тус бүрээс нь 10.800.000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Мэд 9.000.000 /есөн сая/ төгрөг, хохирогч Л.Бод 7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөг, Ц.Чд 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Мт 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нар нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол төлөх хүсэлт гаргаж, ажлын 5 хоногийн завсарлага авсан боловч Ж.Д нь хохирол төлөөгүй, шүүгдэгч Ц.Б нь 6.000.000 төгрөгийн хохирол төлсөн, 4 хохирогч тус бүрт нь 1.500.000 төгрөг өгөх талаар хохирогч нарын өмгөөлөгч Б.Лхагважав шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт дүгнэлт гаргасан тул шүүгдэгч Ц.Бийг 6.000.000 төгрөгийн хохирол төлсөн гэж дүгнэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ж.Даас 10.8 сая төгрөг, шүүгдэгч Ц.Боос 4.8 сая төгрөг тус тус гаргуулж хохирогч Л.Мэд 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Л.Бод 5.700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөг, Ц.Чд 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Мт 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Д.Аг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж 6 тооны тэмээг шүүгдэгч Ж.Даас худалдан авсан, эзэмшсэн, ашигласан болох нь:
Шүүгдэгч Ж.Дын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би малын ченж Д.А руу Ц.Бийн утсаар ярисан ба Д.Атай ярихдаа би тэмээ зармаар байна та ирээд тосч авах уу? тэмээ худалдаж авах уу? гэхэд авмаар байна гэж хэлсэн. Би Тээгийн харганаас хөдлөж байна та ирээд тосч тэмээ авах уу? гэхэд би очиж тэмээ авна гэж хэлсэн ба хаанаас ирсэн тэмээ вэ? гэхээр нь би Өндөрхангай сумаас авсан тэмээ би борлуулж өгөх гэж байгаа юм аа гэж хэлсэн. Бор үзүүрийн дээд талын хэсгээр тууж байхдаа Д.А ах руу ярихад одоо гарч байна гэж хэлсэн. Д.А ах ирээд хулгайн мал гэдгийг мэдэхгүйгээр 6 тооны тэмээг 1 тэмээг 1.500.000 төгрөгөөр тооцож, надад 8 сая төгрөг бэлнээр өгсөн. Би Д.А ах руу гар утсаар залгаад би үлдэгдэл мөнгөө авмаар байна гэж ярисан би эхлээд 1 сая төгрөг бэлнээр авсан бөгөөд аймаг руу орж ирээд үлдэгдэл 7 сая төгрөг авсан. Маргааш нь байх Д.А гар утсаар над руу яриад чиний авчирсан тэмээний 4 тэмээ алга болчихлоо олж өг гэхээр нь наадах чинь холоос ирсэн хулгайн тэмээ та өөрөө олж ав гэж хэлэхэд Д.А ах уурласан. Би энэ 4 тэмээг чинь олохгүй, хайж олж ир гэхэд нь би чадахгүй та өөрөө зохицуул гэж хэлээд гар утсаа тасалсан. Дахиж Д.Атай гар утсаар холбогдож яриагүй над руу залгаад байсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид нар тэмээгээ туугаад 60-н тоочиг гэх газрын орчимд явж байхад Тэс сумын Д.А гэх хүн ирсэн. Ирэхдээ идэж уух зүйл ус ундаа, 1 шил архи 3 ширхэг том пиво авчирсан ба Д.А, М хоёр тэмээ тууж яваад бид хоёр нөгөө хүмүүстэй уулзаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад Ж.Д ченжид наадах чинь хулгайн тэмээ байгаа шүү гэж хэлсэн. Ж.Д надад чи туугаад ороод ир гэж хэлчихээд найзынхаа машинд суугаад явчихсан. Маргааш өглөө нь Ж.Д найзтайгаа хамт автомашинтай Улаангом сумын наадмын морь барианы газрын тэнд ирсэн. Найз нь Ж.Дыг авч ирчихээд буцаад явсан. Миний гар утсыг аваад Д.А руу ярьсан. Удалгүй Д.А нь мотоцикльтой ирсэн ба 6 тооны тэмээг аваад туугаад явчихсан” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 дугаар сарын сүүлээр өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна Д.А нь надад тэмээний мах худалдаж авах уу? Гээд шулсан тэмээний махыг зарсан. Миний санаж байгаагаар 1.500.000 төгрөгийн орчим мах болсон. тэр үедээ ямар нэгэн баримт бичиг үйлдэж тэмдэглэж аваагүй, угаасаа мах авахаар тэмдэглэж авдаггүй би мөнгийг нь 2 хуваагаад бэлнээр Д.Ад өөрт нь өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 147 дахь тал),
Гэрч Ж.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна тус аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 14-49 тоот хашаанд Д.А 2 тооны тэмээ нядалсан. Уг тэмээг нядлахад би Д.А, Б нар байсан ба Б бид хоёр хөлсөөр уг тэмээг нядалсан. Д.А тухайн 2 тооны тэмээг хулгайн тэмээ гэдгийг хэлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 129 дэх тал),
Шүүгдэгч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүгдэгч Д.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 5 дугар сарын 16-ны өдөр Ж.Дын ярихаар нь би Ц.Б, Ж.Д хоёрын тэмээг авах гээд өөрийнхөө мотоциклоор тэр хоёрыг тосож очсон юм. Ьэр 2 Наранбулаг сумын 60 тоочиг гэх газар зөрөөд Улаангом чиглэлтэй явж байсан юм. Тэгээд очоод уулзахад 10 гаруй тооны тэмээ байсан. Би 6 тэмээг нь авна гэж хэлээд буцаад явсан. Маргааш өглөө нь Ц.Б тэмээ ирчихлээ гэж надад хэлэхээр би очоод 6 тооны тэмээ аваад Улаангом сумын 8 дугаар агийн нутаг шатад гэх газрын харгана руу шахаад хаячихсан юм. Хэсэг хугацааны дараа уг тэмээ шахсан газраа очиход 2 тэмээ үлдээд бусад нь буцаад гүйчихсэн байсан. Тэгээд би 4 тэмээ байхгүй байна гэж Ц.Бид гар утсаар хэлээд үлдсэн 2 тэмээг Улаангом сумын төв рүү оруулж ирээд манай хамаатны Далай гэх айлын хашаанд алаад махыг нь шулаад Улаангом сумын 12 дугаар багт байрлах хүнсний захын хажуугийн цайны газарт зарсан юм. 2 бага тэмээг 1 сая төгрөгөөр бусад 4 тэмээг 1.5 сая төгрөгөөр бодоод 8.000.000 төгрөг бэлнээр Ж.Дд өгсөн. Ж.Д, Ц.Б нар 91....00, 89......06, 88......23 гэсэн дугаараас надтай анх холбогдоод байсан. Би 2022 оны 5 дугаар сарын 15-ны үед байх Наранбулаг сумын 60 тоочиг гэх газар өөрийнхөө мотоциклоор очиж тосож аваад тэр шөнө тэмээний хойд урд нь гараад хамт туулцаж Улаангом сум руу орж ирсэн. Тууж явж байхад 12 тооны тэмээ байсан. Би тэр тэмээнээс 6 тооны тэмээ авсан юм. Би эхлээд мэдэхгүй байж байгаад уг тэмээг авсаны дараа манай нутгийн тэмээ биш тамгатай харагдахаар нь Ж.Д руу залгаад энэ ямар учиртай тэмээ бэ? гэж асуухад Ж.Д хулгайн тэмээ намайг зохицуулааарай гэж хэлсэн тэгээд би хулгайн тэмээ гэж мэдсэн. Би тухайн үед айгаад ямар нэгэн хүнд хэлэхгүйгээр шууд алаад махаа хямдаар хурдан зарж борлуулсан. Гарал үүслийн гэрчилгээгүй мал авсандаа гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг зориуд санаатай авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан байхыг мөнгө угаасан гэж ойлгоно.
Шүүгдэгч Д.А нь шүүгдэгч Ж.Д, Ц.Б нарыг 12 тооны тэмээг хулгайлсан гэдгийг мэдэж, замаас тосож уулзан уг 12 тооны тэмээг туулцаж ирээд 6 тооны тэмээг ялган худалдаж авсан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Ж.Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Агаас гаргуулах хохирол төлбөргүй болно.
3. Шүүгдэгч Н.Д, Б.Н нарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Д, Б.Н нар нь гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж 5 тооны тэмээг шүүгдэгч Ц.Боос худалдан авсан, эзэмшсэн, ашигласан болох нь:
Шүүгдэгч Ж.Дын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 6 тооны тэмээг Д.Ад зараад 5 тооны тэмээ үлдсэн бөгөөд энийг одоо яах вэ? гээд Ц.Б бид хоёр хоорондоо ярилцсан. Ц.Б нэгэнтээ ийм юм болсных мөнгөө аваад хурдан явмаар байна гэхээр нь би Ц.Бийг танидаг ченж байвал дуудчих гэж хэлсэн. Ц.Б нь Н.Д гэх залуу руу залгахад Шар хөдөө гэх газар явж байгаа талаараа хэлсэн. Ц.Б нь гар утсаар яриад надаас холдоод явчихсан. Ц.Б гар утсаар яриад буцаад ирэхдээ ченж дуудчихлаа гээд буцаад ирсэн ба удалгүй хөгшин настай сүүлд нэрийг нь олж мэдэхэд Б.Н гэсэн хүн ирээд 5 тооны тэмээг худалдаж авч явсан. Түүнийг Ц.Б, Б.Нтай ярьж тохиролцсон. Би тухайн 5 тооны тэмээг хэдэн төгрөгөөр худалдаж борлуулсан өөрөө хичнээн төгрөгийн ашиголсон талаараа мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Үлдсэн 5 тооны тэмээг Бор толгой гэх газар луу дөхүүлж байгаад одоо наадахыг чинь яах юм бэ? гэхэд Ж.Д надад наадхыг чинь багтаах газар байхгүй, чи өөрөө мэд, танидаг ченж байна уу? гэхээр нь би яриад үзье гээд би Н.Д гэх танидаг залуу руу ярихад Тээгт хөдөө ямаа самнаж байна. Хадам аав Б.Н авах байх гэхээр нь би махны зах дээр очиж Б.Нтай уулзаж тэмээ зарах талаараа хэлэхэд “гарал үүслийн бичиг байгаа юу” гэхэд нь би “хулгайлж ирсэн тэмээ” гэж хэлэхэд авна гээд надтай хамт очиж үзээд 5 тэмээг худалдаж авсан. Уг тэмээг туугаад харганы захад нэг айлын гадна хүргэсэн ба би хамт туулцаж өгчихөөд явчихсан. Мөнгийг нь цувуулж өгөхөөр болоод 5 тооны тэмээг 9 сая төгрөгөөр авна гэж тохиролцсон боловч 7 сая төгрөгийг өгсөн. Надруу дансаар болон бэлнээр өгсөн бөгөөд анх тэмээ өгөхөд бэлэн 1 сая төгрөг өгсөн. Түүний дараагаар 100.000 төгрөг 2 удаа дансаар, 1.400.000 төгрөг бэлнээр, 3.800.000 төгрөг дансаар, 200.000 төгрөг бэлнээр нийт 7 сая төгрөг өгсөн. 3 сая төгрөг өгөхгүй гэж хэлсэн, хулгайн тэмээ өгсөн учраас өгөхгүй гэсэн. Би 7 сая төгрөгийг 5-6 хоногийн дотор цувуулж авсан. 400.000 төгрөг 1 удаа бэлнээр өгсөн байх. Би Б.Нтай холбогдож мөнгийг нь авсан. Би Б.Нтай уулзаж байхдаа 5 тооны тэмээг хулгайн тэмээ гэдгийг хэлсэн. Тэр үед Б.Н бид хоёрын хажууд ямар нэг хүн байгаагүй. 12 тооны тэмээ хулгайлсан. Улаангомд ирээд 5 тэмээг Б.Нд зарсан. Манайх 2021 оны мал тооллогоор тэмээ тоолуулаагүй. Түүний урьд жил манайд 3 тэмээ байсныг өвөл нь нядалчихсан юм. Одоо 2022 оны 5 сард манайд ямар нэгэн тэмээ байгаагүй. Н.Д миний утсаар малын эмч Мөнхтуяа гэдэг хүнтэй ярьж гарал үүслийн бичиг хийлгэж авсан, хадам ээж нь гарал үүслийн гэрчилгээний мөнгийг шилжүүлсэн. Н.Д малын эмчид манай гэрээс тэмээ авч байна. Шар хөдөө гэдэг газарт нядлаад Улаангом оруулна гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
( хавтаст хэргийн I-р хавтасны 232-233 II-р хавтасны 172 дахь тал)-үүдээр шүүгдэгч Ж.Д, Ц.Б нар нь 2022 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутгаас Л.Мийн 5 тооны, Л.Бын 4 тооны, Ц.Чын 1 тооны, Б.Мын 2 тооны нийт 12 тооны тэмээг бэлчээрээс нь нууц далд аргаар авсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч Б.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай сумын мал эмнэлгийн эмч нар болон малын түүхий эдийн гарал үүсэл бичиж өгдөг юм. Харин эмч нар надад мэдэгдэж баталгаажуулж код авдаг юмаа. 2022 оны 05 дугаар сарын 19-ний орой Увс аймгийн Тэс сумын малын их эмч Ж.М нь надтай уулзаж 5 тэмээний мах буюу 1250 кг махны гарал үүсэл бичүүлсэн, та баталгаажуулаад өг гэхээр би зураг байна уу гэхэд Мөнхтуяа нь надад зураг нь одоогоор алга байна би ченжтэй гар утсаар ярьсан зураг авсан гэж хэлсэн. Тэгээд би М эмчид 5 тооны тэмээний мах буюу 1250кг махны гарал үүсэл бичсэн байсныг би баталгаажуулсан юм” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 160 дахь тал),
Гэрч Ж.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 19-ний орой унтах гэж байтал миний хариуцсан Тэс сумын 2 дугаар багийн малчин Ц.Б гэх залуу надруу утасдаад “Би 5 тэмээ хүнд өгөхөөр болсон, махны ченж Б.Н гэх хүний залуу нь авахаар ирчихсэн байна. Гэртээ буюу малчин сумын Тээг гэх газарт аваачиж нядлаад цааш нь мах аа ачиж явна” гэж хэлсэн. Нэг тэмээнээс хэдэн кг мах гара вэ? гэхэд “хаврын мал учир 250-300кг гарна, та 250кг-аар тооцоод бичээд өг. 2022 оны 5 дугаар сарын 20-нд шар хөдөөд нядлана, тэр өдөртөө амжихгүй тул 21, 22-ний өдрүүдэд зах дээр зарна, нийлүүлэх газартаа өгнө. Тиймээс 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл гэрчилгээ бичээд өгөөч” гэж хэлсэн. Мөн гарал үүслийн гэрчилгээ бичихэд шаардлагатай мэдээлэл болох хүлээн авч байгаа хүнй нэр утасны дугаар, машины дугаар шаардахад мэдээлэл болох хүлээн авч байгаа хүний нэр утасны дугаар, машины дугаар, машины дугаар шаардахад хүлээн авагч Б.Н, утасны дугаар 88.....75, машины дугаар ..... ДАР гэсэн дугаар хэлж өгсөн.Тухайн үед эхлээд Ц.Б надтай яриад 5 тэмээг Б.Н гэх ченжийн залууд өгөхөөр болсон, ирчихсэн байн гэж хэлсэн. Тэр хүн Ц.Бийн залгасан утаснаас цаанаас нь спийкер дээр нь тавьж байгаад чанга ярьж хэлж өгсөн. Ц.Б тэр хүний яриа хоёуланг нь би сонсож байсан. Б.Н гэх хүн рүү утасдаж юу болоод байгаа юм бэ? гэж асуухад Б.Н надад “сүртэй юм болоогүй Хашаандаа аваачиж 2-г нядалсан байтал цагдаа нар ирээд үзсэн, асуугаад явсан. Үлдсэн 3 тэмээ нь амьд байгаа би зургийг нь авчихсан байгаа гэж хэлсэн. Танд хамаарахл холбогдол байхгүй. Түрүүчийн гарал үүслийн гэрчилгээгээр энэ 5 тэмээг л авсан. Тиймээс өөрт чинь ямар ч хамаа байхгүй. Би цагдаа дээр очоод мэдүүлэг ээ өгөөд ирсэн” гэж хэлсэн. Энэ хүмүүстэй уулзаж мөнгө төгрөг, эд зүйл аваагүй, гарал үүслийн гэрчилгээний мөнгө болох 20.000 төгрөгийг дансаар авсан. 1кг мах 20 төгрөгийн хураамж төлөх ёстой юм. Тухайн үед багцлаад 20.000 төгрөгөөр тооцож хураамж авсан. ” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 162, II-р хавтасны 164-165 дахь тал),
Шүүгдэгч Н.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Цагдаагийн алба хаагч нар тухайн тэмээнүүд хадам аав Б.Нгийн хашаанд байхад ирээд гарал үүслийн гэрчилгээ байгаа эсэхийг шалгасан, тэр үед гарал үүсэл байхгүй болохоор нь би Ц.Б руу яриад Ц.Бтой уулзаад Тэс сумын малын эмч рүү яриад гарал үүслийн гэрчилгээ авсан. Гарал үүслийн гэрчилгээ авахаар ярьж байх үед 3 тэмээ байсан. 1 тооны тэмээг нядлаад махыг нь зарчихсан, нэг тэмээг алаад махыг нь борлуулахаар зах руу оруулах гэж байсан. Би Мтай ярихад хөлөөр орсон бол гарал үүсэл өгөхгүй гэхээр нь би хөдөө нядлана гэхэд гарал үүсэл өгөхөөр болсон. Гарал үүсэл авахдаа хадам аав Б.Нгийн регистрийн дугаар, ..... ДАР автомашины дугаар, мөн 5 тооны тэмээ 1 тэмээг 250 кг-аар тооцож 1250кг махны гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авсан. М нь ирж үзээгүй. Тэс суманд байхдаа гарал үүслийн гэрчилгээ гаргаж өгсөн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр махны зах дээр лангуун дээр байтал Ц.Б гэх залуу ирж уулзаад “Н.Д 5 тэмээ явуулсан. Таныг авч бай гэж хэллээ. Өөрөө удахгүй орж ирнэ гэж хэлсэн” гэхэд нь би итгээд түүнтэй хамт Улаангом сумын 12 дугаар багийн нутаг Бор үзүүрийн доод талд очиход олон тооны тэмээ байсан. Түүнээс 5 тэмээ зарна гэхэд нь тэднээр 5 тэмээ ялгуулж 5 тэмээ авсан. Би эхлээд Ц.Б зах дээр ирж уулзахад нь гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг асуухад гарал үүслийн гэрчилгээтэй гэж хэлсэн. Тиймээс тэмээг очиж авсан. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өглөө Н.Д Ц.Бийг дуудаад 5 тэмээ авахаар Бор үзүүр гэх газарт эхнэр, Ц.Б, Н.Д бид 4 очсон. Тухайн 5 тэмээнээс Ц.Б, Н.Д хоёр нэг нэг тэмээ унаад үлдсэнийг 3-г нь хөтлөөд манай хашаанд авч ирсэн. Цаг эрт байсан тул нэг тэмээ нядалж зах оруулж зарсан. Орой нь гэртээ ирээд байж байтал Т гэдэг цагдаа олон хүн дагуулсан манай хашаанд ирсэн. Тухайн үед манай хашаанд 4 тэмээ уяатай байсан. Тухайн цагдаа тэмээний зураг аваад явсан. Тэр хүмүүс Бор үзүүрт байсан тэмээний эзэд байсан. Миний нядалж зарсан тэмээний арьсыг хараад манай тэмээ биш гээд явсан. Тухайн үед тэмээ авч ирээд 1 тэмээ нядалсны дараа нь Н.Д гарал үүслийн гэрчилгээний мөнгө болох 20.000 төгрөгийг шилжүүлэх шаардлагатай байна гэж надад хэлээд би эхнэртээ хэлж 20.000 төгрөгийг малын эмчийн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно” гэж мөнгө угаах үйлдлийн шинжийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан бол” гэж мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тус тус тодорхойлсон байна.
Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг зориуд санаатай авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан байхыг мөнгө угаасан гэж ойлгоно.
Шүүгдэгч Н.Д, Б.Н нар нь шүүгдэгч Ц.Боос гарал үүслийн бичиггүй 5 тооны тэмээг худалдан авч, гарал үүслийн гэрчилгээг малын эмчид худал мэдээлэл өгч гаргуулан авч байгаа үйлдэл нь тухайн 5 тооны тэмээг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсэн гэж үзэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Н.Д, Б.Н нарыг гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж 6 тооны тэмээг худалдан авсан, эзэмшсэн, ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Д, Б.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.
Шүүгдэгч Н.Д, Б.Н нараас гаргуулах хохирол төлбөргүй болно.
II. Шүүгдэгч Ж.Д, Ц.Б, Д.А, Н.Д, Б.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул уг зүйлд заасан эрүүгийн хариуцлага,
Шүүгдэгч Д.А, Н.Д, Б.Н нар нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, малыг мэдсээр байж худалдан авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б, Ж.Д, Н.Д, Б.Н нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа ( хавтаст хэргийн II-р хавтасны 28, 52, III-р хавтасны 63, 64 дэх тал)-аар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Д.А урьд нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12- ны өдрийн N914 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа ( хавтаст хэргийн II-р хавтасны 74, 77-80 дахь тал)-аар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.Бийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ц.Бгийн өгсөн: “төлөв даруухан зантай, эелдэг боловсон харьцаатай, энгийн, хүмүүстэй сайн харилцаатай, дүү нартайгаа, гэр бүлийн гишүүдтэйгээ их элдэг харилцдаг, үг дуу цөөтэй, эелдэг зөөлөн зан ааштай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, тусархуу хөдөлмөрч олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, тамхи татдаггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, биед нь бэртэл гэмтэл байдаггүй, урьд өмнө эмнэлэг хэвтэж эмчилгээ хийлгэж байгаагүй, биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг биетэй, сэтгэцийн хувьд эрүүл, гэрийн модон эдлэл хийдэг, сураар эмээл хазаарын хэрэгсэл хийдэг, гарыын ур дүүтэй” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 139-140 дэх тал) Гэрч Ц.Огийн өгсөн: “төлөв даруухан зантай, эелдэг боловсон харьцаатай, энгийн, хүмүүстэй сайн харилцаатай, дүү нартайгаа, гэр бүлийн гишүүдтэйгээ их элдэг харилцдаг, үг дуу цөөтэй, эелдэг зөөлөн зан ааштай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, тусархуу хөдөлмөрч олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, гэр бүлийхэнтэйгээ байхдаа тамхи татдаггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, дуу сайн дуулдаг, гарын ур дүүтэй, сураар эмээл, хазаар хийдэг” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 142-143 дахь тал),
Шүүгдэгч Ж.Дын хувийн зан байдлын талаар: Гэрч Д.Дийн өгсөн: “Цовоо сэргэлэн зантай, эелдэг боловсон харьцаатай, энгийн инээмсэглэсэн харцтай, хүмүүстэй сайн харилцаатай, үг дуу цөөтэй, хүний үгэнд оромтгой, зөөлөн зан ааштай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэггүй, манай гэрээр хааяа ирдэг, өөр ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, мал маллахдаа сайн малч ухаантай” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 131-132 дахь тал), Гэрч Д.Жийн өгсөн: “Цовоо сэргэлэн зантай, эелдэг боловсон харьцаатай, энгийн инээмсэглэсэн харцтай, ямар нэг муу харьцаа хандлага гаргадаггүй, хүмүүстэй сайн харилцатай, үг дуу цөөтэй, эелдэг зөөлөн ааштай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авя явдаг, тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа талаар би сонссон, урьд өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байсан, манай гэрээр хааяа ирдэг, ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 134-135 дахь тал),айна.
Шүүгдэгч Д.Агийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ш.Бын өгсөн: “төлөв даруухан зантай, эелдэг боловсон харьцаатай, энгийн, хүмүүстэй сайн харилцаатай, гэр бүлийн хүрээнд ямар нэгэн хэрүүл маргаан хийдэггүй, үг дуу цөөтэй, зөөлөн зан ааштай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэггүй, ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, биед нь бэртэл гэмтэл байдаггүй, урьд өмнө эмнэлэг хэвтэж эмчилгээ хийлгэж байгаагүй, биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг биетэй, сэтгэцийн хувьд эрүүл” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 123-124 дэх тал), Гэрч С.Огийн өгсөн: “төлөв даруухан зантай, эелдэг боловсон харьцаатай, энгийн хүмүүстэй сайн харилцаатай, гэр бүлийн хүрээнд ямар нэгэн хэрүүл маргаан хийдэггүй, үг дуу цөөтэй, зөөлөн зан ааштай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа, ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, нуруу өвддөг, түүний нэг чих нь хэнгэрэг цоорхой, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан, биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг биетэй, сэтгэцийн хувьд эрүүл” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 126-127 дахь тал), байн
Шүүгдэгч Б.Нгийн хувийн зан байдлын талаар: Гэрч Х.Агийн өгсөн: “Илүү дутуу муу зан араншин байхгүй, шулуун үгтэй шулуухан хэлчихдэг, өөртөө итгэлтэй, ар гэрийн амьдралдаа арчаатай, хөдөлмөрч, хар бор ажил хийгээд сурчихдаг, залхуурч зайлсхийдэггүй, хүнд хүчир ажил хийсээр өдийг хүрсэн, урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, ходоод элэг, зүрх, хөл зэрэг нь өвдөөд байдаг, өвчин өө дарах зорилгоор хааяа архи уудаг” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн III-р хавтасны 29 дэх тал), Гэрч Н.Мын өгсөн: “Аав маань хар багаасаа хүнд хөдөлмөр эрхэлж ирсэн, амьдарлын хат суусан, ажилсаг хөдөлмөрч зантай илүү дутуу зуршилгүй, ааш авир тогтвортой, нэг зангаараа байдаг, шулуун шударга үгтэй, хүнтэй ялгаварлаж харьцаад байдаггүй, өөрийн бодсон сансан аа шулуухан хэлчихдэг, зоримог хүн байгаа юм. Ар гэрийн амьдарлын хувьд аав, ээж маань ахын хамт хашаа, гэрт амьдардаг” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн III-р хавтасны 31 дэх тал)-үүд тус тус хэрэгт авагдсан байна. ба
Шүүгдэгч Н.Дын хувийн зан байдлын талаар: Гэрч Х.ийн өгсөн: “элдэв муу зан араншин байхгүй, бидний үгнээс гараад байдаггүй, даруу төлөв зантай, ажилсаг, хөдөлмөрч зантай, хүнтэй тэр бүр маргалдаад байдаггүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн III-р хавтасны 29 дэх тал), Гэрч Н.Мын өгсөн: “Архи тамхи хэрэглэдэггүй, илүү дутуу зангүй, элдэв муу заршилгүй, үг дуу цөөнтэй, даруу төлөв зантай, найз нөхөд цөөн гадуур тэнээд яваад байдаггүй ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйн төлөө зүтгэж яваа хүн байгаа юм. Ар гэр хүүхдүүдээ халамж, анхаарал сайн тавьдаг, хөдөө мал мах цуглуулах ажлаар явахаар бусад шалтгаанаар элдэв тоглоом наргиа зугаа цэнгээн хийгээд хэсээд явдаггүй хүн байгаа” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн III-р хавтасны 31 дэх тал), ба
Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлсөн байдал, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Дд 4 жил 6 сар хорих, Ц.Бид 4 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б, Ж.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
шүүгдэгч Н.Д, Б.Н нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, тэдний хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Д, Б.Н нарт тус бүрт нь 1 жил зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Д.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул 8 сар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Н.Д, Б.Н, Д.А нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Н.Д, Б.Н, Д.А нар нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Боос гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан болох нь тогтоогдож, хэрэгт битүүмжлэгдсэн Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 237 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн I-р хавтасны 194 дэх тал)-ээр 250.000 /хоёр зуун тавь/ төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон “мустанг 5” загварын хуучин мотоцикл, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.000.000 төгрөг тус тус хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэхээр,
Шүүгдэгч Ж.Дын гэмт хэрэг үлдэж олсон орлого болох 8.000.000 төгрөгийг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Д, Б.Н нар нь зах зээлийн үнэлгээгээр 9.000.000 төгрөгийн үнэтэй 5 тооны тэмээг худалдан аваад шүүгдэгч Ц.Бид 7.000.000 төгрөг өгсөн тул үлдэх 2.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх тул уг орлогыг шүүгдэгч Н.Д, Б.Н нараас хувь тэнцүүлэн тус бүрээс нь 1.0000.000 төгрөг хурааж улсын төсөв оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.А нь зах зээлийн үнэлгээгээр 10.800.000 төгрөгийн үнэтэй 6тооны тэмээг худалдан аваад шүүгдэгч Ж.Дд 8.000.000 төгрөг өгсөн тул үлдэх 2.800.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх тул уг орлогыг шүүгдэгч Д.Агаас хурааж улсын төсөв оруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 мотоциклийг хурааж улсын орлогод оруулах ажиллагаа хийгдэх хүртэл түүнийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Д, Б.Н, Д.А нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б, Ж.Д нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Жийн Д, Т овогт Цгийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Т овогт Дгийн А, Ш овогт Нын Д, Г овогт Бын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Дд 4 жил 6 сар хорих, Ц.Бд 4 жил хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Д, Б.Н нарт тус бүрт нь 1 жил зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Д.Ад 8 сар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б, Ж.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Н.Д, Б.Н, Д.А нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Н.Д, Б.Н, Д.А нар нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ж.Даас 10.8 сая төгрөг, шүүгдэгч Ц.Боос 4.8 сая төгрөг тус тус гаргуулж хохирогч нарт олгосугай.
7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Ж.Даас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 8 сая төгрөгийг хурааж хохирол нөхөн төлөхөд, шүүгдэгч Ц.Боос гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан шүүгдэгч Ц.Бийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 загварын мотоцикль, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 7 сая төгрөгийг тус тус хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулж үлдэх хэсгийг улсын орлогод оруурлах, шүүгдэгч нарын гэмт хэрэг үлдэж олсон орлого болох 1.000.000 төгрөгийг Н.Даас, 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Нгаас, 1.800.000 төгрөгийг шүүгдэгч Д.Адьяагаас тус тус хурааж улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 мотоциклийг хурааж улсын орлогод оруулах ажиллагаа хийгдэх хүртэл түүнийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Д, Б.Н, Д.А нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б, Ж.Д нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ