Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/267

 

  23         04         07                                      23/ШЦТ/267

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Онон,

хохирогч Г.,

гэрч Ц.*******,

гэрч Д.*******а,

гэрч Т.*******,

шүүгдэгч П.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А, Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******д холбогдох эрүүгийн 28025610067 дугаартай хэргийг 23 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 160 оны 11 дүгээр сарын 25-нд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо, Чулуутын дүгээр гудамжны 14 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн дугаар хороо, хотхоны дугаар байрны тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 11 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч П.******* нь “Айфоне ******* про загварын хоёр ширхэг гар утас авч, өгч явуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан Турк Улсын Истанбул хотод байсан хохирогч Г.гаас 22 оны 03 дугаар сарын 2-ний өдөр 2,300,000 төгрөг, 22 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 700,000 төгрөг, 22 оны 06 дугаар сарын -ны өдөр 1,0,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 4,0,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.******* мэдүүлэхдээ: “...надад 2,300,000 төгрөг, 2,0,000 төгрөг тус тус шилжүүлсэн, тэр мөнгийг ахынхаа данс руу шилжүүлж авсан. Би *******ийг шилжүүлж байна гэж ойлгосон. Надаас янз бүрийн хүн *******өөс мөнгө авах ёстой гээд нэхээд байсан. Би *******д энэ талаар хэлээд дахиж ийм байдал үүсвэл утас явуулж чадахгүй гэдгээ хэлсэн. ******* намайг утас аваад өгөөч гээд утасдаад байхаар нь би дугаараа сольсон. Гэтэл гийн ээж нь над руу залгаад манай охин өөртэй чинь яримаар байна гэнээ гээд гуйгаад байсан. Би ярихгүй, танай охиныг сайн танихгүй гэж хэлсэн. Тэгээд ******* рүү залгаад яагаад энэ охин над руу залгаад байгаа юм гэж асуусан. ******* надад хэлэхдээ би ажилд орсон юм, та надад iPhone 11 загварын гар утас олоод өгөөч гэж хэлсэн. Дараа нь гадаа нэг өндөр залуу би *******ий найз нь байна, утсыг нь авах гэж ирлээ гэхээр нь тухайн утсыг нь өгөөд явуулсан. Гэтэл өгч явуулсан утас чинь ийм байна, тийм байна гээд байхаар нь би ахиж утас өгч явуулж чадахгүй гэж хэлсэн. Үлдэгдэл мөнгийг чинь бас өгөхгүй, ирж тооцоогоо хийгээрэй гэж хэлсэн. Түүнээс хойш дахиж наймаа хийгээгүй. 22 оны 06 дугаар сард хамгийн сүүлд утас явуулсан. ...Би д 4,0,000 төгрөг чамаас аваагүй, би өгч чадахгүй, чи дандаа хүний данс ашигласан байна, яагаад өөрийнхөө дансаар мөнгө шилжүүлээгүй юм бэ гэж хэлсэн. ..., ******* хоёр янз бүрийн юм яриад байхаар нь шүүхээр асуудлаа шийдүүлсэн нь дээр юм байна гэж бодсон. ...Би мөнгийг ойрын хугацаанд төлж барагдуулна. Болохгүй бол утас аваад төлнө. Хохирогчид хохирол учруулсандаа харамсаж байна. ...Хохирогч 4,0,000 төгрөг шилжүүлээд 2 утас авах ёстой байсан ч авч чадаагүй гээд байгаа учир нь нэг утас нь *******ийх, нэг утас нь гийн утас. *******тэй тохирсон зүйл байдаг. д бол 1,00,000 төгрөг өгнө” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Г. мэдүүлэхдээ: “...Би 22 оны 02 дугаар сарын 01-нд Турк Улс руу явсан. Намайг очсоноос хойш 14 хоногийн дараа манай найз залуу араас ирсэн. Тухайн үед ******* гэх хүнээс утас авч байсан, гэтэл 22 оны 03 дугаар сард шилжүүлсэн мөнгөний нэг утсыг явуулаагүй. Гэхдээ 22 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл харилцаж байсан. Тухайн үед ******* эгч утсаар яриад манай хөгшин өнгөрсөн гэхээр нь аан за гээд орхисон. ******* дугаараа сольсон байсан. Би ******* эгчтэй холбогдоод iPhone ******* pro max утас олоод өгөөч гэж хэлсэн. 22 оны 06 дугаар сарын хамгийн сүүлийн шилжүүлгээс хойш алга болсон. Тухайн үед аавтайгаа яриад өргөдөл гаргуулсан. Би Турк Улсаас 22 оны 08 дугаар сард ирээд шаардагдах материалаа цагдаад өгөөд явж байсан. *******тэй уулзаад та надад мөнгөө өгөх үү гэхэд өгнө гэж хэлсэн. Мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө алдсан гэж хэлж байсан. Миний хувьд 4,0,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Ц.*******гийн Хаан банкны 536030082 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-71 дүгээр хуудас/,

Хохирогч Г.гийн Хаан банкны 502827380 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-72-83 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.*******гийн Төрийн банкны 105034238 тоот дансны харилцагчийн хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-87-3 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.*******гийн Хаан банкны 50612651 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6 дугаар хуудас/,

Хохирогч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 22 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсаас Турк Улс руу аялах зорилгоор явсан, манай найз залуу ******* 14 хоногийн дараа миний араас над дээр Турк Улсад ирсэн юм. ...Айфоне ******* про макс маркийн гар утас Монгол Улсаас худалдаж авахаар болоод Монгол Улсад байгаа хүнээр авхуулж Турк Улс руу авах болоод найз залуу ******* 3, 4 жилийн өмнө Монгол Улсад Монтел гар утас худалдааны төвд гар утас зардаг байсан бөгөөд тухайн үед манай найз залуугаас гар утас болон утасны сэлбэг байнга худалдаж авдаг байж байгаад танилцсан ******* гэж эгч байдаг, энэ эгчээр утсаа авхуулахаар болоод ******* эгчтэй фейсбүүкээр ******* анх холбогдоод *******өөр дамжиж би ******* гэж эгчтэй фейсбүүкээр холбогдоод ******* эгч гар утас худалдаж аваад Турк явах хүнд өгөөд явуулъя гэж тохирсон. ...******* эгч утсыг чинь үзээд явж байна, энэ утсыг авахаар боллоо гээд нэг гар утасны зураг явуулаад үнэ нь 2,300,000 төгрөг гэж байна мөнгийг нь шилжүүлчих энэ данс руу гээд 503328280 гэсэн дансны дугаар явуулсан. Тэгэхээр нь би тэр даруйд нь 2,300,000 төгрөгийг Намхайдагва гэх нэртэй 503328280 дугаартай данс руу интернэт банкаар шилжүүлсэн. Тэгтэл ******* гэгч эгч за утсыг чинь авчихлаа, удахгүй Турк Улс явах хүн олоод өгөөд явуулъя гэсэн. Тэгээд фейсбүүкээр холбоо барихгүй алга болчихсон бөгөөд удаа дараа би холбогдох гэж оролдоод 22 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* гэгч эгчтэй фейсбүүкээр нь холбогдсон. Тэгэхэд ******* гэгч эгч ажил явдалтай байлаа, утас бас болохгүй байлаа гэж ярихаар нь би 22 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсаас Турк Улс руу ирэх хүн байна, та тэр хүнд миний утсыг өгөөд явуулаадах гэж хэлэхэд за гэсэн ба мөн би найз залуудаа бас Айфоне ******* про макс маркийн гар утас авч өгөх гээд байна, та дахиад нэг утас нэмж худалдаж аваад хоёр утсыг хамт явуулаадах гэхэд ******* гэгч эгч тэгье гэсэн. ...Турк Улсад байхдаа олсон мөнгөө эгч Ц.*******гийн 536030082 дугаартай данс руу хийгээд эгч ******* гэх хүний данс руу хийдэг байсан юм. Миний бие ******* гэх хүнээс гар утас худалдаж авахаар 22 оны 03 дугаар сарын 2-ний өдөр эгч Ц.*******гийн 536030082 дугаартай данснаас 503328280 дугаартай Намхайдагва гэсэн данс руу 2,300,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед ******* 503328280 дугаартай Намхайдагва гэсэн нэртэй данс өгсөн бөгөөд түүний ахын данс гэж тэр хэлж байсан. ******* нь 503328280 дугаартай Намхайдагва гэсэн нэртэй данс руу орсон мөнгийг өөрийн 105034238 дугаартай данс руу бүгдийг нь шилжүүлж авсан байсан бөгөөд энэ талаар баримтаа надад үзүүлж байсан. Тухайн мөнгөөр Айфон ******* про утас авч над руу явуулах байсан боловч тэр таг алга болсон. 22 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Турк Улсад байхдаа өөрийн 502827380 дугаартай данснаас *******гийн 105034238 дугаартай данс руу 700,000 төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгө нь надад бэлэн байсан учир гадаад мөнгөөр нь хүнд өгөөд тухайн хүний өөрийн 51362363 Дэлгэрцэцэг гэсэн нэртэй данснаас 22 оны 06 дугаар сарын -ны өдөр 50612651 дугаартай *******гийн данс руу 1,0,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгөөр Айфон ******* про утас авч над руу явуулах байсан боловч ******* нь таг алга болсон. ...Тухайн үед би Турк Улсад байхдаа Дэлгэрцэцэгт лир өгөөд тэр өөрийн дансанд байх төгрөгийг *******гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дэлгэрцэцэг нь одоо Турк Улсад байгаа, Монголд ирэхгүй. Би ******* гэх хүнд нийт хоёр гар утасны 4,0,000 төгрөг өгсөн боловч гар утсыг надад өгөөгүй, мөн мөнгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-1-, 22-23, 25 дугаар хуудас/,

Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний охин Г. нь өөрийн 501827380 тоот данснаас 22 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2,300,000 төгрөгийг 50612651 дугаарын данс руу шилжүүлсэн. 22 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1,750,000 төгрөгийг 5062341 дугаарын данс руу шилжүүлсэн юм. 50612651 дугаарын данс нь ******* гэх хүний өөрийнх нь данс гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-28-2 дүгээр хуудас/,

Гэрч Т.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 оны 02 дугаар сар шиг санагдаж байна *******гийн хүүхдээр дамжуулж түүнтэй танилцаж байсан. Манай найз охин нь Турк Улсад байхдаа мөнгийг нь шилжүүлээд *******гээр 3, 4 удаа гар утас авхуулж байсан. Сүүлд манай найз охин утас авхуулахаар мөнгө шилжүүлэх үед мөнгийг нь аваад алга болсон бөгөөд мөнгөө нэхэх үед өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-41 дүгээр хуудас/,

Гэрч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү нь тухайн үед Турк Улсын Истанбул хотод байсан бөгөөд надад хандаж 503328280 дугаартай данс руу 2,300,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсний дагуу хийсэн. Тухайн мөнгө нь гийн эзэмшлийн мөнгө байсан юм, миний мөнгө биш” гэсэн мэдүүлэг /хх--44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч П.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...22 оны 03 дугаар сарын 2-ний өдөр миний дугаар луу залгаад надад хандаж Айфоне ******* про маркийн гар утас хэрэгтэй байна, би танд 2,300,000 төгрөг шилжүүлье гэж хэлэхээр нь за гэж хэлээд би өөрийн ахын 503328280 гэсэн дугаартай дансыг өгсөн. ...манай ахын 503328280 гэсэн дугаартай данс руу 2,300,000 төгрөг орохоор нь тухайн мөнгийг орсон даруйд нь өөрийн 105034238 дугаартай данс руугаа авсан. Тэгээд би тухайн мөнгөөр гар утас худалдаж авалгүй үрээд дуусгасан юм. ... надад хандаж дахин нэг Айфоне ******* про авах гэсэн юм гэхээр нь болно мөнгөө шилжүүлчих гэж түүнд хэлсэн. 22 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн 502827380 дугаартай данснаасаа 700,000 төгрөг миний 105034238 дугаартай данс руу хийсэн. Үлдсэн 1,0,000 төгрөгийг нь өөр данснаас хийсэн. Тэгээд би түүний мөнгийг гар утас худалдаж авалгүй цахим мөрийтэй тоглоом тоглоод алдсан. надаас мөнгөө нэхээд байхаар нь би түүнд өгнө гэж хэлээд өнөөдрийг хүргэсэн. надаар гар утас авхуулахаар мөнгө шилжүүлсэн. Өмнө нь мөнгө шилжүүлээд гар утас аваад явуул гэдэг байсан. Тухайн гар утсыг нь авч өгөөд явуулдаг байсан. 503328280 дугаарын данс эзэмшигч нь миний төрсөн ах П. байгаа юм. Тухайн үед би мөнгийг ахын данс руу хийлгээд өөрийн данс руу буцаагаад авсан, ахад мөнгө өгсөн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-54-55 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч П.******* нь “iPhone ******* pro загварын хоёр ширхэг гар утас авч явуулна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан Турк Улсын Истанбул хотод байсан хохирогч Г.гаас 22 оны 03 дугаар сарын 2-ний өдөр 2,300,000 төгрөг, 22 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 700,000 төгрөг, 22 оны 06 дугаар сарын -ны өдөр 1,0,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр нийт 4,0,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч Г., гэрч Д.*******а, Т.*******, Ц.******* нарын мэдүүлэг, гэрч Ц.*******, хохирогч Г. нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулгануудад үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч П.*******гийн эзэмшлийн Хаан болон Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга, уг хуулгануудад үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч П.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл /хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт/ хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг онцлогтой.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг.

Дээрх гэмт хэргийн үйлдлийн арга болох “хуурч” гэдэгт бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг; “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэдэгт урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, өмнө нь хамтран ажиллаж байсан, түүнчлэн бие биеэ мэдэх танил, найз нөхдийн харилцаатай хүмүүсийн итгэлийг урвуулан ашиглах зэргийг тус тус ойлгодог.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.******* өмнө нь гар утас худалдан авч хохирогч Г.д явуулж байсан бөгөөд энэхүү урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “iPhone ******* pro загварын хоёр ширхэг гар утас авч явуулна” гэж хуурч хохирогч Г.гаас нийт 4,0,000 төгрөгийг шилжүүлэн авсан шүүгдэгч П.*******гийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.******* өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч П.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.д нийт 4,0,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирол нөхөн төлөгдөөгүй тул Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******гээс 4,0,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.д олгохоор шийдвэрлэв.

Хохирлыг дээрх байдлаар шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нар “хохирол нөхөн төлөх нөхцөл боломжоор хангаж, шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний ...өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 23 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл завсарлуулав.

Шүүх хуралдаан завсарласан дээрх хугацаанд шүүгдэгч П.******* нь хохирогч Г.д 1,0,000 төгрөг нөхөн төлсөн байх тул үлдэгдэл 3,000,000 төгрөгийг шүүгдэгч П.*******гээс гаргуулж хохирогч Г.д олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч П.******* нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүгдэгч П.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг хугацаанд оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийн тухайд шүүгдэгч П.******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байхад торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзэв.

Иймд шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Хэрэв шүүгдэгч П.******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч П.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г /ес/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч П.*******г эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******гээс 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч *******ын /РД:ЕЙ0*******627/-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч П.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА