| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2023/0078/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/79 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2023/0078/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт************** холбогдох эрүүгийн 2318000280069 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 33 настай, яс үндэс дөрвөд, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “ Саран элит ” эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,******* овогт************** /РД: ******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энэрэл” бэлэн хувцасны дэлгүүрээр үйлчлүүлэх үедээгийн хаяж гээгдүүлсэн “Redmi note-9” загварын гар утсыг маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 650.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийнхөө буруугаа ойлгоод хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөх шаардлагагүй.” гэв.
Эрүүгийн 2318000280069 дугаартай хэргээс:
Хохирогчгийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үйлчилгээний төвийн замын эсрэг тал Найрамдал төвийн 2 давхарт байрлах “Энэрэл” бэлэн хувцасны дэлгүүрээр 12 цаг 30 минутын орчимд орж үйлчлүүлээд 13 цаг 20 минутын үед гарсан. Энэ хугацаанд хувцас солих хэсгийн орчимд байх тавиур дээр гартаа барьж явсан өөрийн “Redmi Note-9” загварын гар утсаа мартаад орхиж явсан. Тэгээд тухайн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд миний дараа хувцас солих хэсэгт очсон хүүхэдтэйгээ явж байсан 30-40 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр миний гар утсыг авч явсан байж болзошгүй дүрс бичигдсэн байсан, би гар утсаа мартаж явсан гэдгээ мэдээд өөрийн 99728487 гэсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан юм. Миний гар утас хар өнгөтэй, багтаамжтай, арын таг нь хагарсан, өнгөгүй хамгаалалтын гэртэй, ямар нэгэн кодгүй, хүн шууд.” гэх мэдүүлэг /хх 07/,
Гэрчын өгсөн: “...Миний санаж байгаагаар 2022 оны 12 дугаар сарын 17- ны өдрийн 13 цагийн үед 30 орчим насны эмэгтэй манайхаар үйлчлүүлсэн. Удалгүй 30 минутын орчмын дараа буцаж дэлгүүрт орж ирээд хувцас өмсөж үзэх хэсэгт байх тавиур дээр өөрийн “Redmi Note-9” маркийн гар утсаа орхиж явсан байна, танай ажилчид харсан уу? гэж асууж орж ирсэн ба манай ажилчид дундаас тухайн хүний гар утсыг харсан хүн байгаагүй. Иймд дэлгүүр доторх хяналтын камерын бичлэгийг үзэхэд 13 цаг өнгөрч байхад 30-35 орчим насны эхнэр, нөхөр бололтой 2 хүн орж ирээд хувцас солих хэсэгт очих ба эмэгтэй нь гутлын тавиур дээрээс гар утас бололтой эд зүйл барьж авч байгаа дүрс бичлэг байсан. Тэгээд тооцооны хэсгийг харуулсан хяналтын камерт утас бололтой эд зүйл авч байсан эмэгтэй 98,500 төгрөгийн худалдан авалт хийсэн ба хамт явж байсан эрэгтэй нь шууд гарч явсан байсан. Гар утасны эзэн гэх эмэгтэй хяналтын камерын дүрс бичлэгийг үзчихээд миний гар утсаа тавьсан газар мөн байна, миний утсыг тавиур дээрээс авч байна, би өөрийнхөө утсыг таньж байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 19/,
Гэрчын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан сумын 13 дугаар баг Альфа таунд хадам аавынд очиж байж байгаад буцах замдаа Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Энэрэл” гээд дэлгүүрт орж 2 цамц, 1 өмд авсан ба тэр өдөр манай эхнэр тэр дэлгүүрээс 1 ширхэг гар утас олж аваад эзэнд нь өгөлгүй аваад харьчхаад намайг хот руу ажил гараад явсны дараа ломбардад тухайн гар утсыг тавиад мөнгө авсан байж байгаад сүүлд нь цагдаад баригдсан байна лээ.” гэх мэдүүлэг /хх 16/,
“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:
“Redmi note-9” загварын 128 gb багтаамжтай гар утас 650.000 төгрөг байна. /хх 40/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 64-68/ болон бусад бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энэрэл” бэлэн хувцасны дэлгүүрээр үйлчлүүлэх үедээгийн хаяж гээгдүүлсэн “Redmi note-9” загварын гар утсыг олж, гээгдэл эд хөрөнгийг өмчлөгчид эргүүлэн өгөх санаа зорилгогүйгээр өөрийн эзэмшилд авч завшсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогчид 650000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг биет байдлаар буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 37-р хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатаас эхлэн үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, хохирол барагдуулсан, шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, улсын яллагчийн оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн байх тул прокурорын ялын саналыг хүлээн авч шүүгдэгч *******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцнэ.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд, оролцогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ