Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 323

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.У даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Өндөршил сумын 3-р баг, 2-9 тоотод оршин суух, Өвөрхангай аймгийн                            тоотод оршин суух, Дархан овгийн О. Дийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн                           гэх газар оршин суух, Дуутан овгийн Уын Ад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох  тухай,  139/2019/00321/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Д

Хариуцагч У.А

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч

Нарийн бичгийн дарга С.У нар оролцов.   

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Бид 2014 онд албан ёсоор гэр бүл болж, нөхрөө даган Дэрэн сумын нутагт 4-р багт шилжин суурьшиж амьдарсан. Ингэхдээ бид 300 бог малтай өрх тусгаарлан эхэлж, хэн хэн нь мал ахуйгаа маллаж, хөдөө гадаагүй гэр ахуйн ажил төрлөө эрхэлж үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж амьдралаа хамтдаа босгож  2017 оны эцэс гэхэд 704 толгой бог мал тоолуулсан. Хамтдаа хөдөлмөрлөж бүтээж сайхан байсан амьдралаа нөхөр маань нөхөртэй эмэгтэйгээр сольж, ааш авир нь эвдэрч охин бид хоёрыг хөөж туух болсон. Тэгээд 2017 оноос адууны оторт эзгүй явах нь ихэсч  ааш нь эрс өөрчлөгдсөн. Охин бид хоёр гэр бараа мал ахуйгаа хараад сараар хүлээж үлддэг байсан. Гэтэл чи яв, чамайг явахгүй бол би явна гээд бас эгч рүү минь  дүүгээ ирж ав гэж утсаар ярьж намайг хөөж тууж уурлаж дарамтлаад байхаар нь би аргагүйн эрхэнд охиноо авч өөрийн нутаг Өндөршил сум руугаа явсан. Энэ ааш  авир нь одоо суугаад хамт амьдарч байгаа хүүхнээс нь л болсон юм билээ. Хуульд зааснаар миний бие гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож дундын эд хөрөнгө болох 700 гаруй бог малаа хуваалгах өргөдлөө тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан ба эвлэрээгүйгээр уг ажиллагаа дуусгавар болсон. Гэхдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын  дараа буюу орой нь нөхөр У.А над руу ярьж 5 ханатай тавилгатай гэр, 250 бог мал охин бид хоёрт өгөхөөр ярьж тохиролцсон юм. Иймд хүүхдийн асрамж болон хөрөнгийн талаар маргаангүй тул У.А бид хоёрын гэрлэлтийг цуцалж миний асрамжид байх охин А.Нд эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар тогтоож өгнө үү   гэжээ.

Хариуцагч У.А шүүхэд гаргасан   тайлбартаа:  О.Дийн гаргасан гэрлэлт цуцлуулж,хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардаж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Бид 2014 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамт амьдарсан. Би хөдөө ээжийнхээ дүүгийн малыг маллан амьдардаг байсан бөгөөд намайг О.Дтай гэр бүл болоход манай ээжийн эгч Н 5 ханатай бүтэн тавилгатай гэр барьж өгч надаар олон жил малаа маллуулсны хөлсөнд 300 толгой мал миний өмчинд өгч байсан юм. Энэ хүн надаас салаад явахдаа 5 ханатай  бүтэн тавилгатай гэрээ аваад явсан. О.Д надтай эд хөрөнгийн маргаан байхгүй гэж бодож байна. О.Д нь 2018 онд намайг орхиод надаас салаад явсан. Миний хувьд гэрлэлт цуцлуулах хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна  гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.Д нь У.Ааас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг  гаргажээ.

Зохигч нь 2014 оны 12 сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 12 сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид 2013 оны 11 сарын 25-нд төрсөн охин Дуутан овгийн Аын  Н /ЗЙ/-ийг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, мөн түүний эрүүл бойжиж байгаа талаар Өндөршил сумын эрүүл мэндийн төвийн 2019 оны 6 сарын 11-ний өдрийн  тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар  нь таарч тохирохгүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул гэрлэлтийг цуцалж, 2013 оны 11 сарын 25-нд төрсөн охин Дуутан овгийн Аын  Н /ЗЙ/-ийг эцэг У.Ааар тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Дуутан  овгийн Уын А /ЗЮ/, Дархан овгийн О Д /ЗЙ/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар   2013 оны 11 сарын 25-нд төрсөн охин Дуутан овгийн Аын  Н /ЗЙ/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг У.Ааас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 101692 /нэг зуун нэн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ааас 101692 /нэг зуун нэн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  О.Дд  олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                           Д.У