Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

21.3 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр *** зуслангийн байшингийн гаднах орчин хянах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 04:29 минутын бичлэг байх ба хяналтын дурангийн баруун талаас цэнхэр өнгийн саравчтай малгай, цэнхэр өнгийн хүрэм, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн гуталтай эрэгтэй, саарал өнгийн юүдэн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн гуталтай эрэгтэй, зүүн зүг рүү байшингийн дэргэдүүр явсаар байшингийн шат руу гарч байгаа хө***, байшингийн баруун хэсэгт очиж вакум цонхыг гадна талаас нь цэнхэр өнгийн малгай, хүрэм бүхий эрэгтэй баруун хөлөөрөө жийж онгойлгон дотогш 2 эрэгтэй нэвтрэн орж байгаа, байшингаас цэнхэр өнгийн малгай, хүрэмтэй эрэгтэй цагаан өнгийн дөрвөлжин зүйл, саарал өнгийн юүдэнтэй цамцтай эрэгтэй, судал бүхий цагаан даавуугаар боосон дөрвөлжин хавтгай зүйл барьж гарч ирээд баруун тийш явсаар дурангийн хяналтаас гарч байгаа нь бичигдсэн байв. 2018 оны 8 дугаар сарын 03-ны 04:27:08 цагт хяналтын дурангийн баруун хэсэгт хашааны гадна талд бор шаргал өнгийн суудлын тээврийн хэрэгсэл ирж зогсож байгаа дүрс бичлэг бичигдсэн байв. гэсэн тэмдэглэл, дүрс бичлэгийг буулгасан гэрэл зураг (14 дүгээр хавтаст хэргийн 238-240 дэх тал),

21.4 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: Манайд 2 хоногийн зураг авалттай гээд хүмүүс ирсэн, тэрнээс хойш эзгүй байсан. Samsung маркийн 55 инчийн х*** байсан ЛСД зурагт алдагдсан байсан. Бээжин билүү Америк хоёрын аль нэгнээс авч байсан, 2000  ам доллароор үнэлж байна. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал),

      -хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн: Би өөрөө зурагтаа буцааж авсан байгаа, одоо гомдол санал гэхээр зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулсан, шүүх хуралд суухгүй. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал),   

21.5 Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: Өнөөдөр 17 цагийн орчим баруун талынхаа айл руу эм авах гээд орсон. Айлд байж байтал айлын эзэгтэй хойд талын айлд хүн ирчихсэн юм биш үү, блоконы хаалга нь онгорхой байна гэхээр нь би онгорхой байх ёсгүй дээ гэж хэлээд нөхрийгөө утсаар дуудаад энэ айлын гадаа ирэхэд блоконы хаалга нь онгорхой байсан. Хаалгаар нь шагайж харахад х*** нь байсан зурагт нь алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Нөхөр бид хоёр энэ хавийн айлыг хардаг. Уржигдар хүмүүс ирээд зураг авалт хийж байгаад орой 17 цагийн орчим явсан. Өчигдөр өглөө манай нөхөр 09 цагт энэ хавийг эргэж тойрсон, тэгэхэд зүгээр байсан гэсэн. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал),

21.6 Дамно ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ЧД-2-20-214 дугаартай хөрөнгийн үнэлгээнд Samsung 55  инчийн зурагтыг 1,200,720 төгрөгөөр тогтоосон тайлан (22 дугаар хавтаст хэргийн 113-114 дахь тал),

21.7 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ш.***д Samsung маркийн 55 инчийн зурагтыг 16.05 цагт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг (15 дугаар хавтаст хэргийн 92-93 дахь тал),

21.8 ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын эхээр байх ***өө, *** бид гурав Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтэд байдаг модон дотор байх саарал өнгийн 1 давхар байшинтай айлын палконы вакум хаалгыг жийж ороод баруун талын х*** байсан 55 инчийн Самсунг Лед загварын зурагтын хулгайлан авч явсан юм. Манай найз ***, *** нь энд тэнд хулгай хийсэн гэж яриад байхаар нь би хулгай хийж үзмээр санагдаад хулгай хийсэн юм. Тавиур дээрээс самсунг 55 инчийн зурагт хулгайлаад гарсан. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 105 дахь тал),

- яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: х*** нь байсан самсунг 55 инчийн зурагтыг салгаж авсан. *** гадаа машин дотор хүн харж байсан. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 108 дахь тал),

      - яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: *** зуслангийн байшингийн хаалгыг нь хөлөөрөө жийж хоёул дотогш ороод 55 инчийн зурагт хулгайлж машины ард хийсэн явж байгаад өглөөний 10-11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын худалдааны төвийн гадаа цагдаа нарт баригдсан. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),

21.9 ***ий мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Гүнтийн зусланд байх бор хүрэн өнгийн, нэг давхар, хоёр автомашины гараштай, хөх өнгийн дээвэртэй байшингийн цонхыг *** нээх гээд нээж чадахгүй байхаар нь би полконы хаалгыг нь хөлөөрөө хийсэн чинь хаалга нээгдсэн. Тэгээд *** бид хоёр уг байшин руу орсон. Харин *** машин дотор хүн хараад үлдсэн. *** бид хоёр уг байшингаас 55 инчийн Самсунг загварын хар өнгийн зурагт хулгайлаад блоконы хаалгаар гараад ***, *** бид гурав машиндаа уг зурагтаа хийгээд 21 дүгээр хороололд уг зурагтаа барьцаалан зээлдүүлэх газар барьцаалах гэж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаа нарт баригдан, уг зурагтаа Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтсийн цагдаа нар ирж зурагтыг хураан авсан. ***гийн унаж явсан машин нь найзынх нь гэсэн. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 106-107 дахь тал),

-яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: *** машин дотор хүн хараад үлдсэн. *** бид хоёр 55 инчийн зурагт аваад, орсон газраараа гарсан. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 110 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал),

21.10 *** мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: 2018 оны 08 сард өдрийг нь тодорхой санахгүй байна. ***, *** бид гурав Гүнтийн зуслан руу явсан. Зуслан руу явахдаа ***тэй хамт Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр шалгагдаж байгаа Түнтүү гэдэг хүүхдийн Виста нэртэй, ногоон саарал өнгөтэй суудлын автомашиныг *** унаж явсан. ...Би машинд суугаад унтаад явж байхад ***, *** хоёр хойшоо зуслан руу айлаар оччихоод явъя гэж хэлсэн. ...Үүрээр 05 цагийн үед сэрэхэд *** машинаа унаад *** хойд суудал дээр суучихсан, 55 инчийн гадна талаар нь хөнжилөөр боочихсон, саарал өнгийн зурагт тавьчихсан явж байсан...” гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал),

Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 109 дэх тал),

21.11 Яллагдагч *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 43-48 дахь тал), 

 

            Хорин хоёр. ***, ***, *** нар нь иргэн ***ы эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

      22.1 Иргэн ***аас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ***ы гаргасан гомдол (15 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь тал),

      22.2 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод зуслан 12-603, Тэс петролиум гэх газраас зүүн зүгт байрших байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 дугаар хавтаст хэргийн 126-132 дах тал),

      22.3 Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 11 цагийн үед гэрээсээ гараад оройны 23 цагийн орчимд гэртээ ирэхэд гадна байдлыг харахад гадна байдал нүх хашаа хаалга цоожтой хэвээрээ харагдаж байсан. Хүүхдүүд зурагт алга байна гэхээр нь очоод үзэхэд гадна талын нэг цонх болон дотор талын 1 давхрын цонх хөшигдөж онгойсон байдалтай гэрээс Samsung 47 инчийн зурагт алдагдсан байсан. 5 жилийн өмнө 2,000,000 төгрөгөөр худалдаж авсан.гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 143-144 дэх тал),

      22.4 Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

      2018 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 11 цагийн үед гэрээсээ нөхрийн хамт гараад оройны 23 цагийн үед гэртээ ирээд нөхөртэйгөө хаалгаа онгойлгоод ороход том өрөөнд байсан. Телевиз байхгүй, хулгайч орсон байдалтай байсан. Тэгээд хаагуур орсон юм бол доо гээд гайхаад үзсэн чинь том өрөөний цонх онгорхой байсан. Эд зүйлсээ бүртгэж үзэхэд 47 инчийн самсунг зурагт, шүүгээнд хайрцагт байсан хар цагаан сувдан зүүлтийн хослол, Анар чулуун хүзүүний зүүлт, барын гоёлын хээтэй хүзүүний зүүлт, барын нүдэн хүзүүний зүүлт 2 хос, эрдэнийн чулуун цуглуулга зүүлт, таримал шүрэн хүзүүний зүүлт нэг ширхэг зэрэг алдагдсан байсан. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 147-148 дахь тал),

      22.5 Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: Найз залуу *** рүү утсаар холбогдсон. ...*** удалгүй машинтайгаа ирсэн. ...Арын суудал дээр 2-3 залуу сууж байсан. Миний мэдэхээр *** Батдэлгэр хоёр суучихсан дунд хэсэгтээ том зурагт тавьчихсан явж байсан. *** надаас бичиг баримт чинь байгаа юу гэж асуухаар нь яах гэж байгаа юм гэхэд зурагтыг ломбардад тавья гэсэн. *** нь миний зурагт байгаа юм гэсэн. Лорд нэртэй байх ломбардад 300,000 төгрөгөөр тавсан. Тухайн ломбард бэлэн мөнгө байхгүй байна гээд *** Даваасамбуугийн карт байгаа гээд дансаар шилжүүлж авсан. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 113-114 дахь тал),

      22.6 Лорд ломбардын барьцаат зээлийн гэрээ баримт, уг баримтад самсунг зурагтыг Б.***эс 300,000 төгрөгөөр барьцаалсан тухай (15 дугаар хавтаст хэргийн 139 дэх тал),

      22.7 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйлийн үнэлгээнд: Т.Өлзийсайханы 47 инчийн Самсунг зурагтыг 800,000 төгрөгөөр, хар цагаан сувдан хүзүүний зүүлт ***роо 250,000 төгрөгөөр, Анар чулуун хүзүүний зүүлтийг 90,000 төгрөгөөр, барын гоёлын хээтэй хүзүүний зүүлтийг 250,000 төгрөгөөр, барын нүдэн хүзүүний зүүлт 2 хос 180,000 төгрөгөөр, Эрдэнийн чулуун цуглуулга зүүлтийг 50,000 төгрөгөөр, Таримал шүрэн хүзүүний зүүлтийг 120,000 төгрөгөөр, нийт 1,740, 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ (15 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал),

      22.8 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн: хохирогч ***ы охин Ө.Цацралд 47 инчийн хар өнгийн Samsung брэндийн зурагтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (18 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал),

      22.9 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №06/545 дугаартай дүгнэлтэд:

      2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмодын 12-603 тоотод хулгай орсон хэрэгт 12 ширхэг гарын мөр, гарын дардас 2 ширхэг ирүүлсэн. Дүгнэлт: шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцэх 4 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд MN0000СБД01704, MN000МЧД001249 дугааруудаар бүртгэгдсэн Энхбаяр овогтой ***ын баруун гарын долоовор хурууны хээний дардастай, 7 гэж дугаарласан нэг ширхэг гарын мөр нь мөр нь папилон санд MN0000СБД01704, MN000МЧД001249 дугааруудаар бүртгэгдсэн Энхбаяр овогтой ***ын баруун гарын ядам хурууны хээний дардастай, 8 гэж дугаарласан нэг ширхэг гарын мөр нь папилон санд MN0000СБД01704, MN000МЧД001249 дугааруудаар бүртгэгдсэн Энхбаяр овогтой ***ын зүүн гарын хээний дардастай тохирч байна. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (15 дугаар хавтаст хэргийн 150-159 дэх тал),

      22.10 ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр сэжигтнээр өгсөн:

      Би 2018 оны 08 дугаар сард, хэдний өдрийг санахгүй байна. Би гэртээ байж байгаад гэрээсээ *** ахын гэрт ***, ***, *** нар байж байсан. Тэгээд бид дөрөв хоорондоо ярилцаж байгаад хулгай хийхээр болоод Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зуун модны зуслан чиглэлдээ явж байгаад 17-18 цагийн орчим, нар жаргаагүй байсан. Хар өнгийн сараалжин хашаатай хашаанд 2 давхар дүнзэн байшинтай айлын хашааг нь давж ороод уг айлын гражийн хажуу талын цонхыг би хөлөөрөө жийж онгойлгоод дотогш ***гийн хамтаар ороод хашааны гадаа нь ***, *** хоёр хүн харж үлдсэн. Би дотор ороод том өрөөнд зурагтын тавиур дээр байх хар өнгийн 42 инчийн зурагтыг аваад тэр хооронд *** уг айлын хаанаас нь авсан эсэхийг нь мэдэхгүй байна гараад явж байхад чулуун зүүлт зэргийг авсан байсан. Би түрүүлж гараад, араас *** надад уг зурагтыг уг айлаас зайтай голын хажуухан талд зурагтыг тавиад дөрвүүлээ зам дээрээс такси бариад *** ах ганцаар нэг такси бариад ***, *** бид гурав тусдаа такси бариад араас нь дагаад явж байгаад *** ах түрүүлээд яваад хороололд байх Лорд нэртэй ломбард руу ганцаараа авч ороод уг зурагтыг 300,000 төгрөгөөр тавьсан гээд гарч ирсэн. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 160-161 дэх тал),

      яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ***, *** хоёр гадаа хүн хараад үлдсэн. Байшингийн хажуу талын жижиг цонхыг жийж онгойлгоод *** бид 2 байшин руу орсон. Би зурагтыг нь авсан. *** эмэгтэй хүний гоёл чимэглэл авсан байсан. *** авсан эд зүйлсээ үзэж байгаад хаяад байсан. Бид нар хорооллын Лорд ломбардын гадаа хүлээж байхад ...***өө ах зурагтаа аваад ирсэн. *** ахын эхнэр *** бичиг баримтаар барьцаанд тавьсан. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 170 дахь тал),

      22.11 *** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: Яллагдагчаар татаж байгаа зүйл ангийг зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 169 дэх тал), (18 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал),

      22.12 ***ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: Бид нар явж байгаад *** энэ айлын байшинг заагаад ийшээ оръё гэсэн. *** *** бид хоёрыг хүн хараад гадаа байж бай гэж хэлчхээд ***гийн хамтаар байшин руу очоод *** байшингийн гражын хажуу талын цонхыг отверкаар хөшөөд онгойлгосон. Тэр хоёр ороод бид хоёр холоос хүн хараад байж байхад *** цонхоор дуудсан. Бид хоёр яваад очиход *** том ЛСД зурагт цонхоор гаргаж өгсөн. Зурагтыг нь хашаанд налуулж үлдээчхээд явъя гэсэн. Бид нар зам руу явж байхад *** халааснаасаа эмэгтэй хүний гоёл чимэглэл зүүлт гаргаж ирээд энэ хэрэгтэй юу гээд Хос***с асуугаад байсан. *** наадхаа хая гээд *** явах замдаа хаяад яваад байсан. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 167-168 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 127-128, 134 дэх тал),

 

            Хорин гурав. ***, ***, *** нар нь бүлэглэн иргэн ***ийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

23.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл иргэн ***ээс 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл, ***ийн гаргасан гомдол (15 дугаар хавтаст хэргийн 183-184 дэх тал),

23.2 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 дугаар хавтаст хэргийн 186-191 дэх тал),

23.3 Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн задгай тоотод байх манай зуслангийн байшинд 2018 оны 08 дугаар сарын 14-өөс 09 дүгээр сарын 12-ний хооронд хулгай орсон. Манай зуслангийн байшингийн Smart boord буюу ухаалаг тавцан алдагдсан байсан. Би ухаалаг тавцанг 650,000 төгрөгөөр үнэлнэ. Манайхаас бэлгэнд 500 мл Коньяк, 80,000 төгрөгөөр Chаnel веног 25,000, Мэрси наборыг 18,000 төгрөгөөр, 200 граммтай Tiwix ууттай чихрийг 6,000 төгрөгөөр, эрэгтэй хүний цагаан өнгөтэй даавуун майкыг 9,000 төгрөгөөр үнэлнэ. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 199-201 дахь тал),

- мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дахин өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хэсэг хугацаанд хот руу явсан. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ирэхэд манай байшингийн зүүн урд талын цонхны салхивч онгорхой байсан. Эд хогшлыг уудлаад эмх замбараагүй болгочихсон, 2 давхрыг хувцасны шүүгээг бүгдийг онгойлгосон байсан. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 202 дахь тал),

- мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сард дахин өгсөн: Үнэлгээтэй танилцсан. Одоогийн үнэлгээгээр манай гэрээс алдагдсан тоглоом тоос сорогчийг авч хүрэлцэхгүйгээр тогтоосон байна. Надад ямар нэгэн хохирол мөнгө төлсөн зүйл байхгүй. Би хохирлоо барагдуулж авмаар байна. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 118-199 дэх тал),

23.4 Дамно ХХК-ийн 2018 оны 08 сард хийсэн №ЧД2-18-654 дугаар хөрөнгийн үнэлгээнд дугуйт тавцан 270,000 төгрөг, Коняки 25,000 төгрөг, Вино 230,000 төгрөг, набор 18.000 төгрөг, ууттай чихэр 3800 төгрөг, хувцас 2000 төгрөг, тоос сорогч 88,000 төгрөг, овтерка 3300 төгрөг, нийт 640,100 төгрөгөөр тогтоосон тайлан (15дугаар хавтаст хэргийн 194-195 дахь тал),

23.5Яллагдагч *** мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 43-46 дахь тал),

23.6 Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ***, ***, *** бид дөрөв Шадивлан зуслан руу явсан. Шадивланд очоод энэ айлын байшин руу очоод байшингийн ар талын цонхыг нь *** онгойлгоод бүгдээрээ орсон. Энэ айлын байшингаас тэр үедээ 1 пиво, 1 шил коньяк, ууттай чихэр, набор, эрэгтэй хүний цаана өнгийн майк авсан. Тэгээд бүгдээрээ гараад явсан. Гарч явах үедээ өөрөө явдаг дугуйт тавцан байхыг нь харсан. Тэгээд орхичхоод дараа нь ***гийн машинтай ***, *** бид нар 11 мөнгөн аяга хулгайлах үедээ буцаж явж байхдаа энэ байшинд өөрөө явдаг дугуйт тавцан байсан гээд би хэлэхэд *** тэгвэл тэрийг нь надад аваад өгчих би хүүдээ өгчихье гэж хэлсэн. Тэгээд тэр байшингийн гадаа зогсоод *** өмнө орсон цонхоороо дахиж ороод дугуйт тавцанг аваад гараад ирсэн. Дугуйт тавцанг *** хүүхдэдээ өгнө гээд авсан. Өмнө нь энэ байшингаас авсан архи, чихрийн зүйлсийг хэрэглээд дууссан. мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 204 дэх тал),

-яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: Үйлдсэн хэргийн талаар өмнө мэдүүлэг өгсөн. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 206 дахь тал),

23.7 Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн: 2018 оны 08 сарын 13-ны үед ***, ***, *** бид дөрөв Шадивлан зуслан руу хулгай хийхээр явсан. Энэ айлын байшин нэг давхар байсан. ***, *** хоёр энэ айлын байшин руу орсон. Гадаа нь *** бид хоёр холоос хараад сууж байсан. Тэр хоёр ирэхдээ набор, виски, коньяк, ууттай чихэр барьчихсан ирсэн. Авч ирсэн зүйлсийг нь тэндээ сууж байгаад ууттай чихрийг нь идээд үлдсэнийг нь  *** найз охиндоо өгнө гээд авсан. 11 мөнгөн аяга хулгайлчхаад явж байхдаа энэ байшинд өөрөө явдаг дугуйт тавцан байсан гэж хэлэхэд *** тэгвэл надад аваад өгчих  гэж хэлсэн. Тэгээд энэ байшингийн гадаа зогсоход *** намайг ороод аваад ир гэж хэлсэн. ***ын өмнө нь онгойлгосон байсан зааж өгсөн нэг давхрын урагшаа харсан цонхоор ороод нэг давхрын үүдэнд дугуйтай тавцан байхаар нь аваад гарсан. Тэгээд буцаад машиндаа ирэхэд *** ах хүүхдэдээ өгнө гээд авсан. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 205 дахь тал),

-яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: Үйлдсэн хэргийн талаар өмнө мэдүүлэг өгсөн. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 207 дахь тал),

23.8 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр үед Шадивланд ***, ***, *** бид нар байшингийн доторхыг харчхаад үлдээгээд явсан байсан. Маргааш нь 11 ширхэг  мөнгөн аяга хулгай хийчхээд явж байхдаа *** ахад энэ байшинд ухаалаг скит байна лээ гэсэн. Тэгээд байшин руу *** ах ороод бид нар гадаа машинтайгаа байж байсан. Тэгээд гарч ирэхдээ өөрөө явдаг дугуйт скит аваад гарч ирсэн. Өмнө нь орохдоо бол тэр айлаас архи, вино, дарс, эрэгтэй хүний майкыг ***, ***, *** гурав орж авч ирсэн. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 203 дахь тал),

      -яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: Өөрийн үйлдсэн хэргүүдийн талаар өмнө мэдүүлэг өгсөн. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 208 7 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал),

 

            Хорин дөрөв. ***, ***, *** нар нь бүлэглэн иргэн ***ийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

24.1 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, иргэн ***ийн гаргасан гомдол (15 дугаар хавтаст хэргийн 218-219 дэх тал),

24.2 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 дугаар хавтаст хэргийн 220-227 дахь тал),

24.3 ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Булган аймаг руу аялан, амраад 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ирэхэд байшингийн 2 давхрын цонхны тор эвдэрсэн байдалтай байсан. Гэрийн хаалгыг онгойлгоход түлхүүр дутуу эргэж бүрэн цоожлогдоогүй гаднаас нь хаагаад орхисон байдалтай байсан. 42 инчийн Toshiba маркийн зурагт, 11 ширхэг мөнгөн аяга алдагдсан, эд зүйлийг сандаачиж хаясан байдалтай байсан. 6 ширхэг их гарын, 5 ширхэг дундын гарын аяга алдагдсан. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 239 дэх тал),

24.4 Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: 2018 оны 8 дугаар сарын эхээр, ***, ***, *** нар ирэхдээ 3 ширхэг мөнгөн аягыг ломбардад тавиад өгчих гэсэн. Тэгээд модны хоёрын ломбардад 200,000 төгрөгөөр тавиад бичгийг нь *** авч урсан. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 9-10 дахь тал), мөн түүний  мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 115-116 дахь тал),

24.5 “Үлэмж” ломбардын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ***ын нэр дээрх барьцаат зээлийн гэрээний хуулбар, тус гэрээнд их гарын луу хээтэй нэг ширхэг хээгүй дунд 1 ширхэг, хээтэй бага гарын 1 ширхэг аяга гэж тэмдэглэгдсэн хэсэг (15 дугаар хавтаст хэргийн 234 дэх тал),

24.6 Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр санагдаж байна, ***, *** бид гурав орой 18 цаг өнгөрч байх үед ажлаа тараад гэртээ харихаар явж байх үед гэрийн ойролцоо байх писи тоглоомын газар урьд өмнө нь зүс таних ганц хоёр удаа писи тоглож байсан ***, ***, *** нар нь *** рүү залгаад хамт тоглоё гээд дуудаад байсан. Писи тоглоомын газраас бөөнөөрөө гарч ирээд зогсож байх үед *** нь ***д ахаа бид гурвыг хойшоо гэр рүү хүргээд өгчхөөч гэсэн. *** тэд нарыг дөхүүлж өгчхөөд ирье, та хоёр тоглоомын газар хүлээж бай гэж хэлээд Салхит рүү явсан. Ингээд *** бид хоёр тоглоомын газар хүлээж байх үед *** ганцаараа буцаж ирээд *** бид хоёр суугаад харих гэж байх үед *** нь дахин утсаар залгаад буцаж хүрч ирээд авчхаач орой писи тоглоомын газар тоглож хоноё гэж хэлсэн. Бид гурав хамтдаа Салхитын зүг рүү явж гудамжны үзүүрээс ***, ***, *** нарыг авсан. Тухайн үед ***  нь гартаа даавуун ууттай эд зүйл барьчихсан байсан Машинд суугаад хөдлөөд явж байх үед ууттай зүйлээ *** нээж үзэхэд 6 ширхэг мөнгөн аяга томоосоо жижиг хүртэл дараалалттай хийчихсэн байсан. *** гэх залуу нь энэ мөнгөн аяганууд миний эд зүйл байгаа юмаа бичиг баримттай бол ломбардад тавиад өгчхөөч гэж хэлэхээр нь *** бид хоёрт бичиг баримт явж байсан учраас ломбардад тавихаар болж Сансарын автобусны буудлын ойролцоо байх ломбард дээр очиж би өөрийнхөө бичиг баримтаар 3 ширхэг мөнгө аягыг 150,000 төгрөгөөр тавьж мөнгийг нь бэлнээр аваад ***т өгсөн. Түүний дараа өөр ломбардад очиж *** бичиг баримтаар үлдсэн 3 ширхэг мөнгөн аягыг ломбардад тавьж 130,000 төгрөг аваад ***т мөнгийг өгсөн. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 109-110 дахь тал),

24.7 Гэрч Э.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: Өөрт байсан 32 инчийн телевизор, 6 ширхэг мөнгөн аягыг цагдаагийн байгууллагад авч ирж хураалгасан. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 111-112 дахь тал),

24.8 Coin ломбардын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Даваасамбуугийн нэр дээрх барьцаат зээлийн гэрээний хуулбар, тус гэрээнд мөнгөн аяга 3 ширхэг гэж тэмдэглэгдсэн (15 дугаар хавтаст хэргийн 235 дахь тал),

24.9 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06/570 дугаартай:

-***ийн байшинд хулгайч орж эд зүйлс алдагдсан хэрэгт хэргийн газрын үзлэгээр илрүүлсэн гарын мөр 13 ширхэг.

Дүгнэлт: Шинжилгээнд тэнцэж буй гарын мөрүүдийг папилон санд 2018-378-ЧД гэж дугаарлан кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд санд MN005210011613 дугаараар бүртгэгдсэн сэжигтэн *** овогтой *** баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна. гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (15 дугаар хавтаст хэргийн 243-247 дахь тал),

24.10 Дамно ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЧД-20-218 дугаартай хөрөнгийн үнэлгээнд 42 инчийн зурагтыг 391,960 төгрөгөөр, мөнгөн аяга 6 ширхгийг 1,500,000 төгрөгөөр, мөнгөн аяга 5 ширхгийг 1,250,000 төгрөгөөр, хутганы дагалдах бүрдэл, мөнгөн тоногтой хавтага мөнгөн гинж 460,000 төгрөгөөр, хэт 460,000 төгрөгөөр, нийт 4,061,960 төгрөгөөр тогтоосон тайлан (22 дугаар хавтаст хэргийн 101-102 дахь тал),

24.11 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хохирогч ***ид их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, архины хундаганы аяга 1 ширхэг, нийт 8 ширхэг эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (18 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал),

24.12 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч ***  мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 43-56 дахь тал)

24.13 ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр өгсөн: 2018 оны 8 дугаар сарын эхээр 22-23 цагийн орчимд ***, *** нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шадивлан зуслангийн ойролцоо явж байгаад 2 давхар цэнхэр өнгийн дээвэр, шар өнгийн өвлийн орон сууц руу шатны хажуу талын цонхыг би түлхээд онгойлгосон. Байшин дотроос бор өнгийн шүүгээнээс 11 ширхэг мөнгөн аягыг *** ах аваад *** тавиур дээрээс зурагтыг нь аваад бид гурав орж ирсэн цонхоороо гарсан. Мөнгөн аягануудыг ломбардад тавьсан, нэрийг мэдэхгүй Сансарт, Модны хоёрт орсон. 5 ширхгийг ломбардад тавиад, үлдсэн 6 ширхгийг нь найзуудаас аваад ирье гээд ирэхдээ 3 ширхэг мөнгөн аягыг авчирсан. 2 аягыг Модны хоёрт Казино нэртэй ломбардад тавьсан. Үлдсэн нэг аягыг нь урт цагаан дээр 70,000 төгрөгөөр зарсан. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 249-250 дахь тал),

-яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: ***, *** бид гурав суугаад Шадивлан зуслан руу явсан. ...Байшингийн хажуу талын шатаар гараад хаалганы дээд талын цонх руу би авирч гараад салхивчийг нь отверкаар хөшөөд онгойлгосон. ...Би эхэлж ороод, араас ***, *** хоёр орж ирсэн. Бид гурав тэр байшин руу ороод 2 давхрын өрөөнүүдээр нь явж байгаад тавиур дээрээс зурагтыг нь авсан. Босоо шүүгээнээс мөнгөн аяга, хэт хутганы гинж аваад ***өө ах юманд боогоод байсан.Тэгээд цонхоороо буцаж гараад зурагтаа буулгачхаад өөрсдөө гараад хашааны үүд рүү нь явж байхад хойд талын байшин гадаах гэрлээ асаахаар нь зурагтаа хашаан дотор нь үүд хэсэгт нь хаячхаад мөнгөн аягануудаа аваад зугтаасан. *** ахын нэрээр 4 ширхэг аягыг, Даваасамбуугийн нэрээр 3 ширхэг аягыг барьцаанд тавьсан. Хэт хутганы гинж, хэтийг *** урт цагаан дээр 200,000 төгрөгөөр зарсан. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал),

 Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин энэ айлаас авсан эд зүйлээ ломбардад тавихдаа ***, Даваасамбуу нарын бичиг баримтыг гуйгаад тавьсан юм. Тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг тэр хоёрт хэлээгүй байсан. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 127, 134 дэх тал)

24.14 Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: ***, *** бид гурав буугаад байшин руу очсон. *** тэр байшингийн хаалганы дээд талын цонхыг онгойлгох гээд чадахгүй байхад нь *** би онгойлгоё гээд онгойлгоод орсон. ...Байшин руу ороод хоёр давхрын өрөөнүүдээр явж байгаад зурагтыг нь *** авсан. Цаашаа явж байгаад мөнгөн аяганууд олоод дэрний уутанд *** хийсэн. Мөн хэт хутганы мөнгөн гинж, хэт хутганы хэт авсан байсан. Тэр байшингаас орсон цонхоороо гараад зурагтыг нь бариад хашааны хаалгаар давуулж байхад арын айлын байшингийн гадаах гэрэл асахаар нь зурагтыг нь хашааны гадаа үүдэнд нь налуулж тавьж орхичхоод машиндаа суугаад явсан. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 7 дахь тал),

24.15 Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: Би тогтоолтой уншиж танилцлаа. Яллагдагчаар татаж мэдүүлэг авч байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал),

-*** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн: Чингэлтэй дүүргийн Шадивланд байх 3 давхар хувийн байшингаас хэт хутга, 11 ширхэг мөнгөн аяга хулгайлах үед хамт явж байсан. Уг айл руу ***, *** бид гурав орсон. Хоёр давхар бор байшингаас 42 инчийн зурагт хулгайлахад *** машинаараа ирж авсан. 11 ширхэг мөнгөн аяганаас 4 бил үү 5 ширхгийг хороололд байх ломбардад байгаа, хэлж хураалгасан. Урт цагаан дээр нэгийг нь зараад авсан хүнийг нь зааж өгсөн. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 39, 130 дахь тал),

 

Хорин тав. ***, ***, *** нар нь бүлэглэн иргэн *** эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

25.1 2018 оны 08 дугаар сарын 14-ний гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл, *** гаргасан гомдол (17 дугаар хавтаст хэргийн 17-18 дахь тал),

25.2 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (17 дугаар хавтаст хэргийн 19-24 дэх тал),

25.3 *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 14-ний 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгай тоотод суух зуслангийн байшиндаа ирэхэд вакум цонх онгорхой, эд зүйлс эмх замбараагүй болсон, 32 инчийн Могул брэндийн зурагт алга болсон байсан. Улаан хүрээтэй хар өнгийн зурагт байсан. гэх мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал),

25.4 Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: 2018 оны 08-р сарын 13-ны 18 цаг 30 минутын үед би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зуслангийн задгай тоотод байрлах зуслангийн байшиндаа ирж хоносон. Өчигдөр ирээд би өөрийнхөө гэрийг болон хажуу айлуудаа шалгаж харахад хаалга, цонх нь онгойсон зүйл харагдаагүй. Тэгээд би унтаж амраад өнөөдөр 10 цагийн үед босоод хажуу айлынхаа байшин руу харахад хажуу айлын маань вакум цонх нь онгорхой байхаар нь гайхаад очоод харахад хажуу айлын маань цонх нь онгойсон хаалга нь цоожтой байхаар нь хулгай орсон байна гэж бодоод гэрийнх нь эзэн рүү утсаар ярьж хэлсэн. гэх мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал),

25.5 Гэрч Э.Уу***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр миний ажиллуулдаг Баянгол дүүргийн 60 дугаар байранд байх Лего нэртэй ломбардад Галхүү овогтой *** гэдэг хүн 7 хоногийн хугацаатай 32 инч Могул зурагтыг 100,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Уг зурагтыг барьцаанд авчихсан байж байхад 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Цагдаагийн байгууллагаас ирж хурааж авсан. Өнөөдөр цагдаагийн байгууллагаас ломбардад учирсан хохирлоо барагдуулж авсан. гэх мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал),

25.6 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Лего ломбардаас 32 инчийн дэлгэцтэй Могул бичиглэлтэй ажиллагаа хэвийн зурагт удирдлагын хамт хураан авсан тэмдэглэл (17 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал), 32 инчийн улаан хүрэн өнгийн гадаргуутай Могул нэртэй зурагтыг хохирогч *** нөхөр ***д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 235 дахь тал), Лего ломбардын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ баримт (17 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал),

25.7 ***ий эх Б.Даваахүүгээс 106,000 төгрөг хүлээн авсан тэмдэглэл (17 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал), Э.Уу***т 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 106,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (17 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал),

25.8  “Дамно” ХХК-ний ЧД-1-18-528 дугаартай 2018 оны 08 дугаар сарын 17-ны хөрөнгийн үнэлгээнд Могул брэндийн 32 инчийн зурагтын үнийг 192,000 төгрөгөөр тогтоосон тайлан (17 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал),

25.9 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №06/550 дугаартай:

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зуслангийн задгай тоотод хулгай орсон хэрэгт 7 ширхэг гарын мөр шинжилгээнд.

Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцэх 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын  мөр нь папилон санд MN0000СБД01704, MN0000ЧД01249 дугааруудаар бүртгэгдсэн Энхбаяр овогтой ***ын баруун гарын ядам хурууны хээний дардастай, 5 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд MN000210001449 дугаараар бүртгэгдсэн Галхүү овогтой ***ий зүүн гарын ядам хурууны хээний дардастай тохирч байна. гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  (17 дугаар хавтаст хэргийн 40-44 дэх тал),

25.10 Яллагдагч *** мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 43-54, 133-135 дахь тал),

25.11 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: 2018 оны 08 сард өдрийг нь тодорхой санахгүй байна ***, ***, *** нарын хамтаар явж байгаад Шадивлан зуслан руу очсон. Байшингаас ***, *** хоёр улаан өнгийн зурагт барьчихсан гарч ирсэн. ...Зурагтыг авч яваад 3, 4 хорооллын Лего нэртэй ломбардад барьцаанд миний нэрээр тавьсан. гэх мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал),

      25.12 Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: Салхитын автобусны буудал дээр зогсож байхдаа ***, *** хоёртой тааралдсан. Бид гурав Салхитад байдаг ***ын гэр рүү очоод хоол идчихээд байж байхад *** би бид хоёрт хань болоод зуслан руу явчхаад ирээч, чи зүгээр холоос хараад зогсож бай гэж хэлсэн. Ойн жим амралтын газрын наад талын байшин руу очсон. Хашаандаа зэрэгцээ хоёр байшин байсан. Би машин зам дээр хараад зогсож байсан. Тэр хоёр байшин руу орсон. Би зам дээр байж байхад тэр хоёр такситай ирсэн. Намайг суух үед арын суудал дээр нь 32 инчийн зурагт тавьчихсан байсан. гэх мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 54 дэх  тал), (18 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал),

25.13 Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: 2018 оны 08 сарын дундуур Чингэлтэй дүүргийн зуслан руу явсан. Зусланд байсан улаан тоосгон, улаан өнгийн дээвэртэй, мансардтай хоёр байшингийн зүүн талын байшин руу *** бид хоёр очсон. Нэг давхрын вакум цонхны салхивчийг нь түлхэж онгойлгоод орсон. *** бид хоёр байшингаас 32 инчийн Могул нэртэй, улаан өнгийн зурагт, 2 шил виски, 2 шил архи авсан. Бид гурав хулгайлсан зурагтаа аваад 3 дугаар хороололд байх Лего нэртэй ломбардад 100,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. гэх мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 55 дахь  тал),

 

Хорин зургаа. ***, *** нар нь бүлэглэн иргэн *** эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

26.1 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал),

26.2 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино задгайд байх зуслангийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (16 дугаар хавтаст хэргийн 84-89 дэх тал),

26.3 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 103-104 дэх  тал),

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дахин өгсөн: Хэрэг болох үед би гэртээ ганцаараа очиж үзсэн. Тухайн үедээ зурагт хөрөө алдагдсан байсан гэж анзаарсан боловч хүүхдүүд ирээд шалгаж үзэхэд нэмж зүйлс алга болсон байсан. Англи улсаас авчирсан 42 инчийн Сони ЛСД зурагт байсан. Цахилгаан хөрөө нь өнгөрсөн өвөл авсан. Хоёр ширхэг майхан хураагаад уутанд хийчихсэн байсан, нэг нь дундаа тасалгаатай Shannon брэндийн, нөгөөх нь 4 хүний зориулалттай Vango брэндийн майхан байгаа. Мөн манай гэрээс мэргэжлийн гэдэг нэртэй урт нарийн хар иштэй хол тусдаг гар чийдэн, цагаан өнгийн арзгардуу даавуун материалтай гоо сайхны цүнхтэй гоо сайхны бүтээгдэхүүн, тэр цүнхэнд фудер, крем, гарын тос, хумсны багажын ком зэрэг зүйлсүүд байсан шиг санагдаж байна. Би зурагтаа 1,100,000 төгрөгөөр, цахилгаан хөрөөгөө 150,000 төгрөгөөр, майхнаа 500,000 төгрөгөөр, Vango брэндийн майхнаа 300,000 төгрөгөөр, фудер 30,000 төгрөгөөр, кремийг 30,000 төгрөгөөр, гарын тосыг 8100 төгрөгөөр, цүнхийг 30,000 төгрөгөөр, хумсны комыг 10,000 төгрөгөөр, варень 10,000 төгрөгөөр, шоколадны крем 12,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал),

26.4 Гэрч Ч.Бодьхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эмээгийн өргөмөл хүү *** залгаад таксинд явах уу, салхитад хүрээд ир гэсэн. ...Бүдүүнээгийн гэрээс *** хоёр эрэгтэй хүүхдийн хамт гарч ирсэн. Гарч ирэхдээ 42 инчийн зурагт, цахилгаан хөрөө бариад гараад ирсэн. Тэд нарыг суулгаад Дамбад *** төвийн гадаа очиход та бичиг баримтаараа энэ хөрөөг барьцаанд тавиад өгөөч гэсэн. Өөрийнхөө бичиг баримтаар 60,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Ломбардаас гараад мөнгийг нь найзад нь өгсөн. Би *** төвд улаан өнгийн цахилгаан хөрөө, Дарь эхийн ломбардад 42 инчийн зурагтыг барьцаанд тавьж өгсөн. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 108 дахь тал),

26.5 Иргэний нэхэмжлэгч Ж.Батцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний ажиллуулдаг Заан барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлэх газарт Сони маркийн 40 инчийн зурагтыг Чулуунбаатарын Бодьхүү гэдэг хүн 300,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр цагдаагаас хүн ирж хурааж авсан. Нийт 324,000 төгрөг нэхэмжилнэ. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 106 дахь тал),

26.6 Сони зурагтыг 500,000 төгрөгөөр, хөрөөг 70,000 төгрөгөөр, майхан 300,000 төгрөгөөр, майхан 250,000 төгрөгөөр, гар чийдэн 30,000 төгрөгөөр, цүнхийг 20,000 төгрөгөөр, фудер 15,000 төгрөгөөр, крем 15,000 төгрөгөөр, гарын тос 2000 төгрөг, хумсны ком 5000 төгрөгөөр, варень 16,000 төгрөгөөр, шоколадны крем 12,000 төгрөгөөр, нийт 1,231,000 төгрөгөөр тогтоосон эд зүйлийн үнэлгээ (16 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал),

26.7 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.***аас Yango бичиглэлтэй майхан 1 ширхэг, Shannon бичиглэлтэй майхан 1 ширхэг зэргийг хураан авсан тэмдэглэл, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дээрх хураан авсан эд зүйлийг хохирогч З.***д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 93-94 дэх тал),

26.8 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ж.Батцэрэнгээс 42 инчийн Сони маркийн зурагтыг хураан авч, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 42 инчийн ЛСД зурагтыг хохирогч *** хүргэн Н.***д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 96-97 дахь тал),

26.9 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *** ломбард, Б.Баасанжаваас Хятад ханз бүхий бичиглэлтэй, улаан өнгийн бариултай хөрөөг хураан авсан тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал), 2018 оны 11 сарын 24-ны өдрийн тэмдэглэлд цахилгаан хөрөөг хохирогч *** хүргэн Н.***д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 225 дахь тал),

26.10 Баялаг өрнөх барьцаат зээлийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ, уг гэрээнд Сони маркийн 42 инчийн зурагтыг барьцаалсан тухай тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал), *** ХХК-ийн барьцаат үйлчилгээний тасалбар гэсэн баримт (16 дугаар хавтаст хэргийн 100 дахь тал),

26.11 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06/568 дугаартай дүгнэлтэд:

Хохирогч *** байшингаас эд зүйлс алдагдсан хэрэгт гарын 8 ширхэг мөр. Дүгнэлт: шинжилгээнд тэнцэж буй 4 дугаартай гарын мөрийн папилон санд 2018-377-ЧД гэж дугаарлан кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд санд MN005210011613 дугаараар бүртгэгдсэн сэжигтэн *** овогтой *** зүүн гарын чигчий хурууны дардастай тохирч байна. гэсэн хэсэг, гэрэл зураг (16 дугаар хавтаст хэргийн 112-115 дахь тал),

26.12 Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр өгсөн:

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд, хоёр давхар улаан хүрэн дээвэртэй, шар өнгийн байшинтай айлд ***, ***ын хамт орж хулгай хийсэн. *** вакум цонхны салхивчийн шилийг төмрөөр хөшиж нээгээд дотогш орсон. *** бид хоёр гадаа нь хүн харж байсан. Би ***эр татуулаад хоёр давхрын дотогш орсон. *** бид хоёр байшингаас 42 инчийн Сони хар өнгийн зурагт, шар өнгийн цахилгаан хөрөө, 2 ширхэг цэнхэр өнгийн ууттай майхан аваад байшингийн 2 давхрын цонхоор доош шидэж *** доороос татаж авсан. Бид гурав авсан эд зүйлсээ тухайн өдрөө Дарь эхэд байх барьцаалан зээлдүүлэх газарт зурагтыг 300,000 төгрөгөөр, хөрөөг нь *** гэх нэртэй Дамбад байх барьцаалан зээлдүүлэх газар 60,000 төгрөгөөр барьцаалсан. 2 ширхэг майхан нь ***ын гэрт байхад цагдаа нар очин хурааж авсан. Хэргийн газрын үзлэг дээр тусгагдсан гэрэл зургууд нь ***, *** бид гурвын орж хулгай хийсэн байшин мөн байна. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 164-165, 16 дугаар хавтаст хэргийн 121-122 дахь тал),

***ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын Зуслангийн задгай тоотод /***/ буюу дээрх айлд орж эд зүйл хулгайлах үед *** бид хоёр хоёулаа орсон, өөр хүн ороогүй. *** хамт явсан ч хулгай хийх ярианд оролцоогүй машины арын суудлын хэсэгт унтаж байсан. Машин нь *** гэх зүс таних залуугийн Тоёота Фит маркийн авто машин байсан. ***т *** бид хоёр таньдаг айлдаа орж юм аваад ирнэ, удахгүй гэж хэлээд гудамжны үзүүрт хүлээлгэж байгаад орж эд зүйл хулгайлсан. Бид хоёрыг хулгай хийснийг мэдээгүй. *** гэх залуутай Хос***р дамжуулан танилцсан. Хулгайлсан эд зүйлээ ломбардад тавьж мөнгийг нь үрж дуусгасан. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 141-142 дахь тал),

26.13 Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр өгсөн: Зуслан руу очоод ..байшин руу ороод нэг давхар руу нь шатаар буугаад бор өнгийн ширээн дээр байсан 40 инчийн Сони зурагтыг салгаж авсан. Нэг давхрын буланд байсан улаан өнгийн мод хөрөөддөг хөрөө авсан, хоёр давхраас нь ууттай хоёр майхан авсан. Байшингаас *** түрүүлж гараад *** бид хоёр авсан эд зүйлээ дамжуулаад буулгаж өгсөн. Эд зүйлээ аваад хүлээж байсан такси дээрээ очсон. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 162-163, 16 дугаар хавтаст хэргийн 119-120 дахь тал),

Яллагдагчаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: Тэр байшин руу орж хулгай хийх үед *** бид хоёр литрийн орсон. *** хамт байсан ч таксины жолооч гэх *** гэх залуугийн машины арын суудал дээр унтаж байсан мэдээгүй. Таксины жолооч ***т *** бид хоёр хулгай хийх талаараа хэлээгүй учраас тэр залуу мэдээгүй машинтайгаа гудмын үзүүрт хүлээж байсан. *** бид хоёр таньдаг ах дээрээ орж эд зүйл аваад ирье гэж ороод хулгайлсан эд зүйлээ машиных нь багажид хийгээд Дарь-Эхэд байх нэрийг санахгүй байна нэг ломбардад тавьж мөнгийг нь хоёулаа үрж дуусгасан. Цагдаагийн байгууллагад баригдсаныхаа дараа эд зүйлийг бүгдийг нь хүлээлгэж өгсөн. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 130, 145-146 дахь тал),

 

Хорин долоо. ***, ***, *** нар нь бүлэглэн, Тоёота виста маркийн 10-98 УБВ улсын дугаартай машин механизмыг ашиглаж,   “Оргилуун Ундрах” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хохирогч *** эд хөрөнгийг хулгайлсан  хэргийн баримтууд:

      27.1 Хэргийн газарт буюу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 17-408 тоотод 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 6 дугаар хавтаст хэргийн 83-88-р хуудас),

      27.2.Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн:

      2018 оны 07 сарын 09-ны өдөр 09 цагийн үед Бэлхийн 17-408 тоотод байрлах Оргилуун Ундрах дэлгүүр дээрээ ирэхэд манай дэлгүүрийн жижиг өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд дэлгүүртээ орсон чинь архи өрдөг лангууны голын архи, тамхи лангууны гол хэсгийн тамхи, alpen gold нэртэй шоколад, хөргөгчийн доор байсан ундаанууд байхгүй байсан. Мөнгө хийдэг савны хайрцгаа үзсэн чинь хориод мянган төгрөг байхгүй байсан. Жижиг өрөө лүү ортол сандал шуудайтай будааны будааг нь асгаад шуудайг нь авсан байсан. Болор 0.75 литрийн архи 2 ширхэг, Улаанбаатар 0.75 литрийн архи 2 ширхэг, Улаанбаатар 0.5 литрийн архи 2 ширхэг, Улаанбаатар 0.33 литрийн архи 2 ширхэг, Хар чингис 0.75 литрийн архи 2 ширхэг, Хар чингис 0.33 литрийн архи 2 ширхэг, Соёрхол 0.5 литрийн архи 2 ширхэг, Соёрхол 0.33 литрийн архи 2 ширхэг, Parliament нэртэй тамхи 10 ширхэг, Mid-seven нэртэй тамхи 8 ширхэг, Red-vest нэртэй тамхи 6 ширхэг, Change esse нэртэй тамхи 6 ширхэг, LD нэртэй тамхи 6 ширхэг, Түмний ундаа 3 ширхэг, Alpen gold нэртэй шоколад 8 ширхэг, бэлэн мөнгө хорь орчим мянган төгрөг алдагдсан. Нийт алдагдсан архи, тамхи, ундаа, шоколад, бэлэн мөнгөө 500,000 төгрөгөөр үнэлж байна. Дэлгүүрээ хамгийн сүүлд 2018 оны 07 дугаар сарын 07-ны манай эгч Орхон 19 цаг 30 минутын үед хаагаад явсан. гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 91-92 дахь тал),

      -хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: Надад учирсан хохирлоос буцаан төлүүлж авсан зүйлгүй байхгүй, хохирлоо барагдуулмаар байна, гомдолтой байна. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал),                                                                                                                                                                             

      27.3 Дамно ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №СБ2-18-434 дугаартай  үнэлгээнд: Улаанбаатар 0.75 литрийн архи 29,580 төгрөг, Улаанбаатар 0.5 литрийн архи 20,680 төгрөг, Улаанбаатар 0.33 литрийн архи 13,800 төгрөг, Хар чингис 0.75 литрийн архи 34,200 төгрөг, Хар чингис 0.5 литрийн архи 25,980 төгрөг, Хар чингис 0.33 литрийн архи 17,800 төгрөг, Соёрхол 0.5 литрийн архи 26,220 төгрөг, Соёрхол 0.33 литрийн архи 17,800 төгрөг, Parliament нэртэй тамхи 38,000 төгрөг, Mid-seven нэртэй тамхи 28,000 төгрөг, Red-vest нэртэй тамхи 16,800 төгрөг, Change esse нэртэй тамхи 21600 төгрөг, LD нэртэй тамхи 13,200 төгрөг, Түмний ундаа 8,700 төгрөг, Alpen gold нэртэй шоколад 9,600 төгрөг, нийт 321,960 төгрөгөөр тогтоосон тайлан (6 дугаар хавтаст хэргийн 106-107 дахь тал),

      27.4 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: Би 2018 оны 07 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад найз ***, ***, *** нарын хамт ...байж байгаад анх санааг *** Дарь эхэд гудамжинд байдаг дэлгүүрийг ухъя гэж хэлсэн. Би болон ***, *** зөвшөөрсөн. 24 цаг өнгөрч байхад ***ын 10-98 УБВ улсын дугаартай Тоёота Виста машинтай нь ***, *** бид дөрөв  дэлгүүрийн цаана байдаг худгийн ар талд машиныг нь нууж байрлуулаад дөрвүүлээ дэлгүүр дээр очсон. Дэлгүүрийн цонхыг *** онгойлгоод дөрвүүлээ уг цонхоор дотогш орсон. Дотор нь ороод архи, тамхи, шоколад зэрэг эд зүйлс хулгайлсан. Дэлгүүрээс гараад шууд машинтай нь Хэнтий аймаг руу явсан. *** санааг гаргасан. Өөрөө тэр хавьд амьдардаг болохоор уг дэлгүүрийг сайн мэддэг байсан. Ямар нэгэн багаж зэвсэг болон гартаа бээлий өмсөөгүй. Харин ***ын машинтай явж байсан. Би бол архи, тамхи, шоколад зэрэг хулгайлсан. гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 120-121 дэх тал),

      27.5 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 30-279 тоот гэртээ байхад ***, ***, *** нар ирсэн. Тухайн үед Хэнтий аймаг руу явах санаатай байсан боловч дундаа байгаа мөнгөөрөө хоол авч идээд мөнгөгүй болчхоод яах талаараа ярилцахад *** “танай ойролцоо дэлгүүр байна лээ орж хулгай хийе” гэсэн санааг гаргасан, бүгдээрээ дэмжсэн. Шөнө 02 цагийн үед бид ***ын машинтай уг дэлгүүрийн цаана худаг дээр очиж машинаа үлдээсэн. Дэлгүүр лүү цонхоор нь түрүүлж *** орсон, араас нь ***, ***, *** нар орсон. Би дэлгүүрийн гадаа тэд нарын гаргаж ирсэн хулгайн эд зүйлүүдийг авч газарт буулгаж байсан. Удалгүй нөгөө хэд гарч ирээд бид Хэнтий аймаг руу явсан. Хулгай хийх санааг *** гаргасан. Дэлгүүрээс архи, тамхи, чихэр зэрэг эд зүйл хулгайлсан. Би тухайн үедээ дээгүүрээ саарал өнгийн куртиктэй, доогуураа хөх өнгийн жинсэн өмдтэй хөх өнгийн кеттэй байсан. 10-98 УБВ улсын дугаартай машин нь ***ын машин байгаа юм. гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 115-117 дахь тал),

- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: 2018 оны 7 дугаар сарын эхээр санагдаж байна. ***, *** нартай хамтдаа манай гэрт байх үедээ манай гэрийн ойролцоо байх дэлгүүр рүү орж хулгай хийхээр болж ***ын машиныг би унаад дэлгүүрийн урд *** *** нарыг буулгаж машиныг нь худгийн ард тавиад буцаж ирэх үед *** *** хоёр дэлгүүрийн хажуу талын цонхоор орсон байсан, шуудайнд архи хийсэн цонхоор өгөхөөр нь түүнийг нь аваад доош нь газар тавиад ус ундаа зэргийг нь бариад машинд аваачиж тавьсан араас *** шуудайтай архиа үүрээд *** хайрцагт тамхи болон шоколад хийсэн ирж, бид нар машинтайгаа хөдөлж тэр шөнөө Хэнтий аймаг руу явсан...” гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),

      27.6 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:Тогтоолтой танилцсан. Зүйл ангийг зөвшөөрч байна. гэх  мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 161-162 дахь тал),

      27.7 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ***, *** нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 93-100 дах тал),

 

      Хорин найм. ***, *** нар бүлэглэн иргэн ***ийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

      28.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,  иргэн ***ийн гаргасан гомдол (13 дугаар хавтаст хэргийн 183-184 дэх тал),

      28.2 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (13 дугаар хавтаст хэргийн 185-188 дахь тал),

      28.3 Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: Манай гэрт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 72-656 тоотод 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хулгай орж гэрт байсан “Sony’ брэндийн 42 инчийн хар өнгийн ЛСД зурагт алдагдсан байсан. Би зурагтаа 2013 онд Элба төвөөс 850,000 төгрөгөөр авч байсан. Одоо би зурагтаа 500,000 төгрөгөөр үнэлнэ. гэх мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 193 дахь тал),

      -хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн: Алдсан зурагтыг хохирлыг барагдуулж аваагүй байгаа. Манайд орсон хулгайчийг нэг сар гарангийн дараа цагдаа дагуулж ирээд явсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. Шүүх хуралд оролцохгүй. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал),

      -хохирогчоор 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дахин өгсөн: Хохирол буцаан төлөгдсөн зүйл байхгүй, гомдолтой байна. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 122 дахь тал),

      28.4 Дамно ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №СБ2-18-582 дугаар хөрөнгийн үнэлгээнд Sony брэндийн 42 инчийн зурагтын үнийг 299,960 төгрөгөөр тогтоосон тайлан (13 дугаар хавтаст хэргийн 197-198 дахь тал),

      28.5. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ах ***тэй явж байгаад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 73-655 тоотын монгол гэрийн цоожийг эвдэж 42 инчийн зурагтыг нь хулгайлсан. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 126-127 дахь тал),

      28.6 Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ***ийн 42 инчийн Sharp зурагтыг хулгайлсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 177-178 дахь тал),

      Яллагдагчаар 2019 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ***ын хамт явж байгаад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 73-655 тоотын монгол гэрийн цоожийг эвдэж 42 инчийн зурагтыг нь хулгайлсан. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 133-135 дахь тал),

 

      Хорин ес. ***, *** нар нь бүлэглэн иргэн Ч.***ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

      29.1 Иргэн Ч.***ын гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Ч.***ын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн гаргасан гомдол (15 дугаар хавтаст хэргийн 10-11 дэх тал),

      29.2 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын задгай тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 дугаар хавтаст хэргийн 12-15 дахь тал),

      29.3 Хохирогч Ч.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 06-нд гэртээ ирэхэд цоожтой хаалга маань онгойлгоод хулгайч орсон байдалтай байсан. Манай хоёр хүүхдийн нийт гурван пүүз алдагдсан байна. 2017 оны 11 дүгээр сард улбар шар өнгийн Hypercurs пүүзийг хорооллын 10000 нэрийн дэлгүүрээс 200,000 төгрөгөөр авч байсан. 2018 оны 06 дугаар сард таньдаг хүнээсээ 150,000 төгрөгөөр цагаан улаан өнгийн Jordan гурван пүүз, 2018 оны 06 дугаар сард Sunday дэлгүүрээс цагаан өнгийн Superstar пүүз худалдаж авч байсан. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 17-18 дахь тал),

      2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: Хохирлоос буцааж өгсөн зүйл байхгүй. шүүх хуралд оролцохгүй. Гомдолтой байна, учирсан хохирлоо барагдуулмаар байна. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал),

      29.4 Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: ...Намайг хөдөө явахаас өмнө *** надад Жордон пүүз өгсөн. Өөрөө шар өнгийн пүүз өмсчихсөн байсан. Тэр пүүзээ хулгай хийсэн гэж надад хэлсэн. Би хөдөө явахдаа тэр пүүзийг нь өмсөж явчхаад хөдөөгөөс ирснийхээ дараа шатаачихсан юм. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал),

 

      29.5 Дамно ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №ЧД2-18-620 дугаартай хөрөнгийн үнэлгээнд: Nike Hipercurs пүүзийг 108,000 төгрөгөөр, Jordan гурван пүүзийг 108,000 төгрөгөөр, Superstar пүүзийг 72,000 төгрөгөөр, нийт 288,000 төгрөгөөр тогтоосон тайлан. (15 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь тал),

      29.6 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн: 2018 оны 08 сард байх сайн санахгүй байна. ***өө ах бид хоёр хулгай хийх айл хайгаад доод салхитаас хойшоо гол дагаад алхаж байхад цоожтой монгол гэр харагдсан. Тэр айл хашаагүй байхаар нь хаалганы цоожийг нь гэрийнх нь гадаа байсан бахиар хөшөөд онгойлгосон. Гэр рүү нь ороод гутлын тавиур дээрээс нь шар өнгийн пүүз, эрээн өнгийн пүүз байхаар нь аваад гарсан. Өөр авчихаар зүйл байгаагүй. Тэр айлаас хоёр пүүзийг авч яваад ***ын гэрт очсон. ***ад эрээн өнгийн пүүзийг нь өгөөд шар пүүзийг нь өмсөж байгаад хаясан. Нөгөө пүүз нь ***ад байгаа. ***өө ахад өгөхөд ***ад өгчихсөн. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал),

      яллагдагчаар ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: Өөрийн хэргийн талаар өмнө мэдүүлэг өгсөн. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал),

      29.7 Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн: 2018 оны 07 сарын сүүлээр юм уу 08 сарын эхээр байх ***ын гэрт байж байгаад *** ирээд хойшоо хамт явчихъя гээд гуйгаад байсан. ***ын гэрээс гараад алхаад явж байхад голын хажуу талаар явж байгаад энэ айлын гэр рүү *** очиж үзээд цоожтой байна гэж хэлсэн. Тэгээд надад төмөр хэрэгтэй байна гэж байгаад төмрөөр цоожийг нь эвдэлж онгойлгосон. Энэ үед харанхуй болсон байсан. Гэр рүү ороод эд зүйлсийг нь үзээд авдрыг нь уудлаад байсан. Би дэргэд нь асаагуурын гэрэл бариад зогсож байсан. Тэр айлаас авчих юм байхгүй болохоор нь гарах гэж байгаад гэрийнх нь гутлын тавиур дээр 3 ширхэг пүүз байхаар нь авсан. Тэр айлаас цагаан, шар, цагаан эрээн пүүз авсан. *** хэлэхдээ нэгийг нь *** ахад, нэгийг нь эхнэрт нь, нөгөөг нь өөрөө авна гэж хэлсэн. Бид хоёр 3 хос пүүз аваад буцаад явсан. Явж байхдаа пүүзийг нь би барьж явж байгаад ***ыг өөрөө бариад яв гэхэд цагаан өнгийн пүүзийг нь гол руу шидчихсэн. Нөгөө хоёрыг нь бариад явсан. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал),

      яллагдагчаар ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: Өөрийн хэргийн талаар өмнө мэдүүлэг өгсөн байгаа. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал),

     

      Гуч. ***, *** нар нь бүлэглэн иргэн ***ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

30.1 Иргэн ***ын гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл, ***ын гаргасан гомдол (15 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь  тал),

30.2 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн задгай тоотод байрлах байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 дугаар хавтаст хэргийн 37-41 дэх тал),

30.3 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: Миний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн задгайд байрлах байшинд 2018 оны 07 дугаар сарын 25-аас 27-ны хооронд вакум цонхыг түлхэн хулгайч орж эд зүйл алдагдсан байсан. Тухайн үедээ манайх эзгүй байсан учраас цагдаагийн байгууллагад бүртгүүлж чадаагүй. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр над руу цагдаагаас залгаад танай гэрээс хулгай хийсэн хулгайчийг барьсан гэж ярьсны дагуу би өнөөдөр цагдаагийн байгууллагад бүртгүүлж байна. BSB брэндийн 32 инчийн LCD зурагт алдагдсан. 2015 онд 399,000 төгрөгөөр авч байсан. гэх мэдүүлэг  (15 дугаар хавтаст хэргийн 45-47 дахь тал),

 

30.4 Дамно ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №ЧД2-18-651 дугаартай хөрөнгийн үнэлгээнд BSB брэндийн 32 инчийн ЛСД зурагтын үнийг 263,940 төгрөгөөр тогтоосон тайлан. (15 дугаар хавтаст хэргийн 56-57 дахь тал),

30.5 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн: 2018 оны 08 сарын эхээр, *** бид хоёр хулгай хийх зорилгоор гол дагаад алхаж явж байгаад эзэнгүй байшин байхаар нь цонхоор нь орж 32 инчийн BSB маркийн зурагт авч, 100.000 төгрөгөөр ***ий нэрээр тавьсан. *** бид хоёр гэр лүү ороход засвар хийж байгаа байшин байсан. ***тэй хамт хулгай хийсэн. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 48-49 дэх тал),

-яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би ***ий хамт уг байшин руу орж 32 инчийн зурагт хулгайлж аваад, Сансарт Андууд нэртэй ломбардад 100,000 төгрөгөөр тавьсан, уг мөнгөөрөө бааранд ороод дууссан. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 126-128 дахь тал),

30.6 Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн: 2018 оны 07 сарын сүүлээр *** бид хоёр хамт явж байгаад Монгол гэрээс 3 ширхэг пүүз хулгайлсан. Энэ байшин тэр монгол гэрийн хажуу талд байдаг байшин байна. Монгол гэрээс пүүз хулгайлсан өдөр энэ байшин руу орсон. Энэ байшингийн нэг давхрын вакум цонхыг нь *** онгойлгосон. Онгойлгоод ороход засвар хийж байгаа байшин байсан. Бид хоёр дотор нь явж байгаад дотроос нь 32 инчийн зурагт байхаар нь авсан. Энэ айлаас авсан зурагт хажуу монгол гэрээс нь авсан пүүзээ авч яваад пүүзийг нь ***ын гэрт үлдээчхээд зурагтыг нь аваад явсан. Зурагтыг нь авч яваад Сансар руу явсан. Сансарт очоод яг ямар ломбардад барьцаанд тавьснаа санахгүй байна. Миний нэрээр барьцаанд тавьсан шиг санаж байна. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал),

      -Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: Прокурорын гаргасан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал), (18 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал),

 

      Гучин нэг. ***, *** нар нь бүлэглэн иргэн *** эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

31.1 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 135 дахь тал),

31.2 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 10-189 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (16 дугаар хавтаст хэргийн 136-139 дэх тал),

31.3 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 22 цагийн орчим гэрээрээ орж хувцсаа солиод Тэрэлж яваад өнөөдөр орой 02 цагийн үед гэртээ ирэхэд хашааны том жижиг хаалга онгорхой, байшингийн цонх онгорхой байсан. Гэрээс цүнхэнд байсан 500,000 төгрөг байхгүй байсан. Зурагт алга байна гэсэн чинь гэрээс гаргаад тавьчихсан байсан. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 142 дахь тал),

31.4 Дамно ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ЧД2-18-649 дугаар хөрөнгийн үнэлгээнд 32 инчийн LG брэндийн зурагтын үнийг 287,940 төгрөгөөр тогтоосон тайлан (16 дугаар хавтаст хэргийн 154-155 дахь тал),

31.5 ***ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: 2018 оны 07 сарын 27-ны өдөр 20 цагийн үед ***ын гэрт байж байхад *** ирсэн. Ирчхээд энд нэг эзэнгүй байшин байна, хамт оччихоод ирээч гэж хэлсэн. Бид хоёр хамт хойшоо далан дагаад явж байхад энд эзэнгүй айл байгаа гээд явж байгаад хаалга нь онгорхой эзэнгүй байшин руу очоод цонхыг нь *** өшиглөөд онгойлгосон. Байшин руу бид хоёр орсон. Байшингийн баруун талд нь байсан зурагтыг нь аваад гарсан. Би зурагтаас өөр зүйл аваагүй, *** цаана юм уудалж үзээд байсан. Бид хоёр зурагтыг нь гаргаад байшингийн зүүн талд нь тавьчихад зам руу гарч такси барихаар явсан. Зам руу явж байхад бороо ширүүн орсон. *** бороо орсон чинь одоо зурагт нь шатчихсан хаячихъя гэж хэлсэн. Тэгээд тэр зурагтаа авалгүй ***ын гэр рүү орсон. Тэр айлаас би мөнгө аваагүй. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 151 дэх тал), 

31.6 ***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,  салхитад танил ах ***ынд байж байгаад найз ***ий хамт хулгай хийх талаар ярилцаж байгаад тэдний гэрээс гараад явсан. 20 цагийн орчим салхитын гудамжаар явж байгаад хашааны хаалга нь онгорхой байх айлын хашаа руу дотогш явж ороод улаан өнгийн тоосгон байшинтай айлын вакум цонхыг би өшиглөж онгойлгосон. Дотогшоо ***ий хамт ороод тавиур дээр байсан хар өнгийн 32 инчийн зурагтыг аваад гараад хашаан дотор нь тавиад *** бид хоёр төв зам дээрээс такси барихаар явж байхад бороо ихээр ороод байхаар нь нөгөө авсан зурагтыг гадаа ил тавьсан юм чинь одоо шатсан байх хая хая гээд бид ярилцаж байгаад явсан. Бэлэн мөнгө аваагүй. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал),

      Яллагдагчаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байх 20 цагийн үед ***ын гэрт очоод ***өө ах бид хоёр хулгай хийх талаар ярилцаад ***ын гэрээс гараад далан дагаад явж байхад далангийн хажуу талын байшин эзэнгүй харагдсан. Би ийшээ орох уу гэхэд тэгье гэж хэлсэн. Хашааны хаалга нь нээлттэй байсан. Тухайн үед харанхуй болж байсан. Байшин руу нь очоод хаалганы хажуу талын цонхыг нь би хөлөөрөө жийж байгаад онгойлгоод орсон. Тэр айлын зурагтын тавиур дээрээс зурагтыг нь аваад байшингийн ард нь тавьсан. Тэр айлаас өөр зүйл аваагүй. Зурагтыг нь хашаанд нь үлдээгээд такси бариад буцаад ирье гэж бодоод зам руу явж байхад бороо хүчтэй орсон. Зурагтыг нь гадаа үлдээсэн учир бороонд нороод шатсан байх гэж бодоод буцаж очилгүй би гэр рүүгээ яваад ***өө ах ***ын гэр рүү явсан. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 152 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал),

 

Гучин хоёр. ***, *** нар нь бүлэглэн иргэн ***ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

32.1 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, иргэн ***ын гаргасан гомдол (16 дугаар хавтаст хэргийн 57-58 дахь тал),

32.2 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн задгай тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (16 дугаар хавтаст хэргийн 59-62 дахь тал),

32.3 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө манай зуслангийн байшингийн нэг давхрын вакум цонхыг хагалж хулгайч орж 32 инчийн “Sony” маркийн зурагтыг удирдлагатай нь хамт хулгайлан авч явсныг хойд талын айл хагарч буй цонхны чимээг сонсоод хулгайчийг цонхоор эд зүйлс хулгайлж байхыг хараад манай дүү рүү ярьж танай ахын зуслангийн байшинд хулгай орж байна гэж хэлсэн байсан. Би тухайн үед Хятад Улсад байсан. Би эхнэр рүүгээ яриад хулгай орсныг мэдсэн. 32 инчийн “Sony” маркийн зурагтыг удирдлагатай нь алдсан. 2013 онд Наран плазагаас 2,500,000 төгрөгөөр авсан, 350,000 төгрөгөөр үнэлж байна. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 65-66 дахь тал),

32.4 Дамно ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №ЧД2-18-615 дугаартай хөрөнгийн үнэлгээнд “Sony” брэндийн 32 инчийн зурагтын үнийг 227,940 төгрөгөөр тогтоосон тайлан (16 дугаар хавтаст хэргийн 68-69 дэх тал),

 

32.5 ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хотын төвд явж байгаад хүүхдийн урлан бүтээх төвийн урд 22 цагийн үед ***тай уулзсан. *** надад манай ах гээд Марк икс машинтай *** гэдэг хүн танилцуулсан. *** бид хоёр уулзсаны дараа *** нь ирсэн. Тэр үед *** би хойшоо ахынхаа хамтаар зуслан явах гэж байна, чи хамт яваад явчхаач гэж хэлсэн. Тэгээд Яргайт зуслангийн замын дэргэдэх байшингийн гадаа очоод зогссон. ...Байшингийн гадаа очоод хүн хараад зогс гэсэн. ...би очоод хөлөөрөө жийгээд шилийг нь хагалсан. Хагархайгаар нь гараа оруулж онгойлгосон. Би байшин руу ороод нэг давхрын хэсгээс нь Sony зурагт авсан. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 70 дахь тал),

-яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: Нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 72 дахь тал),

32.6 ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэрчээр өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *** бид хоёр хүүхдийн урлан бүтээх төвийн урд талын цахим тоглоомын газарт уулзсан. *** хэлэхдээ миний хар тамхины хэргийн шүүх хурал удахгүй боллоо, эмээдээ хэдэн төгрөг үлдээчихмээр байна, зурагт авах хүн байна уу, хоёулаа хулгай хийе гэж хэлсэн. Тэгээд *** ах надад зурагт олоод өг гээд байсан учир та зурагт авах уу гэж хэлэхэд авъя гэсэн. ...32 инчийн зурагт бариад ирсэн. Тэр хоёрыг суулгаад хороолол руу явсан. Би 60,000 төгрөгөөсөө ***д 20,000 төгрөг өгөөд салсан. гэх мэдүүлэг  (16 дугаар хавтаст хэргийн 71 дэх тал),

-яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: Нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал),

32.7 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч ***гийн мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 50-52 дахь тал),

 

Гучин гурав. ***, ***, *** нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор Тоёота виста маркийн 10-98 УБВ улсын дугаартай машин механизмыг ашиглаж иргэн ***гийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

      33.1 Иргэн ***гээс гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (13 дугаар хавтаст хэргийн 227 дахь тал),

      33.2 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн зуслагийн задгай тоотод байрлах зуслангийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (13 дугаар хавтаст хэргийн 228-229 дэх  тал),

      33.3 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: Манай зуслан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтэд байдаг. 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 20 цаг орчимд зуслангийн байшингийн хөрш Номин гэх хүн залгаад танай байшинд хулгай орчихсон байна гэж хэлсэн. Би зуслагийн байшиндаа ирэхэд байшингийн урд талын цонхоор орсон байсан. Манай гэрээс 32 инчийн “Sky Worth” маркийн зурагт алдагдсан байсан. Тухайн зурагтыг 2008 онд 1,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо 500,000 төгрөгөөр үнэлж байна. гэх мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 234-235 дахь тал),

      -2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дахин өгсөн: Зурагтын үнэлгээ бага байна, 2008 онд 2,100,000 төгрөгөөр худалдан авч байсан. Хохирол буцаан төлөгдсөн зүйл байхгүй, гомдолтой байна. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 121 дэх тал),

      33.4 Тэнцвэр Эстимэйт ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын сарын 06-ны өдрийн №378 дугаар хөрөнгийн үнэлгээнд “Sky Worth” 32 инчийн зурагтын үнийг 350,000 төгрөгөөр тогтоосон тайлан (13 дүгээр хавтаст хэргийн 1-3 дахь тал),

      33.5 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнт рүү явж хулгай хийхээр болоод ***ын машинтай явсан. Ар гүнт рүү Чингэлтэй дүүрэг талаасаа давж ороод замынхаа урд талд модны ёроолд байсан зэрэгцээ гурван байшингаас эд зүйл хулгайлсан.   Хамгийн сүүлд нь баруун талын байшингийн зүүн талын цонхны гадна талын хаалтын цоожийг эвдэж дотор байсан вакум цонхыг түлхэж ороод хар өнгийн 32 инчийн зурагт аваад гарсан. Тэндээсээ шууд хотын төв ороод намайг машиндаа унтаж байхад *** зурагтуудаа ломбардад тавьсан гэж байсан. гэх мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 239-241 дэх тал),

      -яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: 1808036521191 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Би өмнөх гэрчийн мэдүүлэгт бүгдийг үнэн зөвөөр ярьсан нь үнэн. гэсэн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 7-8 дахь тал),

      33.6 Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнт рүү явж хулгай хийхээр болоод ***ын машинтай явсан. ...Хамгийн сүүлд нь баруун талын байшингийн зүүн талын цонхны гадна талын хаалтын цоожийг эвдэж дотор байсан вакум цонхыг түлхэж ороод хар өнгийн 32 инчийн зурагт аваад гарсан. Тэндээсээ шууд хотын төв рүү 361-ийн гарам талаараа явсан. Би замдаа машины урд талын суудал дээр унтаж байсан. Намайг унтаж байхад *** хулгайлсан 2 зурагтаа Дамбад байх ломбардад тавьсан гэж байсан. гэх мэдүүлэг мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 242-244 дахь тал),

      яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: 1808036521191 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой өөрөө уншиж танилцлаа. Би өмнөх гэрчийн мэдүүлэгт үнэн зөв ярьсан байгаа. Одоо өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 133-135 дахь тал),

      33.7 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнт рүү явж хулгай хийхээр болоод миний машинтай явсан. Хамгийн сүүлд нь баруун талын байшингийн зүүн талын цонхны гадна талын хаалтын цоожийг эвдэж дотор байсан вакум цонхыг түлхэж ороод хар өнгийн 32 инчийн зурагт аваад гарсан. Тэндээсээ шууд хотын төв рүү 61-ийн гарам талаараа явсан. Хотын төвд ирээд би машин барьж байсан болохоор сэрүүн, нөгөө хоёр унтаж байсан. ...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Дамбадаржаад байх *** төвийн 2 давхарт байрлах ломбардад хар өнгийн 32 инчийн маркийг нь мэдэхгүй зурагт 80,000 төгрөгөөр тавьсан. гэх мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 245-247 дахь тал),

      яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: 1808036521191 дугаартай яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Би өмнөх гэрчийн мэдүүлэгт үнэн зөв ярьсан байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал),

      -яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 143-144 дэх тал),

 

      Гучин дөрөв. ***, ***, *** нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор Тоёота виста маркийн 10-98 УБВ улсын дугаартай машин механизмыг ашиглаж иргэн ***ийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

      34.1 Иргэн ***аас гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал),

      34.2 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтэд байх зуслангийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (14 дүгээр хавтаст хэргийн 37-40 дэх тал),

      34.3 Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: Манай зуслангийн байшин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт хэсэгт байдаг. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зуслангийн байшиндаа ирэхэд 1 давхрын хойд талын цонх хагарчихсан байсан. Манай гэрээс шаргал өнгийн банкин гитар, зүү ороож оёсон 70х70см хэмжээтэй Ногоон Дарь эх бурхан алдагдсан. Гитарыг хэдээр үнэлэхээ мэдэхгүй байна. Зүү ороож оёсон бурхныг 600,000 төгрөгөөр оёулж байсан. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал),

      -2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр дахин өгсөн: Манай алдсан эд зүйлээ буцааж авсан. санал хүсэлт байхгүй. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 120 дахь тал),

      34.4 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч ***ид ар хэсэг бор, урд хэсэг шар өнгөтэй гитар 1 ширхэг, Ногоон Дарь эх бурхныг дүрсэлсэн зүү ороож оёсон даавуун бурхан 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал),

      34.5 Тэнцвэр Эстимейт ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №376 дугаартай үнэлгээнд гитар 150,000 төгрөг, 70х70 см зүү ороож оёсон Ногоон дарь эх бурхан 600,000 төгрөг, нийт 750.000 төгрөг гэж тогтоосон тайлан (14 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал),  

      34.6 Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн: Ар гүнт рүү явж хулгай хийхээр болоод ***ын машинтай явсан. ...Эхлээд зүүн талын байшин руу 1 давхрын цонхоор орсон. Байшинд ороод 1 давхрын х*** байсан жаазтай оёсон бурхны жаазыг нь хагалаад жаазыг нь авсан. 2 давхарт байсан банзан гитарыг нь аваад гарсан. Ломбардад зурагтаа тавиад Бат-Эрдэнийг авах гээд явж байхдаа найз ***ынд очиж айлаас авсан банзан гитараа өгсөн. Бурхан машины арын суудлын дээд хэсэгт байсан. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь тал),

      -яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: 1808036531241 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой өөрөө уншиж танилцсан. Өмнө гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 133-135 дахь тал),

      34.7 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: 1808036531241 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Өмнө гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан байгаа. Нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал),

      -яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Ар гүнтийн даваагаар давж цаад талд нь голдуу байх 3 байшинд ***, *** нарын хамтаар орж гитар хөгжим, Ногоон дарь эх бурхан зэрэг эд зүйлийг хулгайлан авсан. Гитарыг *** нэг найздаа өгнө гэж авсан. Ногоон дарь эх бурхныг *** авсан. *** хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Сони зурагт нь машины ард байсан. *** машины арын суудал дээр унтаж байсан. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137-138 дахь тал),

      34.8 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнт рүү явж хулгай хийхээр болоод миний машинтай явсан. Зэрэгцээ гурван байшингаас эд зүйл хулгайлсан. Эхлээд зүүн талын байшин руу 1 давхрын цонхоор орсон. 1 давхрын х*** байсан жаазтай оёсон бурхны жаазыг хагалаад бурхныг авсан. 2 давхарт гарч банзан гитарыг аваад гарсан. Гитарыг *** өөрийнхөө найзад өгсөн. Оёсон бурхныг машины ард явж байгаад хаашаа орсныг мэдэхгүй. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 56-58 дахь тал),

      яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: 1808036531241 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Өмнө гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь тал),

      -яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 143-144 дэх тал),

 

Гучин тав. ***, ***, ***, *** нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор Тоёота виста маркийн 10-98 УБВ улсын дугаартай машин механизмыг ашиглаж иргэн *** эд хөрөнгийг хулгайлсан хэргийн  баримтууд:

      35.1 Иргэн Т.Хаш-Эрдэнээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал),

      35.2 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн 9 дүгээр гудамжны 912-1 тоотод 2 давхар дүнзэн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт (14 дүгээр хавтаст хэргийн 122-125 дахь  тал),  

      35.3 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 9 дүгээр  хэсэг 912-1 тоотод манай амины орон сууц байдаг. Зуны улирал болон амралтын өдрүүдээр очдог. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу яваад 2018 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 20 цагийн үед гэртээ очиход байшингийн урд талын салхивч хэсгээр хулгайч орж гэр дотор байсан хар өнгийн Sony маркийн 2013 онд 800, 000 төгрөгөөр худалдаж авсан зурагтыг аваад, байшингийн зүүн талын цонхоор авч гарсан байсан. Бурханы өмнө тавьсан байсан 16,000 төгрөгийг мөн хулгайлсан байсан. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь  тал),  

      35.4 Иргэний нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:

      Мандал баяжих нэртэй ломбардыг 2010 оноос эхэлж Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн  шинэ буудал, *** боорч ХХК-ийн өрөөг түрээсэлж ажиллуулж байна. Эхнэр Оюунчимэг өөрөө сууж ажиллуулдаг. Манай эхнэр Оюунчимэг надад хэлэхдээ нэг залуугаас 100,000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн 32 инчийн зурагт ломбардад авчихсан чинь цагдаагаас ирээд хурааж авсан гэж ярьж байсан. Тухайн *** гэх хүнийг би болон манай эхнэр танихгүй. Ломбардад зурагт тавиад 100,000 төгрөг өгсөн учраас энэ мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 138-139 дэх тал),

      35.5 Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр манай ломбардад Нэргүйн *** гэх хүн ганцаараа Sony маркийн 32 инчийн ЛСД зурагт барьчихсан орж ирсэн. Зурагтыг асааж үзээд авсан. 100,000 төгрөгөөр барьцаалж авсан. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 155-156 дахь тал),

35.6 Мандал баяжих ломбардын барьцаат зээлийн гэрээ үйлчлүүлэгч *** гэж тэмдэглэгдсэн хэсэг (14 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал),

      35.7 Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №327 дугаартай үнэлгээнд Сони 32 инчийн зурагтын үнийг 400,000 төгрөгөөр тогтоосон тайлан (14 дүгээр хавтаст хэргийн 166 дахь тал),

      35.8 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Sony маркийн 32 инчийн зурагтыг Д.Оюунчимэгээс хураан авсан тэмдэглэл, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр  хохирогч Т.Хаш-Эрдэнэд Sony маркийн 32 инчийн хар өнгийн зурагт 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 127,130 дахь тал),  

35.9 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай хойшлуулалгүй тохиолдолд явуулсан ажиллагааг буюу эд зүйл хураан авсан ажиллагааг хүчинтэй тооцсон тогтоол (14 дүгээр хавтаст хэргийн 129 дэх  тал),  

      35.10 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнт рүү явж хулгай хийхээр болоод миний машинтай явсан. Зэрэгцээ гурван байшингаас эд зүйл хулгайлсан. ...Голын байшин руу урд талын цонхны гадна талын цагаан хаалтыг өргөж байгаад вакум цонхыг түлхэж орсон. Тухайн байшингаас 1 давхарт ширээ шиг юман дээр байсан 32 инчийн хар өнгийн зурагт аваад гарсан. Хотын төвд ирээд хамгийн түрүүнд Баянзүрх дүүргийн Дарь эхийн шинэ буудлын тэнд байх ломбардад 32 инчийн хар өнгийн Сони маркийн зурагтыг өөрийнхөө нэрээр 100,000 төгрөгөөр тавьсан. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 143-146 дэх  тал),  

      яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: 1808036471328  дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, санал хүсэлт байхгүй. Би өмнө гэрчийн мэдүүлэгтээ үнэн зөвөөр ярьсан байгаа, нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал),

      -яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 143-144 дэх тал), (22 дугаар хавтаст хэргийн 161-162 дахь тал),

35.11 *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр өгсөн: ***, *** хоёрыг Төв орох юм уу дөхөөд бууя гэсэн. ...*** хоёр найз нь дөнгөж саяхан хойд зуслангийн эзэнгүй айлаас хоёр зурагт авчихлаа, доошоо зуслан руу очоод нэг айл руу ороодхий гэж хэлсэн. ...Хэсэг байж байтал 05:00 цагийн үед ***, *** нар том зурагт дамжлаад барьчихсан ирж байсан. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 147-148 дахь  тал),  

      -яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: 1808036471328  дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би энэ хэргийг хийгээгүй. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 177-178 дахь тал),

      35.12 ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн: Ар гүнт рүү явж хулгай хийхээр болоод ***ын машинтай явсан. Голын байшин руу ороод цонхны гадна талын цагаан хаалтыг өргөж байгаад вакум цонхыг түлхэж орсон. 32 инчийн хар өнгийн зурагт аваад гарсан. *** хулгайлсан 2 зурагтаа Дамбад байх ломбардад тавьсан байсан. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 149-151 дэх тал),

      яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: 1808036471328  дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан.  Би өмнөх гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан байгаа, нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 187-188 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 133-135 дахь тал),

      35.13 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн: ...Дараа нь голын байшин руу урд талын цонхны гадна талын цагаан хаалтыг өргөж байгаад вакум цонхыг түлхэж орсон. Тухайн байшингаас 1 давхарт ширээ шиг юман дээр байсан 32 инчийн хар өнгийн зурагт аваад гарсан. Хотын төвд ирээд машиндаа унтаж байгаад ломбард руу явсан. Намайг машиндаа унтаж байхад хулгайлсан зурагтуудаа *** ломбардад тавьчихсан гэж байсан. Дамбадаржаад ломбардад тавьсан гэж хэлж байсан. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 152-154 дэх тал),

      Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: 1808036471328  дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, гаргах санал хүсэлтгүй, нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 172-173 дахь тал),

 

V. Бусын эд хөрөнгийг булаасан хэргийн баримтууд:

 

Гучин зургаа. *** нь ***тай бүлэглэн Б.***, *** нарын эд хөрөнгийг булаасан хэргийн баримтууд.

      36.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, насанд хүрээгүй Б.***ий эх Э.Цэрэнлхамын гаргасан гомдол (10 дугаар хавтаст хэргийн 92-93 дахь тал),

      36.2 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 51 дүгээр байрны орцонд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (10 дугаар хавтаст хэргийн 116-119 дэх тал),

      36.3 Насанд хүрээгүй хохирогч *** /15 настай/-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт 18 цаг өнгөрч байхад найз ***ий хамт Гэрэл төвийн тэнд байдаг гэр лүүгээ явж байхад урдаас хоёр хүүхэд ирээд автобусны мөнгө асуугаад нааш ир гэж дагуулаад машины зогсоол дээр аваачсанаа 51 дүгээр байрны орц руу дагуулж ороод миний I phone-5 маркийн гар утас, 3500 төгрөгийг авсан. ***ий I phone 5-s гольд өнгөтэй гар утас, 5500 төгрөгийг авсан. *** бид хоёрыг цохисон асуудал байхгүй. Биед учирсан гэмтэл байхгүй. Гар утасны төлбөр  350, 000 төгрөг, 3500 төгрөгөө нэхэмжилнэ. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 144-145 дахь тал) болон 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал),

      2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн: Гар утасны үнэ 350,000 төгрөгийг бэлнээр, 5500 төгрөгийг авсан. Нийт 255,500 төгрөгийг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 149 дэх тал), 255,500 төгрөгийг авсан. гэсэн тодорхойлолт (10 дугаар хавтаст хэргийн 150 дахь тал),

      36.4 Насанд хүрээгүй хохирогч Б.*** /14 настай/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: I phone-5-S голд маркийн өнгөтэй гар утсаа болон 5500 төгрөгийг авсан. Гар утсаа 500,000 төгрөгөөр үнэлж байна. Би хохирлын мөнгө гэж 304,500 төгрөгийг хүлээн авсан. Гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 165 дахь тал),

      36.5 Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19 цаг өнгөрч байхад Монтел гэх гар утас зардаг газрын цайны газарт кофе уугаад байж байхад 4 эрэгтэй хүүхэд сууж байсан. Өндөр биетэй хүүхэд нь I phone 5 маркийн гар утас бариад сууж байсан. 180,000 төгрөгөөр зарна гэж байсан. Яагаад зарах гэж байгаа юм гэхэд хийл хөгжим авах гэж байгаа гэсэн. ...150,000 төгрөгөөр худалдаж авсан. Гар утсыг 180,000 төгрөгөөр зарж борлуулсан. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 191-192 дахь тал),

36.6 ***өөс Б.***ий эцэг ***ын дансанд 304,500 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны орлогын баримт, хохирлыг бүрэн барагдуулж, 304,500 төгрөг өгсөн гэсэн Б.***ий хүсэлт (10 дугаар хавтаст хэргийн 166-167 дахь тал),

      36.7 I phone 5 маркийн гар утасны үнийг 250, 000 төгрөгөөр тогтоосон 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ (10 дугаар хавтаст хэргийн 175 дахь тал),

      36.8 I phone-5-s маркийн гар утасны үнийг 300,000 төгрөгөөр тогтоосон 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлийн хийгдсэн үнэлгээ (10 дугаар хавтаст хэргийн 176 дахь тал),

      36.9 Яллагдагч *** 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн: 2016 оны 11  дүгээр сарын 08-ны өдөр *** ***, *** бид дөрөв *** кино театрын урд явж байгаад Соёл урлагийн их сургуулийн хойд талд очиход хоёр хүүхэд таарсан. Нөгөө хоёр хүүхэд рүү очоод ална шүү орилж болохгүй гээд байрны орц руу оруулаад мөнгө төгрөг байгаа эсэхийг асууж юмаа гарга ална шүү гэж хэлсэн. Тэр хоёр хүүхэд 500 төгрөг гаргаж ирсэн. Өөр юу байна гар утсаа гаргаад ир гэсэн чинь тэр хоёр хүүхэд Ай фоне 5 эс гар утас 1 ширхэг, Ай фоне 5 гар утас 1 ширхгийг гаргаж ирсэн.Гар утаснуудыг нь аваад кодоо гаргаж өг хэлсэн, тэр хоёр мэдэхгүй гээд байхаар нь орцноос гараад зугтаасан. Монтел дээр Ай фоне 5 гар утсыг Оюунаа гэдэг эгчид 150.000 төгрөгөөр зарсан. Ай фоне 5 эс гар утсыг Стандарт ломбардад тавьсан. Утас зарсан мөнгөөр нь хоол идээд дууссан. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал),

       *** мөрдөн байцаалтад яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: Тэр хоёр хүүхэд 5000 төгрөг гаргаж ирсэн. Өөр юу байна, гар утсаа гаргаад ир гэсэн чинь тэр хоёр хүүхэд I phone 5-s, гар утас, I phone-5 гар утас нэг ширхгийг гаргаж ирсэн. Монтел дээр I phone-2 гар утсыг Оюунаа гэдэг эгчид 150,000 төгрөгөөр зарсан. I phone-5 гар утсыг Стандарт ломбардад тавьсан. Утас зарсан мөнгөөр өөрсдийн барьцаанд байсан гар утсыг авсан. үлдсэн мөнгөөрөө хоол идээд дууссан. Б.***, *** нарыг орцонд ор гээд оруулсан, хутга тулгаж айлгаж сүрдүүлсэн асуудал байхгүй. Эд зүйлээ өг гээд булаагаад авсан. Зодож цохисон асуудал байхгүй. Энэ хоёр бид хоёроос жижиг биетэй байсан болохоор айсан байх, тэгэхээр эд зүйлээ өг гэхээр өгч байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар хэлэх санал хүсэлт байхгүй. Би өөрийн авсан Samsung-s-3 маркийн гар утсыг төлж барагдуулна. Ломбардад гар утас тавьж мөнгө авсан. Өөрийн авсан мөнгөө төлнө. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.гэх мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал),

      36.10 ***гийн сэжигтнээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 60-61 дэх тал),

      -түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: Гар утсаа өг, ах нь зодож цохихгүй гээд утсыг нь авч байсан. ***, Сод-Оргил нарыг орцонд ор гээд оруулсан. Эд зүйлээ өг гээд булаагаад авсан. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 247-248 дахь тал),

 

Гучин долоо. *** нь ***, *** нартай бүлэглэн *** нарын эд хөрөнгийг булаасан хэргийн баримтууд:

      37.1 ***оос дүү *** бусдад дээрэмдүүлсэн тухай гаргасан  гомдол (10 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

      37.2 Насанд хүрээгүй хохирогч *** /13 настай/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн /хууль ёсны төлөөлөгч ***/:

2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ***ы хамт Тусгаар тогтнолын ордон дээр явж байхад араас 3 хүүхэд ирээд миний куртикийг, ***ын 3000 төгрөгийг дээрэмдэж авсан. Тэгээд цааш тэр хүүхдүүдтэй 9 дүгээр цэцэрлэгийн хашаанд очсон. Хашаанд орсон хойноо миний куртикний цахилгааныг буулгаад нэгжиж үзээд миний хармаанд байсан 3000 төгрөг, Самсунг эс 3 маркийн гар утас, нокиа маркийн хар өнгийн гэртэй гар утсыг аваад, куртикээ тайл гэж хэлээд ахаа болохгүй гэхэд тэр хамаагүй гээд өг гэхээр нь куртикээ тайлаад  өгсөн. Миний куртикийг аваад наанаа байж бай гээд гэж хэлээд найзууд дээрээ очоод зугтаагаад яваад өгсөн. Намайг зодож цохисон асуудал байхгүй. Куртик, Нокиа гар утсаа авсан. Samsung утсаа нэхэмжилнэ. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 135-137 дахь тал)

      -насанд хүрээгүй хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр дахин өгсөн: Куртикээ 160,000 төгрөгөөр, Нокиа маркийн гар утас 30,000 төгрөгөөр, Samsung-s-3 маркийн гар утсаа 50,000 төгрөгөөр үнэлж байна. Би куртик Нокиа маркийн гар утсаа буцаагаад авсан. Одоо Samsung-s-3 маркийн гар утсаа нэхэмжилж байна. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 139-140 дэх тал),

      -2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн: Куртик, Нокиа брэндийн гар утас, Samsung-s-3 гар утасны үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Samsung-s-3 маркийн гэр утасны төлбөр 50,000 төгрөгийг хүлээн авсан, гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 141-142 дахь  тал), 

      37.3 Насанд хүрээгүй хохирогч *** /13 настай/-ын мөрдөн шалгах ажиллагаанд  2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 9 дүгээр цэцэрлэгийн хашаанд 3 хүүхдийн нэг нь намайг авч яваад халааснаас 5000 төгрөгийг үзээд авсан,  нөгөө хоёр нь хараад зогсоод байсан. Зодож гэмтэл учруулсан зүйл байхгүй. ***гээс гар утас 2 ширхэг, куртикийг авсан, өөр зүйл надаас аваагүй. 5000 төгрөгөө нэхэмжилнэ. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 152-154 дэх  тал), 

      -мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн:  Би нэхэмжилсэн 5000 төгрөгөө авсан, өөр нэхэмжлэх зүйл байхгүй гомдол, санал байхгүй. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 156 дахь  тал), 

      37.4 Гэрч ***ы мөрдөн байцаалтад 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ***, *** нарын хамт *** кино театрт кино үзээд 20 цагийн орчим гараад явж байхад гурван ах ирээд мөнгө байна уу гэж асуусан. Тэгснээ бид гурвыг аваад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 9 дүгээр цэцэрлэгийн хашаанд оруулаад нэг нэгээр нь уулзаад ***гийн өмсөж явсан куртик, гар утас 2 ширхгийг авсан. Бум***с мөнгө авсан. Бид нарыг цохиж зодсон зүйл байхгүй. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 202-203 дахь тал),

      37.5 Samsung-S маркийн утас 1 ширхэг 50,000 төгрөг, Нокиа маркийн гар утас 1 ширхэг 20,000 төгрөг, Юүдэнтэй ногоон өнгийн хагас богино куртик 100,000 төгрөг, нийт 170,000 төгрөгөөр тогтоосон 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ (10 дугаар хавтаст хэргийн 174 дахь тал),

      37.6 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ***гаас ногоон өнгийн юүдэнтэй хагас богино куртик хураан авсан, хохирогч М.***д дээрх куртикийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 123-124 дэх тал),

      37.7 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ***өөс Нокиа маркийн гар утас 1 ширхгийг хураан авч, 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ***д  хүлээлгэн өгсөн тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 128-129 дэх тал),

      37.8 ***гийн сэжигтнээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 60-61 дэх тал),

      түүний яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: Гар утсаа өг, ах нь зодож цохихгүй гээд утсыг нь авч байсан. ***гээс авсан байсан ногоон юүдэнтэй куртикийг буцаагаад өгсөн. Гар утасны төлбөрийг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 248 дахь тал),

      37.9 *** 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн: Би 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ***, *** нарын хамт *** кино театрт тоглож байхад 3 хүүхэд явж байсан. Тэдгээр 3 хүүхэд дээр очиж мөнгө байна уу гэж асуухад 3000 төгрөг гаргаж өгсөн. Тэр хүүхдэд 2000 гаран төгрөгийг буцааж өгөөд 1000 гаруй төгрөгийг авсан. Та хэд аль хүрэх юм бэ гэсэн чинь 13 дугаар хороолол орно гэсэн. ***ээс урагшаа алхаж яваад 9 дүгээр цэцэрлэгийн хашаанд ороод тамхи татаад хамт явъя гэсэн. Цэцэрлэгийн хашаанд оруулаад нөгөө гурван хүүхдийн куртик, Samsung-s-3 маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн Нокиа маркийн гар утас 1 ширхэг, 3000 гаран төгрөгийг авсан. Бид гурав тэдгээр хүүхдийг цэцэрлэгийн хашаанд орхиод зугтаасан. Тэгээд гэр рүүгээ явсан. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал), *** яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 14-16 дахь тал),

      37.10 ***ий 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ***, *** нартай явж байхад гурван хүүхэд таарсан. Бид нар 9 дүгээр цэцэрлэгийн тэнд ирсэн. *** нөгөө хүүхдийг нэг нэгээр нь дагуулж яваад цэцэрлэгийн ард талд гарган нэгжээд байсан. *** ногоон өнгийн өвлийн куртиктэй хүүхдийг дагуулж яван куртикийг нь авсан. Куртикний хармаанд Самсунг эс гар утас нэг ширхэ, хар өнгийн нокиа гар утас нэг ширхэг байсан. гэх мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 23-25 дахь тал), яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

Гучин найм. *** нь ***, *** нартай бүлэглэн  ***ий эд хөрөнгийг булаасан хэргийн  баримтууд:

      38.1 ***ий эх Д.***гийн гаргасан гомдол (10 дугаар хавтаст хэргийн 108 дахь тал),

      38.2 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 2 дугаар орцонд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (10 дугаар хавтаст хэргийн 120-121 дэх тал),

      38.3 Насанд хүрээгүй хохирогч *** /17 настай/-ийн мөрдөн байцаалтад  2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: Гэр рүүгээ орохоор Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны 3 дугаар орц руу орж лифтэнд суутал миний араас 2 банди дагаж орж ирээд суусан. Намайг 5 давхарт дагуулаад буусан. Өндөр банди нь надаас чамд  утас байна уу, нэг хүүхэд рүү залгаж үзье гэхээр нь би утсаа гаргаад өгтөл миний утсыг авангуутаа ярих оролдлого хийлгүй шууд халаасандаа хийсэн. Намхан банди нь манай энэ найзын дүү нь хүнд зодуулчихсан юм, тэгээд дүү нь чамайг заагаад байгаа болохоор чи бид хоёртой хамт дүү дээр нь очоод царайгаа харуулчих гэсэн. Би дагаад явсан. Бид гурав хажуугийн 6 дугаар байрны 2 орцны үүдэнд очтол өөр нэг банди зогсож байсан. Тэр бандийн нүд нь хөхөрчихсөн байсан. Тэр банди над руу заангуутаа намайг зодсон банди мөн байна гэж хэлсэн. Өндөр банди нь чи араас ороод ир гээд 6 дугаар байрны 2-р орц руу орсон. Би араас нь нөгөө хоёр бандитай нь хамт орсон. 9 давхарт гарангуутаа нөгөө 2 банди нь халааснаас миний гар утсыг гаргаж ирээд утасныхаа кодыг хийгээдэх, Id гаа гаргаадах гэхээр нь би кодоо хийгээд гаргаад өгсөн. Өндөр банди нь миний куртикийг тайлж өмсөнгүүтээ намхан бандид өгсөн, нөгөөдөх нь авангуутаа надад өөрийнхөө куртикийг өгсөн. Бас миний гутлыг тайлаад намхан нуруутай нь авангуутаа өөрийнхөө гутлыг өгсөн. Миний гар утас саарал өнгийн I pnone 5-s маркийн гар утас байсан. Shark force бичигтэй өвлийн хар өнгийн куртик, хүрэн өнгөтэй арьсан гутал байсан. Надад хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. гэх мэдүүлэг, /хууль ёсны төлөөлөгч Г.*** оролцсон/ (10 дугаар хавтаст хэргийн 170 дахь тал),

      Насанд хүрээгүй хохирогч ***ий мөрдөн байцаалтад 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн: ***, *** хоёр нь надтай уулзаад бид хоёрыг дагаад орцонд ор, хэлснээр хийгээд байвал яах ч үгүй, цагдаад хэлээд асуудал үүсгээд байвал бүлчихнэ шүү гэж хэлээд дүү дээрээ авч ирнэ гээд дагуулаад явахдаа миний I phone-5-S маркийн гар утсыг *** авсан. Араас хоёр хүүхэд ирсний дараа өндөр биетэй *** гэх хүүхэд куртикээ, гутлаа тайл гээд *** гэх хүүхдэд өгсөн. гэх мэдүүлэг  (10 дугаар хавтаст хэргийн 171-172 дахь тал),

      38.4 Иргэний нэхэмжлэгч Өү Эм Си ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан *** мөрдөн байцаалтад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:

      2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Э.Энх-Амгалан гэдэг хүн үйлчлүүлж I phone-5-s маркийн хар саарал өнгийн гар утсыг барьцаалж 170,000 төгрөгийн зээл авсан. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж хурааж авсан. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал),

      38.5 I phone-5-s маркийн гар утсыг 290,000 төгрөгөөр, өвлийн хар өнгийн “Shark forse” бичигтэй куртикийг 150,000 төгрөгөөр, хүрэн өнгийн арьсан гутал 100,000 төгрөгөөр, нийт 540,000 төгрөгөөр тогтоосон 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ (10 дүгээр хавтаст хэргийн 177 дахь тал),

      38.6 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.***т I phone-s загварыг гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 131 дэх тал), мөн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Shark force бичиглэлтэй хар өнгийн малгайтай урт куртик, Lido гэх бичиглэлтэй нэг хос буюу 2 ширхэг гутал зэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.***т хүлээлгэн өгсөн тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал),

 

      38.7 *** 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн          2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороогоор ***, *** бид гурав хамт явсан. Бид гурав 11-р хорооллын 60-р байрны 3-р орцонд орсон. Орцонд орсны дараа нөгөө хүүхдээс мөнгө байна уу гэж асуусан чинь 1000 гаран төгрөг гаргаж ирсэн. *** бид хоёрыг хүүхдийг аваад орц руу ирэхэд орцны үүдэнд *** байсан. Тэгээд бид нар дээшээ 9 давхарт лифтээр гарч нөгөө хүүхдийн куртик, гутлыг тайлж гар утас байна уу гэж асуухад Ай фоне 5 гар утас гаргаж ирсэн. Гар утсыг аваад оролдож байсан чинь цэнэг нь дууссан. Нөгөө хүүхдэд ***ын куртик, гутлыг өгөөд явсан. *** дээр ирж Ай фоне 5 гар утсыг ломбардад 170,000 төгрөгөөр тавьсан. Мөнгөөрөө хоолонд ороод би ***т 50.000 төгрөгийг эхлээд өгсөн. Дараа нь цагдаад баригдсаны дараа 10.000 төгрөг нэмж өгсөн. *** ломбардаас юм авна гээд мөнгө авсан. РС тоглоомын газар тоглож байгаад цагдаад баригдсан. Бид нар зодож цохиж гэмтэл учруулсан асуудал байхгүй.гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал), *** яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 14-16 дахь тал),

      38.8 Яллагдагч ***ын мөрдөн байцаалтад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал),

      -***ын яллагдагчаар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: *** Чингүүнтэй юм яриад байсан, намайг ***ийг дуудаад ир гэхээр нь дуудаад ирсэн. Доороос хараад зогсож байхад *** нөгөө хүүхдийн куртикийг өмсөж үзээд намайг дуудаад куртикийг нь өмсөөд үзчих гэхээр нь өмсөж үзсэн. *** чамд зохиж байна, чи ав гэхээр нь авсан. ...Би гутлыг нь авсан. гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 57-58 дахь тал),

      38.9 ***ий мөрдөн байцаалтад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 23-25 дахь тал), яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал),

     

      Бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, дээрэмдэх явцад хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн баримтууд.

 

      Гучин ес. ***, *** нар нь бүлэглэн ***гийн эд хөрөнгийг дээрэмдсэн хэргийн баримтууд.

      39.1.2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (12 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал), ***гийн бичгээр гаргасан гомдол (12 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал),

      39.2 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансарын колонкийн буудлын хажууд байх эрээн өнгийн түргэн үйлчилгээний цэг дотор хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (12 дугаар хавтаст хэргийн 4-7-р хуудас),

      39.3 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн:

      Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансарын Клонкийн дээрэм гарсан гэх түргэн үйлчилгээний цэг рүү харсан 4 дүгээр дэлгэц дээр гар утсаар бичиж сидинд хуулж авсан. Сиди-г тоглуулахад бичлэг 02:50:00 цагаас эхэлж байна. Түргэн үйлчилгээний цэг ажиллаж байх ба ертөнцийн зүгээр зүүн талд объектын хашаа руу гэрэл бүдэг туссан хэсэгт юүдэнтэй гуяа хүрсэн урттай бараан өнгийн куртиктэй /***/ зогсох ба куртикний юүдэнг өмссөн гараа куртикний халаасанд хийж хүн хүлээж байгаа мэт ертөнцийн зүгээр урагшаа хараад камер руу нуруугаа харуулж 05:50:12 цагт зогсож байв. 02:51:42 цагт урт хар куртиктэй залуу /***/ нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш туслах явган хүний зам дагуу алхаж камерын харагдах орчноос гарав. 02:51:50 цагт зүүнээс баруун тийш анх зогсож байсан газраа чиглээд урт хар куртиктэй залуу нь хоёулаа болоод нимгэн хар бараан өнгийн куртиктэй, бараан өнгийн  хувцастай цайвар өнгийн гуталтай залуутай хамт ажиллаж байсан түргэн үйлчилгээний цэгийг чиглэж түц-нд 02:52:53 цагт эхлээд богино хар куртиктэй залуу /***/ ороод ардаас нь урт хар куртиктэй залуу /***/ оров. урт хар куртиктэй залуу /***/ нь зүүнээс баруун тийш хоёулаа болоод богино хар куртиктэй залуугийн /***/ хамт ажиллаж байгаа түц-ийг чиглээд явж байгаа нь, урт хар куртиктэй /***/ нь зүүнээс баруун тийш хоёулаа болоод богино хар куртиктэй залуугийн /***/ хамт ажиллаж байгаа түц рүү орж байгаа хэсэг. 02:52:53 цагт түц-нээс 2 залуу гарч ирээд түц-ний баруун хойд талд явган хүний зам дээр хашааны дэргэд юм ярьж зогсоно. 02:54:45 цагт тухайн хоёр залуу ажиллаж буй түц-ний баруун талаар хашааны цаагуур урагшаа чиглэлд ороод камерын бичлэг харагдах орчноос гарав. 02:55:12 цагт түц-ний баруун урд талаас нүүрээс халхалсан маск зүүсэн хоёр залуу /***, ***/ нь гарч ирээд түц-ний баруун хойд буланд харилцан ярилцаж зогсоод урт куртиктэй залуу /***/ түрүүлж, ардаас нь богино куртиктэй залуу /*** нь түц рүү оров. 02:56:07 цагт уг хоёр залуу нь /***, ***/ түц-нээс гарч баруунаас зүүн тийш Сансарын тунел явах зам дагуу гүйж камерын харагдах орчноос гарав. гэсэн хяналтын камерын бичлэгийг буулгасан тэмдэглэл (12 дугаар хавтаст хэргийн 27-29 дэх тал),

      39.4 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хар өнгийн иштэй төмөр хутга нэг ширхэг, бор өнгийн дөрвөлжин хээтэй цагаан шаргал өнгийн 15х50 см хэмжээтэй даавуу 2 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (12 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал), мөн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хяналтын камерын бичлэгийг буулгасан сиди-г эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (12 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал),

      39.5 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ***, *** нараас Бор эрээн өнгийн даавуу 2 ширхэг, парламент тамхи 4 ширхэг, резинэн бээлийн 1 ширхэг, 3800 төгрөг, 13.5 см урттай хар өнгийн иштэй, 14.5 см урттай ажлын хэсэгтэй, ажлын хэсгийн үзүүр хэсэг нь харласан хутга зэргийг хураан авсан тэмдэглэл (12 дугаар хавтаст хэргийн 30-31 дэх тал),

      39.6 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: Би тухайн үед Сансарын колонкийн автобусны ертөнцийн зүгээр урд талын буудлын хажууд байдаг түргэн үйлчилгээний цэгт худалдаа хийж байсан юм. Тэгээд 02 цаг 20 минутаас 02 цаг 50 минутын үед үл таних хоёр залуу орж ирээд кимбаб хэд юм бэ гэж асуухаар нь 1500 төгрөг гээд хэлсэн чинь хамгийн баруун талын түцний пирошки нь амттай тэрийг авч идье гээд цуг гараад явсан. Гарахад нь араас нь харсан чинь хоёулаа адилхан бор эрээн өнгийн даавуугаар амаа боогоод гарсан. Тэгэхээр нь би сандраад лангууныхаа доод талаас цоожоо авах гээд тонгойгоод буцаад босоод иртэл миний хоолойд хутга тулгаад мөнгөө гаргаад ир хөдөлж дуугарвал ална шүү гэсэн. Хар өнгийн куртиктэй намхан залуу нь лангууны араар өөрөө орж ирээд мөнгөний харцаганд байсан бэлэн 42,100 төгрөг, хажууд нь байсан 4 хайрцаг парламент тамхи, 2 хайрцаг эссэ тамхи авсан. Тэгээд буцаад лангуу тойроод Түц-ээс гарахдаа хар куртиктэй залуу нь лангуун дээр байсан кимбаб аваад гараад зугтсан. Өмнө нь харж байгаагүй залуучууд байсан. Би тэднийг танихгүй. Нэг өндөр бор царайтай туранхай залуу байсан. Тэр хоёр залуу хоёулаа нүүрээ даавуугаар тагалчихсан байсан. Өндөр залуу нь бор хүрэн өнгийн өвлийн куртиктэй, дотуураа саарал өнгийн юүдэнтэй цамц өмсчихсөн байсан. Нүүрийг ямар ч харах боломжгүй байсан. Над руу хутга гаргадаг залуу нь намхан хар өнгийн куртиктэй бор царайтай залуу байсан. Хар өнгийн бариултай урт хутга байсан. Миний биед гэмтэл шарх гэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 35-37 дахь тал),

39.7 ***аас хүнсний мухлаг зэвсэг хэрэглэж дээрэмдсэн гэх хэрэгт 68,600 төгрөгийг хураан авсан тухай тэмдэглэл (12 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал)

      39.8 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө *** хамтаар дээрэм хийе гэж ярилцаад ***ийн гэрээс хар өнгийн иштэй, үзүүр нь түлэгдсэн хутга авч гарсан. Шөнө 02 цаг 30 минутын үед *** бид хоёр Сансарын колонкийн ертөнцийн зүгээр урд талын автобусны буудлын хамгийн зүүн захын бор өнгийн Түц байсан. Тэгээд бид хоёр Түцний гадна нь хүн болон машин харж байгаад хүнгүй болохоор нь хүзүүндээ ороосон дөрвөлжин шоо хээтэй бор өнгийн даавуугаа нүүрээрээ ороогоод Түц-рүү орсон. Түц-нд нэг хөгшин, 38-40 орчим насны эгч сууж байсан. Би халаасанд байсан ***ийн гэрээс авсан хар өнгийн иштэй хутгаа гаргаад холоос мөнгөө гаргаж өг, тэгээд чимээгүй суу гэсэн чинь тэр эгч шүүгээгээ татаад, мөнгө энд байна гэж хэлэхээр нь *** бид хоёр мөнгийг нь аваад хажууд байсан тамхинуудаас нь нэг хайрцаг парламент аваад гараад явсан. Тэгээд шууд ***ийн гэрт орсон. Тэр үед *** писи тоглоомын газар хононо гээд явчихсан байсан. *** бид хоёр ***ийн гэрт ороод Түц-нээс авсан мөнгөө тоолоход 22,000 төгрөг байсан. Тэгээд бид хоёр тамхиа задлаад нэг, нэг ширхгийг татаж дуусаад 30 орчим минутын дараа гадагшаа гараад Хаан хуушуур нэртэй Сансрын түнель дээр байдаг хоолны газар ороод хоол идчихээд буцаж тамхи татаад ертөнцийн зүгээр урагшаа 12 дугаар  хорооллын автобусны буудал орох гээд алхаад замдаа писи тоглоомын газар харж яваад олдохгүй болохоор нь буцаад ***ийн гэрт ороод, буцаж гараад хаалга онгойлгоод шатаар бууж байхад хоёр цагдаа *** бид хоёрыг дуудахаар нь очтол бид хоёрыг гавлаад аваад явсан. Би ангийнхаа хүүхдийн гар утсыг ломбардад тавьсан, надад мөнгөний хэрэг байна гэж ***д хэлэхэд *** надад урд талын Түц-ийг өмнө нь хүн дээрэмдэж байсан гэсэн хоёулаа ахиад дээрэмдэж болно шүү дээ гэж ярилцаад ойрхондоо дээрэмдье гэсэн санаа төрсөн. Тэгээд бид ***ийн гэрт байсан дэрний уутны даавууг нүүрээ ороох хэмжээтэй урж бэлдэж тавиад шөнө 02 цаг хүртэл хүлээсэн. Дээрэм хийе гэсэн санааг, *** өмнө нь дээрэм хийж байсан гэхээр нь дагаж хийсэн. ***ийн гэрт байсан хар иштэй хутгыг гэрээс нь би авсан. *** намайг хутга аваад ороод айлгаарай би мөнгийг нь хурдан авна гэж хэлсэн. Би өмнө нь ***тэй хамт хийсэн хэрэг байхгүй. Би Бат-Эрдэнийг анх 1 сарын өмнө ***ийн гэрт харж танилцаж байсан. ***ийг анх асрамжийн газар байхаас нь мэднэ. Бид Түц-нээс авсан 22,000 төгрөгөө Хаан хуушуурт орж 14,000 төгрөг болсон Үлдсэн мөнгөөр нь ундаа бохь аваад 4,500 төгрөг үлдсэн нь миний халаасанд байсан.гэх мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 57-59 дэх тал),

      39.9 Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад *** ах бид хоёр ***ийн гэрээс Түц рүү гарсан юм. Түц-ээс идэх юм шүүрээд зугтаана гэж бодож байсан. ...Автобусны хажууд байдаг түц-ээс хамгийн наад захын түцний гадна очоод орсон. 20-30 секунд зогсож байгаад гарсан. Буцаад ***ийн байр руу орсон. *** ах хоёулаа түц дээрэмдье би найзынхаа утсыг ломбардад тавьчихсан хугацаа нь дуусах гээд мөнгө хэрэгтэй байна, хоёулаа цугтаа гараад хутга барьж айлгаж байгаад 30-40 мянган төгрөг айлгаж байгаад авчихъя гэж хэлсэн. Тэгээд ***ийн гэрт нь байхад *** ах ор хөнжлийн даавуунаас хэсэгчилж ураад нүүрээ боогоод хувцсаа сольж өмсөөд *** ах шүүгээнээс нь хутга аваад бид хоёр цуг гарсан. Тэгээд өмнө нь орсон түц рүүгээ очоод гаднаас нь хүн явж байна уу гэж харсан чинь байхгүй харанхуй байхаар нь Түц рүү эхлээд *** ах ороод хутгаа гаргаж ирээд лангууны араар ороод би лангууны өмнө талд зогсож байсан. Тэр үед *** ах мөнгөө өг чимээгүй байгаарай гээд хэлсэн чинь худалдагч эгч нь би дөнгөж сая орлогоо хураалгачихсан гээд хэдэн ширхэг 1000, 100 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж ирэхээр нь *** ах халаасандаа хийгээд гарсан. *** ах мөн хоёр хайрцаг тамхи авсан байсан. Би лангуун дээр нь тал хайрцагтай парламент тамхи, кимбеб авсан. гэх мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 67-69 дэх тал),

      - яллагдагчаар 2017 оны 04 дүгээр  сарын 26-ны өдөр өгсөн: Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би хутга барьж хоолойд нь тулгаж дээрэмдсэн асуудал байхгүй. Би 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сансарын колонкийн ертөнцийн зүгээр хамгийн баруун талын ТҮЦ-нээс пирожки идчихээд 02 цагийн үед гараад ***ийн гэр лүү явж байх замд буюу Түц-ний ард талын саадад *** сууж байсан. Би Ган***с юу хийж байгаа юм бэ гэхэд *** бээлий өмсчихсөн, нүүрээрээ даавуу углачихсан халаасандаа хутга хийчихсэн, түц дээрэмдэнэ гээд зогсож байсан. Тэгээд би цаашаагаа за за гэж хэлж яваад *** тэндээ үлдсэн. Би яваад ***ийн байр луу орсон. 04 цаг өнгөрч байхад *** орж ирээд дээрэмдэж чадсангүй гэж хэлээд ***ийн гэрт орж ирээд унтсан. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн үед *** ах бид хоёр ***ийн гэрт байж байгаад *** ах намайг хамт гарч Түц дээрэмдье гэж хэлэхээр нь би ***ыг дагаад хамт явсан. Бид хоёр Сансарын колонкийн ертөнцийн зүгээр хамгийн зүүн талын түц дээр очсон. Уг Түц-ний гадна талд хүн харж зогссон. Бид хоёр түц рүү орж 1 минут орчим зогсоод буцаад гараад явсан. Тэгээд ойр орчмыг нь харсан чинь хүн байхгүй байхаар нь *** ах түц рүү нь буцаж орсон. Би хойноос нь 30-40 секундийн дараа орсон. Тэгээд ороод хартал *** ах лангууных нь араар тойроод орчихсон, худалдагч эмэгтэйгээс мөнгө авч байсан. Би буцаж гартал *** ах хойноос гараад ирсэн. Тэгээд бид хоёр гүйгээд ***ийн байр луу орсон. Буцаж гараад Хаан хуушуур орох гэж байгаад баригдсан. Цоггэрэл *** хоёр багадаа асрамжийн төвд байсан гэсэн. ***ээр дамжуулж танилцсан. Би дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй. Би ***ыг дээрмийн хэрэг хийсэн гэж үзэж байна. Бид хоёр хоёулаа тухай үед архи согтууруулах зүйл хэрэглээгүй байсан. *** тухайн үед писи тоглоомын газар тоглож хононо гээд явчихсан байсан. *** бид хоёр хамт байж байгаад ***ийн гэрээс гараад явсан. гэх мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 71-74 дэх тал), (18 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал),

 

       Дөч. ***, ***, ***, ***, *** нар нь бүлэглэн иргэн *** нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж дээрэмдэж хохирол учруулсан, *** нь эд хөрөнгийг авахаар дээрэмдэх явцдаа ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн баримтууд:

 

            40.1 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (21 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал),

40.2 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 22 цаг 18 минутаас 22 цаг 47 минутын хооронд 57-23 УНЧ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: 

-Баруун хаалганы доод хэсэгт ундаа хийх зориулалт бүхий хэсэгт хүрэн өнгийн бариултай 15 см урттай, металл эд ангитай, гал хамгаалагч бүхий талдаа Т18006176 гэх дугаартай хайрцаг, таг дээр МР654К Cal 4.5 мм гэх бичиглэлтэй байх ба түүний эсрэг талд Made in  Russia Baikal  гэх бичиглэлтэй байна. Уг гар бууны бариул хэсэг нь хүрэн өнгөтэй, 2 талдаа таван хошуу дүрс бүхий тэмдэглэл, бууны магазин хэсгийн доод хэсэгт 006176 гэх дугаартай, магазиныг буунаас салгахад 9 см бүхий урттай төмөр хийн баллон мэт металл байлаа. Мөн Nato гэх бичиглэлтэй 11см урт бүхий ногоон өнгийн газ байх, газны толгой хэсэг нь хар өнгийн, гол хэсэгтээ улаан таван хошууны дүрстэй, түүний хажууд 5 см урттай хар өнгийн тагтай хайрцаг дотор шаргал өнгийн үрлэн сум мэт зүйл байх, уг эд юмсыг хураан авав. Үзлэгийн явцад 9 ширхэг гэрэл зэрэг буулгасан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (21 дүгээр хавтаст хэргийн 64-67 дахь тал),

40.3 Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай 57-23 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагааны явцад хойшлуулшгүй тохиолдолд явуулсан хийн гар буу, нулимс асгаруулагч хий, хар өнгийн тагтай дотроо шаргал үрлэн сум зэргийг хураан авсан ажиллагааг буюу мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол (21 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал),

40.4 Т.Приус маркийн 57-23 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Голомт банк ХХК бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн лавлагаа (22 дугаар хавтаст хэргийн 88 дахь тал),

 

40.5 Ашид *** ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Т.Приус 30 маркийн 57-23 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дундаж үнэлгээгээр 11,500,000 төгрөгөөр тогтоосон тайлан, гэрэл зураг (24 дүгээр хавтаст хэргийн 179-182 дахь тал),

40.6 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдөр ***аас хар саарал өнгийн 8 талтай кейфгэн малгай, цагаан өнгийн маск зэргийг хураан авсан тэмдэглэл, 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр ***аас Мичинд зочид буудлын үүдний хэсгийг харуулсан нийт 12 минут 19 секундийн дүрс бичлэгтэй нэг ширхэг сиди-г хүлээн авсан тэмдэглэл (21 дүгээр хавтаст хэргийн 83-85, 86 дахь тал),

40.7 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хохирогч ***ыг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд:

Асуулт: Та тухайн хүнийг содон шинж тэмдэг, хэрхэн юугаар нь таньж чадах талаар ярина уу гэхэд

Хариулт: Хувцас болон нүүрний хэлбэр дүрс болон биеийн хэмжээгээр нь танина. Тухайн хүмүүстэй би нүүр тулж уулзсан учир таньж чадна. Буу барьсан залуу өндөр кейфгэн малгайтай, пальто өмссөн өтгөн хөмсөгтэй бордуу царайтай байсан. Хутга барьсан залуу пальто өмссөн, дунд зэргийн нуруутай масктай, шардуу үстэй байсан. Дараагийн залуу нь намхандуу залуу, махлагдуу биетэй, халзан байсан. Сүүлийнх нь масктай, саравчтай малгайтай, туранхайдуу хүүхэд байсан гэв. Таньж олуулах ажиллагаанд 1 дугаарт ***, 2 дугаарт ***, 3 дугаарт ***, 4 дугаарт ***, 5 дугаарт ***, 6 дугаарт О.***, 7 дугаарт ***, 8 дугаарт Б.Магнайбаяр, 9 дугаарт *** нарын зургийг 1-9 хүртэл дугаарлан ижил хэмжээтэй байрлуулж таньж олуулах ажиллагааг эхлүүлсэн.

-Мичид зочид буудалд таныг дээрэмдсэн хүн байна уу гэж асуухад танигч *** нь эдгээр хүмүүсийн дотор намайг дээрэмдсэн хүн байна. Тухайн өдөр гар утсаар бичлэг хийж байсан, туранхайдуу жижигхэн биетэй залуу нь 5 дугаартай байна. Буу барьсан залуу нь 9 гэсэн дугаартай байна. Би эдгээр хүмүүсийн царайг сайн таньж байгаа. *** зураг-5, *** зураг-9 нарын зургийг зааж байснаар таньж олуулах ажиллагааг ажиллагааг дуусгав. гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (21 дүгээр хавтаст хэргийн 70-76 дахь тал)

40.8 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хохирогч ***ыг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд:

Асуулт: Та танигдагчийг ямар шинж тэмдгээр таних вэ, тухайн хүний ямар содон шинж тэмдгээр таньж чадах талаар ярина уу гэхэд

Хариулт: Хувцас болон нүүрний хэлбэр дүрс болон биеийн хэмжээгээр нь танина. Тухайн хүмүүстэй би нүүр тулж уулзсан учир таньж чадна. Миний санаж байгаагаар буу барьсан залуу нь өндөр кейфгэн малгайтай, пальто өмссөн өтгөн хөмсөгтэй бордуу царайтай байсан. Хутга барьсан залуу нь  пальто өмссөн, дунд зэргийн нуруутай масктай, шардуу үстэй байсан. Дараагийн залуу нь намхандуу залуу, махлагдуу биетэй, халзан байсан. Сүүлийнх нь масктай, саравчтай малгайтай, туранхайдуу хүүхэд байсан гэв. Таньж олуулах ажиллагаанд: 1 дугаарт ***, 2 дугаарт ***, 3 дугаарт ***, 4 дугаарт ***, 5 дугаарт ***, 6 дугаарт О.***, 7 дугаарт ***, 8 дугаарт ***, 9 дугаарт Б.Магнайбаяр нарын зургийг 1-9 хүртэл дугаарлан ижил хэмжээтэй байрлуулж таньж олуулах ажиллагааг эхлүүлсэн. 

-Мичид зочид буудалд таныг дээрэмдсэн хүн байна уу гэж асуухад танигч нь эдгээр хүмүүсийн дотор намайг дээрэмдсэн хүн энд байна. 1 дугаартай болон 4 гэсэн дугаартай хүмүүс байна. Би эдгээр хүмүүсийн царайг сайн таньж байгаа. *** зураг-1, *** зураг-4 нарын зургийг зааж байснаар таньж олуулах ажиллагааг ажиллагааг дуусгав. гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (21 дүгээр хавтаст хэргийн 77-82 дахь тал)

40.9 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой найз нарын хамт караокед орж, архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэж дуулсан. 00 цаг 30 минутын орчимд хорооллын Модны 2-н голын замын дагуу байрлах Мичид зочид буудлын 3 давхарт 301 тоот өрөөнд ***, ***, *** гэдэг найз нартайгаа цуг орсон. Бид нар буудлын өрөөнд ороод тоглоом тоглоод юм ярьж   байгаад *** ...гэртээ харихаар болоод гарахаар нь би гэрт нь дөхүүлж өгөөд буцаж орсон. 03 цагийн үед ***г хүргэж өгөх болоод би Мичид зочид буудлын үүднээс таксинд суулгаж өгсөн. Өрөөнд ороод бие засаад гарч ирэхэд хаалга тогшоод байсан.Тэгээд онгойлготол нэг үл таних охин орж ирэхээр нь юун охин бэ гэхэд манай найз *** наадах чинь дуудлагаар явдаг охин гэсэн. Тэгээд *** цаг нь хэд юм бэ гэхэд уг охин цаг нь 100,000 төгрөг, хоногийн 200,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би ***т хандан надаас бэлэн 200,000 төгрөг зээлчих, найз нь явлаа, өглөө эрт ажилтай гэж хэлсэн. Тэгтэл хаалга тогшоод байхаар нь би онгойлгоод хартал үл таних хүмүүс байсан. Тэгээд шууд хаалга түлхэж орж ирээд над руу хамгийн өндөр залуу нь шууд дайрч ирээд хоёр удаа баруун талын шанаа руу гараараа цохисон. Тэгээд байж байтал хэнийг нь мэдэхгүй нэг залуу нь гартаа юм барьсан бололтой миний баруун талын шанаа руу дахин нэг цохисон. Би тухайн үед залуучуудад болилдоо гэж хэлэхэд нөгөө залуучууд яагаад насанд хүрээгүй охин дуудсан юм бэ, та хоёр гээд, бас хэн нь мэдэгдэхгүй залуу нь араас зүүн бөөрний хэсэг рүү гараараа цохисон. Тэгсэн найз болох *** уг залуучуудын өөдөөс эсэргүүцээд байсан болохоор яг хэн гэдгийн сайн санахгүй байна, нэг нь ***ын өвдөг рүү нь буу гаргаж ирээд цэнэглээд тулгасан. Тэгэхээр нь би ***т очиж туслах гэсэн, бас нэг залуу нурууны хэсэгт хутга шиг юм бололтой нэг зүйл тулгаад байсан. Тэгэхээр нь би огт хө*** хийгээгүй. ***ыг бол уг өрөөнд орж ирсэн 4 залуучуудаас ямартай ч гурав нь бол байн байн зодоод байсан. Надад учирсан гэмтэл байгаа. Миний нуруу өвдөж байна. Би бэлэн 200,000 төгрөг ширээн дээр тавьсан байсан. Уг залуучуудаас яг хэн нь авсныг хараагүй. Манай найз ***ын гар утас болох Самсунг-Эс-8 маркийн саарал өнгөтэй, хар кэйстэй гар утсыг бас аваад явсан байсан. Би уг хэргийн улмаас нүүрний хэсэгт маш том сорвитой болсон. Би хүмүүстэй байнга харьцдаг ажилтай тул одоо ажил хийхэд хүндрэлтэй байна. Мөн миний 200,000 төгрөг болон шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг,  томографын шинжилгээ хийлгэхэд 120,000 төгрөг гэх мэтчилэн, уг эмчилгээний зардлуудыг бид хоёрыг дээрэмдэж авсан хүмүүсээс нэхэмжлэх хүсэлтэй байна. Сэтгэл санаа хохиролтой байна. гэх мэдүүлэг  (21 дүгээр хавтаст хэргийн 89-90 дэх тал),

- мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: Гэмтлийг кэйфгэн малгайтай залуу учруулсан. Тухайн үед миний зүүн хацар болон шанаа руу 2 удаа цохисон, түүний дараа миний баруун хацар луу нэг удаа цохисон. Би ширээн дээр ил байсан 200,000 төгрөгийг алдсан. Харин манай найз Самсунг Эс-8 маркийн гар утсаа алдсан. Миний харснаар өндөр бор залуу нь намайг цохиод, цаашаа *** руу явсан. Тэр үед нэлээн манарсан байсан чинь хажуу талаас нэг залуу нь өшиглөөд хутга гаргаж ирээд тулгачихсан зогсож байхаар нь би та нар болио, авах юм байвал аваа гээд байж байтал *** би та нарыг мэднэ, та нар шиг ийм хүмүүсийг мэднэ, манай найз тусгайд ажилладаг, та нар шиг ийм хүмүүсийг олж чадна гэж хэлэхэд чи муу тэр найзыгаа дуудаач гэж хэлээд нэмээд намайг махлагдуу халзан залуу болон өндөр нуруутай залуу нар нийлж байгаад дэвсээд зодсон. Тэр өндөр залуу нь гартаа буу барьсан байсан, бууныхаа бариулаар манай найзын толгой руу хэд, хэдэн удаа цохисон. Тэр үед тэд нар гар утсаа гаргаад бичлэг хийгээд байх шиг байсан. гэх мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал),

40.10 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

2020 оны 5 дугаар сарын 3-аас 4-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар хороо, Мичид зочид буудалд найз ***ын хамт орсон. Хамт явж байсан хоёр найзыг *** хүргэж өгчхөөд буцаад 02 цагийн үед ирсэн. Интернэт Фэйсбүүкээс санхүү авна гэх нэртэй групп руу ороод хэд, хэдэн дугаар руу залгасан. Тэр дугаарууд дотроос Жи Мобайлын дугаартай эмэгтэйтэй утсаар ярих үед цагийн хэдэн төгрөгөөр явдаг вэ гэж асуухад уулзаж байгаад яръя, хаана хэдүүлээ байгаа юм бэ гэхээр нь би ганцаараа байна гэж хэлсэн. ...Нэг мэдсэн чинь миний байрлаж байсан буудлын гадаа ирчихсэн байна гэж залгаад байхаар нь би 3 давхарт 301 тоот гэж мессежээр явуулсан. Тэр үед *** гаднаас орж ирээд удаагүй байж байхад хаалга тогшоод дунд зэргийн үстэй, шар пүүзтэй, бордуу өнгийн пальтотой эмэгтэй орж ирсэн. Тэр эмэгтэйтэй цагийн хэд вэ, хоногийн хэд вэ гэж ярилцаад байж байтал хаалга тогшсон. Тэр үед *** хаалга нээхээр очсон. Тэр үед бид нар дээр ирэх хүн байхгүй байсан учир би ***ын араас босоод очсон. Тэгтэл гаднаас хэдэн залуу хаалга татаад орж ирээд өндөр, шөвгөрдүү, туранхай, бор царайтай залуу нь миний толгойд буу тулгасан. Энэ үед найз ***ыг бас нэг өндөр залуу нь гараараа цохисон. Тэгтэл бараан өнгийн кэйФгэн малгайтай халзан залуу нь элэгдсэн. Энэ үед өндөр туранхай бор, буу барьсан залуу намайг бууныхаа бөгсөөр толгой руу цохиж унагаасан. Тэгтэл бараан өнгийн кэйФгэн малгайтай халзан залуу нь ***ыг сандал дээр суусан байхад нь нуруу хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би орон дээр босож зогсоод “Би та нарыг олно, манай найз төрийн тусгайд ажилладаг, би яг одоо найзыгаа дуудна.” гэх зэрэг зүйл хэлсэн чинь халзан залуу, өндөр залуу, бас нэг өндөр залуу нар унагааж байгаад дээрээс өшиглөж зодсон. Энэ үед ***ын түрийвч болон ширээн дээр ил байсан 200,000  төгрөгийг халзан залуу авсан. Бид нарыг зодуулж байхад нөгөө охин нь харж байсан. Тэгээд тэд нар гарч явж байснаа нөгөө жоохон царайтай залуугаас бусад гурав нь орж ирээд намайг нийлж байгаад зодсон. Бас ***ыг зодсон. Би Самсунг-эс-8 маркийн гар утсаа алдсан. Тухайн гар утсаа 2020 оны 02 сарын эхээр гар дээрээс 430,000 төгрөгөөр худалдан авсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, зөвшөөрөхгүй байна. ...маш их өвдөөд зовуурьтай байна, дахин шинжилгээ хийлгэмээр байна. Өндөр туранхай бордуу залуу нь төмрөн бор бариултай жинхэнэ гар буу гаргаж ирээд надад тулгаж ашигласан. Нөгөө өндөр залуу нь гартаа хутга барьсан байсан. ***ын 200,000 төгрөгийг бас авсан. Би эрүүл ***рээ хохирсон. Эмчилгээ хийлгэж зураг авхуулж байгаа учир хохирлоо дахин нэхэмжилнэ. гэх мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 94-97 дахь тал),

40.11 Насанд хүрээгүй гэрч Б.***маа /17 настай/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: 2020 оны 05 дугаар сарын 03-ны 14-15 цагийн орчим *** гэдэг таньдаг ах өөрийн *** фэйсбүүк хуудаснаас өөрийн эзэмшлийн “Харанхуй сахиусан тэнгэр” нэртэй хаяг руу чатаар залгаад “чамд мөнгө хэрэгтэй байна уу” гэхэд би хэрэгтэй байлгүй яахав гэхэд “чи нэг эмэгтэй найзыгаа дуудаад байж бай” гэсэн. 19-21 цагийн үед ...гэрийн чинь үүдэнд ирсэн байна, гараад ир гэсэн. Тухайн үед найз *** дуудчихсан байсан. Бид хоёр гарч ирэхэд *** ах, *** ах, *** ах, *** нар цагаан өнгийн 27-53 гэсэн дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсоод бид хоёрыг авсан. Баянзүрх дүүргийн цагаан хуарангийн тэнд байдаг 12 давхар байранд очоод би 5 давхарт байдаг айл руу ороход 30 орчим насны намхан ах байсан. Тухайн ахаас *** ахын Хаан банкны данс руу 250,000 төгрөг шилжүүлээд 90222226 тоот дугаар руу болчихсон ахаа гэж мессеж бичсэн. Удалгүй ***, ***, *** ах, *** нар миний орсон айлын хаалгыг  тогшоод би онгойлгож өгөхөд *** ах намайг гар гээд гарсан. Удалгүй 3-4 минутын дараа нөгөө 4 миний араас гарч ирсэн. Цагийг нь санахгүй байна, Баянгол дүүргийн Модны-2-ийн автобусны буудлын ойролцоо Мичид зочид буудлын гадаа ирээд найз *** ороод 90222226 дугаар руу мессеж бичээд тэр дөрөв буудал руу яваад орчихсон. 2-3 минутын дараа *** гарч ирээд араас нь нөгөө 4 гарч ирээд гадуур 5-6 хүртэл юм идэж явж байгаад *** бид хоёр хорооллын эцсийн буудалд хоносон. Өнөөдөр 11 цаг өнгөрч байхад ***, *** ах орж ирээд өчигдөр Модны -2-ийн Мичид зочид буудал руу орсон хүмүүс цагдаад өгчихсөн байна гээд гараад хүлээж байя гээд араас нь гарсан чинь байхгүй байсан. Би бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. гэх мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал),

- мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: Тухайн үед *** ах бид нарыг мөнгөтэй болмоор байна уу гэж санал тавьсан. Үүний дагуу зөвшөөрсөн. *** ах бид нарт ...та 2 хятадууд руу ороод суугаад мөнгөө аваад мессеж бич, бид нар араас чинь яваад орно, тэр үед зөрөөд гараарай гэж хэлж байсан. Мичид зочид буудалд орох үед би машин дотор сууж байсан. Тухайн үед *** ах Самсунг гар утас барьсан байсан. Мичид зочид буудлаас *** ганцаараа орж ирсэн, тухайн үед 200,000 төгрөг авсан талаар ярьж байсан. Тэр мөнгийг бас *** ах авсан. гэх мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал),

40.12 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийгдсэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №5399 дугаартай:

-***ын биед баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.гэсэн дүгнэлт (21 дүгээр хавтаст хэргийн 120-121 дэх тал),

40.13 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийгдсэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №5400 дугаартай:

-***ын биед дагзны хуйх, баруун мөр, бугалга, нурууны цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үйлдлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт (21 дүгээр хавтаст хэргийн 117-118 дахь тал),

 

40.14 Ашид *** ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ТҮХ-720/293 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд Самсунг-Эс-8 гар утасны үнийг 300,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ  (21 дүгээр хавтаст хэргийн 130-132 дахь  тал), 

40.15 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн: *** бид хоёр уулзаад, найз ***гийн гэрт очсон. Тэгээд *** гэх эмэгтэй залгаад уулзъя ахаа, ярих юм байна гэсэн. ***тай уулзахад *** гэх охинтай хамт байсан. *** надад ийм фэйсбүүк байна гээд хуурамч хаяг үзүүлж байх шиг байсан нэрийг нь сайн харж чадаагүй. *** танил дүү *** гэх залуутай холбогдоод дэнжийн мянгын ойролцоо байх сагсны шийдэн дээр очиж уулзсан. Би уг залууг гар утасныхаа дугаарыг ашиглуулаач гэхэд зөвшөөрсөн. Би уг залуугийн 93313110 дугаарыг нөгөө хуурамч фэйсбүүк хаягаас санхүү авна гэж пост оруулсан. Тэгээд үл таних дугаараар цагаан хуаранд байна, санхүү өгнө гэж ***, *** хоёрын аль нэгтэй ярьсан. Бид нар цагаан хуаранд байх нэг байранд очоод *** утсаар холбогдсон хүмүүстэй ярьж, 5 давхрын 8 тоот руу орсны дараа *** үлдээд, ***, ***, *** бид дөрөв ороход үл таних залуу байсан. Бид нар өрөөнд ороод би уг залууг түрүүлж очиж алгадаад чимээгүй байгаарай гэж хэлээд бид нар гарсан. Гараад машинд суухад *** бэлэн 250,000 төгрөг ***гийн данс руу хийлгүүлсэн. Удалгүй 93313110 дугаар руу дуудлага ирээд ***, *** хоёр цугтаа явцгаая гэсэн. Тэндээс хөдлөөд бид нар хорооллын модны 2-н голын зам дагуу байрлах Мичид гэдэг нэртэй зочид буудлын гадаа ирсэн. *** түрүүлж ороод 5 минутын дараа бид 4 ардаас нь 3 давхрын 301 тоот өрөөний үүдэнд ирээд *** хаалгыг тогштол үл таних залуу юун хүмүүс вэ гэхэд *** хаалганы завсар хөлөө хавчуулаад бид нар орцгоосон. Өрөөнд ороход үл таних 2 залуу байсан. Тэгээд ***, *** өрөөнд байсан биерхүү залуутай нь зодолдоод байсан. Нөгөө залуу нь дэр толгой дээрээ бариад хамгаалаад байсан. Тэр үед *** хар өнгийн хийн буу гаргаж ирээд тэр залууд хийн буу тулгасан. Тухайн үед орилоод байсан болохоор яг юу хэлсэн талаар нь санахгүй байна. *** бид хоёр бол огт зодоонд оролцоогүй хараад байж байсан. Тэгээд бид нар гараад машиндаа суусан. Машинд суухад *** гэдэг эмэгтэй нь бэлэн 100,000 төгрөг уг хоёр залуугаас авсан байсан талаараа хэлсэн. Харин Самсунг-Эс-7 юм шиг харагдсан. Гар утсыг *** буудлын өрөөнөөс аваад гарсан байсан. Би уг үйлдлийг хийж байхдаа дээрэмдэх гэмт хэрэг гэж ойлгож байсан ч баригдахгүй гэж бодож байсан. Би уг үйлдлийг ***, ***, *** нарын хамт хийсэн. ***тай цагдан хоригдож байхдаа танилцсан. Надад үзүүлсэн хар саарал өнгийн 8 талтай малгай нь ***ын буудал руу өмсөж орсон малгай мөн байна.  гэх мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 144-145 дахь тал),

Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр өгсөн: Санхүү авна гэсэн зарыг Фэйсбүүкэд тавьж хариу бичсэн хүнтэй холбогдож Мичид зочид буудлын 301 тоот өрөөнд *** санхүүгийн туслалцаа авахаар орсон. Араас нь ***, ***, ***, бид дөрөв орсон. Орох үед *** өөдөөс өрөөнөөс гарах үед 5 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт, гар утас зэргийг өгөхөөр нь би мөнгийг нь аваад гар утсыг нь буцаагаад ширээн дээр тавьсан. *** нэг залуутай нь ноцолдоод *** нөгөө залууг нь цохиж байсан. гэх мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал),

40.16 Яллагдагч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн: Танил ах *** хаана байна, миний дүү уулзах юм уу гэхээр нь би гэрийн ойролцоо шийдэн дээр байна гэсэн чинь очоод залгая гэсэн. 30 минутын дараа *** ах ***, *** гэх зүс таних ах нартай хамт үл таних 2 охинтой цуг явж байсан. Тэд нар приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Машинд суухад *** гэдэг нь чиний дугаарыг ашиглаж болох уу, хүнтэй ярина гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгсэн миний дугаараар фэйсбүүк дээр зар тавьсан бололтой, миний утас руу маш олон дугаараас дуудлага ирээд нөгөө машинд сууж байсан үл таних хоёр охин утсаар санхүү авна гэсэн үү гээд яриад байсан. Тэгээд ...цагаан хуаран ороод мэнгэтэй охин нь нэг байр руу ороод, удалгүй араас нь ***, ***, *** гурав орсон. Тэгээд дөрвүүлээ удалгүй тэр байрнаас гарч ирсэн. Гарч ирээд явцгаая гээд миний утсыг асаагаад над руу баахан дуудлага орж ирээд байсан. Тэгсэн хорооллын Мичид зочид буудалд охин авъя гэж нэг хүн ярьсан. Тэгээд бид нар хорооллын Модны 2-ын голын замд байрлах Мичид гэдэг буудлын гадаа очоод утсаар ярьж байгаад эхлээд ягаан үстэй нь буудал руу түрүүлж ороод жоохон байж байснаа ах нарын нэг рүү нь мессеж бичсэн бололтой *** нь бүгдээрээ оръё гэж хэлээд ***, ***, *** бид дөрөв буудлын 3 давхарт 301 тоот өрөөний үүдэнд очсон. Хаалга тогшиход нэг үл таних залуу гарч ирээд хэнтэй уулзах вэ гэж хэлсэн. Тэгсэн *** ах хаалганы завсраар хөлөө хавчуулаад бөөнөөрөө хаалгыг нь татаад орцгоосон. Уг өрөөнд ороход үл таних 2 залуу байсан ба нэг нь босож ирээд шууд бид нар луу орилоод наадах аргыг чинь би мэднэ, харин нөгөө залуу нь одоо ингээд болъё учраа ольё гээд байсан. Тэгсэн *** ах том биетэй залуутай нь барьцалдаж аваад хоорондоо зодолдож эхэлсэн. Том биетэй залуу нь дэр бариад нүүрээ хамгаалаад орон дээр хэвтээд өгсөн. *** ах нөгөө биерхүү залууг дарж байснаа чи ийм жоохон охин авдаг болцон юм уу, чи унтах гэж байсан юм уу гээд нуруун дээр нь өвдөглөөд өчиж бариад тоглоомон буу бололтой  хар өнгийн хэрнээ шаргал бариултай бууг нөгөө залуугийн өвдгөнд нь тулгаад цэнэглэж үзүүлээд байсан. Нөгөөх нь тэгсэн чинь айхгүй босож ирээд шууд зодолдъё гээд байсан. Харин *** ах бол тэр хоёр залууг цохиж зодсон асуудал байхгүй. Би болохоор анх 301 тоот өрөөний хаалгыг тогшсон. Тэгээд өрөөнд нь ороод тэр залуутай юм яриад байж байсан. Наана нь жижиг биетэй залуутай нь бага насны охин аваад унтах гэж байсан юм уу, яах гэж байсан юм бэ гээд яриад зогсож байсан. Тэгсэн *** ах зодож яах гээд байгаа юм бэ, одоо гарцгаая гээд бөөнөөрөө уг өрөөнөөс гараад машиндаа суугаад хөдөлсөн. Машинд суухад нөгөө ягаан үстэй дотогшоо орсон охин нь *** ахад бэлэн 100,000 төгрөг өгч байх шиг байсан. Бид нар уг газраас хөдлөөд дахиад дуудлага орж ирнэ гээд хүлээж байсаар байгаад үүрийн 05 цаг болчихсон байсан. Тэгээд би харихгүй бол болохгүй ээж, аавыг сэрэхээс өмнө нь орох ёстой гэсэн чинь цуг явж байсан хоёр эмэгтэйгээ хорооллын Е-март-ын эсрэг талын нэрийг нь сайн санахгүй байна, буудалд хүргэж өгсөн. Тэндээсээ шууд *** ах харьж унтана гээд 5 буудалд байрлах түрээсийн байранд нь би цугтаа ороод, өглөө 08 цаг хүртэл унтсан. ***, *** хоёр шууд тэндээсээ өөр тийшээ явлаа гээд явснаа буцаад 08 цагийн үед хоёулаа орж ирсэн. Тэгээд сэрээд бид хоёр цугтаа 11 цаг хүртэл пиво уугаад, би тэндээс шууд өөрийн гэртээ харьсан. Харин ***, *** ах хоёр тэндээ үлдээд *** нь машинтайгаа нэг тийшээ явсан. гэх мэдүүлэг  (21 дүгээр хавтаст хэргийн 153-155 дахь тал),

-яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: ***ын машин шийдийн хажууд ирээд намайг халзан толгойтой одоогийн *** нь нааш ир гээд дуудахаар нь очтол машиныг *** барьчихсан, хойд суудал дээр нь *** танихгүй хоёр охины хамт суучихсан байсан. Утас байгаа юу гэж *** асуухаар нь өөрийнхөө гар утсыг гаргаж өгтөл хойшоо багаж руу ор гэхээр нь би ороод багажид хэвтсэн. Ингээд хөдлөөд миний утсаар урд хүмүүстэй яриад яваад байсан. Модны 2-ын ойролцоо зогсоод нэг охин нь буусан. Удалгүй *** дүүгээ аваадахъя гэж буугаад буцаж ирээд бөөнөөрөө цуг оръё... гэхээр нь ***, ***, *** нартай хамт буудал руу явж орсон. ...Ингээд буудлын өрөөнд орсны дараа *** нэг залуутай маргалдаад барьцалдаж авахаар нь би салгаж зууралдсан. гэх мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь тал),

40.17 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн: ***той гадуур явж байгаад уулзаад бид хоёр ***гийн гэрт очсон. Бид гурав гадуур машинтай явж байгаад *** дэнжийн мянга орчмоос танил дүү Бат-Эрдэнийг авсан. *** ***д хандан манай нэг дүү охин байна, энийг очоод цугтаа явъя гэж хэлэхэд *** зөвшөөрсөн. Бид нар хороолол хавиар явж байхад *** манай нэг дүү охин залгаад байна гээд хорооллын Модны 2-н гол зам дагуу байрлах Мичид гэдэг нэртэй зочид буудлын 3 давхарт тоотыг нь сайн санахгүй байна өрөөнд байгаа хэдүүлээ очоод авъя гээд буудлын гадаа очсон. Бид нар буудлын гадаа очоод ***, *** хоёр түрүүлж ороод  *** бид хоёр араас нь дагаж 3 давхарт орсон. Тэгээд ***гийн дүү охин байгаа гэх өрөөний хаалгыг тогшиход дотроос нь үл таних нэг залуу онгойлгосон. Тэгсэн юун хүмүүс вэ, яах гээд байгаан гэхэд *** хаалганы завсраар хөлөө хавчуулаад бид нар бөөндөө орцгоосон. Уг өрөөнд ороход урд байсан ***, *** хоёрыг хаалгаар түрүүлээд өрөөнд байсан хоёр залуу цохисон. Тэгээд манай хоёр найз том биетэй залуутай зодолдоод, ***, *** ноцолдоод байсан. Би наана байсан намхан залууд газар унасан байсан цагыг нь ширээн дээр тавьж өгөөд, энэ эд зүйлээ хараарай, бид нар юм аваагүй шүү гэж хэлсэн. Тэр өрөөнд бөөн маргаан болоод, нөгөө том биетэй залуу би та нарын санааг мэднэ, энэ өрөөнд камер зоосон байгаа, та нарын бүх бичлэг байгаа, одоо удахгүй тусгайгийхан ирнэ гээд орилоод байсан. Тусгайд манай найз ажилладаг одоо бүрэлдэхүүн дуудаж та нарыг бариулна, та нарыг хаанаас ч бол хаанаас олно гээд орилоод байсан. Тэгээд *** бид хоёр одоо болно, гарцгаая гээд бид нар бөөндөө гарсан. Бид нар гараад цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад хороолол ороод буудлын өрөөнд байсан гэх охиныг хүргэж өгөөд ***, ***, *** гурвыг 5 буудалд ***гийн гэрт хүргэж өгөөд би Ард кино театрын тэнд өвөө дээрээ очиж уулзсан. *** өөрөө хийн буун спортоор хичээллэдэг юм. ..Би уг үйлдлийг ***, ***, *** гурвын хамт хийсэн. гэх мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 159-161 дэх тал),

Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: Буудалд орсны дараа ***, *** хоёр тухайн өрөөнд байсан хоёр залуугийн том биетэй залуутай нь ноцолдож орон дээр нь хамт унасан. ...*** ширээн дээр байсан гар утсыг аваад барьж байх үед нь өрөөнд байсан хоёр залуугийн жижиг биетэй залуу нь хараад сууж байсан. ...***ын дүү гэх *** гэх охин түрүүлээд гараад явчихсан. гэх мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал),

40.18 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн: 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хуурай дүү ***, танил ***, ***, нарын хамт 23 цагийн үед Сеа нэртэй шөнийн газарт очоод элдэв юм худалдаж авалгүй 10 минут болоод нэрийг нь мэдэхгүй хоёр жоохон хоёр охинтой танилцаад тэр 2 охин бид дөрөвт хандаж зургуулаа Модны-2 Мичид зочид буудалд ороод манай ахад хоол оруулж өгье гэсэн. 00 цагийн орчим приус 30 маркийн ***ын цагаан өнгийн машинтай яваад Мичид зочид буудлын үүдэнд намхан охин нь би ороод хоол өгөөд гараад ирье гээд, ..ороод ирвэл 3 давхрын 301 тоотод орж ирээд авчаарай гээд ганцаараа буугаад явсан. ***гийн машинд 6 орчим минут хүлээгээд Мичид зочид буудлын 3 давхарт 301 тоот руу ***, ***, *** бид дөрөв, ...хаалгыг нь тогшсон чинь махлагдуу залуу хаалга онгойлгоод буцаагаад шууд хүчтэй хаах гэхээр нь би хөлөө хаалганы завсар хавчуулаад бид дөрөв тухайн өрөөнд нэвтэрч ороод би махлаг залууг цааш нь түлхсэн. Тэгээд түрүүлж орсон охин нь гараад явчихаар нь араас нь бид дөрөв тухайн өрөөнөөс гарсан. гэх мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 166-167 дахь тал),

Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: Мичид зочид буудлын гадаа Хос***р заалгаж очсон. Харин буудлын гадаа очиход буудал руу хальт орчхоод гараад ирье манай дүү ийшээ ороод нэлээд удаад байна гэхээр нь ***, *** нартай хамт ***ыг дагаад орсон. ...хаалгыг тогшиход хаалгыг одоогийн хохирогч гээд байгаа том биетэй *** гэх залуу нээж завсраар нь хоёр залуу харагдсан. Тэр үед *** араас дүүгээ авъя гэж хэлсэн. Том биетэй залуу нь хаалгаа хаахаар татахаар нь би гараа завсраар нь оруулаад татаж онгойлгосон. Тэр үед том биетэй залуу нь намайг цохиод авахаар нь би зөрүүлээд өөдөөс нь барьж аваад ноцолдож орон дээр нь хамт унасан энэ үед хажуу талаас *** салгахаар орж ирээд зууралдаж байх үед нь би тухайн залууг хэн хэдэн удаа бол цохисон. гэх мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал),

40.19 Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: Тухайн өдөр нь /он сар өдрийг  нь санахгүй байна/, өөрийн найз ***гийнд хонох гэж очсон. Улмаар ***гийн ах нар болох 3 эрэгтэй хүнтэй хамт цагаан өнгийн приус 30 маркийн автомашинд суугаад хөдөлсөн. Харанхуй байсан учраас хаана яваад байгаагаа мэдэхгүй байсан. *** нь 2-3 зочид буудал руу ороод, санхүү авна гэсэн зарын дагуу холбогдсон хүмүүс рүү ороод мөнгө аваад гарч ирээд байсан. Тэгээд сүүлд Модны 2-ын Мичид нэртэй зочид буудлын гадаа ирсэн. *** надад хандаж би зөндөө орлоо, ядраад байна, одоо чи орчхоод ир, хүн мөнгө өгөхөөр нь залгаарай, тэгэхээр нь ороод авна гэж хэлэхээр нь би ***г өмнө нь ороод гарч, ирээд зүгээр байгаад байхаар нь юм бодолгүй орсон. Тухайн үед буудлын 3 давхарт гараад 301 тоот өрөө рүү ороход үл таних 2 эрэгтэй хүн байсан. Бүдүүн, туранхай хоёр залуу байсан. Тэр хоёр надад бэлнээр 100,000 төгрөгийг өгөөд байж байтал *** миний дугаар луу залгахаар нь би “Мөнгөө авчихлаа хурдан ороод ир” гэдгийг хэлээд үүдний хэсэг рүү ойртоход тухайн 2 залуу нь надад өгсөн мөнгөө булааж аваад ширээн дээрээ тавиад, хоорондоо нэг зүйлээс болоод маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би утсаараа дахин ***гийн өгсөн дугаар луу нь “Хурдлаач ээ, айгаад байна” гэж бичсэн. 2-3 минутын дараа уг буудлын хаалгыг нь тогшоод ***гийн ах нар “Дүүгээ авъя” гэж хэлээд орж ирээд тухайн 2 залууг орон дээр дарж хэвтэхээр нь би хаалга харсан. Тэгэхэд үүднээс *** гэх ах нь орж ирээд “Мөнгө хаана байна” гэж хэлэхээр нь би ширээн дээр байгаа гэдгийг нь зааж өгөөд, уг буудлаас гарч яваад машинд сууж байхад ***гийн ах нар нь нэг гар утас, мөнгө /хэдэн төгрөг авсныг нь мэдэхгүй байна/ аваад гарч ирээд, өглөө нь салсан. Би өөрийгөө буруу зүйл хийж байна гэдгийг нь мэдэж байсан юм. гэх мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал),

-яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: *** гэх найз охиныхоо хамт гэрт нь хонохоор байх үед *** гэх халзан толгойтой ах нь утсаар яриад гарч уулзсан. ..Хамт ***ын ирсэн машинд суусан. Машинд суухад өндөр хоёр залуу сууж байсан. Шар үстэй /***/ залуу байсан, нөгөө залууг *** гэж байсан. Ингээд дөрвүүлээ хөдлөөд дэнжийн мянга дээрээс жижиг биетэй *** гэх залууг авсан. *** ***эс ашиглачих, нэр дээр чинь байхгүй дугаар байна уу гэхэд манай эгчийн ашиглаад байдаггүй нэг дугаар байгаа гээд нэг сим гаргаж өгсөн. Ингээд фэйсбүүк орж ямар нэгэн хүнтэй чат бичиж байгаад дугаар асуусан хүнд ***эс авсан дугаараа өгч залгахаар нь ***г яриулж буцааж залгаж мессеж бичиж байсан. Шөнө болсон үед Мичид буудлын гадаа очоод *** нь чи орчих, би ядраад байна гэхээр нь би орохгүй гэсэн чинь *** нь одоо чи ороо гээд уурлаад байсан. Буудал руу ороод 3 давхарт гараад тэр өрөөнд ороорой гэж ***, *** хоёр хэлсэн. Буудал руу ороод өрөөнд байгаа хүн мөнгө өгнө, эсхүл дансаар шилжүүлнэ гэвэл энэ дансыг өгөөрэй гээд нэг утсыг нь надад өгөөд дээр нь дансны дугаар бичиж өгсөн. Би машинаас гарч буудлын 3 давхарт гараад хэлсэн өрөөг нь тогшиход таргандуу байрын нэг ах үүд нээж өгөөд намайг оруулсан. Өрөөнийх нь үүдний хэсэгт зогсож байхад цаад талаас нь бас нэг ах гарч ирсэн. Би 2 эрэгтэй хүн байхаар нь айгаад байна гэж мессеж бичиж явуулсан. Мөнгөө авсан юм уу гэсэн мессеж ирэхээр нь аваагүй талаар мессеж бичсэн. Тэр үед мөнгөө аваач гэж мессеж ирсэн. Том биетэй залуу нь бэлэн мөнгө өгөх үү яах уу гэж хэлээд түрүүвчээ нээж үзсэнээ бэлэн мөнгө байхгүй байна, дансаар өгчихье гэхээр нь нөгөө тэмдэглэсэн дансыг өгөх үед жижиг биетэй ах нь за за би өгчихье гээд түрүүвчнээсээ 20000 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж ирэх үед над руу *** залгаад мөнгөө авсан уу гэж асуухаар нь би аваагүй байсан ч гэсэн авчихсан гэж хэлсэн. Том биетэй залуу нь жижиг биетэй залуугийнхаа гар байсан мөнгийг аваад ширээн дээр шидчихсэн. Хаалга тогшсон. Тэр үед махлагдуу биетэй залуу нь битгий тайл гэж хэлсэн чинь жижиг биетэй залуу нь үйлчлэгч байлгүй дээ гэж хэлсэн. Том биетэй залуу нь хаалга нээж завсраар нь хэн бэ гэж асуухад *** гэх машины залуу хаалганы цаана зогсоод дүүгээ авчихъя гэж хэлтэл том биетэй залуу нь юу яриад байгаа юм гээд хаалгаа хаахаар таттал цаанаас нь ***, ***, *** нар хаалгыг зэрэг татаад хаалга нээгдэж гурвуулаа орж ирсэн. Өрөөнд байсан хоёр залууг заамдаж аваад орон дээр түлхэж унагаасан. Араас нь *** орж ирээд мөнгө хаана байна гэж асуухаар нь ширээн дээр байна гэж хэлтэл гараад машиндаа сууж бай гэж хэлсэн. Буцаад машиндаа суусан. *** машиныг барьсан. *** гэх залуу өөрөөсөө самсунг эс 7 жиди гар утсыг гаргаж ирээд гартаа бариад сууж байсан. *** ширээн дээр тавьсан мөнгийг авчихсан бололтой 100,000 төгрөг л байна, түрийвчийг нь авч чадсангүй, тэр хоёрын хэн нь халаасандаа аваад хийчхэв гэж ярьж байсан. гэх мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 141-144 дэх тал),

 

      Дөчин нэг. *** нь ***ын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэж, хохирол учруулсан, мөн  *** нь иргэн ***ыг дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн баримтууд:

            41.1 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэргийн  талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  (22 дугаар хавтаст хэргийн 206 дахь тал),

41.2 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13 дугаар гудамжинд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (22 дугаар хавтаст хэргийн 207-209 дэх тал),

41.3 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 39-89 УНЗ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (22 дугаар хавтаст хэргийн 210-213 дахь тал),

41.4 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч ***ыг оролцуулан  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд:

Асуулт: Тэр эрэгтэйн гэрэл зургийг харвал таних уу, таних бол ямар содон шинж тэмдгээр таних вэ гэхэд

Хариулт: Би тэр эрэгтэйг харвал танина. Зургийг нь харсан ч танина. ...Хөрслөг бор царайтай залуу байсан. гэжээ.

Эрэгтэй хүний цээж зургийг дугаарлан байрлуулж, 1 дугаарт Т.Далайцэрэн, 2 дугаарт ***, 3 дугаарт ***, 4 дугаарт ***, 5 дугаарт ***, 6 дугаарт *** гэж байрлуулан ***аас машин дотор зодож дээрэмдүүлсэн хүнийг заана уу гэхэд 5 дугаартай зургийг зааж зодож дээрэмдсэн залуу мөн байна гэв. Тэр эрэгтэй миний машины урд сууж байхад би царайг нь сайн харсан. гэснийг буулгасан тэмдэглэл, гэрэл зураг (22 дугаар хавтаст хэргийн 217-220 дахь тал),

41.5 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: Өөрийн 39-89 УНЗ улсын дугаартай машинаар такси үйлчилгээнд явж 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шөнө 01:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн ойролцоогоос 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гараа өргөхөөр авсан. Тэр гурав Дамбадаржаа, 7 буудал руу явна гэсэн. Эхлээд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны ойролцоо буюу Дамбадаржаад нэг эрэгтэй, нэг эмэгтэй буусан. Үлдсэн нэг эрэгтэй нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст руу явна гэсэн. Зам зааж явсаар байгаад нэг гудамжинд зогссон. Таксины мөнгө 12,000 төгрөг болоод тэр залуу надад 2 ширхэг 10,000 төгрөг өгсөн. Хариулт 8000 төгрөгийг нь өгөөд тэр залууг буух гэж байгаа юм болов уу гэж бодоод урагшаа харж байтал зүүн талаас төмөр шиг зүйлээр хүчтэй хэд хэдэн удаа  цохисон. Тэгээд намайг цохиж байхдаа машины голын хайрцагт байсан мөнгийг гараараа базаж авахаар нь би бас булаалцалдаад талыг нь машины шалан дээр асгасан. Тэр залуу миний Самсунг-Эс-8 плас загварын гар утсыг аваад буусан. Би бүсээ тайлаад машинаас буусан чинь нөгөө залуу намайг алнаа гээд машин тойрч ирэхээр нь би эсэргүүцэж угзарч татаад газар унагаагаад өөрийгөө хамгаалж хоолойг нь бас боосон. Босоод ирэхээр нь заамдсан чинь намайг бас заамдаад бид хоёр хоёулаа ядарсан, дээрээс нь миний хөмсөгнөөс цус гараад юм сайн харж чадахгүй байсан. Тэр залуу миний бүдэг цэнхэр өнгийн гар утас, орлогын 20,000 орчим төгрөгийг дээрэмдсэн. Тухайн үед орлогын мөнгө 40,000 орчим төгрөг байсан. Тэр залуу надад 20,000 төгрөг өгөөд дараа нь миний мөнгийг авах гэхэд нь би булаацалдаад тал мөнгөө авч чадсан. Тэр залуу гартаа төмөр шиг зүйл хийж байгаад миний толгойны хөмсөг, дух нүд орчим , ам, шүд рүү 15-20 орчим удаа цохисон. Одоо шүдээ эмчлүүлэх гээд эмчилгээ хийлгэж байна. 1 шүд авхуулаад, 2 шүд хийлгэж байгаа. Одоогоор эмчилгээ хийлгэж байгаа тул эмчилгээ бүрэн дууссаны дараа тухайн газраасаа тооцооны баримтаа авна. гэх мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 223-224 дэх тал),

41.6 Гэрч *** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 228,230 дахь тал), 

41.7 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №9661 дугаартай:

-***ын биед баруун хөмсөгт шарх, духанд шарх, цус хуралт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салстад цус хуралт, няцрал, 1 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл, 2 шүдний сулрал, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэсэн дүгнэлт  (22 дугаар хавтаст хэргийн 237-238 дахь тал), 

41.8 Дамно ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн  ЧД-2-20-573 дугаартай хөрөнгийн үнэлгээнд Samsung-S-8 edge гар утасны үнийг 314,000 төгрөгөөр тогтоосон тайлан (22 дугаар хавтаст хэргийн 246-247 дахь тал), 

41.9 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ажлаа тараад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар сургуулийн орчим байх Саран пабын орчим өөрийн найз Мөнхцогт, Ариунаа нартай таарч, пабад орж архи уусан. Бид гурав такси бариад Дамбадаржаа тал руугаа яваад тэр хоёрыг гэрийнх нь гадаа буулгасан. Эргээд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 3 дугаар  гудамжинд байх нийтийн байр руугаа явж байгаад таксины жолоочийг зогс гэж хэлээд хэд гарсан талаар асуухад 12,000 төгрөг гарсан гэж хэлэхээр нь би өөртөө байсан мөнгөнөөсөө 20,000 төгрөг гаргаж өгөөд жолооч надад хариулт гэж 8,000 төгрөг өгсөн. Жолооч тээврийн хэрэгслийн голын ундаа тавьдаг хэсэг дээр надаас авсан мөнгө болон өөрт байсан мөнгө байгааг хараад халаасанд байсан 4 хуруу ордог төмөр зүйлийг гартаа хийж байгаад тухайн нүүрэн тус газарт цохиод голийн хайрцгаас мөнгийг болон хүрдний хажууд байсан мөнгийг авсан.  Машины гадна талд жолоочтой муудалцаж ноцолдсон. Дээрэмдэх зорилго байгаагүй. гэх мэдүүлэг  (23 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал), 

 

      Дөчин хоёр. ***, ***, *** нар бүлэглэн  хамтран оролцож иргэн ***д хүч хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдэж хохирол учруулсан хэргийн баримтууд:

42.1 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (23 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

42.2 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 54-Д байрны 49 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (23 дугаар хавтаст хэргийн 96-100 дахь тал),

 42.3 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 54-Д байрны авто гражид байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Бичлэгийг шүүж үзэхэд 1 хоногоор хоцорч, 16 минутаар түрүүлж байв. Автомашины зогсоолын гол хэсэгт цагаан өнгийн Т.Приус 20 маркийн автомашин камерын цагаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 24 цаг 11 секундэд зогсоолыг голлон зогсов. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 03:02:27 цагийн бичлэгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 54-Д байрны 1 давхрын лифт рүү харсан хяналтын камерын бичлэгт ноосон малгайтай малгайтай цамцтай, бараан өнгийн өмдтэй, кэттэй, масктай, хоёр хүн лифтээр орж байгаа бичлэг байна.