Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/274

 

 

2023           03          16                                 2023/ШЦТ/274

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

улсын яллагч Б.ОргилБ,

Хохирогч Г.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг,

Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллдагч Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910010770461 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1999 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот .................... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, нийт эдлэх ялын хэмжээг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон, энэ ялыг биечлэн эдлээгүй, хэрэг хариуцах чадвартай, ..................

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.Т нь:

-2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Би Худалдаа хөгжлийн банкнаас 3,000,000 төгрөгийн зээл авах гэж байна, зээл авахад дансандаа мөнгө байршуулах шаардлагатай байна, 2 цагийн дотор аваад өгнө” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Мгийн 487,000 төгрөгийн үнэтэй “айфоне 7 плас” загварын гар утсыг авч  залилсан,

Мөн хохирогч Б.Мгөөр дамжуулан түүний найз Б.Бын “Айфоне 10” загварын гар утас, Я.Бийн нөүтбүүк зэргийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд үлдээж улмаар уг барьцааны төлбөрийг өгөлгүй зугтаж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,  хохирогч Б.Мд 1,400,000 төгрөгийн хохирол буюу нийт 1,887,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

-2019 оны 3 дугаар сарын 26, 4 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “надад мөнгөний хэрэг гарсан надад туслаач, маргааш авч өгнө, ломбардаас машинаа авах гэсэн юм, маргааш утастай чинь хамт авч өгнө” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Х.Хаагийн 260,000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютер, 487,000 төгрөгийн үнэтэй “айфоне 7” загварын гар утас нийт 747,000 төгрөгийн эд хөрөнгийг авч  залилсан,

-2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 13,410,000 төгрөг зээлж аваад буцааж өгнө гэж, мөн 3,000,000 төгрөгийн үнэтэй “Макбүүк” компьютерыг зээлийн барьцаанд тавиулж буцааж авч өгнө гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.Мгаас “У” банкны .......... тоот дансаар 13,410,000 төгрөг нийт 16,410,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

-2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг зээлж аваад  2 цагийн дотор 1,600,000 төгрөг болгож өгнө” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Хэр дамжуулан хохирогч Н.Баас “У” банкны 5174072968 тоот дансаар 1,000,000 төгрөг шилжүүлэн авч  залилсан,

-2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийн хооронд “банкнаас зээл авах гэж байгаа, дансанд тодорхой хувь мөнгө байршуулах шаардлагатай байна, зээл аваад буцааж өгнө” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Х.Номингоогоос У банкны 5174037117 тоот дансаар 3,040,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хооронд “Х bit ferox” цахим тоглоом тоглоод мөнгө олоод таны мөнгийг буцааж өгнө, таны өгсөн мөнгийг 50,000,000 төгрөг болгочихлоо, буцаагаад данс руугаа татах гэсэн чинь программын шинэчлэлт хийж байгаа гээд компанийнх нь мөнгө саатаад байна, тийм болохоор цаг хугацаа алдаад байна, хүмүүсийн өр нэхэгдээд хэцүү байна, одоо мөнгө байвал би ингээд мөнгөө олоод хүмүүсийн өрийг төлөөд таниас авсан мөнгөө өгчихмөөр байна, мөнгөө өсгөсөн ч данснаас авч чадахгүй байна, мөнгө хэрэгтэй байна, миний ах Герман улсаас “Мерседес бенз” загварын тээврийн хэрэгсэл ачуулсан, түүнийг зараад таны мөнгийг өгнө танаас авсан мөнгөөрөө “Ренж ровер” загварын машин авсан, одоо 2,500,000 төгрөг өгчихвөл болно, ээж аавынхаа гэрийн тогны мөнгийг өгөх гэсэн юм” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Т.Оюунжаргалаар дамжуулан түүний төрсөн эх И.Оээс болон хохирогчоос өөрөөс нь 123,150,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

-2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “гар утсаа барьцаанд тавьчих “1xbit”-д мөнгө хийвэл 20 хувийг бонус хэлбэрээр буцааж авна” гэж итгүүлэн Б.Жын хэрэглэж байсан  хохирогч Б.Бгийн 1,650,000 төгрөгийн үнэтэй “айфоне икс макс” загварын гар утас “зөөврийн компьютерыг чинь барьцаанд тавиад гар утсыг чинь авч өгнө, дараа нь би нөүтбүүкийг чинь аваад өгнө, нөүтбүүкийг чинь тавиад нэмээд хийчихье, тэгвэл бүр их бонус орж ирнэ” гэж итгүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “НР нөүт” загварын 1,500,000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютер, “найзуудаасаа зөөврийн компьютерыг нь аваад өгчих, форекс хийх гэж байна, 1 өдөр хэрэглүүлээд бүгдэнд нь 100,000 төгрөг өгнө” гэж итгүүлэн нэр бүхий 3 хүүхдийн нөүтбүүкийг Б.Жаар дамжуулан авч барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж, улмаар дээрх зээлийн барьцааг чөлөөлж 3 хүүхдийн нөүтбүүкийг гаргуулан авахын тулд Б.Ж нь хохирогч Б.Бгийн 1,650,000 төгрөгийн үнэтэй “айфоне икс макс” загварын гар утсыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус тус барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж хохирогч Б.Бгийн 4,800,000 төгрөгийн,  “манай эгч “М” цогцолборын 1 дүгээр давхарт ажилладаг, эгчээрээ цалингийн зээл авхуулж байгаад өмнөх өр зээлээ төлнө” гэж итгүүлэн 87,000 төгрөг, хохирогч Б.Бгийн төрсөн хүүхэд Б.Жаас 150,000 төгрөг нийт 5,037,000 төгрөгийн эд хөрөнгийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан,

-2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “надад нэг өдөр гар утсаа зээлчих, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалаад маргааш ах нь аваад өгье, картаа түр хэрэглүүлж байгаач” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.Гын 258,000 төгрөгийн үнэтэй  “айфоне 6 эс” загварын гар утас, түүний дансанд байсан 125,000 төгрөг нийт 410,000 төгрөгийг  залилан мэхэлж авсан,

-2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 08-ны өдрийн хооронд “гадаад цахим мөнгөний данснаас мөнгө авах гэхээр заавал дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна, би мөнгөтэй болж байж танай мөнгийг өгөх боломжтой” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Т.Б-Эрдэнээс “У” банкны 5174072968 тоот дансаар 12 удаагийн гүйлгээгээр  10,006,100 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд “банкинд байгаа дансны битүүмжлэлээ арилгуулах гэсэн юм мөнгө 5 хоногийн хугацаатай зээлээч” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Л.Бгаас бэлнээр болон “У” банк дахь Т.Эийн эзэмшлийн 5749981213, Ц.З нарын эзэмшлийн 5034724304 тоот дансаар 4,080,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд “банкинд байгаа дансны битүүмжлэлээ арилгуулах гэсэн юм мөнгө хэрэгтэй байна” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч А.Угаас “Худалдаа хөгжлийн банк дахь 463008856 тоот, “Голомт” банкны 3615109445 тоот данснуудаас Ж.Зхүүгийн эзэмшлийн “Голомт” банк дахь 2715107850 тоот дансаар 10,633,700 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 3 өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Соёл велнэсс” төвд үйлчилгээ авсны төлбөр болох 446,800 төгрөгийн төлбөрийг төлөлгүй зугтааж хохирогч Ж.Уаар төлүүлсэн, “банкинд байгаа данснаас мөнгөө авахаар өгнө” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ж.Уаас  “У” банк дахь 5133076880 тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд  Ж.Зхүүгийн эзэмшлийн “Голомт” банк дахь 2715134625 тоот дансаар  1,330,000 төгрөг, “У” банк дахь  5422093343 тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг /нийт 1,830,000 төгрөгийг/ дансаар авч нийт 2,276,800 төгрөгийг дансаар болон бэлнээр авч  залилсан,

-2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч Д.Бт “яаралтай мөнгөний хэрэг гарсан, “Nexo wallet” компанийн данснаас мөнгөө авахын тулд мөнгө хэрэгтэй” гэж итгүүлэн Т.Эийн нэртэй фэйсбүүк хаяг дансыг ашиглан түүний фэйсбүүк хаягт хуурамч мэдээлэл илгээж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж Т.Эийн “У” банк дахь 5749981213 тоот дансаар 17,552,500 төгрөгийг авч залилсан,

-2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хохирогч Б.Аг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны 92 тоотод гэртээ байхад нь цахим интернэт орчинд инстаграм хуудсаар холбогдож, мөнгөн дүн илэрхийлэгдсэн банкны дансны хуулганы зураг илгээн үзүүлж өөрийгөө дансандаа мөнгөтэй хүн гэж итгүүлсэн, улмаар мөнгө зээлж, эхний удаад зээлсэн мөнгөө буцааж төлөх байдлаар итгэл төрүүлэн, банкны барилт нээгдэхээр өгнө хэмээн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө болох 7,912,000 төгрөгийг, иргэн Зхүүгийн эзэмшлийн Голомт банкны 2715107850 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

-2020 оны 6 дугаар сараас 10 дугаар саруудад “банкнаас мөнгөө гаргаж авах гэсэн юм, мөнгө зээлээч, гадаад сайтаас мөнгө татах гэтэл дансны шимтгэл төлөх хэрэгтэй байна, энийг л төлчихвөл би мөнгөө авчихна гэж У банкны 70 орчим сая төгрөгтэй дансны үлдэгдэл үзүүлж" итгэл төрүүлэн хуурч, цахим хэрэгсэл дэх дансны үлдэгдлээ ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж мэхлэх аргаар хариу төлбөр хийхгүйгээр бусдын өмчлөл, эзэмшил дэх эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор хохирогч Т.Эээс нийт 9,600,000 төгрөгийг залилж авсан,

-2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Н дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М Холдинг” ХХК-ийн “Т М Лоджэ” амралтын газрын 3007 тоот өрөөнд амарч, тухайн амралтын газраас 18,708,100 төгрөгийн үйлчилгээ авсан атлаа амралтын газрын холбогдох ажилтнуудад “банк орж мөнгө төгрөгөө авна” гэж итгэл төрүүлэн хуурч, цахим хэрэгсэл дэх дансны үлдэгдлээ ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж мэхлэх аргаар бусдын өмчлөл, эзэмшил дэх эд хөрөнгө, түүнтэй адилтгах үйлчилгээг хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгож, төлбөл зохих төлбөрийг төлөлгүй зугтаж залилсан,

-Н дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т М Лоджэ” амралтын газарт 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл амрах хугацаандаа тус амралтын газрын менежер ажилтай хохирогч Л.Зд “175 сая төгрөгийн дансны үлдэгдэл, гадаад улсаас ирүүлсэн мэйл, баримт бичгийг үзүүлэн гадны гуйвуулга хийх гэтэл дансны шимтгэл, татвар төлөх ёстой болчихлоо, мөнгө зээлээч” гэх зэргээр итгэл төрүүлэн хуурч, баримт бичиг бүхий мэйл, цахим хэрэгсэл дэх дансны үлдэгдлээ ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж мэхлэх аргаар хариу төлбөр хийхгүйгээр бусдын өмчлөл, эзэмшил дэх эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор Жанчив Зхүү эзэмшигчтэй 2715134625, 5622589059 дугаарын данс руу, нийт 11,137,500  төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-Н дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т М Лоджэ” амралтын газарт 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл амрах хугацаандаа тус амралтын газрын менежер ажилтай хохирогч Г.Гад “175 сая төгрөгийн дансны үлдэгдэл, гадаад улсаас ирүүлсэн мэйл, баримт бичгийг үзүүлэн гадны гуйвуулга хийх гэтэл дансны шимтгэл, татвар төлөх ёстой болчихлоо, мөнгө зээлээч” гэх зэргээр итгэл төрүүлэн, хуурч мэхлэх аргаар хариу төлбөр хийхгүйгээр бусдын өмчлөл, эзэмшил дэх эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор Жанчив Зхүү эзэмшигчтэй 5622589059 дугаарын данс руу нийт 30,564,350 төгрөгийг тус тус залилан авч нийт 274,152,050 төгрөгийн эд хөрөнгө залилсан,

2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Ц.Т нь “А рент” ХХК-тай “Амашин түрээслэх” гэрээг байгуулж тус компаниас түрээсийн гэрээний дагуу итгэмжлэн хариуцуулсан 3337 УБА улсын дугаартай “Лексус570” загварын тээврийн хэрэгслийн урд талын 2 их гэрэл, хойд гэрэл, урд талын нүүр, чирэгчийн таг зэрэг 4,160,000 төгрөгийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.ОргилБоос 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 657 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 1910010770461 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Б.ОргилБоос: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг, мөн шинээр Голомт банкны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг 1 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн лавлагаа 1 хуудас, нийт 2 хуудас баримтыг гарган өгч шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалагаас: Шүүгдэгчийн урьд шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарыг, хохирол төлбөр төлж барагдуулсан талаарх зарим хохирогч нарын хүсэлт, баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн болно.

Хохирогч Г.М “мөрдөн шалгах  ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг гаргасан. Надад нийт 16,410,000 төгрөгийн хохирол учирсан. Миний нөүтбүүкийг 3 удаа авч ломбардад тавьсан байгаа. Эхний 2 удаагийнхийг би өөрөө мөнгөөрөө ломбарднаас авсан. Сүүлийнхийг Тий ээж нь авч өгсөн бөгөөд нэхэмжилж байгаа хохирлын дүнд энэ мөнгийг нэхэмжилж оруулсан зүйл байхгүй. Хохирлоо барагдуулаад авбал надад өөр гомдол санал байхгүй” гэж,

Харин шүүгдэгч Ц.Т “хавтаст хэргийн материалаас уншиж судлах зүйлгүй, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус мэдүүлсэн болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Т нь хохирогч нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Хохирогч Б.Мг залилсан хэргийн тухайд:

-Хохирогч Б.Мгийн: “...2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд Т сургууль дээр таараад “машинд суучих” гэж хэлсэн, тэгээд би машинд нь суухад “надад мөнгөний хэрэг гараад байна, 2 цагийн дотор аваад өгье, чи утсаа ломбардад тавьчих” гэж хэлсэн. Би Тээс “чи яах гэж байгаа юм бэ” гэхэд “надад мөнгө хэрэгтэй байна, би Худалдаа хөгжлийн банкнаас 3 сая төгрөгийн зээл авах гэхээр заавал дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд Натур төвийн ломбардад 600,000 төгрөгөөр тэр өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. Ломбардаас гараад манай гэрт хамт очоод тэр өдөр Т манайд хоноод өглөө хамт гараад Натурын ломбардаас утсаа авахаар очиход Тий зээлийн мөнгө нь орохгүй байхаар нь банк руу залгаад асуухад “таны мөнгө данс руу чинь шилжиж байх тохиолдолд алдаа заасан байна” гэж хэлсэн, зээлийн эдийн засагч нь 2-3 хоногт шийдвэрлэж өгнө гэсэн мессэж Тий утсанд ирүүлсэн байсан. Одоо би утсаа авмаар байна гэхээр банкнаас зээл авахаар өгье гэж хэлдэг. Бид хоёр Хийн уУы Их сургуульд хамт сурдаг. Оюутан болоод танилцсан. Танилцаад 2 жил болж байгаа.

...Он сарыг нь санахгүй байна миний машин дотор Ц.Т, Б, Б бид 4 хамт сууж байсан тэгээд Б, Б хоёр хүнтэй уулзах хэрэгтэй байна гэж хэлээд машинаас буугаад явсан ...тэр хоёрыг хүлээж байх хооронд Т Бийн зөөврийн компьютерыг намайг байхад эзнээс асуухгүй Сансрын Бан Бан гэх ломбардад 400,000 төгрөгөөр тавьсан тухайн үед Тийг боль гэж өчнөөн хэлсэн хүний юмыг дураараа тавьж болохгүй гэж хэлсэн. Тэгээд дараа нь зөөврийн компьютерыг нь авч өгөлгүй алга болсон. Тэгээд тэр өдрийн орой нь Т Баас “гар утсаа тавьчих, би чиний барьцаанд тавьсан мөнгийг чинь өсгөж өгөөд утсыг чинь авч өгөөд дээрээс нь мөнгө нэмж өгье” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б зөвшөөрөөд барьцаанд тавьсан. Тэгээд тэрний дараа Т Бын гар утсыг авч өгөх ёстой байсан тэгсэн чинь худлаа яриад алга болсон. Тэгээд Б над руу яриад “миний гар утсыг авч өг” гээд байсан. Т Быг нээх их сайн танихгүй болохоор надаас нэхээд байсан. Тэгээд би тухайн үед Ттэй холбогдох гээд чадахгүй Б гар утсаа нэхээд байсан болохоор би хүнээс мөнгө зээлээд 1,000,000 төгрөгөөр гар утсыг нь авч өгсөн. Тэгээд удаагүй байхад мөн Б над руу залгаад “зөөврийн компьютероо авмаар байна, Т Уа байгаа юм бэ” гэхээр нь “мэдэхгүй, би ч гэсэн холбогдож чадахгүй байна” гэсэн чинь “чи миний утсыг олж өгөөрэй, чиний найз юм чинь” гэж надаас удаа дараа нэхээд байсан тэгэхээр нь би Бийн зөөврийн компьютерыг 400,000 төгрөг олж байгаад ломбардаас авсан.... Одоо надад ямар нэг гомдол, санал байхгүй удсан болохоор надад хэцүү байна. Би шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг, (1 дэх хавтаст хэргийн 6, 5 дахь хавтаст хэргийн 33 дугаар тал, 8 дахь хавтаст хэргийн 94 дүгээр тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “үнэлэгдэж буй Ай фоне 7 маркийн гар утсыг 487,000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан (1 дэх хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

-Барьцаат үйлчилгээний гэрээ, У банкны шилжүүлгийн баримт (1 дэх хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

-Гэрч Б.Бын: “...Би Т гэх залууг огт танихгүй. Тухайн үед хальт харахад бүдүүн залуу шиг харагдсан. Одоо бол хараад таних эсэхээ мэдэхгүй байна. Т нь М гэх хүний найз нь бөгөөд, М нь миний найз Батаагийн найз нь байгаа юм. Би өөрийн найз Батаагаар дамжуулан М гэх найзтай нь өөрийн гэрийн гадаа уулзсан. Уулзаад бид юм ярьж байтал тэр 2 мөнгө зээлээч хэрэг болоод байна, мөнгийг чинь оройдоо буцаагаад өгье, өсгөөд өгөхийг бодно гэж хэлэхээр нь би өөрийн барьдаг байсан “I Phone 10” загварын гар утсаа тэр хоёртой хамт явж байгаад Сансарын ойролцоо 1 ломбардад барьцаанд тавьсан. Гэхдээ хэний нэр дээр барьцаанд тавьсанаа одоо бол санахгүй байна. Миний гар утсыг 1,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан бөгөөд мөнгийг авах үед Т ирсэн байсан. Тэгээд тус мөнгийг Т аваад явсан. Түүнээс хойш миний утсыг барьцаанаас Т нь суллаж өгөөгүй бөгөөд миний гар утсыг найз Батаагийн найз нь гэх М надад барьцаанаас суллаж авч өгсөн. Одоо миний хувьд ямар нэгэн байдлаар гомдол санал хүсэлт байхгүй. Миний утсыг барьцаанаас суллаж өгсөн Мд Т нь хохирлыг барагдуулж өгөх ёстой юм” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 39 дүгээр тал),

-Гэрч Я.Бийн: “...Одоогоос 2-3 жилийн өмнө Т нь манай сургууль дээр ирээд Мтэй уулзаад банкны зээл төлөх хэрэгтэй байна 600,000 төгрөг дутчихаад байна, чи надад 600,000 төгрөг өгчихвөл би зээлээ хаачхаад дахин зээл авч чамд үндсэн мөнгөн дээр чинь 200,000 төгрөгийг нэмж өгье гэж хэлээд түүний Phone 7 plus загварын гар утсыг нь болон миний эзэмшлийн нөүтбүүкийг Мгөөс авч яваад ломбардад барьцаанд тавьсан байсан. Би энэ талаар нь тухайн өдрийн орой Мгөөс мэдсэн бөгөөд М нь надад Т ингэж хэлсэн болохоор нь би өөрийн гар утсыг өгсөн, тэгээд чиний нөүтбүүкийг чамаас асуугаарай гэж хэлэхэд надад асуусан, надад өгнө гэсэн гэж хэлээд аваад явсан талаар хэлсэн. Тухайн үед миний нөүтбүүкийг ломбардад 300,000 төгрөгөөр барьцаанд тавьсан асуудал болсон. Энэ байдлыг мэдээд би М, Т нараас нөүтбүүкээ авъя гэж нэхэхэд өгөлгүй 3-4 сар болсон. Ингээд Т миний нөүтбүүкийг авч өгөхгүй байсан тул найз М нь миний нөүтбүүкийг барьцаанаас чөлөөлүүлж авч өгсөн байгаа. Одоо энэ нөүтбүүкийн төлбөрийг Т Мд өгөх ёстой” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 41 дүгээр тал),

2. Хохирогч Х.Хааг залилсан хэргийн тухайд:

-Хохирогч Х.Хаагийн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ц.Ттэй танилцаад 1 жил болж байна. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай найз залуу болох Ц.Т надад мөнгөний хэрэг гараад байна надад туслаач гээд миний Айфоне 7 маркийн гар утсыг аваад манай гэрийн хажуу талын "Сайн” ломбардад бид хоёр хамт явж байгаад 400,000 төгрөгөөр тавьсан. Дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нөүтбүүкийг яаралтай мөнгөний хэрэг гараад байна. Ломбардаас машинаа авах гээд байна гээд дахин намайг хуурч миний нөүтбүүкийг авч явсан. Одоо нөүтбүүкээ авмаар байна гэхээр удахгүй өгнө гэж хэлдэг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “үнэлэгдэж буй зөөврийн компьютерийг 260,000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан (1 дэх хавтаст хэргийн 93-94 дүгээр тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “үнэлэгдэж буй Ай фоне 7 маркийн гар утсыг 487,000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан (1 дэх хавтаст хэргийн 97-98 дугаар тал),

-Шүүгдэгч Ц.Тий эзэмшлийн У банк дахь 5174072968 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 122-123 дугаар тал),

3. Хохирогч Г.Мг залилсан хэргийн тухайд:

-Хохирогч Г.Мгийн: “...2017 оны сүүлээр Т гэдэг хүүхэдтэй танилцсан. Тухайн хүүхэд манай найзын, найз байсан учир яваандаа танилцаж мэддэг болсон. 2018 оноос хойш надаас тодорхой хэмжээний мөнгөнүүдийг зээлж авдаг байсан. 2018 оны 4 дүгээр сарын 15-нд анх утасны мөнгө гэж зээлж байсан. Үүнээс хойш их бага хэмжээгээр мөнгө зээлж байсан, зээлсэн мөнгөнөөсөө тодорхой хэмжээгээр төлдөг байсан ч гэсэн одоо надад 13,410,000 төгрөг өгөх дутуу гэхдээ энэ мөнгө нь зөвхөн дансаар авсан мөнгө юм. Дансаар авсан мөнгөнөөсөө надад 4,399,000 төгрөгийг эргүүлэн өгсөн байгаа. Мөн миний МАС бүүкийг ломбардад эхлээд 2, 2 сая төгрөгөөр тавьсан ба авч өгөхгүй болохоор нь би өөрөө мөнгийг нь төлж авсан. Дараа нь дахин гуйж байгаад миний Нөүтбүүкийг 2 сая төгрөгөөр тавьсан ба эргүүлж авч өгөхгүй байсан учраас мөн би өөрөө мөнгийг нь төлж авсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 88-89 дүгээр тал),

-Депозит дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 88-102 дугаар тал),

-Хохирогч Г.Мгийн “У банк” дахь .......... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, (2 дахь хавтаст хэргийн 103-107 дугаар тал),

-Барьцаат зээлийн гэрээ эх хувиар (2 дахь хавтаст хэргийн 112 дугаар тал),

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-720/184 дугаартай “Аpple Macbook” нэртэй зөөврийн компьютерыг 3,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан (2 дахь хавтаст хэргийн 127-128 дугаар тал),

4. Хохирогч Н.Бын залилсан хэргийн тухайд:

-Хохирогч Н.Бын: “...Манай дүү болох Батчулууны Х хүрч ирээд ахаа нэг сая төгрөг зээлчих 2 цагийн дараа мөнгийг чинь өсгөөд өгье гэж хэлсэн ба би тэр найзыг нь дуудуулсан чинь Цэнд-Аюушийн Т гэж залуу надтай ирж уулзаагүй бөгөөд надтай фэйсбүүкээр манай дүүгийн чатаар чаталсан юм. Мөн мөнгийг нь удахгүй өгнө гэхээр нь би итгээд Ц.Тий У банкны 5174072968 дугаарын данс руу 1,000,000 төгрөгийг өөрийнхөө У банкны 5024574563 дугаарын данснаас шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 18-20 дугаар тал),

-Насанд хүрээгүй гэрч Б.Хүслэн-Эрдэнийн: “...Б ах надаас найдвартай талаар асуухад нь би гуйж байгаад зөвшөөрүүлэн мөнгийг зээлэхээр болоод Тий данс руу эхлээд 300,000 төгрөг дараа нь 700,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо болтол мөнгийг өгнө гэдэг ч нэг ч төгрөг буцааж өгөөгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

-“У банк”-ны шилжүүлгийн мэдээлэл (2 дахь хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

5. Хохирогч Х.Нг залилсан хэргийн тухайд:

-Хохирогч Х.Нгийн: “...2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ц.Т нь орой 8 цагаас өмнө өгчихнө, түр зээлчих гэхээр нь 40,000 төгрөг, 40,000 төгрөг,  60,000 төгрөгийг тус тус Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 65-19 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн. 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ахынхаа мессэжийг харуулаад “Говь-Алтай аймаг руу нисэх онгоцны тийз захиалах гэсэн чинь мөнгө дутчихлаа, орой ахыг 22 цагаас өмнө мөнгө явуулахаар нь буцаагаад өгье” гэж хэлэхээр нь 160,000 төгрөг, 100,000 төгрөг, 140,000 төгрөгийг тус тус Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 65-19 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Улаанбаатар банк”-нд 10,000,000 төгрөгийн хадгаламжтай учраас тэрийгээ барьцаалж зээл авах гэсэн чинь 1% буюу 100,100 төгрөг байршуулсан байх хэрэгтэй гэнэ, бас хөдөө буудлын мөнгө өгөх хэрэгтэй байна гээд 19,000 төгрөг хэрэгтэй, над руу 120,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би 120,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Олимп хотхонд эгчийндээ байхдаа шилжүүлсэн, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Улаанбаатар банк”-наас мөнгө зээлэх гэсэн чинь 2%-ийг байршуулсан байх ёстой гэж цаанаас нь хэлсэн гэхээр нь 120,000 төгрөг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 65-19 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар банк”-наас мөнгө зээлэх гэсэн чинь буруу байршуулсан байна, үлдэгдэл чинь буруу байна гэсэн гэхээр нь 40,000 төгрөг, 240,000 төгрөгийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 65-19 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 5,000,000 төгрөгийн хадгаламж тэгээд хэрэглэчхээд үлдэгдлээ дахиж хийж 5,000,000 болгоод буцаад 5,000,000 төгрөг авдаг. Ингэхийн тулд 250,000 төгрөгийг байршуулсан байх ёстой гэсэн Хулан гэх эгчийнхээ бичсэн мессэжийг явуулаад “Энэ их хурдан, 22 цагаас өмнө дансанд нь мөнгө орчихдог, манай эгчид итгэж болно, өмнө нь бас ингэж авч байсан” гэхээр нь 200,000 төгрөг, 50,000 төгрөг, 50,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хулан эгчийнх нь утас холбогдохгүй, Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах нь худлаа болчихлоо, буцаад Улаанбаатар банкнаас дахиад зээл авах гээд үзье гэхээр нь 240,000 төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах У банкны АТМ-ээс шилжүүлсэн, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би хөдөөнөөёс хотод ирсэн, манай гэрийнхэн гэртээ байхгүй, түлхүүр аваад хөдөө явчихжээ, тэгээд ПС-нд хоноод мөн найзын машинд унтаж байсан чинь журмын хашаа руу ачаад явчихжээ, гээд 30,000 төгрөг, 40,000 төгрөгөөр нийт 70,000 төгрөг Баянгол дүүргийн 3 дугаар хороо 65-19 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн юм. Өөр хүний дансаар буюу эгч Оюунчимэгийн дансаар нийт 1,170,000 төгрөг, мөн эгч Энхчимэгийн дансаар 200,000 төгрөгийг тус тус Ц.Тий данс руу шилжүүлж байсан. Ингээд өөрийн дансаар нийт 1,670,000 төгрөг, хүний дансаар 1,370,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн юм. Би Ц.Тд эгч Оюунчимэгийн дансаар 1,200,000 төгрөгийг өөрөөсөө гарган 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн. Тиймээс би Ц.Тээс нийт өгсөн мөнгө болох 3,040,000 төгрөгийг нэхэмжилж бүрэн авмаар байна” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 179-181 дүгээр тал),

-Хохирогч Х.Нгийн У банк дахь 5041466863 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримтууд (2 дахь хавтаст хэргийн 168-169, 170-173 дахь тал),

6. Хохирогч Т.Оюунжаргалыг залилсан хэргийн тухайд:

-Хохирогч Т.Оюунжаргалын: “...Би хувиараа олон улсын хувьцаа авах, зарах хувийн бизнес эрхэлдэг юм. Гэтэл манай найз Баярбат 2018 оны 01 дүгээр сард Т гэх оюутан залууг танилцуулж байсан. Ттэй түүнээс хойш найзын харьцаатай байдаг юм. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Апикс кредит” ББСБ дээрээ байж байтал Т уйлчихсан орж ирээд “найз нь хүнээс мөнгө зээлээд мөрийтэй тоглоом тоглоод өрөнд орчихлоо найздаа туслаач” гэхээр нь найз Э.Мөнхбатаас 500,000 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан авч Тий 5174037117 дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Маргааш нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Тий данс руу өөрийнхөө данснаас 950,000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ээж И.Оийн 5020269520 гэсэн данснаас Тий 5174037117 дугаарын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөө надаас 19,000,000 төгрөг авсан. Энэ мөнгийг Дүнжингарав худалдааны төвийн капитрон банкнаас аваад бэлнээр өгсөн юм. Т өөрөө санаж байгаа. 2018 оны 9 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд нийт 20,000,000 төгрөгийг ээж О болон миний дансаар шилжүүлж авсан. 2018 оны 9 дүгээр сарын 28-наас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 10,000,000 төгрөгийг би өөрийнхөө 5085217769 дугаарын данснаас Тий 5174037117 дугаарын данс руу шилжүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөгийг өөрийнхөө данснаас Тий данс руу шилжүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тд 2,800,000 төгрөг бэлнээр өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг Германд байдаг машины ченж ахаасаа машин захих гэсэн юм гээд байхаар нь өөрийн 5085217769 дугаарын данснаас Тий 5174037117 дугаарын данс руу шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 24,000,000 төгрөгийг манай ээжийн ажил болох Улаанбаатар хотын банкны дотроос аваад явсан. Энэ мөнгө нь манай хамаатны эгч Солонгос Улс руу явж эмчилгээ хийлгэх зардлын вон байснаас 24 сая төгрөгтэй тэнцэх вон авч явсан. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг дансаар шилжүүлж авсан. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг манай ээжийн дансаар шилжүүлж авсан. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн данснаас Тий данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 02 дугаар сарын 13-наас 2019 оны 4 дүгээр сарын 10-ны хооронд 11,900,000 төгрөгөөс 8,200,000 төгрөгийг манай ээжийн данснаас Тий данс руу шилжүүлсэн. Тэр өдрөө 3,700,000 төгрөгийг миний данснаас Тий данс руу шилжүүлсэн юм. Ингээд нийт 123,150,000 төгрөгийг залилж авчхаад уулзахгүй, утас нь холбогдохгүй сураггүй алга болсон. ...Ц.Ттэй хамтарч “Х bit ferox” цахим бооцоот тоглож ашиг орлого олсон зүйл байхгүй. Ц.Т нь ганц ч төгрөг буцааж төлсөн зүйл байхгүй. Тухайн үед Ц.Т нь надад карт байхгүй байна, надад өгч байгаач гээд миний картыг тухайн үед ашиглаад явж байсан тэгээд миний карт руу мөнгө орж байсан байна лээ, нийлбэр дүн нь 2,000,000 орчим төгрөг болсон байсан 20,00-50,000 төгрөгийн хооронд мөнгө орсон  байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 247-250, 8 дахь хавтаст хэргийн 105 дугаар тал),

-Гэрч О.Жийн: “...Т нь Оюунжаргалаас удаа дараа мөнгө төгрөг зээлж авдаг байсныг нь мэднэ. Яг хэдэн төгрөг яаж өгч авалцаж байсныг нь хараагүй. Нэг удаа Оюунжаргал нь Тий данс руу мөнгө шилжүүлж байсан. Оюунжаргал нь сүүлд ярихдаа 100,000,000 гаран төгрөг Тд алдлаа гэж ярьж байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 1 дүгээр тал),

-Гэрч И.Оийн: “...Миний нэхэмжлэх мөнгөн дүнгийн баримтын тооцоо 101,970,000 төгрөг, үлдэгдэл хохирлыг манай Оюунжаргалаас авсан байгаа” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

-Шүүгдэгч Ц.Тий 5174037117 дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3 дахь хавтаст хэргийн 33-44 дүгээр тал),

-Гэрч И.Оийн У банк дахь 5020269520 тоот, хохирогч Т.Оюунжаргалын У банк дахь 5085217769 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд (3 дахь хавтаст хэргийн 53-92 дугаар тал),

7. Хохирогч Б.Бг залилсан хэргийн тухайд:

-Хохирогч Б.Бгийн: “...2020 оны 01 дүгээр сарын дундуур байх манай хүү Ж надад ээжээ би Т гээд хүүхдэд өөрийн гар утас, зөөврийн компьютер барьцаанд тавьчихсан гэж хэлсэн. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Жын гар утас, зөөврийн компьютер байхгүй гэдгийг мэдсэн. Тэгээд юу болсон талаар асуухад Т гар утас, зөөврийн компьютерээ тавьчих гэхээр нь ээж зөвшөөрөхгүй байна, үгүй гэж хэлсэн. Тэгэхэд найз нараасаа асуугаад өгөөч өдрийн 100,000 төгрөгөөр түрээсэлье гэхээр нь ангийнхаа 3 хүүхдийн зөөврийн компьютерыг нь тавиад 520,000 төгрөгөөр тавьсан байсан. Энэ мөнгийг бол Т бүгдийг нь авсан гэсэн. Тэгээд Т авч өгөхгүй болохоор өөрийн зөөврийн компьютерээ тавиад хүүхдүүдийн зөөврийн компьютерыг барьцаанаас чөлөөлж өгсөн байсан. Ингээд дахиад тавьсан зөөврийн компьютер, гар утсыг нь 1,869,300 төгрөгийг төлж авсан юм. Энэ асуудлаас болоод 4,383,100 төгрөгийн хохирол учирчхаад байна. Би энэ гар утас, зөөврийн компьютерыг өөрийн мөнгөөр хүүдээ авч өгсөн учраас миний өмч байгаа юм. “Айфоне икс макс” гар утсыг 1,800,000 төгрөгөөр үнэлнэ. Зөөврийн компьютерыг нь 2,000,000 төгрөгөөр үнэлж байна. Ингээд нийт 8,183,000 төгрөгийн хохирол учраад байна....Би энэ хэрэгт хохирогчоор оролцоно, яагаад гэхээр би өөрөөсөө мөнгө гаргаж Ц.Тий тавьсан эд зүйлийг авсан. Би одоо Ц.Тээс 4,383,100 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 147-148, 8 дахь хавтаст хэргийн 91 дүгээр тал),

-Хохирогч Б.Жын: “...Энэ хэрэгт цаашид Б.Б нь хохирогчоор тогтоогдож явагдана. Тий өгсөн Самсунг эс6 загварын гар утас нь ажилладаггүй гар утас байсан зүгээр харагдах байдлаараа ээждээ үзүүлээрэй гээд надад өгсөн. Тухайн үед ажиллаагүй болохоор тухайн гар утсыг нь хаясан” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 98 дугаар тал),

-Хохирогч Б.Жын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Peace mall” төвийн дэргэд байрлах ломбардад Айфоне икс макс загварын гар утас, НР загварын зөөврийн компьютерыг барьцаанд тавьсан. Дараа нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би хүүхдүүдийн зөөврийн компьютер ломбардаас авч өгөх гээд өөрийн НР загварын зөөврийн компьютерээ Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Өргөө кинотеатраас 25 дугаар эмийн сан уруу уруудах замд байрлах ломбардад 850,000 төгрөгөөр барьцаалсан. Үүний дараа 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн хойд захад байрлах “Андууд” гэдэг ломбардад “Айфоне икс макс” загварын гар утсаа 750,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Т ах гуйгаад байсан болохоор эд зүйлээ барьцаанд тавьсан. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Т ах “надад мөнгө орж ирнэ” гээд байхаар нь итгээд өөрийн гар утсаа барьцаалсан. Т ах 1,195,000 төгрөгийг өөрийнхөө данс руу хийлгэсэн бөгөөд бусад мөнгийг Тд бэлнээр авч байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 108 дугаар тал),

-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 3 дугаар  сарын 18-ны өдрийн 397 дугаартай “Айфоне икс макс загварыг гар утас болон “НР нөүт” загварын нөүтбүүкийг нийт 3,150,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 160 дугаар тал),

8. Хохирогч Г.Гыг залилсан хэргийн тухайд:

-Хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болох хохирогчоор өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Т яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, гар утсаа нэг хоногийн хугацаатай барьцаанд тавьчих гээд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс молл дэлгүүрийн орчим байдаг ломбардад миний нэрээр 120,000 төгрөгөөр тавиад мөнгийг нь өөрөө авсан. Т ахдаа утсаа нэг хоног хэрэглүүлээд өгөөч гээд гуйгаад байхаар өөрийн Айфоне 6 эс маркийн гар утсаа Тд өгөөд явуулсан. ...Надаас 120,000 төгрөг авсан өдрөө миний картыг авсан бөгөөд миний картад түүнээс хойш тэтгэлгийн 100,000 төгрөг, ар гэрээс шилжүүлсэн 25,000 төгрөг байсныг бас авсан байна лээ” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 109-111, 154-155 дугаар тал),

-Хохирогч Г.Гын У банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3 дахь хавтаст хэргийн 122-126 дугаар тал),

9. Хохирогч Т.Б-Эрдэнийг залилсан болон хохирогчийн өөрийн “А рент” ХХК-ийн эд хөрөнгийг завшсан хэргийн тухайд:

Хохирогч Т.Б-Эрдэнийн: “...Би Сүхбаатар дүүргийн Шангрилла худалдааны төвийн байранд Амашины түрээсийн үйл ажиллагаа явуулдаг “Арент” ХХК-тай. Цэнд-Аюуш овогтой Т нь Лексус 570 маркийн 33-37 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өдрийн 350,000 төгрөгөөр 2 өдрийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулж, гэрээний дагуу 2,000,000 төгрөг барьцаалсан. Өмнө нь манай компаниас 1 удаа тээврийн хэрэгсэл түрээсэлж байсан. Хоёр өдрийн дараа Ц.Тэмүүлэнтэй холбогдож хугацаа хэтэрсэн талаар хэлтэл сонгуулийн ажилтай байгаа тул 1 сарын хугацаагаар сунгана гэж хэлсэн. Сонгуулийн дараа дахин түүнтэй холбогдоход би 9 сар хүртэл сунгахаар боллоо гэж хэлсэн. Ta төлбөр тооцоогоо хий гэж хэлэхээр “...гадны данснаас өөрийн мөнгийг татахын тулд надад мөнгө хэрэгтэй байна. Би мөнгөтэй болж байж танай төлбөрийг хийх боломжтой” гэж гуйгаад байхаар нь би 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл түрээслэхдээ Тий барьцаалсан 2,000,000 төгрөг, мөн өөрийн хувийн данснаас 8,000,000 төгрөгийг ......, 406126300, 3155105225 тоот данснуудад хувааж шилжүүлсэн боловч одоо болтол машин болон мөнгө өгөлгүй алга болсон. Манай компани 570 маркийн 33-37 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ЖПС-ийг шалгахад дандаа хөдөө орон нутгаар яваад байсан. Тэгээд сая Улаанбаатар хот Баянбүрдийн ойролцоо заагаад байхаар нь яваад очтол Вьетнам засварын газарт “..хойд гупер нь хагарсан, урд 2 их гэрэл, арын кырлан дээр байдаг 2 жижиг гэрэл, арын чирэгчийн таг” зэрэг эд анги нь байхгүй байдалтай байсан. Тээврийн хэрэгсэл түрээсэлсэн 31,500,000 төгрөг, дансаар шилжүүлсэн 8,000,000 төгрөг, машины засварын зардал зэргийг нэхэмжилж байна. ...Би машинаа түрээслээд сарын дараа машины түрээс төлөх талаар ярихад Ц.Т нь миний хийж байгаа ажлын мөнгө Монгол Улс руу банкны данс руу мөнгө орж ирэхэд тодорхой хэмжээнд мөнгө хэрэгтэй байна. Та түр мөнгө өгчихвөл би буцаагаад мөнгө гаргаж аваад төлбөрөө төлье гэсэн тэгэхээр нь би итгээд эхлээд 2020 оны 7 дугаар сарын 01-09-ний хооронд Ж гэх хүний данс руу 4,705,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 11-24-ний хооронд өөрийн найз охин гэх Эийнх нь дансаар 2,070,000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр найз гэх Мөнгөндуулга гэх хүний дансаар 110,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 20-25-ны хооронд эмээгийн данс гэсэн дансаар 1,121,100 төгрөг тус тус шилжүүлж авсан. Ингээд нийт надаас 8,006,100 төгрөг авсан байгаа энэ мөнгө бол машин түрээстэй огт хамаа байхгүй, би машины түрээс болон машиныг бүрэн бүтэн авах зорилгоор итгэж дээрх мөнгийг шилжүүлсэн. ...Би энэ хугацаанд ганц ч төгрөг буцааж аваагүй одоо миний нэхэмжилж байгаа нийт мөнгө 10,006,100 төгрөг байгаа” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 238- 240, 8 дахь хавтаст хэргийн 88 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч Т.Чын: “...Би тухайн эд зүйлийг 400,000 төгрөгөөр худалдан авсан харин дараа нь цагдаагийн байгууллагаас хураан авсан. Би тухайн эд зүйлийг гэмт хэргийн замаар олж авсан зүйл гэж мэдээгүй. Би 400,000 төгрөгөө гаргуулж авмаар байна. ...Би өөрийн сэлбэгийн дэлгүүрээ ажиллуулж байхад 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20-25 насны эрэгтэй орж ирээд Лексус-570 маркийн Амашины нүүр 500,000 төгрөгөөр авчих гэхээр нь авахгүй гэсэн чинь ойр ойрхон гуйж орж ирээд 400,000 төгрөгөөр гэхээр нь би авсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 243, 4 дэх хавтас хэргийн 7 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч Э.Тгийн: “...2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Т мөнгө хэрэгтэй байна гээд миний нөүтбүүкийг 1,000,000 төгрөгөөр ломбардад тавиулсан. Ттэй 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр уулзахад "...надад мөнгө байдаггүй, чи миний машины гэрэлтүүлгийг тайлаад авчих... гэхээр нь би найз Анхбаярын хамт /Т Анхбаярт бас өртэй байсан юм байна лээ/ Тий таньдаг вьетнам засвар дээр машиныг нь авч очоод урд 2 гэрэл, хойд 2 гэрэл, нүүрийг нь тайлуулж аваад Тийг өөрийг нь дагуулаад 3 дугаар сургуулийн урд талын Лексус ланд сэлбэгийн дэлгүүрт нүүрийг нь зарсан бөгөөд мөнгийг нь Т аваад бид хоёрыг гэрлүүдээ зараад мөнгө болгоод авчих тэгээд ер салъя гээд яваад өгсөн. Т зун бид нартай уулзалдахад Лексус-570 маркийн 33-37 УБА улсын дугаартай Амашин уначихсан сарын 5,000,000 төгрөг төлөөд авч байгаа гэж байсан. Би өөрийнх нь машин гэж бодсон. ...Бид хоёрын хооронд мөнгөний асуудал байгаа миний Делл брендийн нөүтбүүкийг 2020 оны 8 дугаар сард ломбардад барьцаанд 1,000,000 төгрөгт тавьж мөнгийг нь Т авсан ба 2-3 хоногоос аваад өгнө гэсэн тэгээд авч чадахгүй болохоор нь би өөрөө хүний хамт 1,100,000 төгрөг өгч ломбардаас авсан. Би 1,100,000 төгрөгөө гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 246, 4 дэх хавтаст хэргийн 5-6 дугаар тал),

-Гэрч О.Жийн: “...Т миний Голомт банкны ...... дугаартай дансыг 2020 оны 5 сараас хойш ашиглаж байсан. Би түүнд нууц код, нэвтрэх нэр, виза картаа өгсөн, тэрнээс хойш буцааж аваагүй” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 4 дүгээр тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “үнэлэгдэж буй Амашины зардал 5,660,000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан (4 дэх хавтаст хэргийн 13-18 дугаар тал),

-Амашины түрээсийн гэрээ (4 дэх хавтаст хэргийн 34-37 дугаар тал),

-“Арент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Б-Эрдэнийг томилсон итгэмжлэл (3 дахь хавтаст хэргийн 249 дүгээр тал),

-Иргэний нэхэмжлэгч Э.Т, Т.Ч нараас эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 234-235 дугаар тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-Эрдэнэд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 236 дугаар тал),

10. Хохирогч Л.Бг залилсан хэргийн тухайд:

-Хохирогч Л.Бгийн: “...Анх 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр миний бие өөрийн найз О /91168055/-ы хамт Оы найзууд болох Дархан, Д /95799994/, Т /95558599, 85809306/ нартай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уулзаж хамтдаа Хэнтий аймаг руу явах талаар ярилцсан. Тухайн үед би Ооор дамжуулан түүний найзууд болох Дархан, Д, Т нартай танилцсан юм. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 11-ний оройн 23 цагийн орчимд бид 5 хамтдаа Хэнтий аймаг руу явж Дгийн ахынд очсон бөгөөд Хэнтийд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн орчимд очоод тухайн өдөртөө тэндээ байж байгаад 22 цагийн орчимд буцаад Улаанбаатар руу гарсан. Ингээд явах замдаа л бид хоорондоо нэг нэгнийхээ талаар ярилцаж нэгнээ мэдэх болцгоосон. Улаанбаатарт ирснээс хойш миний бие Ттэй инстаграмаар харилцаж хэдэн өдөр болсон бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Т нь чатан дээр өөрийн 95558599 гэсэн дугаарыг үлдээсэн бөгөөд “зав гарахаараа эргүүлээд залгаарай” гэсэн зүйлийг бичсэн байсан. Тэгээд би утас руу нь залгаад юу болсон талаар асуухад надад “...чи надад 1,3 сая төгрөгийг 5 хоногийн хугацаатай түр өгөөч найз нь хугацаанаасаа хэтрэхгүй, бүр болохгүй бол машинаа тавиад ч хамаагүй мөнгийг нь өгнө. Уг мөнгөөр би банкин дахь дансны битүүмжээ арилгуулах гэж байгаа юм” гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр нь би түүнд итгээд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3, 4 дүгээр хорооллын Модны 2-ын ойролцоо 1,3 сая төгрөгийг бэлнээр машинд нь өгсөн. Тухайн үед машинд бид хоёроос өөр хүн байгаагүй, ямар нэгэн баримт үлдээгүй. Гэхдээ чатаар мөнгө авсан тухайгаа тодорхой бичсэн байгаа. Уг 1.3 сая төгрөгийг би байгууллагаасаа зээлж авч өгсөн мөнгө юм. Харин маргааш өдөр нь би Тд “банкны битүүмжээ гаргуулсан юм уу” гэхэд надад “...буруу дансны битүүмжээ төлчихжээ, тиймээс 1,2 сая төгрөгийг дахиад зээлээч, би одоо яг зөв дансны битүүмжээ арилгуулна. Мөнгөний хүүг нь бодож нэмж өгнө” гэж хэлсэн бөгөөд миний бие түүнд нэг их зүйл бодолгүй 1.2 сая төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа АТМ-с гаргаж бэлнээр өгсөн байгаа. Уг мөнгийг мөн байгууллагаасаа зээлж авч Тд өгсөн юм. Ингээд миний бие нийт 2,5 сая төгрөгийг байгууллагаасаа зээлж бэлнээр Тд өгсөн байгаа бөгөөд мөнгөө буцаан авах өдөр нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байсан юм. Ингээд 6 дугаар сарын 22-ны өдөр мөнгөө авъя гэхэд Т нь надад “..би банкинд төлбөр төлөх шаардлагатай болчихлоо, найзад нь мөнгө зээлэх хүн үнэхээр олдохгүй байна. Найздаа 900,000 төгрөг нэмж зээлээч хэд ч хамаагүй болгоод өгье” гэж хэлсэн ба миний бие түүнд мөнгө нэмж зээлэхээр болоод дансыг нь асуутал надад 5749981213 гэсэн Э гэх хүний данс өгсөн бөгөөд тус данс руу нь би 900,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с шилжүүлсэн. Тухайн үед мөнгөө авахдаа надад “маргааш мөнгөний асуудал шийдэгдэнэ” гэсэн утгатай зүйл ярьсан. Харин маргааш өдөр нь би мөнгөө авахаар асуух үед Т нь надад банкны хүн хүлээж бай гээд байна гэж хэлсэн бөгөөд үүнээс хойш 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мөнгө орсон үгүйг асуухад надад “...ажлын цагтаа багтаад мөнгө орно” гэсэн зүйл хэлсэн. Тэгээд ажлын цаг дууссанаас хойш буюу 19 цагийн орчимд Тээс дахиж мөнгөө асуутал надад “..би банкин дээр байна банкнаас 3-5 хоног хүлээгдэж байж мөнгө маань гарна” гэсэн зүйл хэлсэн. Тухайн үед би Тд “...давхар мөнгө зээлж авч чамд зээлдүүлсэн, тэр хугацаа маань болохоо байгаад хугацаа хэтэрчхээд байна, өнөө маргаашдаа мөнгийг маань олоод шилжүүл” гэхэд надад “...700,000 төгрөгийн шимтгэл төлвөл, 2-3 цагийн дотор мөнгө маань гарах юм байна” гэж хэлэхээр нь би өөрийнхөө мөнгийг Тээс яаралтай авахын тулд 700,000 төгрөгийг Тд шилжүүлэхээр болсон. Тий над руу явуулсан ...... гэсэн дугаартай Голомт банкин дахь Ж гэх хүний данс руу өөрийн данснаас 700,000 төгрөгийг шилжүүлэхдээ эхлээд тус 700,000 төгрөгийг өөрийн дүү Аззаяагийн 5034724304 гэсэн данс руу шилжүүлж дүүгийнхээ интернэт банкийг ашиглаж, Ж гэх хүний данс руу Тий хэлсний дагуу 700,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр шилжүүлсэн. Ингээд мөнгөө авъя гэхэд өнөөдрийг хүртэл банкин дээр байна. Асуудалтай байна, өнөөдөр л хүлээчих, маргааш өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрээд байна. Миний бие Тд нийт 4,1 сая төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар өгч хохироод байгаа тул хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 162-163 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч П.Амартүвшингийн: “...Миний хувьд Л.Б нь хугацаандаа надаас зээлж авсан мөнгөө өгөхгүй байсан учраас түүнээс мөнгөө нэхэж шаардах үед надад яг үнэн учраа хэлсэн юм. Л.Б нь надад хэлэхдээ түүний танил гэх мөнгийг нь авсан залуу нь худал хэлээд мөнгийг нь өгөхгүй байгаа, тиймээс цагдаад өргөдөл гаргасан гэж хэлж байсан. Миний бие тэр мөнгө авсан гэх залуутай биечлэн уулзахад надад Л.Бгаас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 166 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч Г.Шын: “...Миний бие 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Л.Б гэх найздаа найзын хувиар итгэсэн учраас 700,000 төгрөгийг зээлдүүлсэн. Мөнгө зээлдүүлэх болсон шалтгаан бол Л.Б нь “...би төслийн ажилд орсон, гадаадаас санхүүжилт нь ороод ирсэн шимтгэл төлөх хэрэгтэй байгаа юм” гэж хэлээд надаас мөнгөө зээлж авсан бөгөөд 2 хоногийн дараа буцаагаад өгнө гэж хэлж байсан учраас би өөрийн У банкны 5075362059 дугаарын данснаас Л.Бгийн данс руу 700,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө өнөөдрийг хүртэл эргүүлэн авч чадаагүй байгаа бөгөөд Л.Бгаас юу болсон талаар асуухад мөнгөө залилуулсан гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 168-169 дүгээр тал),

-Хохирогч Л.Бгийн У банк дахь 5035495882 дугаартай депозит дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 159-160 дугаар тал),

-Гэрч Т.Эийн: “...Миний бие У банкны 5749981213 гэсэн дугаарын данстай. Ц.Тийг танина, энэхүү залуу нь миний найз залуу байгаа юм. Би найз залуудаа картаа ашиглуулж байсан нь цөөхөн. Гэхдээ 1 удаа 880,000 төгрөгийг миний картаар авсан байсан гэхдээ энэ талаар сүүлд мэдсэн. Өөр мөнгө төгрөг авсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 170 дугаар тал),

-Гэрч Т.Эийн 5749981213 дугаартай, Ц.Зын 5034724304 дугаартай “У банк”-ны депозит дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 214-227 дугаар тал),

11. Хохирогч А.Уг залилсан хэргийн тухайд:

-Хохирогч А.Угийн: “...Миний бие Зайсангийн Гэрэлт хотхоны 1 дүгээр хаусны “Lobby” нэртэй кофе шопод ажилладаг байсан. 2020 оны 10 дугаар сард “Т” гэх нэртэй хэрэглэгчээс манай кофе шопын хаягийг асууж анх чат бичиж холбогдож байсан. 2021 оны 5 дугаар сарын 02-ны оройны 23 цаг 23 минутад над руу “Т” гэх хаягаасаа “Ёстой уучлаарай юм асуух гэсэн юм. Миний дансанд барилт хийгдчихсэн юм шиг байна. 48 цагийн хугацаатай яаралтай хүн рүү мөнгө шилжүүлэх гээд дутаад 2 дахь өдрийн 12 цаг хүртэл их биш багахан мөнгө зээлэх боломж байгаа болов уу” гэх мэт худал ярьж, толгой эргүүлж байсан. ...Би анх 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөгийг Тий хэлсэн Зхүү гэх хүний 2115107850 данс руу 200,000 төгрөг, 290,000 төгрөг, 375,000 төгрөг шилжүүлсэн юм. 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дээрх данс руу 800,000 төгрөг, 750,000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 сая төгрөг шилжүүлсэн, 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 сая төгрөг шилжүүлсэн, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1,900,000 сая төгрөг шилжүүлсэн, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 350,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт өөрийнхөө данснаас 9,765,500 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд найз ......ы данснаас 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 600,700 төгрөг, 11-ний өдөр 200,000 төгрөг, 67,500 төгрөг, нийт 868,200 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн бөгөөд нийт дансаар 10,633,700 төгрөг шилжүүлсэн юм. Би одоо нийт дансаар шилжүүлсэн 10,633,700 төгрөгийг нэхэмжилж байна. Би бэлнээр өгсөн 4,000,000 төгрөгийг нотлох баримт надад байхгүй байгаа бөгөөд бэлэн байсан мөнгөө өгсөн юм. Уг мөнгө бэлэн надад байсан талаар гэрчлэх хүн байхгүй болохоор дансаар шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 114-116 дугаар тал),

-Гэрч Ж.Зхүүгийн: “...Миний Голомт банкны виза карт ач хүү Тд байгаа. Би өөрийн виза картаа ач хүү Цэнд-Аюуш овогтой Тд 2 жил гарангийн өмнөөс ашиглуулж байна. ...Би Хас банкинд 5002126666, У банкинд тэтгэврийн, нийгмийн даатгалын 5071281866 дугаарын данстай, 5071253816 гэсэн хоёр данстай Голомт банканд нэг данс байсан Ц.Тээс болоод хаагдсан дугаарыг нь санахгүй байна. Би Голомт банк дахь /2715107850/ дансыг өөрөө нэг ч удаа хэрэглэж байгаагүй Ц.Т хэрэглэж байсан” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 120-121, 8 дахь хавтаст хэргийн 109 дүгээр тал),

-Хохирогч Г.Угийн мөнгө шилжүүлсэн тухай баримт (5 дахь хавтаст хэргийн 94 дүгээр тал),

-Хохирогч Г.Угийн Голомт банкны депозит дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 128, 130-131 дүгээр тал),

12. Хохирогч Ж.Уын залилсан хэргийн тухайд:

-Хохирогч Ж.Уын: “...Би Ц.Тд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн 5133076880 тоот У банкны данснаас Тий өгсөн түүний эмээгийн 2715134625 тоот Голомт банкны данс руу 200,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн 5133076880 тоот У банкны данснаас Тий өгсөн түүний эмээгийн 2715134625 тоот Голомт банкны данс руу 500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн 5133076880 тоот У банкны данснаас Тий өгсөн түүний эмээгийн 2715134625 тоот Голомт банкны данс руу 170,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн 5133076880 тоот У банкны данснаас Тий өгсөн түүний эмээгийн 2715134625 тоот Голомт банкны данс руу 100,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн 5133076880 тоот У банкны данснаас Тий өгсөн түүний эмээгийн 2715134625 тоот Голомт банкны данс руу 200,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн 5133076880 тоот У банкны данснаас Тий өгсөн түүний эмээгийн 2715134625 тоот Голомт банкны данс рyy 85,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийн 5133076880 тоот У банкны данснаас Тий өгсөн түүний эмээгийн 2715134625 тоот Голомт банкны данс руу 75,000 төгрөг, мөн өөрийн найз Хэрлэнчимэгийн 5422093343 тоот У банкны дансаар 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг тус бүрийг шилжүүлж нийт 1,850,000 төгрөгийг Ц.Тд өгсөн. Үүний дараа түүний Соёл велнэсс центр үйлчлүүлээд төлөөгүй байсан мөнгө болох 459,600 төгрөгийг би өөрийн цалингаасаа суутгуулж Ц.Тий өмнөөс төлчихсөн юм, яагаад тэгсэн бэ гэхээр би төлбөрөө төлөөгүй байх үед нь гадагшаа гаргаад явуулчихсан юм, харин түүний найз охин нь хоосон цүнхээ орхиод эмийн сан орчхоод ирье гэж хэлээд тэр чигтээ алга болчихсон. Ц.Тийг 2020 оноос хойш ер нь бол зүс таньдаг байсан юм, манай Соёл велнесс төвөөр зөндөө үйлчлүүлдэг байсан юм. Тэгээд бас 2021 оны 8 сард байх Ц.Т найз охины хамтаар манай Соёл велнэст үйлчлүүлэхдээ цагаар тооцоогоо бодуулаад төлбөр нь нилээн их гарчихсан байх үед нь би очиж ресейпшн дээр хоногоор төлбөрийг нь бодуулаад тусалж байсан юм, байнгын үйлчлүүлэгч болохоор бас уян хатан байх хэрэгтэй байсан, тэгээд л ер нь бие биеэ таних болсон. Ц.Т нь надад 22,792,960 төгрөгийн үлдэгдэлтэй дансны зураг мөн Голомт банкнаас ирсэн мессэжний зураг явуулаад мөнгөө татаж авах гэхээр шимтгэл төлөх хэрэгтэй байна, чи надад 1,850,000 төгрөгийг зээлээч би мөнгөө авахаараа чамд 1,000,000 төгрөгийг нэмээд буцаагаад мөнгийг чинь өгье гэж хэлсэн, тэгээд эмээтэйгээ цуг Голомт банк орох хэрэгтэй байна гэж хэлээд явсан. Тэгээд Голомт банкинд байгаа зураг явуулаад өнөөдөр банк хаачихлаа маргааш ахиад орно гэж хэлсэн, тэгээд маргааш нь найз охин нь гараад явчихсан юм. Бид хоёр Инстаграм чатаар харьцаж байсан. Тэгээд надад мөнгийг маань хэдэн цагийн дараа л өгнө гэж хэлсэн. Өгсөн мөнгөө цалингаас хасуулсан мөнгөтэй нийлээд 2,309,600 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 202-203 дугаар тал),

-Гэрч Т.Эийн: “...Уаас хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй байна. У, Т хоёр ямар харилцаатай болохыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 207 дугаар тал),

-Хохирогч Ж.Уын У банкны депозит дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 218-219 дүгээр тал),

-“МЧБС” ХХК-иас тооцоо бодож ирүүлсэн албан бичиг болон тооцооны баримтууд (8 дахь хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),

13. Хохирогч Д.Уийг залилсан хэргийн тухайд:

-Хохирогч Д.Уийн: “...Би энэ мөнгийг мөн У банкны данс руу нь Монгол мөнгөөр 715,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,023,000 төгрөгийг Голомт банкны 1105133797 данс руу шилжүүлсэн. Энэ мэт шалтгаанаар дансыг битүүмжээс салгана, салгасны дараа танаас авсан мөнгийг өгнө гэсэн шалтгаанаар 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс нийтдээ 17,552,500 төгрөгийг надаас авсан. Би Этэй 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр утсаар холбоо барихад, надад би аваагүй манай найз залуу аваад байсан байна лээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 19 дүгээр тал),

-Гэрч Т.Эийн: “...Би Д.Б гэх хүнээс өөрийн эзэмшлийн Голомт банкны 1105133797 дугаарын данс, У банкны 5749981213 дугаарын дансаар 17,552,500 төгрөгийг аваагүй. Би өөрийн У банкны дансыг Тий гар утсан дээр 2020 оны 7 дугаар сараас хойш өөрөө хэд хэдэн удаа ордог байсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сараас хойш огт ордоггүй байсан. Т дансны дугаар болон пин кодыг нь /0330/ гэдгийг мэддэг байсан. Голомт банкны дансыг Ттэй хамт Голомт банкин дээр очоод интернэт банкны үйлчилгээ нээлгүүлж байсан” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

-Хохирогч Д.Уийн ХХБанк дахь 404207624 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (6 дахь хавтаст хэргийн 26-31 дүгээр тал),

-Т.Эийн Голомт банкны 1105133797, У банкны 5749981213 дугаартай данснуудын хуулга (6 дахь хавтаст хэргийн 144-203 дугаар тал),

14. Хохирогч Б.Аг залилсан хэргийн тухайд:

-Хохирогч Б.Агийн: “...Би урьд өгсөн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй тухайн үед үнэн зөв мэдүүлсэн” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 15 дугаар тал),

-Б.Агийн гэрчээр өгсөн: “...Би Ттэй 2021 оны 8 дугаар сард саунд танилцсан. Тэгээд миний утсанд инстаграмаар харилцаад түр хугацаанд мөнгө зээлээч, маргааш өгнө гэхээр нь 600,000 төгрөг зээлсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр авсан. Тэгээд Т нь надад зураг явуулаад өөрийгөө цахим арилжаа хийдэг гэж ойлгуулаад, би тэрэнд нь итгээд нийт 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 7,900,000 төгрөгийг Тий эмээгийн дансанд хийсэн. Тухайн данс нь Зхүү гэдэг хүний нэртэй 2715107850 гэсэн дугаартай Голомт банкны данс байсан. Тэрнээс хойш залгахаар утсаа авахгүй, хариу бичихгүй байсан. У банкны 5022920992 дугаартай дансны үлдэгдэл эхлээд 85,585,750 төгрөг байна гэж хэлээд мөнгө авдаг байсан” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 12 дугаар тал),

-Хохирогч Б.Агийн эзэмшлийн У банкны 5011546687 дугаартай дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 18 дугаар тал),

-Хохирогч Б.А нь найз болох Анударийн 5133271407 дугаартай, ээж Тогтзаяагийн 5007333968 дугаартай данснаас шүүгдэгч Ц.Тд шилжүүлсэн дансны хуулгууд (8 дахь хавтаст хэргийн 168-171 дүгээр тал),

-Хохирогч Б.Агийн интернэт цахим орчинд “Т” гэх хаягтай харилцаж байсан бичвэрүүдийн хуулбар (7 дахь хавтаст хэргийн 19-21 дүгээр тал),

15. Хохирогч Т.Э, “Т М Лоджэ” амралтын газрын менежер ажилтай хохирогч Л.З, мөн тус амралтын газрын менежер ажилтай хохирогч Г.Г нарыг залилсан хэргийн тухайд:

-Хохирогч Л.Зын: “...Би Н дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т М Лоджэ” амралтын газрын менежерээр ажилладаг юм. 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр манай амралтын газраар байнга ирж үйлчлүүлдэг Ц.Т гэх залуу найз охиныхоо хамт ирсэн юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би ажлынхаа байранд байж байтал Ц.Т нь над дээр хүрч ирээд миний утасны дугаар, фэйсбүүкийг асуугаад надад өөрийнхөө дансны хуулгыг харуулахад дансанд нь ойролцоогоор 175 сая төгрөг байсан. Тэгээд надаас “юм гуйх гэсэн юм, би чат бичье” гээд өрөө лүүгээ явсан. Төд удалгүй над руу “Т.Ц” нэртэй фэйсбүүк хаягаар миний “Lhagwaa Zoloo” гэсэн фэйсбүүк хаяг руу “би Bitcoin арилжиж гадаад гуйвуулга хийдэг юм. Одоогоор миний данс битүүмжлэлтэй байгаа юм. Гадны гуйвуулга учраас би дансны шимтгэл татвар төлөх ёстой болчихоод байна. Та надад 1,400,000 төгрөг зээлээч, өнөөдөртөө буцаагаад өгье” гэсэн чат бичсэн. Тэгээд би зээлэхээр болтол над руу Голомт банкны 2715134625 тоот Зхүү Жанчив гэсэн нэртэй данс явуулсан. Тэгэхээр нь би тэр данс руу өөрийнхөө У тоот данснаас 1,400,000 төгрөгийг явуулсан. Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дахиж над руу чат бичээд “миний мөнгө их хэмжээний гүйлгээ болохоор уддаг юм байна, та дахиад надад 1,200,000 төгрөг зээлээч” гэж чат бичсэн. Түүний дагуу би дахин өөрийнхөө У тоот данснаас Голомт банкны 2715134625 тоот Жанчив Зхүү гэсэн данс руу 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр над руу дахин “мөнгө дутчихлаа, дахиад мөнгө зээлээч” гэхээр нь би дахин өмнөх данс руугаа өөрийнхөө данснаас 750,000 төгрөг, 450,000 төгрөг явуулсан. 2021 оны 10 дугаар сарын 09-нд бас 1,700,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 850,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,700,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 787,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 450,000 төгрөгийг надаас зээлж авсан. Тухай бүртээ л татвар шимтгэл төлнө, энэ сүүлийн татвар, энэ хамгийн сүүлийн төлбөр гэх мэтчилэн надаас мөнгө нэмж зээлсээр байсан. Тэр болгон дээрээ л надад ямар нэгэн мэйл, банкны бичиг баримт гэх мэт зүйлс хэлээд намайг итгүүлж, мөнгө нэмж авсаар байсан. Тэгээд Ц.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр амралтын газраас “банк орж мөнгө төгрөгөө авна” гэсэн зүйлс ярьсаар 13 цагийн үед явсан гэсэн. Араас нь найз охин нь 16 цагийн үед явсан гэж манай амралтын газрын ажилчид ярьж байсан. Дараа нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “одоо сүүлийнх нь, тэгээд яг мөнгө орж ирэх гээд байна” гээд 5622589059 дугаартай Жанчив Зхүү гэсэн данс руу 675,500 төгрөг шилжүүлж авсан. Дараа нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр надаас дахиад мөнгө зээлээч гэхээр нь би “мөнгө өгөхгүй, надад ямар нэгэн баталгаатай зүйл хэрэгтэй, би ямар нэг баталгаатай зүйлгүйгээр мөнгө зээлэхгүй” гэж хэлтэл над руу өргөдөл шиг нэг зүйл бичээд гэрийн хаяг дансны дугаар гарын үсэг гэх мэт зүйл бичснийгээ өөрийнхөө зурагтай хамт явуулахаар нь би итгэсэн. Тэгээд Голомт банкны 2715134625 тоот Жанчив Зхүү гэсэн данс руугаа 210,000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн нөхөр О.Бынхоо данснаас 280,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 170,000, 250,000, 80,000 төгрөгийг мөн өөрийн У банкны У тоот данснаасаа 240,000 төгрөг, 245,000 төгрөгийг шилжүүлээд өөр мөнгө шилжүүлээгүй, залилуулчихлаа гэж бодоод өргөдөл гаргасан юм. Нийт 11,137,500 төгрөгийг Ц.Т рүү шилжүүлж залилуулсан. Мөн амралтын газрын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт тооцоо нь 21,000,000 төгрөг болсон байсан” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 92-93 дугаар тал),

-Л.Зын эзэмшлийн У банкны У дугаартай дансны болон О.Бын дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 153-159 дүгээр тал),

-Иргэнийн нэхэмжлэгч, хохирогч Г.Гын: “...Би Н дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т М Лоджэ” амралтын газрын менежерийн албан тушаалд ажилдаг юм. 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Т гэх манай амралтын газраар нэлээн олон удаа үйлчлүүлж байсан зүс таних залуу амралтын газарт найз охин Т.Эийнхээ хамтаар ирж амрахаар болсон юм. Тэгээд манай амралтын газрын 3007 тоот өрөөнд байрласан. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн орчимд би 3007 тоот өрөөний тооцоог авахаар тус өрөөнд очтол Ц.Т нь надад “би гадаад гүйлгээний татвар төлөх гэсэн юм, та 3,500,000 төгрөг надад зээлээч, та надад итгэхгүй байвал надтай хамт банк орчихоод ирэх юм уу” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Ц.Тий цагаан өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд нь суугаад Н дүүргийн 6 дугаар хорооноос гарч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх У банкны төв салбар дээр очтол ажлын цаг дууссан гээд хаалгаа барьж байсан. Маргааш нь буюу 10 дугаар сарын 13-ны өдөр надаас дахиад “мөнгө зээлээч” гээд амралтын газрын захиалга авдаг утас руу залгасан. Тэгээд би Ц.Тд өөрийнхөө 5749272252 тоот данснаас түүний мөнгө явуул гэсэн данс руу нь 3,500,000 төгрөг явуулсан. Энэний дараа надад Ц.Т нь өөрийнхөө У банкны интернэт банкаар нэвтэрч 175 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаа харуулаад “миний энэ данс барилттай байгаа, би гадаадаас мөнгө татаж авах гуйвуулга хийх гэсэн чинь надад мөнгө хэрэгтэй байна” гэж хэлээд дахин 2,000,000 төгрөг зээлсэн. Энэ мэтчилэн “одоо хэдэн төгрөг өгчихвөл боллоо” гэсээр надаас нийт 30,000,000 гаруй төгрөгийг авсан. Энэ дунд би өөрийн ажлын газрын захирал Ц.Оргодолхуягаас 1,500,000 төгрөгийг эзэлж Ц.Т рүү явуулж ч байсан. Ц.Т нь надаас мөнгө зээлэхдээ өөрийнхөө дансны үлдэгдэл, гадаадаас Жи майл хаягт нь ирсэн мэйлүүдийг харуулж надаас мөнгө зээлдэг байсан. Ингэж явсаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэг мэдэхэд л амралтын газраас гараад явсан байсан. Ц.Т нь манай “М Холдинг” ХХК-ийн “Т М Лоджэ” амралтын газарт нийт 21,008,100 төгрөгийн тооцоог төлөлгүй үлдээсэн. Намайг “М Холдинг” ХХК-ийг төлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар компаниас томилсон байгаа” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 99 дүгээр тал),

-Хохирогч Г.Гын эзэмшлийн У банкны 5749272252 дугаартай дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 165-170 дугаар тал),

-“М холдинг” ХХК-ийн Т М Лодж амралтын газраас Г.Гыг итгэмжлэгдсэн нэхэмжлэгчээр томилсон тухай албан бичиг (7 дахь хавтаст хэргийн 94 дүгээр тал),

-“М холдинг” ХХК-ийн Т М Лодж амралтын газрын нэхэмжлэл, тооцоо бүхий баримтууд (7 дахь хавтаст хэргийн 132-150 дугаар тал),

-Хохирогч Т.Эийн: “...Би анх 2020 оны 5 дугаар сард Ц.Ттэй танилцаж, 2020 оны 6 дугаар сард дотно харилцаатай болж үерхэж эхэлсэн юм. Энэ үед Ц.Т надаас “банкнаас мөнгөө гаргаж авах гэсэн юм, надад мөнгө зээлээч” гэсэн зүйлс ярьж анх удаа мөнгө зээлж эхэлсэн. Тухайн үед надаас 1,300,000 төгрөг авч байсан ба дараа нь 7 хоногийн дараа мөн ижил шалтгаанаар 1,200,000 төгрөг зээлсэн. Дахин 7 гаруй хоногийн дараа буюу 2020 оны 6 дугаар сарын сүүл үед 1,060,000 төгрөг орчим мөнгө зээлсэн. Ц.Т нь надаас мөнгө зээлэхдээ гадаад сайтаас мөнгө татах гэтэл дансны шимтгэл төлөх хэрэгтэй байна, энийг төлчихвөл би мөнгөө авчихна гэж хэлдэг байсан. 2020 оны 7 дугаар сард эхээр надаас 600,000 төгрөг дахин мөнгөө татах гэтэл болохгүй байна гэж хэлээд авсан бөгөөд дутаад байна гээд байхаар нь би дахин 8,100,000 төгрөгийг нөүтбүүкээ ломбардад тавьж, хүнээс мөнгө зээлж өгсөн. Би тухайн үед Ц.Т нь надад “У банк”-ны 70 орчим сая төгрөгтэй дансны үлдэгдэл үзүүлж байсан болохоор надаас авсан мөнгөө эргүүлээд өгчих байх гэж бодоод зээлдэг байсан юм. Үүнээс хойш надад мөнгө татаж болохгүй байна дахиж мөнгө олох хэрэгтэй байна гэсэн зүйлсийг байнга ярьж надаас авсан мөнгөө буцааж өгөөгүй. Бид хоёр үерхдэг байсан болохоор би ч мөнгөө нэг их нэхдэггүй байсан юм. 2020 оны 10 дугаар сард би Ц.Тий гар утсанд өөрийнхөө Т.Э нэртэй фэйсбүүк хаягийг оруулаад үлдээчихсэн юм. Тэгтэл Ц.Т нь миний фэйсбүүкийг ашиглаж, надад мэдэгдэлгүйгээр миний танил, фэйсбүүкийн найзуудаас мөнгө зээлж авсан байсан. Тэгээд хүнээс мөнгө зээлснээ надаас нууж, миний фэйсбүүкээр бичсэн чатуудаа устгачихсан байсан. Үүнээс хойш бид 2 харилцаагаа хэсэг тасалсан бөгөөд 2021 оны 6 дугаар сарын орчимд бид хоёр дахин уулзсан ба надад “одоо миний ажил бүтэх гэж байгаа, би чамаас авсан мөнгөө ч өгнө асуудлаа шийдчихнэ” гэж хэлдэг байсан. 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Т намайг Н дүүргийн 8 дугаар хороо, 54-06 тоот дахь гэртээ байж байтал хүрч ирээд “Миний ажил бүтэж байгаа, хоёулаа хэд хоног амралтад явчихаад ирье, тэр хооронд би мөнгөө авчих байх” гэж хэлэхээр нь итгэж Н дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Т М Лоджэ” амралтын газарт очиж амарч эхэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Т бид хоёр маргалдаж, би амралтын газраас гэр лүүгээ харьсан. Би амралтын газрын тооцоог Ц.Т төлөөд яваад байгаа гэж хэлж байсан болохоор би шууд гэр лүүгээ яваад өгчихсөн. Би Ц.Тд удаан хугацаанд олон удаа мөнгө өгч байсан болохоор би тэр болгоныг нь санахгүй байна. Миний санаж байгаагаар 12,260,000 төгрөг орчим мөнгө өгсөн. Гэхдээ энэ нь яг би өөрөө Ц.Тд өгсөн, санаж байгаа мөнгөн дүн юм. Мөн үүн дээр Ц.Тий миний фэйсбүүкийг ашиглаж бусдаас авсан мөнгийг би төлсөн зүйл байгаа. Тэдгээр нь нийтдээ 12,200,000 гаруй төгрөг болсон. Ц.Т нь миний данс барилттай, гүйлгээ хийж болохгүй байгаа гээд миний дансыг ихэнхдээ ашигладаг байсан. Би миний данс руу мөнгө орж, гараад байдаг байсан. Миний интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг мэддэг байсан болохоор байнга миний дансыг ашигладаг байсан юм. Байнга миний дансанд мөнгө орж, гарч байсан болохоор би тэр болгоныг нь анзаарч байгаагүй. Би У банкны 5749981213 тоот данс, Голомт банкны 1105133797 тоот данснуудыг эзэмшдэг. Миний хоёр банкны интернэт банкийг Ц.Т ашигладаг байсан” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 102-103 дугаар тал),

-Хохирогч Т.Эийн эзэмшлийн У банкны 5749981213 дугаартай дансны хуулга (8 дахь хавтаст хэргийн 158-167 дугаар тал),

-Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн “Голомт банкны “NexoFxPro Broker Agent-аас татан авалт хийгдсэн нийт дүн болох 8000$-ын Crypto Currency Fee буюу 480$ амжилттай төлөгдсөн байна. Таны уг хянагдаж буй дүн болох 8000$-ын гүйлгээ одоо хэвийн болоход 60$-ын хүлээлгийн хураамж бодогдсон ба уг дүнг төлснөөр таны гүйлгээ хэвийн болж нийт мөнгөн дүн гүйлгээ гарахыг мэдэгдье. Голомт банк олон улсын гүйлгээний санхүүгийн алба” гэх утга агуулга бүхий мессэжийг Голомт банкнаас илгээгээгүй болохыг мэдэгдье” гэх 14/хх/03-2514 тоот албан бичиг,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн лавлагаагаар шүүгдэгч Ц.Т нь “2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс одоог хүртэл цагдан хоригдож байна” гэх лавлагаа  зэрэг нотлох баримтууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

Тодруулбал, шүүгдэгч нь бусдыг “хуурч” буюу залилан мэхлэгчид хохирогч эд хөрөнгөө сайн дураараа шилжүүлэн өгөхөд хүрэхүйц итгэл төрүүлэхээр үнэмшүүлэн ярьж хууран мэхэлсэн, “баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах” буюу бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар авахын тулд хуурамч бичиг баримт /Голомт банкнаас мөнгө авах гэж байгаа талаарх баримт/, эд зүйл, цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл, техник хэрэгсэл ашигласан, “зохиомол байдлыг зориудаар бий болгох” буюу өөрийгөө маш их мөнгөтэй гэж гар утаснаасаа дансны үлдэгдлээ харуулж эд хөрөнгийн өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгосон, хохирогч нарыг бүгдийг нь таньж мэддэг буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан зэрэг үйлдлийн аргуудаар залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгч Ц.Тий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

Мөн прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан /үргэлжилсэн үйлдлээр/-ыг журамлаж, залилах гэмт хэргийг үйлдэхдээ бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь зөв, тохирчээ.

Иймд шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “А рент” ХХК-тай “Амашин түрээслэх” гэрээг байгуулж тус компаниас түрээсийн гэрээний дагуу итгэмжлэн хариуцуулсан 3337 УБА улсын дугаартай “Лексус570” загварын тээврийн хэрэгслийн урд талын 2 их гэрэл, хойд гэрэл, урд талын нүүр, чирэгчийн таг зэрэг 4,160,000 төгрөгийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хэлэх бөгөөд энэ хэргийн тухайд шүүгдэгч нь “А рент” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг “Амашин түрээслэх” гэрээгээр буюу тухайн компаниас өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө гэж мэдсээр байж тухайн машины эд ангийг бусдад худалдан борлуулж, захиран зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Тиймээс шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 269,552,050 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд дээрх үнийн дүн бүхий хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Мд 1,887,000 төгрөгийг, Х.Хд 497,000 төгрөгийг, Г.Мд 16,410,000 төгрөгийг, Н.Бд 1,000,000 төгрөгийг, Х.Нд 3,040,000 төгрөгийг, Т.Оюунжаргалд 123,150,000 төгрөгийг, Б.Бд 5,037,000 төгрөгийг, Т.Б-Эрдэнэд 10,006,100 төгрөгийг, Л.Бд 4,080,000 төгрөгийг, А.Уд 10,633,700 төгрөгийг, Ж.Ут  2,276,800 төгрөгийг, Д.Бд 17,552,500 төгрөгийг, Б.Ад 7,912,000 төгрөгийг, “М Холдинг” ХХК /Т М лоджэ амралтын газар/-д 18,708,100 төгрөгийг, Л.Зд 11,137,500 төгрөгийг, Г.Гад 30,564,350 төгрөгийг, “А рент” ХХК-д 4,160,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Чад 400,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.Тд 1,100,000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Харин хохирогч Г.Г, Т.Э нар “Ц.Тээс хохирол төлбөрөө авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол байхгүй” гэх утга агуулга бүхий баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул эдгээр хохирогч нарт шүүгдэгчээс төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Улсын яллагчаас “А рент” ХХК нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох 4,160,000 төгрөгөөс гадна машин засварлуулахад нэмэлт зардал гаргасан, энэхүү зардлаа нэхэмжилнэ гэх хүсэлтийг гаргадаг тул гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас уг саналтай холбогдуулан ямар нэг тайлбар гаргаж, мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан бөгөөд хохирогч “А рент” ХХК нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ бусдад итгэмжлэн хариуцуулсан, итгэмжлэн хариуцаж авсан этгээд тухайн тээврийн хэрэгслийн эд ангийг өөрийн эд хөрөнгө мэт захиран зарцуулж, эд хөрөнгөд нь гэмтэл учруулж эвдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн зүгээс гаргасан хүсэлтийг хүлээн авч “А рент” ХХК-ийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу тухайн тээврийн хэрэгслийг засварлахад зарцуулагдсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Тий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож 37 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 жил 07 сар 07 хоногоор тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 01 жил 05 сар 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг,

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Улсын яллагчаас санал болгож буй ял хэт өндөр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөх боломжтой. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн өршөөлд хамруулах боломж байна. Энэ залуу хүн, урт удаан хугацаанд хоригдож сууснаас богино хугацаанд ял эдэлж гарч ирээд энэ олон хохирогч нарын хохирлыг барагдуулах нь чухал юм. Нөгөө талаасаа хохирогч нар хохирлоо хурдан барагдуулж авах л хүсэлтэй байгаа нь тодорхой. Тиймээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий саналыг тус тус гаргасан болно.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заажээ.

Шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар (8 дахь хавтаст хэргийн 26-30 дугаар тал)-аар нотлогдож байх бөгөөд тус зүйл анги /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаас бусад зүйл ангид хамаарахгүй байна. Тодруулбал, тухайн шийтгэх тогтоол цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл /Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих/-ийн 7.1-д багтаж байна. Тиймээс дээрх шийтгэх тогтоол /Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоол/-оор оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Мөн энэ хэрэгт зүйлчлэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамаарч байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдсэн “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа боловч тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан өөр өөр төрлийн гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж байна гэдгээ мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, түүний өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэх хүсэлт, хохирогч нарын хохирсон эрх ашиг богино хугацаанд арилах боломж бололцоог олгох үүднээс болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоов.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, нийт эдлэх ялын хэмжээг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон ялыг биечлэн эдлээгүй байх тул тус 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 33 хоног буюу 01 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 04 жил 01 сар 03 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас ирүүлсэн лавлагаагаар нийт 536 хоног цагдан хоригдсон байх бөгөөд /лавлагаанд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хоригдсон хугацааг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд оруулан тооцсон тул хассан болно/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх хугацааг ялтны эдлэх ялд нь оруулан тооцов.

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эцэст нь шүүгдэгч Ц.Тд холбогдох шүүх хуралдааныг түүний өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа хойшлуулсан бөгөөд энэ удаагийн шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ................. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 33 хоног буюу 01 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 04 жил 01 сар 03 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 4 жил 01 сар 03 хоногийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 536 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Тээс нийт 269,552,050 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд 1,887,000 төгрөгийг, Х.Хд 497,000 төгрөгийг, Г.Мд 16,410,000 төгрөгийг, Н.Бд 1,000,000 төгрөгийг, Х.Нд 3,040,000 төгрөгийг, Т.Оюунжаргалд 123,150,000 төгрөгийг, Б.Бд 5,037,000 төгрөгийг, Т.Б-Эрдэнэд 10,006,100 төгрөгийг, Л.Бд 4,080,000 төгрөгийг, А.Уд 10,633,700 төгрөгийг, Ж.Ут  2,276,800 төгрөгийг, Д.Бд 17,552,500 төгрөгийг, Б.Ад 7,912,000 төгрөгийг, “М Холдинг” ХХК-д /Т М лоджэ амралтын газар/ 18,708,100 төгрөгийг, Л.Зд 11,137,500 төгрөгийг, Г.Гад 30,564,350 төгрөгийг, “А рент” ХХК-д 4,160,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Чад 400,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.Тд 1,100,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Г.Г, Т.Э нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9.  Хохирогч “А рент” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН