| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00313/И |
| Дугаар | 327 |
| Огноо | 2019-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн тоотод оршин суух, Зуут овогт Цийн П /ЗВ/-ийн ажилласан жил сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зуут овогт Цийн П миний бие нь 1960 онд төрсөн. Эрэгтэй, энэ жил 59 нас хүрсэн. Улсад 31 жил ажилласан. Үүнээс 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Хашаат бригадад тэмээчнээр ажилласан. 1978 оны 6 сарын 8-ны өдрөөс 1981 оны 6 сарын 29-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1981 оны 8 сарын 20-ны өдрөөс ахуй үйлчилгээний комбинатад төмөрчнөөр 1988 оны 9 сарын 9-ний өдрийг хүртэл, мөн Говь-Угтаал сумын ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 9 сарын 12-ны өдрөөс 1991 оны 11 сарын 6-ны өдрийг хүртэл төмөрчнөөр ажиллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.П нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Дундговь аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1975 оны 1 сараас 1978 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар аймгийн НААҮУГазарт 1981 оны 8 сарын 20-ны өдрөөс 1988 оны 9 арын 09-ний өдрийг хүртэл төмрийн тасагт төмөрчин, Говь-Угтаал сумын НААҮТөвд 1988 оны 9 сарын 09-ний өдрөөс 1991 оны 11 сарын 06-ны өдрийг дуустал төмөрчинөөр тус тус ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Ц овогтой Пд холбогдох баримтууд байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 182 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1975 оны 1 сараас 1978 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар аймгийн НААҮУГазарт 1981 оны 8 сарын 20-ны өдрөөс 1988 оны 9 арын 9-ний өдрийг хүртэл төмрийн тасагт төмөрчин, Говь-Угтаал сумын НААҮТөвд 1988 оны 9 сарын 9-ний өдрөөс 1991 оны 11 сарын 6-ны өдрийг дуустал төмөрчинөөр тус тус ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Ц овогтой Пд холбогдох баримтууд байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 182 дугаартай тодорхойлолт,
-Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р багийн иргэн Цийн П /ЗВ/-ийн 1975 он, 1985 оны хөдөлмөрийн дэвтэр нь овгийн зөрчилтэй тамга тэмдгийн зөрчилтэй тул 1975.01.01-1978.06.01, 1981.08.20-1991.11.31-ний өдрийн хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 5 сарын 23-ны өдрийн 209 дугаартай тодорхойлолт,
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 5 сарын 23-ны өдрийн 08/327 дугаартай “ тус аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл” нь 1991 оны 4 сарын 25-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 11 сарын 04-нд Амьдралын туг ХК, 1996 оны 4 сарын 30-нд Амьдралын туг хоршоо болон өөрчлөгдөн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа талаарх тодорхойлолт,
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 5 сарын 23-ны өдрийн 08/326 дугаартай Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинат нь 1991 оны 12 сарын 23-нд нийтийн аж ахуйн удирдах газар болон улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт,
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 5 сарын 23-ны өдрийн 08/325 дугаартай Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ахуйн үйлчилгээний төв нь 1983 оны 6 сарын 01-ний өдөр байгуулагдан 1991 оны 4 сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт,
- Мандалговь хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын “ажилд авах тухай ” 1980 оны 8 сарын 20-ны өдрийн 293 дугаартай тушаалын хуулбар ,
-Мийн П гэсэн бичиглэл бүхий 1975, 1976,1977, 1978 оны цалингийн бичилт бүхийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Цийн Пийн 1985 оны 5 сарын 20-ны өдрийн 075258 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч П.Нийн “...Ц.П нь ахуйн үйлчилгээний комбинатад намайг 1985 оны 4 сард ажилд ороход ажиллаж байсан. Бид нэг цехэд ажилладаг байсан. Цэргээс халагдаж ирээд ахуй үйлчилгээний төмрийн тасагт ажилласан гэдэг. Тэгээд Говь-Угтаал сумын ахуй үйлчилгээний салбарт ажиллахаар 1988 оны 9 сард явж байсан. Би 1990 онд Говь-Угтаал суманд очиж холбооны техникчээр ажиллаж байхад нэг суманд хамт ажиллаж байсан. Ер нь бол Ц.П нь 1981 оны 6 сараас 1991 оны сүүл 11 сар хүртэл Ахуйн үйлчилгээний төмрийн тасагт төмөрчинөөр, Говь Угтаал сумын салбарт төмөрчинөөр ажиллаж байсан гэдгийг нь энэ хугацаанд нэг газар хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Би 1985 оноос 1988 он хүртэл Дундговь аймгийн Ахуйн үйлчилгээний газар цуг ажиллаж байсан. 1988 оноос 1992 он хүртэл Говь Угтаал сумын Ахуйн үйлчилгээний салбарт холбооны техникчээр ажиллаж байсан. Өөр ажил хийгээгүй байх. Шагнал урамшууллын талаар нь мэдэх зүйл алга байна “ гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Хийн “...Ц.П нь 1974 онд сургуулиас гарч ээж аавын хамт Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Хашаат бригадад мал маллаж байгаад 1978 оны 6 сард цэрэгт явах хүртлээ мал маллаж байсан. Цэргээс 1981 онд халагдаж ирээд өөр газар ажиллаж байсан байх. Би Адаацаг суманд цэрэгт явахаасаа өмнө мал маллаж байсан гэдгийг нь сайн мэднэ. Би Цийнхтой айл саахалт нутагладаг нэг нэгдэлд ажилладаг. Би Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Хашаат бригадад анх нэгдэл байгуулагдахад малчнаар хувьчлал тарах хүртэл ажиллаж байсан. Нэгдэлд аав ээжийнхээ хамт туслах малчинаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд өөр газруудад ажиллаж байсан байх. Шагнал урамшууллын талаар нь мэдэх зүйл алга байна. Тэр үед шагнал ховор байсан болохоор хүүхэд шагнуулдаггүй байсан байх “ гэх мэдүүлэг
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 сарын 23-ны өдрийн 005/000831 дугаартай нэхэмжлэгч Ц.Пийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ц.П нь 1975 оны 1 сараас 1978 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар аймгийн НААҮУГазарт 1981 оны 8 сарын 20-ны өдрөөс 1988 оны 9 арын 9-ний өдрийг 12-ны өдрөөс 1991 оны 11 сарын 6-ны өдрийг дуустал төмөрчинөөр тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У