Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         хохирогч Б.Э,

         шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн ....9 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Маргад зочид буудалд хохирогч Б.Эныг "...танихгүй байна..." гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд "... зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Викториа бааранд найзуудтайгаа орсон. Тэндээс гараад Маргад буудалд ороод пиво уусан. Маргад буудалд байхад миний таньдаг Т залгаад хаана байгаа юм бэ гэхээр нь Маргадад байна гэсэн чинь хүрээд очъё гэсэн. Удалгүй Т 2 найзтайгаа орж ирсэн ба нэг нь Э байсан. Би таньдаг байсан. Бид хоёр МСҮТ-д нэг ангид байсан. Э бид хоёр ангийн хүүхэд мөн, биш гэдгээс болоод маргалдаж байсан. Тэрнээс хойш санахгүй байгаа, ухаан санаа орж гараад байсан. Тэр орой 4 ширхэг пиво уусан. Эг өшиглөснөө санахгүй байгаа. Нүдийг нь үзье гэсэн чинь үзүүлэхгүй байсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Эмчилгээний зардлыг төлнө гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Б.Эны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Гурван баянд 3 найзтайгаа уулзаж, жаахан суусан. Манай найз Маргад оръё, тэнд манай найз байгаа гээд очсон. Тэгээд тэнд байж байтал Б нь намайг манай ангийн хүүхэд гэж хэлэхээр нь би тухайн үед уучихсан байсан болохоор сайн танихгүй байсан. Тэгээд би чамайг танихгүй байна гэсэн. Тэгтэл гэнэт нүд харанхуйлаад явчихсан. Яг юугаар цохисныг хараагүй. Тэгээд эмнэлэгт үзүүлээд 13А маягт аваад хот явсан. Тэгээд үзүүлэхэд зүүн нүдний дотор ухархай нь хугарсан байсан.Одоо тэр яс нь бороолсон. Харин нүдэнд цус хуралттай байсан. Эм тариа хэрэглээд одоо гайгүй болсон. Одоо 2.393.346 төгрөгийг нэхэмжилж байна. Эм тариа 255.000 төгрөг, 21 өдрийн цалин 2.138.346 төгрөг болж байгаа. Миний нүдний гэмтлийг Б учруулсан гэсэн мэдүүлэг,

          -Гэрч Ш.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тэгээд тэндээ сууж байтал Тийн танил Бгэх нэг эмэгтэй манай өрөөнд орж ирсэн. Бнь манай авсан өрөөний хажуу өрөөнд байсан юм. Бнь өрөөнд орж ирээд Эныг хараад чи манай 10 жилийн хүүхэд байна гэхэд Эн би чамайг танихгүй гээд Бд хэлэхэд түүнээс болж жаахан хэл амаараа маргалдсан юм. Бнь мөн Эны толгойг гараараа чичлээд байсан. Тэр үед Т Бг хориод цээжээр нь тэврээд ор нь дээр суухад Эн нь Бгийн өөдөөс хараад сууж байхад Бнь гуталтай баруун хөлөөрөө Эны нүүрний хэсэгт 1 удаа өшиглөхөд Т нь Бг аваад гарсан юм. Тэр үед Эн нүд сонин болчихлоо гээд толгойгоо сэгсрээд сонин байж байгаад Эн гараад яваад өгсөн юм.... Тухайн үед Бгэх эмэгтэйг цохиж зодсон хүн огт байхгүй гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/,

          -Гэрч Г.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Бнь гараараа Эны толгойг нь түлхэхэд эрэгтэй хүний тэргүүнд битгий хүрээд бай гэсэн юм. Тэр үед Бнь тэгээд толгой руу чинь хүрэхээр яадаг юм гээд дахиад Эны толгой хэсэг рүү гараараа түлхээд байхаар нь би Бг цээж хэсгээр нь тэврээд Энтай муудах нь гээд холдуулаад Эны сууж байсан орны эсрэг талын орон дээр Бг тэврээд сууж байтал гэнэт Бнь гуталтай зүүн хөлөөрөө Эны нүүр хэсэгт нь өшиглөхөөр нь Эныг би Маргад зочид буудлаас аваад гарсан... Тухайн үед Бгэх эмэгтэйг цохиж зодсон хүн огт байхгүй гэсэн мэдүүлэг /хх 23-24 ху/,

          - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/039 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Б.Эны биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

          5.Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх 37 ху/,

         -Яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт /хх 38-45 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 55-57, 60 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Маргад зочид буудалд хохирогч Б.Энтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Бийн “...Э бид хоёр ангийн хүүхэд мөн, биш гэдгээс болоод маргалдаж байсан. Тэрнээс хойш санахгүй байгаа, ухаан санаа орж гараад байсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө” гэсэн, хохирогч Б.Эны “...Б нь намайг манай ангийн хүүхэд гэж хэлэхээр нь би тухайн үед уучихсан байсан болохоор сайн танихгүй байсан. Тэгээд би чамайг танихгүй байна гэсэн. Тэгтэл гэнэт нүд харанхуйлаад явчихсан. Яг юугаар цохисныг хараагүй. Тэгээд эмнэлэгт үзүүлээд 13А маягт аваад хот явсан. Тэгээд үзүүлэхэд зүүн нүдний дотор ухархай нь хугарсан байсан” гэсэн мэдүүлгүүд,  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Ш.Тийн “...Бнь өрөөнд орж ирээд Эныг хараад чи манай 10 жилийн хүүхэд байна гэхэд Эн би чамайг танихгүй гээд Бд хэлэхэд түүнээс болж жаахан хэл амаараа маргалдсан юм. Бнь мөн Эны толгойг гараараа чичлээд байсан. Тэр үед Т Бг хориод цээжээр нь тэврээд ор нь дээр суухад Эн нь Бгийн өөдөөс хараад сууж байхад Бнь гуталтай баруун хөлөөрөө Эны нүүрний хэсэгт 1 удаа өшиглөхөд Т нь Бг аваад гарсан” гэсэн, гэрч Г.Тийн “...Бнь гараараа Эны толгойг нь түлхэхэд эрэгтэй хүний тэргүүнд битгий хүрээд бай гэсэн юм. Тэр үед Бнь тэгээд толгой руу чинь хүрэхээр яадаг юм гээд дахиад Эны толгой хэсэг рүү гараараа түлхээд байхаар нь би Бг цээж хэсгээр нь тэврээд Энтай муудах нь гээд холдуулаад Эны сууж байсан орны эсрэг талын орон дээр Бг тэврээд сууж байтал гэнэт Бнь гуталтай зүүн хөлөөрөө Эны нүүр хэсэгт нь өшиглөхөөр нь Эныг би Маргад зочид буудлаас аваад гарсан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 02/039 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

        Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

        Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/039 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Эны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Бийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

        Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Б.Б нь үл ялих зүйлээр шалтаглан гуталтай хөлөөрөө хохирогчийн нүүрэнд цохисон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруу болон прокурор, өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор шийдвэрлэв.

  Шүүгдэгч Б.Бт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

          Хохирогч Б.Эны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохиролд эм тарианы зардал 255.000 төгрөг, 21 өдрийн цалин хөлс 2.138.346 төгрөг, нийт 2.393.346 төгрөгийг нэхэмжилсэн байна.

       “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

         Шүүх хохирогчоос ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлээс эм тарианы зардал 255.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн ба шүүгдэгчийн хувьд эм тарианы зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

          Харин 21 хоногийн цалин хөлсний нэхэмжлэлийн хувьд нотлох баримт дутуу байх тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б. Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         5.Шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс 255.000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд олгож, нэхэмжлэлээс 2.138.346 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

          7.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмжийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА