Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 39

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Д.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Дулмаагийн Баясгаланд яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3993 дүгээр хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Дулмаагийн Баясгалан, Монгол улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Талх чихэр” ХХК-д талхны зүсэгч ажилтай, ам бүл 3, эгч, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол 12 дугаар байр 61 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ЧС81062100 дугаартай.

 

Шүүгдэгч Д.Баясгалан нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Дэлгэрэх” зочид буудалд 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д.Гантулгын эзэмшлийн хар өнгийн түрүүвчнээс “ХААН” банкны “виза” картыг  хулгайлж бэлэн мөнгөний машинд уншуулан 2.600.000 төгрөгийг авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Д.Баясгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Баясгалангийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би танил болох Д.Гантулга гэгч залуутай уулзаж бид хамтдаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр захын дэргэдэх Дэлгэрэх нэртэй зочид буудалд 15 цаг өнгөрч байхад орсон. Ингээд буудалд ороод нэг шил Экс нэртэй архийг хуваан ууж байгаад Гантулга нилээд согтож, нойлын өрөөнд орсон хойгуур нь би цонхны тавцан дээр ил байсан хар өнгийн түрийвчнээс нь “ХААН” банкны виза картыг нь нууцаар хулгайлан авч гадаа гарч утсаар ярьчихаад ирье гэж хэлээд зугтаасан. Гантулга бид хоёр буудалд орох гээд үйлчлүүлээд зогсож байтал Гантулга чанга дуугаар пин кодоо 0130 гэж хэлэхээр нь би цээжилж авсан ба картыг нь Нарантуул захын ХААН” банкны АТМ-д уншуулж 3 удаагий үйлдэл хийж 2.600.000 төгрөг авсан. Би энэ мөнгийг Франц улсад амьдарч байхдаа хүнд өр тавьсан байсан тул Батаа овогтой Баясгалан 98184680 дугаар руу нь залгаж өрөө нэхээд байхаар нь өгсөн. Тийзний мөнгө зээлсэн байсан ба дээрхи хүмүүс надаас мөнгөө нэхээд байхаар нь би Гантулгаас хулгай хийж картнаас нь мөнгө авч дээрхи хүнд өгсөн. Би өнгөрсөн хугацаанд гэртээ харилгүй, хөлсний байрандаа очиж ажлаа хийж байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын мөнгө 250.000 төгрөг бэлнээр өгсөн. Цаашид хохирлын мөнгө нөхөн төлнө. Гантулга бид хоёрын дунд би түүний картыг авч мөнгө авах талаар ярьсан яриа байхгүй. Би өөрөө зөвшөөрөлгүйгээр нууцаар хулгай хийж авсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар тал/

 

Хохирогч Д.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн орчимд би Өгөөмөр зах дээр байрлах ажил дээрээ байж байтал Баясаа гэх манай найз Чинтулга гэх залуугаар дамжуулан танилцсан эмэгтэй 99565126 дугаарын утаснаасаа залгасан. Ингээд намайг уулзая гэхээр нь би урьд өмнө уулзаж чадаагүй байсан ба тухайн өдөр уулзахаар болж тохиролцон зах дээр дуудахад өөрөө ирсэн ба ирэхээр нь бид хоёр хамтдаа Өгөөмөр захын зүүн талд байх Дэлгэрэх нэртэй буудалд орж, 0,75 литрийн Экспорт нэртэй архийг авч хуваан уусан. Ингээд янз бүрийн зүйл ярьж сууж байгаад би нилээд хэтрүүлсэн ба утас, түрүүвчээ цонхны тавцан дээр ил тавьчихсан ба нойлын өрөөнд орж бие засах гэтэл Баясаа би эгчтэйгээ утсаар ярих хэрэг байна, гадаа гарч зам дээр ярина гээд гарч ороод байсан ба буудалд үлдэнэ гэхээр нь үлдээчихээд гарч гэр рүүгээ харьсан. Тэгээд гэртээ хариад маргааш өглөө нь сэрэхэд миний эзэмшлийн 5013166273 дугаарын дансанаас нийт 4 удаагийн үйлдлээр буюу 800.000 3 удаа, 200.000 төгрөгөөр 1 удаа мөнгө авсан байсан. Тэгэхээр нь би Баясаа руу дахин залгаж Чи миний картнаас мөнгө авчихаж гээд хэлэхэд эхлээд би согтуудаа авчихсан юм шиг байна гэж хэлсэн ба удалгүй би мөнгө авчихсан, мөнгөний хэрэг гараад чамаас мөнгө авчихсан, уучлаарай, хөгшин нь чиний мөнгийг өгнө өө гэж хэлээд байсан. Би Баясаатай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Саяхан танилцсан, энгийн найзын холбоо үүсч байсан. Надад хохирлын өмнгө 250.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо 2.350.000 төгрөгийн үлдэгдэл байна. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12-13 дугаар тал/

 

“ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

/хх-ийн 14 дүгээр тал/

 

Утасны мессежний гэрэл зураг,

/хх-ийн 15-16 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 23 дугаар тал/

 

Хохирол хүлээн авсан баримт,

/хх-ийн 26 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 36 дугаар тал/

 

Хохирогч Д.Гантулгын гаргасан хүсэлт /хх-ийн 35 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Баясгалан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Дэлгэрэх” зочид буудалд 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д.Гантулгын эзэмшлийн хар өнгийн түрүүвчнээс “ХААН” банкны “виза” картыг  хулгайлж бэлэн мөнгөний машинд уншуулан 2.600.000 төгрөгийг авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Д.Баясгалангийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн:2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би танил болох Д.Гантулга гэгч залуутай уулзаж бид хамтдаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр захын дэргэдэх Дэлгэрэх нэртэй зочид буудалд 15 цаг өнгөрч байхад орсон. Ингээд буудалд ороод нэг шил Экс нэртэй архийг хуваан ууж байгаад Гантулга нилээд согтож, нойлын өрөөнд орсон хойгуур нь би цонхны тавцан дээр ил байсан хар өнгийн түрийвчнээс нь “ХААН” банкны виза картыг нь нууцаар хулгайлан авч гадаа гарч утсаар ярьчихаад ирье гэж хэлээд зугтаасан. Гантулга бид хоёр буудалд орох гээд үйлчлүүлээд зогсож байтал Гантулга чанга дуугаар пин кодоо 0130 гэж хэлэхээр нь би цээжилж авсан ба картыг нь Нарантуул захын ХААН” банкны АТМ-д уншуулж 3 удаагий үйлдэл хийж 2.600.000 төгрөг авсан. Би энэ мөнгийг Франц улсад амьдарч байхдаа хүнд өр тавьсан байсан тул Батаа овогтой Баясгалан 98184680 дугаар руу нь залгаж өрөө нэхээд байхаар нь өгсөн.” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Д.Гантулгын өгсөн “...Ингээд намайг уулзая гэхээр нь би урьд өмнө уулзаж чадаагүй байсан ба тухайн өдөр уулзахаар болж тохиролцон зах дээр дуудахад өөрөө ирсэн ба ирэхээр нь бид хоёр хамтдаа Өгөөмөр захын зүүн талд байх Дэлгэрэх нэртэй буудалд орж, 0,75 литрийн Экспорт нэртэй архийг авч хуваан уусан. Ингээд янз бүрийн зүйл ярьж сууж байгаад би нилээд хэтрүүлсэн ба утас, түрүүвчээ цонхны тавцан дээр ил тавьчихсан ба нойлын өрөөнд орж бие засах гэтэл Баясаа би эгчтэйгээ утсаар ярих хэрэг байна, гадаа гарч зам дээр ярина гээд гарч ороод байсан ба буудалд үлдэнэ гэхээр нь үлдээчихээд гарч гэр рүүгээ харьсан. Тэгээд гэртээ хариад маргааш өглөө нь сэрэхэд миний эзэмшлийн 5013166273 дугаарын дансанаас нийт 4 удаагийн үйлдлээр буюу 800.000 3 удаа, 200.000 төгрөгөөр 1 удаа мөнгө авсан байсан. Тэгэхээр нь би Баясаа руу дахин залгаж Чи миний картнаас мөнгө авчихаж гээд хэлэхэд эхлээд би согтуудаа авчихсан юм шиг байна гэж хэлсэн ба удалгүй би мөнгө авчихсан, мөнгөний хэрэг гараад чамаас мөнгө авчихсан, уучлаарай, хөгшин нь чиний мөнгийг өгнө өө гэж хэлээд байсан.” гэх мэдүүлгүүд,

 

хавтаст хэрэгт цугларсан “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, утасны мессежний гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь шүүгдэгч Д.Баясгаланг яллах үндэслэл болж байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Баясгаланг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Гантулга шүүхэд гаргасан тодорхойлтдоо “Д.Баясгалангаас хохирлын мөнгөө бүрэн барагдуулж авсан бөгөөд энэ хүнд гомдол, саналгүй болсон, Д.Баясгаланд холбогдох хэргийг түүнд ашигтай хялбар аргаар шийдэж өгнө үү. Д.Баясгалангаас хохирол нэхэмжлэхгүй, нийт 2.600.000 төгрөг авсан болно” гэсэн байх тул шүүгдэгч Д.Баясгаланг бусдад төлөх төлбөргүй, мөн хохирогч Д.Гантулгатай сайн дураар эвлэрсэн гэж шүүх үзэв.

 

 Шүүгдэгч Д.Баясгалан нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон боловч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж гэм хорыг арилган хохирогч Д.Гантулгатай сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Гантулга нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Д.Баясгаланг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Дулмаагийн Баясгаланг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Д.Баясгаланд холбогдох эрүүгийн 2016 2501 3993 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Д.Баясгаланг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Д.Баясгалан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Баясгаланд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               

                          

                            

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ОДОНТУУЛ