Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                    Хэргийн индекс:166/2023/0084/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Энхтулга,

Шүүгдэгч ******* өмгөөлөгч*******,

Шүүгдэгч******* өмгөөлөгч*******,

Шүүгдэгч*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* нарт холбогдох эрүүгийн 2318000090041 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,******* мэргэжилтэй,, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, тоотод түр оршин суух хаягтай,,, тоотод оршин суух үндсэн хаягтай,******* /Регистрийн дугаар  /,

 

Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ” ХХК-нд цахилгаан экскаваторын туслах оператор ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт,, тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 -д зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,******* / /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэг давхарт******* баруун хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөж баруун хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр 14 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулж, агсан тавьсан гэх зөрчлийн улмаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчим, албан үүргээ биелүүлж эхнэрийнхээ утасны дугаарыг хэл, хүлээлгийн сандал дээр сууж бай гэх хууль ёсны шаардлага тавихад Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж хууль сахиулагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зүүн шанаа хэсэгт гараараа цохиж хүч хэрэглэн эсэргүүцэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 11-ий өдөр батлагдсан хуваарийн дагуу ажлаа хийж байсан. Тухайн өдрийн 14 цаг 27 минутад жижүүрийн утсанд маргалдаад, ажил хийлгэхгүй байна гэсэн дуудлага ирсэн. Ерөнхий жижүүр хошууч танилцуулсан. Өдрийн эргүүлийн алба хаагч ахлах дэслэгч, нарт мэдэгдсэн. 14 цаг 30 минутад явсан. Явснаас хойш 20-30 минутын дараа ажлын байр дээр дагуулаад ирсэн. Би урд нь таньдаг байсан. Алба хаагчийн шаардлагыг эсэргүүцээд орилж чарлаж орж ирсэн. шаардлага тавиад хүлээлгийн сандал дээр сууж бай гэсэн. Би цаана нь жижүүрийн өрөөнд ажлаа хийгээд сууж байсан. Гэнэт орилж чарлаад эхэлсэн. Харсан чиньыг заамдаад цохиж байсан. Би тухайн үед очиход миний шаардлагыг бас эсэргүүцээд байсан. Танай цагдаагийнхан миний ахыг алж байсан гээд өөдөөс согтуу орилоод хүчирхэгдэхгүй байсан. Салгахдаа ноцолдоод биеийн хүч хэрэглэсэн. Ерөнхий жижүүрт тухайн болсон явдлаа танилцуулсан. Цаашаа даргад танилцуулсан. Санаатайгаар гэмтэл учруулъя гэж бодоогүй. Цагдаагийн албан хаагчийн биед халдсан, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үйлдлийг таслан зогсоох гэж учирч болох хохирлыг арилгах гэж хийсэн. тухайн үед байсныг сайн мэдэхгүй байна. Миний үйлдлээс болж хүний биед гэмтэл учирсанд харамсаж байна. Бас хохирогчоос уучлал гуймаар байна.” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэр рүүгээ орж ирээд байж байтал манай байр түрээсэлдэг хоёр гэрээс гагнуурын утас гаргаад гагнуур хийж байсан. Би хамаг юм хайлна боль гэхэд тэд нар цагдаа дуудсан байсан. Намайг цагдаа нь эрүүлжүүлэхэд хийнэ гэсэн тэгэхээр нь би буруугүй, юм шатаалаа гэж хэлсэн гээд тайлбарлахад тоогоогүй. Тэгээд маргалдсан. Би ч маргалдаад эрүүлжүүлэх рүү орохгүй гэсэн. Нэг мэдсэн газар сэрсэн. Би эрүүлжүүлэхэд орохгүй гэжтой маргалдсан. Би буруугүй, биеэ аваад явах чадвартай байна гэдгээ хэлсэн. Ах нь өндөр даралттай шүү больчих гэж гуйсан. Нэг мэдэхэд унасан байсан. Энэ хоёр над уу яриад уулзъя гээд байсан. Би та нар миний толгой руу юугаар цохисон бэ гэхэд та гадаа хүнд зодуулчхаад ирсэн гэсэн. Тэгэхээр нь би уурлаад тэгвэл уулзахгүй гэсэн. Би гэрээсээ 2 цагдаатай очсон шүү дээ. Толгой бас хавдсан байсан.” гэв.

 

Эрүүгийн 2318000090041 дугаартай хэргээс:

 

            Хохирогч өгсөн: “...дуудлагын дагуу Шарын гол сумын Хайрхан баг шинээр баригдаж байсан хөл бөмбөгийн талбай дээрээсийг дагуулан Цагдаагийн хэлтэс рүү очин хүлээлгийн зааландт хандаж сандал дээр сууж бай гэсэн шаардлага тавихад сандал дээр суусан. Би жижүүрийн өрөө рүү орох гэхэд араас дахин босож ирээд жижүүрийн өрөөний шилэн хаалтыг гараарай тогшоод байхаар нь “та наанаа сууж бай эхнэрийнхээ утасны дугаарыг өгчих, эхнэр чинь өөрийг чинь ирж авах боломжтой юу” гэж асуухад “эхнэрийнхээ утасны дугаарыг надад хэлэлгүй урдаас салаавч гаргаж, миний зүүн талын шанаа руу баруун гараараа цохих үед би бултаж амжилгүй хальт цохиулсан. Би хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж түүнийг эхнэрт нь дуудаж хүлээлгэж өгөхөөр эхнэрийнх нь утасны дугаарыг асууж, сандал дээр сууж бай гэх шаардлагыг тавихад миний шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцэж миний биед халдаж зүүн шанаа руу гараарай цохиж, албаны дүрэмт хувцасны мөрдөснөөс барьж татаад надтай зууралдаж ноцолдсон үйлдэл гаргасан. нь тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн хууль ёсны шаардлага тавихад үл тоож, тохуурхан доромжилж “миний ахыг алсан” гэж гүтгэн, пизда одоо энийг алнаа гэх доромж үгсээр заналхийлж, эсэргүүцэн дайрсан.” гэх мэдүүлэг /хх 145-146/,

 

Гэрч өгсөн: “...Би биеэ авч явах чадвартай байхаар нь “...найзтайгаа хамт асуудал үүсгэхгүй, гэр орондоо харьж амрах” талаар хэлэхэд “...явахгүй пизданууд минь, чи цолоо үзүүл...’ гэх зэргээр хэл амаар доромжлоод явахгүй байхаар нь хэлтэс дээр очиж асуудлаа шийд гэж хэлээд машиндаа суулгаад хэлтэс дээр мөн 3-4 минут орчмын дараа авчирсан. дотор ороод д/ч “... үүдний иргэдийн суудаг сандал дээр сууж бай гэж хэлээд жижүүрийн өрөөнд орох гэж байхдаа ар гэрийг нь дуудаж хүлээлгэж өгье” гэсэн чинь д/ч руу түй май, миний ах цагдаа дээр үхэж байсан, одоо намайг алах гэж байна уу” гээд босоод ирсэн чинь “Чи юу яриад байгаа юм бэ” гэсэн... цагдаагийн ахмадыг дуудаад эргээд харахад босоод ирчихсэн үүдний хэсэгттой барилцаад авчихсан ноцолдож байсан чинь а/а Нэмэх-Очирийн баруун талын хөлийг нь өөрийнхөө хөлөөр хавсарч байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх 49-50/,

 

            Гэрч өгсөн: “...Би гарч ирж таарахад үүдний хэсэгт д/чийн өөдөөс зууралдсан, а/а Нэмэх-Очирийн араас хоёр гараараа нуруу хэсгээс нь барьчихсан, хавсарч байгаа үйлдэл харагдах үед газар унаж таарсан. Тэгээд би хажууд нь очиход “...Пизда...” гээд орилоод байхаар нь үүднээс нь холдуулаад үзлэгийн өрөө рүү оруулаад биед нь үзлэг хий гэж хэлсэн. Үүний дагуу албан хаагчид өргөөд оруулсан. Би жижүүрийн өрөөнд байж байхад д/ч 1-2 минут л болсон байх “...хөл нь хугарсан юм шиг байна, ёс журамд мэдэгдээрэй...” гэсэн.” гэх мэдүүлэг /хх 58-59/,

 

            Гэрч өгсөн: “... гэх 40 орчим насны эрэгтэй хүн газар дээшээ хараад хэвтчихсэн орилоод байж байсан. Тэгэхээр нь олон нийтийн цагдаа хамт эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч цагдаагийн дэслэгч гэх залуугийн өмдийг нь сөхөж үзэхэд баруун талын хөлний шагай хэсгээс дээш ясгүй юм шиг хөдлөөд байсан.” гэх мэдүүлэг /хх 64/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1110 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

- ******* биед баруун хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.******* биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. /хх 79-80/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

-Шинжилгээнд ирүүлсэн гэж хаягласан цусанд 0.8 промилли спирт илэрсэн. /хх 83-84/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 33-37/,

 

Шүүгдэгч ******* хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, ажилтан албан хаагчийн дэлгэрэнгүй анкет, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2022 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас /хх 90-95, 188, 183-184, 198-199/, шүүгдэгч******* хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 160-162/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 187/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 165-168/ болон бусад бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэлэлцээд шүүгдэгч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэг давхарт******* баруун хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөж баруун хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр 14 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулж, агсан тавьсан гэх зөрчлийн улмаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчим хүргэгдэн үүдний хэсэгт эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, албан үүргээ биелүүлж эхнэрийнхээ утасны дугаарыг хэл, хүлээлгийн сандал дээр сууж бай гэх хууль ёсны шаардлага тавихад хууль сахиулагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зүүн шанаа хэсэгт гараараа цохиж хүч хэрэглэн эсэргүүцэн үйл баримт тус тус  тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******, нар нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, шүүгдэгч ******* үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүргэгдэн үүдний хэсэгт эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, шанаа хэсэгт нь цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

 

Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч, хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас ажлаа хийж чадаагүй 4 сар болсон. Ажилгүй байсан хугацааны цалин 4000000 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ.

 

Шүүгдэгч******* нь хохирогч******* нэхэмжилсэн 4000000 төгрөгийн хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа  илэрхийлж байх тул түүнээс 4000000 төгрөг гаргуулан хохирогч, тоотод оршин суух хаягтай /РД: , утас: /-д олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хөл гэмтээсэн нь миний үйлдэл мөн” гэх тайлбар, гэм хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 /1.9 журамлаж байгааг ойлгодоггүй ээ/ , 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, шүүгдэгч******* “Дахиж архи уухгүй” гэх тайлбар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч*******, нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба тэдэнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газрын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нэмэх-Очирыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг тус тус журамлан шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4.Шүүгдэгчд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээ авсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч*******оос 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогч, тоотод оршин суух хаягтай /РД:, утас: /-д олгосугай.

 

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******, нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ