Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 00018

 

1.Нэхэмжлэгч ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт шаардсан 16.442.333 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны дотор 1.000.000 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310.449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 310.449 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар тогтоосон хугацаанд үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд өмчлөлийн барьцаанд бариулсан Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит, 16 дугаар гудамжны 262Б тоотод байрлах 39.5 м.кв талбайтай, ГД-000292524, Ү-2201031323 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит, 16 дугаар гудамжны 262Б тоотод байрлах 700 м.кв талбайтай, ГД-000263530, Г-2201019307 улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхтэй газар, 2001 онд Японд үйлдвэрлэгдсэн 04-63 УБГ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй Тоёота ОРА маркийн суудлын авто машин зэргийг , үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.