| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00453/И |
| Дугаар | 156/ШШ2019/00517 |
| Огноо | 2019-09-20 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 156/ШШ2019/00517
| 2019 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 156/ШШ2019/00517 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00453/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар,
Хэнтий аймгийн .. оршин суух, Б овогт Бын Х (РД: .)-ын хүсэлттэй,
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг гаргуулах” тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, прокурор Д.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дашням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Б.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа:...Миний аав Чн Дыг 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, 1993 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаар магадлалаар цагаатгагдсан юм.
Тухайн үед намайг бароны цэргийн хүүхэд гэж адлагдаж байсан учир арга буюу ээжээрээ овоглож байсан. 1999 оны 02 дугаар сарын 16-ны № 38 дугаар, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 132/6099 дугаартай зууны мэдээ сонинд “нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт” гэсэн нийтлэлд зарлагдсан.
Миний ээж Бын алтан ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хураалгасан гэсэн. Миний аав Д нь эргэж ирээгүй. Одоо би 85 настай, надаас өөр нөхөх олговор авах хэн нэгэн байхгүй.
Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ч.Дын охин Бын Х надад нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг олгуулж өгнө үү... (хх-ийн 1, 27 тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би нэхэмжлэгч Хын төрсөн охин нь юм. Миний ээжийг Бын Х гэдэг. Түүний аав Ч.Д нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, 19 дүгээр тогтоолын 43.44-т зааснаар ялын дээд хэмжээ авсан байдаг. Ч.Дыг хэлмэгдэх үед Х нь 4 настай үлдэж байсан гэсэн. Хүмүүс бароны цэргийн хүүхэд гэж их ад үздэг байсан учраас ээжийнхээ нэрээр овоглосон гэдэг. Одоо миний ээж Х 85 настай.
Тухайн үед гэрийнхээ бүх эд хөрөнгийг хураалгаад айл айлаар ээжтэйгээ тэнэж их зовж байсан гэсэн. Хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдэд улсаас орон сууц, байр гаргаж өгч байгаа гэсэн учраас шүүхэд Хсан. Өмнө нь 1999 онд нөхөх олговрын 1.000.000 төгрөгийг авч байсан.
Б.Хад нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:...Нэхэмжлэгч Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхмаагийн тайлбараас дүгнэж үзэхэд, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ч.Дын төрсөн охин нь Бын Х болох нь тодорхой байна.
Ч.Дын цагаатгалын тухай үнэмлэх, Улсын дээд шүүхийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн магадлалаар Ч.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан байна.
Мөн Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрт Х нь Ч. Дын төрсөн охин болох тогтоогдсон байна. Тухайн үед 1999 оны садан төрлийн холбоотой болохоо тогтоохоор өгсөн Хын тайлбар дээр намайг бага байхад ДуламХ гэдэг байгаад, Х гэдэг болсон гэсэн тайлбар байна.
Тагнуулын ерөнхий газрын лавлагаанаас үзэхэд хэлмэгдэх үед эд хөрөнгө гэр, орон сууц хураалгасан гэсэн нь хавтаст хэргээс харагдаж байна. Улс төрийн хэлмэгдлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.2-т зааснаар, Прокурорын зүгээс Хын гаргасан нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэж байна... гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй гэснээр Д.Э “Цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай” иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Хыг төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байна. (хх-ийн 3 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг иргэн Б.Х өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэснээр Ч.Дыг улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр хурлын тогтоолоор, Шүүхийн цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн хэргийг хянаад Монгол улсын дээд шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаар магадлалаар (хх-ийн 9-15 тал) цагаатгагдсан Чн Дтай төрөл садангийн холбоотой буюу төрсөн охин нь болох нь Хэнтий аймгийн сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 62 дугаартай шийдвэрээр, (хх-ийн 18-19 тал) ...зэрэг нотлох баримтаар тогтоогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд “нөхөх олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан нь хууль зөрчөөгүй.
Чн Д нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэн Монгол улсын дээд шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаар магадлалаар хэрэгт холбогдолгүй болж цагаатгагдсан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т ...хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд... нөхөх олговор авах эрхтэй байна.
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөх төлөхөөр хуульчилжээ.
Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 62 дугаартай шийдвэрийн хянавал хэсэгт... Бын Х нь хэлмэгдэгч Чн Дын төрсөн охин болох нь цагаатгагдсан гэрчилгээ, улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 10/4784 тоот лавлагаа, Улсын дээд шүүхийн 102 дугаартай магадлагаа зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байх тул нөхөх олговрыг авах хууль ёсны эрхтэй... гэж дүгнэн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Бын Хад 1.000.000 (нэг сая) төгрөг гаргуулан олгож шийдвэрлэжээ... (хх-ийн 18-19 тал)
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад төрсөн хүүхэд болох Гарамжавын Больсүрэн нь 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нас барсан нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн № 00/000986 дугаартай лавлагаагаар тогтоогдсон, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хуваах өөр этгээд үгүй байна. (хх-ийн 8 тал)
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 ...Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр) хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно... гэснээр хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд орон сууц аваагүй болох нь Хэнтий аймгийн Засаг даргын:... Хэнтий аймгийн Хэрлэн сумын 02 дугаар багийн иргэн Бын Х нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Чгийн Дын нөхөн олговрын нэг сая төгрөгийг авч байсан ба улсаас орон сууц, гэр авч байгаагүй болно... гэсэн 9/1705 тоотоор тогтоогдож байна. (хх-ийн 52 тал)
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ч.Дыг цагаатгасан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаартай магадлалд:...хавсралтын 9 дүгээрт...45 настай, Чгийн Д....нар нь эсэргүү байгууллагад элссэн эсэргүү ажилдаа буу зэвсэг олохыг оролдсон, цуурхал тараасан, Ёнзонхамба нарын эсэргүү үлдэгдэл болсон хэрэгт холбогджээ... гэж дурьдсан, Онцгой бүрэн эрхт комисс шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлд зааснаар бүгдийн хөрөнгийг хураах, .... нарын 38 хүнийг 10 жил хорих, бусад 168 хүнийг буудан алах ялаар шийтгэжээ... Ензөнхамба Лувсанхаймчиг нарын хэргийг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102 тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ. (хх-ийн 9-15 тал)
Иймд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. энэ хуулийн дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, мөн зүйлийн 13.2.1-т ...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80.000.000 төгрөг... олгоно гэснээр Б.Хад 80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, СД-34062409 регистрийн дугаартай, Ламзав тайж овогт Бын Хад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ