Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн                        тоотод оршин суух, Тойн овогт Бын Д /ШЖ/-ийн малчин байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Тойн овогт Бын Д   миний бие  нь  1964 онд төрсөн. Эрэгтэй, энэ  жил 55 нас хүрсэн. Би 1985-1991 онд Хөдөө аж ахуй их сургуульд мал зүйч мэргэжлээр сурч төгсөөд Дундговь аймгийн Цагаан дэлгэр суманд ерөнхий мал зүйчээр ажиллаж байгаад 1992 оны 10 сарын 21-нд ажлаасаа чөлөөлөгдөн Дундговь аймгийн Дэрэн сумын 3-р багт мал малласан. Ингээд 2010 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл мал малласан. Энэ хугацаанд мал маллаж байсан боловч малын А данс миний нэр дээр байхгүй, өөрийн эцэг Бын ам тоонд бүртгэлгүй зэрэг зөрчилтэй байдлаас өндөр настны тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Миний бие  Дундговь аймгийн Дэрэн сумын 3-р багт 1992 оны 10 сарын 21-ны өдрөөс 2009 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж, малчин байсан малын А данс байхгүй байгаа болно. Иймээс Б.Дашдондог намайг дээрх хугацаанд малчин байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь малчин байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Дэрэн сумын 3-р багийн иргэн Б овогтой Д /ШЖ/-ийн  Дундговь аймгийн Дэрэн сумын 3-р багт 1992 оны 10 сарын 21-ны өдрөөс 2009 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж малчинаар ажиллаж байсан тухай малын А данс өөрийн нэр дээр байхгүй, өөрийн эцэг Балжидын ам тоонд бүртгэлгүй зэрэг зөрчилтэй байгаа учир орон тооны бус зөвлөлөөр шийдвэрлэх боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 6 сарын 25-ны өдрийн 295 дугаартай тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Нэхэмжлэгч Бын Дийн 0278884 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Дундговь аймгийн Дэрэн сумын      багийн иргэн Б овогтой Д нь 1964 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, ам бүл 5-уул эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Б.Д нь 1992-2010, 2012 оноос одоог хүртэл мал маллан амьдарч байгаа талаарх  Дэрэн сумын Долоод багийн засаг даргын  2019 оны 6 сарын 26-ны өдрийн 38 дугаартай тодорхойлолт,

-Дэрэн сумын 3р багийн иргэн Б овогтой Д /ШЖ/-ийн  Дундговь аймгийн Дэрэн сумын 3-р багт 1992 оны 10 сарын 21-ны өдрөөс 2009 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж малчинаар ажиллаж байсан тухай  малын А данс өөрийн нэр дээр байхгүй, өөрийн эцэг Бын ам тоонд бүртгэлгүй зэрэг зөрчилтэй байгаа учир орон тооны бус зөвлөлөөр шийдвэрлэх боломжгүй тул  шүүхээр  шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 6 сарын 25-ны өдрийн 295 дугаартай тодорхойлолт,

 -Дундговь аймгийн Архивын тасгийн малчин даатгуулагчид олгох архиваас Дундговь аймгийн Дэрэн сумын 3-р багийн малчин өрхийн тэргүүлэгч /РД:ШЖ/ Х.Бын  /1995/ 1999 он / мал маллаж байсан хугацааны  2019 оны 4 сарын 22-ны өдрийн архивын лавлагаа,

-Г.Бын 1995-1999 оны малын А дансны  Дундговь аймгийн Архивын тасгийн хуулбар,

-Гэрч Э.Цын  “...Б.Д нь Дэрэн сумын харъяат Балжид гэж айлын 3 дахь хүү нь байгаа юм. Б.Д Цагаандэлгэр суманд мал зүйчээр ажиллаж байгаад өндөр настай аав Быг харахаар 1992 онд Дэрэн суманд шилжиж ирж байсан. Тэр цагаасаа эхлээд аав Бын хамт Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад мал маллаж байсан. Б.Д нь 1992 оноос өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа. Д нь аав Бын хамт ам бүл   хоёулаа аж төрөн амьдардаг байсан. Д 2015 онд гэр бүлтэй  болсноос  хойш аавтайгаа хамт амьдардаг байж байгаад аав Б 2016 онд насан өөд болсон. Тэрнээс хойш Д гэр бүлийн хамт мал маллаж байгаа. Д аавтайгаа ам бүл хоёул мал малладаг байсан гэдгийг нь нэг нутаг усны хүмүүс учраас малчин байсан талаар нь сайн мэдэж байна. Би  1971 оноос эхлэж Дэрэн сумын Найрамдал нэгдэлд жолоочоор хувьчлал тарснаас хойш хувиараа жолоочоор ажиллаж байсан. Аав Бын хамт мал маллаж  тасралтгүй малчинаар ажиллаж байсан. Шагнал авч байсан талаар нь нарийн сайн мэдэхгүй  байна      “ гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Цын  “...Б.Д нь 1983 онд 10 дугаар ангиа төгсөж 1 жил гаруй сумандаа мал маллаж байгаад хөдөө аж ахуйн сургуульд суралцаж төгсөөд Цагаандэлгэр суманд  мал зүйчээр ажиллаж байсан.   Тэгээд 1992 оны 10 сард   өндөр настай аав, ээжийгээ    харахаар 1992 онд Дэрэн суманд шилжиж ирж байсан. Тэр цагаасаа эхлээд аав Бын хамт Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад мал маллаж байсан. Б.Д нь 1992 оны 10 сараас өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа. Д нь аав Бын хамт ам бүл   хоёулаа аж төрөн амьдардаг байсан. Д 2015 онд гэр бүлтэй  болсноос  хойш аав Б 2016 онд нас барсан. Тэрнээс хойш Д гэр бүлийн хамт мал маллаж байгаа. Д аавтайгаа ам бүл хоёул мал малладаг байсан гэдгийг нь нэг нутаг усны хүмүүс учраас малчин байсан талаар нь сайн мэдэж байна. Би  1983 оноос эхлэж Дэрэн сумын холбоонд ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Аав Бын хамт мал маллаж  тасралтгүй малчинаар ажиллаж байсан     “ гэх мэдүүлэг,

-Гэрч А.Дын “Б.Д нь   10 дугаар ангиа төгсөж 1 жил гаруй сумандаа мал маллаж байгаад Хөдөө аж ахуйн сургуульд суралцаж төгссөн.     Тэгээд 1992 оны 10 сард     Дэрэн суманд малчинаар ирж  байсан. Тэр цагаасаа эхлээд аав Бын хамт Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад мал маллаж байсан. Б.Дашдондог нь 1992 оны 10 сараас өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа. Д нь аав Бын хамт ам бүл   хоёулаа амьдардаг байсан. Дийн аав Б 2016 онд нас барсан. Тэрнээс хойш Д гэр бүлийн хамт мал маллаж байгаа. Д аавтайгаа ам бүл хоёул мал малладаг байсан гэдгийг нь нэг нутаг усны хүмүүс учраас малчин байсан талаар нь сайн мэдэж байна. Би  1974 оноос 1994 онд хувьчлал тарах хүртэл Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчин, хувьчлал тарснаас хойш хувиараа Дэрэн сумандаа мал маллаж байсан.  Аав Бын хамт мал маллаж  тасралтгүй малчинаар ажиллаж байсан ” гэх мэдүүлэг,

-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн  /ЗЖ/ тоот регистрийн дугаартай Хорол овогтой Б нь 2002-2009 онуудад мал бүхий иргэний орлогын татвар төлж байсан нь үнэн талаарх 2019 оны 6 сарын 25-ны өдрийн  08/399 дугаартай тодорхойлолт,

-Дундговь аймгийн Архивын тасгийн малчин даатгуулагчид олгох  Дундговь аймгийн Дэрэн сумын 3-р багийн малчин өрхийн тэргүүлэгч /РД:ШЖ/ Х.Бын  /2000-2009, 2012/ он хүртэл мал маллаж байсан хугацааны  2019 оны 5 сарын 10-ны өдрийн архивын лавлагаа,

-Х.Бын 2000-2009, 2012 оны малын А дансны хуулбар,

-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын  хэлтсийн  Бын Д 1999 онд шимтгэл төлсөн талаарх  2018 оны 11 сарын 21-ний өдрийн Архивын лавлагаа зэрэг бичгийн баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Д нь Дундговь аймгийн Дэрэн сумын 3-р багт 1992 оны 10 сарын 21-ны өдрөөс 2009 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд   малчин байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Тойн овогт Бын Д /ШЖ/ нь  1992 оны 10 сарын 21-ний өдрөөс 2009 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан   болохыг тогтоосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У