Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 136/ШШ2019/00129

 

 

 

 

 

 

 

2019 оны 07-р сарын 08-ны өдөр                136/ШШ2019/00203                   Сайншанд сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, дугаар баг, -1 тоотод оршин суух, эмэгтэй, 26 настай, Ж овогт Н Ц-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, . гудамж, 4 тоотод оршин суух, эрэгтэй, 27 настай, Харчин овогт Мөнхбатын Н-т холбогдох 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие М.Нтай 2007 онд танилцаж, ...салж нийлсээр 2014 онд нэг дагавар хүүгийн хамт амьдрал зохиосон. Амьдарч байх хугацаандаа гэр бүлийн баталгаагүй байсан. ...2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин болох Нын   төрсөн. Хэсэг хугацаа өнгөрч архи уух нь ихсэн, өнгөрсөн амьдрал сөхөж муудалцаж, өдөр өнжилгүй архи ууж удаа дараа дарамталж, хүүг минь хэл амаар дарамталсан. Эцэст нь энэ бүхэн туйлдаа хүрч бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2018 оны 03 дугаар сард хоёр тийш болсон ба тухайн үеэс охин минь миний асрамжид амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Н.Мд тэтгэлэг тогтоож өгнө үү.

Би шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан, охин М эцэг Наар овоглодог тул эцэг тогтоолгох шаардлагагүй, өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Хариуцагч М.Н нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Н миний бие Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Бидний дундаас 2015 онд төрсөн М гэх охин миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ /хх-15/. 

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч М.Нт холбогдуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

Хариуцагч М.Н нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаснаар хариуцагчийн эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Ц хариуцагч М.Н нар нь эр эмийн харилцаатай байсан, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Н.М /3 нас, 7 сар, 18 хоногтой/ төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хх-6/, Дорноговь аймгийн Сайншанд сумын “Агатова” ӨЭМТөвийн тодорхойлолт /хх-4/, мөн Сайншанд сумын 6 дугаар багийн ажлын албаны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2/864 тоот тодорхойлолт /хх-5/, болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...“би эр, эмийн харилцаатай байсан, хүүхэд бидний дундаас гарсан, хариуцагчийн хүүхэд мөн” гэх тайлбар, мөн хариуцагчийн шүүхэд гаргасан ”Бидний дундаас 2015 онд төрсөн М гэх охин миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар төлнө.” гэх тайлбар /хх-15/ бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар охин Н.Мд тэтгэлэг тогтоож, эцэг М.Наар тэжээн тэтгүүлэх, 

-мөн хуулийн 38-р зүйлийн 38.5-д “Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.” гэж тус тус заасан байх тул тэтгэлэгийг зориулалтын дагуу, гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Цд даалгаж шийдвэрлэв.

 

Тодруулбал, зохигч Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх талаар /38.2/, тэтгэлгийн хэмжээ /40.1/, хэлбэр /41.1.1/, хугацаа /41.2.1/-ны талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, тогтоогүй байх тул шүүх хуульд зааснаар шийдвэрлэв. 

 

Охин Н.М нь эх Н.Ц-ийнасрамжид Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суудаг, хүмүүждэг ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 “... асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”-д зааснаар асрамжийн талаар шаардлага гаргаагүй хэдий ч охин Н.М хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хангах, хамгаалах үүднээс эх Н.Ц-ийнасрамжид үлдээв.

Тэтгэлэгийн хэмжээ нь:, охин Н.М нь Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суудаг байх ба төвийн бүсийн хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 2019 оны 07 дугаар сарын байдлаар /187,100/-аар 50 хувь нь 93,550 төгрөг байна.  

Охин Н.Мг эцэг М.Нтай хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд байнгын харилцаатай байлгах, уулзуулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэх, адил үүрэг хүлээлгэх, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжоор хангаж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцгээс хүүхэдтэй харилцах харилцаа, эрх үүрэг тэгш, хэвээр үргэлжилдэг болно.

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүнг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /187,100/50%=93,550*12=1,122,600-650,000=472,600*2.4%=11,342 +20,150=31,492/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 31,492 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Н.Цд буцаан олгох нь зүйтэй байна. 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон