| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0058/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/054 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Шүүгдэгч: Л.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.Батдоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314000000024 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, Бэрсүүд овогт Лханаагийн Батдорж. Регистрийн дугаар:********
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Л.Батдорж нь согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08- наас 09-ний өдөрт шилжих шөнө 01 цаг 10 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 06-637 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Ж.Отгончимэгийг толгойн тус газарт нь галын дөрвөлжин саваар цохиж, гараараа толгойн тус газарт нь болон нүүр хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны шарх, зүүн хацар, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Л.Батдоржийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,
Хохирогч Ж.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Л.Батдоржтой 2021 оны 10 дугаар сараас хойш хамт амьдарч байна. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 00 цаг өнгөрч байхад архи уусан, найз М.Загдзүсэм, Б.Цэрэнчимэд гэх хүмүүсийн хамт орж ирээд надаас хэрүүл нэхээд янз бүрийн үгээр буюу гичий, янхан, бузартай хүүхэн гэж хэлээд байхаар нь “чи одоо яах гээд байгаа юм, өө хайгаад байгаа юм уу, салах гээд байгаа юм уу” гэхэд “яасан чи салмаар байна уу” гээд хэрэлдээд байсан. Тэгж байгаад над руу түлштэй байсан дөрвөлж авч шидтэл дөрвөлж нь миний толгойн баруун талын хэсэгт дагз хэсэгт ирж цохисон. Тэгтэл толгойноос цус гарахаар нь зөрүүлээд галын хайчаар цохих гэхэд миний толгой руу 2-3 удаа, нүүр лүү 1-2 удаа цохисон. Тэгтэл М.Загдзүсэм, Б.Цэрэнчимэд нар салгаад бүгдээрээ эмнэлэг дээр ирээд би толгойдоо оёо тавиулчихаад Л.Батдоржийн машиныг авах гээд амьчуул руу Загдзүсэмийн гэрт очсон. Гэрт нь очоод дахин надаас хэрүүл гуйгаад “чаддаг юм бол цагдаагаа дуудаач” гээд байхаар нь шаардлагатай бол өөрөө дууд” гэж хэлэхэд би өөрийгөө юу гэж барьж өгдөг юм, чи дуудахгүй юу” гэж хэлээд байхаар нь би цагдаагийн 102 дугаар луу залгаад дуудлага өгөхөд над руу ус буцалгагч авч шидтэл миний нуруун дээр цохихоор нь би гараад гүйтэл араас дагаад яваад байсан. Тэгээд гудамжны үзүүр дээрээс такси бариад явж байтал замд цагдаагийн машин таараад цагдаагийн машинд суугаад цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Гэрч Б.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...орой 23 цаг өнгөрч байхад Л.Батдорж ах утсаар залгаад “ах нь жаахан архи уучихлаа машинаараа ирж аваад гэрт хүргээд өгөөч” гэхээр нь М.Загдзүсэмийн гэрээс аваад гэрт нь хүргэж өгөөд гэрт орсон. Тэгтэл Л.Батдорж ах эхнэртэйгээ маргалдаж байгаад эхнэр лүүгээ дөрвөлж аваад шидтэл баруун далны мөрний хэсэгт оносон. Тэгтэл эхнэр нь галын хайч аваад зүүн гар хэсэг рүү цохитол зөрүүлээд нүүр лүү нь 2 удаа цохихоор нь М.Загдзүсэм очоод Л.Батдоржийг салгасан. Тэгээд хартал Ж.Отгончимэгийн толгойноос цус гарч байгаа харагдахаар нь очоод үзэхэд дагзны баруун талын хэсэгт хагарсан шархнаас цус гараад байсан. Тэгээд бид нар эмнэлэг дээр очиж оёо тавиулчихаад гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
гэрч М.Загдзүсэмийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Л.Батдорж эхнэртэйгээ хэрэлдэж байгаад зуухны урд байсан дөрвөлжийг аваад шидтэл толгойн ар хэсэгт цохисон. Тэгтэл эхнэр нь хайч аваад зөрүүлээд 2-3 удаа цохитол Л.Батдорж зөрүүлээд эхнэрийн нүүр лүү 2 удаа цохихоор нь би очиж Л.Батдоржийг салгаж авсан. Тэгтэл эхнэр Ж.Отгончимэгийн дагзны баруун талаас нь цус гарахаар нь үзэхэд тухайн хэсэгт хагарсан шархнаас цус гараад байхаар нь бүгдээрээ эмнэлэг орж Ж.Отгончимэгийг үзүүлээд оёдол тавиулчихаад манайд машинаа авах гэж ирээд Л.Батдорж манайд 0,5 литртэй пивоны талыг уусан. Тэгтэл хоорондоо дахиж маргалдаж байгаад эхнэр Ж.Отгончимэг рүү ус буцалгагч шидтэл нуруун дээр нь оносон...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34/
Шинжээч эмч М.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“..Ж.Отгончимэгийн тархи доргилт, дагзны шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 2 долоо хоногоос доош хугацаагаар сарниулж байгаа тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн хацар, бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нурууны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Яагаад гэхээр зүүн хацарт 3*2см, 2*0,2см цус хуралт, зүүн бугалганд 9*9см цус хуралт, нуруунд 3*2см зулгаралт зэрэг нь Ж.Отгончимэгийн биеийн 1 хувиас бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51/,
Баянхонгор мгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 45 дугаартай
1.Ж.Отгончимэгийн биел тархи доргилт, дагзны шарх, зүүн хацар, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 43-44/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 09/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 03-05/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 85/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 86/, депозит дансны хуулганууд /хх-ийн 88-90/, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 92/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 96-99/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Л.Батдорж нь согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08- наас 09-ний өдөрт шилжих шөнө 01 цаг 10 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 06-637 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Ж.Отгончимэгийг толгойн тус газарт нь галын дөрвөлжин саваар цохиж, гараараа толгойн тус газарт нь болон нүүр хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны шарх, зүүн хацар, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Л.Батдоржийн мэдүүлэг /хх-ийн 56-57/, хохирогч Ж.Отгончимэгийн мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч Б.Цэрэнчимэдийн мэдүүлэг / хх-ийн 30-31/, гэрч М.Загдсүмийн мэдүүлэг /хх-ийн 33-34/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 45 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Батдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Л.Батдоржийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Л.Батдорж нь хохирогч Ж.Отгончимэгийн тархи доргилт, дагзны шарх, зүүн хацар, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл учруулсан ...гэх дүгнэлт /хх-ийн 43-44/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч Л.Батдорж, хохирогч Ж.Отгончимэг нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
Иймд шүүгдэгч Л.Батдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Л.Батдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Батдорж нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Л.Батдорж нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч Ж.Отгончимэг нь шүүгдэгч Л.Батдоржийн үйлдлийн улмаас учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Батдорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.Батдоржийг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.Батдорж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ж.Отгончимэг ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 28/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Батдорж нь Цагаан цахир бичил уурхайд ажилладаг, сард 2500000 төгрөгийг цалинтай, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой/ байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т шүүгдэгч Л.Батдоржийг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.Батдоржийг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох оногдуулах саналыг гаргасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Батдоржид мэдэгдэж,
Шүүгдэгч Л.Батдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын дөрвөлжин сав 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,
Шүүгдэгч Л.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Батдорж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэрсүүд овогт Лханаагийн Батдоржийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.Батдоржийг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Л.Батдорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.Батдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын дөрвөлжин сав 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Л.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА