| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2021/0634/З |
| Дугаар | 128/ШШ2021/0661 |
| Огноо | 2021-10-14 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2021/0661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: В.Э Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар Нэхэмжлэлийн шаардлага: ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын “В” ХХК ХХК-д улсын бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү." гэсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У /цахимаар/, нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч В.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаартай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу “В” ХХК ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр В.Э 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн. Ийнхүү бүртгэл хийгдсэнээр хувьцааны 50 хувийг Д.Ж, 50 хувийг В.Э нар тус тус эзэмшдэг болсон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1885 дугаар тушаалаар тус компанийн 90********* тоот улсын бүртгэлийн болон 28***** регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасан баримт бичгийг бүрдүүлж ирүүлсэн тохиолдолд дахин гэрчилгээ олгохыг хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргадаа даалгасан. Ийнхүү шийдвэр гаргасан тухайгаа хувьцаа эзэмшигч В.Эд шууд мэдэгдээгүй байдаг бөгөөд В.Э Монгол улсад оршин сууж байх хугацаандаа Улсын бүртгэлийн газарт хүрэлцэн очиж асуухад: Танайх тамгаа авчир тэрний дараа өгнө, сүүлдээ бүүр хоёуланд чинь зэрэг хүлээлгэн өгнө гэж янз бүрийн хариу хэлсээр яг ямар баримт бичиг бүрдүүлэн авах талаар тодорхой хариу өгөхгүйгээр “В” ХХК ХХК-д улсын бүртгэлийн гэрчилгээ олгоогүй байдаг. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин гаргуулахаар хүсэлт гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газар 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 6/2663 дугаартай албан бичгээр хариу ирүүлэхдээ ямар баримт бичиг дутуу гэж дүгнэн гэрчилгээ олгохоос татгалзаж байгаа үндэслэлээ дурдалгүйгээр, ...Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам-ын 10 дугаар зүйлд заасан баримт бүрдүүлэн хандана уу гэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл бүрдүүлж өгсөн баримт бичиг бүрэн байхад бичиг баримт дутуу гэсэн үндэслэлээр хууль бус эс үйлдэхүй гарган гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрийг Улсын бүртгэлийн ерөнхий газар 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 6/2663 дугаартай албан бичгээр В.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д надад мэдэгдсэн. Бичиг баримт дутуу гэх үндэслэлээр буюу эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/ байхгүй үндэслэлээр гэрчилгээ олгохоос татгалзаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг мэдсэн /үүнээс өмнө эрх бүхий этгээдийн тогтоол байхгүй үндэслэлээр гэрчилгээ олгохгүй байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй/ тул энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан. Энэхүү гомдлын хариуг Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 8/3897 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариундаа эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/ байхгүй тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 6/2663 дугаар албан бичгээр өгсөн хариуг үндэслэлтэй ба шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэсэн хариу өгсөн. “В” ХХК ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийн бүртгэл шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хийгдсэн, мөн тухайн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон тул тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр шаардлагагүй билээ. Иймд нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэр, гэрчилгээ хүчингүй болгосон тушаалын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсарган хүсэлтээ өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын “В” ХХК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгохгүй, үндэслэлгүйгээр татгалзаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус болох нь дараах хуулийн зохицуулалтаар тодорхойлогдоно. Тодруулбал: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.10-д Улсын бүртгэлийн гэрчилгээ гэж тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цаасан болон цахим хэлбэрээр олгох баримт бичгийг хэлнэ. Мөн хуулийн 8.10-д ...гэрчилгээг улсын бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно. гэсэн заалтуудаас аливаа хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн бол заавал гэрчилгээ олгох, хэрэв хүчингүй болгосон тохиолдолд дахин олгох үүргийг Улсын бүртгэлийн байгууллага хүлээсэн байна. Гэвч энэ үүргээ эс үйлдэхүй эс үйлдэхүй гаргаж байгаагаас “В” ХХК ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд зөрчигдөж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй байх улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх эдэлж чадахгүй, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйгээс үйл ажиллагаа доголдох, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтантай эрх зүйн харилцаанд оролцох, тодорхой эрх, тусгай зөвшөөрөл олж авч чадахгүй, хуулийн этгээдтэй бизнесийн энгийн харилцаанд орж чадахгүй зэргээр хохирч байна. Иймд хуулийн этгээдийн бүхий л ажиллагаанд улсын бүртгэлийн гэрчилгээ шаардлагатай тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх хүсэлтэй байна гэжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хууль бус эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэх үндэслэл нь Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т Улсын бүртгэлийн гэрчилгээ гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, эрх бүхийн этгээдэд цаасан болон цахим хэлбэрээр олгохыг хэлнэ гэж заасан. Өнөөдрийг хүртэл “В” ХХК ХХК гэрчилгээгүй байтал хуулиараа гэрчилгээтэй байна гэж заасан. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т Гэрчилгээ олгох үндэслэл нь улсын бүртгэгч ажлын 2 хоногийн дотор дахин олгоно гэж заасан. Аливаа хуулийн этгээд гэрчилгээтэй байна гэсний үүргийг Улсын бүртгэлийн байгууллага хүлээнэ. Гэтэл энэ байгууллага “В” ХХК ХХК-ийн зүгээс журмын дагуу материалаа бүрдүүлээд өгөхөөр өгдөггүй. Үүний дагуу 10.2.1-д Эрх бүхий этгээдийн шийдвэр гэж байгаа. Үүнийг хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гэж ойлгоод бид нар гомдол дээрээ шүүхийн шийдвэрийн үндсэн дээр бүртгэлд өөрчлөлт орсон учир Д.Жг харах шаардлагагүйгээр гэрчилгээ дахиад олгоно гэж хуульд заасан. Улсын бүртгэлийн ерөнхий газар хариу тайлбар ирүүлсэн. Түүндээ бас л ямар нэг байдлаар бид нар ийм баримт ирээгүй учир татгалзсан юм гэх тайлбар ирээгүй зүгээр хандана уу гэсэн. Удаа дараа хандахад бүрдэхгүй байна гэсэн ч тэр дотор маш олон зүйлүүд байгаа. Улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн шийдвэр гэх зэрэг юм байсан. Гэтэл яг аль нь дутуу талаар хэлээгүй. Татгалзсан байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй гэсэн тайлбар ирүүлсэн байгаа. “В” ХХК ХХК-ийн гэрчилгээ гэж гарахгүй. Энэ “В” ХХК ХХК нь гэрчилгээтэй болвол Д.Ж, В.Э гэх хүмүүсийн эрх ашиг сонирхолд нийцэх асуудал юм. Компани нь бүртгэлтэй байж, үйл ажиллагаа явуулна. Гуравдагч этгээд буруу ойлгоод эсэргүүцэж байгаа бөгөөд гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус юм. Тийм учир гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү. гэжээ. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар шийдвэрээр “В” ХХК ХХК -ийн 50 хувийн хувьцааг В.Э нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий гаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/16094 тоот, 06 дугаар сарын 09-ний 1/21251 тоотоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасны үндсэн дээр 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж бүртгэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 1/35955 тоот албан бичгийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1885 тоот улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар тус компанийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож тус компаниас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан баримт бичгийг бүрдүүлэн ирүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргад даалгасан. Иймд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 8 дугаар зүйл болон Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам-ын 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар: 10.2.Хуулийн этгээдэд улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгоход дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана. 10.2.1 Эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/ 10.2.2 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.1, 8.8.3 дахь заалтад заасан тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээ 10.2.3 Хууль хяналтын байгууллагын шийдвэр 10.2.4 Улсын бүртгэлийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол өдөр тутмын сонинд зарлуулсан зар 10.2.5 Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэж заасан байх тул холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ирүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “В” ХХК ХХК-д удаа дараа Улсын бүртгэлийн газраас хандаж, холбогдох хариуг ирүүлсэн. 2015 оны шүүхийн шийдвэрийг үндэслээд хийсэн. Холбогдох газрын дарга, Улсын бүртгэлтийн ерөнхий газрын тушаалаар бичиг баримтыг бүрдүүлж ирсэн тохиолдолд “В” ХХК ХХК-ийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэсэн тушаал байдаг. Үүнд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улсын бүртгэлд хандсан гэж байгаа. Журмын 10 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Улсын бүртгэл удаа дараа нэг л заалтаа тавиад хариуг хүргүүлж байсан. Бичиг баримтын бүрдлийг дахин бүрэн авч ирж бүртгүүлээгүй байгаа. гэжээ. Иргэн Д.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.Улсын бүртгэлийн газраас Герман улсын иргэн В.Э нь “В” ХХК ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ дахин авахын тулд Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам-ын 10 дугаар зүйлийн 10.2.1-т эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/ гэж бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд “В” ХХК ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл Компаний тухай хууль-д заасан хууль ёсны хүчин төгөлдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй бөгөөд дээрх асуудлыг шийдвэрлээгүй болно. Иймд Улсын бүртгэлийн газар Герман улсын иргэн В.Э асуудлыг бус “В” ХХК ХХК-ийн Улсын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэж байгаа тул энэхүү асуудлыг Компаний тухай хууль болон тухайн компанийн дүрмийн дагуу хийгдэх Хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх хэмжээний асуудлыг Улсын бүртгэлийн байгууллага шийдвэрлэх эрх зүйн боломжгүй гэж үзэж байна. 2.Компанийн хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөж бөайгаа тухайд: Компанийн эрх зүйн асуудал нь тухайлсан хуулиар зохицуулагдсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн оролцоо эрх үүргийг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж заасан бөгөөд нэгэнт тус компанийн гэрчилгээ хүчингүй болгосонтой холбогдох асуудлыг “В” ХХК ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, компанийн дүрэм, гүйцэтгэх удирдлагын асуудлыг бүрэн шийдвэрлэж байж улсын бүртгэлд хандах үүрэг нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлахыг эрмэлзэж байсан боловч В.Э нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохгүй байх, гадаад улсын иргэн тул хувьцаа эзэмшигчдийн хурлын тов мэдэгдэх боломжгүй нөхцөл байдлууд талуудад үүсч байна. Мөн тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн асуудалтай холбоотой Иргэний эрх зүйн маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. 1.”В” ХХК ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Жы зүгээс иргэн В.Э, В.Д******* нартай байгуулсан 2010 оны12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот, 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх Компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээ-нүүдийг хүчинтөгөлдөр бус хэлцэл мөн эсэх талаар маргаан бүхий асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00182 дугаар тогтоолоор Давж шаалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу В.Э нь тус компанийн 50 хувийн хувьцааны төлбөрт 260,000,000 төгрөгийг Д.Жд төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл тухайн шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл үүсч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Нэгэнт шүүхийн шатанд компанийн хувьцааны маргаан бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа тул тухайн хүсэлтийн дагуу компанийн гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газраас хувьцаа эзэмшигчид олгох боломж үүссэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дгийн хүсэлтэд дурдсан 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр Компанийн гэрчилгээг хүчингүй болгосон асуудлыг Д.Жгийн зүгээс энэхүү хүсэлттэй танилцахад мэдсэн болно. Хувьцаа эзэмшигчдийн зүгээс Компанийн тухай хууль болон дүрэмд заасны дагуу асуудлаар Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй ба хурлаар аливаа шийдвэргүйгээр 50 хувийн хувьцаа эзэмшигч нь компанийн гэрчилгээний асуудлаар Улсын бүртгэлийн газарт хандах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн компанийн хувьцаа эзэмших эрхтэй холбоотой хэлцэлийн талаархи Иргэний хэргийн шүүхийн маргаан хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа тул дээрх асуудлыг хувьцаа эзэмшигч хэн аль нь дур мэдэн шийдвэрлэх боломжгүй юм. гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч В.Эөөс ...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар шийдвэрийн дагуу “В” ХХК ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр намайг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн атлаа гэрчилгээ олгохгүй татгалзсаар байгаа нь үндэслэлгүй... гэж, Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, улсын бүртгэгч хуульд заасан журмын дагуу баримт бичиг бүрдүүлэхийг шаардсан, эдгээр баримт бичгээс хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр байгаагүй, байсан бол улсын бүртгэлд бүртгэхэд татгалзах зүйлгүй... гэж, Гуравдагч этгээд Д.Жгийн зүгээс ...улсын бүртгэлийн шаардлага хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөж байгаа, нэхэмжлэгч гадаад улсад байдаг тул хувьцаа эзэмшигчийн хурлын тов мэдэгдэх боломжгүй байдаг... гэж тус тус маргасан. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар, бодит нөхцөл байдлыг судлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч В.Э нь анх 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “В” ХХК ХХК-ийн өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар Улаанбаатар хотод байгуулжээ. Улмаар 2004-2013 онуудад хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд удаа дараа өөрчлөлт орж байсан бөгөөд 2005 онд В.Э 80, Ж.Б******* 20 хувийн, 2007 онд Ж.Б*******ыг хасч В.Д******* 60, В.Э 40 хувийн, 2013 онд В.Д******* 50, В.Э 50 хувийн хувьцааг тус тус эзэмшиж байжээ. Нэхэмжлэгч В.Э, гуравдагч этгээд Д.Ж нар 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулж нэхэмжлэгч В.Э “В” ХХК ХХК-ийн өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа Д.Жд худалдсан боловч Д.Жгийн зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч В.Э гэрээнээс татгалзаж улмаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн /хуучин нэрээр/ 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар шийдвэрээр “В” ХХК ХХК-ийн 50 хувийн хувьцааг Д.Жгаас В.Эд буцаан шилжүүлж шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1/21251 дүгээр албан бичгээр Улсын бүртгэлийн төв архивын газарт хандаж “В” ХХК ХХК-ийн 50 хувийн хувьцааг В.Э нэр дээр шилжүүлэн бүртгэж хариу ирүүлэхийг, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/35955 дугаар албан бичгээр ...компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, шинээр гэрчилгээ гаргахыг... тус тус хариуцагч захиргааны байгууллагаас шаарджээ. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс тус газрын даргын 2015 оны 1885 дугаар тушаал гаргаж “В” ХХК ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 9******* тоот улсын бүртгэлийн болон 2******* тоот регистрийн дугаартай “В” ХХК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон атлаа тус компаниас хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн ирүүлсэн тохиолдолд дахин гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д улсын бүртгэлийн гэрчилгээ гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цаасан болон цахим хэлбэрээр олгох баримт бичгийг, 8 дугаар зүйлийн 8.8.3-д Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дараах үндэслэлээр дахин олгоно: хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан, 8.10-д Энэ хуулийн 8.9-д зааснаас бусад тохиолдолд гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг улсын бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно гэж тус тус зааснаас үзэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчид олгох үүрэгтэй байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/208 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 10 дугаар зүйлээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох асуудлыг зохицуулсан байх бөгөөд, гэрчилгээ дахин олгоход 10 дугаар зүйлийн 10.2.1-д эрх бүхий этгээдийн шийдвэр, 10.2.3-д хууль хяналтын байгууллагын шийдвэр гэж заасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан гэрчилгээ авах талаар хандахад тус газрын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 8/3897 дугаар албан бичгээр ...журмын 10 дугаар зүйлийн 10.2.1-д заасан эрх бүхий этгээдийн шийдвэр гэж заасан байх тул холбогдох баримт бичгийг бүрдүүлж, бүртгэлийн байгууллагад хандах... талаар бичгээр мэдэгдсэн байна. Хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 10 дугаар зүйлийн 10.2-т заасан баримт бичгүүд бүгд байхыг шаарддаггүй байх бөгөөд нэгэнт Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 97 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид компанийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлсэн атлаа түүнийг гэрчлэх баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаа хариуцагчийн татгалзал хууль бус байна. Түүнчлэн иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 15/01 дүгээр тогтоолоор компанийн оффисын өрөөнд нэгжлэг хийн улсын бүртгэлийн гэрчилгээг олоогүй, улмаар хариуцагч тушаал гаргаж гэрчилгээг хүчингүй болгосон байх бөгөөд дээр дурдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-д Энэ хуулийн 8.9-д зааснаас бусад тохиолдолд гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг улсын бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно гэж тус тус заасны дагуу гэрчилгээ олгох үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “В” ХХК ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч тус компани нь ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсонтой, мөн тус компанийн үлдсэн 50 хувийн хувьцаатай холбоотой маргаан иргэний хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаатай талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг дүгнэн шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 447 дугаар тогтоол хүчин төгөлдөр байх тул анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг дахин дүгнээгүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “В” ХХК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 8 дугаар зүйлийн 8.10-д заасныг тус тус баримтлан В.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “В” ХХК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргаж, нэхэмжлэгчид олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА
|