Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

 

 

 

 

 

 

 

 

    2023         01            11                                         2023/ШЦТ/43

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,    

иргэдийн төлөөлөгч А.Мөнхнасан, С.Батнасан,

            улсын яллагч Б.Соёлмаа, Г.Цогтгэрэл,

            шүүгдэгч ***, ***, тэдний өмгөөлөгч Ц.Батзаяа, Б.Балжидмаа, Р.Булгамаа, Б.Бат-Ерөөлт, К.Манлай,

            шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Амар, 

            шүүгдэгч ***, ***, тэдний өмгөөлөгч Б.Баттулга,

            шүүгдэгч ***, ***, ***, тэдний өмгөөлөгч Д.Гомбо, Г.Баяржаргал,

            шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,

            шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,

            шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч М.Хандармаа,

            шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Чинбат, С.Уламбаяр,

            шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, Т.Урангэрэл

            шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан

            Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн:

            ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар;

            *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;    

            *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар,

            *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар; 

            ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ; 

            ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар;

            ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар;

            ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

            ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар;

            *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар;

            *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар;

            ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар;

***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 17020 0133 0048 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрүүдэд хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилгүй, менежерээр ажилладаг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт *** тоотод оршин суух, *** (РД:***)

 

            2. Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хөвсгөл аймаг жуулчны бааз ажиллуулдаг ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, *** (РД:***)

 

            3. Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, Арвин бууз ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 30 дугаар гудамжны 279 тоотод орших суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***)

 

            4. Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нандин гэрэл ХХК-д гэрэл зурагчин ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт *** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй *** (РД:***)

 

5. Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Говь хангай буйдан ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 1, ганцаараа *** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***)

 

6. Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Онцгой ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл-3, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, *** оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу 2 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биеэр эдлэх нийт ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон, *** (РД: ***)

 

 7. Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, Бумбын од ХХК-д барилгын дотор засалч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***)

 

8. Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл-5, эхнэр, гурван хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоогоор тус хаягт оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

 

9. Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Нарантуул зах дээр хувиараа ажил хийдэг гэх, ам бүл 2, өвөг эцгийн хамт *** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2 сар 13 хоногийг хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, *** (РД:***).

 

10. Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн мэргэжилтэй, “***-” ХХК-д хэсгийн ахлагч ажилтай, ам бүл-8, эцэг, эх, эхнэр, хоёр хүүхэд, дүү нарын хамт *** оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдаж байсан, *** (РД:***),

 

11. Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мөнх алтан зам трейд ХХК-д худалдааны зөвлөх ажилтай, ам бүл-9, эмэг эх, эцэг, эх, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт *** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***),

 

12. Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эмэг эх, эхийн хамт *** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***),         

 

            13. Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***-ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл-4, эхнэр, хүүхэд, хадам эхийн хамт *** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан,

            - Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 3 сар 12 хоногийн хорих ялаас  хугацааны өмнө тэнсэж суллагдаж, уг ялын хугацаа 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дууссан, *** (РД:***),

 

            14. Монгол Улсын иргэн, 2004 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эх, дүү нарын хамт ***-тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***-).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

-Яллагдагч ***, *** нар нь ***тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож:

- 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфтамин”-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй, зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 34.3912 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

- 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфтамин”-ы агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 34.3912 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

-Яллагдагч *** нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфтамин”-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй, зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 34.3912 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисоос зиплок түгжээ бүхий уутны хамт 3.9174 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан,

-Яллагдагч *** нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын задгайн 20 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфтамин”-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй, зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 34.3912 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисоос зиплок түгжээ бүхий уутны хамт 7.6821 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

-Яллагдагч *** нь яллагдагч ***, *** нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, гэмт хэргийн зохион байгуулагчаар хамтран оролцож:

- 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфтамин”-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй, зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 34.3912 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

- 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфтамин”-ы агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 34.3912 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

-2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 27-29 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфтамин”-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй, зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 34.3912 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисоос зиплок түгжээ бүхий уутны хамт 13.0927 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, мөн өөрийн биедээ зиплок түгжээ бүхий уутны хамт 9.699 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

- 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51-Б дүгээр байрны 3 дугаар давхарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, хоёр хэсэг ууттай, гялгар уутны хамт 0.1996 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

- 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “яаралтай мөнгөний хэрэг гарлаа 1,000,000 төгрөг зээлээч би ахынхаа машиныг барьцаанд тавья” гэж иргэн ***ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 42а дугаар байрны 34 тоот 2 өрөө орон сууцыг иргэн *** өөрийн байр гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 3,860,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн унаж явсан автомашинд иргэн *** нь Ай фоне – 6 загварын гар утсаа гээгдүүлснийг буюу бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 344,000 төгрөгийн хохирол учруулсан,

-Яллагдагч *** нь ганцаараа 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн ***ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний гоёл чимэглэлүүд, цэнэг хураагч 1 ширхэг, ухаалаг цаг  1 ширхэг хулгайлж 1,507,800 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн ***рын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Samsnug” маркийн зурагт, X-BOX төхөөрөмж хулгайлж нийт 1,140,120 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн ***ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эвэр нум 2 ширхгийг хулгайлж нийт 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн ***ийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг хулгайлж нийт 310,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн *** ийн /***/ эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч “Samsung Duos” загварын гар утас 1 ширхэг хулгайлж 138,000 төгрөгийн хохирол учруулсан

-Яллагдагч *** нь ***, ***, *** нартай бүлэглэн:

- 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Бага баян зуслангийн 1-625 тоотод байрлах иргэн ***гийн эзэмшлийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 26 инчийн “Sky Worch” маркийн ЛСД зурагт, эрэгтэй хүний бугуйн цаг хулгайлж нийт 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

-Яллагдагч *** нь ***, ***, ***, ***, ***, *** нартай бүлэглэн, машин механизм ашиглаж:

- 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зусланд байрлах иргэн ***гийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Sharp” маркийн ЛСД зурагт хулгайлж 250,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч *** нь ***тай бүлэглэн, машин механизм ашиглаж:

- 2015 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн зуслангийн задгайд байрлах иргэн ***ын эзэмшлийн зуслангийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Toshiba” маркийн ЛСД зурагт хулгайлж 260,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч *** нь ***, ***, ***, *** нартай бүлэглэн, машин механизм ашиглаж:

- 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 2 дугаар хэсгийн гудамж 24 тоотод байрлах иргэн *** эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч машин угаадаг насос, аяны хөнжил хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зусланд байрлах иргэн ***гийн зуслангийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Sharp” маркийн зурагт хулгайж 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хоро, Баянбулаг зусланд байрлах иргэн ***ийн эзэмшлийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Panasonic” маркийн зурагт хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учруулсан,

-Яллагдагч *** нь ***, ***, ***, *** нартай бүлэглэн, машин механизм ашиглаж:

- 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарт байрлах иргэн ***ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Samsung” маркийн зурагт хулгайлж 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч *** нь ***тай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны орцонд Б.***, *** нар нь “Ай фоне – 5” загварын гар утас 1 ширхэг, “Ай Фоне – 5 эс” загварын гар утас 1 ширхэг, 10,000 төгрөг бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан,

Яллагдагч *** нь ***, *** нартай бүлэглэн:

2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр цэцэрлэгийн хашаанд *** нар нь куртик, Самсунг Эс-3, Нокиа загварын гар утас, 3000 төгрөг бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан,

-Яллагдагч *** нь ***, *** нартай бүлэглэн:

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй ***ий биед байсан бэлэн мөнгө, ай фоне-5 эс загварын гар утас, гутал, куртик зэрэг 170,000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан;

Яллагдагч ***, *** нар нь бүлэглэн, зэвсэг хэрэглэж:

-2017 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансрын колонкийн урд талын автобусны буудлын хажууд байрлах ТҮЦ-ийн худалдагч ***гийн хоолойд хутга тулган, хүч хэрэглэж бэлэн 42,100 төгрөг, парламент тамхи 4 ширхэг, кембаб 1 ширхэг зэрэг эд зүйлийг дээрэмдсэн,

Яллагдагч ***, ***, *** нар нь бүлэглэн:

- 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн Ойн булаг гэх газар байрлах иргэн ***нгийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч зурагт 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хүүхдийн үүргэвч хулгайлж нийт 747,400 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслангийн задгайд байрлах иргэн *** эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Samsung” маркийн зурагт хулгайлж 1,200,720 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ***, ***, *** нар нь бүлэглэн:

- 2018 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод зуслангийн задгайд байрлах иргэн ***ы эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 47 инчийн “Samsung” маркийн зурагт, хар цагаан сувдан эмэгтэй хүний хүзүүний зүүлт 1 ширхэг, ээмэг хос, анар чулуун хүзүүний зүүлт 1 ширхэг, барын нүдэн гоёлын хээтэй хүзүүний зүүлт 3 хос 1 ширхэг, барын нүдэн гоёлын хээтэй хүзүүний зүүлт 2 хос 1 ширхэг, эрдэнийн чулуун цуглуулгын хүзүүний зүүлт 1 ширхэг, таримал шүрэн хүзүүний зүүлт 1 ширхэг хулгайлж нийт 1,740,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн ***ийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч дугуйт тавцан 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, хувцас, набор зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 640,100 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 08 дугаар сарын 02-ноос 16-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн ***ийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Toshiba” маркийн зурагт, их гарын мөнгөн аяга 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн хутга, дагалдах бүрдэл 2 ширхэг хулгайлж нийт 4,061,960 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн *** эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Mogul” маркийн зурагт хулгайлж 192,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч *** нь 2019 оны 02 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 26/4 дүгээр байрны 27 тоотод оршин суух иргэн *** орон сууцанд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч “Samsung J7” загварын гар утас, хүрэн бор өнгийн түрүүвчинд байсан бэлэн 280,000 төгрөгийг хулгайлж нийт 542,870 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ***, *** нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн задгайд байрлах иргэн *** эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Sony” мркийн зурагт, цахилгаан хөрөө, майхан, цүнх зэрэг эд зүйл хулгайлж нийт 1,231,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч *** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 01:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэ” паб-д хохирогч ***тэй маргалдаж, түүний толгойн тус газар пивоны шилээр цохьж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч ***, ***, *** нар нь бүлэглэн, Тоёота виста маркийн 10-98 УБВ улсын дугаартай машин механизм ашиглаж:

-2018 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 17-408 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун Ундрах” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч архи, тамхи, ундаа зэрэг эд хөрөнгө хулгайлж хохирогч Э.Сэлэнгэд 321,960 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ***, *** нар нь бүлэглэн:

- 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 73-655 тоотод байрлах иргэн ***ийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Sony” маркийн зурагт хулгайлж 299,960 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын зуслангийн задгайд байрлах иргэн Ч.***ын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэж,  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 ширхэг пүүз хулгайлж нийт 288,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 07 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн ***ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “BSB” маркийн ЛСД зурагт хулгайлж 263,940 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 10-189 тоотод байрлах иргэн *** эзэмшлийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “LG” маркийн зурагт, бэлэн 500,000 төгрөг хулгайлж нийт 787,940 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ***, *** нар нь бүлэглэн:

- 2018 оны 08 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн задгайд байрлах иргэн ***ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Sony” маркийн зурагт хулгайлж 227,940 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ***, ***, *** нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор 10-98 УБВ улсын дугаартай машин механизм ашиглаж:

- 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн задгай тоотод байрлах иргэн ***гийн эзэмшлийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Sky Worth” маркийн зурагт хулгайлж 350,000 төгрөгийн хохирол учруулсан, 

- 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн зуслангийн задгайд байрлах иргэн ***ийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч гитар, зүү ороож оёсон Ногоон дарь эх бурхан хулгайлж нийт 750,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ***, ***, ***, *** нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор 10-98 УБВ улсын дугаартай машин механизм ашиглаж:

- 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн зуслангийн задгайд байрлах иргэн *** эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 16,000 төгрөг, 32 инчийн “Sony” маркийн зурагт хулгайлж нийт 416,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ***, ***, ***, ***, *** нар нь бүлэглэн: 2020 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мичид зочид буудлын 301 тоот өрөөнд иргэн *** нарын эд хөрөнгийг авахаар хийн буу, хутга тулган айлган сүрдүүлж, зодож хүч хэрэглэн довтолж ***ын бэлэн 200,000 төгрөг, ***ын эзэмшлийн 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-8 загварын гар утсыг дээрэмдэн авсны улмаас нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч *** нь 2020 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” зочид буудлын 301 тоот өрөөнд иргэн *** нарыг дээрэмдэх явцдаа ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч *** нь 2020 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13 дугаар гудамжинд иргэн ***ын эзэмшлийн 39-89 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргүүлээд буухдаа ***ын эсрэг хүч хэрэглэн довтолж, түүний эзэмшлийн Самсунг Эс-8 Плас загварын гар утас, бэлэн 20,000 төгрөгийг дээрэмдэн авсны улмаас нийт 334,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13 дугаар гудамжинд иргэн ***ыг дээрэмдэх явцдаа толгой, нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2020 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Meeting” нэртэй баарны гадна хохирогч ***тэй маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч ***, ***, *** нар нь бүлэглэн:

- 2020 оны 10 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 54Д байрны 49 тоотод иргэн ***д хүч хэрэглэн, түүнийг наалдамхай туузаар хүлж I phone-6 загварын гар утас 2 ширхэг, зургийн аппарат 2 ширхэг, бэлэн 2,240,000 төгрөгийг дээрэмдэн авсны улмаас нийт 17,800,000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

  1. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хар тамхины хэрэгт төрсөн ахыгаа оруулсанд харамсаж байна. *** гэж хүнийг залилсан гэж яллаж байгааг зөвшөөрөхгүй. 1,000,000 төгрөг зээлээч гэхэд барьцаанд нь машинаа тавьчих гэхээр нь өгсөн.гэсэн,  

 

  2. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: Би эхнэрийн хамт гутал, цүнх, түрүүвч  хийдэг жижиг дунд бизнес эрхлэгч байсан. Тухайн үед урагшаа явж үзэсгэлэнд худалдаанд оролцдог байсан. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр энэ хэрэг болсон, 6 жил болж байна. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Замын-Үүдийн хил боомтоор хил гарсан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *** яриад ***г манай дүү байгаа юм газар мэдэхгүй, дагуулаад явчих гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэрийн дүү урд байсан. Тэгээд 60 ширхэг гутлаа хил гаргаж өгчхөөд ***гөөс салсан. Тухайн үед буудалд орж хоноод өглөө нь Замын-Үүдэд ирсэн. Орой 23 цагийн үед Баянзүрхийн товчоогоор орж ирсэн. *** бид хоёр нэг машинд сууж орж ирсэн. Тэгээд гэртээ харьсан. Тухайн өдрийн шөнийн 02 цагийн үед над руу *** залгаад 4-5 залуу зодчихлоо цагдаа дээр байна гэхээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар явж очсон. Тэгэхэд гэнэт буутай хүмүүс гарч ирээд цохиж унагаагаад толгой дээр гишгэж гавлаж хар тамхитай тэмцэх газар очсон.гэсэн,

3. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: 2017 оны 10 дугаар сард Франц улс руу эгч рүүгээ явах гээд гадаад паспорт авсан байсан. Тэгэхэд манай нэг найз яриад Хятад руу яваад орчуулга хийгээд өгөөч гэж хэлсэн. Манай найз *** ахтай уулзаж ярилцаад хар тамхи гэдгийг нь ойлгосон. *** ах *** бид хоёрыг хилээр гаргаж өгсөн. Улсын хилээр яаж оруулж ирсэн гэдгийг мэдэхгүй. Хот руу орж ирээд *** ахтай уулзаж надад мөнгө өгнө гэж байсан. Тэгэхэд ах нь маргааш нөгөөдрөөс уулзаж байгаад мөнгө өгье гэсэн. Манай найзтай уулзчих гээд, такси барих мөнгө өгөх байх, тэрийг аваад цаашаа явчих гэж хэлсэн. Хар тамхи зарна гэж мэдээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөвшөөрч байна. Хулгайн бүх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. гэсэн

4. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: Хулгайн хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй. Харин амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хулгай хийж амьдралдаа мөнгө төгрөг зарцуулж үзээгүй. Найзуудтайгаа нийлж зугаа цэнгэлд зарцуулдаг байсан. Тухайн үед ээж аавтайгаа хамт амьдардаг, сургуульд сурдаг байсан. Маргах үйлдэл байхгүй, бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа, үнэхээр их харамсаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрнө.

  2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэрэгт Түц дээрэмдсэн үйлдэлд би түц рүү ороогүй, тухайн үед бид хоёрт хутга байгаагүй. Гэрийн хаалга онгойлгодог байсан хутгыг цагдаа нар хурааж авсан. Тухайн үед хүний хоолойд хутга тулгасан зүйл болоогүй. 2002 оны Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт маргах зүйл байхгүй. гэсэн

5. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: 2017 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө *** бид хоёр түц рүү хамт явсан. Би дотогшоо орсон. Тухайн үед надад хутга байгаагүй. Манай гэрээс бид хоёрыг барихад амны хаалт нь манай орон дээр байсан. Ширээн дээр байсан хутгыг хурааж авсан. Тухайн өдрөө цагдан хоригдсон. Нэг удаа ирж байцаалт авсан. Хутгатай дээрэм хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хулгайн нэг удаагийн үйлдэлд маргах зүйлгүй.гэсэн

6. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтад мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн, нэмж ярих зүйл байхгүй. 2020 оны 05 дугаар сарын 4-ний шөнө болсон дээрмийн үйлдэлд хэлэх зүйл байна. Тухайн үед дээрэм хийх гэж орсон. ***т зэвсэг байгааг орохдоо мэдээгүй. Дотор орж маргаан болоход зэвсэг буюу хийн буу гаргаж ирсэн. Хийн бууг гаргана гэсэн төлөвлөгөө байгаагүй. *** нь юу ч мэдэхгүй байж байгаад бид нарыг дагаж ороод ийм зүйл болсон. Ийм зүйл болно гэдгийг ойлгоогүй байсан байх. Хулгайн үйлдлүүдээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрийнхэндээ зарцуулсан зүйл байхгүй. Тухайн үед мөрийтэй тоглоом тоглож, хамт байсан хүмүүстэйгээ архи уудаг байсан. гэсэн,  

7. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: Хулгайн үйлдлүүд дээрээ маргах зүйл байхгүй. Амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед цэргээс ирээд эцэг, эхтэйгээ хамт амьдарч байсан. гэсэн,  

8. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: Хулгайн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед ажил хийдэг, аав, ээжтэйгээ хамт амьдарч байсан. гэсэн,  

9. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болсон хэрэгт ***, *** бид гурав дээрэм хийнэ гэж ярьж орсон.  ***, *** нар мэдээгүй дагаад орсон. *** бид хоёрыг хохирогч зэвсэг барьсан гэдэгт андуурсан байх.

2020 оны 10 дугаар сарын 3-ны өдөр болсон хэрэгт надад хэлэх зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна.

Таксины жолооч дээрэмдсэн үйлдэлд тухайн үеийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч гартаа төмөр барьж байгаад цохисон гэж хэл гэж тулгасан. Гэхдээ таксины жолоочийг зодож, цохисондоо үнэхээр их харамсаж байна. Үүнд маргах зүйлгүй, хэргийн зүйлчлэлд харж үзнэ үү. гэсэн,  

10. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 04-ний шөнө буудалд орж дээрэм хийх гэж байгааг мэдээгүй. Тухайн үед би уурхайд ажил хийдэг байсан учир дээрэм хийх шаардлага байгаагүй. Хийн буу надад байсан. Дээрэм хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, зүйлчлэлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. гэсэн,

11. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр энэ хэрэгт холбогдсон. Тухайн үед гэрийнхээ ойролцоо байдаг шийдэн дээр найзуудтайгаа тоглож байхад *** хаана байна гэж зурвас чат бичихээр нь шийдэн дээр тоглож байна гэж хэлсэн. Тэгэхэд ***, *** ах нар машинтай ирээд, утсаа өгч бай, яриад өгье гээд миний утсыг авсан. Тэгээд миний утсыг хэрэглэж байхдаа машиндаа суучих, ойрхон яваад ирье гэсэн. Машин дотор нь багтахгүй, нэлээд хэдэн хүн сууж байсан. Тэгээд намайг машиныхаа багажид суучих гээд суулгасан. Мичид гэж буудлын гадаа зогсоод *** ах надтай юм ярьж байгаад ах нь чиний гадуур хувцсыг өмсөөд үзье гээд миний гадуур хувцсыг өмссөн. Тэгээд буудал руу оръё гэхээр нь дагаад орсон. Дээрэм хийх гэж байгааг нь мэдээгүй, буудал руу орж хонох гэж байна гэж бодсон. Буудал руу ороод хаалга тогш гэхээр нь тогшиход танихгүй ах гарч ирэхэд *** ах ирээд хөлөө хавчуулаад орсон. Өрөөнд ороод зодоон, маргаан болсон. Тухайн үед юу болоод байгааг ойлгохгүй байсан. Би *** ахыг зодооноос салгах гэж оролдож байсан. Тэгээд буу гаргаад ирэхээр нь сандраад *** ахыг татаж гаргасан. Тэгээд буудлаас гарсан. Дээрэм хийх зорилго, ийм зүйл болно гэдгийг мэдээгүй байсан. гэсэн,  

12. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: Хэрэг болох өдөр эмээгийнхээ виза картыг өгөх гээд Баянхошуунаас зурагт орох гэж явж байхад *** “хаана байна, замаараа манайд ороод ирээч” гэж чат бичсэн. Эмээдээ картыг нь өгчхөөд ***гийн гэрт очсон. Бид хоёр хоол хийж, ус авч, утсаараа тоглож байхад манай аав, ээж хоёр ирэхгүй гэнэ, чи манайд надтай хамт хоночих гэхээр нь гэрийнхнээсээ зөвшөөрөл аваад хамт хонох болсон. Тухайн орой *** манай ах нар гадаа ирсэн байна, уулзаад ирье гээд гарсан. Тэгээд орж ирээд хоёулаа гялс юманд яваад ирье гээд гарсан. Тэгэхэд машинтай явсан, танихгүй 3 хүн сууж байсан. Дүүгээ авна гээд дэнжийн мянга орж дүүгээ авсан. Тэгээд нэг газар зогсоод ийшээ ороод мөнгө аваад ирээч гэхээр нь үгүй гэсэн боловч *** би ядраад байна, гуйж байна чи орчих гэж гуйгаад байсан. Тухайн машинд байсан ах нар анхнаасаа надад таалагдаагүй, би хамт үлдэхээс айж байсан учраас орсон. 3 давхарт цахилгаан шатаар гараад хаалгыг нь тогшиж орсон. Тэгэхэд тэр өрөө нь буудлын өрөө байсан. Хаалга онгойлгож өгсөн ах согтуу байсан. Зуун мянга билүү гэж байсан. Нойлын  өрөөнөөс гарч ирсэн ах хаалга онгойлгосон ахаас арай эрүүл байсан. Тэгээд чи хэдэн настай юм бэ, насанд хүрсэн юм уу гэж загнасан. Тэгэхэд согтуу ах мөнгөө ширээ рүү шидээд хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би *** руу айгаад байна гэж мессеж бичсэн. Тэгээд удаагүй байхад хаалга тогшиж эдгээр ах нар дүүгээ авъя орж ирсэн. Би айсандаа зөрөөд гараад явсан. Цааш нь юу болсныг мэдээгүй. Тухайн үед 17 настай, 12 дугаар ангийн сурагч байсан. Найзыгаа намайг дагуулж хэрэг хийж байна гэж бодоогүй. Мөнгө авах гэж орсон. Буу буюу зэвсэг байгаа гэж мэдээгүй. Байцаалт өгч байхад байцаагч гаргаж ирж харуулахад мэдсэн. Би өөрийгөө ийм байдалд оруулсандаа хэнийг ч буруутгахгүй. Өөрийн болгоомжгүй гэнэн зангаас болж ийм хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсаж байна. Хэрэг хэзээ гарсан цаг хугацааг санахгүй байна. 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 17 нас хүрсэн. гэсэн,

13. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Маргах зүйл байхгүй, нэмж ярих зүйлгүй. гэсэн,

14. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: Би 10 дугаар сарын 03-ны өдөр энэ хэргийг үйлдсэнд маргах зүйл байхгүй. Нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн 17020 0133 0048 дугаартай хэргээс:

 

I. Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хууль бусаар ашигласан хэргийн нотлох баримтууд:

 

Нэг. ***, ***, *** нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийн баримтууд.

 

1.1 ***гийн биед, ***ын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 27-29 тоотод болон 02-06 дугаартай тээврийн хэрэгсэл, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын задгайн 20 тоотод нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 109-110 дахь тал),

 

1.2 ***гийн Е1777933 дугаартай гадаад паспортод 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:

8 дугаар хуудсанд БНХАУ-ын хилээр 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэвтэрсэн тухай тэмдэглэгээ, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буцаж гарсан тухай ...тэмдэглэгээ, 32 дугаар хуудсанд 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор нэвтэрсэн, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөн боомтоор Монгол Улсын хилээр гарсан тухай тэмдэглэгээ тус тус дарагдсан байсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 91-93 дахь тал),

1.3 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ***ын Е0562704 дугаартай гадаад паспортод үзлэг хийсэн: 10 дугаар хуудсанд БНХАУ-ын хилээр 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэвтэрсэн тэмдэглэгээ, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буцаж гарсан ...тэмдэглэгээ, 30 дугаар хуудсанд 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь боомтоор нэвтэрсэн, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөн боомтоор Монгол улсын хилээр гарсан тухай. тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 222-226 дахь тал),

 

1.4 Хил хамгаалах Ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3-1/8366 дугаартай албан бичигт ***, *** нь 2017 оны 10 дугаар сарын 21-нд Замын-Үүдээр хил нэвтэрсэн, 2017 оны 10 дугаар сарын 22-нд хилээр орсон лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 167-170 дахь тал),

 

1.5 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн ах ***, хуурай дүү *** нарын хамт шөнө 02 цагийн үед өөрийн танил Эрхэмбаярын Prius-20 маркийн машиныг аваад Замын-Үүд сум руу явсан. Би *** ах, *** нарыг БНХАУ-руу хар тамхи авхуулах зорилгоор явсан. 10 дугаар сарын 21-ний 08 цаг өнгөрч байхад Замын-Үүдийн ордог хаалганы наад талд осолд орсон. Замын-Үүдээс портер машин олоод машинаа ачуулаад ***, *** нарыг БНХАУ-руу явуулаад би өөрөө Улаанбаатар хот руу замын унаанд дайгдаж явсан. ***, *** нар нь 6,000,000 төгрөгтэй БНХАУ-руу хар тамхи авахаар явсан. Уг мөнгө нь манай ах ***ын мөнгө байгаа юм. БНХАУ-аас хэн гэж хүнээс хаанаас хар тамхи авдаг талаар нь би мэдэхгүй. ***, *** хоёр замын унаанд сууж явсан. Баянзүрхийн товчооны ойролцоо буусан. ***, *** хоёр надтай уулзаад *** ах надад 1 бүлет буюу 10 грамм мөс гэх хар тамхи өгсөн. Тэр үед ***ын эхнэр өөрийнхөө Lexus-470 маркийн машинтай ирээд *** ахыг тосож авч Гачууртад байх гэр лүү явсан. Би 10 грамм мөсөө аваад ***гийн хамт 16 дугаар хороолол руу явж, Ганбаа, Энкүүл гэх хоёр залуутай уулзаад 2 граммын мөнгө буюу 800,000 төгрөг аваад 200,000 төгрөгийг ***д өгсөн. ***д мөснөөсөө 1,1 граммаар нь савлаад, 3 грамм хагастайг өгөөд Ганбаа, Энкүүл нарт өгөөрэй гээд гаргаад явуулсан. Миний биеэс хураагдсан 1,1 граммаар савласан мөсийг би хүнд өгөх гэж яваад замдаа цагдаа нарт баригдсан. Би 2016 оны 12 дугаар сарын сүүлээр БНХАУ-аас мөс гэх гэх бодис оруулж ирээд бүгдийг нь зарж дуусгасан. *** хар тамхи, мансууруулах бодисын талаар огт мэдэхгүй. Би *** ахтай цуг ***г  явуулсан шалтгаан нь гэвэл цэвэр мөс худалдаж авч байна уу, хуурамч авч байна уу гэдгийг нь *** ахад шалгаад өгөөрэй гэж хэлээд цуг явуулсан. *** ах надад хэлэхдээ Хөх хотоос 40 грамм мөс гэх бодис 6,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Уг мөс гэх зүйлийг БНХАУ-аас хэрхэн яаж авах, хэнээс авах талаар манай найз Далайжаргал гэх залуу зааж өгсөн байсан. гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 133-135 дахь тал),

- Яллагдагч ***ын дахин өгсөн: Би ***г ахтай хамт урагшаа гараад ахад мэдэгдэлгүйгээр нэг хүнтэй уулзаад мөс аваарай, мөсийг нь сайтар шалгаарай, мөс байвал авъя гэж хэлээд энэ мөнгийг өгөөрэй гээд 6,000,000 төгрөг өгсөн. Цаадуул чинь мөсөө өөрсдөө хилээр гаргаад өгнө, замын-Үүдээс Улаанбаатар хотод надад авчраалд өгөөд болоо, ...Би чамд хөлсөнд нь 1.5 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ах *** хоёр урдаас ирсэн. ...*** надад 20 грамм мөс авчирч өгсөн. Уг нь 30 грамм мөс захисан юм. Мөс гэх нэршилтэй хар тамхийг хууль бус гэдгийг нь мэдэж байсан. ***г мөс мэддэг гэхээр нь гуйж байгаад ахыг ажлаар урагшаа явахаар нь хамт явуулчихсан. гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 191-192 тал),

- яллагдагчаар дахин мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: *** нь БНХАУ-ын нутаг дэвсгэрээс миний өгч явуулсан мөнгөнд мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг олж авч, *** ахтай хамтдаа хилээр гарч Улаанбаатар хотод 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирсэн. ...***гийн авч ирсэн гэх бодисыг нь авч улаан өнгийн дугуй савтай хэдэн грамм байсныг санахгүй байна, мөс гэх бодисыг *** ахад өгч, ....явуулсан. Үлдсэн хэсгээс заримыг нь өөртөө авч ***тэй хамт хөдлөөд өөрийн түр амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд орших түрээсийн байранд хамт очсон. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал),

 

1.6 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: Би өөрийн төрсөн дүү ***тай ярилцаж байгаад БНХАУ-аас мөс гэх нэршилтэй хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис авч ирж зарахаар болсон. Би хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын талаар ямар ч ойлголт байхгүй болохоор *** надад хар тамхи мэддэг хүүхэд олж өгсөн. Тэр хүүхдийн талаар сайн мэдэхгүй ч *** *** буюу *** гэж дуудаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *** бид хоёр ***г дагуулаад Улаанбаатар хотоос Замын Үүд рүү явсан. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өглөө Дорноговь аймгийн Замын-Үүдэд очсон. *** *** бид хоёрыг хүргэж өгөөд буцсан. *** бид хоёр хилээр гарч Эрээн хотоос Хөх хот руу таксигаар явж очоод нэрийг нь санахгүй байна, “Жин дай бил үү” нэг буудлын ойролцоо хятад залуутай уулзаж, ***гөөр шалгуулж байгаад 30 грамм (3 тусдаа ууттай) мөс гэх нэршилтэй хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 17000 юаниар худалдаж авсан. Мөсөө худалдаж аваад буцаад Эрээн хот руу явсан. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өглөө Эрээн хотод ирээд нэг буудалд өрөө авч түр амраад 11 цагийн үед хилээр гарч ирсэн. Тус тусдаа унаанд сууж гарч ирсэн. Замын-Үүдэд орж ирээд ***тэй уулзаад Улаанбаатар хот руу явах жижиг тэргэнд суугаад хотод 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн үед ирсэн. Хотод орж ирэхэд Баянзүрх дүүргийн 22-ын товчоон дээр *** *** бид хоёрыг тосож авсан. Би авч ирсэн мөснөөсөө 2 ууттайг нь ***ад өгөөд өөрөө нэг гялгар ууттайг нь аваад тэндээсээ шууд гэртээ хариад урдаас авч ирсэн мөсөө хөргөгчдөө нуугаад амарч байхад *** над руу хүнд зодуулчихлаа цагдаа дээр байна гэхээр нь би дүүгийнхээ хэлсэн газар ирсэн чинь дүү маань баригдчихсан байсан. гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 136-138 дахь тал),

яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 07 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сум орсон. ***ын дагуулж яваарай гэсэн дүүгийн хамт хил гарч БНХАУ-ын Эрээн хот руу нэрийн нь санахгүй байна, нэг зочид буудалд буусан. Шинэ зээл худалдааны төвийн баруун талд байх Содон дэлгүүр дээр очиж Монголоос явуулсан бараагаа авч Дээд Монгол хошуу явуулчхаад буудалдаа ирэхэд надтай хамт хилээр гарсан залуу байхгүй байсан. Орой 22 цагийн үед орж ирсэн. ...*** та хүүхдүүдээ өгөхгүй юу гээд тараг жимс өгсөн. ***ын өгсөн таргуудаас задлаад хүүхдүүддээ өгч байтал дотроос нь гадуураа скочтой гялгар уут гарч ирсэн. ***аас ...хөргөгчдөө хийчихээ гэсэн. 01 цагийн орчим *** хүнд зодуулчихлаа ...цагдаа дээр хүрээд ирээч гэхээр нь ...очоод цагдаагийн байгууллагын алба хаагч нарт баригдаж Хар тамхитай тэмцэх газар ирсэн. гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 185-187 дахь тал),

 

1.7 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 128-132 дахь тал),

Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр кино үзэх гээд явж байхад *** ах над руу залгаад хаана байна гэхээр нь хороололд явж байна гэхэд наана байж бай, би яваад очъё гэж хэлсэн. Би *** ахтай хорооллын “Шөлөндөө”-гийн замын эсрэг талд уулзсан. Чи завтай байна уу, урагшаа юманд яваад өгөөч, ах нь өөрөө хэрэглэдэг юм аа, би өөрөө явах гэсэн чинь бие муутай хүүтэй болохоор хүүгээ орхиод явж болохгүй байна гэхээр нь дүү нь урагшаа явж байгаагүй шүү дээ гэсэн. *** ах чи тэгвэл манай ахтай хамт явчих манай ах урд Монголд үйлдвэрлэсэн арьсан гутал зардаг юм, тэгээд өнөөдөр явна гэсэн хамт явчих, гэхдээ мөс авах гэж байгаагаа хэлж болохгүй шүү гэж хэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 01 цагийн орчим *** ахтай уулзсан. *** ах бид хоёр тэдний гаднаас хөдлөөд ахынд нь очих гээд явж байхад *** ах надад боодолтой мөнгө өгөөд, мөсөө аваарай гэж хэлсэн. Уг мөнгө нь Хятад улсын 17000 юань байсан. *** ах бид хоёр *** ахыг аваад Улаанбаатар хотоос шууд Дорноговь аймгийн Замын Үүд сум руу явсан. 2017 оны 10 дугаар сарын 21-ний 07 цагийн орчим Дорноговь аймгийн Замын Үүд суманд очсон. *** ах хот руу буцлаа гээд явсан. Харин *** ах бид хоёр урагшаагаа хил гарсан. *** ах БНХАУ-ын Эрээн хот ороод Эни гэдэг эмэгтэйтэй холбоо бариарай гээд надад хятад дугаар өгсөн. Би тэр дугаарыг нь одоо санахгүй байна. Би Эрээн хот ороод 100 юаниар хятад дугаар аваад *** ахын өгсөн дугаар луу залгаад ***ын дүү нь байна гэж хэлэхэд орой 6 цагийн орчим уулзъя гэж хэлсэн. Орой 6 цагийн орчим нөгөө Эни гэх эмэгтэй над руу залгаад бид хоёр Шинэ зээл гэх нэртэй худалдааны төвийн ойролцоо байх талбай дээр уулзсан. Би тэр эмэгтэйд *** ахын өгсөн мөнгийг бүгдийг өгөхөд маргааш би чам руу цагаан өнгийн жийп машинд ачаа өгөөд явуулна, чи тосож аваарай, авахдаа манай ах юм явуулсан гэж хэлээрэй гэсэн. Тэр үед надад явуулах машиныхаа дугаарыг хэлж байсан, тэр машиных нь дугаарыг одоо санахгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн орчим би Монгол руу орж ирээд Замын-Үүдийн вокзалын ойролцоо байх хоолны газар хоол идэх гээд орсон чинь *** ах араас орж ирсэн. Хоол идэнгээ цонхоор нөгөө машинаа хараад сууж байхад цагаан өнгийн машин ирээд зогсохоор нь би хоолны газраасаа гараад уг машины жолоочтой уулзаад манай ах надад юм явуулсан гэсэн гэж хэлэхэд надад кроп тараг, жимс, самар зэрэг эд зүйлс өгсөн. Би дээрх эд зүйлсийг аваад буцаж хоолны газар орж хоолоо идэж дуусгаад *** ахтай хамт жижиг тэргээр Улаанбаатар хот руу явсан. Орой 20 цагийн орчим Улаанбаатар хот руу орж ирээд Улиастайн гүүрэн дээр ирэхэд *** ах намайг хүлээгээд зогсож байсан. Машинаас буугаад ачаагаа *** ахын машинд тавиад хөдлөх гэж байхад *** ах хүүхдүүддээ хэдэн тараг авчихъя гээд миний авч явсан таргануудаас хэдэн ширхгийг цүнхэндээ хийгээд эндээсээ шууд харилаа гээд явсан. *** ах бид хоёр хот руу орсон.

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *** буюу *** ах над руу яриад мөнгөний ажил байна, хийх үү гэхээр нь ямар ажил юм бэ гэж асуухад БНХАУ-ын Эрээн хот орж бараа үзчихээд Замын-Үүдээс Улаанбаатар хотод авч ирээд болоо гэж хэлэхээр нь хэдэн төгрөг өгөх юм бэ гэхэд 1,5 сая төгрөг өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. *** буюу *** ахтай яг ямар ажил юм бэ, яагаад ийм их цалин өгч байгаа юм бэ, их хэцүү ажил юм биш үү гэж асуухад хэцүү ажил биш ээ, чи манай нэг найзтай хамт яваад БНХАУ-ын Эрээн хот орж бараагаа үзээд бараагаа авна, авсан барааг чинь цаанаас Замын Үүд дээр хүн авчирч өгөхөөр нь Улаанбаатар хотод авчирч надад өгөөд болоо гэж хэлсэн. Тэгээд бид нар Замын Үүд рүү явсан. Улаанбаатар хотоос гараад явж байхад би машины хойд суудал дээр унтсан, нэг мэдсэн чинь *** буюу *** ах Дорноговь аймгийн Замын-Үүдэд ирчихлээ, энэ ахтайгаа хамт хил гарч, Эрээн хотод орж бараа үзээд, шалга, лак үнэртэж байна уу, үнэртэхгүй байна уу, сайн шалгаарай, бага зэргийг авч асааж шалгаарай, хэрэв хольцтой бол лак үнэртэх ёстой, лак үнэртэж байвал битгий аваарай гэж хэлсэн. Би *** буюу *** ахын найзтай хамт хилээр гарч Эрээн хот орсон. Эрээн хотын гудамжаар нэлээн алхсан, би анх удаа очсон болохоор ямар газруудаар явсныг нь мэдэхгүй байна. Явж байгаад нэг хятад хүнээс *** буюу *** ахын найз нь мөс авсан, мөс авахаасаа өмнө намайг шалга, лак үнэртэж байгаа эсэхийг үзээдэх гэж хэлэхээр нь би нөгөө хятад хүний машинд сууж байгаад авчирсан мөснөөс нь бага зэргийг авч байгаад асааж хэрэглэж үзэхэд ямар нэгэн хольцгүй мөс байхаар нь лак амтагдахгүй байна гэж хэлэхэд *** буюу *** ахын найз нь нөгөө хятад хүнтэй тусдаа юм ярьж байснаа *** буюу *** ахын найз нь над дээр ирээд явж амаръя гэж хэлээд намайг дагуулаад нэрийг нь санахгүй байна нэг буудалд очиж өрөө авч орсон. Тэндээ амарчхаад өглөө сэрсэн чинь *** буюу *** ахын найз нь байхгүй байсан, удалгүй гаднаас тараг авчихсан орж ирээд, намайг хилээр гараад Замын-Үүдэд байж бай, утсаа нээлттэй байлгаарай, би энэ таргийг явуулна шүү, тосож аваад хот руу аваад яваарай гэж хэлсэн. Би *** буюу *** ахын найзынх нь хэлснээр хилээр гарч Замын-Үүдэд гарч ирээд нөгөө ахыг утасдахыг хүлээж байтал над дээр ирээд цагаан өнгийн жийпнээс нөгөө таргуудаа очиж аваад, шууд хотын унаанд суугаад яв, очоод *** буюу ***ад ахад Замын-Үүдээс авч ирсэн таргуудаа өгсөн. *** буюу *** ах алинд нь мөс байгаа юм бэ гэхэд тэмдэгтэй таргийг нь зааж өгөөд энэнд байгаа гэж хэлсэн. *** буюу *** ах өөрөө аваад машиндаа авч орсон. *** буюу *** ах гэрээсээ гарч ирээд надад 5 ширхэг гялгар ууттай мөс өгөөд СУИС-ийн баруун талд байдаг BBQ дээр очиж нэгийг нь өгөөд, дараа нь Сансарын түнел дээр очиж мөсөө өгөхдөө 400,000 төгрөг аваарай, тэр мөнгийг нь ахдаа авч ирж өгчхөөд гэртээ хариарай гэж хэлсэн. Би тэдний байрнаас урагшаа зам руу алхаад таксинд суугаад СУИС-ийн баруун талд байх BBQ хоолны газар очоод *** буюу *** ахын хэлсэн 99-тэй дугаар луу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь дахин, дахин залгаад зогсож байхад цагдаагийн албан хаагч нар ирээд намайг баривчилсан. *** ах надад хэрэглээрэй гэж хэлээд 5 ширхэг гялгар ууттай мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг надад өгсөн. Чи ихээр хэрэглэж болохгүй гэж хэлээд надад нэг удаагийн хэрэглээгээр нь хувааж гялгар уутанд хийж өгсөн. гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 176-178 дахь тал),

            Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дахин өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гадаад улсын нутаг дэвсгэрээс мөс гэх нэршилтэй ....бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ...хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. БНХАУ-руу явах үедээ анхнаасаа мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг авахаар явсан. Тухайн үед *** ах надад мөс авах мөнгийг өгч явуулсан. *** ахын төрсөн ах ***ын хамт явсан. ...Хятад улсад байх үедээ Ээнээ гэх үл таних эмэгтэйд мөнгөө өгч Мөс гэх бодисыг Замын-Үүдээс авахаар болж хилээр орж ирснийхээ дараа Замын үүдээс цагаан өнгийн жийп машины хүнээс авсан. Гоёын тараг болон чихэр жимс хийсэн зүйлийг өгөхөөр нь аваад Замын-үүдээс *** ахтай хөлсний машинд сууж Улаанбаатар хотод ирсэн. ...*** ах тосож аваад гэрт нь очиж эд зүйлүүдээ задалж мөснүүдээ гаргаж авсан. Энэ үед *** ах надад бага хэмжээтэй мөс өгснийг авсан, харин үлдсэн мөс гэх бодисыг өөртөө *** ах аваад үлдсэн. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137-138 дахь тал),

            1.8 Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №950 дугаартай:

            -*** нь урьд сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Сэтгэцийн эмгэггүй байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэж шинж тэмдэг илрэхгүй байна, сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

1.9 Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №948 дугаартай:

-*** нь урьд сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл  үгүй байна. Сэтгэцийн эмгэггүй байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэж шинж тэмдэг үгүй байна, сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 43-44 дэх тал),

 

1.10 Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №949 дугаартай:

-*** нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт, мэдээлэл  үгүй байна. Сэтгэцийн эмгэггүй байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэж шинж тэмдэг үгүй байна, сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал),

 

Хоёр. *** нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфтамин”-ы агууламжтай, “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан хэргийн баримтууд:

2.1 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ***гийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд:

-Түрүүвчний дотор талд 2х2.5 см харьцаатай гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйлтэй, уутны амсрыг нь түлж наасан байдалтай зэрэг эд зүйлс байх ба 2х2.5 см харьцаатай гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлсийг нь:

 “1” гэж дугаарлан албаны “Т1000” загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 0,8 грамм, уг зүйлийг “Trunarc” багажаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай тест ашиглан шалгахад НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад орсон метафитамины агууламжтай гэж заасан тул хэрэгт ач холбогдолтой гэж үзэн 19 ширхэг 10 төгрөгийн хамт хураан авч, цагаан өнгийн мөс мэт зүйлсийг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд мансууруулах сэтгэцэд бодисын агууламжтай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж хүргүүлэхээр тогтсон.

-Цамцны зүүн гар талын булчин хэсэгт байх цахилгаантай халаасыг онгойлгож үзэхэд амсар хэсгийг нь түлж наасан тус тусад нь савласан 3 ширхэг гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл байсныг 2,3,4 гэж дугаарлан албаны “Т1000” загварын цахилгаан жин дээр жинлэхэд

 “2” гэж дугаарласан нь гялгар уутны хамт 0,5 грамм,

 “3” гэж дугаарласан нь гялгар уутны хамт 0,5 грамм,

 “4” гэж дугаарласан нь гялгар уутны хамт 0,5 грамм байсан. Дээрх 2,3,4 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн мэт зүйлсийг “Trunarc” багажаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай тест ашиглан шалгахад НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад орсон метамфтамины агууламжтай гэж заасан тул хэрэгт ач холбогдолтой гэж хураан авч, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд мансууруулах сэтгэцэд бодисын агууламжтай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж хүргүүлэхээр,

-Цамцны зүүн талын бугуйн орчим байх цахилгаантай жижиг халаасыг онгойлгож үзэхэд 2.7х3.2 см харьцаатай амсар хэсгийг нь түлж наасан байдалтай гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл байсныг “5” гэж дугаарлан албаны “Т1000” загварын цахилгаан жин дээр жинлэхэд

 “2” гэж дугаарласан нь гялгар уутны хамт 0,5 грамм,

 “3” гэж дугаарласан нь гялгар уутны хамт 0,5 грамм, уг зүйлийг “Trunarc” багажаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай тест ашиглан шалгахад НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад орсон метамфтамины агууламжтай гэж заасан тул хэрэгт ач холбогдолтой гэж хураан авч, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд мансууруулах сэтгэцэд бодисын агууламжтай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж хүргүүлэхээр тогтсон тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 62-80 дахь тал), мөн ***гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглахад 4 дүгээр багана буюу АМД илэрсэн. гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 85-87 дахь тал),

2.2 Мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тогтоолд ***гийн биед үзлэг хийж хураан авсан

1 гэж дугаарласан гялгар уутанд цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь гялгар уутны хамт 0.9 грамм, /гялгар уутны хамт 0.7562/

2 гэж дугаарласан гялгар уутанд цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь гялгар уутны хамт 0.6 грамм, /гялгар уутны хамт 0.4663/,

3 гэж дугаарласан гялгар уутанд цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь гялгар уутны хамт 0.6 грамм, /гялгар уутны хамт 0.4669/ ,

4 гэж дугаарласан гялгар уутанд цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь гялгар уутны хамт 0.4 грамм, /гялгар уутны хамт 0.2373/

5 гэж дугаарласан гялгар уутанд цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь гялгар уутны хамт 0.6 грамм, /гялгар уутны хамт 0.4359/-ыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 133-134 дэх тал)

 

2.3 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №9942 дугаартай: шинжилгээнд ирүүлсэн ***гийн биед үзлэг хийж хураан авсан:

-1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг бодис мэт зүйл нь 0,7562 грамм,

-2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг бодис мэт зүйл нь 0,4663 грамм,

-3 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг бодис мэт зүйл нь 0,4669 грамм,

-4 гэж дугаарласан цагаан өнгийн бодис мэт зүйл нь 0,2373 грамм,

-5 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг бодис мэт зүйл нь 0,4359 грамм,

-Мөнхнасангийн ***, 2017 оны 10 дугаар сарын 22 гэж хаягласан шээс 100 мл орчим байсан, шинжилгээнд тэнцэнэ.

-Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4,5 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлүүдэд метамфетамины агууламж илэрсэн. Метамфетамины нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 172-173 дахь тал),

 

2.4 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №672 дугаартай:

***гийн биед үзлэг хийж хураасан эд зүйл шинжилгээнд тэнцэх эсэх.

Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. “1”, “2”, “3”, “4”, “5” гэж дугаарласан гялгар ууттай 5 ширхэг цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл тус бүрээс Метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүрээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн нь №9942 дүгнэлтийн үр дүнтэй тохирч байна. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (6 дугаар хавтаст хэргийн 36-40 дэх тал),

            2.5 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан хэрэгт би дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. ...Миний биедээ авч явсан 5 ширхэг тусдаа ууттай мөс гэх бодис нь таргаас авсан бодис, мөн тэр бодисоос л *** надад салгаж өгсөн. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),

           

Гурав. *** нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын задгайн 20 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфтамин”-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан хэргийн баримтууд:

            3.1 ***ын  эзэмшлийн 86280009 дугаартай Самсунг гэсэн бичиглэлтэй гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дахь тал),

3.2 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ***ын түр оршин суух Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын задгайн 20 тоотод нэгжлэг хийсэн:

-***аас хадам аавын гэрийн гал тогооны өрөөний хөлдөөгчийн хэсэгт 10 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг хийсэн байгаа, түүнийг зааж өгнө гээд хөргөгчийн дээд хаалгыг татаж дугуй хэлбэртэй улаан өнгийн хайрцаг гаргаж ирээд нээхэд дотроо мөс мэт *** өнгийн талстлаг зүйлийн зиплок түгжээ бүхий уутанд хийсэн 3 ширхэг жижиг өнгөгүй гялгар уутанд хийсэн байсныг албаны Trunarc  багажаар шалгахад метамфетамины агууламж болох нь гарч ирсэн тул хураан авсан.гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 215-214 дэх тал),

3.3 ***ын түр оршин суух Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын задгайн 20 тоотод нэгжлэг хийж хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: Петровис гэсэн бичиглэлтэй улаан өнгийн цахилгаантай дугуй хайрцаг байх ба онгойлгож үзэхэд 4 ширхэг тус тусдаа савлагаатай гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байх ба 11-14 хүртэл дугаарлан албаны Т1000 загварын  цахилгаан жин дээр жинлэхэд:

-11 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлс нь гялгар уутны хамт 8,7 грамм, 12 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлс нь гялгар уутны хамт 0,5 грамм, 13 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлс нь гялгар уутны хамт 0,3 грамм, 14 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлс нь гялгар уутны хамт 0,3 грамм байсан. Дээрх 11, 12, 13, 14 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлсийг “Trunarc” багажаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг тест ашиглан шалгахад Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад орсон метамфетамин /methamphetamine/ агууламжтай гэж заасан тул хураан авч шинжээч томилж хүргүүлэхээр тогтсон. тухай тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 215 дахь тал), эд зүйлд үзлэг хийх үеийн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 216-219 дэх тал), мөн ***ын гэрээс нэгжлэг хийж хураан авсан гялгар уутны хамт 8,7 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлээс гялгар уутны хамт 0,7 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлсийг дээжлэн авч “100” гэж дугаарлан мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж хүргүүлэхээр тогтсон мөрдөгчийн тэмдэглэл, харьцуулах шинжилгээний дээж авах үеийн гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх тал),

 

3.4 Мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын задгайн 20 тоотод нэгжлэг хийж хураан авсан “11” гэж дугаарласан гялгар уутны хамт 8,7 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, “12” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,5 грамм, 13 гэж дугаарласан гялгар уутны хамт 0,3 грамм м 14” гэж дугаарласан гялгар уутны хамт 0.3 грамм зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 139 дэх тал),

 

            3.5 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №9935 дугаартай:

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын задгайн 20 тоотод нэгжлэг хийж хураан авсан, шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн:

“12” гэсэн хаягтай гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйлийн найрлагад метамфетамин (methamphetamine)-ын агуулга илэрч байна.

“13” гэсэн хаягтай гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйлийн найрлагад метамфетамин (methamphetamine)-ын агуулга илэрч байна.

“14” гэсэн хаягтай хаягтай гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйлийн найрлаганд метамфетамин (methamphetamine)-ын агуулга илэрч байна.

“100” гэсэн гэсэн хаягтай хаягтай гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйлийн найрлагад метамфетамин (methamphetamine)-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно. гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 210-214 дахь тал ),

 

3.6 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №669 дугаартай:

-шинжилгээнд ирүүлсэн зүйл нь  11, 12, 13, 14 гэж дугаарласан 4 ширхэг гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийг Петровис гэсэн бичиглэл бүхий улаан өнгийн цахилгаантай саванд хийж ирүүлсэн байна.

Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. “11”, “12”, “13”, “14” гэж дугаарласан 4 ширхэг гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл тус бүрээс Метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн “12”, “13”, “14” гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл тус бүрээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн нь №9935 дүгнэлтийн үр дүнтэй тохирч байна. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (6 дугаар хавтаст хэргийн 22-26 дахь тал),

3.7 ***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ...Би авч ирсэн мөснөөсөө 2 ууттайг нь ***ад өгөөд өөрөө нэг гялгар ууттайг нь аваад тэндээсээ шууд гэртээ хариад урдаас авч ирсэн мөсөө хөргөгчдөө нуугаад амарч байхад *** над руу хүнд зодуулчихлаа цагдаа дээр байна гэхээр нь би дүүгийнхээ хэлсэн газар ирсэн чинь дүү маань баригдчихсан байсан. гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 136-138 дахь тал),

яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: ...*** та хүүхдүүдээ өгөхгүй юу гээд тараг жимс өгсөн. ***ын өгсөн таргуудаас задлаад хүүхдүүддээ өгч байтал дотроос нь гадуураа скочтой гялгар уут гарч ирсэн. ***аас ...хөргөгчдөө хийчихээ гэсэн. гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 185-187 дахь тал),

 

Дөрөв. *** нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 27 дугаар байрны 29 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфтамин”-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, өөрийн биедээ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан хэргийн баримтууд:

 

4.1 ***ын биед 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд: Бор өнгийн арьсан түрийвчний халааснаас 12х8 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут гаргаж ирсэн ба дотор нь хайчилж тэгш өнцөгт хэлбэрт оруулсан *** өнгийн хуванцар хавтас уут мэт зүйл 7 ширхэг, дотроо цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлтэй 8х5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут, уг зүйлийг №1 гэж дугаарлав. Мөн дотроо цагаан өнгийн мөс мэт зүйлтэй 3,5х3 см хэмжээтэй 2 талыг нь хайлуулж наасан уут мэт зүйл, уг зүйлийг №2 гэж дугаарлав. Мөн дотроо цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлтэй 3,5х3 см хэмжээтэй 2 талыг нь хайлуулж наасан уут мэт зүйл уг зүйлийг №3 гэж дугаарлав. №1 гэж дугаарласан талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлийг албаны Т1000 загварын жин дээр жинлэхэд уутны хамт 6,8 грамм №2, №3-г мөн жин дээр жинлэхэд уутны хамт 1 грамм болж байх бөгөөд №1,№2,№3 гэж дугаарласан мөс мэт зүйлийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрүүлдэг Trunarc багажаар газар дээр нь шалган үзэхэд №1, №2, №3 гэж дугаарласан мөс мэт зүйлсээс сэтгэцэд нөлөөт метамфетамин илэрч байна. Дээрх эд зүйлсийг түр хураан авсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 97-105 дахь тал),

 

4.2 ***ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглахад МЕТ хэсгийн С түвшинд 1 улаан зурвас эерэг буюу илэрсэн, АМР хэсгийн Т, С түвшинд1 улаан зураас эерэг буюу илэрсэн. гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дахь тал),

 

4.3 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ***ын оршин суух Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 27 дугаар байрны 29 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэлд:

***аас буйдан дээрээс саарал өнгийн хайрцагтай эд зүйл гаргаж өгсөн ба уг хайрцагт үзлэг хийхэд саарал өнгийн төмөр сав гарч ирсэн, дотор эд зүйлийг гаргаж үзэхэд хуйлсан сери дугаар харах боломжгүй 100 төгрөг нэг ширхэг, үзүүр хэсэг нь харласан тарианы усны шилний үзүүр хэсэг, бор өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 2 ширхэг, хатуу талстлаг зүйл гарч ирсэн ба уг талстлаг зүйлийг зиплок түгжээ бүхий уутанд хийж битүүмжилж авсан. Мөн хуйлсан сери АҮ2023344 дугаартай 50 төгрөг гарч ирсэн. Мөн Одончимэг /***ын эхнэр/ хар өнгийн гар цүнх үзүүлэх ба тамхины асаагуур, 2,5смх1,5см хэмжээтэй дотроо хатуу зүйлийн ирмэг хэсгийг нь шатааж наасан гялгар ууттай эд зүйл гарч ирснийг хураан авав. ...унтлагын өрөнд ..турникийн дээр шар өнгийн чихмэл бамбарууш  байх ба бамбарууш дотор хатуу зүйл гарт мэдрэгдэх ба арын хэсгийг урсан байдалтай, уг урагдсан хэсгээр дотор эд зүйлийг гаргаж үзэхэд гялгар уутанд боодолтой гараар барьж тэмтэрч үзэхэд хатуу үүрсэн байдалтай зүйл гарч ирсэн. ...Мөн орны толгой хэсэгт хуйлсан байдалтай, сери дугаар харах боломжгүй 50 төгрөг нэг ширхэг, ёроол хэсэг нь харлаж шатсан байдалтай, үзүүр хэсэг нь хагарсан тарианы усны шил зэрэг гарч ирэв. Бамбарууш дотроос гарч ирсэн гялгар ууттай эд зүйлийг үзэхэд зиплок түгжээтэй тугалган өнгөтэй талстлаг эд зүйл байв, нэгжлэгийг хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй тул хуульд зааснаар бичлэг хийж ажиллагааг дуусгасан гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 162-164, 166-172 дахь тал),

4.4 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 27 дугаар байрны 29 тоотод нэгжлэг хийж  хураан авсан эд зүйлсэд үзлэг хийхэд:

-Хуйлж соруул мэт болгосон Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох АV2023344 сери дугаартай 50 төгрөг,  АJ8347483 сери дугаартай 10 төгрөг, сери дугаарыг нь харах боломжгүй 100 төгрөг, ямар нэгэн бичиглэл байхгүй, дотор талдаа харлаж бохирлогдсон, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон, тарианы уусмалын байж болох хагархай шил, ямар нэгэн бичиглэлгүй, дотор талдаа харлаж бохирлогдсон тарианы уусмалын шилний толгой мэт зүйл, шаргал өнгийн баримлын шавар мэт зүйлс наасан 2 ширхэг тугалган цаас, хоёр үзүүртэй цагаан өнгийн хөвөн мэт зүйлтэй 3 ширхэг мод, зиплок түгжээ бүхий гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл, уг зүйлийг албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 0,9 грамм “Trunarc” багажаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг тест ашиглан шалгахад НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад орсон метамфетамин/methamphetamine/-ны агууламж илэрч байна.

-Хар өнгийн цүнхнээс авсан 2,5х2 см харьцаатай амсар хэсгийг нь түлж наасан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, уг зүйлийг албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 0,3 грамм “Тrunarc” багажаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг тест ашиглан шалгахад НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад орсон метамфетамин /methamphetamine/-ны агууламж илэрч байна.

-5,5х17,5 см харьцаатай нэг талыг түлж наасан байдалтай гялгар уут, унтлагын өрөөнд байсан чихмэл тоглоом дотроос хураан авсан зиплок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, уг зүйлийг албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 9,7 грамм, “Тrunarc” багажаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг тест ашиглан шалгахад НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад орсон метамфетамин /methamphetamine/-ны агууламж илэрч байна. Дээрх эд зүйлсийг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж хүргүүлэхээр тогтоосон. тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 173-184 дэх тал), мөн ***ын гэрээс нэгжлэг хийж хураан авсан талстлаг мөс мэт зүйлийн харьцуулах шинжилгээний дээж авах үеийн гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 186-188 дах тал),

 

4.5 Мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “...***ын биед үзлэг хийж хураан авсан 6.6 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 2 гэж дугаарласан гялгар уутны хамт 1.2 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 3 гэж дугаарласан гялгар уутны хамт 1.2 грамм бодисыг,

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 27-29 тоотод нэгжлэг хийж хураан авсан: 50, 10, 100 төгрөг, цайвар өнгийн бохирлогдсон тарианы уусмалын шил, 2 ширхэг тугалган цаас, хоёр үзүүртэй цагаан өнгийн хөвөн мэт зүйлтэй 3 ширхэг мод, зиплок түгжээ бүхий гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл, хар өнгийн цүнхнээс хураан авсан 2.5х2см  харьцаатай амсар хэсгийг нь түлж наасан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 5.5х17.5 см харьцаатай нэг талыг нь түлж наасан байдалтай гялгар уут, 0,5 грамм, 0,9 грамм, 1,6 грамм бодисыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал),

 

4.6 Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 22-ны 18 цагийн үед намайг бааранд ажилладаг байх үед танилцаж байсан *** буюу Халзаа гэх хочтой залуу надтай утсаар холбогдоод надаас мөс байна уу, олоод өгөх үү гэж хэлэхээр нь ***тай утсаар ...холбогдож мөс байна уу, авъя гэхэд байгаа 16-ын ойролцоо ирээд залгачих, гэж хэлсэн. Би 18 цагийн үед найз ***ын машиныг гуйж аваад *** болон тэдний хоёр найз гэх залууг машинд суулгаад хамтдаа 16 руу очсон. ***тай холбогдож ганцаараа *** дугаартай машинтай ирэхээр нь машинд суугаад *** болон түүний хоёр найзын өгсөн 400,000 төгрөг дээр өөрөөсөө 200,000 төгрөг нэмж 600,000 төгрөг өгөөд 1,5 грамм мөс авъя гэсэн. Миний өгсөн мөнгийг *** аваад жаахан байж байгаад би чам руу залгаад мөсийг чинь өгчихье гэж хэлээд явсан. Тэр үедээ надад тарианы шилэнд хийсэн мөс өгөөд май энийг аваад хэрэглэж бай гэхээр нь буцаж машиндаа ирж суугаад *** болон түүний хоёр найзтай хамт дөрвүүлээ машиндаа хэрэглэж дуусгасан. Ингээд тэндээсээ хөдлөөд явж байх үедээ цагдаа нарт баригдсан. Тэр үед *** машинтайгаа хөдлөөд явчихсан байсан. *** нь мөс гэх мансууруулах бодисоо 1 граммыг нь 400,000 төгрөгөөр худалдаалдаг. Өнөөдөр өөрт нь 600,000 төгрөг өгөөд мөс гэх мансууруулах бодисоо авч чадаагүй байж байгаад цагдаад баригдсан. гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал),

 

4.7 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №9943 дугаартай:

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 27-29 тоотод нэгжлэг хийж хураан авсан, шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн:

 “77” гэсэн хаягтай гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйлийн найрлагад метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Хар цүнхнээс гэсэн хаягтай гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйлийн найрлаганд метамфетамин (methamphetamine)-ийн агуулга илэрч байна. Ямар нэгэн хаяггүй гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйлийн найрлагад метамфетамин (methamphetamine)-ийн агуулга илэрч байна.

3 дугаартай хоёр үзүүртэй цагаан өнгийн хөвөн мэт зүйлтэй модноос метамфетамин (methamphetamine)-ийн агуулга илэрч байна.

Хагархай тарианы шилнээс метамфетамин (methamphetamine)-ийн агуулга илэрч байна. Хагархай тарианы шилний толгой мэт зүйлээс метамфетамин methamphetamine/-ийн агуулга илэрч байна.

Хуйлсан А119901384 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэртээс метамфетамин (methamphetamine)-ийн агуулга илэрч байна.

Хуйлсан А\/2023344 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэртээс метамфетамин (methamphetamine)-ийн агуулга илэрч байна. Дотроо ямар нэгэн зүйлгүй гялгар уутнаас метамфетамин (methamphetamine)-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

1 дугаартай тугалган цааснаас дельта-9 тетрагидроканнабинол (delta-9  tetrahydrocannabinol)-ийн агуулга илэрч байна.

2 дугаартай тугалган цааснаас дельта-9 тетрагидроканнабинол (delta-9  tetrahydrocannabinol)-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 198-205 дахь тал),

 

4.8 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №670 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. “77” гэж дугаарласан, “Хар цүнхнээс” гэж хаягласан, ямар нэгэн хаяггүй гялгар ууттай 3 ширхэг цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл тус бүрээс Метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүрээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн нь №9943 дүгнэлтийн үр дүнтэй тохирч байна. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (6 дугаар хавтаст хэргийн 69-71 дэх тал),  

 

4.9 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: *** нь БНХАУ-ын нутаг дэвсгэрээс миний өгч явуулсан мөнгөнд мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг олж авч, *** ахтай хамтдаа хилээр гарч Улаанбаатар хотод 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирсэн. ...***гийн авч ирсэн гэх бодисыг нь авч улаан өнгийн дугуй савтай хэдэн грамм байсныг санахгүй байна, мөс гэх бодисыг *** ахад өгч, ....явуулсан. Үлдсэн хэсгээс заримыг нь өөртөө авч ***тэй хамт хөдлөөд өөрийн түр амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд орших түрээсийн байранд хамт очсон. Би мөснөөс зарим хэсгийг нь гэртээ үлдээгээд үлдсэнийг нь өөрийн биедээ авч яваад машинтайгаа хөдлөөд цайз 16 руу явж байх замдаа цагдаа нарт баригдсан. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал),

 

Тав. *** нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэргийн талаар баримтууд:

 

5.1 ***ын биед 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:  Хар өнгийн хуванцар гэртэй I Рnone 6 маркийн гар утасны логоны дээд хэсэгт 0.2х0.3 см хэмжээтэй хүрэн өнгийн шавар мэт зүйл байсныг зориулалтын зиплок түгжээ бүхий уутанд савлан авч №1 гэж дугаарлав. гэсэн тэмдэглэл болон  түүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг (5 дугаар хавтаст хэргийн 64-70 дахь тал),

5.2 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тэмдэглэлд ...баруун урд хаалгыг онгойлгоход суудал дээр эд зүйлгүй, шалавч дээр орой хэсэг нь хагарсан дотор хэсэг нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон ямар нэгэн бичиглэлгүй тарианы усны шил байсныг ...хураан авсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (5 дугаар хавтаст хэргийн 58-63 дахь тал),

5.3 Мөрдөгчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 0206 дугаартай 1 гэж дугаарлан хураан авсан шавар мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал),

            5.4 Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: *** эгчтэй уулзаад ***ыг машинд сууж байгаарай хүнтэй уулзаад ирье гэж хэлээд замын эсрэг тал руу гарч саарал өнгийн Соната-7 маркийн автомашинд орж *** эгчтэй уулзаж, авч ирсэн хувцас нь таалагдахгүй байхаар нь машиных нь ард нь суугаад юм яриад сууж байх үед машины арын суудлын шалавч дээр чигчийн хурууны хумсны толионы хэмжээтэй мөс гэх мансууруулах бодис шиг зүйл байсан. Түүнийг нь аваад *** эгчээс мөс үү гэж асуухад *** эгч наана чинь уначихсан байна уу гэж хэлэхээр нь тийм байна олсноороо би авъя гээд аваад буусан. Тэр үед *** эгч машины жолооч гэх залуутайгаа явж байсан. Ингээд би машинаас бууж ***ын машинд сууж шалавч дээрээс олсон мөс гэх зүйлээ тарианы шилэнд хийгээд ***тай хамт хэрэглээд дууссан. Ингээд машинд сууж байхад цагдаагийн байгууллагад баригдсан. Би ***гийн утас руу 0,8 байна шүү дээ гэж бичсэн нь үнэн, гэхдээ намайг ***тай уулзсаны дараа *** эгч над руу залгаад we chat руу чинь эгч нь зураг явуулчихлаа гэхээр нь үзтэл мөс гэх мансууруулах бодисын зураг байсан. Тухайн зураг дээрх нь 1 грамм хүрэхгүй юм шиг болохоор нь 0,8 грамм байна гэсэн утгатай мессеж бичихэд *** эгч 1,1 грамм шүү дээ, 0,9 грамм байхад нэмсэн гэсэн утгатай мессеж явуулсан. Тэрнээс *** эгчид 600,000 төгрөг бэлнээр өгч мөс гэх мансууруулах бодис авсан зүйл байхгүй. *** цагдаагийн байгууллагад баригдсаныхаа дараа үзлэг хийх үед нь илэрч гарч ирэхэд л мэдсэн. ...*** ч өөрөө надад шавар гэх мансууруулах бодис байгаа талаар хэлээгүй. гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 77 дахь тал),

5.5 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 3751 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн “*** *** 2018 оны 03 дугаар сарын 28” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. гэсэн дүгнэлт, гэрэл зураг  (5 дугаар хавтаст хэргийн 79-82 дахь тал),

5.6 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №3754 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон амыг нь тайрсан тарианы шил мэт зүйлд метафетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (5 дугаар хавтаст хэргийн 86-88 дахь тал),

5.7 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний утасны тагны арын хэсэгт наалдсан байсан шаврыг би мартчихсан байсан. Би өөрөө шавар гэх мансууруулах бодисыг хэрэглээд байдаггүй учраас тоогоогүй түүнийг унаад алга болсон байх л гэж бодож байсан юмаа. ...Би дахин хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 119 дэх тал),

 

Зургаа. *** нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51-Б дүгээр байрны 3 дугаар давхарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан хэргийн баримтууд:

6.1 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (20 дугаар хавтаст хэргийн 179 дэх тал),

 

6.2 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51-Б дүгээр байрны 3 давхарт гарахад цахилгаан шатны дэргэд цагаан өнгийн нунтаг талстлаг мөс мэт зүйл, дөрвөлжин хэлбэртэй, гялгар ууттай, байсныг №1 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авсан. Цааш үргэлжлүүлэхэд 12 дугаартай бор өнгийн төмөр хаалга байх ба уг хаалгаар дотогш ороход улаан өнгийн саравчтай малгайн доор жижиг хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй гялгар ууттай цагаан өнгийн нунтаг, талстлаг мөс мэт зүйл байсныг №2 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав. гэсэн тэмдэглэл,  гэрэл зураг (20 дугаар хавтаст хэргийн 182-184 дэх тал),

 

6.3 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ***ын биед үзлэг хийсэн тэмдэглэлд өмссөн хувцасны халааснаас 50 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг байсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (20 дугаар хавтаст хэргийн 185-186 дахь тал),

 

6.4 ***ын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг (20 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал),

 

6.5 Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 44 дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51-Б дүгээр байрны тоотод нэгжлэг хийж мөс мэт зүйл байсныг хураан авсан ажиллагаа болон ***ын биед үзлэг хийж 4 ширхэг 50 төгрөгийн дэвсгэрт, биологийн дээж авсан ажиллагааг хүчинтэй тооцсон тогтоол (20 дугаар хавтаст хэргийн 181 дэх тал),

 

6.6 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1, 2 гэж хаягласан цагаан өнгийн талстлаг, мөс мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (20 дугаар хавтаст хэргийн 189 дэх тал),

 

6.7 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №993 дугаартай:

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51-Б дүгээр байрны 12 тоотод нэгжлэг хийх явцад хураан авсан №1, №2 гэж дугаарласан мөс мэт зүйл.

Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан 0,0724 г жинтэй, №2 гэж хаягласан 0,0302 г жинтэй мөс мэт зүйл тус тус метамфетамин /methamphetamine/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “Чулуунбат *** ЧЖ87051771” хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/ илрэв. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (20 дугаар хавтаст хэргийн 191-194 дэх тал),

 

6.8 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: Яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зүс таних Алимаа гэх эмэгтэйтэй уулзаж өөрт байсан 500,000 төгрөгийг өгч 0,5 грамм мөс гэх мансууруулах бодисыг худалдан авсан. Уг 0,5 грамм мөс гэх мансууруулах бодисыг өөрийн биедээ 2 хоног хадгалж байх хугацаандаа 0,4 грамм мөс гэх мансууруулах бодисыг хэрэглэсэн. Үлдсэн 0,1 грамм мөсийг 2 хувааж бусдад нийт 400,000 төгрөгөөр худалдах гэж байсан. Үлдсэн 0,1 грамм мөсийг худалдах гэж гэрээсээ гарч яваад цагдаа нарт баригдсан. Би өөрийн гэм буруу, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би мөс гэх мансууруулах бодисыг өөрөө хэрэглэх, мөн үлдсэн мөсийг нь бусдад худалдаж байр түрээслэх гэж байсан юм. Энэ мэдүүлгийг өгөхөд хөндлөнгөөс нөлөөлсөн хэн нэгэн байхгүй...” гэх мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал),

 

II. *** ганцаараа үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:         

Долоо. *** нь иргэн ***ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

7.1 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал),

 

7.2 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газарт буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо шадивлан 3-81 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (16 дугаар хавтаст хэргийн 18-25 дахь тал),

 

7.3 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: Би 2018 оны 08 сарын 21-нд 20 цагт Чингэлтэй дүүргийн   19 дүгээр хороо, Шадивлан 3-81 тоот өвөл, зуны байшиндаа ирэхэд хулгай орсон байсан. Манай байшингаас дунд гарын мөнгөн аяга  алдагдсан байна. Алдагдсан эд зүйлсийг хаанаас худалдан авсан талаар манай ээж мэдэж байгаа. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

7.4 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр сувилалд явсан хойгуур хулгай орчихсон байна гэх зүс таних өвөө залгасан. Тэгээд би хүү Оргилдоо очоод үзээдэх гэж хэлсэн. Байшингийн баруун талын цонхны хаалт уначихсан онгорхой байсан. Байшингаас мөнгөн аяга, Александр шигтгээтэй 3 ширхэг, Номин шигтгээтэй 3 хос мөнгөн ээмэг, монетан гинж, кулон, ээмэг, бөгжний хослол, сваровский шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж зүүлтийн хос, олон тооны мөнгөн бөгж, кулоны цуглуулга, сувдан зүүлт, цэнэг хадгалагч, ухаалаг цаг алдагдсан. Сувдан зүүлтний зүүлтээ 15,000 төгрөг, Ориг сувд 80,000 төгрөг, Александр шигтгээ 1,000,000 төгрөг, номин шигтгээтэй 3 хос 60,000 төгрөг, ээмэг бөгж 380,000 төгрөг, сваровский шигтгээтэй 200,000 төгрөг, мөнгөн эдлэлүүд 150,000 төгрөг, ухаалаг цаг 65,000 төгрөг, цэнэг хураагч 62,000 төгрөг, монетан ээмэг бөгж 250,000 төгрөг, мөнгөн хослол 150,000 төгрөг, мөнгөн аяга 50,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал),

 

7.5 Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн №ЧД-20-220 дугаартай хөрөнгийн үнэлгээнд Александр шигтгээ 202,000 төгрөг, Номин чулуун хослол 75,000 төгрөг, монетон ээмэг, бөгжний хослол 240,800 төгрөг, Swarovski шигтгээтэй мөнгөн ээмэг бөгжний хослол 180,000 төгрөг, мөнгөн эдлэлүүдийн цуглуулга 315,000 төгрөг, Зааны дүрстэй хайрцаг 39,000 төгрөг, Сувдан ээмэг хослол 80,000 төгрөг, сувдан зүүлт 15,000 төгрөг, ухаалаг цаг 36,000 төгрөг, Asus цэнэг хураагч 48,000 төгрөг, монетон ээмэг бөгжний хослол 172,000 төгрөг, циркон хослол 35,000 төгрөг, Ган хийцийн мөнгөн аяга 70,000 төгрөг, нийт 1,507,800 төгрөгөөр тогтоосон үнэлгээ (22 дугаар хавтаст хэргийн 96-97 дахь тал),

 

7.6 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цагаан өнгийн сувдан зүүлтийг Г.Пүрэвсүрэнгээс хураан авсан тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал),

 

7.7 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өглөө үүрээр Шадивлан зуслан руу алхаж очсон. ...Зусланд очоод энэ айлын нэг давхрын цонхны салхивчаар нь орсон. Дутуу хаагдсан байсан. Энэ айлын байшин руу ороод цонхны хажуу талын шүүгээнээс мөнгөн аяга, шүүгээний доод талын цаад булангаас сувдан зүүлт, энэ өрөөнд байх шүүгээ дотроос эмэгтэй хүний гоёл чимэглэлийн мөнгөн зүүлт ээмэгнүүдийн эвдэрсэн, тасарсан, хугарсан хэсгүүд байхаар нь авсан. Тэгээд буцаж гарч яваад урт цагаан ороод мөнгөн хаягдлуудыг жигнэж үзэхэд 28 грамм болсон. Мөнгөн аягыг нь үзүүлэхэд зэс аяга байна гээд 5000 төгрөгөөр авсан. Сувдан зүүлтийг нь 10,000 төгрөгөөр өгсөн. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 47 дахь тал),

Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өглөө ганцаараа хулгай хийхээр болж такси барьж одоогийн хохирогч ***гийн гэрт хууль бусаар нэвтэрч нэг ширхэг мөнгөн аяга, гоёл чимэглэлийн зүйлсийг хулгайлж, эд зүйлээ урт цагаан дээр зарсан талаараа хэлж хураалгасан. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),

 

7.8 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч ***гийн мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 50-52 дахь тал),

 

 Найм. *** нь иргэн ***рын хулгайлсан хэргийн баримтууд:

 

8.1 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 161 дэх тал),

 

8.2 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн задгайд байх байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (16 дугаар хавтаст хэргийн 162-166 дахь тал),

 

8.3 Хохирогч ***рын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 24-ний орой 21 цаг 30 минутад зуслангийн байшингаа цоожлоод хотын төв орсон. 4 цагийн орчим байшиндаа ирэхэд том өрөөний цонхоор ороод 55 инчийн зурагт, X Box  компьютерын тоглоом алдагдсан байсан. Зурагтаа хоёр жилийн өмнө 5,000,000 төгрөгөөр авсан, одоо 4,000,000 төгрөгөөр үнэлнэ. X Bох-ыг 5 сард 500 ам доллароор авсан, одоо 500 ам доллароор үнэлнэ. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 177-178 дахь тал),

дахин 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өгсөн ...хохирлоос 240,000 төгрөгийг хүлээн авсан. Миний алдагдсан эд зүйлийн бусад хохирол барагдаагүй байна. ...Би алдсан зүйлээ эргүүлж олж авах, эсхүл дүйцэхүйц хэмжээний хохирлоо мөнгөн хэлбэрээр барагдуулах хүсэлтэй байна. Манай эд зүйл ломбардад байгаа талаар цагдаа нар хэлсэн боловч сүүлд эд зүйлс нь зарагдсан талаар сонссон. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 92-93 дахь тал),

 

8.4 Гэрч *** /Бан Бан ХХК-д захирал ажилтай/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай ломбардын Сансар дахь салбарт Нандинтуяа гэх ажилтанд *** гэх залуу нь өөрийн гэх зурагтаа бичиг баримтаар барьцаанд тавьж 800,000 төгрөг авсан. Хугацаандаа ирж зээлийн мөнгөө төлөөгүй тул ...870,000 төгрөгөөр бусдад зарж байгууллагыг хохиролгүй болсон. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал), 

 

 8.5 “Бан бан” нэртэй ломбардын барьцаат зээлийн гэрээ баримт, уг баримтад *** нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Samsung маркийн 55 инчийн зурагтыг 800,000 төгрөгөөр барьцаалсан тухай тэмдэглэгдсэн (16 дугаар хавтаст хэргийн 175, 19 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал),

 

8.6 “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээнд 55 инчийн зурагтыг 900,120 төгрөгөөр, Х.Вох төхөөрөмжийг 240,000 төгрөгөөр, нийт 1,140,120 төгрөгөөр тогтоосон тайлан (22 дугаар хавтаст хэргийн 109-110 дахь тал),

 

8.7 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хохирогч ***рт хохирлын мөнгө 240,000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (19 дүгээр хавтаст хэргийн 94 дэх тал),

8.8 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 27-ны өглөө үүрээр 06 цагийн үед энэ айлын гал тогооны өрөөний хөшиг нь хаалттай салхивч нь онгорхой байсан. Би байшин руу ороод нэг давхраас нь том зурагт байхаар салгаж аваад буйдан дээр байсан бүтээлгийг аваад боосон. Тэр байшингаас гаргаад энэ айлын башингаас ойролцоох 4-5 айлын цаана байх эзэнгүй хогонд дарагдсан байшинд орхичхоод явсан. Өдөр *** руу яриад машин олоод өгөөч эсвэл такси бариад ир, хойно нэг зурагт байгаа гэж хэлсэн. *** такси бариад ирсэн. Бид хоёр үлдээсэн газраасаа зурагтаа авсан. Сансрын “Бан Бан” ломбард руу ороод өөрийнхөө нэрээр 800,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ айлаас Х Box аваагүй. Би өөрөө X Box тоглоом болон төхөөрөмж мэднэ. Тэр айл руу ороход цонх нь онгорхой байсан. Ороод зурагтыг нь салгаж аваад л гарсан. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 184 дэх тал), 

-***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Тэр шөнөө Ариунбаярын зуслангийн байшинд нэвтэрч 55 инчийн зурагт хулгайлсан. Зурагтыг нь Сансарын “Бан Бан” нэртэй ломбардад тавьсан байж байгаад цагдаад баригдсаныхаа дараа мэдүүлсэн. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),

 

8.9 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч ***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 50-53 дахь тал),

 

Ес. *** нь иргэн ***ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

9.1 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ***ын гаргасан гомдол (16 дугаар хавтаст хэргийн 192-193 дахь тал),

9.2 Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярманлайн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн илтгэх хуудас (16 дугаар хавтаст хэргийн 194 дэх тал),

 

9.3 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: Миний зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байдаг. 2018 оны 08 дугаар сарын 28-нд 10 цагийн үед очиход хоёр давхрын зүүн талын цонхны салхивч онгорхой, хаалганы ойролцоо тавиур дээр байсан 3 ширхэг эвэр нумын хоёр нь байхгүй байсан. Мөн шар өнгийн эмжээртэй хар өнгийн усны гутал байхгүй байсан. Би уг хоёр нумын нэгийг нь 750,000 төгрөгөөр, нөгөөхийг нь 800,000 төгрөгөөр хийж бүтээсэн. 750,000 төгрөгийн нумыг би буцааж авсан, харин нөгөө нум болон усны гутлаа олж аваагүй. Усны гутлаа 20,000 төгрөгөөр авч байсан. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 199 дэх тал),

Хохирогчоор дахин өгсөн “...хүлээлгэж өгсөн эвэр нум нь миний хулгайд алдсан хоёр нумын нэг нь мөн байсан боловч дахин ашиглах боломжгүй болгосон байсан. Иймд би хулгайд алдсан хоёр ширхэг эвэр нумаа хоёуланг нь нөхөн төлүүлмээр байна. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал),

 

9.4 Дамно ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №ЧД2-20-216 дугаар хөрөнгийн үнэлгээнд Эвэр нум 1 ширхэг 650,000 төгрөг, эвэр нум  1 ширхэг 650,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөгөөр тогтоосон тайлан (22 дугаар хавтаст хэргийн 105-106 дахь тал),

 

9.5 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр саарал өнгийн гадаргуутай саарал өнгийн хөвчтэй нум нэг ширхгийг хохирогч ***т хүлээлгэн өгсөн тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 195 дахь тал),

 

9.6 Яллагдагч ***гийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 06 цагийн үед Шадивлан зуслан руу очсон. Тэгээд энэ байшингийн нэг давхрын цонхнууд бүгдээрээ хамгаалалттай байсан. Энэ байшин нь дөрвөлжин тоосгон хоёр давхар байшин байсан. Тэгээд харахад хоёр давхрын зүүн тал руу үүд талын цонх нь онгорхой харагдсан. Би хоёр давхар руу нь нэг давхрын цонхны тавцан дээр гишгэж байгаад хоёр давхрын цонх руу үсрээд онгорхой цонхны рамаас татаад дотогшоо орсон. Байшин руу ороод нэг давхар руу нь буухад үүдний хаалганы дэргэд газарт хоёр ширхэг нум сум байхаар нь аваад, өөр зүйл аваагүй гарсан. Гараад энэ айлын байшингийн дэргэд  байшингийн цаана байдаг хуучин байшингийн балгас руу оруулаад тавьсан. Маргааш нь цагдаад баригдах үедээ балгаснаас очоод нумаа авах үед нэг нь байхгүй болчихсон байсан. Нэг нумыг нь цагдаад хураалгасан. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 200 дахь тал),

***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ...***, ***, *** нартай уулзаж, хэрэг буцсан гэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн шөнө ганцаараа Бямбажавын гэрт нэвтэрч хоёр ширхэг эвэр нум хулгайлж гарсан ч үүдний хэсэгт нь үлдээсэн. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),

 

Арав. *** нь иргэн ***ийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

10.1 Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл иргэн ***ийг гаргасан гомдол (16 дугаар хавтаст хэргийн 208-209 дэх тал),

 

10.2 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн задгай тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (16 дугаар хавтаст хэргийн 210-213 дахь тал),

 

10.3 Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 13 цаг 50 минут орчим ирээд гэрт хулгай орсон талаар мэдсэн. 2 давхарт байрлах бөөгийн шашны эд зүйлсээ тавьдаг ширээн дээрээс дунд гарын мөнгөн аяга, 3 ширхэг бага гарын мөнгөн аяга тус тус алдагдсан байсан. Дунд гарын мөнгөн аягыг 100,000 төгрөг, ногоон шигтгээтэй мөнгөн аяга 100,000 төгрөг, 2 ижил бага гарын мөнгөн аяга нэг ширхгийг нь 50,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 220 дахь тал),

 

10.4 Дамно ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ЧД2-18-652 дугаар хөрөнгийн үнэлгээнд: Бага гарын мөнгөн аяга 2 ширхэг 100,000 төгрөг, ногоон чулуутай мөнгөн аяга 90,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 120,000 төгрөг нийт 310,000  төгрөгөөр үнэлсэн тайлан (16 дугаар хавтаст хэргийн 223-224 дэх тал),

 

10.5 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн: Энэ айлын байшин руу ороод хоёр давхрын үүдний саравч дээгүүр нь гэрээд хоёр давхрын вакум цонх цонхыг нь мөрөөрөө түлхээд онгойлгосон. Байшин руу ороход хоёр давхрын цонхны доод талд нь ширээн дээр 4 ширхэг мөнгөн аяга байхаар аваад буцаж гараад явсан. Энэ аягануудаа авч яваад ***ын гэрт очсон. Тэгээд өдөр нь ***ын хамт урт цагаан руу очоод алт мөнгөний дарханд 4 аяга 100,000 төгрөгөөр зарсан. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 221 дэх тал),

-яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: Өөрийн үйлдсэн хэргийн талаар өмнө мэдүүлэг өгсөн байгаа. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 225 дахь тал),

-яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Ганзоригийн зуслангийн байшингийн цонхоор нь нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга хулгайлсан. Хулгайлсан аягануудаа өөртөө авч явж байгаад цагдаад хураалгаж, хохирогчид нь өгсөн. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),

Арван нэг. *** нь иргэн ***ы /***/-ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

11.1 Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн ***ы 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гомдол (16 дугаар хавтаст хэргийн 231-232 дахь тал),

 

11.2 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн задгай тоотод байрлах зуслангийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (16 дугаар хавтаст хэргийн 233-236 дах тал)

 

11.3 Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: Өнөө өглөөний 6 цаг болж байхад 2 давхарт хөлийн чимээ дуугараад, би эхлээд хүүхдүүд ирж гэж бодоод, өвгөнөө дээшээ гаргаж харуулахад хүн байхгүй, урд өрөөний цонх онгорхой байна гэсэн. Тэгээд би урд өрөөнд байсан утсаа хайтал байгаагүй. Цонхны хамгаалалтын төмрийг эвдээд цонхны салхивчаар хулгайч орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал),

 

11.4 Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: Эхнэр ***ы хамт орой 21.00 цагийн орчимд унтсан. Өглөө 05:40 цагт байж байхад дээд давхраас нэг хүн бууж ирэхэд нь гайхаад харахад саарал өнгийн хувцастай, нас биед хүрсэн, туранхайвтар эрэгтэй хүн баруун гартаа бор өнгийн зүйл барьчихсан үүдний хэсэг рүү явчихсан. Би хүүхдүүд ирсэн юм байх гэж бодоод босоод, өрөөнүүдээр шалгахад эхнэрээс өөр хүн байгаагүй. Үүдний цонхны төмөр хаалтыг аваад тавьчихсан байсныг анзаарсан. Эхнэрийн маань самсунг маркийн гар утас алдагдсан байсан. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 240-241 дэх тал),

11.5 Дамно ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ЧД2-18-653 дугаар хөрөнгийн үнэлгээнд Самсунг маркийн гар утасны үнийг 138,000 төгрөгөөр тогтоосон тайлан (16 дугаар хавтаст хэргийн 247-248 дахь тал),

 

11.6 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч ***д Самсунг галакси Е5 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал),

11.7 ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 06 цагийн үед би зуслангаар ганцаараа явж байсан. Шадивлан зусланд явж байгаад энэ айлыг хүнгүй байна гэж хараад очсон. Байшингийн үүд рүү очиход нэг давхрын хаалганы дэргэдэх цонхыг харахад хамгаалалтын төмөр нь уначихсан, жижиг салхивч нь онгорхой байсан. Тэр цонхоор нь харахад багтахгүй юм шиг байхаар нь дээшээ харахад 2 давхрын цонх нь онгорхой байсан. Би дээшээ авирч гараад хоёр давхрын цонхоор нь ороод хоёр давхрын өрөөгөөр нь харахад авчихмаар зүйл байгаагүй. Нэг давхар руу нь буухад үүдний таамбар юм шиг өрөөний ширээн дээр гар утас байсныг авсан. Гар утас харчхаад эргээд хартал цаад талын хаалга нь онгорхой унтлагын өрөөнөөс нэг эрэгтэй хүн өндийгөөд босож ирж харагдсан. Тэгээд би хүн байна гэж мэдээд тэр өрөөний онгорхой байсан жижиг салхивчаар гараад зугтсан. Энэ айлаас авсан гар утсаа биедээ байлгаж байгаад тэр өдрөө цагдаа нарт баригдсан, утсыг хураалгасан байгаа. гэх мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал),

-яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ***ийн байшинд нэвтэрч самсунг дуос гар утсыг хулгайлан авч биедээ авч явж байгаад цагдаад баригдсаныхаа дараа буцаан өгсөн. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137-138 дахь тал),

 

      III. ***ын бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд.     

      Арван хоёр. *** нь иргэн *** эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

12.1 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (19 дүгээр хавтаст хэргийн 175 дахь тал),

 

12.2 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 26/4-27 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (19 дүгээр хавтаст хэргийн 176-179 дэх тал),

 

12.3 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 26/4 байрны 3 тоотод амьдардаг. 2019 оны 08 дугаар сарын 26-ны 21 цагийн үед гэртээ ирсэн. 00 цагийн үед унтсан. Өнөөдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн үед сэрэхэд манай гэрийн хаалга онгорхой хэнийх гэдэг нь мэдэгдэхгүй нэг таавчиг байсан. Гэр доторх эд зүйлсээ хартал цэнэглэж байсан Самсунг Жи 7 гар утас, бор түрийвч байхгүй байсан. Түрүүвч дотроо 280,000 төгрөгийн бэлэн мөнгөтэй байсан Гар утсаа 2017 онд 829,000 төгрөгөөр авч байсан, 400, 000 төгрөгөөр үнэлж байна. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 181-182 дахь тал),

 

12.4 Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр өгсөн: 2019 оны 8 дугаар сарын 26-ны 21.00 цагийн үед гэртээ ирсэн. 02 цагийн үед унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед сэрээд хартал ...гэрийн хаалга онгорхой байсан. Гар утас, түрийвч алга болсон байсан. Тухайн түрүүвчинд 280,000 төгрөг байсан. Тухайн түрүүвчинд би мөнгөө хийдэг байсан. Өмнөх өдрийн орой нь буюу 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би тоолоод мөнгө хийх гэж байгаад больсон. Тухайн түрүүвчинд би машины лизингийн мөнгөө хийдэг байсан,  500,000 төгрөг болохоор нь төлөлтийн мөнгөө банкандаа хийдэг байсан. Тэгээд төлөлтгүй үедээ тэндээ мөнгөө цуглуулдаг байсан. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 185-186 дахь тал),

 

12.5 Дамно ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №БЗД2-19-664 дугаартай хөрөнгийн  үнэлгээнд Самсунг Жи 7 гар утасны үнийг 245,470 төгрөгөөр, хүрэн бор өнгийн түрийвчийг 17,400 төгрөгөөр, нийт 262,870 төгрөгөөр тогтоосон тайлан (19 дүгээр хавтаст хэргийн 194-195 дахь тал),

 

12.6 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хохирогч ***д Самсунг Жи-7 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (19 дүгээр хавтаст хэргийн 181-187 дахь тал), хохирогч *** 40,000 төгрөг хүлээн авсан, үлдэх төлбөрийг нэхэмжлэхгүй. тухай баримт (26 дугаар хавтаст хэргийн 182 дахь тал),

 

12.7 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: Би 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хороололд эгчийн лангуун дээр сууж байгаад орой 20 цагийн үед буусан. Би найз ***г ирээд аваач гэж дуудсан. *** эхнэрийн хамтаар хорооллоос ирж авсан. *** бид хоёр хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд байдаг пабад үлдсэн, эхнэр нь машиныг аваад явсан. Бид хоёр хараа гэх нэртэй 0.5 литрийн архи авч уусан. Тэндээсээ гартал ***гийн эхнэр бид хоёрыг ирж авсан. Бид 3 ***гийн эхнэрийн найз эмэгтэйг авах гээд 10 дугаар хороолол орсон. Тэр эмэгтэйг аваад Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 26/4 дүгээр байр буюу ***гийн гэрт ирсэн. Тухайн үед бид нар дэлгүүрээс 2.5 литрийн пиво 2 ширхгийг авсан байсан. ***гийн гэрт ороод бид 4 пиво хувааж уусан. Удалгүй тэр 3 хоорондоо маргалдаж эхэлсэн. ***гийн эхнэрийнх нь найз уурлаад гараад явсан. Би ардаас нь гарч хайсан, би байр руу эргэж орсон. Тухайн үед согтсон байсан тул би ***гийн гэрийг олохгүй байсан. Тэгээд би айл болгоны хаалгыг татаж үзсэн, нэг айлын хаалга онгорхой байсан. Би тэр айл руу ортол олон хүмүүс унтаж байсан. Би тэр хүмүүсийг хараад ***гийн гэр биш гэдгийг мэдээд гарсан. Гарах гэтэл үүдний тавиур дээр гар утас байхаар нь аваад тэр гэрээс гарсан. Тэгээд би ***гийн гэрийг олоод гэрт орж унтсан. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 202-203 дахь тал),

 

-яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: Би хоёр удаагийн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. гэх мэдүүлэг  (22 дугаар хавтаст хэргийн 147-148 дахь тал),

 

IV. Бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлсан хэргийн баримтууд.

 

Арван гурав. *** нь ***, ***, *** нартай бүлэглэн иргэн ***гийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

      13.1 Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 186 дахь тал), ***ын гаргасан гомдол (6 дугаар хавтаст хэргийн 193 дах тал),

      13.2 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Бага баян зуслангийн 1-625 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд ***аас 26 инчийн “Sky Worch” маркийн ЛС зурагт байсан, хулгайд алдагдсан байна гэж хэлснийг тэмдэглэлд тусгасан болон бусад ажиллагааны талаар тэмдэглэл, гэрэл зураг (6 дугаар хавтаст хэргийн 187-192 дахь тал),

      13.3 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: Манай зуслангийн байшинд 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай хүүхэд очтол хулгай орсон байна гэсэн. Тэгээд бид нар дуудлага өгч цагдаад хандсан. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслан 1 дүгээр гудамж 625 тоотод байдаг. Хүүхдүүд хичээл сургуульдаа ороод манайх зуслангаас буусан байсан. Хэд хоног орчим эзэнгүй орхисон байсан. Харуул хамгаалалт, дохиолол, манаач байхгүй. 26 инчийн зурагт 1 ширхэг, удирдлага 1 ширхэг, нэг бугуйн цаг алдагдсан. Хүүхдийн өрөөний цонхыг эвдээд дотор нь байсан цонхны хаалтыг хөрөөдөөд орсон байсан. гэх мэдүүлэг. (6 дугаар хавтаст хэргийн 197 дахь тал)

      13.4 26 инчийн Sky worсh маркийн ЛСД зурагтыг 250.000 төгрөгөөр, эрэгтэй бугуйн цагийг 100,000 төгрөгөөр үнийг тогтоосон 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ (6 дугаар хавтаст хэргийн 207 дахь тал),

      13.5 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ***гээс Trend Quartz брэндийн бугуйн цаг нэг ширхгийг хүлээн авсан тэмдэглэл, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн өрөөнд хар өнгийн 26 инчийн зүүн дээд буландаа V Digital Engine гэсэн бичигтэй баруун доод буландаа 26L08HR гэсэн бичигтэй Sky worсh брэндийн 1 ширхэг зурагт, хар өнгийн оосортой хар дэлгэцтэй “Trend Quartz” брэндийн бугуйн цаг 1 ширхгийг тус тус хохирогч ***д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 206 дахь тал),

      13.6 ***өөс Sky worсh брэндийн 26 инчийн удирдлагатай зурагт 1 ширхгийг ломбардад барьцаалсан талаарх баримт (7 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал),

      13.7 ***гийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 102 дахь тал),

      13.8 ***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 107 дахь тал),

      13.9 *** яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 191 дэх тал),

      13.10 ***ын яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 193 дахь тал),

 

      Арван дөрөв. *** ***, ***, ***, ***, ***, *** нартай бүлэглэн, машин механизм ашиглаж иргэн ***гийн эд хөрөнгийг хохирол учруулсан хэргийн баримтууд:

      14.1. 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн ***гийн гаргасан гомдол (6 дугаар хавтаст хэргийн 215, 224 дэх  тал),

      14.2 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслангийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (6 дугаар хавтаст хэргийн 216-223 дах тал),

      14.3 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зуслангийн байшиндаа иртэл байшингийн цонх онгорхой, гэр дотор хүний мөр гарсан, шавхай болсон, эд зүйлийг сандаачин хөглөрүүлсэн байсан. Ороод хартал манайд байсан 32 инчийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт алга, нэг шил архи алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 10 сарын 03-ны өдрийг хүртэл цас ороод хүйтрээд байсан учир очоогүй, дулаан орохоор би ээжийн хамт байшингаа эргэхээр очсон. Манаач болон дохиолол байхгүй. 2010 онд Хятад улсаас 200 доллараар авч байсан, зурагтыг би 250,000 төгрөгөөр үнэлж байна. гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 227 дахь тал),

      14.4 Sharp маркийн 32 инчийн LCD зурагтын үнийг 250,000 төгрөгөөр тогтоосон 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ (6 дугаар хавтаст хэргийн 235 дахь тал),

      14.5 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах 2 дугаар тасгийн мөрдөн байцаагчаас хохирогч ***д 32 инчийн “Sharp” маркийн зурагт алдагдсан хэрэгт хохирлын мөнгө 250,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 228 дахь тал), хохирогч М.Бүжингээс өөрийн хохирол 250,000 төгрөг хүлээн авсан, гомдол байхгүй. гэсэн хүсэлт (6 дугаар хавтаст хэргийн 220 дахь тал),

      14.6 ***ын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 219-220 дахь тал),

      14.7 ***ын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 225-228 дахь тал), 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 91, 193 дахь тал),

      14.8 ***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

      14.9 ***гийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 102 дахь тал),

      14.10 ***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 107 дахь тал),

      14.11 ***гийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 111 дахь тал),

 

            Арван тав. *** нь ***тай бүлэглэн, машин механизм ашиглаж иргэн ***ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

      15.1 ***ын гаргасан гомдол, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал),

      15.2 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: 2015 оны 5 дугаар сарын дундуур зуслангийн байшинд очиход эд зүйлийг бусниулсан байдалтай, зурагт байхгүй болсон байсан. Хар өнгийн 40 инчийн Toshiba маркийн хавтгай дэлгэцтэй зурагт х*** байрлуулсан байсныг тайлаад удирдлагын хамт аваад явсан байсан. Гурван жилийн өмнө би дүүгээсээ 1,000,000 төгрөгөөр авч байсан, 600,000 төгрөгөөр үнэлж байна. гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 243 дахь тал),

      15.3 40 инчийн “Toshiba” брэндийн LCD зурагтын үнийг 260,000 төгрөгөөр тогтоосон 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ (6 дугаар хавтаст хэргийн 241 дэх тал),

      15.4 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүрэг Цагдаагийн хэлтсийн өрөөнд 40 инчийн Toshiba маркийн зурагт алдагдсан хэрэгт хохирлын 260,000 төгрөгийг хохирогч ***т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 244 дэх тал),

15.5 Хохирогч ***ын хохирлоо бүрэн барагдуулсан тухай хүсэлт (6 дугаар хавтаст хэргийн 245 дахь тал),

      15.6 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 47-54 дэх тал),

      15.7 ***гийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 111 дахь тал),

 

            Арван зургаа. *** нь ***, ***, ***, *** нартай бүлэглэн, машин механизм ашиглаж иргэн *** эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

      16.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн *** гаргасан гомдол (6 дугаар хавтаст хэргийн 248, 7 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал),

      16.2 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: Манай зуслангийн байшинд ...2015 оны 09 сарын сүүл, 10 сарын эхээр хулгайч орж машин угаадаг мотор, аяны хөнжил гэх зүйлс алдагдсан. Зуслангийн байшин Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслангийн 24 тоотод байдаг. Цонхондоо хамгаалалттай боловч хөшиж байгаад жижигхэн зайгаар орсон байсан. ...Гэрээс алдагдсан зүйлээ 450,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна. Одоо гомдол гэх зүйл байхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал),

      16.3 Гэрч ***ы мөрдөн байцаалтад 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: Шар өнгийн хувинтай, ногоон өнгийн шланктай машин угаадаг насосыг манай хүү Төгөлдөр гэртээ авчирсан. Хулгайн эд зүйлс байж магадгүй гэж бодоод авчирч өглөө. Үүдний амбаарт шар өнгийн машин угаадаг насосыг авчраад тавьсан байсан. гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал),

           

16.4 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд “ногоон эрээн өнгийн ууттай аяны хөнжил нэг ширхэг “ гэсэн тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 64-65 дахь тал),

16.5 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагч ***ийн эцэг ***аас шар өнгийн хувинтай, ногоон өнгийн шланктай машин угаадаг насос 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 86 дахь тал),

      16.6 Машин угаадаг насосын 300,000 төгрөгөөр, аяны хөнжлийг 150,000 төгрөг, нийт 450,000 төгрөгөөр үнийг тогтоосон 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ (7 дугаар хавтаст хэргийн 7 дахь тал),

16.7 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн өрөөнд хохирогч ***д шар өнгийн дөрвөлжин хувинтай, ногоон өнгийн шланк, автомашины угаадаг насос 1 ширхэг, ногоон өнгийн угаагч үрэгч 1 ширхэг, ногоон өнгийн уутан хөнжил 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал),

      16.8 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 47-54 дэх тал),

      16.9 Яллагдагч *** мөрдөн байцаалтад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 191 дэх тал),

Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо Гоодойн зуслангийн 2 дугаар хэсгийн гудамжны 24 тоотод байрлах *** байшинд цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч машин угаадаг насос, аяны хөнжил хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан. гэх мэдүүлэг (25 дугаар хавтаст хэргийн 72 дах тал),

      16.10 ***ын яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 91, 193 дахь тал),

      16.11 ***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

      16.12 ***гийн яллагдагчаар 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 111 дахь тал),

      16.13 ***ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 201 дэх тал),

 

            Арван долоо. *** нь ***, ***, ***, *** нартай бүлэглэн, машин механизм ашиглаж иргэн ***гийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

 

      17.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн Г.Баасанцэрэнгийн гаргасан гомдол (7 дугаар хавтаст хэргийн 36, 38 дахь тал),

      17.2 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслангийн задгай тоотод байрлах манай зуслангийн байшинд 2015 оны 9 дүгээр сарын дунд үеэс 10 дугаар сарын 01-ний хооронд хүүхдүүд сургуульдаа орсон учир зуслангаас буугаад хотод байж байгаад амралтын өдрөөр иртэл хулгайч орж 32 инчийн “Sharp” гэсэн нэртэй BSB-ээс авсан зурагт алга болсон байсан. Ямар нэг хамгаалалт байхгүй. Гэрээс алдагдсан зүйлийг 450,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна. Одоо гомдол гэх зүйл байхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 40 дэх тал),

17.3 32 инчийн “Sharp” зурагтын үнийг 450,000 төгрөгөөр тогтоосон 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ (7 дугаар хавтаст хэргийн 41 дэх тал),

      17.4 Лорд нэртэй ломбардын ажилтан Б.Мөнх-Эрдэнээс 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 32 инчийн sharp  маркийн зурагт хураан авсан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал),

      17.5 Хохирогч Г.Баасанцэрэнгийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй. гэсэн хүсэлт (7 дугаар хавтаст хэргийн 42 дахь тал),

      17.6 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 47-54 дэх тал),

      17.7 ***ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 91, 193 дахь тал),

      17.8 ***ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

      17.9 ***ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 107, 201 дэх тал),

      17.10 *** мөрдөн байцаалтад яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 191 дэх тал),

      17.11 ***гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 195 дахь тал),

 

            Арван найм. *** нь ***, ***, ***, *** нартай бүлэглэн машин механизм ашиглаж иргэн ***ийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

      18.1 ***ийн гаргасан гомдол (7 дугаар хавтаст хэргийн 45 дахь тал),

      18.2 Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Баянбулаг зуслангийн задгай тоотод байрладаг зусландаа 2015 оны 08 дугаар сарын эхээр гарч байгаад 10 гаруй хоноод буцаад гэртээ очсон. 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зуслангийн байшиндаа иртэл манай байшингийн жижиг цонхны төмөр хаалтыг хөшиж онгойлгоод нэг давхрын өрөөний буланд байсан “Panasonic” маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг удирдлагын хамт авч явсан байсан. Эд зүйлээ олж авсан учир гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал),

      18.3 Гэрч ***ы мөрдөн байцаалтад 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: 32 инчийн Панасоник маркийн зурагт манай хүүгийн хулгай хийсэн эд зүйл юм. Манай хүүгийн өмгөөлөгч Азжаргал Төгөлдөртэй уулзаад хулгайлсан юмаа тавьсан ломбардыг заалгаад очиж авчирлаа. Лорд нэртэй ломбардад 150,000 төгрөгөөр тавьсан байсныг 186,000 төгрөгөөр буцааж авчирлаа. гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

      18.4 Гэрч Б.Мөнх-Эрдэнэ /Лорд ломбардын ажилтан/-ийн мөрдөн байцаалтад 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: Төгөлдөр гэдэг залуу бичиг баримт бүрэн хайрцагтай зурагтыг удирдлагын хамт тавьсан. Би өөрийн дотоод журмын дагуу авсан. Сүүлд цагдаа ирж хэлсний дараа хулгайн зурагт гэж мэдсэн. Хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй. гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 105 дахь тал), Лорд ломбардын барьцааны зээлийн гэрээ (7 дугаар хавтаст хэргийн 94 дэх тал),

      18.5 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйлийн үнэлгээнд: 32 инчийн Панасоник маркийн зурагтын үнийг 650,000 төгрөгөөр тогтоосон (7 дугаар хавтаст хэргийн 99 дэх тал),

      18.6 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллагдагч ***ийн эцэг ***аас Лорд нэртэй ломбардад барьцаанд тавьсан Panasonic маркийн 32 инчийн зурагтыг хүлээлгэж өгснийг хураан авсан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 93 дахь тал),

 

      18.7 2015 оны 11 сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн өрөөнд  хохирогч ***т 32 инчийн Panasonic зурагтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 100 дахь тал),

      18.8 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 47-54 дэх тал),

      18.9 ***ын яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 91, 193 дахь тал),

      18.10 ***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

      18.11 ***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 107, 201 дэх тал),

      18.12 ***гийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 111, 195 дахь тал),

      18.13 *** яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 191 дэх тал),

 

      Арван ес. *** нь ***, ***, ***, *** нартай бүлэглэн, машин механизм ашиглаж иргэн ***ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

      19.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, иргэн  ***ын гаргасан гомдол (7 дугаар хавтаст хэргийн 13, 15 дахь тал),

      19.2 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 дугаар хавтаст хэргийн 11-13, 22-23 дахь тал),

      19.3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хадам аав *** над руу залгаад 19 дүгээр хороо, Хуурай мухрын зуслангийн байшинд очтол байшингийн цонхны төмөр хаалтыг хөшиж эвдээд хулгай орчихсон байна, чи ирж үзэх үү гэсэн. Би 102 луу дуудлага өгөөд очиход Samsung маркийн 42 инчийн хар зурагт, Nike брэндийн 40 размерын хар хөх пүүз алга байсан. 42 инчийн зурагтаа 1,000,000 төгрөгөөр, хар хөх Nike брэндийн пүүзээ 200,000 төгрөгөөр үнэлж байна. 42 инчийн зурагтаа буцаан авсан, гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал),

      19.4 Гэрч Ө.Өлзийбатын мөрдөн байцаалтад 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: 42 инчийн зурагт барьцаанд тавихад би байхгүй байсан. Нөгөө ээлж барьцаанд авсан байсан. *** шаардлагыг хангасан байсан. Сүүлд цагдаа ирж зурагт хурааж авахад хулгайн зурагт гэж мэдсэн. гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал),

      19.5 Андууд ломбардын ажилтан Өлзий***с 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 42 инчийн “Samsung” зурагт хураан авсан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал),

19.6 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн өрөөнд хохирогч ***т хар өнгийн 42 инчийн Samsung маркийн зурагт, хар өнгийн удирдлагатай хүлээлгэн өгсөн тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал),

19.7 Samsung   маркийн 42 инчийн зурагтын үнийг 500,000 төгрөгөөр тогтоосон 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ (7 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал),

      19.8 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ***гаас Nike брэндийн 40 размерын хар саарал өнгийн хос пүүзийг хураан авсан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал),

      19.9 ***ийн 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 195-197 дахь тал), яллагдагчаар 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 198-200 дахь  тал), ***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 107 дахь тал),

      19.10 ***гийн яллагдагчаар 2015 оны 10 дугаар сарын 29-ний  өдөр өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 203-204 дэх  тал),

      19.11 ***ын яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 91, 193 дахь тал),

      19.12 ***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

      19.13 ***гийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 111, 193 дахь тал),

      19.14 *** яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 191 дэх тал),

 

            Хорь. ***, ***, *** нар нь бүлэглэн иргэн ***нгийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн   баримтууд:

      20.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (13 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал),

      20.2 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын задгай ойн булаг гэх газарт байрлах ***нгийн эзэмшлийн зуслангийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (13 дугаар хавтаст хэргийн 131-134 дэх тал),

      20.3 Хохирогч ***нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: Манай Шарга Морьтын эцсийн Ойн булгийн задгай тоотод байх манай зуслангийн байшин 2018 оны 07 дугаар сарын 31-ээс 08 сарын 05-ны хооронд эзгүй байсан. Би 2018 оны 08 дугаар сарын 06-ны шөнө очиж байшинд ороход 1 давхрын том өрөөнд байсан 1 ширхэг зурагт байхгүй, 2 давхарт гарахад тэнд байдаг зурагт байхгүй, 2 давхрын хүүхдийн өрөөний цонх онгорхой байдалтай, унтлагын өрөөний шкафын хаалга нээлттэй, унтлагын өрөөний толины өмнө байсан мөнгөн аяга байхгүй, хүүхдийн хичээлийн цүнхэнд байсан хичээлийн хэрэгслийг гаргаж тавиад цүнх нь байхгүй болсон байсан, тэгээд цагдаад мэдэгдсэн. Манай гэрт орсон хулгайч нар цагдаагийн байгууллагад баригдсан талаар хөршүүдэд цагдаа мэдэгдсэн байсан. Би алдсан 2 ширхэг, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч Занабазар гэж хүнээс хүлээн авсан. Бага гарын 326 грамм жинтэй мөнгөн аяга, Малчин маркийн 32 инчийн ЛСД, нөгөөх нь Sharp маркийн 32 инчийн ЛСД зурагт байсан. гэх мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 136-137, 140-141 дэх тал),

2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн: Манай гэрт орсон хулгайч нарыг цагдаагийн байгууллагаас барьсан, баригдах үедээ гэрээс хулгайлсан эд зүйлсийг авч явж байсан тул надад буцаан өгсөн, миний зүгээс одоо нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 63-64 дэх тал),

      20.4 Дамно ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн СБ2-18-549 дугаартай хөрөнгийн үнэлгээнд Sharp 32 инчийн зурагт 128,000 төгрөг, Малчин 32 инчийн ЛСД 239,400 төгрөг, Бага гарын 326 грамм мөнгөн аяга 359,000 төгрөг, хүүхдийн хэрэглэж байсан цүнх 21,000 төгрөг, нийт 747,400 төгрөгөөр тогтоосон тайлан (13 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал),

            20.5 Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор З.Энхжаргалын 1809034900875 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд 2018 оны 08 сарын 05-06 өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд Ойн булаг гэх газраас 2 ширхэг зурагт, мөнгөн аяга, хүүхдийн цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татсан байгааг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 113-114 дэх тал),

      20.6 ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн: *** найзынхаа цагаан өнгийн машиныг аваад *** бид гурав салхинд гарахаар Шарга морьтын зуслан руу явсан. Бид Шарга морьтын зуслангийн модон дунд очиж *** бид хоёр нэг том савтай пиво хувааж уусан. *** машин барьж явсан болохоор уугаагүй. Орой харанхуй болж байхад бид хот руу явахаар хөдөлсөн. Машиндаа суугаад уулнаас уруудаад явж байтал *** нэг байшин хараад "энд хүн байхгүй байна, энэ байшин руу хальт орж үзэх үү гэдэг санаа гаргасан. Машинаа тар айлын хашааны үүдэнд зогсоосон.  *** бид хоёр 2 давхар байшингийн 2 давхрын цонхоор орж, 1 давхрын өрөөнөөс хавтгай дэлгэцтэй зурагт, 2 давхрын өрөөнөөс бас нэг хавтгай дэлгэцтэй зурагт, *** 2 давхарт байхдаа бас надаас "энэ мөнгөн аяга мөн үү " гэж асуугаад нэг ширхэг мөнгөн аяга зэргийг тус тус авч гарч явсан. Бид 2 машиндаа ирж суугаад хот руу хөдөлж шөнө дунд /цагийг нь сайн санахгүй байна, 21-т байх ***гийн байрны гадаа ирсэн. *** гэртээ орж, *** бид 2 машинд нь унтсан. Өглөө *** гэрээсээ гарч ирж, бид 3 ***гийн гэрийн ойролцоо хулгайлсан зурагтаа ломбардад тавихаар явж байгаад цагдаад баригдсан. гэх мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 152 дахь тал),

      Яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ***нгийн зуслангийн байшинд нэвтэрч 2 ширхэг зурагт, нэг ширхэг мөнгөн аяга, хүүхдийн үүргэвч зэргийг хулгайлсан хэрэгт яллагдагчаар татсан зүйл ангийг зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 117-118 дахь тал),

      -Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, энэ хэрэгт өмнө нь хэдэн удаа мэдүүлэг өгсөн, хэргийн газраа зааж өгсөн байгаа. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 134-135 дахь тал),

      20.7 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд Ойн булаг гэх газраас 2 ширхэг зурагт, мөнгөн аяга, хүүхдийн цүнх зэрэг эд зүйлийг хулгайлсан гэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 125-126 дахь тал),

      -яллагдагчаар 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ***ын машиныг гуйж аваад ***, *** нартай лагер руу зугаалахаар явсан. ...шөнө 23.00 цагийн үед одоогийн хохирогч Даваацэрэнгийн байшин руу орж 2 ширхэг зурагт, жижиг мөнгөн аяга, хуучин цүнх зэргийг хулгайлсан. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),

20.8 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагч *** мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 43-47 дах тал),

      20.9 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ***, ***, ***, *** нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 93-100 дах тал),

 

            Хорин нэг. ***, ***, *** нар нь бүлэглэн иргэн *** эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

21.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл иргэн Б.***эс 2018 оны 08 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авсан тэмдэглэл (15 дугаар хавтаст хэргийн 69 дэх тал),

21.2 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн задгайд байрлах *** эзэмшлийн зуслангийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 дугаар хавтаст хэргийн 70-74 дэх тал),