| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0064/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/68 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/68
2023 04 07 2023/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгч: З.Д, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И овогт Лын Б, А овогт Зын Д нарт холбогдох эрүүгийн 2335000000103 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн .............. суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал маллаж амьдардаг, ам бүл 2, эцгийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын .... багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, А овогт Зын Д /РД:.............../
Монгол Улсын иргэн, ....... оны 06 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, охины хамт Увс аймгийн Зүүнхангай сумын .... дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, И овогт Лын Б /РД:............./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг 2023 оны 3 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Л.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг 2023 оны 3 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан З.Д хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг баруун бугалга хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч З.Д, Л.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч З.Д нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг 2023 оны 3 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Л.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодсон, мөн шүүгдэгч Л.Б З.Дгийн баруун бугалга хэсэгт хутгалсан болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-12 дахь тал),
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн 3254 дугаартай өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 17-26 дахь тал),
Амбулаториор эмчлүүлэгчдийн карт (хавтаст хэргийн 30-33 дахь тал),
Шүүгдэгч Л.Бгийн хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “З.Д бид хоёр жоохон юм ярьж сууж байгаад З.Д уурлаж гичий, янхан, банзал, доодхоо захирч чадахгүй бузартсан авгай гэж хэлэхээр нь чи яагаад хүнийг доромжпоод байгаа юм би чамаар доромжпуулах гэж энд ирээгүй гэж хэлэхэд намайг зайл гэсэн. Тэгэхээр нь Лыг сэрээрэй найзыгаа гэрт хүргээд өгчих гэхэд Л сэрэхгүй байсан ба З.Д чи зайлах гэж байгаа бол явган гүйгээд зайлаач гэж хэлээд миний цээж, нуруу, гэдэс, толгой зэрэг газарт цохиж миний үснээс чирээд намайг үүдний тамбар хэсэгт авч очоод хаясан. Тэгээд өөрөө буцаж зочны өрөөнд орж гэрийн голын орон дээр унтаж байсан миний охин Хг чанга дуугаар бос гэж орилохоор нь би том өрөөний хаалгаар ороход үснээс нь татаж орноос унагаж уйлуулсан. Би З.Дд чи хүүхэд яагаад орноос унагааж байгаа юм бэ гэхэд дуугүй бай хоёр шээс минь гэрээс зайл гэж хэлээд намайг үснээс чирээд хашаанаас гаргаж, дугуй засвар, сэлбэгийн дэлгүүрийн үүдэнд ирээд миний гэдэс тус газар 2-3 удаа өшиглөж, намайг цохиж байгаад хойш ухархаар нь охиноо авах гэж байшин луу эргэж ороход охин уйлаад зогсож байсан. Би гал тогооны өрөөнд хоолны шүүгээн дээр ил тавьсан байсан бор шар иштэй хутга авч З.Дг айлгах гэж гартаа бариад охиноо дагуулж зүүн талын явган хүний хаалгаар гарч байтал З.Д охин бид хоёрын урдаас ирээд та хоёрыг ална гэхээр нь би түүнд хандаж чи дахин бид хоёрыг дээрэлхэн гэж бодож байна уу, тэр тусмаа охиноо чамаар зодуулахгүй шүү гэж хэлээд байшингаас авч гарсан хутгаа баруун гартаа бариад зогсож байтал миний гарт байсан хутга авах гэж над руу ойртсон би ухраад гараа хойшоо таттал З.Дгийн баруун гарын шуу хэсэгт хутга дүрэгдсэн. Би хутгаа бариад байшин руу орох гэж эргэхэд Л миний урдаас гарч ирээд хутгыг миний гараас авч байшингийн тамбар луу шидсэн. Би байшин руу орж хувцасны шүүгээн дотроос нимгэн цамц авч З.Дгийн гарыг боож цусыг тогтоох гэж очиход З.Д намайг мөрөөрөө түлхээд боолгохгүй, гэртээ орооч гэхэд гэрүүгээ орохгүй арын гудамжны П гэх айл руу орсон. Би буцаж З.Дгийн гэр лүү буцаж ороод З.Дд хувцас аваад ирэхэд Л эрхлэгч эмч, Г эмч ирээд З.Дг машинд суулгаад аваад явсан юм. З.Д нь байшингийн үүдний тамбар хаалганы хажууд миний араас ирж хүзүү рүү гараа атгаж нэг удаа цохиод, хүзүүнээс бариад хавирч унагаад, хэвлий гэдэс хэсэг рүү гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Уг үйл явдлыг зочны өрөөнд сууж байсан Л А нар харсан байх. Мөн З.Д нь байшингаас намайг үсдэж чирч гаргаад миний толгой, зүүн талын нүд, нуруу, баруун ташаа, цээж, гар, хөл, хэвлий хэсэг рүү гараа атгаж байгаад болон хөлөөрөө өшиглөсөн. Харин би З.Дгийн баруун гарын тохой урд хэсэгт хутгаар гэмтэл учруулсан. З.Д нь миний биед халдаж гэмтэл учруулсанд би гомдолтой байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50, 52 дахь тал),
Шүүгдэгч З.Дгийн хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Л.Б, Л хоёр 2 литр 500 граммтай 1 сав пиво авч манай гэрт орж ирээд намайг дуудсан сэрээсэн би босоод өглөө болж байгаа юм чинь одоо уух хэрэг байна уу гэхэд Л.Б чи миний авч ирсэн юмыг голлоо гэж хэлээд уурласан. Тэгээд би Л.Бд би чамтай бурхан сахиусны хажууд хэрэлдэж маргалдмааргүй байна гэж хэлэхэд гэрээс уур хүрээд үснээс нь чирч гараас нь татаж манай хашааны зүүн талд байх сэлбэгийн дэлгүүрийн үүд хүргэсэн. Тэгээд миний өмсөж байсан футболк, сахиус зэргийг тасалсан тэгээд чи одоо явчих чи найз нөхөдтэй сайхан байж чадахгүй гэж хэлэхэд Л.Б хүүхдээ аваад явлаа гэж хэлээд буцаж байшинд орсон ба сахиусаа хайгаад хашааны гадна талд зогсож байтал Л.Б баруун гартаа хутга барьчихсан ба би чамайг алчихна шүү гэж хэлээд гараад ирсэн. Тэгээд би хойшоо ухарч байтал Л.Б миний баруун гарын шуу хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгээ миний гараас цус гарахад Л.Б Лаас би хүн хутгалчихлаа гэж хэлээд цааш гүйгээд явсан. Уг хэрэг явдал болох үед би Л.Бг нэг гараараа нь үсдэж нөгөө гараараа байшингаас татаж гаргаад түүний биеийн бөгс хэсэгт нэг удаа өвдөглөсөн. Уг хэрэг маргаан болох үед Л.Б миний биеийн баруун гарын шуу тус газарт 1 удаа хутгалж баруун гарт маажиж цээжин хэсгийн маажсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-44, 46 дахь тал),
Гэрч Т.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “З.Д Л.Б хоёр маргалдаж хэрэлдээд З.Д Л.Бг гарч зайл гэж хэлээд Л.Б хүүхэд орноос унагаачихлаа гэж маргалдаж байгаад гэрээс Л.Б З.Д хоёр гараад явсан. Тэгээд охин нь гэрт уйлаад байхаар нь би тэр хоёрын хойноос охиныг хөтлөөд байшингаас гарахад тэдний байшингийн сэлбэгийн дэлгүүрийн үүдэнд З.Д Л.Бг үснээс нь татаж байгаад толгой гэдэс хэсэгт цохиж байсан тэгэж байгаад хавсарч унагахад би З.Дг болиоч гэж орилсон тэгэж байтал Л.Б миний хажуу талаар зөрж гэр рүү орсон тэгээд би 00 бие засаж байгаад гараад ирэхэд сэлбэгийн дэлгүүрийн үүдэн дээр З.Д Л.Б хоёр ахиж маргалдаж зодолдож байсан. Би тэр хоёр руу явж очиж байтал Л.Б миний урд талаас баруун гартаа хутга барчихсан уйлчихсан би З.Дгийн гар луу хутга шаачихлаа гэж ирэхээр нь Л.Бгийн гарт барьсан хутгийг гараас нь салгаж авч байшингийн үүдний дээвэр лүү шидсэн тэгээд цааш З.Д дээр очиход баруун гарын шуунаас улаан нөжтэй цус гоожсон сэлбэгийн дэлгүүрийн үүдэнд зогсож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
Гэрч Э.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэгээд манай нөхөр Л, Л.Б бид гурав манай аавын гэрт очоод би гэрт үлдээд манай нөхөр Л, Л.Б хоёр З.Дгийн гэр лүү явсан тэгээд би аавын гэрт орж охиноо хөхүүлээд унтаж амарсан. Тэгээд өглөө би нөхрөө З.Дгийн гэрт байгаа юм болов уу гэж бодоод аавынхаас гарч явах гэж байтал манай нөхөр хашааны үүдэн дээр гарч таарахад манай нөхөр Л.Б З.Дг хутгалчихлаа гэж хэлсэн өөр надад ямар нэгэн мэдсэн зүйл байхгүй. Хөзөр тоглоод сууж байтал тэр хоёр хөзрөөс болж маргаад Л.Б уурлаад босоход З.Д араас нь босож гал тогооны өрөөнд Л.Б цохиод авах шиг болсон би хааш нь цохисныг хараагүй удалгүй Л.Б хамраас цус гарчихлаа гэж надад харуулж байсан Тэгээд хөзөр тоглохоо болъё гэж хэлээд би хүүхдээ хөхүүлэхээр явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),
Гэрч Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 06 цагийн орчим Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Хайрханы 631 тоот хашаанд гэртээ нөхөр П, 3 хүүхдийн хамт унтаж амарч байтал манай гэрийн хаалга хүн ирээд цохисон. Тэгээд манай нөхөр П босож хаалга нээхэд манай урд талын хашааны залуу З.Д цээж нүцгэн баруун гараа барчихсан баруун гараас нь цус гарчихсан Л.Б намайг хутгалчихлаа. Эмнэлэг, цагдаа дуудчих гэж орж ирсэн, Тэгээд би өөрийн гар утсаар эмнэлгийн эрхлэгч Л луу залгаж манай гэрт хутгалуулсан хүн орж ирчихсэн байна гэж хэлэхэд Л дуудлага хүлээн авлаа гэж хэлээд утсаа тасалсан удалгүй эмч нар манай гэрт ирж З.Дг сумын эрүүл мэндийн төв рүү авч явсны дараа Л.Б манай гэрт орж ирсэн тэгээд би Л.Бд та хоёр яагаад хэрүүл маргаан хийж нэгнээ хутгалчхав гэхэд Л.Б маргалдаж байгаад санаандгүй хутгалчихлаа гэж хэлсэн юм. Баруун гарын шуу хэсэгт хутгалагдсан цус их гарсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),
Гэрч Ч.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг 58 минутад Зүүнхангай сумын Хайрханы .... тоотод гэртээ амарч байхад Зүүнхангай сумын иргэн Б гэх хүнээс манай гэрийн үүдэнд хутгалуулсан хүн байна гэж дуудлага өгсөн. Тэгээд би ээлжийн сувилагч Б дотрын эмч Г нар луу утасдаж Зүүнхангай сумын ... тоот хашаанд явж очиход Зүүнхангай сумын иргэн З.Д баруун гарын шуу бугалгын завсар хутганы шархтай цус алдсан байдалтай байсан тул шархны дээгүүр судсыг дарж боогоод эмнэлэг рүү хувийн машиндаа авч явах үедээ сумын хэсгийн төлөөлөгч рүү утсаар болсон явдлын талаар мэдэгдэж дуудлага өгөөд З.Дг эмнэлэгт авч ирээд яаралтай түргэн тусламжийн тасагт хэвтүүлэн цус тогтоох эмчилгээ, өвчин намдаах шингэн сэлбэх, зүрх судас дэмжих эмчилгээ зэргийг хийж шархыг цэгцэлж 8 оёдол тавьж цус алдаж байгаа судас хэсэгт чигжээс хийж даралтай боолт хийж өвчтөний биеийн байдал тогтворжуулж ажиглаж байгаад 12 цаг 30 минутад эмнэлгийн машинаар дотрын эмчийн хамт Улаангом сумын нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн юм. Дуудлагаар намайг явж очиход З.Д цээжин бие нүцгэн баруун гарын шуу, тохойны үед 5 см орчим зүсэгдсэн шархтай өөр биед ил харагдах гэмтэл бэртэл байхгүй байсан. Тухайн хэрэг явдал гарах үед З.Дгийн биед учруулсан гэмтлийг Л.Б гэх эмэгтэй хутгалчихсан гэж хэлж байсан. Тухайн хэрэг явдал гардаг өдөр З.Дгаас архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар асуухад тиймээ бага зэрэг хэрэглэсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал),
Шүүгдэгч З.Дгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Л.Б, Л хоёр 2 литр 500 граммтай 1 сав пиво авч манай гэрт орж ирээд намайг дуудсан сэрээсэн би босоод өглөө болж байгаа юм чинь одоо уух хэрэг байна уу гэхэд Л.Б чи миний авч ирсэн юмыг голлоо гэж хэлээд уурласан. Тухайн үед Л, унтах гээд орон дээр хэвтэж байсан ба Х гар утсаар юм үзэж байсан. Түүнээс болж бид хоёр маргалдаж би Л.Бг гэрээс түлхэж гаргаад гэрт буцаж орж ирээд Хг ээж чинь явах гэж байна бос гээд гараас нь татах гэхэд хальт татагдаж Х орноос унасан. Л.Б миний араас орж ирээд чи миний хүүхдийг шидчихлээ нэж над руу дайрч манай гэрт бурхан сахиусны хажууд маргалдаад байхаар нь би түүнийг байшингаас үсдэж чирээд, хашааны хаалгаар гаргахад Л.Б миний өмсөж байсан фудволк урж, хүзүүнд байсан сахиус тасалсан ба би түүнийг хэд хэдэн удаа хөл рүү нь өшглөсөн. Би түүний унтаж амрахгүй бол манай гэрээс яв гэхэд би охиноо аваад явна гээд манай байшин рүү орсон. Би хашааны гадна урагдсан фудволк аваад сахиусаа хайж байхад Л.Б гартаа хутга барьж гарч ирээд би чамайг ална, чи намайг ямар их доромжилдог юм гээд хүрээд ирэхээр нь би бултах гэсэн боловч Л.Б миний баруун гарын тохойны урд хэсэгт хутгалсан. Тэгээд Л.Б ирж гэр лүү оръё би цусыг нь тогтоогоод өгье гээд байсан болохоор би Л-д хандаж чи Л.Бг надаас холдуулаадах би П /П/ ахын гэрт ороод эмнэлэг дуудаа үзүүлье гэсэн. Тэгээд би П ахын гэрт ороод эмнэлэг дуудуулсан ба эмч нар ирээд намайг эмнэлэг авч явсан. Би гэм буруугаа ойлгож байгаа бөгөөд Л.Бгийн биед гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна. Учирсан гэмтлийг эмчлүүлэх зардалд 1.000.000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126-127 дахь тал),
Шүүгдэгч Л.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “З.Д бид хоёр жоохон юм ярьж сууж байгаад З.Д уурлаж гичий, янхан, банзал, доодхоо захирч чадахгүй бузартсан авгай гэж хэлэхээр нь чи яагаад хүнийг доромжпоод байгаа юм би чамаар доромжпуулах гэж энд ирээгүй гэж хэлэхэд намайг зайл гэсэн. Тэгэхээр нь Лыг сэрээрэй найзыгаа гэрт хүргээд өгчих гэхэд Л сэрэхгүй байсан ба З.Д чи зайлах гэж байгаа бол явган гүйгээд зайлаач гэж хэлээд миний цээж, нуруу, гэдэс, толгой зэрэг газарт цохиж миний үснээс чирээд намайг үүдний тамбар хэсэгт авч очоод хаясан. Тэгээд өөрөө буцаж зочны өрөөнд орж гэрийн голын орон дээр унтаж байсан миний охин Хг чанга дуугаар бос гэж орилохоор нь би том өрөөний хаалгаар ороход үснээс нь татаж орноос унагаж уйлуулсан. Би З.Дд чи хүүхэд яагаад орноос унагааж байгаа юм бэ гэхэд дуугүй бай хоёр шээс минь гэрээс зайл гэж хэлээд намайг үснээс чирээд хашаанаас гаргаж, дугуй засвар, сэлбэгийн дэлгүүрийн үүдэнд ирээд миний гэдэс тус газар 2-3 удаа өшиглөж, намайг цохиж байгаад хойш ухархаар нь охиноо авах гэж байшин луу эргэж ороход охин уйлаад зогсож байсан. Би гал тогооны өрөөнд хоолны шүүгээн дээр ил тавьсан байсан бор шар иштэй хутга авч З.Дг айлгах гэж гартаа бариад охиноо дагуулж зүүн талын явган хүний хаалгаар гарч байтал З.Д охин бид хоёрын урдаас ирээд та хоёрыг ална гэхээр нь би түүнд хандаж чи дахин бид хоёрыг дээрэлхэн гэж бодож байна уу, тэр тусмаа охиноо чамаар зодуулахгүй шүү гэж хэлээд байшингаас авч гарсан хутгаа баруун гартаа бариад зогсож байтал миний гарт байсан хутга авах гэж над руу ойртсон би ухраад гараа хойшоо таттал З.Дгийн баруун гарын шуу хэсэгт хутга дүрэгдсэн. Би хутгаа бариад байшин руу орох гэж эргэхэд Л миний урдаас гарч ирээд хутгыг миний гараас авч байшингийн тамбар луу шидсэн. Би байшин руу орж хувцасны шүүгээн дотроос нимгэн цамц авч З.Дгийн гарыг боож цусыг тогтоох гэж очиход З.Д намайг мөрөөрөө түлхээд боолгохгүй, гэртээ орооч гэхэд гэрүүгээ орохгүй арын гудамжны П гэх айл руу орсон. Би буцаж З.Дгийн гэр лүү буцаж ороод З.Дд хувцас аваад ирэхэд Лхагва- очир эрхлэгч эмч, Г эмч ирээд З.Дг машинд суулгаад аваад явсан юм. З.Д нь байшингийн үүдний тамбар хаалганы хажууд миний араас ирж хүзүү рүү гараа атгаж нэг удаа цохиод, хүзүүнээс бариад хавирч унагаад, хэвлий гэдэс хэсэг рүү гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Уг үйл явдлыг зочны өрөөнд сууж байсан Л А нар харсан байх. Мөн З.Д нь байшингаас намайг үсдэж чирч гаргаад миний толгой, зүүн талын нүд, нуруу, баруун ташаа, цээж, гар, хөл, хэвлий хэсэг рүү гараа атгаж байгаад болон хөлөөрөө өшиглөсөн. Харин би З.Дгийн баруун гарын тохой урд хэсэгт хутгаар гэмтэл учруулсан. Би байшин руу орж хувцасны шүүгээн дотроос нимгэн цамц авч З.Дгийн гарыг боож цусыг тогтоох гэж очиход З.Д намайг мөрөөрөө түлхээд боолгохгүй, гэртээ орооч гэхэд гэр лүүгээ орохгүй арын гудамжны П гэх айл руу орсон. Би гэм буруугаа ойлгож байгаа бөгөөд З.Дгийн биед учирсан гэмтлийг эмчлүүлсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохиролд 5.000.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140-141 дэх тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 134 дугаартай “Үзүүлэгч Л.Бгийн биед хамар ясны хугарал хамрын таславчны мурийлт, эрүүний урд хэсэгт, баруун, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, баруун тохойд, зүүн өвдөгт зулгаралт, баруун хөхний дотно дээд хэсэгт, зүүн өвдөгний үений дотно хэсэгт, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийлээд биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 84-86 дахь тал)-ээр хохирогч Л.Бгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 148 дугаартай “Үзүүлэгч З.Дгийн биед баруун гарын бугалга, шууны урд хэсгийг хамарсан /тохойны үеийн нугалах хэсэгт/ том хэмжээний болон тохойн үений гадна ар хэсгээр нэвт гарсан буюу урдаас арагш чиглэсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний урд хэсэгт зулгаралт, баруун хацар, баруун сарвууны ард зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Баруун гарын бугалга, шууны урд хэсгийг хамарсан /тохойны үений нугалах хэсэгт/ том хэмжээний болон тохойн үений гадна ар хэсгээр нэвт гарсан буюу урдаас арагш чиглэсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин өвчүүний урд хэсэгт зулгаралт, баруун хацар, баруун сарвууны ард зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун гарын бугалга, шууны урд хэсгийг хамарсан /тохойны үеийн нугалах хэсэгт/ том хэмжээний болон тохойн үений гадна ар хэсгээр нэвт гарсан буюу урдаас арагш чиглэсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний урд хэсэгт зулгаралт гэмтлүүд ньтогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Харин баруун хацар, баруун сарвууны ард зулгаралт гэмтлүүд нь дээрхээс өмнө цаг хугацаанд үүссэн байна. Баруун гарын бугалга, шууны урд хэсгийг хамарсан /тохойны үеийн нугалах хэсэгт/том хэмжээний болон тохойн үений гадна ар хэсгээр нэвт гарсан буюу урдаас арагш чиглэсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Харин өвчүүний урд хэсэгт зулгаралт, баруун хацар, баруун сарвууны ард зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх шарх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. З.Дгийн цусны шинжилгээнд гемоглобин 9,2 г/дл, улаан эс 2,80x106мм3м байгаа нь хөнгөн зэргийн цус багадалт үүссэн байна. Цус алдалтын улмаас амь тэнссэн байдалд ороогүй байна” гэх дүгнэл (хавтаст хэргийн 108-110 дахь тал)-ээр хохирогч З.Дгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нар нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч З.Д, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Д (хавтаст хэргийн 34-35 дахь тал), шүүгдэгч Л.Б (хавтаст хэргийн 36-37 дахь тал) нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Д, Л.Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол хор уршиг
Хохирогч Л.Б мөрдөн байцаалтын шатанд “Зын Д нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ миний биед халдаж зодож эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан. З.Д нь миний эрүүл мэндэд учирсан хохирлыг 58.........37 тоот дансанд 1.000.000 төгрөгний хохирол барагдуулсан. Миний зүгээс гомдол санал байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 159-160 дахь тал), хохирогч З.Д мөрдөн байцаалтын шатанд “Ловогт Б миний баруун гарыг хутгалж гэмтэл учруулсан мөн тэр өдөртөө аймгийн эмнэлэгт хүргэгдэн ирж яаралтайгаар мэс засалд орсон. Одоогоор миний гар ажил хийх боломжгүй цус их алдсаны улмаас толгой эргэх шилэн хүзүү хошиж зүрх өвдөх зэрэг зовиуртай байгаа. Гэхдээ нэг нутаг орчны хүмүүс гэдэг утгаараа энэ хугацаанд гарсан бүх хохирлыг барагдуулсан тул гомдолгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна. Нөгөө талаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй хэдий ч Л.Бгийн аав Лын 58.............37 тоот дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлж харилцан хохирол гомдолгүй гэдгээ тохиролцож байна” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 182 дахь тал), -ыг тус тус үнэлээд шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч З.Д, Л.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч З.Д, Л.Б нар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч З.Д, Л.Б нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 153, 172 дахь тал)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Дгийн хувийн байдлын талаар Гэрч З.Бгийн өгсөн: “Манай дүү З.Д нь 4 хүүхэдтэй айлын отгон хүүхэд дээрээ 2 эгч нэг ахтай айлын бага учраас жаахан дураараа зантай үг дуу цөөтэй даруу төлөв зантай мал маллах сонирхолтой хаяа архи согтууруулах ундааг найз нөхөдтэй нийлсэн үедээ хэрэглэдэг, элдэв муу зуршил байхгүй, үнэнч шударга, зөөлөн дөлгөөн зантай” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал), Гэрч З.Пын өгсөн: “Манай дүү З.Д нь 4 хүүхэдтэй айлын отгон хүүхэд дээрээ 2 эгч нэг ахтай айлын бага учраас жаахан дураараа зантай үг дуу цөөтэй, даруу төлөв зантай, мал маллах сонирхолтой, сүүлийн үед хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн явж байсан талаар хэлж ярьдаг, надтай согтуу таарч байгаагүй, элдэв муу зуршил байхгүй, үнэнч шударга, зөөлөн дөлгөөн зантай, сүүлийн жилүүдэд ааш зан нь их өөрчлөгдөж байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал)-үүд авагдсан байна.
Шүүгдэгч Л.Бгийн хувийн байдлын талаар Гэрч С.Лын өгсөн: “Манай охин Л.Б 4 хүүхдтэй айлын 2 дахь хүүхэд дээрээ нэг ах 2 дүүтэй өөрийн зан чанар жаахан дураараа, түргэн ууртай, даруу төлөв, үнэнч шударга, цайлган цагаан зан чанартай олон нийтэч, жаахан хэл ам түргэнтэй, элдэв муу зуршил байхгүй, зөөлөн дөлгөөн зан чанартай олон нийтэч жаахан хэл ам түргэнтэй элдэв муу зуршил байхгүй, зөөлөн дөлгөөн зан чанартай гэрийн ажилд сайн бусдад тусархуу зан чанартай” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал), Гэрч Т.Бгийн өгсөн: ““Манай охин Л.Б 4 хүүхэдтэй айлын 2 дахь хүүхэд дээрээ нэг ах 2 дүүтэй өөрийн зан чанар жаахан дураараа, түргэн ууртай, даруу төлөв, үнэнч шударга, цайлган цагаан зан чанартай олон нийтэч, жаахан хэл ам түргэнтэй, элдэв муу зуршил байхгүй, зөөлөн дөлгөөн зан чанартай олон нийтэч жаахан хэл ам түргэнтэй элдэв муу зуршил байхгүй, зөөлөн дөлгөөн зан чанартай гэрийн ажилд сайн бусдад тусархуу зан чанартай, жаахан түргэн ууртай охин юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал)-үүд авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.Д, Л.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Д, Л.Б нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Зын Д, И овогт Лын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Дд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Л.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч З.Д, Л.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Д, Л.Б нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ