| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2023/0136/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/340 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/340
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Э.Уранчимэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг,
шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809001450153 дугаартай 2 хавтас хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ************
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ********нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр байр, 3 дугаар орцны 7 давхарт насанд хүрээгүй хохирогч ********“зүгээр суухгүй бол бүлчихнэ шүү, гар утаснуудаа гаргаад ир” гэж сүрдүүлэн, эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж “Самсунг Нөүт-1” загварын гар утас, бэлэн 16,000 төгрөгийг дээрэмдэж, 70,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байр, 8 давхарт насанд хүрээгүй хохирогч ********, ********нарыг “Хоёр пизда минь наанаа суу, ах нь дөнгөж сая шоронгоос гарч ирсэн, би хутгатай явж байгаа, та хоёрыг хутгалаад юмыг чинь авч чадна” гэж айлган сүрдүүлж, эд хөрөнгийг авахаар заналхийлж “Самсунг Галакси жи-7”, “Айфоне-5” загварын гар утсуудыг дээрэмдэж нийт 486,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байр, 12 дугаар орцонд хохирогч ********, ********нарыг “араас дагах юм бол ална шүү” гэж хэд хэдэн удаа толгой руу нь цохиж айлган сүрдүүлэн эд хөрөнгийг авахаар заналхийлж “Айфоне-5”, “Эл Жи-6” загварын гар утсуудыг дээрэмдэж нийт 784,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Зөв шударгаар амьдрах ёстойг ойлгож байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг хийхгүй” гэв.
Эрүүгийн 1809001450153 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
1. Шүүгдэгч ********2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр байр, 3 дугаар орц, 7 давхарт насанд хүрээгүй хохирогч ********“зүгээр суухгүй бол бүлчихнэ шүү, гар утаснуудаа гаргаад ир” гэж сүрдүүлэн, эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж “Самсунг Нөүт-1” загварын гар утас, бэлэн 16,000 төгрөгийг дээрэмдэж нийт 70,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч ********: “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчим нөгөө ангид сурдаг найзууд ********, ******** нартай бие даалтаа хийх гээд 11 дүгээр хорооллын дунд замыг дагаад явж байтал үл таних 20-25 орчим настай, 175-180см орчим өндөр нуруутай, дээгүүрээ саарал өнгийн куртик, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд, улбар шар өнгийн пүүз өмссөн залуу хүрч ирээд “цаг хэд болж байна” гэж асуусан. Би гар утсаа гаргаад цаг хэлж өгөөд цааш явах гэтэл тэр ах надад “Ахын дүү хажуугийн байрны орцноос манай эхнэрийг дуудаад өгчих, 20000 төгрөг өгнө шүү” гээд намайг 4 дүгээр байрны 3 дугаар орц руу дагуулж ороход ******** хамт орсон. Тэр ах ******** бид хоёрыг 7 давхар луу лифтээр дагуулж гараад 6, 7 давхрын шатны дундах тавцан дээр дагуулж очоод “Доошоо суу” гэхэд бид хоёр айгаад “Ахаа хэрэггүй ээ” гэхэд “Зүгээр суухгүй бол бүлчихнэ шүү, гар утаснуудаа гаргаад ир” гэсэн. ******** “Надад утас байхгүй” гэж хэлээд цүнхээ үзүүлэхэд нөгөө ах миний гар утсыг кодыг нь хэлүүлж халаасанд байсан 16,000 төгрөгтэй хамт аваад “Та хоёр наанаа сууж бай, ах нь доошоо буугаад хүн дуудчихаад ирье” гээд доошоо гүйчихсэн. ******** бид хоёр бас араас нь гүйсэн боловч түрүүлж гараад алга болчихсон. Тэр ах цайвар царайтай, халзан толгойтой, том нүдтэй, 2 нүднийхээ голд шархны лент наачихсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 16-17 дахь тал),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.04.11-ний өдрийн СБ1-18-343 дугаар тайланд: “Samsung galaxy note 1 загварын гар утас 1 ширхэг 54,000 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал),
Гэрч ********: “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би ...улсын дугаартай “Приус 20” маркын машинтай ...11 дүгээр хорооллын голын замаар явж байгаад саарал өнгийн куртиктэй, халзан толгойтой этгээдийг гараа өргөхөөр нь таксигаар үйлчлэхээр авсан. Тэр залуу “Тэди төв рүү явъя” гэсэн, архи үнэртүүлсэн байсан. Тэди төвийн гадаа ирээд замын зүүн талдаа машинаа байрлуулж тавихад тэр залуу “Тэди төв рүү ороод гараад ирье, жаахан хүлээж байгаач” гэж гуйхаар нь би “Ариун цэврийн өрөө ороод гараад ирье” гэж хэлсэн. Тэр залуу ороод, би ариун цэврийн өрөө ороод, эхнэртээ утасны гэр үзээд гарч ирээд байж байхад цагдаагийн байгууллагаас надтай холбоо бариад Тэди төв дээр ирсэн. Би тэр залууг дээрэм хийгээд миний машинд суусныг мэдсэн. Саарал куртиктай, халзан толгойтой залуу байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18 дахь тал),
Шүүгдэгч ********яллагдагчаар өгсөн: “Би хохирлыг барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 2-29 дэх тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-6-9), хохирогч ******** “Миний хохирлыг барагдуулж 100,000 төгрөг өгсөн. Гомдол саналгүй” гэх хүсэлт (1 дэх хавтас, хх-116), гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтас, хх-153-156),
2. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байр, 8 давхарт насанд хүрээгүй ********, ********нарыг “Хоёр пизда минь наанаа суу, ах нь дөнгөж сая шоронгоос гарч ирсэн, би хутгатай явж байгаа, та хоёрыг хутгалаад юмыг чинь авч чадна” гэж айлган сүрдүүлж эд хөрөнгийг авахаар заналхийлж “Samsung galaxy J7” загварын 336,000 төгрөгийн, “Iphone5” загварын 150,000 төгрөгийн гар утсуудыг дээрэмдэж нийт 486,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ********: “Өнөөдөр 2018.03.13-ны өдөр 16 цаг өнгөрч байхад гэр лүү алхаж байгаад Өгөөжийн урд талд хамаатны хүн ********эй таарсан. 8 дугаар байрны урдуур явж байхад бид хоёрын араас нэг ах “юм асууя” гэж дуудсан. Эргээд харахад ойролцоогоор 22-25 орчим насны, 170-175 см өндөртэй, цагаан өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн куртиктай, тод цэнхэр өнгийн жинсэн өмд, адидасын кеттэй, том давхраагүй нүдтэй бордуу царайтай, шулуун хамартай эрэгтэй “Та 2 өчигдөр 18 цагийн үед “Пейс малл дээр дүүг зодсон хүн мөн үү” гэсэн. Би “үгүй” гэтэл “тэгвэл манай дүүтэй уулзчих, ээж уйлаад байна” гэхээр нь “за” гээд дагаад явсан. Тэгээд 20 дугаар байрны баруун талын орцоор ороод лифтээр гараад дээшээ 9 дүгээр давхар луу өгсөж байгаад хогийн пункерын хажууд очоод “Хоёр пизда минь наанаа суу, ах нь дөнгөж сая шоронгоос гарч ирсэн, би хутгатай явж байгаа, та хоёрыг хутгалаад юмыг чинь авч чадна, ах нь тиймэрхүү хэрэгт ормооргүй байна, зүгээр эвээр хэлж байгаа дээр зүгээр өгчих” гэхээр нь би өөрийн “Самсунг галакси” маркын гар утсаа өгсөн. Содбилэг бас “Айфоне 5” маркын гар утсаа гаргаж өгсөн. Тэгээд “кодоо хэл” гээд утасны кодоо хэлсэн. Дахиад өөр үнэт зүйлс байна уу гэхэд нь 50 төгрөг байна гэсэн. 5000, 10000, 20000-тын дэвсгэрт байна уу гэхэд нь “үгүй” гэтэл “гинж зүүдэг үү” гээд “үгүй” гэхэд “манай 2 найз гадаа байгаа, нэг нь их эвгүй нөхөр, та 2-ыг орж ирж үзнэ, үнэхээр юм байхгүй бол явуулна, наанаа хүлээж бай” гээд шатаар буугаад явсан. Тэгээд бид хоёр 5-8 минут хүлээж байгаад шууд цагдаад дуудлага өгье гээд доошоо нэг айлын хаалга тогшоод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.03.23-ны өдрийн СБ1-18-222 дугаар тайланд: “2016 оны J7 маркын гар утас 1 ширхэг 336,000 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал),
Насанд хүрээгүй хохирогч ********ийн: “2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хамаатны ах ********гийн хамтаар явж байхад урдаас үл таних 24-25 орчим насны эрэгтэй “Юм асууя” гэсэн. ...******** бид хоёр дагаад 19 дүгээр байрны орц руу орсон. Бид нар лифтэнд суугаад 8 давхарт гараад 9 дүгээр давхар луу алхсан. Тэгээд 8,9 дүгээр давхрын голд тэр залуу “За одоо ийм байна, явган суу” гэхээр нь “Юу яриад байгаа юм бэ” гэхэд “Суу пизда минь” гээд бид хоёрыг суулгасан. Тэгээд “Орцны үүдэнд манай хоёр найз байгаа. Би саяхан тэр хоёрын нэгэнтэй нь шоронгоос суллагдсан, утсаа гаргаад ир” гээд ********д хэлээд надаас бас миний утсыг авсан. Би “юу яриад байгаа юм бэ” гэхэд “эвээр гаргаж өгөхгүй бол хутга шаана шүү” гэж хэлсэн. Тэгээд би эсэргүүцэлгүй утсаа өгсөн. “Мөнгө, гинж байгаа юу” гэж асуугаад “байхгүй” гэхэд “одоо намайг доороос буухад манай нөгөө хоёр надтай зөрж дээш гарч ирээд та хоёрыг нэгжинэ шүү, та хоёр байж байгаарай, юм байх юм бол та хоёрыг ална шүү” гээд доошоо буусан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76 дахь тал),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.04.11-ний өдрийн СБ1-18-344 дүгээр тайланд: “Iphone5 маркын гар утас 1 ширхэг 150,000 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 82-83 дахь тал),
Шүүгдэгч ********яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчим жаахан халамцуудуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, АСА циркийн хажууд явж байтал 16-18 орчим насны 2 эрэгтэй хүүхэд явж байхаар нь “Ийшээ ороод хүн дуудаад өгөөч” гээд циркийн хажуугийн байрны орц руу дагуулж орсон. 7 давхарт гараад “Утаснуудаа гаргаад ир, та хоёрыг гадаа хүн дээрэмдэх гээд байна, би гарчихаад ороод ирье, утаснуудыг өгье” гээд Самсунг галакси жи-7, Айфоне-5 маркын гар утсуудыг нь аваад гарсан. Тэндээсээ “Монтел” орж утсуудыг нийлүүлээд 160,000 төгрөгт зарсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 94-95 дахь тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-68-70), хохирогч ******** “Хохирлоо бүрэн барагдуулсан, санал гомдол байхгүй” гэх хүсэлт (1 дэх хавтас, хх-114), хохирогч ********ийн “Хохирлоо бүрэн барагдуулсан, санал гомдол байхгүй” гэх хүсэлт (1 дэх хавтас, хх-115), хохирогч Э.********, ******** нарт “хавтаст хэргийн материал танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэл” (2 дахь хавтас, хх-160, 161),
3. 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байр, 12 дугаар орцонд хохирогч ********, ********нарыг “Араас дагах юм бол ална шүү” гэж хэд хэдэн удаа толгой руу нь цохиж айлган сүрдүүлэн эд хөрөнгийг авахаар заналхийлж “Iphone-5” загварын 184,000 төгрөгийн, “LG-6” загварын 600,000 төгрөгийн гар утсуудыг дээрэмдэж нийт 784,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ********ын: “2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр найз ******** хамт явж байтал нэг залуу “Юм өргөлцөөд өгөөч” гэхээр нь зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байр, 12 дугаар орцны үүдэнд дагуулж очоод хаалганы кодоо хийж чадахгүй байсан. Удалгүй орцноос хүн гарч ирээд бид 3 ороод тухайн ах “7 давхарт гараад байж бай, би машинаа тавиадахъя” гэхээр нь бид 2 гараад очиход хүн байгаагүй. Баруун тийш эргэсэн 2 хаалгыг хоёуланг нь тогшиж үзтэл хүн байгаагүй буух гэтэл өөдөөс нөгөө ах дахиад нэг ахыг дагуулчихсан гарч ирээд дагуулж гарч ирсэн залуу нь бид хоёрыг “нааш ир” гэж дуудаад пункер хэсэгт оруулаад “ахыгаа таньж байна уу” гэж асуугаад бид хоёрыг нэг буланд суулгаад “утаснуудаа гаргаад ир” гэхэд “яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “ална шүү” гээд эхлээд ******** утсыг аваад кодыг гаргуулаад, дараа нь намайг утсаа гаргаж ирэхийг шаардаад гаргаад иртэл бас кодыг тайлуулж авсан. “Би энэ утсыг чинь авчихгүй, буцаагаад өгчихнө” гээд манай найзыг “Apple кодоо тайл” гээд дарамтлаад байсан ч код нь болохгүй байсан. ********дагуулж буугаад надтай нөгөө залуу нь үлдээд “наадах чинь хүн хайж байгаа юм” гэж хэлж тайвшруулахыг оролдсон. Анх орцонд дагуулж орж ирсэн ах хар маск гаргаж ирж өмсөөд ойролцоогоор 5 минутын дараа нөгөө 2 буцаж ирсэн. Сүүлд орж ирдэг залуу нь нөгөө залуудаа “Чи буруу хүн олоод ирсэн байна, энэ 2 чинь биш байна” гэж хэлж байсан. ********утсыг нь буцаагаад өгчихсөн байснаа буцаагаад “алив утсаа өг” гэж хэлэхэд “яах гэж байгаа юм бэ” гэж асуутал “зүгээр өгөөдөх, ямар олон үгтэй бацаан бэ, алив нөгөөдхөө гаргаад ир” гээд халаасаа ухтал нөгөөдөх нь “яах юм бэ ахаа” гэж хэлж байсан. Бид хоёрын утсыг аваад хэд хэдэн удаа толгой руу цохиод “Араас дагах юм бол ална шүү” гэж анхааруулчихаад сүүлд орж ирдэг нь нөгөөх рүүгээ заагаад “би энийг цагдаагийн газарт аваачиж өгчихөөд буцаж ирнэ, хүлээж байгаарай” гэж хэлээд явсан. Бид хоёр айлаас утас гуйгаад цагдаад мэдэгдсэн ” (1 дэх хавтаст хэргийн 185-186 дахь тал),
Хохирогч С.********: “2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр найз ********ын хамт явж байтал хойноос нэг залуу дуудаад “Ахын дүү юм асууя, цаг хэд болж байна” гэж асуугаад “Ах нь нэг юм гуйя, нүүлгэлтийн компани дуудах гэсэн чинь арай үнэтэй байна, гэрээс 1 ширхэг буйдан өргөлцөөд буулгаад өгөөч” гэхээр нь зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байр, 12 дугаар орцны үүдэнд очсон. ...нөгөө ах дахиад нэг ахыг дагуулчихсан гарч ирээд дагуулж ирсэн залуу нь бид хоёрыг “нааш ир” гэж дуудаад пункер хэсэгт оруулаад “ахыгаа таньж байна уу” гэж асуугаад бид хоёрыг нэг буланд суулгаад “утаснуудаа гаргаад ир” гэтэл “яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “ална шүү” гээд эхлээд миний утсыг аваад кодыг гаргуулаад, дараа нь ********ыг утсаа гаргаж ирэхийг шаардаад гаргаад иртэл бас кодыг тайлуулж авсан. Намайг дагуулж буугаад доод талын давхарт ЗG сүлжээ барих нь уу гээд үзсэн боловч холбогдохгүй байсан тул буцаад дээшээ гарсан. Уг нь миний утсыг буцаагаад өгчихсөн байснаа буцаагаад “алив утсаа өг” гэж хэлэхэд “яах гэж байгаа юм бэ” гэж асуутал “зүгээр өгөөдөх ямар олон үгтэй бацаан бэ, алив нөгөөдхөө гаргаад ир” гээд халаасаа ухтал нөгөөдөх нь “яах юм бэ ахаа” гэж хэлж байсан. Бид хоёрын утсыг аваад хэд хэдэн удаа толгой руу цохиод “Араас дагах юм бол ална шүү” гэж анхааруулчхаад ...явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 191-192 дахь тал),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.05.14-ний өдрийн СХЗ-18-247 дугаар тайланд: “LG G6 маркын гар утас 1 ширхэг 600,000 төгрөг, Iphone5 маркын гар утас 1 ширхэг 184,000 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 211-212 дахь тал),
Иргэний нэхэмжлэгч ********: “2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Маgic” нэртэй ломбарднаас зарын дагуу очиж зарах утаснуудыг сонирхож байгаад “lg g6” маркын гар утсыг 430,000 төгрөгөөр худалдаж аваад хэрэглэж байтал цагдаагийн байгууллагаас ...“хулгайн утас та авсан байна” гээд дуудахаар нь гар утсаа хураалгасан. 430,000 төгрөгөө гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 179-180 дахь тал),
Гэрч ********“...2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн үед үл таних нэг нь эрээн саравчтай малгайтай, цагаан юүдэнтэй цамцтай, 175см орчим нуруутай, цагаан царайтай, 2 дахь нь хар саравчтай малгайтай, хар савхин куртик өмссөн, 168см орчим нуруутай, 20 гаран насны, 2 эрэгтэй орж ирээд “ЛЖ-Ж6” маркын утас гаргаж ирээд “барьцаанд тавих гэсэн юм” гэхээр нь би утсыг нь үзтэл хар өнгийн, шинэвтэр утас байсан тул 400,000 төгрөгөөр барьцаалахаар болж бичиг баримтыг асуухад “регистрийн дугаараа хэлчихье, авахдаа иргэний үнэмлэхээ үзүүлээд авъя” гэсэн тул тохироод бэлнээр өгөөд барьцаанд авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 206-207 дахь тал),
Шүүгдэгч ********яллагдагчаар өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр найз ********тэй хамт явж байгаад Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын автобусны буудал дээр өдөр 15 цагийн үед 2 залуу явж байхаар нь би “юм асуугаадахъя” гэж очоод “манай дүү зодуулчихжээ, та хоёрыг мөн бишийг дагуулж очоод харуулаадахъя” гээд 9 давхар бор өнгийн байрны орц руу дагуулж ороод 8 дугаар давхарт гараад араас ******** орж ирээд нөгөө 2 залууг пункерийн тийш дагуулж ороод ******** “утаснуудаа гаргаад ир” гэхэд нөгөө 2 утаснуудаа гаргаад ирсэн. ******** “Та нарыг гадна хүмүүс дээрэмдэх гээд байна, утаснуудаа надад өгчих, утаснуудыг чинь бид хоёр гадна дэлгүүрт тавьчихъя, араас гарч ирээд авчих” гэхэд 1 залуу нь Lg-н гар утсаа өгсөн. Нөгөө залуу нь iphone гар утсаа өгөхгүй болохоор авахгүй гараад явчихсан. Нөгөө гар утсаа Модны 2-н автобусны буудлын ломбарданд 400,000 төгрөгөөр барьцаалаад бид хоёр мөнгөө хувааж аваад салцгаасан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 1-2 дахь тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-157-161), “Magic” барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ (2 дахь хавтас, хх-48), хохирогч ********ын “гомдол саналгүй” гэх чатны хуулбар (2 дахь хавтас, хх-158), иргэний нэхэмжлэгч ********д хавтаст хэргийн материал танилцуулсан “хохирол, гомдол санал байхгүй” гэх тэмдэглэл (2 дахь хавтас, хх-167),
гэрч ********мэдүүлэг (1 дэх хавтас, хх-201-202), Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны “********нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэл хяналтад байгаа бөгөөд хяналтын хугацаа 2024.06.17-ны өдөр дуусгавар болохоор байна” гэх албан бичиг (2 дахь хавтас, хх-163), Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг (2 дахь хавтас, хх-107), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба “********нь Орхон аймаг дахь 437 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад 2017.05.22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан байна” гэх албан бичиг (2 дахь хавтас, хх-109),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтас, хх-111), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-59), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (2 дахь хавтас, хх-105), төрөл садангийн лавлагаа (2 дахь хавтас, хх-112-113), шийтгэх тогтоолын хуулбар (2 дахь хавтас, хх-119-140, 169-171, 236-250), “********” ХХК-ийн “********нь 2022.06.20-2022.11 сарын хооронд тогоочоор ажилласан нь үнэн болно” гэх тодорхойлолт (2 дахь хавтас, хх-214), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтас, хх-215), мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (2 дахь хавтас, хх-216) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр байр, 3 дугаар орц, 7 давхарт насанд хүрээгүй хохирогч ********“Зүгээр суухгүй бол бүлчихнэ шүү, гар утаснуудаа гаргаад ир” гэж сүрдүүлэн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж “Самсунг Нөүт-1” загварын гар утас, бэлэн 16,000 төгрөгийг дээрэмдэж нийт 70,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байр, 8 давхарт насанд хүрээгүй хохирогч ********, ********нарыг “Хоёр пизда минь наанаа суу, ах нь дөнгөж сая шоронгоос гарч ирсэн, би хутгатай явж байгаа, та хоёрыг хутгалаад юмыг чинь авч чадна” гэж айлган сүрдүүлж эд хөрөнгийг авахаар заналхийлж “Самсунг Галакси жи-7” загварын 336,000 төгрөгийн, “Айфоне-5” загварын 150,000 төгрөгийн гар утсуудыг дээрэмдэж нийт 486,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байр, 12 дугаар орцонд хохирогч ********, ********нарыг “Араас дагах юм бол ална шүү” гэж хэд хэдэн удаа толгой руу нь цохиж айлган сүрдүүлэн эд хөрөнгийг авахаар заналхийлж “Айфоне-5” загварын 184,000 төгрөгийн, “Эл Жи-6” загварын 600,000 төгрөгийн гар утсуудыг дээрэмдэж нийт 784,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ******** “...******** бид хоёрыг 7 давхар луу лифтээр дагуулж гараад 6, 7 давхрын шатны дундах тавцан дээр дагуулж очоод ******** бид хоёрыг “доошоо суу” гэж хэлээд “Зүгээр суухгүй бол бүлчихнэ шүү, гар утаснуудаа гаргаад ир” гэсэн. ...Миний гар утсыг кодыг хэлүүлж халаасанд байсан 16,000 төгрөгтэй хамт аваад “та хоёр наанаа сууж бай ах нь доошоо буугаад хүн дуудчихаад ирье” гэж хэлээд доошоо гүйчихсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-16-17), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Галакси нөүт-1 загварын гар утас 1 ширхэг 54,000 төгрөг” гэх тайлан (1 дэх хавтас, хх-21-22), гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтас, хх-153-156), хохирогч ******** “...20 дугаар байрны баруун орцоор ороод ...9 дүгээр давхар луу өгсөж байгаад пункерын хажууд очоод “2 пизда минь наанаа суу, ах нь дөнгөж сая шоронгоос гарч ирсэн би хутгатай явж байгаа, та хоёрыг хутгалаад юмыг чинь авч чадна, ах нь тиймэрхүү хэрэгт ормооргүй байна, зүгээр эвээр хэлж байгаа дээр зүгээр өгчих” гэхээр нь би өөрийн Самсунг галакси маркын гар утсаа өгсөн. ******** “Айфоне 5” маркын гар утсаа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-74), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Жи-7 маркын гар утас 1 ширхэг 336,000 төгрөг” гэх тайлан (1 дэх хавтас, хх-79-80), хохирогч ********ийн “...8-9 дүгээр давхрын голд тэр залуу “За одоо ийм байна, явган суу” гэхээр нь юу яриад байгаа юм бэ гэхэд “суу пизда минь” гээд бид хоёрыг суулгасан. Тэгээд “орцны үүдэнд манай хоёр найз байгаа. Би саяхан тэр хоёрын нэгэнтэй нь шоронгоос суллагдсан, утсаа гаргаад ир” гээд ********д хэлээд надаас бас миний утсыг авсан. “Эвээр гаргаж өгөхгүй бол хутга шаана шүү” гэж хэлсэн. Тэгээд би эсэргүүцэлгүй утсаа өгсөн. “Одоо намайг буухад манай нөгөө хоёр зөрж гарч ирээд та хоёрыг нэгжинэ шүү, та хоёр байж байгаарай, юм байх юм бол та хоёрыг ална шүү” гээд явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-76), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Айфоне-5 маркын гар утас 1 ширхэг 150,000 төгрөг” гэх тайлан (1 дэх хавтас, хх-82-83), хохирогч ********ын “...“орцны пункер хэсэгт оруулаад “ахыгаа таньж байна уу” гэж асуугаад бид хоёрыг нэг буланд суулгаад “утаснуудаа гаргаад ир” гэхэд “яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “ална шүү” гэж хэлээд ******** утсыг аваад, намайг утсаа гаргаж ирэхийг шаардаад гаргаад иртэл бас кодыг тайлуулж авсан. ...бид хоёрын утсыг аваад хэд хэдэн удаа толгой руу цохиод “араас дагах юм бол ална шүү” гэж анхааруулчихаад...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-185-186), хохирогч С.******** “...орцны пункер хэсэгт оруулаад “ахыгаа таньж байна уу” гэж асуугаад бид хоёрыг нэг буланд суулгаад “утаснуудаа гаргаад ир” гэтэл “яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “ална шүү” гэж хэлээд эхлээд миний утсыг аваад кодыг нь гаргуулаад дараа нь ********ыг утсаа гаргаж ирэхийг шаардаад гаргаад иртэл бас кодыг нь тайлуулж авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-191-192), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...LG G6 маркын гар утас 1 ширхэг 600,000 төгрөг, Айфоне-5 маркын гар утас 1 ширхэг 184,000 төгрөг...” гэх тайлан (1 дэх хавтас, хх-211-212), шүүгдэгч ********“...******** орж ирээд нөгөө 2 залууг хогны пункерийн тийш дагуулж ороод ******** “утаснуудаа гаргаад ир” гэхэд нөгөө 2 утаснуудаа гаргаад ирсэн. Тэгээд ******** та нарыг гадна хүмүүс дээрэмдэх гээд байна, утаснуудаа надад өгчих, утаснуудыг чинь бид хоёр гадна дэлгүүрт тавьчихъя араас гарч ирээд авчих гэхэд 1 залуу нь Lg-н гар утсаа өгсөн. Нөгөө залуу нь iphone гар утсаа өгөхгүй болохоор авахгүй гараад явчихсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтас, хх-1-2) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********үргэлжилсэн үйлдлээр, Х.********тэй бүлэглэн, хохирогч нарын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, хүч хэрэглэсэн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ********* 70,000 төгрөг, ********эд 336,000 төгрөг, ********д 150,000 төгрөг, ********д 184,000 төгрөг, ********600,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ********д 400,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нарын “Хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (1 дэх хавтас, хх-114-116, 2 дахь хавтас, хх-158)-ийг, иргэний нэхэмжлэгч ******** “Хохирлоо барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (2 дахь хавтас, хх-167)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч ********бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр байр, 3 дугаар орцны 7 давхарт насанд хүрээгүй хохирогч ********“зүгээр суухгүй бол бүлчихнэ шүү, гар утаснуудаа гаргаад ир” гэж сүрдүүлэн, эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж “Самсунг Нөүт-1” загварын 54,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, бэлэн 16,000 төгрөгийг дээрэмдэж нийт 70,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байрны 8 давхарт насанд хүрээгүй ********, ********нарыг “...2 пизда минь наанаа суу, ах нь дөнгөж сая шоронгоос гарч ирсэн, би хутгатай явж байгаа, та хоёрыг хутгалаад юмыг чинь авч чадна” гэж айлган сүрдүүлж, эд хөрөнгийг авахаар заналхийлж “Самсунг Галакси жи-7” загварын 336,000 төгрөгийн, “Айфоне-5” загварын 150,000 төгрөгийн гар утаснуудыг дээрэмдэж нийт 486,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байр, 12 дугаар орцонд хохирогч ********, ********нарыг “араас дагах юм бол ална шүү” гэж хэд хэдэн удаа толгой руу нь цохиж, айлган сүрдүүлэн эд хөрөнгийг авахаар заналхийлж “Айфоне-5” загварын 184,000 төгрөгийн, “Эл Жи-6” загварын 600,000 төгрөгийн гар утаснуудыг дээрэмдэн авч нийт 784,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 3 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх үүрэг хүлээлгэх саналтай. Хан-Уул дүүргийн шүүхээс оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэх саналтай” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргах зүйлгүй. Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй. Учруулсан хохирлоо төлсөн. 2021 оны 7 дугаар сарын 02-ны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа. Улсын яллагчтай санал нэг байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, нэр бүхий 5 хохирогчийн эд хөрөнгийн эрхэд халдан гар утас, бэлэн мөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарт нийт 1,340,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч ********д 400,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол бүрэн төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хорих ял шийтгэлээ.
Шүүгдэгч ********2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шийтгүүлсэн нь Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “...“Дээрэмдэх” /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэх үндэслэлд хамаарч байна.
Иймд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэлээ.
Шүүгдэгч ********урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан байна.
Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй, түүнээс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг энэ шийтгэх тогтоолоос тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ********2018.06.13-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2022.11.21-ний өдрөөс 2023.03.16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 115 хоног, нийт 117 (нэг зуун арван долоо) хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон 03 сар, 27 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 2 (хоёр) жил 08 (найм) сар 03 (гурав) хоногоор тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт **********ын *********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр заналхийлж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********цагдан хоригдсон 117 (нэг зуун арван долоо) хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон 3 сар, 27 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 2 (хоёр) жил, 08 (найм) сар, 03 (гурав) хоногоор тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тусад нь эдлүүлсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР