| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00317/И |
| Дугаар | 334 |
| Огноо | 2019-08-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн тоотод оршин суух, Должин гүнд овгийн Эын Мийн нэхэмжлэлтэй,
Улаанбаатар хот, тоотод оршин суух, овгийн Зын Хт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай 139/2019/00317/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.М
Нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М миний бие нь Хтэй Төв аймгийн Заамарын алтны уурхайд ажил хөдөлмөр эрхэлж байгаад 2016 оны 7 сард танилцаж улмаар гэр бүлийн харилцаа тогтоож хамтран амьдарч эхэлсэн юм: Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй болно. Хтэй 2016 оноос хойш хамт амьдарч хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Энэ хугацаанд М би Хийг хаана ажил хийнэ тэр ажлын байранд очиж тогоочийн ажил хийж байсан. Хтэй амьдарч байхдаа хүү Аыг 2018 оны 4 сарын 30-ны өдөр төрүүлэн эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж байна. Х нь хүү Аыг төрүүлснээс хойш Өмнөговь аймагт байрлах хөрс хуулалтын компанид жолоочоор ажилладаг байсан. Х нь 2018 оны намраас эхлэн ярих нь багасч одоо бараг холбогдохгүй болсон юм. Гэтэл Х нь өөр эхнэртэй болсон талаар ярьсан. Сүүлийн үед намайг утсаар ярьж хэл амаар доромжилж дарамталдаг болсон. Авсан эхнэр нь надтай утсаар ярьсан. Одоо хамтран амьдарч байсан Хөөс хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. М би хүүхдээ асарч гэртээ ажилгүй байгаа. Хөүүл эхийн тэтгэмж болон хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй тул өөрийн орон нутагт шийдвэрлүүлэх, хүү Аыг эх М би өөрийн асрамжиндаа авч өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Иймд Хс хүүхдийн тэтгэмжийг хуулийн дагуу гаргуулж хүү Аыг эх М миний асрамжид өгөх тухай иргэний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З овогтой Х миний бие Э овогтой Мийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүгийн асран хамгаалагчаар М байхыг хүлээн зөвшөөрч байна. Уг асуудлаас болж ямар нэг маргаан гаргахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.М нь З.Хс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Зохигч нь 2018 оны 4 сарын 30-нд хүү Должин гүнд овгийн Хийн Аыг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар, мөн түүний эрүүл бойжиж байгаа нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.
Хариуцагч З.Х нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөх эсэх талаар маргахгүй байх тул хариуцагч З.Хс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч З.Хатантөмөрөөс 101692 /нэг зуун нэг мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 21.5-д зааснаар 2018 оны 4 сарын 30-нд төрсөн хүү Мн Аыг эх Должингүнд овгийн Эын М /ЗЛ/-н асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 4 сарын 30-нд төрсөн хүү Должин гүнд овгийн Мн А /ЗП/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Жамъян овгийн З.Х /УК/-өөс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч З.Хөөс 101692 /нэг зуун нэг мянга зургаан зуун ерэн хоёр/ төсвийн орлогол оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У