Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2019/00658

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, гэх газар оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн од холбогдох,

Хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.ын газар, байшин буюу 8 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.той 2007 онд танилцаж, 2008 оны 08 дугаар сараас гэр бүл болон хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү , 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү нарыг төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй. нь за яахав гэж хойш нь тавьдаг байсан. архи уудаг ба 2010 оноос ааш авир нь илэрч намайг зоддог болсон. Олон жил зодуулаад сүүлдээ салахаар шийдсэн. Бид тус тусдаа амьдраад 1 жил гаруй хугацаа болж байна. Салснаасаа хойш ч гэсэн намайг утсаар дарамталдаг. Хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй. Хүүхдүүдээ хайрлаж, ханилж сууна гэж авсан эхнэрээ хайрлах бус харгис хэрцгий зодож тамлаж байсан учраас гэр бүл салж хүүхэд эцэггүй өсөх буруутан нь А. юм. Би эргэж энэ хүнтэй амьдрахгүй. Гэр бүлийн хүчирхийлэл болон дарамтгүй хүүхдүүдтэйгээ амьдрах нь миний хүүхдүүдэд болон надад айдас хүйдэсгүй тайван амгалан байдаг. Салснаас хойш хүүхдүүд минь миний асрамжинд байгаа. Иймд , нарыг миний асрамжинд үлдээж, эцэг А.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.*******тай 2007 онд танилцаж, дотносоод 2008 онд хурим найр хийж нэг гэрт орсон. Би *******д хандаж гэрлэлтээ албан ёсоор батлуулъя гэж зөндөө хэлдэг байсан боловч янз бүрийн шалтаг тоочоод батлуулдаггүй байсан. Сүүлдээ надад үнэнээ хэлсэн бөгөөд охин Энхчимэгийн аав ******* гэдэг хүнтэй батлуулсан гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учраас бид гэрлэлтээ батлуулах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд удахгүй цуцлуулаад надтай гэрлэлтээ батлуулах байх гэж бодсоор өдийг хүрсэн. ******* бид хоёр гэр бүлийн шалтгаанаар хааяа маргалддаг байсан бөгөөд ******* нь яваад өгдөг байсан. Нэг удаа тэгж яваад над дээр Өмнөх нөхөр *******тай хамт хэдэн сар амьдарсан, ******* нь манай хоёр хүүг ад үзээд хэцүү байсан. ******* өөр болсон байна, би орох оронгүй хэцүү байна гээд ирэхээр нь би түүнийг уучилж хамтдаа амьдарч л байсан. Гэвч ******* нь өмнөх нөхөр болох *******тай уулзаж учраад байсан учраас бид хоёр тийшээ болсон. Бид хоёр тусдаа амьдраад 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Хоёр хүүгээ Э.*******гийн асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч А.од холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч А. нь газар, байшин буюу 8500000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч А. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар, байшин буюу 8500000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсан болно.

Э.*******, А. нар нь 2007 онд танилцан, гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр 2018 он хүртэл хамт амьдарсан байх бөгөөд 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү , 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0298739, 2101000152 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбарууд зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү , 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү нарыг өөрийн асрамжинд авах санал гаргасныг хариуцагч А. хүлээн зөвшөөрч байх тул хүү , нарыг эх Э.*******гийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ", мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү , 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү нарыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч А.од үүсч байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 11 сарын 17-ны өдөр төрсөн хүү , 2015 оны 2 сарын 05-ны өдөр төрсөн хүү нарыг эх Э.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2зааснаар 2009 оны 11 сарын 17-ны өдөр төрсөн хүү , 2015 оны 2 сарын 05-ны өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг А.оос сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Хариуцагч А. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар, байшин буюу 8500000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121169 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.оос улсын тэмдэгтийн хураамжид 121169 /70200+50969/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.ын урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 150950 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвөөс буцаан олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ