| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/047 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,
Улсын яллагч: Ж.Энхбат
Шүүгдэгч: С.Бат-Ирээдүй нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Бат-Ирээдүйд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Содвоо Бат-Ирээдүй, Регистрийн дугаар:ВК76080119,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.Бат-Ирээдүй нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16-17 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт Майхан цахир захын хашаанд иргэн Н.Чулуундоржтой үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж улмаар Н.Чулуундоржийн баруун нүд рүү нэг удаа, толгой руу нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний ухархайн гадна ханын зөрүүгүй хугарал, дээд зовхи, хөмсөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал,хамрын нурууны зулгаралт, зулайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.Бат-Ирээдүйн мөрдөн байцаалтад өгсөн
... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/,
Хохирогч Н.Чулуундоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үдээс хойш 16 цагийн үед ачаагаа буулгаж дуусчихаад машиндаа суугаад явах гэхэд тухайн хашаа руу орж байхад миний араас явж байсан 97-49 БНА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн авто машин миний машины урд талд тулаад зогсчихсон жолооч нь дотроо байсан, мөн хажууд нэг машин тавьчихсан жолооч нь байхгүй байсан болохоор машинаа гаргах гэхээр нэлээн нарийнхан зай байхаар нь би цагаан портерын жолоочийг жоохон хойшоо ухраад надад зай гаргаад өгчих байх гэсэн тоохгүй зогсоод байсан. Би гармаар байна гэсэн чинь нөгөө залуу наана чинь зөндөө зай байгаа биз дээ гэхээр нь дургүй хүрээд машинаасаа буугаад чиний хойно зөндөө зай байхад чи жоохон хойшоо ухраад зай гаргаад өгчихөд яадаг юм пизда минь гэж хэлсэн чинь нөгөө залуу миний нүүр лүү тас гээд гараараа нэг удаа цохиж авахаар нь чи яагаад намайг цохиж байгаа юм гэж хэлсэн чинь тэрээр машинаасаа буух гэхээр нь би түүнийг намайг зодох байх гээд машиных нь хаалгыг дараад буулгаагүй. Тэгтэл тэрээр дахиад миний толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд би буцаж машиндаа ороод нөгөө нарийнхан зайгаар нь арай гэж машинаа гаргачихаад толиндоо харсан чинь баруун талын нүдний дээр, доор, хажууд шалбараад цус гоожсон байсан удаагүй хөхрөөд ирсэн. Тэгээд би буцаж тухайн залуу дээр очоод чи намайг ингэж зодоод байхдаа яадаг юм, би чамайг цагдаад мэдэгдэнэ” гэхэд тэрээр “чи цагдаад өгөөд яадаг юм, цагдаа надад нөлөөлөхгүй” гэж хэлсэн,.... Машиндаа сууж байгаад цонхоороо баруун талын гараараа миний баруун талын нүдний орчим цохисон, дараа нь мөн машиндаа сууж байгаад цонхоороо баруун талын гараараа миний баруун талын нүдний орчим, нүүр лүү, толгойн орой руу 2-3 удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,
Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Н.Чулуундоржийн Эрүүл мэндийн даатгалын сангийн гэмтлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 218.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Гэрч Ц.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай бараа ирээд би үдээс хойш 15-16 цагийн үед бараагаа авсан. Ачааг буулгаж байхад цагаан өнгийн портер маркийн машин хашаанд орж ирээд Н.Чулуундорж ахын машины урд тал руу нэлээн ойрхон тулаад зогссон. Тэгээд би дотроо хашаанд их зай байхад чинь заавал тулж зогсоод яадаг юм болдоо, энэ машин одоо гарна гэж боддоггүй юм байхдаа гэж бодсон. Н.Чулуундорж ах нөгөө цагаан өнгийн портер маркийн автомашины жолоочтой “чи ийм их зайтай байхад хойшоо жоохон ухраад зогсчихгүй” гээд нөгөө машины жолооч нь “зөндөө зай байхад багтаад гарчхаж чадахгүй байхдаа яадаг юм” гэж ярилцаад, сүүлдээ түүнээсээ болж маргалдаад байх шиг байсан. Тэгээд ямар ч байсан нөгөө машин нь ухарч өгөөгүй бөгөөд Н.Чулуундорж ах машинтайгаа ямар ч байсан цаашаа яваад тухайн зайгаар гарчих шиг болсон. Тэгээд Н.Чулуундорж ах машинаасаа бууж ирээд нөгөө портерын залуутай дахиад маргалдаад байхаар нь би яваад очсон чинь Н.Чулуундорж ахын нүүр 2 хэсэг газарт цус болчихсон харагдахаар нь би та хоёр чинь маргалдаад байх шиг байсан чинь бүр ийм дээрээ тулчихсан юм уу гэхэд Н.Чулуундорж ах нөгөө портерын жолооч руу чи яахаараа намайг цохидог юм гэхэд нөгөө портерын жолооч тэгэлгүй яадаг юм, чи багтаад гарах зай байсаар байхад чинь пиздагаар дуудаад байгаа юм чинь” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 44-46/
Гэрч С.Шаравжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...С.Бат-Ирээдүй машиндаа үлдээд нөгөө эмэгтэй бид хоёр зах руу сэлбэг авахаар ороод нээх удаагүй 10 минут орчим болсон байх тэгээд буцаад эмэгтэйгээс түрүүлээд машин дээрээ иртэл С.Бат-Ирээдүй машин дотроо ганцаараа сууж байсан. Тэгээд би хажууд нь орж ирээд суутал Бат-Ирээдүйгийн талаас нэг эрэгтэй ирээд “пизда минь би чамайг цагдаад өгнө” гээд цонхны цаанаас С.Бат-Ирээдүйд хэлээд тэгээд хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 сарын 04-ний өдрийн 547 дугаартай
1.2.Н.Чулуундоржийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн гадна ханын зөрүүгүй хугарал, дээд зовхи, хөмсөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал,хамрын нурууны зулгаралт, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх тархи доргилт, баруун нүдний ухархайн гадна ханын зөрүүгүй хугарал, дээд зовхи, хөмсөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх хамрын нурууны зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-19 /,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 05/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 81-84/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/, депозит дансны хуулганууд /хх-ийн 97-99/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 100/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 102/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч С.Бат-Ирээдүй нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16-17 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт Майхан цахир захын хашаанд иргэн Н.Чулуундоржтой үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж улмаар Н.Чулуундоржийн баруун нүд рүү нэг удаа, толгой руу нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний ухархайн гадна ханын зөрүүгүй хугарал, дээд зовхи, хөмсөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал,хамрын нурууны зулгаралт, зулайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Бат-Ирээдүйн үйлдсэн хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 91-92/, хохирогч Н.Чулуундоржийн мэдүүлэг /хх-ийн 30-32/, иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мэдүүлэг /хх-ийн 41-42/, гэрч Ц.Пүрэвдоржийн мэдүүлэг /хх-ийн 44-46/, гэрч С.Шаравжамцын мэдүүлэг /хх-ийн 53-54/, Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 547 дугаар шинжээчийн ... Н.Чулуундоржийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн гадна ханын зөрүүгүй хугарал, дээд зовхи, хөмсөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал,хамрын нурууны зулгаралт, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /17-19/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бат-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Бат-Ирээдүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Бат-Ирээдүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Бат-Ирээдүй нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Бат-Ирээдүй нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч С.Бат-Ирээдүй нь хохирогч Н.Чулуундоржийг баруун нүд, толгойн тус газарт гараараа цохин зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч С.Бат-Ирээдүй нь хохирогч Н.Чулуундоржийг баруун нүд, толгойн руу нь цохин зодож түүний эрүүл мэндэд нь биед тархи доргилт, баруун нүдний ухархайн гадна ханын зөрүүгүй хугарал, дээд зовхи, хөмсөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал,хамрын нурууны зулгаралт, зулайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл ... гэх дүгнэлт /хх-ийн 17-19/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хохирогч Н.Чулуундорж нь С.Бат-Ирээдүйн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 330,000 төгрөг нэхэмжилсэн ба уг хохирлыг шүүгдэгч С.Бат-Ирээдүй нь төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Бат-Ирээдүй нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бат-Ирээдүйг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлөх саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т ... гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан ялаас чөлөөлж болно... гэж хуульчилсан.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч зааснаар шүүгдэгч С.Бат-Ирээдүйг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ... шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн... гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Бат-Ирээдүйд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч С.Бат-Ирээдүйгээс 218,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,
Шүүгдэгч С.Бат-Ирээдүй нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Бат-Ирээдүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Содвоогийн Бат-Ирээдүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Бат-Ирээдүйг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Бат-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч С.Бат-Ирээдүйд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Бат-Ирээдүйгээс 218,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Шүүгдэгч С.Бат-Ирээдүй нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА