Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/217

 

Арван нэг: “ ” гэх фейсбүүк хаяг руу хууль бусаар халдсан үйлдлийн талаар: /эзэмшигч нь Ш./

11.1. 20 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ш.гийн эзэмшдэг “ ” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг руу нэвтэрч, түүний найз болох Л.гийн фейсбүүк хаяг руу “...түр мөнгө зээлээч...” гэсэн зурвас илгээж, Л.гийн аймгийн суманд байхдаа шилжүүлсэн 300,000 төгрөгийг Г.ын эзэмшлийн Хаан банкны 50102378 дугаарын дансаар авсан болох нь:

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 1******* дэх тал/,

Эрүүгийн 090791802 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 1-123 дахь тал/,

Хохирогч Л.гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 3 дугаар хавтас 0-2,  дахь тал/,

Хохирогч Л.гийн мөрдөн байцаалтад өгсөн ...20 оны 8 дугаар сарын 06-ны өдөр найг аймгийн суманд ажил дээрээ байж байх үед над руу “ ” гэсэн фейсбүүк хаягаас “найзаа, түр мөнгө зээлээч” гэсэн утгатай чат ирэхээр нь дансыг асуутал Хаан банкны 50102378 дугаартай о гэсэн данс явуулахаар нь тухайн данс руу 300,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5175020781 дугаарын данснаас “д” гэсэн утгатай шилжүүлсэн. Удалгүй г фейсбүүк цахим хаягаа алдсан талаар мэдсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 5 дахь тал/,

Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би фейсбүүк үзэж байхад Дархан аймгийн нэгдсэн том групп дээр “интернэт банктай хүн байвал өдрийн 70к төгрөгөөр ажиллуулна” гэсэн зарын дагуу асуухад “би койн ажиллуулдаг хүн байгаа юм, чи бид нарт интернэт банкаа ашиглуулаад орой 23 цагт цалин 70к өгнө” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ өгсөн. Тэгтэл миний 50102378 дугаарын дансанд 11 цаг 10 минутад “гээс” гэсэн гүйлгээний утгатай 300,000 төгрөгийн орж ирсэн, дахин 50342349 дугаарын данснаас 500,000 төгрөг “” гэсэн утгатай мөн орж ирсэн. Тэгээд тэр орж ирсэн нийт 800,000 төгрөг миний данснаас гарсан мөртлөө зарлага нь харагдахгүй байсан. Мөн 17 цаг 32 минутад 50,000 төгрөг 58*******056101 тоот данснаас “Лхагва Орлом” гэсэн гүйлгээний утгатай орж ирээд ******* цаг 11 минутад 5304737045 дугаарын данс руу Thisispoker гэсэн утгатай гарсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 141 дэх тал/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтас 147-1 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 163, 167 дахь тал/,

Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтас 164-165, 168-169 дахь тал/,

 

11.2. 20 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ш.гийн эзэмшдэг “ ” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг руу нэвтэрч, түүний найз болох Б.гийн фейсбүүк хаяг руу “...мөнгө зээлээч...” гэсэн зурвас илгээж, Б.гийн дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 500,000 төгрөгийг Г.ын эзэмшлийн Хаан банкны 50102378 дугаарын дансаар авсан болох нь:

 Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 5 дахь тал/,

Эрүүгийн 09000001806 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 2-7 дахь тал/,

Хохирогч Б.гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 3 дугаар хавтас 232 дахь тал/,

Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн ...20 оны 8 дугаар сарын 06-ны өдөр найг дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөлдөр төвийн урд алхаж байхад “ ” гэх фейсбүүк цахим хаягаас “сайн уу, мөнгө байвал зээлээч” гэсэн чатын дагуу дансыг нь асуутал Хаан банкны 50102378 дугаартай Ганхүү овогтой о гэх эзэмшигчтэй данс явуулахаар нь хэдэн төгрөг хэрэгтэй талаар асуухад “500.000 төгрөг шилжүүлээд өгөөч” гэж хэлэхээр нь тухайн Хаан банкны 50102378 дугаартай Ганхүү овогтой о гэх эзэмшигчтэй данс руу 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 50342349 тоот данснаас шилжүүлсэн. Удалгүй би г фейсбүүк цахим хаягаа алдсан талаар мэдсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 235 дахь тал/,

 

Арван хоёр: “ ” гэх фейсбүүк хаяг руу хууль бусаар халдсан үйлдлийн талаар: /эзэмшигч нь Ж./

12.1. 20 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Ж.ийн эзэмшдэг “ ” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг руу нэвтэрч, түүний найз болох О.ын “ ” гэсэн фейсбүүк хаяг руу “...нэг зүйл гуйя, мөнгө хэрэг болчихлоо, маргааш банк онгойхоор өглөө өгье...” гэсэн зурвас илгээж, О.ын дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Автомат тооцооны машинаас шилжүүлсэн 500,000 төгрөгийг Г.ын эзэмшлийн Хаан банкны 50102378 дугаарын дансаар авсан болох нь:

Эрүүгийн 2*******0020091186 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 179-181 дэх тал/,

Хохирогч О.ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2 дугаар хавтас 185 дахь тал/,

Хохирогч О.ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 24-42 тоот гэртээ байхдаа 20 оны 8 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед өөрийн “ ” гэх фейсбүүк хаягаараа найз Ж.ийн “ ” гэсэн хаягтай мессеж бичиж Хаан банкны 50878087 тоот данснаас Хаан банкны 50102378 тоот данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Дахин мөнгө асуухаар нь 89020291 гэсэн дугаар руу залгаж асуухад “би мөнгө аваагүй, миний фейсбүүк хаяг хакердуулсан байна” гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 190 дахь тал/,

Гэрч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би 20 оны 8 дугаар сарын 07-ны оройн 20 цагийн үед ажлаа тараад харих гээд офицероос баруун тийш төв з дагуу явж байгаад Хаан банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байхад нэг залуу орж ирээд “ахаа, би хүний машин мөргөчихсөн чинь цагдаа дуудна гээд байна. Би тэр жолоочтой яриад тохирсон. Мөнгө өгөөд салахаар болсон юм. Надад бичиг баримт байдаггүй. Таны дансаар мөнгө аваад танд 5,000 төгрөг өгье” гэхээр нь зөвшөөрөөд дансны дугаараа хэлсэн. Тэр залуу утсаараа яриад миний дансны дугаарыг нэг хүнд өгөөд миний Төрийн банкны данснаас 1,000,000 төгрөг 2 удаа, 110,000 төгрөг нэг удаа, Хаан банкны данснаас 400,000 төгрөг нэг удаа ороод би тэр залууд бэлэн мөнгөний машинаас мөнгийг нь гаргаж өгөөд миний дансанд 10,000 төгрөг үлдээгээд тэр залуу гараад явсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 192-193 дахь тал/,

Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би 20 оны 8 дугаар сарын 06, 07-ны өдөр фейсбүүкийн Дархан зар дээр “ Batmunkh” гэх фейсбүүк хаягаас “өдрийн 70.000 төгрөгөөр ажилд авна, интернэт банктай байх” гэсэн зарын дагуу “ Batmunkh” гэсэн хүн рүү чат бичихэд миний овог нэр, утасны дугаар, регистр, ерөнхий хувийн мэдээлэл болон миний ашигладаг Хаан банкны 50102378 тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг зэргийг авсан. Би тухайн хүнд дансаа 20 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ашиглуулахаар болсон. Үүнээс хойш миний дансыг ашиглаад ярилцсан ёсоор мөнгө өгөхгүй байсан болохоор нь би 20 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дансны нууц үг, гүйлгээний нууц үгээ бүгдийг нь сольсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 198 дахь тал/,

Д., Г.о нарын дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас *******5-4 дэх тал/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 5-238 дахь тал/,

Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 239-244 дэх тал/,

 

12.2. 20 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Ж.ийн эзэмшдэг “ ” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг руу нэвтэрч, түүний найз болох Ө.ийн фейсбүүк хаяг руу “...мөнгө байвал зээлээч...” гэсэн зурвас илгээж, Ө.ийн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их тэнгэрийн ” гэх газарт байхдаа шилжүүлсэн 500,000 төгрөгийг Г.ын эзэмшлийн Хаан банкны 50102378 дугаарын дансаар авсан болох нь:

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 190 дэх тал/,

Эрүүгийн 09000001804 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 191-192 дахь тал/,

Хохирогч Ө.ий Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 3 дугаар хавтас 197 дахь тал/,

Хохирогч Ө.ий мөрдөн байцаалтад өгсөн ...20 оны 8 дугаар сарын 07-ны өдөр найг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэрийн ажил дээр байхад фейсбүүк найз ийн “ гэх фейсбүүк цахим хаягаас “сайн уу, мөнгө байвал зээлээч” гэсэн чатын дагуу дансыг нь асуутал Хаан банкны 50102378 дугаартай Ганхүү овогтой о гэх эзэмшигчтэй данс явуулахаар нь хэдэн төгрөг хэрэгтэй талаар асуухад “500,000 төгрөг” гэж хэлэхээр нь тухайн Хаан банкны 50102378 дугаартай Г.о гэх эзэмшигчтэй данс руу 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 502*******8*******14 тоот данснаас шилжүүлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 200 дахь тал/,

 

12.3. 20 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Ж.ийн эзэмшдэг “ ” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг руу нэвтэрч, түүний найз болох Х.ийн фейсбүүк хаяг руу “...мөнгө зээлээч...” гэсэн зурвас илгээж, Х.ийн дүүргийн 20 дугаар хороо, хороололд оршин суух гэртээ байхдаа шилжүүлсэн 200,000 төгрөгийг Г.ын эзэмшлийн Хаан банкны 50102378 дугаарын дансаар авсан болох нь:

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 206 дэх тал/,

Эрүүгийн 09000001805 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 207-208 дахь тал/,

Хохирогч Х.ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 3 дугаар хавтас *******3 дахь тал/,

Хохирогч Х.ийн мөрдөн байцаалтад өгсөн ...20 оны 8 дугаар сарын 07-ны өдөр найг дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хорооллын гэртээ байж байх үед ийн “ гэх фейсбүүк цахим хаягаас “сайн уу, мөнгө байвал зээлээч” гэсэн чатын дагуу дансыг нь асуухад өгсөн Хаан банкны 50102378 тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас *******6 дахь тал/,

 

12.4. 20 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Ж.ийн эзэмшдэг “ ” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг руу нэвтэрч, түүний найз болох Х.гийн фейсбүүк хаяг руу “...мөнгө байвал зээлээч...” гэсэн зурвас илгээж, Х.гийн дүүргийн 3 дугаар хорооны тоотод оршин суух гэртээ байхдаа шилжүүлсэн 60,000 төгрөгийг Г.ын эзэмшлийн Хаан банкны 50102378 дугаарын дансаар авсан болох нь:

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 4 дүгээр хавтас 29 дэх тал/,

Эрүүгийн 09000001809 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 4 дүгээр хавтас 30-31 дэх тал/,

Хохирогч Х.гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 4 дүгээр хавтас 36 дахь тал/,

Хохирогч Х.гийн мөрдөн байцаалтад өгсөн ...20 оны 8 дугаар сарын 07-ны өдөр найг дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байж байхад ийн “ ” гэх фейсбүүк цахим хаягаас “сайн уу, мөнгө зээлээч” гэсэн чатны дагуу дансыг нь асуухад Хаан банкны 50102378 дугаартай Ганхүү овогтой о гэх эзэмшигчтэй данс явуулахаар нь надад байсан 60,000 төгрөгийг тухайн Хаан банкны 50102378 тоот данс руу шилжүүлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 39 дэх тал/,

Мөнгө шилжүүлсэн баримт /хэргийн 4 дүгээр хавтас 42-44 дэх тал/,

 

12.5. 20 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Ж.ийн эзэмшдэг “ ” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг руу нэвтэрч, түүний найз болох Б.гийн фейсбүүк хаяг руу “...409,000 төгрөг зээлээч, өглөө явуулъя...” гэсэн зурвас илгээж, Б.гийн дүүргийн 4 дүгээр хороо, хотхоны 1202 дугаар байрны 8 тоотод оршин суух гэртээ байхдаа шилжүүлсэн 409,000 төгрөгийг Г.ын эзэмшлийн Хаан банкны 50102378 дугаарын дансаар авсан болох нь:

Эрүүгийн 2*******0020731258 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 5 дугаар хавтас 38-40 дэх тал/,

Хохирогч Б.гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 5 дугаар хавтас 46 дахь тал/,

Б.гийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 5 дугаар хавтас 47 дахь тал/,

Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би 20 оны 8 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн 4 дүгээр хорооны хотхоны 1202 дугаар байрны 8 тоот гэртээ байж байтал ******* цагийн орчимд манай ажлын үйлчлэгч Ж.ийн “ ” гэх фейсбүүк хаягаас миний ашигладаг “Tsetseglen ” гэх фейсбүүк хаяг руу “409.000 төгрөг зээлээч, өглөө явуулъя” гэсэн чат явуулаад 50102378 тоот Хаан банкны данс өгөхөөр нь би “өөрийнхөө дансыг өгчихөө” гэхэд “минийх блоклогдчихлоо” гэхээр нь өөрийн эзэмшлийн 5034280254 тоот данснаас 409.000 төгрөг шилжүүлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 50 дахь тал/,

Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн ...50188678 нь миний Хаан банкны данс байна. Одоогоос 3 жилийн өмнө Улаанбаатар хотод байхдаа энэхүү дансыг нээлгэж байсан. Би энэ дансаа ганцаараа ашигладаг. Миний Хаан банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг надаас өөр мэдэх хүн байхгүй. Миний дансанд хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Энэ 500.000 төгрөгөөс өөр мөнгө бас орж гарсан байсан. Энэ талаар би мэдэхгүй байна...мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 4 дэх тал/,

Гэрч С.ийн мөрдөн байцаалтад өгсөн ...20 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн ******* дүгээр хорооны эко хотхоны дугаар байрны а тоот гэртээ байж байтал 15 цаг минутад “ ” гэсэн хэрэглэгчээс миний “ гэсэн хаяг руу “сайн уу? сайхан зусаж байна уу? ямар дугаар дээр байна? мессеж ирсэн үү? буцаагаад явуулаад өгөөч” гэхээр нь миний 99066562 дугаарын утсанд фейсбүүк компаниас ирсэн 6528 гэсэн дугаарыг “ ” хаяг руу явуулсан. Тэгсэн чинь миний фейсбүүк хаяг орж болохгүй болчихсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 7-8 дахь тал/,

Б.гийн Хаан банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5 дугаар хавтас *******-23 дахь тал/,

Эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5 дугаар хавтас 24-32 дахь тал/,

Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би Хаан банкны 50102378 дугаартай дансыг анх 2012 онд Улаанбаатар хотод нээлгэж байсан. 20 оны 8 дугаар сарын 06, 07-ны өдөр фейсбүүкийн Дархан зар дээр “ Batmunkh” гэх фейсбүүк хаягаас “өдрийн 70.000 төгрөгөөр ажилд авна. Интернэт банктай байх /чатаар холбогдоно уу/” гэсэн зарын дагуу чат бичихэд миний овог, нэр, утасны дугаар, регистр, ерөнхий мэдээлэл болон хувийн ашигладаг Хаан банкны 50102378 дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг зэргийг авсан. Би тухайн хүнд 20 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ашиглуулахаар болсон. Миний дансыг ашиглаад ярилцсан ёсоор мөнгө өгөхгүй байсан болохоор би 20 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дансны нууц үг, гүйлгээний нууц үг зэргийг сольсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 54 дэх тал/,

Гэрч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн ...20 оны 8 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед ажлаа тараад офицероос баруун тийш төв з дагуу явж байгаад Хаан банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байхад нэг залуу орж ирээд “ахаа би хүний машин мөргөчихсөн чинь цагдаа дуудна гээд байна. Би жолоочтой яриад тохирсон, мөнгө өгөөд салахаар болсон юм. Надад бичиг баримт байдаггүй. Таны дансаар хүнээс мөнгө аваад танд 5000 төгрөг өгье” гэхээр нь зөвшөөрч өөрийн дансны дугаараа хэлж өгсөн. Тэр залуу утсаар яриад миний дансны дугаарыг нэг хүнд өгөөд миний дансанд 1.000.000 төгрөг 2 удаа, 110.000 төгрөг нэг удаа, 400.000 төгрөг 1 удаа ороод би тэр залууд бэлэн мөнгөний машинаас мөнгийг нь гаргаж өгөөд миний дансанд 10.000 төгрөг үлдээгээд тэр залуу гараад явсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас *******-58 дахь тал/,

Д.ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 5 дугаар хавтас 72-74 дэх тал/,

Г.ын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5 дугаар хавтас 67-69 дэх тал/,

 

Арван гурав: “ ” гэх фейсбүүк хаяг руу хууль бусаар халдсан үйлдлийн талаар /эзэмшигч нь Х./

.1. 20 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Х.гийн эзэмшдэг “ ” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг руу нэвтэрч, түүний найз болох Г.ын фейсбүүк хаяг руу “...мөнгө зээлээч...” гэсэн зурвас илгээж, Г.ын дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 500,000 төгрөгийг Г.ын эзэмшлийн Хаан банкны 50102378 дугаарын дансаар авсан болох нь:

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 7 дугаар хавтас 3-4 дэх тал/,

Эрүүгийн 09000001897 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 7 дугаар хавтас 5-6 дахь тал/,

Хохирогч Г.ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 7 дугаар хавтас 7-141 дэх тал/,

Хохирогч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн ...20 оны 8 дугаар сарын 07-ны өдөр найг дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт явж байхад манай ажлын газрын эгч гийн “ ” гэх фейсбүүк хаягаас “эгчдээ түр мөнгө зээлээч, маргааш өглөө өгье” гэхээр нь зөвшөөрөөд данс асуутал  Хаан банкны 50102378 тоот Ганхүү овогтой о гэх эзэмшигчтэй данс явуулахаар нь тухайн данс руу өөрийн Хаан банкны 5028601856 дугаартай данснаас 500.000 төгрөгийг “Жавзаа” гэх утгатайгаар шилжүүлсэн. Удалгүй эгчийг фейсбүүк цахим хаягаа алдсан талаар мэдсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хавтас 144 дэх тал/,

Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би фейсбүүк үзэж байхад Дархан аймгийн нэгдсэн том групп дээр “интернэт банктай хүн байвал өдрийн 70к төгрөгөөр ажиллуулна” гэсэн зарын дагуу асуухад “би койн ажиллуулдаг хүн байгаа юм, чи бид нарт интернэт банкаа ашиглуулаад орой 23 цагт цалин 70к өгнө” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ өгсөн. Тэгтэл миний 50102378 дугаарын дансанд 11 цаг 10 минутад “гээс” гэсэн гүйлгээний утгатай 300,000 төгрөгийн орж ирсэн, дахин 50342349 дугаарын данснаас 500,000 төгрөг “” гэсэн утгатай мөн орж ирсэн. Тэгээд тэр орж ирсэн нийт 800,000 төгрөг миний данснаас гарсан мөртлөө зарлага нь харагдахгүй байсан. Мөн 17 цаг 32 минутад 50,000 төгрөг 58*******056101 тоот данснаас “Лхагва Орлом” гэсэн гүйлгээний утгатай орж ирээд ******* цаг 11 минутад 5304737045 дугаарын данс руу Thisispoker гэсэн утгатай гарсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хавтас 147-148 дахь тал/,

Г.ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 7 дугаар хавтас 1*******-1 дэх тал/,

 

Арван дөрөв: “ ” гэх фейсбүүк хаяг руу хууль бусаар халдсан үйлдэлд /эзэмшигч нь Д./

14.1. 20 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Д.гийн эзэмшдэг “ ” гэсэн фейсбүүк цахим хаягт нэвтэрч, уг хаягаас түүний фейсбүүк найз болох Ж.сүрэнгийн фейсбүүк хаяг руу “өдөрхөн буцаагаад өгчихөөр хэдэн төгрөг түр зээлэхгүй биз” гэсэн зурвас илгээн, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух заар төөрөгдөлд оруулж, Ж.сүрэнгийн дүүргийн 14 дүгээр хороо 31-1-3 тоот зуслангийн байшинд байхдаа шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг М.гийн эзэмшлийн Хаан банкны *******7036 тоот дансаар авсан болох нь:

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 0 дахь тал/,

Эрүүгийн 2*******0020971078 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 23-25 дахь тал/,

Хохирогч Ж.сүрэнгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 6-7 дахь тал/,

Хохирогч Ж.сүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ...20 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн 14 дүгээр хороо 31-1-3 тоот зуслангийн байшиндаа байж байхад Д.гийн “ ” гэх фейсбүүк хаягаас “буцаагаад өгчихөөр хэдэн төгрөг зээлэхгүй биз” гэсэн утгатай чат ирэхээр нь “хэдэн төгрөг юм” гэхэд “боломж байвал 1,000,000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Би дансыг нь асуухад Хаан банкны *******7036 тоот данс явуулахаар нь тэр даруйд нь өөрийн Хаан банкны 58530000 тоот данснаас Хаан банкны *******7036 тоот данс руу 20 оны 8 дугаар сарын 18-ны өдөр  шилжүүлсэн. Дахин “500,000 төгрөг шилжүүлэх боломж байна уу” гэж асуухаар нь дахин 500,000 төгрөг шилжүүлсэн. 20 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тай холбогдоход фейсбүүк хаягаа хакердуулсан гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 11 дэх тал/,

Гэрч М.гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би “Tungalagmoron Monkhsaihan” гэх фейсбүүк ашигладаг юм. 20 оны 8 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүк цахим хуудсанд “ Batmunkh” гэх фейсбүүк хаягаас “интернэт банк ашиглуулаад өдрийн 70к аваарай” гэх утгатай зар байршуулсан байсан. Би тухайн зарын дагуу холбогдоход “танд тавих ажлын зар бол та бидэнд интернэт банкаа ашиглуулж өдрийн цалин авах бөгөөд цалин нь өдрийн 65,000 төгрөг юм. Цалин маань орой бүр 23 цаг минутад дансанд нь ордог юм санаа зовох ямар ч асуудалгүй, та бидэнтэй хтарч ажиллахыг хүсвэл “ок” гэж илгээнэ үү” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд өөрийн Хаан банкны *******7036 тоот данстай интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг 20 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өгсөн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас дахь тал/,

Гэрч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн ... 20 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байтал миний фейсбүүк хаяг руу “Baljinnyam Manalsuren” гэх фейсбүүк хаягаас “чиний утасны дугаар руу нэг код очсон байгаа, тэрийг явуулчих” гэж хэлсэн. Миний 966743 дугаарт фейсбүүк компаниас 6 оронтой код ирсэн байхаар нь юм бодолгүй чатаар “Baljinnyam Manalsuren” гэх фейсбүүк хэрэглэгч рүү буцаагаад явуулсан. Тэгтэл би өөрийн “ ” гэх фейсбүүк хаяг руу нэвтэрч чадахгүй болсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 18 дахь тал/,

Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн ... зах дотор байрлах Хаан банкны АТМ дээр эхнэрийн 5063189779 тоот данснаас бэлнээр мөнгө аваад зогсож байтал 20 орчим насны 170 см орчим өндөртэй, маск зүүсэн, цагаан өнгийн юүдэнтэй ццтай, саравчтай малгайтай эрэгтэй “ахаа, надад нэг тус болооч, би давхар эргэж байгаад машин мөргөчихлөө, надад жолооны үнэмлэх байхгүй тул бэлэн мөнгө өгөх хэрэгтэй байна, таны данс руу хэдэн төгрөг шилжүүлээд авъя” гэхээр нь зөвшөөрч өөрийн Хаан банкны 5155033942 тоот дансыг хэлтэл миний данс руу 2,680,000 төгрөг орсон. Тухайн үед эхнэрийн дансаар бэлэн мөнгө авч байсан тул бэлнээр 2,680,000 төгрөгийг өгсөн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 20 дахь тал/,

Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 41-54 дэх тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, М.гийн Хаан банкны *******7036 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас *******-61 дэх тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Г.ын Хаан банкны 5155033942 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 63 дахь тал/,

 

14.2. 20 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Д.гийн эзэмшдэг “ ” гэсэн фейсбүүк цахим хаягт нэвтэрч, уг хаягаас түүний фейсбүүк найз болох Д.ийн фейсбүүк хаяг руу “зээл төлөх гэсэн юм, хэдэн төгрөг явуулаач” гэсэн зурвас илгээж, Д.ийн дүүргийн 18 дугаар хороо тоотод оршин суух гэртээ байхдаа шилжүүлсэн 700,000 төгрөгийг М.гийн эзэмшлийн Хаан банкны *******7036 тоот дансаар авсан болох нь:

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 8 дугаар хавтас 190-191 дэх тал/,

Эрүүгийн 060424237 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 8 дугаар хавтас 176-177 дахь тал/,

Хохирогч Д.ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 8 дугаар хавтас 151 дэх тал/,

Хохирогч Д.ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би 20 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн 18 дугаар хороо тоот гэртээ эхнэрийн хт байж байхад эхнэр рүү “зээл төлөх гэсэн юм, хэдэн төгрөг явуулаач” гэхээр нь г мөнгө гуйж байгаа юм байна гэж бодоод би туслах гээд дансыг нь асуутал *******7036 гэсэн гэх эзэмшигчтэй Хаан банкны данс өгөхөөр нь өөрийн Хаан банкны 5114270734 тоот данснаас 700,000 төгрөгийг “Нансаад” гэсэн утгатай шилжүүлсэн. Орой 16:00 цагийн үед г фейсбүүк цахим хаягаа хакердуулсан болохыг мэдээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дугаар хавтас 156 дахь тал/,

Гэрч М.гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би 20 оны 8 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүк цахим хуудсан дээр “ Batmunkh” гэх фейсбүүк хаягаас “өдрийн 60к-аар ажилд авна, цалин өдөртөө, орон нутаг байж болно, интернэт банктай байх” гэсэн зар оруулсан байхаар нь тухайн зарын дагуу холбогдож “Ямар ажил вэ” гэж асуухад “та интернэт банкаа ашиглуулна, цалин орой өгнө” гэхээр нь зөвшөөрөөд өөрийн Хаан банкны *******7036 тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгээ тухайн хүнд өгсөн. Тэгээд миний дансаар их хэмжээний мөнгө орж, гарах болсон. Би тухайн хүнээс цалин гэх мөнгө төгрөг аваагүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дугаар хавтас 160-161 дэх тал/,

М.гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 8 дугаар хавтас 162, 171-174 дэх тал/,

 

14.3. 20 оны 8 дугаар сарын 11-ны өдөр Д.гийн эзэмшдэг “ ” гэсэн фейсбүүк цахим хаягт нэвтэрч, уг хаягаас түүний фейсбүүк найз болох Д.*******ийн фейсбүүк хаяг руу “найздаа яаралтай 500,000 төгрөг зээлэх боломж байна уу, би орой буцаагаад өгье” гэсэн зурвас илгээж, Д.*******ийн дүүргийн 4 дүгээр хороо тоотод оршин суух гэртээ байхдаа шилжүүлсэн 500,000 төгрөгийг Х.ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар авсан болох нь:

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 8 дугаар хавтас 235-236 дахь тал/,

Эрүүгийн 060443744 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 8 дугаар хавтас 2*******-2 дахь тал/,

Хохирогч Д.*******ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хавсралт /хэргийн 8 дугаар хавтас 197-206 дахь тал/,

Хохирогч Д.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би 20 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад найз гийн “Дул ” гэх фейсбүүк хаягаас ар мэнд асуугаад мессеж ирсэн. Би хариу ар мэнд мэдээд мессеж бичихэд “найздаа яаралтай 500,000 төгрөг зээлэх боломж байна уу, би орой буцаагаад өгье” гэхээр нь зөвшөөрөхөд Хаан банкны гэх хүний тоот данс явуулснаа “наад данс руугаа хийчих гүйлгээний утга дээр нь гээд бичээрэй” гэхээр нь тухайн данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. 7 хоногийн дараа би гаас мөнгөө асуухад “би мөнгө зээлээгүй, фейсбүүк хаягаа хакердуулсан” гэдгээ надад хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дугаар хавтас *******0-*******1 дэх тал/,

Гэрч Х.ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би фейсбүүк цахим хаяг дээрээс зар харахад “өдрийн 60 мянган төгрөгийн цалинтай ажил байна” гэсэн зарын дагуу чат бичихэд “олон жил найдвартай ажиллаж байгаа хайя койн гээд ххк байгаа юм, найдвартай хүн авч ажиллуулна” гэхээр нь “юу хийх вэ” гэхэд “таны дансыг ашиглаж өдрийн 60 мянган төгрөгийн цалин өгнө, цалингаа өдөр өдөртөө авч болно, бөөнд нь авч болно” гэсэн. Тэгээд би интернэт банкны нууц үг, нэвтрэх нэрээ өгөөд “буруу зөрүү юм хийхгүй биз дээ” гэж асуухад “тийм юм байхгүй” гэсэн. Харин таны дансанд орсон мөнгөнөөс та авч болохгүй авч хэрэглэвэл таныг цагдаад өгнө гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дугаар хавтас *******6 дахь тал/,

Арван тав: “ ” гэх фейсбүүк хаяг руу хууль бусаар халдсан үйлдлийн талаар: /эзэмшигч нь Б./

15.1. 20 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Б.ын эзэмшдэг “ ” гэсэн фейсбүүк цахим хаягт нэвтэрч, уг хаягаас түүний фейсбүүк найз Б.гийн фейсбүүк хаяг руу “машины нэг юм захиалах гээд байна. Түр мөнгө зээлээч. Орой 6-7 цагийн үед буцаагаад өгье” гэсэн зурвас илгээн, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух заар төөрөгдөлд оруулж, Б.гийн дүүргийн ******* дүгээр хороо хорооллын 204 дүгээр байрны 8 тоотод оршин суух гэртээ байхдаа шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг Б.ы эзэмшлийн Хаан банкны 50333978 дугаарын дансаар авсан болох нь:

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 75-76 дахь тал/,

Эрүүгийн 2*******0000001102 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 77-80 дахь тал/,

Хохирогч Б.гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 83 дахь тал/,

Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би хувиараа Фермер худалдааны зах дотор махны тасагт мах худалдаалдаг. Би 20 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өөрийн “Uranchimeg Burged” гэсэн хаяг руу найз “ ” гэсэн хаягтай харилцаж байтал тэрээр “машины нэг юм захиалах гээд байна, түр мөнгө зээлээч, орой 6-7 цагийн үед буцаагаад өгнө” гэхээр нь зөвшөөрөөд өөрийн Хаан банкны 50689142 тоот данснаас 50912*******358 тоот данс руу 20 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 14 цаг 34 минутад 700,000 төгрөг, 14 цаг 41 минутад 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгснээ нэг мөсөн 1,500,000 төгрөг болгочих гэж хэлэхээр нь найз руу залгатал би чаас мөнгө нэхээгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 86 дахь тал/,

Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би 20 оны 8 дугаар сарын 24-ний өдөр цагийн үед өөрийн “ ” гэсэн фейсбүүк хаягаа алдсан. Миний гар утасны дугаар дээр фейсбүүк код ирсэн бөгөөд тухайн ирсэн кодыг “ Дул” гэсэн фейсбүүк хаягаас чат ирээд байхаар тухайн мессежээр ирсэн кодыг явуулсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 88 дахь тал/,

Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би 20 оны 8 дугаар сарын *******-ний өдөр өөрийн “Batbaatar Tuvshinjargal” гэсэн фейсбүүк хаягаас зар харж байгаад “та өдөрт 70,000- 100,000 төгрөгийн цалинтай ажил хийх боломжтой” гэсэн зарын дагуу “Ochirhand Naranzul” гэсэн фейсбүүк хаяг руу “мэдээлэл авъя” гээд чатаар бичихэд “сайн байна уу? Манайх IHcoin-ний компани байгаа юм, манайх олон улс руу арилжаа хийдэг, та интернэт банкаа ашиглуулаад цалин авах боломжтой гэж хэлсэн. Би өөрийн ашигладаггүй Хаан банкны 50912*******358 тоот дансныхаа интернэт банкны нууц үгийг сольж, тухайн үл таних фейсбүүк хэрэглэгчид өгсөн. 20 оны 8 дугаар сарын 24-ний өдөр миний Хаан банкны дансанд 100,000 төгрөг, 700,000 төгрөг, 300,000 төгрөг, 50,000 төгрөг тус тус орсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 90 дэх тал/,

Насанд хүрээгүй гэрч О.ы мөрдөн байцаалтад өгсөн ...Би Нийслэлийн 14 дүгээр дунд сургуулийн бүлэгт суралцдаг. Би 20 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Тэнгэр Плаза худалдааны төвд найз Мөнхжингийн хт өөртөө хувцас авах гээд явж байгаад Тэнгэр плаза худалдааны төвийн 2 давхарт байрлах Хаан банкны АТМ-д өөрийн дансны үлдэгдэл харах гээд АТМ дээр зогсож байтал үл таних нэг ах ирээд “ах нь чиний данс руу мөнгө хийгээд авч болох уу, ах нь картгүй явж байна” гэж надад хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 93 дахь тал/,

Б.ы Хаан банкны 50333978 тоот дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 103 дахь  тал/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 118-120 дахь  тал/,

Б.гийн Хаан банкны 50689142 тоот дансны хуулганд: 50912*******358 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн /хэргийн 1 дүгээр хавтас 1******* дэх тал/,

Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 1-5 дахь тал/,

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад өгсөн ...Би 20 оны 3 дугаар сараас хойш мэднэ “ ” гэх фейсбүүк хаяг руу тус сарын эхээр нууц үгийг нь өөрчилж нэвтэрч орсон, уг фейсбүүк нь үл таних лын фейсбүүк байсан ба лын фейсбүүк хаяг руу нэвтэрч мессенжер хэсэгт ороход олон хүн рүү хандалттай байхаар нь хүмүүс рүү “Ном хурах гэж байна, мөнгө хэрэг болоод байна, маргааш хүртэл зээлэх мөнгө байна уу” гэх нэрийдлээр хүмүүсээс мөнгө асууж мөнгөө Хаан банкны 507327*******9 , , 253007 , *******482370 , 5302905853 , 16241894 , 5171514811 гэх мэтчилэн мөн покерын сайтуудын дансаар джуулж мөнгөнүүдийг татаж авдаг байсан. Покерын сайт руу оруулсан мөнгө таксины жолооч, дэлгүүрийн худалдагч, банкны АТМ үйлчлүүлж байгаа хүмүүсийн дансаар джуулж мөнгө гаргаж авдаг байсан. Одоо санахад “ ” гэх лын фейсбүүк хаягаар 30 гаран хүнээс “мөнгө зээлээч” гэж авсан. Нийт санаж байгаагаар 16 гаран сая төгрөг таталт хийж авсан. Одоо “ ” гэх фейсбүүк хаягаар ямар хүмүүстэй чаталж авсан талаар санахгүй байна.

20******* оны 02 сараас эхэлж фейсбүүк цахим орчинд хуурч хаягаас бусдаас +18 бичлэг зарж сурсан юм. Тэгээд дараа нь бусдын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, төрөл садан ойр дотно хүмүүсээс мөнгө асууж мөнгө олдог байсан. Бусдын фейсбүүк хаяг руу яаж нэвтэрдэг вэ гэхээр фейсбүүкийн олон гишүүнтэй зарын групп дээр “зээл олгоно” гэсэн утгатай пост оруулаад хүмүүс мэдээлэл авъя гэхээр нь хуурч хаяг руу чат бичихээр нь зөрүүлээд “та утасны дугаараа бүртгүүлээрэй” гэдэг. Тэгэхээр нь зээл авах гэж байгаа зорилготой хүмүүс утасны дугаараа явуулахаар нь фейсбүүкийн паспорт  солих гэсэн  сонголт дээр дарж утасны дугаараа явуулсан хүмүүсийн утасны дугаарыг бичиж, нэг удаагийн дахин нэвтрэх код аваад тухайн кодыг бичиж, утасны дугаараа бүртгүүлсэн хүмүүсийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрдэг байсан. ... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энэ бүх хэргийг ганцаараа хийсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 8, 73, 128-129, 3, 209 дэх тал, 3 дугаар хавтас 9, 24, , 77, 98, 1, 176, 195, *******1, 230, 246 дахь тал, 4 дүгээр хавтас , 34, 156, 3 дахь тал, 5 дугаар хавтас 18, 66, 116, 230-231 дэх тал, 6 дугаар хавтас 38, 85, 5, *******0 дахь, 7 дугаар хавтас 7, 106, 154, 197 дахь тал, 8 дугаар хавтас 54-55, 82,143, 180, 5 дахь тал, 9 дүгээр хавтас 44 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух заар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол…” хэмээн тодорхойлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний … эд хөрөнгө…-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан ба залилах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирогчоос эд хөрөнгийг нь шилжүүлэн авч хохирол учруулснаар төгсдөг гэмт хэрэг бөгөөд  шүүгдэгч Б.******* нь бусдын Кибер орчин дахь цахим мэдээллийн сүлжээнд нэвтэрч танилцан, цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

        

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.******* нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдэхдээ цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүк дэх зарын группт “IHcoin, LLC койний компани юм, манайх олон улс руу арилжаа хийдэг, та интернэт банкаа ашиглуулаад цалин авах боломжтой”, “өдрийн 70.000 төгрөгөөр ажилд авна. Интернэт банктай байх, цалинг өдөрт нь өгнө” гэсэн зар байршуулж, бусдын хувийн мэдээлэл болох овог, нэр, утасны дугаар, регистр, ашигладаг банкны дансны дугаар, нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг зэргийг авч, бусдаас залилж авсан мөнгийг шилжүүлэн авч, мөн таксины жолоочид “машин мөргөсөн чинь мөнгийг нь бэлнээр өгөх хэрэгтэй байна”, “автомашин болон гар утас авахад бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэх зэргээр итгүүлэн Д., Г.о, П., У., Г., Б., Б., М., М., Б., Х., Э., С., Б. гэх мэтчилэн хүмүүсийн дансыг ашиглан бусдаас залилж авсан мөнгийг бэлнээр авсан, мөн PJ King” гэх фейсбүүк хаягаас “ЛЛС койнуудын зарж борлуулдаг компани байгаа юм, их олон данс хэрэг болдог, Хаан банкны интернэт банктай бол ажиллаж болно” гэсэн зар байршуулж, үргэлжилсэн үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 20 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 20 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд буюу 6 сар 02 хоногийн хугацаанд О. /фейсбүүк хаяг: магнай/, А. //фейсбүүк хаяг: /, Д. /фейсбүүк хаяг: Miigaa/8 Д. /фейсбүүк хаяг: /, Г.Эрдэнэхорол /фейсбүүк хаяг: /, Е. /фейсбүүк хаяг: Yruulsuren /, Л. /фейсбүүк хаяг: /, С. /фейсбүүк хаяг: /, Б. /фейсбүүк хаяг: /, Г. /фейсбүүк хаяг: jav/, Ш. /фейсбүүк хаяг: /, Ж. /фейсбүүк хаяг: /, Х. /фейсбүүк хаяг: /, Д. /фейсбүүк хаяг: /, Б. /фейсбүүк хаяг: / зэрэг нийт 15 иргэнтэй холбогдож, тэдний фейсбүүк хэрэглэгчийн нууц үгийг нь авч өөрчлөн, ашиглах боломжгүй болгож улмаар цахим сүлжээн дэх найз нартай нь холбогдож мөнгө зээлэх тухай зурвас илгээж нэр бүхий иргэдийн интернэт банкны эрхийг ашиглаж бусдыг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь Залилах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож үйлдсэн мөн кибер орчинд бусдын цахим сүлжээ /фейсбүүк/-д хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

мөн Кибер орчинд бусдын цахим сүлжээ /фейсбүүк/-д хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Л.Чинбат, С.Улбаяр нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.*******ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

         Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 4 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг зорчих эрхийг хязгаарлах ялыг дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэх дүгнэлт гаргав.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн талаар маргаагүй. Шүүгдэгч Б.******* нь ажил хийж хохирогч нарын хохирлыг төлөх боломжтой тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

 Шүүхээс шүүгдэгч Б.*******ад ял оногдуулахдаа цаг хугацааны хувьд үргэлжилсэн үйлдлээр буюу 20 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 20 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд нийт 42 хохирогчоос нийт 24.899.000 төгрөг залилан авч, уг мөнгөөрөө мөрийтэй тоглож алдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулаагүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 4 сарын хорих ял,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 4 сарын хорих ял дээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Б.*******ын биечлэн эдлэх ялыг 02 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, тэрээр анх удаа хорих ялаар шийтгүүлж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

      

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, ь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Шүүгдэгч Б.******* нь нэр бүхий 42 хохирогчид нийт 24.899.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Б.д 2.000.000 төгрөг, хохирогч Д.од 650.000 төгрөгийг тус тус төлсөн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******аас нийт .249.000 /хорин хоёр сая хоёр зуун дөчин есөн мянга/ төгрөг гаргуулж, тогтоолд заасан нэр бүхий 40 хохирогчид учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.*******ад 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12 ширхэг Сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, 1 ширхэг Ай фоне маркийн гар утсыг шүүгдэгч Б.*******ад буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Мөн Кибер орчинд бусдын цахим сүлжээ /фейсбүүк/-д хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 4 сарын хорих ял дээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Б.*******ын биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ад биечлэн эдлүүлэхээр тогтоосон 02 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон нийт 48 хоногийг хорих ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцсугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.д 2.000.000 төгрөг, хохирогч Д.од 650.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,

шүүгдэгч Б.*******аас .249.000 /хорин хоёр сая хоёр зуун дөчин есөн мянга/ төгрөгийг гаргуулж,

6.1. хохирогч Д.т 600.000 төгрөг,

6.2. хохирогч О.д 600.000 төгрөг,

6.3. хохирогч С.д 600.000 төгрөг,

6.4. хохирогч Ц.т 600.000 төгрөг,

6.5. хохирогч С.ад 600.000 төгрөг,

6.6. хохирогч д 500.000 төгрөг,

6.7. хохирогч д 300.000 төгрөг,

6.8. хохирогч С.д 650.000 төгрөг,

6.9. хохирогч Б.маад 600.000 төгрөг,

        6.10.хохирогч Г.д 600.000 төгрөг,

6.11. хохирогч Т.ад 2.000.000 төгрөг,

6.12. хохирогч А.д 120.000 төгрөг,

6.. хохирогч Д.д 710.000 төгрөг,

6.14. хохирогч Л.д 500.000 төгрөг,

6.15. хохирогч Ж.д 200.000 төгрөг,

6.16. хохирогч О.т 500.000 төгрөг,

6.17. хохирогч А. 500.000 төгрөг

6.18. хохирогч Д.д 500.000 төгрөг,

6.19. хохирогч Х.т 1.000.000 төгрөг,

6.20. хохирогч Б.д 500.000 төгрөг,

6.*******. хохирогч Д.эд 300.000 төгрөг,

6.. хохирогч З.т 200.000 төгрөг,

6.23. хохирогч Д.т 700.000 төгрөг,

6.24. хохирогч Б.т 600.000 төгрөг,

6.25. хохирогч Ч.д 300.000 төгрөг,

         6.. хохирогч О.д 500.000 төгрөг,

6.27. хохирогч Ц.т 300.000 төгрөг,

6.28. хохирогч Л.д 300.000 төгрөг,

6.29. хохирогч Б.д 500.000 төгрөг,

6.30. хохирогч Ч.д 500.000 төгрөг,

6.31.хохирогч Ө.эд 500.000 төгрөг,

6.32. хохирогч Х.т 200.000 төгрөг,

6.33. хохирогч О.ад 500.000 төгрөг,

6.34. хохирогч Х.д 60.000 төгрөг,

6.35. хохирогч Б.д 409.000 төгрөг,

6.36. хохирогч Г.д 500.000 төгрөг,

6.37. хохирогч Д.т 700.000 төгрөг,

6.38. хохирогч Д.*******д 500.000 төгрөг,

6.39. хохирогч Б.д 1.000.000 төгрөг,

6.40. хохирогч Ж.сүрэнд 1.500.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12 ширхэг Сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, 1 ширхэг Ай фоне маркийн гар утсыг шүүгдэгч Б.*******ад буцаан олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР