| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2023/0133/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/281 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/281
2023 03 02 2023/ШЦТ/281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
Улсын яллагч М.Сансарсайхан /томилолт/,
Шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Од холбогдох эрүүгийн 2206 04346 3710 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 2, нөхрийн хамтаар *** тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч *** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, М.О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.О нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн орчимд хамтран амьдрагч Л.Отай үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан хийж, Л.Оын толгойн тус газарт өөрийн эзэмшлийн Samsung S-8 загварын гар утсаар цохиж, биед нь зүүн чамархайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч М.Од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүгдэгч М.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 21-ний орой Нарантуул худалдааны төвд эхнэрийн хамт Хэнтий аймаг руу явахдаа хүн дайж авч явахаар очоод “өчигдөр орой чи яагаад өөр залуутай такси бариад явах гэж байсан юм бэ” гэж асуутал надад уурлаад хүнээ авахгүйгээр чи үлд би машинаа аваад явлаа гэж хэлсэн. Тэгээд маргалдаад байж байтал хоёр цагдаа ирсэн ба гадуур явж байгаа хүмүүс цагдаад дуудлага өгсөн юм шиг байсан. Юу болсон талаар цагдаа нарт тайлбарлаж өгөх гэж байтал миний толгой руу гар утсаараа цохиж толгой хагалсан бөгөөд хэсэг дээр очоод намайг гомдол гаргахаар бол цагдаагийн хэлтэс дээр оч гэсэн бөгөөд эхнэрийг хамт очих талаар хэлэхэд явахгүй би хөдөө явлаа гэж хэлж байсан. Би цагдаагийн хэлтэс дээр ирээд миний толгойг хагалсан тул гомдол гаргаж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Уг хүнд хуулийн дагуу арга хэмжээг нь авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11562 дугаартай Дүгнэлтэд: “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзориг, Н.Энхцолмон, Б.Цолмон нарын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаартай дүгнэлтэд: “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 91-92 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, О.Болороо, Г.Ханхүү, Э.Эрхэмбаяр нарын 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 209 дугаартай дүгнэлтэд: “...Л.От тухай хэрэг болсон үед зүүн чамархай, хүзүүний баруун хажууд зулгаралт үүсжээ. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Хүний биед хийсэн 11562 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №157 дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 91-92 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.О нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн орчимд хамтран амьдрагч Л.Оыг нас барсан хүүхдийнхээ талаар ярихад нь инээсэн гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж, Л.Оын толгойн тус газарт өөрийн эзэмшлийн Samsung S-8 загварын гар утсаар цохиж, биед нь зүүн чамархайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагч нь М.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11562 дугаартай дүгнэлтэд “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэж заасныг үндэслэн яллах үндэслэл болгосон.
Гэвч шүүхээс дахин шинжилгээ хийлгэхээр даалгасны дагуу Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзориг, Н.Энхцолмон, Б.Цолмон нарын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаартай дүгнэлтэд: “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, О.Болороо, Г.Ханхүү, Э.Эрхэмбаяр нарын 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 209 дугаартай дүгнэлтэд: “...Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлтүүд тус тус гарсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг хуульчилж өгсөн бөгөөд эрх зүйн онолын хувьд тус бүлэгт багтсан гэмт хэргийн төрлүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу заавал учирсан байх хохирлын хэмжээг шаарддаг.
Иймд шүүгдэгч М.Огийн хувьд 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогдсон боловч шүүхийн шатнаас 2 удаагийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дахин шинжилгээ хийлгэсэн дүгнэлтээр М.Огийн үйлдлийн улмаас хохирогч Л.Оын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй тухай тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл хохирогч Л.Оын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй байх тул шүүгдэгч М.Огийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.
Энэ талаар улсын яллагчаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул яллахаас татгалзаж байгаа тухайгаа илэрхийлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана...” гэж заасанчлан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, дахин шинжээчийн дүгнэлт гарснаар М.Огийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Ог цагаатгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ…” гэжээ.
Шүүгдэгч М.Огийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлгүй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж М.Од яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Ог цагаатгасугай.
2. М.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ