| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00360/И |
| Дугаар | 332 |
| Огноо | 2019-08-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн гэх газар оршин суух, Гончиг овогт Гийн М /ЗИ/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 1964 онд төрсөн. Эрэгтэй, энэ жил 55 нас хүрч байгаа. 1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 сарын 27-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргийн алба хааж ирээд 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд бог мал маллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч дэвтэр тамга тэмдэггүй, дэвтэрний нүүрэнд бичигдсэн дэвтэр эзэмшигчийн хүйс зөрсөн нь шаардлага хангахгүй байгаа тул хамт мал маллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, цалингийн баримт зэргийг үндэслэж Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 сарын 27-ны өдрийг хүртэл, 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Г овогтой Мын 1981-1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан тухай холбогдох материалыг тус аймгийн архиваас шүүн үзэж нэгдлийн даргын 1983 оны 6 сарын 25-ны өдрийн 19 дүгээр тушаалаар цэргийн албанд явах болсон учир малчнаас чөлөөлөгдсөн тухай тушаалыг хуулбарлан гаргаж хүргүүллээ. Харин бусад холбогдох материал нь архиваас гараагүй тул тодорхойлолт гаргах боломжгүй талаарх тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн даргын “ажилд томилох ба чөлөөлөх тухай ” 1983 оны 6 сарын 25-ны өдрийн 19 дугаартай тушаалын хуулбар,
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2018 оны 7 сарын 30-ны өдрийн 08/339 дугаартай “ тус аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл” нь 1956 оны 2 сарын 13-нд байгуулагдсан. 1992 оны 2 сарын 17-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 2-р таван жил ХК, 1994 оны 5 сарын 10-нд Мөнхрөх ББХК, 1996 оны 2 сарын 14-нд Гэсрээ хоршоо болон өөрчлөгдөн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт,
-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Өлзийт сумын 5-р багийн иргэн Г овогтой М /ЗИ/-ийн 1981 оны хөдөлмөрийн дэвтэр нь засвартай, тамга тэмдгийн зөрчилтэй тул 1981.01.01-1984.01.01, 1988.01.01-1991.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх тодорхойлолт,
-Гийн Мын 1981 оны 4 сарын 23-ны өдрийн 1981-1984.01 сар, 1988.01.01-1990.12.31ний өдрийн цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 7 сарын 29-ний өдрийн 02/169 дугаартай Тус сумын 5-р багийн иргэн Гончиг овогт Гийн М /ЗИ/ нь тус сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад 1981, 1982, 1983 оны 1 сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний өдөр, 1984 оны 1 сар, 1988 оны 1 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл, 1990 оны 2 сарын 01-ний өдрөөс 8 сарын 31-ний өдрийг хүртэл маллаж байсан цалин хөлсний баримт материал цалингийн тооцооны хүснэгт 104 хуудас баримтыг Засаг даргын тамгын газрын хадгаламжийн нэгжээс хуулбарлан авсан үнэн талаарх тодорхойлолт,
-Нэхэмжлэгч Г.Мын нь тус сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад 1981, 1982, 1983 оны 1 сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний өдөр, 1984 оны 1 сар, 1988 оны 1 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл, 1990 оны 2 сарын 01-ний өдрөөс 8 сарын 31-ний өдрийг хүртэл малллаж байсан цалин хөлсний баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Ц.Бийн “.. Г.Мыг хүүхэд байхаас нь мэднэ. Г гэж айлын том охиных нь хүүхэд нь байгаа юм. Өлзийт сумын Хөтлийн ар гэх газар төрж байсныг сайн мэдэж байна. Өвгөн аав нь Г гэж хүн байсан. М нь 1979 оноос нэгдэлд мал маллаж байсан. Цэрэгт 1984 онд явж 1987 оны 6 сард ирснээс хойш Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар хувьчлал тарах хүртэл малчин байсан. Хувьчлал тарснаас хойш хувийн аж ахуйтанаар мал маллаж байсан. 1980 оноос хувьчлал тарах хүртэл мал малласан. Энэ хугацаанд цэргийн албанд явснаас өөр ажил хийгээгүй. Би Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл байгуулагдахад малчнаар орж хувьчлал тарах хүртэл тасралтгүй мал маллаж байсан. Би насаараа мал малласан. Мягмарын өвөө нь намайг хүүхэд байхад манайхтай айл саахалт байсан учраас Мягмарын малчин байсан талаар нь сайн мэдэж байна. Өөр ажил хийж байгаагүй малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Шагнал авч байсан талаар нь нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч муу ажилсан гэж дуулдаж байгаагүй. Мал аж ахуй эрхэлж байгаа. Шагнал урамшууллын талаар нь мэдэх зүйл алга байна “ гэх мэдүүлэг
-Гэрч Р.Сийн “ Г.М нь 1981 оноос Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад илгээлтээр гарч мал маллаж байгаад 1984 онд цэрэгт явж 1987 оны 6 сард цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ мал маллаж байсан. Г.М нь Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад 1981 оноос 1984 оны 6 сарыг хүртэл, 1987 оны 8 сараас 1992 оны 4 сард хувьчлал тарах хүртэл тасралтгүй бог мал маллаж байсан. Би Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1974 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл малчинаар ажиллаж байсан. Энэ хугацаанд цэргийн алба л хааснаас бусад үед малчин байсан. Бид нэг нутаг усны хүмүүс айл саахалт малчин байсан учраас л Мыг малчин байсныг нь мэднэ. Өөр ажил хийж байгаагүй малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Шагнал авч байсан талаар нь нарийн сайн мэдэхгүй байна “ гэх мэдүүлэг
-Гэрч Д.Сийн “... Г.Мыг хүүхэд байхаас нь мэднэ. Сургуулийн хүүхэд байхдаа ээж, өвөөтэйгээ нэгдэлд мал малладаг байсан. Г.М нь 1981 онд Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад илгээлтээр гарч мал маллаж байсан. Тэгээд 1984 онд цэрэгт явсан. Цэргээс 1987 оны 6 сард цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ мал маллаж байсан. Г.М нь Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад 1981 оноос 1984 оны 6 сарыг хүртэл, 1987 оны 8 сараас 1992 оны 4 сард хувьчлал тарах хүртэл тасралтгүй бог мал маллаж байсан. Би Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1972 оноос эхлэж хувьчлал тарах хүртэл тасралтгүй мал маллаж байсан. Би насаараа мал малласан. Өөр ажил хийж байгаагүй малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Шагнал авч байсан талаар нь нарийн сайн мэдэхгүй байна “ гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Г.М нь 1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа 1984 оны 1 сар, 1988 он, 1990 онд ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна. Гэвч Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 18-ны өдрийн 139/ШШ2019/00160 дугаартай шийдвэрээр дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоон шийдвэрлэсэн байх тул дахин шийдвэрлэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У