| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2023/0120/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/254 |
| Огноо | 2023-04-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/254
2023 04 10 2023/ШЦТ/254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Очгэрэл, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн “2211 01827 0041” дугаартай, 186/2023/0120/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суух хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо, 2-542 тоотод оршин сууж байгаа гэх,
-урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/535 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэн ялаар шийтгүүлж байсан, Б.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Лааганы гудамжинд байрлах "СU" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байсан хохирогч Б.Оийн гадуур хувцасны халааснаас түүний эзэмшлийн "lphone12 promax" загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,149,940 /гурван сая нэгзуун дөчин есөн мянга есөн зуун дөчин/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн. Мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээр маргах зүйл байхгүй, маш их гэмшиж байна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн
нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Оийн:..би 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 30 минутын 08:00 цагийн орчимд өөрийн ажиллуулдаг Денер кебабаас Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, лааганы гудамж 62-1/103 тоотод байх ажлын байрандаа байхдаа өөрийн хүүгийн хамт ажлын ойролцоох СU сүлжээ дэлгүүр орж юм аваад утсаа гаргаж ирж QR код уншуулаад халаасандаа хийсэн тэгээд СU сүлжээ дэлгүүрээс гараад ажил дээрээ ирээд гадуур өмсөж байсан цуваа тайлахад халаасанд байсан гар утсаа байхгүй гэдгээ мэдэнгүүт ээжийг та миий утас руу залгадаа гэж хэлчихээд шууд буцаж гарч гүйгээд СU дэлгүүр орсон чинь утас байгаагүй. Миний утас Iphone12 promaх загварын гар утас байсан. Имей код нь 350888741091643, 350888741056653 гэсэн кодтой байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 90-91 дүгээр тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Э.Нямдоржийн:...би 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гар утас авахаар зар харж байтал “Үнэгүй.мн” гэх зар дээр айя фоне 12 про макс загварын гар утас зарна хөх өнгөтэй, 2.250.000 төгрөг гэсэн зар тавьсан байсан тус зарын дагуу 91111117 дугаарт залгаж ярихад нэг эрэгтэй хүн байсан, ямар нэгэн асуудалгүй гар утас байгаа авна гэвэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр маршал тауны доор байрлах кафед хүрээд ир гэж хэлсэн. Тухайн хүний дуудсан газарт очиход байхгүй, 20 минутын орчимын дараа гарч ирсэн. Тухайн гар утсыг үзээд. 2.220.000 төгрөгөөр авахаар тохирч төлбөрийг тухайн газрын ойролцоо хаан банкны АТМ-ээс шилжүүлж өгсөн. Надад 2.220.000 төгрөгний хохирол учирсан. Үүнээс 1.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 1.220.000 төгрөг авна хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Алтаншагайн:...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би Сансарын колонк дээр явж байтал урьд өмнө нь манай Дарь-Эхэд амьдардаг байсан Отгонбаяр гээд хүүхэд тааралдсан. Тухайн үед Отгонбаатар нь ганцаараа явж байсан. Ойр зуур юм ярьж байтал Отгонбаатар надаас ахаа бичиг баримт чинь байна уу гэж асуухаар нь би гадаад паспорт л байна шүү дээ, яах гэж байгаа юм гэж асуусан чинь утсаа ломбарданд тавих гэсэн юм гэхээр нь би зөвшөөрөөд Сансарын түнел дээр байдаг ломбарданд очсон. Отгонбаатар надад айя фоне-12 загварын гар утас өгсөн. Би 1.800.000 төгрөгөөр барьцаанд тавьж өгсөн. Уг мөнгөнөөс ахдаа 20.000 төгрөг өгчихөөч тамхи аваад автобусанд суух гэсэн юм гэж хэлээд 20.000 төгрөг аваад үлдсэн, бусад мөнгийг нь Отгонбаатар аваад явсан. Отгонбаатар надад уг гар утсыг миний утас гэж хэлсэн. Утас нь ямар нэгэн код байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн-18 дугаар тал/,
2.4. “Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №ЧД1-22-1038 дуаартай зах зээлийн үнэлгээ 3.149.940 /гурван сая нэг зуун дөчин есөн мянга есөн зуун дөчин/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 27-28 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: хохирогч Б.Оийн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/, гэрч Э.Нямдоржийн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/, “Мобиком” ХХК-ийн албан бичиг /хх-ийн 36-37 дугаар тал/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42 дугаар тал/, Хаан банкны албан бичиг /хх-ийн 45-55 дугаар тал/, хохирогч, иргэний нэхэжлэгч нартай шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.
3.2. шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
3.3. шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны лавлагаа /хх-ийн 116 дугаар тал/ баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаж үзлээ.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Лааганы гудамжинд байрлах "СU" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байсан хохирогч Б.Оийн гадуур хувцасны халааснаас түүний эзэмшлийн "lphone12 promax" загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Б.Оийн:..би 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 30 минутын 08 цагийн орчимд өөрийн ажиллуулдаг Денер кебабаас Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, лааганы гудамж 62-1/103 тоотод байх ажлын байрандаа байхдаа өөрийн хүүгийн хамт ажлын ойролцоох “СU” сүлжээ дэлгүүр орж юм аваад утсаа гаргаж ирж QR код уншуулаад халаасандаа хийсэн тэгээд “СU” сүлжээ дэлгүүрээс гараад ажил дээрээ ирээд гадуур өмсөж байсан цуваа тайлахад халаасанд байсан гар утсаа байхгүй гэдгээ мэдэнгүүт ээжийг та миний утас руу залгадаа гэж хэлчихээд шууд буцаж гарч гүйгээд “СU” дэлгүүр орсон чинь утас байгаагүй. Миний утас “Iphone12 promaх” загварын гар утас байсан. Имей код нь 350888741091643, 350888741056653 гэсэн кодтой байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 90-91 дүгээр тал/,
- иргэний нэхэмжлэгч Э.Нямдоржийн:...би 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гар утас авахаар зар харж байтал “Үнэгүй.мн” гэх зар дээр iphone-12 promax” загварын гар утас зарна хөх өнгөтэй, 2.250.000 төгрөг гэсэн зар тавьсан байсан тус зарын дагуу 91111117 дугаарт залгаж ярихад нэг эрэгтэй хүн байсан, ямар нэгэн асуудалгүй гар утас байгаа авна гэвэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр маршал тауны доор байрлах кафед хүрээд ир гэж хэлсэн. Тухайн хүний дуудсан газарт очиход байхгүй, 20 минутын орчимын дараа гарч ирсэн. Тухайн гар утсыг үзээд 2.220.000 төгрөгөөр авахаар тохирч төлбөрийг тухайн газрын ойролцоо байх “Хаан” банкны АТМ-ээс шилжүүлсэн. Надад 2.220.000 төгрөгний хохирол учирсан. Үүнээс 1.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 1.220.000 төгрөг авна хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр тал/,
- гэрч С.Алтаншагайн:...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би Сансарын колонк дээр явж байтал урьд өмнө нь манай Дарь-Эхэд амьдардаг байсан Отгонбаатар гээд хүүхэд тааралдсан. Тухайн үед Отгонбаатар нь ганцаараа явж байсан. Ойр зуур юм ярьж байтал Отгонбаатар надаас ахаа бичиг баримт чинь байна уу гэж асуухаар нь би гадаад паспорт л байна шүү дээ, яах гэж байгаа юм гэж асуусан чинь утсаа ломбарданд тавих гэсэн юм гэхээр нь би зөвшөөрөөд Сансарын түнел дээр байдаг ломбарданд очсон. Отгонбаатар надад 3iphone-12” загварын гар утас өгсөн. Би 1.800.000 төгрөгөөр барьцаанд тавьж өгсөн. Уг мөнгөнөөс ахдаа 20.000 төгрөг өгчихөөч тамхи аваад автобусанд суух гэсэн юм гэж хэлээд 20.000 төгрөг аваад үлдсэн, бусад мөнгийг нь Отгонбаатар аваад явсан. Отгонбаатар надад уг гар утсыг миний утас гэж хэлсэн. Утас нь ямар нэгэн код байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн-18 дугаар тал/,
- “Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №ЧД1-22-1038 дуаартай зах зээлийн үнэлгээ 3.149.940 /гурван сая нэг зуун дөчин есөн мянга есөн зуун дөчин/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 27-28 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг хохирогч, шүүгдэгч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, цааш нь бусдад зарж борлуулж өөртөө ашиг олж шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Б.Оын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Оыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Б.От нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/535 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгэр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэн боловч тэнсэнтэй байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх шийдвэрлэлээ.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 550 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов.
Шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/535 дугаартай шийтгэх тогтоолоор Б.От хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Оыг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 550 цагийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
7. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ