| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2023/0082/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/85 |
| Огноо | 2023-03-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0082/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Ч.Болормаа,
Шүүгдэгч *******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт**************,******* овогт**************, овогт нарт холбогдох эрүүгийн 2318000000079 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн, эмэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Шарнууд овогт************** /РД: /,
Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1959 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 64 настай, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,******* овогт************** /РД: /,
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Манайх ” нэртэй дэлгүүрийн кассын орлогоос 900,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөх шаардлагагүй.” гэв.
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөх шаардлагагүй.” гэв.
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөх шаардлагагүй.” гэв.
Эрүүгийн 2318000000079 дугаартай хэргээс:
Хохирогч өгсөн: “...Би “ Манайх ” ХХК-ийн захирал ажилтай бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 02-ны орой 19 цаг 20 минутын орчим дэлгүүр дээрээ сууж байхад дэлгүүрийн үүдэнд зүс таних 3 хүн зогсож байхаар нь би өөдөөс нь гарахдаа дэлгүүрт хүн байхгүй шүү гэж хэлээд өөрөө хажуугийнхаа хими цэвэрлэгээний газарт ус авахаар орсон.Тэгээд усаа аваад удалгүй гарч ирээд дэлгүүртээ ороод ирсэн чинь үүдэнд зогсож байсан зүс таних 3 хүн манай дэлгүүрт орж ирээд зогсож байсан ба ягаан хувцастай хүүхэн нь Хараа нэртэй 0.75 литрийн архи 1 шилийг барьчихсан хажууд нь хамт явсан хүүхэн нь 3 ширхэг чупа чупс чихэр бариад зогсож байсан. Тэгээд надтай авсан барааныхаа тооцоог хийхдээ ягаан хувцастай хүүхэн нь халааснаасаа 20.000 төгрөг гаргаж ирээд хийсэн ба сүүлд нь камерын бичлэг үзэхэд надаас хулгайлсан мөнгө байсан. Тэгсэн чинь ягаан хувцастай хүүхэн нь “эгчээ надад өөр мөнгө байхгүй байна ундаа зээлээч” гэж гуйгаад 3600 төгрөгийн үнэтэй ундаа бичүүлээд гарсан. Тэгээд тэд нарыг гараад явсных нь дараа би тэд нарыг сэжиглээд намайг орж иртэл энэ хүмүүс юу хийсэн байна гэж бодоод камераа шүүсэн чинь ягаан хувцастай хүүхэн нь лангуу тойрч ирээд кассын доороос мөнгө хулгайлж байгаа бичлэгийг олж харсан. Тэгээд шууд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгтэл 2 цагдаа ирж камер шүүжүзээд манай хойд талын байр луу намайг дагуулаад орсон. Тэгээд нэг айлын хаалгыг онгойлгоод орсон чинь манай дэлгүүрээс мөнгө аваад гарсан ягаан хувцастай хүүхэн өөрөө байсан ба цагдаа нар тэр хүүхэнтэй уулзсан чинь тэр хүүхэн манайхаас хулгайлсан мөнгөө гаргаж ирээд цагдаагийн дэргэд надад хүлээлгэж өгсөн ба би тоолж үзэхэд 44 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт байсан. Би алдсан мөнгөө авсан учраас миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.Манай дэлгүүрийн хаалгыг эвдэж орсон зүйл байхгүй харин би хаалгаа түгжээгүй гараад явсан байна лээ.” гэх мэдүүлэг /хх 29-31/,
Гэрч өгсөн: “... ******* бол миний эхнэр байгаа юм. Манай хадам аавыг******* гэдэг бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хадам аавынхаа гэрт би болон манай эхнэр******* түүний найз бид нар архи хувааж уусан. Тэгээд би жаахан согтоод унтаж амарсан ба нэг мэдсэн чинь манай том охин болох надад хандаж “ааваа ээж гаднаас их мөнгөтэй ороод ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад дөнгөж босоод эхнэрээсээ юун мөнгөний талаар асуух гэж байтал гаднаас цагдаа нар орж ирээд манай эхнэрийг аваад гараад явсан. Сүүлд нь сонсоход “ Манайх ” дэлгүүрээс хулгайлсан сурагтай байна.” гэх мэдүүлэг /хх 33/,
Гэрчын өгсөн: “...Тухайн өдөр би шөнийн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байхад “ Манайх ” гэх нэртэй дэлгүүрт хулгай орсон гэх дуудлага мэдээлэл ирсэн. Ингээд хаягаар нь явж очоод уулзахад бэлэн мөнгө хулгайд алдагдсан гэхээр нь камерын бичлэгийг нь шүүж үзэж байгаад зургийг нь дарж ойролцоох байранд очиж СӨХ-ийн хүнээс камерын бичлэгт байгаа хүнийг таних уу гэж асуухад 20/7 дугаар байрны 130 тоотод байдаг хүн байна гэж эрэгтэйг нь танихаар нь тэр хаягаар яваад ортол*******,*******,, гэх хүмүүс бүгдээрээ нэлээд согтуу байдалтай байсан ба тэр хүмүүстэй уулзаж хэн нь мөнгө хулгайлсан талаар асууж тодруулахад******* гэх эмэгтэй халааснаасаа бэлэн мөнгө гаргаж ирээд мөнгө чинь энэ байна гээд хамт явсан хохирогч гэх хүнд шууд өгсөн. Тэр үед дэлгүүрийн эзэн өөрөө мөнгөө тоолж үзээд 880,000 төгрөг байна гэж хэлээд мөнгөө хүлээж авсан.” гэх мэдүүлэг /хх 45/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-24/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 26/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар /хх 63/, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа /хх 93-97/, шүүгдэгч*******ы хувийн байдлыг тогтоосон, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 102-105/, шүүгдэгч*******ын хувийн байдлыг тогтоосон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 108-112/ болон бусад бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Манайх ” нэртэй дэлгүүрийн кассын орлогоос 900,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******,*******,******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогчид 900000 төгрөгийн хохирол учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь “алдсан мөнгөө эргүүлж авсан гэх хохирогчийн мэдүүлэг /хх 29/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатаас эхлэн үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, хохирол барагдуулсан, шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, улсын яллагчийн оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн байх тул прокурорын ялын саналыг хүлээн авч шүүгдэгч *******,*******,******* нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцнэ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******,*******,******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт**************,******* овогт**************, овогт нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч *******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч *******,*******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд, оролцогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ