| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00352/И |
| Дугаар | 330 |
| Огноо | 2019-08-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн оршин суух, Шатар овогт Жийн Э /ЗВ/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шатар овогт Жийн Э миний бие нь 1963 онд төрсөн. Эрэгтэй, энэ жил 56 нас хүрсэн. Улсад 21 жил ажилласан. Үүнээс 1 жил 4 сар буюу 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Алтат хоршоололд үхэр маллаж байсныг, Алтат хоршооллын даргын тушаал, Монголын үйлдвэрчний эвлэлийн батлах, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Алтат хоршоололд үхэр маллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Ж овогтой Э нь тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Алтат хоршоололд 1986 оны 8 сараас 1988 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Ж овогтой Эт холбогдох лавлагааг гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 7 сарын 18-ны өдрийн 326 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Архивын тасагт тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Алтат хоршоололд 1986 оны 8 сараас 1988 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Ж овогтой Эт холбогдох лавлагааг гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 7 сарын 18-ны өдрийн 326 дугаартай тодорхойлолт,
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2018 оны 7 сарын 18-ны өдрийн 08/441 дугаартай “ тус аймгийн Алтат хоршоолол ББХК нь 1980 оны 8 сарын 15-нд үүсгэн байгуулагдан 1991 оны 4 сарын 05-ны өдөр улсын шинэчилсэн бүртгэлд бүтгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1994 онд татан буугдсан талаарх тодорхойлолт,
-Дундговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын “ажлаас чөлөөлөх тухай” 1986 оны 8 сарын 01-ний өдрийн 35 дугаартай тушаал,
- Монголын үйлдвэрчний эдвэлийн 1988 оны 1 сарын 21-ний өдрийн 680117 дугаартай Жийн Эын гишүүний бат илэрхийллийн дэвтэр,
-Гэрч Ё.З “... Ж.Э нь 1986 оны 8 сараас 1988 оны 1 сарын 01-нийг хүртэл Сүүн фермийн үхэрчинээр ажилладаг байсан. Тэгээд 1988 онд ар гэрийн гачигдлаар аймгийн төв рүү шилжиж байсан гэдгийг нь хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Би 1986 оноос 1991 он хүртэл Алтат хоршоололд туслах ажилтанаар ажилладаг байсан. Алтат хоршоололд өөр ажил хийгээгүй, саалийн үхэр малладаг байсан. Шагнал авч байсан талаар нь сайн мэдэхгүй байна “ гэх мэдүүлэг
-Гэрч С.Цийн “... Ж.Э нь 1986 оны 8 сард Алтат хоршоололд үхэрчинээр ажилд орж 1988 оны 1 сарын 01-нийг хүртэл Сүүн фермийн үхэрчинээр ажилладаг байсан. Тэгээд Алтат хоршоололд ажилаж байхад нь гэр бүлийн хүн нь насан өөд болж 1988 онд ар гэрийн гачигдлаар аймгийн төв рүү шилжиж байсан гэдгийг нь нэг газар хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Би 1982 онд Алтат хоршоололд бичээч боловсон хүчингээр ажиллаж байсан. 1982 оноос 1994 он хүртэл Алтат хоршоололд тарах хүртэл ажиллаж байсан. Алтат хоршоололд өөр ажил хийгээгүй, саалийн үхэр малладаг байсан. Шагнал авч байсан талаар нь сайн мэдэхгүй байна “ гэх мэдүүлэг
-Гэрч Ц.Эийн “... Намайг Сайнцагаан сумын Алтат хоршоололд ажиллаж байхад Ж.Э нь 1986 оны 8 сараас 1988 оны 1 сарын 01-нийг хүртэл Сүүн фермийн үхэрчинээр ажилладаг байсан. Тэгээд 1988 онд ар гэрийн гачигдлаар аймгийн төв рүү шилжиж байсан гэдгийг нь нэг газар хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас 1984 онд ирж Алтат хоршоололд туслах ажилтнаар ажиллаж төв суурингийн айлуудад сүү түгээдэг байсан. 1984 оноос 1994 он хүртэл Алтат хоршоололд ажиллаж байсан. Алтат хоршоололд өөр ажил хийгээгүй, саалийн үхэр малладаг байсан. Шагнал авч байсан талаар нь сайн мэдэхгүй байна “ гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ж.Э нь 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Алтат хоршоололд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У