| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2023/0045/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/176 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 18.13.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва, Г.Эрдэмбаатар, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/176
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч А.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс их хэмжээний хохирол учруулсан буюу “банкны төлбөрийн чадвар алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Прокуророос шүүгдэгч Б.Я, С.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.
4. Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Аоос 5.352.333.291 төгрөгийг гаргуулж, гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ад / банкны эрх хүлээн авагчид / 5.300.333.291 төгрөгийг, Цагдаагийн ерөнхий газарт 52.000.000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 100900005406 дугаартай дансанд шүүгдэгч А.Аоос 100.000.000 / нэг зуун сая/ төгрөгийг байршуулсныг хохиролд тооцож олгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь /банкны эрх хүлээн авагч / цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн “нууц” гэсэн дардастай “Капитал” банкны 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх 2 хавтас санхүүгийн баримтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Капитал банкинд буцаан шилжүүлэх, 5 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн “Капитал” банкны нэр дээрх 1. Улсын бүртгэлийн Ү-2206052944 дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 58 дугаар байрны 1 давхарын 1 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөрөнгө, 2. Улсын бүртгэлийн Ү-2206029977 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамжны 9 дүгээр байрны Б тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 3. Улсын бүртгэлийн Ү-2205051721 дугаартай Баянгол дүүрэг 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 81 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 4. Улсын бүртгэлийн Ү-2204026726 дугаартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамжны 34 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 5. Улсын бүртгэлийн Ү-2204026725 дугаартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамжны 34 дүгээр байрны 1б тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж хохиролд тооцож төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
12. Битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөний хязгаарласан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн жагсаалтыг хавсралтаар гаргаж, шүүхийн шийтгэх тогтоолын хавсралтад заагдсан нэр бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
13. Шүүгдэгч А.А 15 хоног, Б.Я 2 хоног, С.Д 17 хоног тус тус цагдан хоригдсон, Б.Я, С.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Яд авсан нэр бүхий яллагдагч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.Дт / авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
14. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
15. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, С.Д нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Яд авсан нэр бүхий яллагдагч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ