| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00334/И |
| Дугаар | 328 |
| Огноо | 2019-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн гэх газар оршин суух, Залан овогт Мын Д /ЗЮ/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Залан овогт Мын Д миний бие нь 1961 онд төрсөн. Эрэгтэй, энэ жил 58 нас хүрсэн. Би 1978 онд Барилгын Техниккумын Зураг төслийн ангид суралцаж эхэлсэн бөгөөд 1980 оны 06 сарын 02-ны өдрөөс 1993 оны 06 сарын 27-ны өдөр цэргийн алба хааж ирээд, үргэлжлүүлэн суралцаж 1985 онд төгссөн. Би 1983 оны 10 сарын 10-ны өдрөөс 1984 оны 05 сарын 08-ны өдрийн хооронд Иргэний Агаарын тээврийг удирдах газрын Нисэх отрядын зуухны галчаар ажилласан. Үүний дараа 1986 оны 05 сарын 01-ний өдрөөс Зам тээврийн яамны харъяа Зам барилга, ашиглалтын трестэд мастер зураачаар 1991 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаад ажлаасаа гарч Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажилласан. Дээрх хугацаанд ажилласан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, зарим ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймээс М.Д намайг 1983 оны 10 сарын 10-ны өдрөөс 1984 оны 05 сарын 08-ны өдрийн хооронд Иргэний Агаарын тээврийг удирдах газрын Нисэх отрядын зуухны галчаар, 1986 оны 11 сарын 10-наас 1991 оны 06 сарын 30-ний өдрийг хүртэл Авто замын Ерөнхий газрын харъяа Улаанбаатар хотын Зам барилга, ашиглалтын трестэд мастер, механикчаар, 1991 оны 07 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 18-ныг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд, 1993 оны 02 сарын 10-наас 1994 оны 01 сарын 01-нийг хүртэл Сайхан-Овоо сумын “Оргил” ХК-д малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Д нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч М овогтой Д нь Зам тээврийн яамны харъяа Зам тээвэр, барилга ашиглалтын трест байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул Монхор овогтой Дамбад холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй болох нь Үндэсний төв Архивын 2019 оны 6 сарын 11-ний өдрийн 1781 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын Нисэх отрядын даргын 1983 оны 10 сарын 10-ны өдрийн 185 дугаартай тушаалын хуулбар,
-Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын Нисэх отрядын даргын 1984 оны 5 сарын 8-ны өдрийн 63 дугаартай тушаалын хуулбар,
-Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 3 сарын 01-ний өдрийн 1784 дугаартай Монхорын Дамба БХЯ-ны сайдын 1982.06.02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар Улаанбаатар хот, /Октябрын район/-оос 1980.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 /169/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар 1983.06.27-ны өдөр 408904 дугаарын цэргийн батлахтай халагдсан талаарх тодорхойлолт,
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 7 сарын 05-ны өдрийн 08/431 дугаартай “ тус аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэл” нь 1959 оны 10 сарын 28-нд байгуулагдаж 1991 оны 4 сарын 28-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 сарын 18-нд Оргил ХК, 1994 оны 4 сарын 13-нд Оргил ББХК болон өөрчлөгдөн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан байна. Тус компани нь 1996 оны 4 сарын 22-нд “Галт чандмань” хоршоо болон өөрчлөгдөж 2006 оны 12 сарын 22-нд татан буугдсан талаарх тодорхойлолт,
-Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын тамгын газрын тус сумын Төгрөг багийн иргэн М.ын 1991 он, 1992 он, 1993 он мал тооллогын А дансыг архивын эх баримтаас хуулбарлан олгосон нь үнэн талаарх 2019 оны 6 сарын 19-ний 2/34 дугаартай тодорхойлолт,
-Нэхэмжлэгч М.Дын Социализмын зам нэгдэлд ажиллаж байсан үеийн 1992, 1993 оны цалингийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Нэхэмжлэгч М.Дын 080499 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
-Нэхэмжлэгч М.Дын 596635 дугаартай үйлдвэрчний эвлэлийн батлах,
-М.Дд Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн 1987 оны 11 сарын 05-ны өдрийн баярын бичиг,
-Гэрч Ж.Шийн “... М.Д нь манай ангийн хүүхдийн дүү нь байгаа юм. Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчинаар ажиллахаас өмнө Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлж байсан байх. М.Д нь нэгдэл тарж байх үед мал авч Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Төгрөг бригадад малчинаар ажилд орж 1994 оы 12 сарын 31-ний өдрийг хүртэл Социализмын зам нэгдэл, Оргил ХК-нд малчинаар ажиллаж байсан. 1991 оны 6 сард нэгдлийн малчин болсноос хойш Сайхан-Овоо сумандаа одоог хүртэл мал маллаж байгаа хүн. Би Сайхан-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар 1984 оноос 2002 он хүртэл ажиллаж байсан. Нэгдэлд бол малчнаас өөр ажил хийж байгаагүй, Нэгдэл тарснаас хойш бол хувиараа мал аж ахуй эрхэлж байгаа. Шагнал урамшууллын талаар нь мэдэх зүйл алга байна “ гэх мэдүүлэг
- Гэрч З.Мын “... М.Д нь 1991 оноос Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчинаар ажиллахаас өмнө Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлж байсан байх. М.Д нь нэгдэл тарж байх үед мал авч Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Төгрөг бригадад малчинаар ажилд орж 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Социализмын зам нэгдэл, Оргил ХК-нд малчинаар ажилласан. 1991 оны 6 сард нэгдлийн малчин болсноос хойш Сайхан-Овоо сумандаа одоог хүртэл мал маллаж байгаа хүн. Би Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1981 оноос 1996 он хүртэл мал маллаж байсан. Нэг нэгдэлд мал маллаж байсан учраас М.Дыг малчин байсан гэдгийг нь сайн мэднэ. Нэгдэлд бол малчинаас өөр ажил хийж байгаагүй, Нэгдэл тарснаас хойш бол хувиараа мал аж ахуй эрхэлж байгаа. Шагнал урамшууллын талаар нь мэдэх зүйл алга байна “ гэх мэдүүлэг
-Авто замын ерөнхий газрын харъяа Улаанбаатар хотын зам барилга ашиглалтын трестийн даргын “ажилд авах тухай ” 1986 оны 12 сарын 08-ны өдрийн 321 дугаартай тушаалын хуулбар,
-Авто замын ерөнхий газрын харъяа Улаанбаатар хотын зам барилга ашиглалтын трестийн даргын “шагнах тухай ” 1988 оны 4 сарын 14-ний өдрийн 109 дугаартай тушаал, тушаалын хуулбар,
-БНМАУ-ын Авто замын нэгтгэлийн Улаанбаатар хотын Зам барилга, ашиглалтын трестийн даргын 1991 оны 6 сарын 28-ны өдрийн 119 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар зэрэг бичгийн баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар М.Д нь 1983 оны 10 сарын 10-ны өдрөөс 1984 оны 05 сарын 08-ны өдрийн хооронд Иргэний Агаарын тээврийг удирдах газрын Нисэх отрядын зуухны галчаар, 1986 оны 11 сарын 10-наас 1991 оны 06 сарын 30-ний өдрийг хүртэл Авто замын Ерөнхий газрын харъяа Улаанбаатар хотын Зам барилга, ашиглалтын трестэд мастер, механикчаар, 1991 оны 07 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 18-ныг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд, 1993 оны 02 сарын 10-наас 1994 оны 01 сарын 01-нийг хүртэл Сайхан-Овоо сумын “Оргил” ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У