Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бавуугийн Гансүх |
Хэргийн индекс | 177/2022/0137/Э |
Дугаар | 2023/ШЦТ/61 |
Огноо | 2023-03-31 |
Зүйл хэсэг | 18.3.1., |
Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/61
2023 03 31 2023/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э,
Шүүгдэгч Б.Н, М.У нарын өмгөөлөгч Д.Э /цахимаар/,
Шүүгдэгч Б.Жын өмгөөлөгч Б.О /цахимаар/,
Шүүгдэгч: Б.Н, Р.Э, Б.Ж, М.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Г.Ууганбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн М овогт Мын У, Ш овогт Бийн Н, З овогт Ргийн Э, Ш овогт Бийн Ж нарт холбогдох эрүүгийн 2102003340171 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны 10 дугаар сарын 03-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “У” ХХК-ийн ...... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12-р баг .... айлын ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Мын У /РД:............../,
Монгол Улсын иргэн, ...... оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн ....... суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “......” ХХК-ийн ерөнхий захирал, “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сум 3 дугаар баг ......... тоотод оршин суух хаягтай, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одонгоор тус тус шагнуулж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Бийн Н, /РД:.........../,
Монгол Улсын иргэн, ...... оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн,36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хурд групп ХХК-ийн ...... ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо ээж хайрхан ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 500 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн, З овогт Ргийн Э, /РД:............./,
Монгол Улсын иргэн, ......... оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн ............. суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “У” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Бийн Ж, /РД:............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.У нь “У”ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг Ундарга төв хаягт нефтийн бүтээгдэхүүүн, шатар тослох материалын худалдаа, гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ....... регистрийн дугаартай “E”ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Р.Эоор зуучлуулан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 47 ширхэг падаанаар 1.718.183.163 төгрөгийн бараа, материалыг огт үйл ажиллагаа явуулдаггүй “О”ХХК-иас худалдан авсан мэтээр шивэлт хийлгүүлэхээр 1.718.183.163 төгрөгийн 3 хувь болох 57.750.051 төгрөгийг Р.Эт өгч, “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” гэх хуурамч гэрээг “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д, нягтлан бодогч Б.Ж нараар байгуулуулан, хий шивэлтийг Ш.Лгээр хийлгүүлж их хэмжээний татвар ногдох орлого буюу 1.718.183.163 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр 47 ширхэг хий бичилттэй падааныг үйлдүүлж худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 171.818.316 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн,
Шүүгдэгч Б.Н нь Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг Ундарга төв хаягт нефтийн бүтээгдэхүүн, шатах тослох материалын худалдаа, гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ..... регистрийн дугаартай “У” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “У” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийлгэх зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 47 ширхэг падаанаар 1.718.183.163 төгрөгийн бараа, материалыг огт үйл ажиллагаа явуулдаггүй “О” ХХК-иас худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий шивэлтийг Ш.Лээр хийлгүүлж их хэмжээний татвар ногдох орлого буюу 1.718.183.163 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр 47 ширхэг хий бичилттэй падааныг үйлдүүлж худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 171.818.316 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн,
Шүүгдэгч Р.Э нь М.Угийн гуйлтаар Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг Ундарга төв хаягт нефтийн бүтээгдэхүүн, шатах тослох материалын худалдаа, гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, .............. регистрийн дугаартай “У” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийлгэхээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 47 ширхэг падаанаар 1.718.183.163 төгрөгийн бараа, материалыг огт үйл ажиллагаа явуулдаггүй “О” ХХК-иас худалдан авсан мэтээр шивэлт хийлгүүлэхээр Б.Гтой холбогдон улмаар хий шивэлтийг Ш.Лээр хийлгүүлж уг үнийн дүнгийн 10 хувь болох 171.818.316 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөлгүй татвар төлөхөөс зайлсхийсэн,
Шүүгдэгч Б.Ж нь “У” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “У” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийлгэх зорилгоор “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” гэх хуурамч гэрээ байгуулан Д.Дын өмнөөс гарын үсгийг нь дуурайлган зурж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 47 ширхэг падаанаар 1.718.183.163 төгрөгийн бараа, материалыг огт үйл ажиллагаа явуулдаггүй “О” ХХК-иас худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий шивэлтийг Ш.Лээр хийлгүүлж их хэмжээний татвар ногдох орлого буюу 1.718.183.163 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр 47 ширхэг хий бичилттэй падааныг үйлдүүлж худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 171.818.316 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч М.У, Б.Н, Р.Э, Б.Ж нарыг татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
“У” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 47 ширхэг падаанаар 1.718.183.163 төгрөгийн бараа, материалыг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий шивэлтийг Ш.Лээр хийлгүүлж их хэмжээний татвар ногдох орлого буюу 1.718.183.163 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч 47 ширхэг падааныг ашиглан зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 171.818.316 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн болох нь:
1. Р.Эын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн II-р хавтасны 94-99 дэх тал),
2. Бэлтгэн нийлүүлэх гэрээ (хавтаст хэргийн II-р хавтасны 9-11 дэх тал),
3. “У” ХХК-ий Хаан банкны ............ дугаартай данснаас 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 7,036,395 төгрөг, 50,713,656 төгрөгийг тус тус Р.Эын Хаан банкны .............. дугаартай данс руу шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн I-р хавтасны 102 дахь тал),
4. Р.Эын Хаан банкны ............. дугаартай данснаас 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 4,757,988 төгрөгийг М.Угийн Хаан банкны 53......88 дугаарын данс руу тус тус шилжүүлсэн гүйлгээний хуулга (хавтаст хэргийн II-р хавтасны 191-192 дахь тал),
5. Гаалийн Ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 03-2/1887 тоот албан бичгийн хавсралт (хавтаст хэргийн I-р хавтасны 58, 60 дахь тал),
6. Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч С.С, С.Д,
Д.Н нарын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “У” ХХК-ний татварын албаны мэдээллийн бааз дахь мэдээлэлд тулгуурлан нягтлан шалгах ажиллагааны танилцуулгад “У” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр УБЕГ-т бүртгүүлсэн ба үүсгэн байгуулагч нь Нгийн А, 1 гишүүнтэй компани болох нь УБЕГ-ынhttp://opendata.burtgel.gov.mn/ нээлттэй мэдээллийн сангаас тогтоогдож байна. Тус компани нь 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирлаар Д овогтой Дыг томилсон байна. “У” ХХК-ийн НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсгийн заалтыг хангаж байна. “У” ХХК нь О ХХК-иас 2020 оны 12 дугаар сард 1,718,183,163 төгрөгийн үнийн дүнтэй 47 ширхэг падаанаар худалдан авалт хийсэн нь санхүүгийн баримтаар нотлогдохгүй байгаа тул ийнхүү хий падаан үйлдсэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж танилцуулга бичив” гэх танилцуулга (хавтаст хэргийн I-р хавтасны 9-10 дахь тал),
7. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Уг нягтлан шалгах ажиллагааны үр дүнд “У” (40.....9) ХХК нь 2020 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 1,718,183,163 төгрөгийн 47 ширхэг НӨАТ-ын падааныг “О” (56....1)ХХК-аас худалдан авалтаар тайлагнаж улсын төсөвт төлбөл зохих татвараа 171,818,316 төгрөгөөр бууруулж тайлагнасан байсан. Дээрх үнийн дүн бүхий худалдан авалт нь санхүүгийн баримтаар нотлогдохгүй байгаа тул хий падаан үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзсэн. “У”ХХК нь улсын төсөвт төлбөл зохих 171,818,316 төгрөгөөс 2021 онд 101,042,794 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараа төлсөн болох нь татварын мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үлдэгдэл 70,775,522.13 төгрөг байна. “У”ХХК-ийн улсын төсөвт төлбөл зохих үлдэгдэл 70,775,522.13 төгрөгийг төлүүлж, хохиролгүй болох хүсэлтэй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 196-197 дахь тал),
8. Гэрч С.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие татварын улсын байцаагч С.Дтэй хамтран хяналт шалгалтыг явуулсан. Тус хяналт шалгалт явуулахад У ХХК-ний 2020 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 1,718,183,163 төгрөгийн мөнгөн дүнтэй 47 ширхэг падааны худалдан авалтыг “О” ХХК-иас тайлагнаж улсын төсөвт төлбөл зохих татвараа 171.818,316 төгрөгрөөр бууруулж тайлагнасан болох нь тогтоогдсон. Энэхүү гүйлгээ нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 9-10 дахь тал),
9. Гэрч Б.Иийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний өөрийн мэдэж байгаагаар миний нэр дээр аж ахуйн нэгж байхгүй. Харин манай найз Ггийн эхнэр Ш.Л нь 2020 оны 12 дугаар сард надтай уулзаад Татан буугдаж байгаа барилгын компани байгаа юм эзэмшигчийг нь шилжүүлэх гэсэн юм чиний нэр дээр шилжүүлж авах гэсэн юм, гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн юм. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нотариатын газар орж надаар олон цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед л О ХХК-ийг миний нэр дээр шилжүүлсэн байх. Надад аж ахуй нэгжийн тамга, тэмдэг нь байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 48 дахь тал),
10. Гэрч Ш.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Татварын байгууллагад ажилладаг М гэх залуу 2020 оны 12 сарын дундуур надтай холбогдож О гэх аж ахуйн нэгжийг татан буулгатал өөр хүн олоод өгөөч гэхээр нь би найз болох Иийг гуйсан. М тухайн үед надад 1 утасны дугаар өгсөн тэгээд наад хүн рүүгээ И гэх хүнээ яриулаад очоод нэг гарын үсэг зуруулаад болно гэхээр би найз Иөд тухайн дугаарыг өгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газар руу явуулсан. О гэх аж ахуйн нэгжээс “У” гэх аж ахуйн нэгж рүү НӨАТ-ын хий бичилт шивсэн. Тухайн аж ахуйн нэгжээс ямар нэгэн мөнгө аваагүй. Тухайн хүний утасны дугаар болон хэн гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан Увс аймгийн компани гэдгээр нь мэдэж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 55-57 дахь тал),
11. Шүүгдэгч Б.Жын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Би Р.Э гэх хүнийг 2021 оны 01 дүгээр сараас эхлэн мэддэг байсан. М.У нь “У” ХХК-ийг татварын өр төлбөртэй болсон учраас Р.Этой холбогдоод “О” ХХК- иас их хэмжээний НӨАТ-ын падааныг У ХХК-руу шивэлт хийлгэж байсан. Тэгээд шивэлт хийсэн үнийн дүнгийн нийт худалдан авалтын миний санаж байгаагаар 3 хувиар тооцож “У”ХХК-ийн Хаан банкны данснаас Р.Эын Хаан банкны данс руу шилжүүлЖ байсан. Миний сүүлд сонсож мэдсэнээр бол Р.Э өөрийн дансаар авсан мөнгөнөөсөө 10 орчим сая төгрөгийг зуучилж өгсний хөлс болгон авбан гэж ярьсан. Миний хувьд дээрх мөнгийг компанийн данснаас шилжүүлсэн боловч яг шилжүүлэх үед М.У шилжүүл гэсэн учраас л шилжүүлсэн. Надад 100 төгрөг ч дур мэдэн зарцуулах эрх байдаггүй. Ингээд цагдаагийн байгууллага болон татварын байгууллагад уг асуудал шалгагдаж эхэлсний дараа буюу миний санаж байгаагаар 2022 оны 05 билүү 06 дугаар сард Р.Э байгууллагын данс руу хөлс болгож авсан мөнгөнөөсөө буцааж шилжүүлсэн байгаа. Дансны хуулга шүүж үзвэл харагдана. Дээрх мөнгийг анх Р.Э руу шилжүүлэхдээ бараа материал, ажлын хөлс гэсэн агуулгатай шилжүүлсэн боловч энэ нь НӨАТ-ын падаан авсан мөнгө болох нь манай байгууллагад “О” ХХК-иас орж ирсэн худалдан авалтын падааны 3 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө байгаа. Миний санаж байгаагаар 2 удаагийн гүйлгээгээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дараа буюу шивэлт орсоноос хойш шилжүүлсэн байгаа. У ХХК-ийг татварын өр төлбөрийн асуудалтай байгаа талаар болон татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор “О” ХХК-иас худалдан авалтын падаан авах, падааны нийт дүнгийн 3 хувиар тооцож бусдад мөнгө өгөх ажлыг М.У бүгдийг зохион байгуулж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 87-88 дахь тал),
12. Шүүгдэгч Р.Эын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “2020 оны 11 дүгээр сард М.Угийн хадам аавын компани болох “У” ХХК нь татварын өртэй байгаа НӨАТ байна уу сураглаад өгөөч гэхээр нь асууж үзье гэж хэлж байсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Эрүүл мэндийн яамны нягтлан ажилтай Г гэх хүнээс НӨАТ байгаа эсэх талаар тодруулахад зохицуулж өгнө гэсэн учраас энэ талаар М.Уд хэлж байсан. Тэгээд У ХХК-руу О ХХК-иас миний одоо санаж байгаагаар 1,650,000,000 төгрөгийн НӨАТ шивсэн байсан бөгөөд уг үнийн дүнгийн 3 хувиар тооцож мөнгө авсан. Уг мөнгийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн Хаан банкны 50..........45 дугаарын дансаар 57 сая төгрөг аваад өөрөө 8,250,000 төгрөгийг аваад үлдсэн мөнгийг Г руу шилжүүлэх байсан боловч бэлнээр авна гэсэн учраас 41,2513,000 төгрөгийг бэлнээр хүүхдийн 100-гийн ойролцоо уулзаж өгсөн. Үлдсэн 12 сая гаран төгрөгийг Гын данс руу шилжүүлсэн. Ямар учраас заримыг нь дансаар зарим хэсгийг бэлнээр авсан талаар мэдэхгүй байна. Тэгээд уг асуудал НӨАТ шивсэний дараа миний санаж байгаагаар 2021 оны 04 дүгээр сард татвараас НӨАТ-ын падааныг хүчингүй болгосон гэсэн учраас за тэгвэл буцаалт хийчих гэж хэлээд буцаалгаж байсан. Үүний дараа авсан мөнгөө буцааж өгөх шаардлага гарсан учраас би өнгөрсөн хугацаанд буюу 2022 онд 2,000,000 төгрөгөөр 1 удаа, 4,950,000 төгрөгөөр 1 удаа, нийт 6,950,000 төгрөгийг буцааж өгсөн. Дансны хуулгаа харахгүй бол ямар данс гэдгийг одоо санахгүй байна. Миний хувьд хийсэн үйлдлээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж бодоогүй, зүгээр найздаа туслах санаатай байсан. М.У болон У ХХК-ийг асуудалтай хүмүүстэй холбож өгөөд өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэнд харамсаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 69-70 дахь тал),
13. Голден пейж аудит ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/35 дугаартай “Увс аймгийн Улаангом, ..... баг Ундарга төвд үйл ажиллагаа явуулах татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “У” ХХК-ийн татварын албаны мэдээллээр О ХХК нь 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 47 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 1,718,183,163.64 төгрөгийн борлуулалтын бичилт хийсэн нь нотлогдож "У" ХХК-ийн улсын төсөвт төлбөл зохих татварыг 171,818,316.36 төгрөгөөр бууруулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7-д "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно", 5.1.4-т "үнэн зөв байх", 16.2-т "Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь энэ хуулийн 16.1-д заасан этгээдийн шаардсан тайлбар, тодруулгыг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гаргаж өгнө", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6. "Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй", 17.2.2-т "хэрэглэгчийн системийн дамжуулсан мэдээллийг үндсэн системийн санд бүрэн, үнэн зөв нэгтгэх, эрх бүхий этгээдэд тайлагнах", гэсэн заалтуудтай нийцээгүй гэж шинжээчийн зүгээс үзэж байна” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн III-р хавтасны 180-184 дэх тал)-ээр “У” ХХК-ийг улсын төсөвт төлбөл зохих албан татварыг 171,818,316.36 төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн нь нотлогдон тогтоогдож байна.
14. Шүүгдэгч Р.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 11 дүгээр сард М.Угийн хадам аавын компани болох “У” ХХК нь татварын өртэй байгаа НӨАТ байна уу сураглаад өгөөч гэхээр нь асууж үзье гэж хэлж байсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Эрүүл мэндийн яамны нягтлан ажилтай Г гэх хүнээс НӨАТ байгаа эсэх талаар тодруулахад зохицуулж өгнө гэсэн учраас энэ талаар М.Уд хэлж байсан. Тэгээд У ХХК-руу О ХХК-иас миний одоо санаж байгаагаар 1,650,000,000 төгрөгийн НӨАТ шивсэн байсан бөгөөд уг үнийн дүнгийн 3 хувиар тооцож мөнгө авсан. Уг мөнгийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн Хаан банкны 50..........45 дугаарын дансаар 57 сая төгрөг аваад өөрөө 8,250,000 төгрөгийг аваад үлдсэн мөнгийг Г руу шилжүүлэх байсан боловч бэлнээр авна гэсэн учраас 41,2513,000 төгрөгийг бэлнээр хүүхдийн 100-гийн ойролцоо уулзаж өгсөн. Үлдсэн 12 сая гаран төгрөгийг Гын данс руу шилжүүлсэн. Ямар учраас заримыг нь дансаар зарим хэсгийг бэлнээр авсан талаар мэдэхгүй байна. Тэгээд уг асуудал НӨАТ шивсэний дараа миний санаж байгаагаар 2021 оны 04 дүгээр сард татвараас НӨАТ-ын падааныг хүчингүй болгосон гэсэн учраас за тэгвэл буцаалт хийчих гэж хэлээд буцаалгаж байсан. Үүний дараа авсан мөнгөө буцааж өгөх шаардлага гарсан учраас би өнгөрсөн хугацаанд буюу 2022 онд 2,000,000 төгрөгөөр 1 удаа, 4,950,000 төгрөгөөр 1 удаа, нийт 6,950,000 төгрөгийг буцааж өгсөн. Дансны хуулгаа харахгүй бол ямар данс гэдгийг одоо санахгүй байна. Миний хувьд хийсэн үйлдлээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж бодоогүй, зүгээр найздаа туслах санаатай байсан. М.У болон Ундарга петролуим ХХК-ийг асуудалтай хүмүүстэй холбож өгөөд өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэнд харамсаж байна. Уг асуудал болсны дараа Год “У”ХХК-аас авч өгсөн мөнгөө буцааж аваххаар нилээн олон удаа холбогдсон боловч утсаа авахгүй зугтаад байсан бөгөөд нэг удаа надад энэ хүнээс мөнгөө ав гээд 88.....77 дугаартай Ц гэх хүний дугаарыг өгсөн бөгөөд Цгоор дамжуулан 88.....77 дугаартай Лтэй утсаар холбогдож уулзсан. Тухайн үед Ш.Л надад мөнгө, төгрөг авсан талаараа хэлж болохгүй гэ хэлж байсан бөгөөд Л гэдэг хүнийг мөнгөний асуудлын талаараа хэлж болохгүй гэж хэлж байсан бөгөөд Л гэдэг хүнийг мөнгөний асуудлын талаар яаж мэдээд байгааг би ойлгоогүй. Мөн түүний өмгөөлөгч надад юу гэж мэдүүлэг өгөх талаар зааж өгсөн учир эхний гэрчийн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар зөрүүтэй мэдүүлсэн. Би болж өнгөрсөн асуудлын талаар өөрийн мэдэж байгаа зүйлээ хүлээн зөвшөөрч ярьсан бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. М.У надад 57.750.051 төгрөг өгснөөс 53.750.000 төгрөгийг Л, Г нарт шилжүүлж өгсөн, үүнээс 5.000.000 төгрөгийг Год өгсөн. Бусдыг нь Лд өгсөн. Үлдсэн мөнгийг би өөрөө хэрэглэсэн. Г надад 2.000.000 төгрөг буцааж өгсөн дээр өөрөөсөө мөнгө нэмээд 6.750.000 төгрөгийг буцааж М.Уд өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 231-233 дахь тал,
15. Шүүгдэгч Б.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Намайг жирэмсэний амралт авахаас өмнө буюу 2020 оны У”ХХК-ийн нягтлангаар ажиллаж байх үед манайд Увс аймагт хэд хэдэн барилгын ажил авч хийж гүйцэтгэж байсан бөгөөд 2020 оны сүүлээр татварын байгууллагад Нэмэгдсэн өртгийн албан татварын өр үүссэн. Ингээд дээрх өр үүссэнээс хойш “У” ХХК-ийн ерөнхий нягтлан М.У нь Р.Э гэх залуутай холбогдож “О” ХХК-аас “У” ХХК руу 47 ширхэг падаанаар НӨАТ шивүүлсэн бөгөөд нийт үнийн дүнгийн 3 хувиар тооцож Р.Эийн Хаан банкны данс руу компанийн данснаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 57 сая гаран төгрөг шилжүүлсэн. Үүний дараа буюу 2021 оны 3 дугаар сард Увс аймгийн татварын хэлтсээс хяналт, шалгалт хийж зөрчилтэй, хуурамч падаан шивэгдсэн талаар хэлж, “У” ХХК-ийн 2020 ошны жилийн эцсийн тайланг буцаасан. Дээрх гэмт хэргийг үйлдэхэд “У” ХХК-ийн ерөнхий нягтлан М.У нь бүх зүйлийг зохион байгуулж Р.Э гэх хүнээр зуучлуулан “О” ХХК-ийг анх олж НӨАТ-ын хий бичилттэй падаан шивүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 242-243 дахь тал),
16. Шүүгдэгч М.Угийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай комданийн захирал Нгийн үүсгэн байгуулсан “У”ХХК нь 2020 онд татварын Нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй болсон байсан. Тухайн үед би илүүдэл НӨАТ-тай аж ахуйн нэгж байдаг талаар сонсож байсан учраас Р.Этой /88.....10/ дугаарын утас руу өөрийн /99......09/ дугаарын утсаар холбогдоод НӨАТ-ын асуудалтай болсон талаараа хэлээд илүүдэл НӨАТ-тай аж ахуй нэгж байдаг эсэх талаар тодруулахад хэсэг хугацааны дараа “О”ХХК байна гэж байсан бөгөөд “У” ХХК руу миний барагцаагаар 1.6 тэрбум төгрөгийн НӨАТ шивүүлсэн. Үнийн дүнгийн тодорхой хувиар тооцож 50 гаран сая төгрөгийг Р.Э руу комданийн данснаас шилжүүлсэн бай ёстой. Мөн дээрх асуудал үүссэний дараа буюу энэ оны 02 билүү 03 дугаар сард Р.Э миний Ханн банкны 53...........88 дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр авсан мөнгөнөөсөө 6.750.000 төгрөгийг шилжүүлсэн. Би хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн байна. Иймд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Санхүү болон татварын асуудлын талаар Д.Д захиралтай зөвлөлдөх шаардлагагүй бөгөөд түүний хувьд тухайн цаг хугацаанд сурч байсан учраас мэдэх боломжгүй байсан. Харин Б.Н захиралд “У” ХХК нь НӨАТ-ын өртэй болсон тухайн өрийг хий бичилттэй падаан авч шийдвэрлэх гэж байгаа талаар би Б.Н захиралд хэлж байсан. Н захирлаас зөвшөөрөл авч байж мөнгийг Р.Эт шилжүүлсэн. Р.Э буцааж 6.750.000 төгрөгийг надад шилжүүлж өгснийг “У” ХХК-ий дансанд хийсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн III-р хавтасны 3-5, 200-201 дэх тал),
17. Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өмнөх гэрчийн мэдүүлэгтээ хэлж байсанчлан Д.Д нь сургалтын чөлөө авч байсан. Чөлөө авсан цаг үеэс буюу 2020 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл би “У”ХХК-ийн үйл ажиллагааг өөрөө хариуцан ажиллаж байна. Д.Д нь гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байсан боловч санхүүгийн ямар ч мэдэл түүнд байгаагүй. Мөн хэрэгт авагдсан байгаа бэлтгэх нийлүүлэх гэрээнд манай “У”ХХК-ийн нягтлан Б.Ж, Д.Дын өмнөөс гарын үсэг зурсан байсан талаар сүүлд мэдсэн. Энэ талаар Д.Д ямар нэгэн мэдээлэлгүй байсан. Учир нь тухайн цаг хугацаанд сургалтын чөлөөтэй байсан. Гэвч энэ нь албан ёсоор тушаал шийдвэр гараагүй. Манай компани өнөөдрийн байдлаар ямар нэгэн өр төлбөргүй байгаа бөгөөд манай компани НӨАТ-ын илүүдэлтэй байсан бөгөөд зөрүүг нь төлж улсыг хохиролгүй болгосон байгаа. Энэ талаар татвар төлсөн баримтаа гаргаж өгнө. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. хяналт тавьж ажиллаж чадаагүй миний буруу гэдгээ ойлгож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн IV-р хавтасны 23-25 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.24-т "татвараас зайлсхийх" гэж татварын ногдлыг бууруулах, татварын суурь багасгах, татвар төлөгчийн үйлдэл” нь Улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т "нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг” гэж заасан байх тул 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 47 ширхэг падаанаар 1,718,183,163.00 төгрөгийн бараа, материалыг огт үйл ажиллагаа явуулдаггүй '“О” ХХК-иас худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн 47 ширхэг падаан нь төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цахим баримт гэдэгт хамаарна.
Татвар төлөхөөс зайлсхийх нь их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, үйлдэлдээ давуу тал болгон татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан болох “У” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Н, нягтлан бодогч Б.Ж, толгой компани болох “У” ХХК-ий ерөнхий нягтлан бодогч М.У, түүний найз гэх Р.Э нар нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 47 ширхэг падаанаар 1,718,183,163.00 төгрөгийн бараа, материалыг огт үйл ажиллагаа явуулдаггүй '“О” ХХК-иас худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий шивэлтийг бусдаар хийлгэж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1,718,183,163.00 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр 47 ширхэг хий бичилттэй падааныг үйлдүүлж худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 171,818,316 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн идэвхтэй үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”гэж мөн зүйлийн 2-т “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.” гэж тус тус заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т заасан “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт шүүгдэгч М.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан зохион байгуулагчаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Нг гүйцэтгэгчээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Р.Э, Б.Ж нарыг хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцох нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч М.У, Б.Н, Р.Э, Б.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.У, Б.Н, Б.Ж, Р.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар маргаагүй болно.
Шүүгдэгч Р.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол хор уршиг
Увс аймгийн Улаангом сумын 6666 дугаар баг Ундарга төв хаягт нефтийн бүтээгдэхүүн, шатах тослох материалын худалдаа, гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 5.....1 регистрийн дугаартай “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н, нягтлан бодогч Б.Ж, толгой компани болох “У” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч М.У, түүний танил гэх Р.Э нар нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 47 ширхэг падаанаар 1,718,183,163.00 төгрөгийн бараа, материалыг огт үйл ажиллагаа явуулдаггүй '“О” ХХК-иас худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий шивэлтийг бусдаар хийлгэж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1,718,183,163.00 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр 47 ширхэг хий бичилттэй падааныг үйлдүүлж худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 171,818,316 төгрөгөөр бууруулан төсөвт 171,818,316 төгрөгийн хохирол учруулсан байна
2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 54.000.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 43,166,166.7 төгрөгийг Татварын Ерөнхий газрын 100900000303 тоот дансанд тус тус шилжүүлсэн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн IV-р хавтасны 45-46 дахь тал), шүүгдэгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 70.775.522 төгрөгийг ТЕГ-ын дансанд НӨАТ нэрээр төлсөн баримт тус тус хэрэгт авагдсанаас дүгнэхэд 171.818.316 төгрөгийн НӨАТ төлөгдсөн болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч М.У, Б.Н, Р.Э, Б.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.У, Б.Н, Р.Э, Б.Ж нар татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч М.У, Б.Ж нар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн III-р хавтасны 78, 80 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Э нар урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 500 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн III-р хавтасны 81, 100-103 дахь тал)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Р.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Жын хувийн байдлын талаар “У”ХХК-ийн ажлын байрны: “Харилцааны ур чадвар сайтай, Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай, бичих, ярих, бичиг баримт боловсруулах чадвартай, Анализ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай” гэх тодорхойлолтоор (хавтаст хэргийн III-р хавтасны 30-31 дэх тал),
Шүүгдэгч М.Угийн хувийн байдлын талаар “У”ХХК-ийн ажлын байрны: “Харилцааны ур чадвар сайтай, Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай, бичих, ярих, бичиг баримт боловсруулах чадвартай, Анализ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай” гэх тодорхойлолтоор (хавтаст хэргийн III-р хавтасны 39-41 дэх тал),
Шүүгдэгч Р.Эын хувийн байдлын талаар “Хурд групп”ХХК-ийн: “Р.Э нь манай байгууллагын ажилтан. 2018 оны 01 сараас эхлэн ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолтоор (хавтаст хэргийн III-р хавтасны 43 дахь тал),
Шүүгдэгч Б.Н өөрийн хувийн байдлын талаар “Би айлын 5 дахь хүү болж төрсөн. Бага ахуй нас нутагтаа аав ээжийн хамт өнгөрсөн бөгөөд цэцэрлэгээр хүмүүжсэн. “У”ХХК-г 2000 онд нефтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл импорт болон жижиглэн, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна “У” ХХК 7-8 жилийн өмнө нефтийн жижиглэн болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх өөрөө үүсгэн байгуулаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн III-р хавтасны 43 дахь тал)-үүд тус тус авагдсан байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч М.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Р.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасны дагуу 171.818.316 төгрөгийн НӨАТ төлөхөөс зайлсхийх зорилгоор бусдад шилжүүлсэн 57.750.051 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх бөгөөд мөн зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу 57.750.051 төгрөгийг хүлээн авсан этгээдээс гаргуулан мөн зүйлийн 3-т зааснаар улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Р.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “М.У надад 57.750.051 төгрөг өгснөөс 53.750.000 төгрөгийг Л, Г нарт шилжүүлж өгсөн, үүнээс 5.000.000 төгрөгийг Год өгсөн. Бусдыг нь Лд өгсөн. Үлдсэн мөнгийг би өөрөө хэрэглэсэн. Г надад 2.000.000 төгрөг буцааж өгсөн дээр өөрөөсөө мөнгө нэмээд 6.750.000 төгрөгийг буцааж М.Уд өгсөн” гэх мэдүүлгээр бол Ш.Лгээс 48.750.000 төгрөг, Б.Гоос 5.000.000 төгрөг, шүүгдэгч Р.Эоос 4.000.051 тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй боловч.
- Ш.Лд холбогдох 2102005..0027 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор тусгаарласан,
- Б.Гыг хэрэгт холбогдуулан шалгаж, оролцогчоор тогтоогоогүй,
- Шүүгдэгч Р.Э нь 6.750.000 төгрөгийг “У” ХХК-д буцаан өгсөн бөгөөд уг хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй зэрэг нөхцөл байдлаас үүдэн хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй болсон байгааг тэмдэглэж байна.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч М овогт Мын Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т заасан “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ш овогт Бийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т заасан “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч З овогт Ргийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т заасан “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ш овогт Бийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т заасан “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч М.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Р.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ