Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн                              оршин суух, Ерлөг овогт Нийн У /ЗЮ/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   Миний бие нь 1967 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Улсад одоогоор 30 жил ажиллаж байна. Анхны хөдөлмөрийн дэвтэр дээр миний овог нэрийг Юийн У гэж буруу бичсэн хүний буруутай алдаанаас болж хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэй байгаа тул иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, лавлагааг үндэслэн Юийн У гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Нийн У болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.У нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Н овогтой У /ЗЮ/-ийн 1985 оны хөдөлмөрийн дэвтэр нь овгийн зөрчилтэй тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх 2019 оны 7 сарын 18-ны өдрийн 328 дугаартай Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнтодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэхэмжлэгч Н овогтой У /ЗЮ/-ийн 1985 оны хөдөлмөрийн дэвтэр нь овгийн зөрчилтэй тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх 2019 оны 7 сарын 18-ны өдрийн 328 дугаартай Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт,

-Юийн Угийн 331305 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Нийн Уийн  1967 оны 6 сарын 21-ний өдрийн 104 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Д.Мын  “..Бид сургуульд нэг ангид суралцдаг байсан. Н.У нь сургууль төгсөөд Анагаахын сургуульд явж байсан. Нэгдсэн эмнэлэгт  лаборант бага эмчээр ажилладаг.  Ю гэж хүний талаар мэдэх зүйл байхгүй.  Хөдөлмөрийн дэвтэр авахдаа буруу авсан байх.  Хүүхэд байхад бол Нийн У гэдэг байсан. Н гэдэг нь Уийн төрсөн аав нь байгаа юм. Бид нэг ангид байхдаа найзууд байсан. Тэгэхэд бол Нийн У гэж дууддаг байсан.  Яагаад Юээр овоглож хөдөлмөрийн дэвтрээ авсан гэдгийг нь мэдэхгүй байна  “ гэх мэдүүлэг

-Гэрч Ж.Уийн “ Би 1990 онд нэгдсэн эмнэлэгт эмчээр ирж ажилласан. Тэгэхэд Н.У нь  Гурвансайхан сумын эмнэлэгт эх баригч эмчээр ажиллаж байгаад аймгийн нэгдлсэн эмнэлгийн амбулаторын тасагт эмчээр  ажиллаж байхад нь  би эрхлэгчээр ажиллаж байсан. Н.У нь эх баригч эмчээр ажилладаг байсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт олон жил хамтарч ажиллаж байгаа учраас эмнэлэгт ажиллаж байсныг нь сайн мэдэж байна. Манайхыг Равжих 7-14 тоотод  амьдардаг байхад Уийн аавынх манай хажуу хашаанд амьдардаг. Н гэж хүн байдаг байсан. Ю гэж хүний талаар мэдэх зүйл байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр авахдаа буруу бичигдсэн байх.  Ер нь бол  Нийн У гэж дууддаг байсан болохоос Юийн У гэж дуудаж байгаагүй. Уийн ээж нь манай эмнэлгийн  хяналтад байдаг байхад аав Н нь хамт ирдэг байсан учраас Уийн  аав нь Н гэдэгийг нь сайн мэдэж байна.  Яагаад Юээр овоглож хөдөлмөрийн дэвтрээ авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үеийн хүмүүс андуурч бичсэн нь алдаа болсон байх       “ гэх мэдүүлэг

-Гэрч Д.Оын  “... Би 1989 онд Дорноговийн Анагаахын сургуулийг төгсөөд, Н.У нь Улаанбаатар хотын Анагаах ухааны сургуулийг төгсөөд бид хамтдаа нэг тушаалаар Гурвансайхан сумын эмнэлэгт хамт очиж ажиллаж байсан. Н.У 1998 онд аймгийн төв рүү  шилжиж байсан. Би 2001 аймгийн төв рүү шилжиж  2001 оноос аймгийн нэгдсэн эмнэлэгт өөр тасагт боловч цуг ажиллаж байгаа.   Аймгийн нэгдсэн эмнэлэгт олон жил хамтарч ажиллаж байгаа учраас эмнэлэгт эмчээр ажиллаж байсныг нь сайн мэдэж байна. Н.Уийн аав нь  Н гэж хүн байдаг байсан. Ю гэж хүний талаар сонсож байсан  зүйл байхгүй. Н.У нь хөдөлмөрийн дэвтэр авахдаа буруу бичигдсэн байх.  Ер нь бол  Нийн У гэж дууддаг байсан болохоос Юийн У гэж дуудаж байгаагүй. Би Уг оюутан цагаасаа л мэдэх учраас Уийн аав нь Н гэдгийг нь сайн мэдэж байна. Яагаад Юээр овоглож хөдөлмөрийн дэвтрээ авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Манай Гурвансайхан сумын эмнэлэг нь хуучин Эрүүл мэндийн газрын харъяа байж байгаад сумын засаг даргын тамгын газрын мэдэлд шилжсэн байдаг. Тэр үед бас Ю.У гэж тушаал нь гарсан байдаг. Анх Гурвансайхан суманд бид хоёр хамт ажилд   томилогдож байхад хөдөлмөрийн дэвтрийг нь үндэслэж Ю.У гэж тушаал гарсан байдаг. Ер нь Нийн У гэдгийг нь би олон жил хамт ажиллаж найз нөхөд байсан учраас сайн мэдэж байна. Тухайн үеийн хүмүүс андуурч хөдөлмөрийн дэвтэр дээр Юийн У гэж бичсэн нь алдаа болсон байх        “ гэх мэдүүлэг  зэрэг бичгийн баримтууд болно.

 

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Н.У нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.614-д зааснаар Ерлөг овогт Нийн У /ЗЮ/ нь Юийн Уийн 331305 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар Ю.Уийн 331305 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг нэхэмжлэгч Н.Уд буцаан олгож, хуулбарыг хэрэгт үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У