| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00348/И |
| Дугаар | 329 |
| Огноо | 2019-08-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн оршин суух, Таргат овогт Цийн Г /УЕ/-ын цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай /139/2019/00348/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Таргат овогт Цийн Г миний бие нь 1964 оны 07 сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Дэргэрхангай сумын харъяат Цэвээнхүү овогтой Өвгөн, Бын Ц гарын гэр бүлд төрсөн. Эрэгтэй. Тухайн үед миний төрсний гэрчилгээн дээр миний овгийг ээж Бын Цийн нэрээр овоглож бичсэн. 1984 онд цэргийн батлах шинээр авахдаа Өвгөний Ганболд нэрээр авсан. 1985 оны 06 сарын 10-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдсан, 1998 оны 08 сарын 25-ны өдөр №570550 дугаарын цэргийн цэргийн батлахтай халагдсан тухай баримтыг БХЯ-ны төв архиваас авсан. Миний хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх дээр Цийн Г гэж ээжээрээ овоглосон байгаа бөгөөд цэргийн батлах дээрээ Өвгөний Г гэж ааваараа овоглосон байхад 2001 онд цэргийн үүрэгтний үнэмлэх олгохдоо эцгийн нэрийг эхийн нэрээр буюу Цийн Г болгон өөрчилж олгосноор овог зөрүүтэй болоод байгаа юм. Иймд Ц овогтой Г миний бие цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Ц овогтой Г нь Өвгөн овогтой Г нь Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар 1984 оны 6 сарын 10-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж, 1988 оны 8 сарын 25-ны өдөр 570550 дугаарын цэргийн батлахтай халагдсан болно. 2001 онд цэргийн үүрэгтний үнэмлэхийг дээрх цэргийн батлахыг үндэслэн олгохдоо эцгийн нэрийг Цийн Г болгон өөрчилж олгосон болно. Ц.Г нь улсын бүртгэлд Цийн Г гэж бүртгэгдсэн талаарх Дэлгэрхангай сумын засаг даргын тамгын газын даргын 2019 оны 7 сарын 03-ны өдрийн 123 дугаартай тодорхойлолт ирүүлсэн нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 3 сарын 12-ны өдрийн 2078 дугаартай Өвгөний Ганболд БХЯ-ны сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Улаанбаатар хот, /Налайх район/-оос хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 017 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өдрийн н/264 дугаар тушаалаар 1988.08.25-ны өдөр -ны өдөр 570550 дугаарын цэргийн батлахтай халагдсан талаарх тодорхойлолт,
-Цийн Г 441284 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Цийн Гын 1964 оны 7 сарын 24-ний өдрийн 36 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Өвгөний Гын 076120 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар багийн засаг даргын эцэг Цэвээнхүүгийн Өвгөн, эх Бын Ц нарын хүү нь Ц овогтой Г мөн талаар 2019 оны 7 сарын 03-ны өдрийн 2/236 дугаартай тодорхойлолт,
-Өвгөн овогтой Г нь Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар 1984 оны 6 сарын 10-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж, 1988 оны 8 сарын 25-ны өдөр 570550 дугаарын цэргийн батлахтай халагдсан болно. 2001 онд цэргийн үүрэгтний үнэмлэхийг дээрх цэргийн батлахыг үндэслэн олгохдоо эцгийн нэрийг Цийн Г болгон өөрчилж олгосон болно. Ц.Г нь улсын бүртгэлд Цийн Г гэж бүртгэгдсэн талаарх Дэлгэрхангай сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 7 сарын 03-ны өдрийн 123 дугаартай тодорхойлолт,
-Гэрч З.О “... Цийн Г нь хүүхэд ахуй насандаа Өвгөний Г гэдэг байсан. Аавыг нь Өвгөн, ээжийг нь Ц гэдэг байсан. Өвгөн нь нэгдэлд тэмээчин байсан. Манай доод ангид сурдаг байсан. Ер нь бол хүүхэд байхад Өвгөн гээд ааваараа овоглодог байсан. Хүүхэд ахуй насандаа бид айл саахалт амьдардаг байсан. Г нь 8 дугаар анги төгсөөд Налайх дүүргийн ТМС-д суралцаж байсан. Тэгээд Ц.Гыг тухайн үед нь Өвгөн гэж ааваар нь овоглож дууддаг байсан. Тэр талаар нь сайн мэдэхгүй байна. ТМС-ийн сургууль төгсөж ирээд цэрэгт явж байсан. 1985 оны 6 сараас 1988 оны 6 сард цэргээс халагдаж ирж нэгдлээс тэмээ авч маллаж байсан. Манай аав тэр үед бригадын дарга байсан. Тэгээд манай хөдөө гэртээ айл саахалт нутагладаг байсан учраас Гын аавыг нь Өвгөн, ээжийг нь Ц гэдгийг нь мэдэж байна “ гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Оийн “... Гын аав Өвгөн нь манай аавтай найзууд, манайх Дэлгэрхангай суманд айл саахалт амьдардаг байсан. Тэр үеэс Г ахыг мэднэ. Г ахын аавыг нь Өвгөн, ээжийг нь Ц гэдэг байсан. Өвгөн гуай наймаг хүүхэд байхад Шинэ зам нэгдэлд тэмээчин байсан. Манай аав адуучин энэ хоёр найзууд байсан учраас хүүхдүүдийг нь таньдаг юм. Ер нь бол Г ах хүүхэд байхдаа Өвгөн гээд ааваараа овоглодог байсан. Хүүхэд ахуй насандаа бид айл саахалт амьдардаг байсан. Тэгээд Ц.Гыг тухайн үед нь Өвгөн гэж ааваар нь овоглож дууддаг байсан. Тэр талаар нь сайн мэдэхгүй байна. Би тэр үед хүүхэд байсан. 1985 оны 6 сараас 1988 оны 6 сард цэргээс халагдаж ирж байсан санагдаж нэгдлээс тэмээ авч маллаж байсан. Налайх дүүрэгт ТМС-д суралцаж байгаад цэрэгт явсан. Тэгээд манай хөдөө гэртэй айл саахалт нутагладаг байсан учраас Гын аавыг нь Өвгөн, ээжийг нь Ц гэдгийг нь мэдэж байна “ гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ц.Г нь 1985 оны 6 сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 сарын 25-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 017 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У