Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 03:08:06 цагийн бичлэгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 54-Д байрны 1 давхрын бичлэгт хар өнгийн кейфген малгайгаа буруу харуулж өмссөн, улаан өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн зузаан хантаазтай хар өнгийн өмдтэй хүн лифтээр орж байгаа бичлэг байна.

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 03:06:00 цагийн бичлэгээр малгайтай цамцны малгайг өмссөн гадуураа хүрэмтэй үл таних 3 хүн лифтнээс буугаад гүйж байгаа бичлэг байна. гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (23 дугаар хавтаст хэргийн 101-102 дахь тал),

42.4 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө би Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо 54-Д-49 тоот гэртээ байж байгаад фейсбүүкийн санхүү авна гэх нэртэй группэд байсан зараас 94661257 гэсэн дугаартай утасны дугаараас үл таних эмэгтэйтэй холбогдож уулзахаар тохироод дуудсан. Тэгээд байж байтал уг эмэгтэй гадаа чинь ирчихлээ гээд над руу залгасан. Тэгэхээр нь би гэрээсээ гартал гадаа 16-20 орчим насны эмэгтэй хүүхэд ирчихсэн байсан. Тэгээд бид хоёр манай гэр лүү ороод 10 орчим минут ярилцаж суусан. Тэгээд байж байгаад би уг эмэгтэйг жаахан хүүхэд байхаар нь болиод мөнгө өгөөд гаргах гээд бид нар хамтдаа гарах гэж байтал уг эмэгтэй нойлын өрөөнд орсон. Уг эмэгтэй гэрт байхдаа мессеж бичээд байсан. 2-3 минутын дараа хаалга тогшсон. Тэгээд би уг эмэгтэйгээс чи хүн дуудсан юм уу гэхэд үгүй ээ гээд байсан. Хаалгаа тайл, би ах нь байна гээд нэг залуу хаалга тогшоод байсан. Тэгээд байж байтал уг эмэгтэй би явлаа гээд хаалга нээтэл 180-190 орчим см өндөртэй 2 залуу орж ирээд чи манай дүүг дарамталсан гэх мэтээр над руу дайрсан. Нэг залуу нь миний нүүрний урд хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон, миний гарт байсан утсыг булааж авсан. Нөгөө маскгүй залуу нь эмэгтэйгээ дагуулж яваад загнаад байсан. Тэгээд надаас мөнгө өг гэхээр нь мөнгө өгөхгүй гээд түлхсэн. Тэгтэл уг маскгүй залуу нь манай гэрийн тэр хавиар скоч хайгаад байсан. Би тэр үед маш их айгаад шоконд орсон. Намайг хүлэх гээд 2-3 удаа дарж аваад, би ингээд үхдэг юм байна гэж бодоод гарах гэж зугтаагаад баригдаад тэгээд тэр залуучууд намайг скочоор хүлсэн. Хүлчхээд манай гэрийн улаан өнгийн бүтээлгээр миний толгой дээр бүтээгээд манай гэрт байсан 2 ширхэг зургийн аппарат бэлэн 2,240,000 төгрөг зэргийг аваад манай гэрт байсан цэнхэр эрээн өнгийн бүтээлгээр эд зүйлсээ хучаад аваад гарсан. Тэгээд би тэндээ амь тэнцээд 30-40 орчим минут скочоо тайлах гэж ноцолдоод арай гэж нэг тайлчхаад хажуу талын айлаасаа тусламж дуудаад, хажуу айлын хүмүүс надад цагдаа дуудаж өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Уг эмэгтэй надад мөнгө байгааг харсан,тэгээд мессеж бичээд суугаад байсан. Хохирлоо барагдуулмаар байна. гэх мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 154-155 дахь тал),

42.5 Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 54-Д байрны 53 тоотод охин ***гийн гэрт ирсэн. 2020 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 03 цаг 40 минутын үед хаалга маш хүчтэй тогшоод балбаад байхаар нь хүүгээ ирж байгаа юм болов уу гээд нөхөр Сэрбатыг хаалга тайлчих, хүү ирж байгаа юм болов уу гэж хэлчхээд нөхрийгөө босохоос нь өмнө өөрөө түрүүлээд манай хүү ингэж хаалга тогшихгүй дээ гэж бодоод өөрөө босоод хаалгаа тайлтал доогуураа шалдан нүцгэн, дээгүүрээ шар өнгийн футболк өмсчихсөн, урд энгэр нь нилэнхүйдээ цус болчихсон, туранхай залуу өөдөөс надад хандаад би 49 тоотын хүн байна, цагдаа дуудаад өгөөч гэртээ дээрэмдүүлчихлээ гэх хэлэхээр нь би чи зөөлөн хаалга үүд тогшиход яадаг юм бэ гээд өөрийнхөө утаснаас 102-руу залгаад Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны 54-Д  байрны 53 тоотын *** гэж хүн байна, 49 тоотын залуу дээрэмдүүлчихсэн гээд цагдаа дуудаад өгөөч гэж гуйсны дагуу тусламж болгоод цагдаад хандаж байна гэж хэлтэл дуудлагыг авчихлаа гэж хэлсэн. гэх мэдүүлэг. (23 дугаар хавтаст хэргийн 180 дахь тал),

42.6 Дамно ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №ХУ1-20-668 дугаар хөрөнгийн үнэлгээнд Sony R3 маркийн зургийн аппаратыг 8,000,000 төгрөгөөр, Nikon z7 маркийн зургийн аппаратыг 7,200,000 төгрөгөөр, нийт 15,200,000 төгрөгөөр тогтоосон тайлан, зургийн аппаратын гэрэл зураг (23 дугаар хавтаст хэргийн 199-203 дахь тал),

42.7 Дамно ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №ХУ1-20-669 дугаар хөрөнгийн үнэлгээнд I phone 6 маркийн 1 ширхэг гар утсыг 200,000 төгрөгөөр, I phone 6 маркийн 1 ширхэг гар утсыг 160,000 төгрөгөөр, нийт 360,000 төгрөгөөр тогтоосон тайлан (23 дугаар хавтаст хэргийн 206-207 дахь тал),

42.8 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ***аас Sony гэх нэртэй хар өнгийн гадуураа резинэн гэртэй Tamron гэсэн бичигтэй дуран бүхий Sony гэсэн бичигтэй хар өнгийн оосортой гэрэл зургийн аппарат /асааж үзэхэд асаж байсан/, мөн , Nikon гэх нэртэй хар өнгийн, дурантай, дотор талаараа шар дэвсгэрт дээр , Nikon гэсэн бичигтэй даавуун оосортой гэрэл зургийн аппарат /асааж үзэхэд асаж байв/ эд зүйлсийг хураан авсан тэмдэглэл, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч ***д Sony R3, Nikon z7 загварын хоёр ширхэг аппаратыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (24 дүгээр хавтаст хэргийн 65-67 дахь тал),

42.9 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр С.Хонгорзулаас I phone 6 маркийн гар утас, нүүрний дэлгэцийн товчлуур нь байхгүй доод хэсэг нь хагарч цуурсан арын хэсэг ягаан өнгөтэй хагарч цуурсан зүйлгүй нэг ширхэг гар утсыг хураан авсан тэмдэглэл  (24 дүгээр хавтаст хэргийн 138 дахь тал),

42.10 3204 УНӨ  улсын дугаартай Т.Приус тээврийн хэрэгсэл Д.Гантогоогийн эзэмшилд бүртгэлтэй тухай  гэрчилгээ  (24 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал),

42.11 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №3997 дугаартай дүгнэлтэд:

-Б.Цоггэрэлийг гэрт нь дээрэмдсэн гэх хэрэгт камерын бичлэг ирүүлсэн.     Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн 1_07_R_20201003015900 mp4 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2020-10-03 01:59 секундэд цагаан өнгөтэй хаалганы доод хэсгүүдэд бараан өнгийн хамгаалалт наасан, антенгүй, арын куперийн баруун хэсэгт бараан өнгийн хөндлөн толботой зэрэг онцлог шинжүүдтэй, автомашины ерөнхий хэлбэрээр Т.Приус NHW20 маркийн автомашин байна. Уг автомашины улсын дугаарын хэсгийг тодруулахад 3204 УБ үсэг тоотой төстэй дүрс тодорч байна. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (24 дүгээр хавтаст хэргийн 81-84 дэх тал),

42.12 Өсвөр насны яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд  2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: Би 2020 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 18 дугаар гудамжинд *** ахтай тааралдаад уулзсан. *** ах өнөөдөр Төгөлдөрийн төрсөн өдөр болж байгаа болохоор мөнгө төгрөггүй байна, яаж мөнгө олох вэ гэж байснаа манай тэр хавийн охидууд зар тавьж байгаад айл руу ороод мөнгө төгрөг авчихдаг, тэр аргаар яваад мөнгө олох уу гэж хэлээд, чамайг оронгуут чинь ах нь араас нь ороод авчихна шүү дээ гэж гуйгаад байхаар  би зөвшөөрөөд *** ах “Санхүү авна” гэж зар тавьсан. Удаагүй нэг эрэгтэй ах яриад, байна уу, санхүү авах уу гэж асуухаар нь тиймээ гэж хэлтэл Зайсангийн 54-Д байран дээр хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд ***, ***, ***, *** *** ах нарын хамтаар *** эгчийн автомашинтай Хан-Уул дүүрэгт байрлах 54-Д байрны гадна очоод залгаад ирчихлээ гэж хэлтэл 49 гэж хэлээд утсаа таслахаар нь тухайн айл руу ганцаараа орохоор болсон. Намайг орохоос өмнө *** ах орчхоод мөнгөө авчхаад хэдэн давхарт, хэдэн тоотыг нь хэлээрэй гэсэн. Тэгээд тэр айлд ороход нэг ах ганцаараа байсан. Нойлд нь ороод *** ахтай утсаар яриад орцны код болон 49 тоот айл гэж хэлсэн. Удалгүй *** *** ах нар орж ирээд нөгөө айлын ахыг зодоод, хөл гарыг нь гэрт нь байсан скочоор ороож мөнгө, камер, гар утас гурвыг нь аваад бид нар хамт гарсан.гэх мэдүүлэг (24 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал),

42.13 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: 2020 оны 10 сарын 03-ны шөнө би ***аа, ***, ***, *** нарын хамт *** нь Зайсан руу явъя гэснээр бид нар цагаан өнгийн ***аагийн приус 20-той Зайсангийн удирдлагын академийн тэнд байдаг 54-Д байранд очсон. *** нь Фейсбүүк дээр “Санхүү авна уулзах хүн байна уу” гэх мэт зар оруулсны дагуу 1 хүн ярьсан, ярьсан хүнийх нь гэрт очсон. Тэгээд ***г орчоод удаад байхаар нь *** бид хоёр тэр айл руу нь орж эзнийг нь зодож гэрт байсан скочоор нь газар хэвтүүлж байгаад хүлж мөнгө болон зургийн аппаратыг нь авч явсан. *** болохоор буйдан доогуур байсан мөнгийг нь авсан. Тэр айлаас гарахад ***, *** хоёр нэг зургийн аппаратыг нь авсан. Нэг нь ***ийн гэрт, нөгөөх нь *** машин дотор миний цүнхэнд байгаа. Авсан мөнгө болохоор тэгээд хувааж аваад үрэгдсэн. Яг хэдэн төгрөг байсныг нь би сайн мэдэхгүй байна. Надад бол 300 гаран 400,000 төгрөг орчим *** өгсөн. гэх мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 16-171 дэх тал),  

42.14 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө би ***аа эгчийн машинаар ***, ***, ***, ***аа нарын хамт Зайсан руу явсан. Өмнө нь ***аа эгч *** хоёр фэйсбүүк дээр “Санхүү авна” гэх утгатай зар тавьсан байсан. Тэр зарын дагуу бид нар Удирдлагын академийн тэнд нэг байрны гадна очсон. Тэгээд *** машинаас буугаад нэг айл руу орох шиг болсон. Хэсэг хугацааны дараа ***аа эгчийн утсанд нь орж ирээд авчхаач гээд ***гоос мессеж ирсэн. *** бид хоёр буугаад уг байрны 9 давхар руу гараад 49 тоот айлын гадна очоод хаалгыг нь тогшсон. Хаалгыг нэг залуу онгойлгосон. Эхлээд тэр залуу онгойлгохгүй байсан, тэгээд хаалга онгойлгоод *** гараад ирсэн. Тэгэхээр нь *** бид хоёр уг залуутай “чи яагаад хүүхэд гаргахгүй байгаа юм, юу хийж байгаа юм, би ах нь байна” гэхэд нөгөө залуу би дуудлагаар дуудсан юм гэхээр нь би чи яахаараа дуудлага дууддаг юм, энэ чинь насанд хүрээгүй хүүхэд гэж ярилцаад байж байтал үүдээр ороод байсан орон дээр нь мөнгө бэлэн мөнгө байсан тэгэхээр нь маргалдаж байтал *** хөргөгчийн дээр нь байсан скочийг аваад намайг андаа наадхаа барьж бай хүлчихье гэхээр нь би уг залууг гараас нь бариад доош нь дараад хэвтүүлсэн тэгтэл *** скочоор гараас нь эхлээд хүлсэн мөн *** дээр нь дараад би хөлийг нь хүлээд тэгээд болконых нь наана газар байсан 2 ширхэг зургийн аппарат байхаар нь тэрийг нь бид 2  нэг нэгээр нь аваад орон дээр байсан бэлэн мөнгийг нь мөн аваад гэрт нь байсан цэнхэр өнгийн орны бүтээлэг байсан тэрийг нь аваад уг бүтээлгийг би толгой дээгүүрээ нөмрөөд гараад зугтаасан. Гараад бид нар шууд машиндаа суугаад тэндээс явсан..” гэх мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 163-166 дахь тал),

VI. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн баримтууд.

Дөчин гурав. *** нь хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн баримтууд:

43.1 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, ***ий гаргасан гомдол (20 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал),

43.2 Хохирогч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: Би өөрийн найз ***той хамт 2019 оны 10 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” паб-д орж үйлчлүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 07-ны 01 цаг  өнгөрөөгөөд би тооцоо хийхээр текен дээр очиход нэг залуу шууд намайг түлхсэн. Би тэр залууд хандаж чи яаж байгаа юм гээд байж байтал хажуу талаас нь нэг залуу хүрч ирээд яасан ч яадаг юм гээд байсан. Би тэр залууд ямар нэгэн байдлаар гар хүрээгүй бөгөөд тэр залуу текний хажуу талын ширээн дээр байсан пивоны шилийг аваад ширээ цохиж хагалаад над руу дайрсан. Би тэр залуугийн урдаас алхаад очтол миний толгой хэсэгт барьж байсан шилээрээ цохисон. Би толгой руугаа цохиулаад цааш болсон явдлыг сайн санахгүй байна. Миний толгойноос маш их цус гарч байсан. Тэгээд би нойлын өрөө орсон байсан. Би өмсөж байсан цамцаа тайлж дараад цус нь тогтохгүй байхаар нь найз ***ыг дуудаж цамцаар нь даруулаад түргэн тусламж ирээд шархыг боож Гэмтэл согог судлалын төв рүү авч явсан. Гэмтэл дээр очоод толгойнд оёдол тавьсан боловч дахин зургийг нь автал ахин шил үлдсэн байна гэж хэлээд дахин хагалгаа хийж шилийг нь авсан байсан. Би их цус алдсандаа болоод хоёр удаа ухаан алдсан байсан. Миний толгой хагарсан баруун нүд хөхөрсөн байна. Намайг цохисон залуу өндөр туранхай бараан өнгийн хувцастай хүн байсан. Би яг тодорхой хэлж чадахгүй байна.гэх мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 135-136 дахь тал),  

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн: Тухайн үед тархины зураг авхуулсан 120,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, эм тариа авсан 22479 төгрөг, эм авсан 2500 төгрөг гэх мэт зардлууд гарсан. Энэ асуудлаас болж нааш цааш явах эм тариа зэрэгт 500,000 төгрөг гарсан. Дээрх мөнгийг нэхэмжилнэ. Шүүх хуралдаанд оролцохгүй. гэх мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),

43.3 Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчим өөрийн найз ***, хүргэн ах Ганбаа, хамт ажилладаг *** ах нарын хамт орсон. Бид нар үйлчлүүлж байгаад тэндээс гарахаар текэн дээр очиж тооцоо хийж байгаад нэг ахтай маргалдсан. гэх мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 144 дэх тал),

43.4 Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: Би өөрийн найз ***ий хамт 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Цэ пабад орж үйлчлүүлсэн. Бид нэг, нэг шил пиво уусан. ...*** тооцоо хийх гээд текен дээр нь үлдсэн. Би нойлын өрөө ороод эргээд гараад ирэхэд зодоон эхэлсэн байсан. Манай найз *** нэг залуутай газарт унасан байдалтай зууралдаад байж байхаар нь найзууд нь дайраад байхаар нь би холдуулаад найз ***ийг босгоод ирэхэд толгой нь хагарсан байсан. Би цохисон залууг нь гаргахгүй хорьж байсан. ***ий толгойноос маш их цус гарсан байсан. Цагдаа, түргэн дуудсан. гэх мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 146 дахь тал),

 

43.5 Гэрч Э.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 21 цагийн үед нөхөр ***тэй утсаар холбогдоход найз ***гийн хамтаар Сансарт байна гэж хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 07-ны 02 цагийн үед найз *** нь залгаад танай нөхөр *** толгойгоо хагалуулчихсан, бид 2 гэмтэл явж байна гэсэн. Удалгүй *** дахиж залгаад танай нөхөр цус алдаад ухаан алдчихлаа, хүрээд ир гэсэн. Би Гэмтэл согог судлалын төв дээр очсон. Очиход манай нөхрийн биеийн байдал муу байсан, оёдол дөнгөж тавьсан гээд ухаан орж байсан. Толгойны зураг дахиж авхуулаад толгойд нь нэг юм байна гээд оёдлыг нь эргэж задлаад толгойд нь шил үлдсэн байна, авна гээд хагалгаанд орсон. Зодуулсан гэх газрыг ...Цэ гэх пабад болсон гэсэн. гэх мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 148-149 дэх тал),

43.6 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12171 дугаартай:

            -***ий биед зовхинд цус хуралт, зулайд няцарсан шарх, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

            -Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            -Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэсэн дүгнэлт (20 дугаар хавтаст хэргийн 139 дахь тал),

43.7 Хохирогч ***ий эмчилгээний зардалтай холбоотой ирүүлсэн   Толгойн КТГ-ын 120,000 төгрөг, нэгж 2500 төгрөг, эмийн 22479 төгрөгийн баримтууд (20 дугаар хавтаст хэргийн 152 дахь тал),

43.8 Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд  2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: Би тус пабад найз ***гийн хамт байсан. *** тус газрын текен дээр хохирогч ***тэй маргалдаад байсан. Би тэр залууд очиж яагаад байгаа юм бэ хөөе гээд маргалдаад эхэлсэн. Би тэр залуугийн нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиод тэр залуу хойш болсон. Би энэ үед өөрийн нь сууж байсан ширээнээс очиж нэг пивоны шил аваад ширээн дээр цохиж хагалаад дайрсан. Энэ үед хохирогч *** нь намайг боож газарт унагасан. Би доор нь газарт унасан байхдаа толгой руу нь хагалсан пивоны шилээр цохисон. Тэр залуугийн толгойгоос нь цус гарч миний дээрээс гоожиж байсан. Тэр залуу цааш босож цамцаа тайлаад байж байсан. Хамт явсан хүмүүс нь салгасан. Тэр хүмүүсийг цагдаад дуудлага өгч байхад нь би тэндээс гараад явсан бөгөөд *** ганцаараа үлдээд хоцорсон. Маргааш нь би ***тэй ярихад цагдаа дээр байна гэхээр нь би ирсэн тэр үед нэлээдгүй согтсон. Би шинжээчийн 12171 дугаартай ***ий  биед учруулсан гэмтлийн талаар тусгасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг  (20 дугаар хавтаст хэргийн 156-157 дахь тал),

                                                                                                                    

      Дөчин дөрөв. *** нь хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн баримтууд:

44.1 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (23 дугаар хавтаст хэргийн 47 дахь тал),

44.2 Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: 2020 оны 07 дугаар сарын 30-ны 23 цаг 50 минутын үед Meeting нэртэй бааранд найз ***, ***, *** нарын хамт орсон. Шөнийн 01 цагийн үед гэр лүүгээ явахаар болоод баарны үүдээр гарч явахдаа үл таних цагаан өнгийн футболк, хар өнгийн өмдтэй 190 см өндөртэй залуу маргалдаад тэр залуу миний баруун хацар луу гараараа 1 удаа цохисон. Гарт нь бөгж эсвэл чулуу байсан үгүй мэдэхгүй, нэлээд чанга хүчтэй цохилт ороод миний хацраас цус гараад найзууд дээрээ очоод би хүнд цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг цохисон залуу машиндаа суугаад явах гэхлээр нь би найзуудынхаа хамт машиных нь урд дарж зогсоод явуулахгүй гээд цагдаа дуудсан. Тухайн үед тэр залуу болон би архи согтууруулах зүйл хэрэглэсэн байсан. Би 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Нийт 50,000 төгрөгөөр эм авсан, бас 30,000 төгрөгөөр бензин хийсэн. 3 хоног ажлаа алдсан 150,000 төгрөгийн цалинг буруутай этгээдээс нэхэмжилж байна. гэх мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 49-50 дахь тал),

44.3 Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр ***ын төрсөн өдөр болоод 23 цагийн үед Талбайн урд талын Meeting  нэртэй бааранд нөхрийн найз ***, түүний найз охин *** нарын хамт орсон. 02 цагийн үед баарнаас гараад үүдний хэсэгт тамхилаад зогсож байхад үл таних цээж нүцгэн, дундаж өндөртэй залуу ирээд гал асуугаад байхгүй гэсэн чинь манай нөхрийг хэл амаар доромжлоод өөрөө түрүүнд нь духаараа эрүү рүү нь 1 удаа мөргөсөн. Тэгэхлээр нь манай нөхөр баруун гараа саваад тэр залууг 1 удаа цохисон, цохихоор нь нөхрөө тэвэрч аваад машинд суулгасан. Нөхөр нэг удаа гараараа нөгөө залуугийн нүүрэн тус газарт нь цохисон. гэх мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 53  дахь тал),

44.4 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №8795 дугаар дугаартай:

            -***ийн биед баруун хацрын төвгөрт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.гэсэн дүгнэлт (23 дугаар хавтаст хэргийн 56-57 дахь тал),

44.5 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: 2020 оны 07 дугаар сарын 30-аас 31-ны шилжих шөнө эхнэр ***, *** түүний найз охин *** нарын хамт Сүхбаатар дүүргийн 1-р хороо Meeting бааранд миний төрсөн өдрийг тэмдэглэж байсан. 23.00 цагийн орчимд баарнаас гараад тамхи татаад зогсож байтал нүдний шилтэй махлагдуу, 170 орчим өндөртэй залуу тамхи байна уу, гал байна уу гээд надаас асуухаар нь би байхгүй гэж хэлтэл миний эрүү хэсэг рүү духаараа мөргөхөөр нь гараа савахдаа нүүр лүү нь цохисон. *** намайг аваад машинд суугаад явах гэтэл хэдэн залуус хүрч ирээд машин хаагаад машин руу өшиглөөд та нарыг одоо 70 давхарт аваачиж булна гээд байсан. Удалгүй цагдаа ирээд бид нар цагдаагийн хэлтэс рүү явсан. Би шүүх эмнэлгийн 8795 дугаартай дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 63-65 дахь тал),

 

VII. Залилах хэргийн баримтууд:

 

Дөчин тав. *** нь иргэн ***ыг залилж хохирол учруулсан хэргийн баримтууд:

            45.1 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (19 дүгээр хавтаст хэргийн 220 дахь тал),

45.2 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн:

Би ***ыг 10 жилийн өмнөөс таньдаг байсан. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ...мөнгөний яаралтай хэрэг гарчихлаа, 1,000,000 төгрөг яаралтай зээлээч, барьцаанд би ахынхаа машиныг өгье гэж гуйсаар байгаад мөнгө зээлж авсан. Тухайн үед би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, МУИС-ийн 1 дүгээр  байрны баруун талын Хаан банкны салбар дээрээс би данснаасаа бэлнээр 1,000,000 төгрөг аваад түүнд өгсөн. Маргааш *** нь өөрийнхөө 80426006 дугаараас залгаж яриад надтай ирж уулзаад манай дүү яахаараа миний машиныг чамд барьцаанд тавьдаг юм бэ, олон юм ярилгүй миний машиныг өг, үгүй бол ална шүү гэж дарамталсаар байгаад надаас машинаа аваад явчихсан. Тэр явдлаас хойш *** утсаа аваагүй, гэрт нь очоод хаалгаа тайлж өгөөгүй. Ахдаа би барьцаалах гэж байгаа талаараа хэлчихсэн, ямар нэг асуудал байхгүй, манай ах танд барьцаалах гэж байгаа талаар мэдэж байгаа гэж хэлсээр итгүүлээд аваад явсан. Гэтэл маргааш нь ах нь тийм зүйл байхгүй, миний машиныг түр унаад өгье гэж хэлээд аваад явсан, надад барьцаалах гэж байгаа талаар хэлээгүй, чи яахаараа миний барьцаалдаг юм гэж гэсээр байгаад машинаа аваад явсан. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 234-235 дахь тал),

45.3 Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр өгсөн: Манай нөхөр ***ын танил *** гэх залуу мөнгө зээлээч гээд өөрийнхөө унаж явсан приус машиныг барьцаалсан. Манай нөхөр ...Хаан банкнаас 1,000,000 төгрөг авч өгөөд машиныг нь аваад үлдсэн. Түүнээс хойш ***ын ах *** миний машин гээд машинаа аваад явсан. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 237 дахь тал),

45.4 Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: 2019 оны 03 дугаар сарын дунд үеэр шиг санагдаж байна. Манай төрсөн дүү *** нь 21 цагийн үед харанхуй болчихсон байх үед над руу утсаар яриад гадуур жаахан хөөцөлдөх ажил байна, хүүхдийн эм тариа дуусчхаад гэсэн юм яриад, намайг машинаа түр өгөөч гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Кино үйлдвэрийн буудлын тэнд *** ирээд миний Тоёота Приус 20 маркийн 82-57 УНК улсын дугаартай авто машиныг аваад явсан. *** миний машиныг авах үед нь маргааш эртхэн авч ирж өгөөрэй гэж хэлээд өөрөө тухайн орой 1000 төгрөгийн таксинд суугаад Гачуурт руу гэр рүүгээ харьсан. Маргааш өдөр нь би 09 цагийн үеэс эхлээд ***ын утас руу залгахад *** ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би ***ын байсан Цайз 16-ын байранд яваад очиход *** гэртээ байж байсан. ***ад уурлаад машинаа хаана байгааг асуухад эхлээд энэ хавьд зогсоол байхгүй, МУИС-ийн хашаанд тавьчихсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ***ыг дагуулаад машин тавьсан газар очтол *** нь надаас зугтаад энүүхэнд хүнтэй уулзчихаад ирье гээд яваад өгсөн. Явахдаа *** гэдэг хүнд машин болон түлхүүр чинь байгаа гэж хэлчхээд яваад өгсөн. Би МУИС-т ажилладаг ***тай утсаар холбогдоход “юу яриад байгаа юм *** надад мөнгөөр барьцаанд тавьсан, мөнгөө өгөөд машинаа ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм, *** та хоёр өөрсдөө учраа ол” гээд хэсэг ярилцаж байгаад машинаа аваад явсан. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 239-240 дахь тал),

45.5 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. *** гэх хүнээс 1,000,000 төгрөг зээлж удахгүй өгнө гэж хэлээд авч явсан. Тэгээд би ***д өөрийн төрсөн ах ***ы эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн цагаан өнгөтэй 82-97 гэсэн улсын дугаартай шиг санагдаж байна, машиныг нь барьцаанд нь үлдээгээд явсан. Би өөрийн ах ***д машиныг нь барьцаалсан гэдгийг хэлж мэдэгдээгүй. Би ***аас мөнгө зээлсэн өдрийн өмнөх өдөр нь өөрийн ах ***аас машиныг нь нэг ажил амжуулчхаад буцаагаад аваад ирье, хөлсөнд 100,000 төгрөг гэж хэлээд авч явсан байсан. Ах *** ***д барьцаанд тавьсныг мэдээд надад уурлаад ***аас очоод машинаа авсан юм. Одоогийн байдлаар *** гэх хүнд 1,000,000 төгрөгийн 700,000 төгрөгийг нь төлчихсөн. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 243-244 дэх тал),

- яллагдагчаар дахин 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: Хохирогч ***ын тухайд бие биеэ таниад олон жил болж байгаа хуурай ах дүүс гэж явдаг байсан. Төрсөн ах *** гэх хүний машиныг унаж явж байгаад мөнгөний хэрэг гарсан тул сая төгрөг зээлэхээр болж унаж явсан ахынхаа приус-20 маркийн авто машиныг тухайн хүнд барьцаанд үлдээгээд, 1 сая төгрөгийг бэлнээр авчихсан. Уг нь бол мөнгө авсан өдрөө буцааж 300,000 төгрөг өгөх дутуу байгаа. Манай ах *** намайг өөрийнх нь машиныг тухайн хүнд барьцаанд тавьсныг мэдээд очоод машинаа авчихсан байсан учраас цагдаад *** өргөдөл өгсөн юм байна лээ. Үүнээс өөр холбогдсон хэрэг надад байхгүй. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 160-162 дахь тал),

 

Дөчин зургаа. *** нь иргэн ***ыг залилж хохирол учруулсан хэргийн баримтууд:

46.1 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, иргэн ***ын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан гомдол (20 дугаар хавтаст хэргийн 18-19 дэх тал),

46.2 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Үнэгүй.мн сайтаас Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 42-А байрны 34 тоот 2 өрөө байрыг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу *** гэх хүнтэй холбогдож сарын түрээсийг 650,000 төгрөгөөр тооцон, нийт 3,900,000 төгрөг өгсөн. 600,000 төгрөгийг бэлнээр өгсөн, анх нүүж нүүж орохын өмнөх өдөр өгсөн. Үлдсэнийг нь 23-ны өдөр 3,260,000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Би гэрээ хийе гэсэн чинь би караоке ажиллуулдаг бичиг баримт нь миний караокед байгаа, цаг хэтрүүлэн ажиллуулж байгаад 1 дэх өдөр хувийн асуудлаа шийдчихээд 2 дахь өдөр ирж гэрээгээ хийнэ гээд алга болсон. Утас нь холбогдохгүй байгаа гээд байж байсан чинь 2018 оны 10 сарын 07-ны өдөр уг байрны жинхэнэ эзэн *** гэх хүн ирээд 7 хоногийн дотор байр суллаж өгөхийг шаардсан. Тэгээд би хүнд залилуулснаа мэдсэн. гэх мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал),

46.3 ***ын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс нэг жилийн хугацаатай ***д шүүхэд төлөөлөх тухай олгосон итгэмжлэл (20 дугаар хавтаст хэргийн 46 дахь тал), хохирогч ***ын хууль ёсны төлөөлөгчөөр ***ийг тогтоосон тогтоол (20 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал),

46.4 Хохирогч ***ын хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: *** нь миний хүргэн байгаа юм. Миний охин Харашаш нь ...тэтгэлгээр Австралид хоёр жил суралцах эрх авч, ...6 дугаар сарын 11-нд явсан. Араас нь *** нь 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр явсан. *** гэх хүнд нийтдээ 3,900,000 төгрөг өгсөн. Эхний өдөр 650,000 төгрөгийг бэлнээр, маргааш нь үлдэгдэл мөнгийг дансаар шилжүүлсэн. *** гэх хүнтэй байр түрээсэлнэ гэх зарын дагуу очиж уулзаад байр таалагдлаа, гэрээгээ хийе гэхэд манай эхнэрийн нэр дээр нэг караоке байдаг, цагдаа нар ирээд мөнгө төгрөгийн асуудлаас болоод лацдсан байгаа, эхлээд чи надад 650,000 төгрөгөө өгчих, би тэр мөнгөөр чинь караокегоо чөлөөлж аваад, дотроос нь бичиг баримтаа аваад гэрээ хийе гэж ярихад нь манай хүүхдүүд итгээд мөнгөө өгсөн. Дараа нь охины гэр бүл нүүж ороход *** нь өөрийн эд зүйлсээ орхиж явсан, яагаад авахгүй талаар хэлэхэд гэрээ хийхдээ ах нь эд зүйлээ аваад явчихна гэж хэлсэн байсан. 7 хоногийн дараа утас руу нь залгахад *** нь утсаа авахгүй байсан, 14 хоногийн дараа жинхэнэ эзэд нь ирээд бичиг баримтаа үзүүлсэн. Тэр үед нь залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. 3,900,000 төгрөгийг гаргуулж авмаар байна. гэх мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 50-52 дахь тал),

Хохирогч ***ын хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн. Би ***ыг тухайн байранд байхад тэднийхээр байнга шахуу орж гардаг тэдний хүүхдүүдийг хардаг байсан. Тэгэхэд тухайн байранд хуучны намхан бор өнгөтэй буйдан байсан, анх ороход тухайн буйдангийнх нь дээр бүрээс нь урагдсан порлон нь гарсан, хаях шахуу болчихсон, ...тийм буйдан байсан. Тэрийг сүүлд байрнаас гарахад байрны эзэн нь юмнуудаа ав гэж уурлаад байхаар нь гаргаж хог дээр хаясан. Харин нэг жижигхэн нимгэн дэлгэцтэй дээр үеийн зурагт, нэг саарал өнгийн хөргөгч хоёр байсан тэрийг нь бас байрнаас гарахад эзэн нь гарга гээд байхаар нь *** гэх хүнийг ийм хэл ам гаргаж магадгүй гэж бодоод өөр дээрээ тэр чигээр нь байлгаж байгаа. Харин тэр пейч болон хагас автомат угаалгын машин нь угаасаа анхнаасаа эвдэрхий зүйлс байсан. Сүүлд байрнаас юмнуудаа гарга гээд байсан болохоор хог дээр буйдангийн хамт хаясан гэж байсан. Харин хүүхдийн тоглоомон машин байсан гэдэг бол худлаа, огт тийм машин тэр байранд байгаагүй. Харин *** энэ хугацаанд ерөөсөө бид нартай холбогдож юмаа авах талаар уулзаж ярилцсан зүйл байхгүй, холбоо бариагүй.  гэх мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал),

46.5 Хохирогч ***ын эзэмшлийн Хаан банкин дахь 5030348194 дугаартай дансны хуулгад 5753956756 дугаарын дансанд ***ад өгөх байрны түрээс гэсэн утгатайгаар 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 25 минутад 3,260,000 төгрөг шилжүүлсэн тухай (20 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал),

46.6  Гэрч Б.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 23-нд “Цэгц проперти” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн ажилтан *** гэх хүн утасдаад бэлэн хүн байна, сайн хүн, найдвартай хүн гэж хэлээд надад ***ыг танилцуулсан. Манай байранд ирж гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ 3,600,000 төгрөгийг өгөх ёстой байсан Тухайн өдөр 3,000,000 төгрөгийг өгөөд, үлдэх 600,000 төгрөгийг нь маргааш нь түлхүүр авахдаа өгнө гэж хэлээд надаас 1 түлхүүр аваад тус байранд орсон. Үлдсэн 600,000 төгрөгөө авахаар ***, *** нарын утас руу залгахад утсаа авахаа болж алга болсон. ***ын өгсөн 3,000,000 төгрөг нь байрны 5 сарын суух хөлс бөгөөд би тэр хугацааг нь бодоод 11 сарын дундуур очоод ***ыг нэг бол мөнгөө төл, нэг бол байрнаас гар гэж хэлэхээр очтол казак айл байж байсан. Тэгэхээр нь та нар яагаад энд байж байгаа юм бэ гээд асуутал бид нар *** гэх хүнээс 6 сараар нь түрээсэлсэн. 600,000 төгрөгийг бэлнээр, 3,250,000 төгрөгийг шилжүүлсэн гэж хэлсэн. Би өөрийн байрны гэрчилгээ, иргэний үнэмлэхийг харуулж өөрийн байр гэж хэлтэл бид нар *** гэх хүнд түрээсийн төлбөрөө өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би “эгч нь байрны эзэн нь байгаа юмаа, та нар энд байна гэвэл эгчдээ түрээсийн төлбөрөө төлөөд байх боломжтой, 11 дүгээр сарын 23-ыг хүртэл манайд үнэгүй байж болно, тэр хугацаанд шийдвэрээ гаргаарай” гэж хэлсэн. ***ын гэр бүл нь ***ад мөнгөө өгөөд 7 хоног ч болоогүй байхад нь би очиж уулзсан. гэх мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал),

46.7 Цэгц проперти үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, түрээслүүлэгч Б.***, түрээслэгч *** нарын хооронд 5 сарын хугацаатай хийсэн орон сууцны түрээсийн гэрээ (20 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал), Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хорооллын 42-А дугаар байрны 34 тоот нэг иргэний буюу Б.***гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ (20 дугаар хавтаст хэргийн 41 дэх тал),

46.8 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: Залилах гэмт хэргийн тухайд бол *** гэх залууд өөрийн 11 дүгээр хороололд хүнээс түрээсэлж байсан байраа өөрийнх гэж худлаа хэлээд түүнд түрээслэхээр болоод түрээсийн 3 сая төгрөгийг авчихсан. Гэхдээ ямар нэгэн түрээсийн гэрээ хийгээгүй, би түрээсийн байранд байсан тавилгануудаа бүгдийг нь тэнд нь орхисон. Би түрээсэлж байсан байраа давхар өөрийнх гэж худал хэлж түрээсийн мөнгө авсан нь миний буруу. Гэхдээ ***д гэх залуу нь тухайн байранд сар гаран амьдраад жинхэнэ эзэн нь ирээд мэдэж байрнаас гаргах үед байранд байсан тавилгануудыг бүгдийг нь авчихсан. Уг нь бол тухайн байранд үлдээсэн тавилганууд нь нийт сая төгрөгийн үнэтэй зурагт, хөргөгч, угаалгын машин, хүүхдийн машин, буйдан зэрэг тавилгууд байсан. Ч ***д байрнаас гарах үедээ бүгдийг нь авчхаад буцааж өгөөгүй нэхэхээр хаячихсан гээд байгаа учраас мөнгийг нь өгөхгүй одоог хүрч байна. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал),

Яллагдагчаар 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 42-А байрны 34 тоотыг *** гэх хүнээс түрээсэлж амьдарч байсан. 2018 оны 9 дүгээр сарын 20-ын үед мөнгөний хэрэг гараад *** гэх хүний 2 өрөө байрыг түрээслэхээр Үнэгүй.мн сайт дээр зар байршуулсан. *** гэдэг хүн холбогдож уг байрыг түрээсэлмээр байна гэж  хэлсэн. Би ***оос байранд орсон өдөр нь 3,260,000 төгрөг авсан. 1 сар орчмын дараа *** гэдэг хүн яриад энэ чинь өөр хүний байр байна, мөнгөө эргүүлж авъя, байрны жинхэнэ эзэн нь ирчихсэн байна гэж ярьсан. Би ***оос авсан мөнгөө хэрэглэчихсэн байсан болохоор мөнгийг нь буцаан өгөх боломж байгаагүй. Би бэлнээр мөнгө аваагүй. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал),

 

Бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан хэргийн баримт.

 

Дөчин долоо. *** нь иргэн ***гийн  эд хөрөнгийг завшиж, хохирол учруулсан хэргийн баримтууд:

47.1 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ***гийн гаргасан гомдол (20 дугаар хавтаст хэргийн 80-81 дэх тал),

47.2 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: *** гэх залуу миний утас руу залгаад уулзах ярих юм байна гэж дуудахаар нь Баянгол зочид буудлын урд талд уулзахаар болсон. Би очтол ...***тай хамт үл таних 3 залуу явж байсан. ...Би машинаас нь буухдаа халааснаасаа гар утсаа уг автомашинд унагаагаад буугаад явсан. 20 орчим минутын дараа мэдээд *** руу залгатал утас чинь энд байна, удахгүй аваачиж өглөө гээд таг алга болчихсон. Би чиний утсаар яахав дээ, аваачиж өгнө гээд одоо хүртэл байхгүй өгөхгүй байна. гэх мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 87 дахь тал),

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн: Би ***ад гар утсаа өөрөө өгсөн асуудал байхгүй. Тухайн үед Бат***с гадна ахиад 2 танихгүй залуу байсан. Тэд нарын машинд орж хэсэг юм ярьж сууж байгаад гараад явсан. Тэгээд гэр рүүгээ харьж явж байгаад байрныхаа орц руу орж яваад гар утсаа байхгүй байгааг мэдсэн. Би гэр рүүгээ ороод эгчийн гар утсаар өөрийнхөө дугаар луу залгахад, миний утсыг *** аваад чиний утас чинь энд байна аа, тэгж байгаад аваачаад өгье гэж хэлж байсан. Тэр орой нь өөрийнхөө болон ***ын утас руу залгаад байхад хариу өгөөгүй алга болсон. Маргааш нь миний дугаар холбогдохоо больсон, харин ***ын дугаар руу ахиад 2 3 хоног залгасан тэгэхэд хариу өгөөгүй. Харин тэр өвс гэж яриад байгаагийн хувьд бол огт тийм зүйл яриагүй, *** худлаа зүйл зохиож ярьсан байна. Би хэрвээ ***ад гар утсаа өөрөө өгсөн бол ядаж өөрийнхөө сим карт дугаараа авч үлдэнэ биз дээ. *** шал худлаа ярьж байна. гэх мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 88 дахь тал),

47.3 Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: Манай хамаатны охин *** нь 2018 онд хэсэг хугацаанд манайд амьдарч байсан. Гэрт орж ирээд гар утсаа зүс таних залуугийн автомашинд орхичихсон байна гээд миний 96600406 дугаараас *** өөрийн 91001055 дугаар луугаа залгасан. Тэгэхэд нөгөө залуу нь утсыг нь аваад “Би хол явчихсан байна, одоо аваачиж өгнө” гэж хэлж байсан. Тэгээд тэр өдрөө авчирч өгөөгүй. *** маргааш нь ахиад миний дугаараас өөрийнхөө дугаар луу залгаад байсан. гэх мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 89 дэх тал),

47.4 Дамно ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №СБ1-19-36 дугаар хөрөнгийн үнэлгээнд I Phone 6 маркийн гар утасны үнийг 344,000 төгрөгөөр тогтоосон тайлан (20 дугаар хавтаст хэргийн 94-95 дахь тал),

47.5 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: *** гэх эмэгтэй тухайд бол 2018 оны өвөл санагдаж байна миний найз байсан ба надаас өвс гэх нэршилтэй мансууруулах бодис олоод өгөөч гэж хэлээд I Phone 6 маркийн гар утас өгөхөөр нь түүнийг аваад өвс гэх зүйлийг олж өгөөгүй. Ингээд намайг залилсан мэтээр цагдаад өргөдөл өгсөн байсаа. Өргөдөл өгснийх нь дараагаар уулзаж тухайн утсыг нь буцааж өгсөн. Одоо *** ямар нэгэн гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал),

Яллагдагчаар 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: *** нь жаахан өвс олоод өгөөч гэж надад хэлсэн, оронд нь өөрийнхөө гар утсыг өгчихье гээд өөрийнхөө саарал өнгөтэй I Phone 6 маркийн гар утсыг өгсөн. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал),

            Дөчин найм. Эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоолууд.

            48.1 2015 оны мөрдөгчийн эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (6 дугаар хавтаст хэргийн 236 дахь тал), 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (6 дугаар хавтаст хэргийн 246 дахь тал), 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (7 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал), 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (7 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал), 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол (7 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал),

48.2 Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын:

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 4 дугаартай тогтоол (10 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал), 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 171, 174 дугаартай тогтоол (15 дугаар хавтаст хэргийн 1, 171 дэх тал), 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 186, 187, 188, 189, 190, 191, 192, 193, 194 дугаартай тогтоол (14 дүгээр хавтаст хэргийн 214, 15 дугаар хавтаст хэргийн 115, 209, 16 дугаар хавтаст хэргийн 12, 74, 128, 156, 202, 226 дахь тал), 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 200 дугаартай тогтоол (16 дугаар хавтаст хэргийн 186 дахь тал), 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 202, 203 дугаартай тогтоол (15 дугаар хавтаст хэргийн 26, 16 дугаар хавтаст хэргийн 48 дахь тал),

48.3 Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын:

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 421 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (13 дугаар хавтаст хэргийн 97-98 дахь тал), 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 436 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (13 дугаар хавтаст хэргийн 99-100 дахь тал), 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 471 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (13 дугаар хавтаст хэргийн 101-102 дахь тал),

            48.4 Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын:

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 319 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (13 дугаар хавтаст хэргийн 171 дэх тал), 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 305 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (20 дугаар хавтаст хэргийн 75 дахь тал), 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 313 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (20 дугаар хавтаст хэргийн 14 дэх тал),

            48.5 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын:

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 308 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (14 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал),

48.6 Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын:

2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай эрүүгийн хэргийн нэгтгэх тухай тогтоол (6 дугаар хавтаст хэргийн 147-148 дахь тал), 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (18 дугаар хавтаст хэргийн 91-92 дахь тал), 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 107 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (20 дугаар хавтаст хэргийн 126-127 дахь тал), 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 111 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (20 дугаар хавтаст хэргийн 167-168 дахь тал), 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16, 17, 18 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (19 дүгээр хавтаст хэргийн 164-166, 171-173, 213-215 дахь тал), 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (20 дугаар хавтаст хэргийн 175-176 дахь тал), 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (21 дүгээр хавтаст хэргийн 51-53 дахь тал), 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (22 дугаар хавтаст хэргийн 193-199 дэх тал), 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 121 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (24 дүгээр хавтаст хэргийн 183-188 дах тал),

 

            Дөчин ес. Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад: Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрүүд.

            49.1 Шүүгдэгч *** нь сэжигтнээр 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаж 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан (3 дугаар хавтаст хэргийн 90, 100 дахь тал),

Сэжигтнээр 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан (20 дугаар хавтаст хэргийн 197 дахь тал),

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн тогтоолоор ***ыг олж ирсэн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж,  шийдвэр 2022 оны  6 дугаар сарын 28-ны өдрөөс  хэрэгжиж, тус өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл шүүгдэгчээр цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. (27 дугаар хавтаст хэргийн 91, 97-100, 178-179 дэх тал).

49.2 Шүүгдэгч *** нь сэжигтнээр 2017 оны 10 дугаар сарын 23-аас шүүхийн зөвшөөрөлгүйгээр  баривчлагдаж, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан (3 дугаар хавтаст хэргийн 102, 111-112 дахь тал),

шүүгдэгчээр 2022 оны 10 дугаар сарын 13-аас-2023 оны 01 дүгээр сарын 11-нийг өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. (27, 28 дахь хавтас),

49.3 Шүүгдэгч *** нь сэжигтнээр 2017 оны 10 дугаар сарын 23-аас шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. (3 дугаар хавтаст хэргийн 77, 88 дахь тал),

яллагдагчаар 2018 оны 08 дугаар сарын 31-ээс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. (17 дугаар хавтаст хэргийн 88-89, 93-94, 96-97, 18 дугаар хавтаст хэргийн 21-22, 74-75, 152-154 дэх тал),

шүүгдэгчээр 2022 оны 10 дугаар сарын 13-аас-2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан (27, 28 дахь хавтас).

49.4 Шүүгдэгч *** нь сэжигтнээр 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан (12 дугаар хавтаст хэргийн 47 дахь тал), сэжигтнээр 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 14 хоногийн хугацаагаар, (10 дугаар хавтаст хэргийн 230, 12 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал), яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл (12 дугаар хавтаст  хэргийн 54-55, 126-127 дахь тал), 2017 оны 11 дүгээр сарын 16-ын өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл (12 дугаар хавтаст хэргийн 250, 13 дугаар хавтаст хэргийн 17-18, 33, 62-65), 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл (17 дугаар хавтаст хэргийн 110, 112-116, 18 дугаар хавтаст хэргийн 23-24, 72-73, 167-168, 189-190 дэх тал), 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс Г.Бат-Эрдэнийг олж ирүүлсэн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн, уг шийдвэр  2022 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс хэрэгжиж, тус өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл шүүгдэгчээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан (26 дугаар хавтаст хэргийн 143-144, 27 дугаар хавтаст хэргийн 34-37, 48-50, 67-69, 83-85, 97-100, 178, 218-219 болон 28 дахь хавтас),  

49.5 Шүүгдэгч *** нь сэжигтнээр 2017 оны 04 дүгээр сарын 13-аас шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан (12 дугаар хавтаст хэргийн 38 дахь тал), сэжигтнээр 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 14 хоногийн хугацаагаар цагдан хорих хугацааг сунгасан, (12 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал),

яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 27-ноос 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан (12 дугаар хавтаст хэргийн 45-46),

шүүгдэгчээр 2017 оны 11 дүгээр сарын 16-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл (12 дугаар хавтаст хэргийн 250, 13 дугаар хавтаст хэргийн 17-18, 33, 62-63, 66-67), 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан (27, 28 дугаар хавтаст хэрэгт),

49.6 Шүүгдэгч *** нь сэжигтнээр 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан (17 дугаар хавтаст хэргийн 56 дахь тал),

яллагдагчаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл (17 дугаар хавтаст хэргийн 56, 62-63, 17 дугаар хавтаст хэргийн 65-66, 26 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал),

 шүүгдэгчээр 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс  2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, 2022 оны 10 дугаар сарын 13-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. (26 дугаар хавтаст хэргийн 111-115, 143-145, 177, 190-194, 27 дугаар хавтас),

49.7 Шүүгдэгч *** нь шүүгдэгчээр 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүртэл (26 дугаар хавтаст хэргийн 111-115, 143-145, 173-177, 190-194 дэх тал), 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг (27 дугаар хавтас) хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

49.8 Шүүгдэгч *** нь яллагдагчаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл (17 дугаар хавтаст хэргийн 130-131, 133-134, 136-137, 18 дугаар хавтаст хэргийн 18-19, 77-78, 160-161, 173-175),

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан (21 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал), 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл яллагдагч, шүүгдэгчээр (21 дүгээр хавтаст хэргийн 201-202, 22 дугаар хавтаст хэргийн 25, 52, 76, 25 дугаар хавтаст хэргийн 37-40, 45, 49, 53, 57, 122-129, 186-196, 203-204, 244, 26 дугаар хавтаст хэргийн 30-34, 61, 79-82, 94-97, 111-114, 143-145, 173-177, 190-194), 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг (27 дугаар хавтас) хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

49.9 Шүүгдэгч *** нь сэжигтнээр 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаж, мөн өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. (21 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал), сэжигтнээр 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан (23 дугаар хавтаст хэргийн 209-210 дахь тал), яллагдагч, шүүгдэгчээр 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл (24 дүгээр хавтаст хэргийн 77, 25 дугаар хавтаст хэргийн 21, 25 дугаар хавтаст хэргийн 24-25, 29-30, 132-133, 195-196, 203-204, 244, 26 дугаар хавтаст хэргийн 30-34, 61-65, 79-82, 94-97, 111-114, 143-145, 173-177, 190-194 дэх тал), 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг (27 дугаар хавтас) хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

49.10 Шүүгдэгч *** нь сэжигтнээр 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаж, мөн өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан (21 дүгээр хавтаст хэргийн 140, 203 дахь тал), шүүгдэгчээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг (27 дугаар хавтас) хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

49.11 Шүүгдэгч *** нь сэжигтнээр 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан (23 дугаар хавтаст хэргийн 216 дахь тал), яллагдагчаар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл (24 дүгээр хавтаст хэргийн 29, 25 дугаар хавтаст хэргийн 60, 62 дахь тал), шүүгдэгчээр 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс  2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, 2022 оны 10 дугаар сарын 13-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. (26 дугаар хавтаст хэргийн 143-145, 173-177, 190-194, 27 дугаар хавтас),

49.12 Шүүгдэгч ***, ***, *** нар нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг (27 дугаар хавтас) хүртэл шүүгдэгчээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан шийдвэрүүд.

 

Тавь. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

            50.1 Шүүгдэгч ***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 175, 13 дахь хавтаст хэргийн 164 дэх тал), суурь боловсролын гэрчилгээний хуулбар, суралцагчийн хувийн хэргийн хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 224, 8 дугаар хавтаст хэргийн 97 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (27 дугаар хавтаст хэргийн 165-166 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (13 дугаар хавтаст хэргийн 156 дахь тал),

50.2 Шүүгдэгч ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 177 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 176 дахь тал), нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл (3 дугаар хавтаст хэргийн 204 дэх тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 245-248 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (20 дугаар хавтаст хэргийн 68 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (20 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал),  

50.3 Шүүгдэгч ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 179 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 210 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн яам  халдварт өвчин судлалын үндэсний төвийн тодорхойлолт, бакалаврын диплом (28 дугаар хавтаст хэрэгт), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (3 дугаар хавтаст хэргийн 249 дэх тал),

50.4. Шүүгдэгч *** иргэний үнэмлэхийн лавлагаа (13 дугаар хавтаст хэргийн 167 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (8 дугаар хавтаст хэргийн 72, 13 дугаар хавтаст хэргийн 158 дахь тал),

50.5 Шүүгдэгч ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа (12 дугаар хавтаст хэргийн 116 дахь тал), нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтрийн хуулбар (12 дугаар хавтаст хэргийн 115 дахь тал) бүрэн дунд боловсролын үнэмлэх (12 дугаар хавтаст хэргийн 106-107 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (18 дугаар хавтаст хэргийн 203 дахь тал)  

50.6 Шүүгдэгч ***ий иргэний үнэмлэхийн лавлагаа (13 дугаар хавтаст хэргийн 161 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (13 дугаар хавтаст хэргийн 157, 210, 18 дугаар хавтаст хэргийн 201 дэх тал),

50.7 Шүүгдэгч ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа (21 дүгээр хавтаст хэргийн 156 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (14 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал, 18 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал),

50.8 Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (8 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал), иргэний байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (8 дугаар хавтаст хэргийн 62 дахь тал),  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (13 дугаар хавтаст хэргийн 204, 21 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал), ял шийтгэгдэж байсан талаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоол (11 дүгээр хавтаст хэргийн 220-250 дахь тал, 21 дүгээр хавтаст хэргийн 232-245 дахь тал)

50.9 Шүүгдэгч ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа (23 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал)  тээврийн хэрэгслийн лавлагаа (24 дүгээр хавтаст хэргийн 202 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (23 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (21 дүгээр хавтаст хэргийн 220 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (21 дүгээр хавтаст хэргийн 217, 24 дүгээр хавтаст хэргийн 11 дэх дахь тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоол  (24 дүгээр хавтаст хэргийн 203-206 дахь тал),

50.10 Шүүгдэгч *** иргэний үнэмлэхийн лавлагаа (21 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (21 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (21 дүгээр хавтаст хэргийн 225-226 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  (21 дүгээр хавтаст хэргийн 218 дахь тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (21 дүгээр хавтаст хэргийн 228-230 дахь тал),

50.11 Б.*** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (21 дүгээр хавтаст хэргийн 213 дахь тал), иргэний мэдээлэл, лавлагаа баримт  (21 дүгээр хавтаст хэргийн 156 дахь тал),

50.12. Шүүгдэгч *** төрсний гэрчилгээний хуулбар (25 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал), суралцагчийн хувийн хэргийн хуулбар (27 дугаар хавтаст хэргийн 147-151 дэх тал), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (27 дугаар хавтаст хэргийн 152-153 дахь тал),

50.13 Шүүгдэгч ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (24 дүгээр хавтаст хэргийн 2-3 дахь тал), Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоол (24 дүгээр хавтаст хэргийн 208-210 дахь тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоол (24 дүгээр хавтаст хэргийн 211-212 дахь тал),

50.14 Шүүгдэгч ***гийн төрсний гэрчилгээний хуулбар (24 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тогтоосон байх ба шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Иймд

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийсэн болно. Үүнд:

 

I. Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хууль бусаар ашигласан хэргийн талаар:

 

Нэг. Шүүгдэгч ***, *** нар нь ***тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож:

 

-2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфтамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 34.3912 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

-мөн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфтамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 34.3912 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

Шүүгдэгч *** нь ***, *** нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж гэмт хэргийн зохион байгуулагчаар хамтран оролцож:

 

 -2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфтамин”-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй, зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 34.3912 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан

 

-2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфтамин”-ы агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 34.3912 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тус тус гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь:

 

-Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 109-110 дахь тал),

 

-***гийн Е1777933 дугаартай гадаад паспортод 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 91-93 дахь тал),

 

-2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ***ын Е0562704 дугаартай гадаад паспортод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 222-226 дахь тал),

 

-Хил хамгаалах Ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3-1/8366 дугаартай албан бичигт ***, *** нь 2017 оны 10 дугаар сарын 21-нд Замын-Үүдээр хил нэвтэрсэн, 2017 оны 10 дугаар сарын 22-нд хилээр орсон лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 167-170 дахь тал),

 

-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 133-135 дахь тал) яллагдагчаар өгсөн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 191-192 тал), яллагдагчаар дахин мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (19 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал),

 

-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 136-138 дахь тал), яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 185-187 дахь тал),

-Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 128-132 дахь тал), яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 176-178 дахь тал) болон 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлгүүд (18 дугаар хавтаст хэргийн 137-138 дахь тал), шинжээчийн 9942, 9943, 9935, 669, 670, 672 дугаартай дүгнэлтүүд, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Хоёр. Шүүгдэгч *** нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфтамин”-ы агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 34.3912 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисоос 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зиплок түгжээ бүхий уутны хамт 3.9174 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан хэргийг үйлдсэн үйл баримт нь:

-2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ***гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 85-87 дахь тал),

 

- 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 133-134 дэх тал)

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №9942 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 172-173 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №672 дугаартай дүгнэлт, гэрэл зураг (6 дугаар хавтаст хэргийн 36-40 дэх тал),

 

            -Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Миний биедээ авч явсан 5 ширхэг тусдаа ууттай мөс гэх бодис нь таргаас авсан бодис, мөн тэр бодисоос л *** надад салгаж өгсөн. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Гурав. Шүүгдэгч *** нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфтамин”-ы агууламжтай “мөс” гэх нэршилтэй, зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 34,3912 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисоос өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын задгайн 20 тоотод 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зиплок түгжээ бүхий уутны хамт 7,6821 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь:

 

            -***ын  эзэмшлийн 86280009 дугаартай Самсунг гэсэн бичиглэлтэй гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дахь тал),

- ***ын түр оршин суух Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын задгайн 20 тоотод 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэгжлэг хийсэн, мөс мэт *** өнгийн талстлаг зүйлийг зиплок түгжээ бүхий уутанд хийсэн 3 ширхэг жижиг өнгөгүй гялгар уутанд хийснийг хураан авсан.гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 215-214 дэх тал),

 

-***ын түр оршин суух Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын задгайн 20 тоотод нэгжлэг хийж хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 215 дахь тал), эд зүйлд үзлэг хийх үеийн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 216-219 дэх тал), мөн ***ын гэрээс нэгжлэг хийж хураан авсан мөс мэт зүйлээс дээжлэн авсан тэмдэглэл, харьцуулах шинжилгээний дээж авах үеийн гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх тал),

 

- Мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын задгайн 20 тоотод нэгжлэг хийж хураан авсан мөс мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 139 дэх тал),

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №9935 дугаартай гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 210-214 дахь тал ),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №669 дугаартай дүгнэлт, гэрэл зураг (6 дугаар хавтаст хэргийн 22-26 дахь тал),

 

-***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ...Би авч ирсэн мөснөөсөө 2 ууттайг нь ***ад өгөөд өөрөө нэг гялгар ууттайг нь аваад тэндээсээ шууд гэртээ хариад урдаас авч ирсэн мөсөө хөргөгчдөө нуугаад амарч байсан. гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 136-138 дахь тал), яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 185-187 дахь тал) болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дөрөв Шүүгдэгч *** нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфтамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 34.3912 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисоос:

-өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 27 дугаар байрны 29 тоотод 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зиплок түгжээ бүхий уутны хамт 13.0927 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

-өөрийн биедээ зиплок түгжээ бүхий уутны хамт 9.699 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан хэргийг үйлдсэн үйл баримт нь:  

 

- 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ***ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 97-105 дахь тал),

 

- ***ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дахь тал),

 

-2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ***ын оршин суух Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 27 дугаар байрны 29 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 162-164, 166-172 дахь тал),

 

- Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 27 дугаар байрны 29 тоотод нэгжлэг хийж  хураан авсан эд зүйлсэд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 173-184 дэх тал), мөн ***ын гэрээс нэгжлэг хийж хураан авсан талстлаг мөс мэт зүйлийн харьцуулах шинжилгээний дээж авах үеийн гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 186-188 дах тал),

 

- 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ***ын биед үзлэг хийж хураан авсан болон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 27-29 тоотод нэгжлэг хийж хураан авсан мөс мэт зүйл, гялгар ууттай эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал),

 

-Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №9943 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 198-205 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №670 дугаартай дүгнэлт, гэрэл зураг (6 дугаар хавтаст хэргийн 69-71 дэх тал),  

 

ллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: *** нь БНХАУ-ын нутаг дэвсгэрээс миний өгч явуулсан мөнгөнд мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг олж авч, *** ахтай хамтдаа хилээр гарч Улаанбаатар хотод 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирсэн. ...***гийн авч ирсэн гэх бодисыг нь авч ...өөрийн түр амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд орших түрээсийн байранд хамт очсон. Би мөснөөс зарим хэсгийг нь гэртээ үлдээгээд, үлдсэнийг нь өөрийн биедээ авч яваад машинтайгаа хөдлөөд цайз 16 руу явж байх замдаа цагдаа нарт баригдсан. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал) болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тав. Шүүгдэгч *** нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон биедээ 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэргийг үйлдсэн үйл баримт нь:

 

- ***ын биед үзлэг хийсэн болон түүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг (5 дугаар хавтаст хэргийн 64-70 дахь тал),

 

-2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (5 дугаар хавтаст хэргийн 58-63 дахь тал),

-Мөрдөгчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1 гэж дугаарлан хураан авсан шавар мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал),

            - Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн *** цагдаагийн байгууллагад баригдсаныхаа дараа үзлэг хийх үед нь илэрч гарч ирэхэд л мэдсэн. ...*** ч өөрөө надад шавар гэх мансууруулах бодис байгаа талаар хэлээгүй. гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 77 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №3754 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (5 дугаар хавтаст хэргийн 86-88 дахь тал),

 

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний утасны тагны арын хэсэгт наалдсан байсан шаврыг би мартчихсан байсан. Би өөрөө шавар гэх мансууруулах бодисыг хэрэглээд байдаггүй учраас тоогоогүй, түүнийг унаад алга болсон байх л гэж бодож байсан юмаа. гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 119 дэх тал) болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Зургаа. Шүүгдэгч *** нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51-Б дүгээр байрны 3 дугаар давхарт 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, хоёр хэсэг ууттай, гялгар уутны хамт 0,1996 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан хэргийг үйлдсэн үйл баримт нь

 

-2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (20 дугаар хавтаст хэргийн 179 дэх тал),

 

- 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн нэгжлэг хийсэн тухай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51-Б дүгээр байрны 3 давхарт гарахад мөс мэт зүйл, дөрвөлжин хэлбэртэй, гялгар ууттай, байсныг №1 гэж дугаарлан, ...12 дугаартай бор өнгийн төмөр хаалгаар дотогш ороход дөрвөлжин хэлбэртэй гялгар ууттай цагаан өнгийн нунтаг, талстлаг мөс мэт зүйл байсныг №2 гэж дугаарлан хураан авав. гэсэн тэмдэглэл,  гэрэл зураг (20 дугаар хавтаст хэргийн 182-184 дэх тал),

-2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1, 2 гэж хаягласан цагаан өнгийн талстлаг, мөс мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (20 дугаар хавтаст хэргийн 189 дэх тал),

 

-2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ***ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (20 дугаар хавтаст хэргийн 185-186 дахь тал),

 

-***ын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зураг (20 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал), Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 44 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцсон тогтоол (20 дугаар хавтаст хэргийн 181 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №993 дугаартай: шинжилгээнд ирүүлсэн №1 гэж,  №2 гэж хаягласан мөс мэт зүйл тус тус метамфетамин /methamphetamine/ илрэв. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (20 дугаар хавтаст хэргийн 191-194 дэх тал),

-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал) зэрэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хууль бусаар олж авсан, хууль бусаар хадгалсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн дээр дурдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж нотлох баримтаар үнэлж, дүгнэн шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ***, *** нарын:

Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс шүүхийн харьяалал зөрчигдсөн, эд мөрийн баримт нь хэрэгт хурааж авсан эд мөрийн баримт мөн эсэх, тохирч байгаа эсэхэд дүгнэлт хийх, харж байгаа бодис мөс үү, чихэр үү гэдгийг мэдэхгүй, граммын хэмжээ 3 граммаар зөрүүтэй, 34.3912 грамм нь 37.2 грамм болж өөрчлөгдсөн тул аль хэмжээг зөв гэж үзэх эсэх, хэмжээ нэмэгдсэн, бодисын хэмжээний зөрүүг тодруулахаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж дээрх зөрүүг арилгах, ажиллагаа хийх, мөн айлын хөрөгчид байсан бодисыг мөс гэж үзэж шийдвэрлэх боломжгүй гэж,

Өмгөөлөгч Ц.Батзаяагаас хилээр барааг нэвтрүүлсэн гэдэг гол шалгуур нь нотлогдох учиртай ба яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээр сэтгэцэд нөлөөт бодисыг хилээр нэвтрүүлсэн гэх үйлдлийг нотлогдсон гэж үзэх боломжгүй, мөн хилээр нэвтрүүлсэн үйлдэл тогтоогдоогүй гэж үзсэн тохиолдолд олж авсан үйлдэл үгүйсгэгдэх ба хилээр бодис оруулсан эсэх тодорхойгүй, улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдсан бодисыг худалдаалах зорилготой байсан уу гэдгийг нотолсон баримтгүй байна. гэсэн,

Өмгөөлөгч Р.Булгамаагаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бичиг хүргэгч тус хэргийн эд мөрийн баримтыг гэртээ хадгалсан, хөргөгчдөө хийсэн асуудал яригддаг тул нотлох баримт бодитой байгаа эсэх, эд мөрийн баримт бодит байдалд нийцэж байна уу, 34.3912 граммын хэмжээ нь 40.38 грамм болж нэмэгдэж байгаа зэрэг нь ноцтой асуудал бөгөөд нотлох баримтыг шалгах, үнэлэх асуудалд эргэлзээ үүсч байна. Мөн хилээр бараа оруулж ирсэн, худалдсан гэдэг нь нотлогдоогүй, биедээ, ачаандаа, халаасандаа алинд нь нууж оруулж ирсэн эсэхийг тогтоогоогүй, *** 6 өөр төрлөөр мэдүүлэг өгдөг. *** хилээр гараагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан огт хамааралгүй байна. 2020 оны 02 дугаар сарын 05-ны үйлдлийн тухайд бусдад худалдаагүй, зөвхөн өөрт нь байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн нь хууль ёсны зарчимд нийцэхгүй. гэсэн,

Өмгөөлөгч Б.Балжидмаагаас хилээр мөс гэх бодисыг оруулж ирсэн талаар тогтоосон баримтгүй, хил хамгаалах газрын лавлагаа, гадаад паспорт нотлохгүй, *** сэжигтнээр өгсөн мэдүүлгийг уншаад тухайн мэдүүлгийг өгөөгүй гэж байгаа, ***ын тухайд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготой байсан гэснийг нотлоогүй, ашиг хонжоо олоогүй, *** улсын хилээр нэвтрээгүй байхад хил нэвтрүүлсэн гэж зүйлчилж буйг зөвшөөрөхгүй. Сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг өөрийнх эсрэг ашиглахыг хориглоно. *** худалдсан эсэхийг асуухад худалдаагүй талаар гэрч *** мэдүүлсэн, ашиг хонжоо олоогүй, Иймээс түүний 2020 оны 05 дугаар сарын  05-ны өдрийн үйлдлийг худалдаалах зорилго агуулаагүй, биедээ хадгалж байсан нь үнэн тул зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өгнө үү. Мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэг нь эргэлзээтэй байгаа тул шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж өгнө үү. гэсэн,

Өмгөөлөгч К.Манлай нь прокуророос бодисыг хоёр өөр жингээр хэмжсэн учраас хэмжээнд зөрүү гарах боломжтой гэж тайлбарлах боловч мянганы нарийвчлалтай хэмждэг багаж нь 1-2 граммаар зөрөх боломжгүй. Хэрэв хэмжүүр нь стандарын дагуу хийгдээгүй бол хэрэгт эд мөрийн баримт хэмжсэн хэмжүүр бүгд хууль бус болно. гэсэн;  

Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Ц.Амараас *** нь биедээ 3.9 грамм бодисыг авч явсан үйлдэлдээ маргахгүй, харин хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд орчуулга хийж тухайн бодисыг олж авсан, хар тамхи авах гэж байсныг мэдэж байсан, бодисыг яасныг мэдэхгүй, хилээр яаж оруулж ирснийг мэдэхгүй гэдэг ба бодис оруулж ирсэн баримтгүй, өөрийнхөө биед оруулж ирсэн бол хил дээр баригдах ёстой, тиймээс хилээр нэвтрүүлсэн үйлдэлд оролцоогүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн тухайд *** худалдаалах зорилгогүй байсан бол ***гийн тус үйлдэл нотлогдохгүй юм.гэсэн агуулга бүхий тус тус дүгнэлтүүдийг гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

 

Хууль зүйн дүгнэлт.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт гэмт хэргийн хамтран оролцооны төрлийг хуульчилсан бөгөөд хамтран оролцоо нь хоорондоо үүргээ хуваарилах, санаа бодол үйл хө***өө нэгтгэсэн, зөвхөн өөрийн хүсэл зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа хоёр, түүнээс олон тооны субъектүүдийн нэгдлийг ойлгох бөгөөд гэмт хэргийн зохион байгуулагч гэдэгт гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэгт хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан хүнийг, харин гэмт хэргийн гүйцэтгэгчийг гэмт хэргийг өөрөө болон бусадтай бүлэглэн үйлдсэнийг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч ***, *** нар нь БНХАУ-аас мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис олж авах, худалдахаар хоорондоо ярилцаж урьдчилан үгсэн тохиролцож, улмаар БНХАУ-аас авах мөс гэх нэршилтэй бодисыг цэвэр мөс эсэхийг ***гөөр шалгуулахаар, ***д ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг өгөхөөр тохиролцож, *** нь ***, *** нарыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр машинаар хүргэж өгч зохион байгуулагчаар оролцсон, ***, Д.*** нар нь 6,000,000 төгрөгт сэтгэцэд нөлөөт бодисыг олж ирэх  үүрэгтэйгээр, мөн ***аас БНХАУ-д очоод холбогдох хүний утас, мөс шалгах арга зэргийг хэлж өгч явуулсан, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ***, Д.*** нар нь Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-ын руу хилээр нэвтэрч, 3 тусдаа ууттай мөс гэх нэршилтэй  сэтгэцэд нөлөөт бодисыг 17000 юаниар худалдан авч, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлж гүйцэтгэгчээр оролцсон үйлдэл нь хилээр орсон гарсан лавлагаа, гадаад паспортод нь үзлэг хийсэн тэмдэглэл, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх бөгөөд тэдгээр баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгч ***, ***, *** нар хэн аль нь сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах, улсын хилээр нэвтрүүлэх үйлдлээ мэдэж  байсан нөхцөл байдал байх ба улмаар БНХАУ-аас авчирсан мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг ***, ***, *** нар хувааж авсан, заримыг гэртээ аваачсан, биедээ авч явсан зэрэг үйлдлүүд нь нотлогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй. гэж хуульчилсан бөгөөд тус хэрэгт ***, ***, *** нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн бусад нотлох баримтаар тогтоогдсон тул шүүх нотлох баримтаар тооцож үнэлсэн болно.

***ыг Монгол Улсын хилээр гараагүй байхад сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэж үзэхгүй гэх боловч тус шүүгдэгч нь сэтгэцэд нөлөөт бодисыг БНХАУ-аас олж авах, хилээр оруулж ирэх талаар санаачилгыг гаргаж, мөс гэх нэршилтэй бодисыг ямар хүнээс авах болон холбогдох утасны дугаар зэргийг өгч, машинаар хүргэж өгч зохион байгуулагчаар оролцсон тул сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Нөгөө талаар хилээр нэвтрүүлсэн үйлдэлд зайлшгүй өөрийн биеэр улсын хилээр гарсан, орсон байхыг шаардахгүй бөгөөд тус гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагчаар оролцсон тул хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байна.

Монгол Улсын хилээр нэвтрүүлж оруулж ирсэн эсэхийг нотлоогүй гэх боловч шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр БНХАУ-аас мөс гэх нэршилтэй бодисыг олж авах, худалдаж авахаар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ***, *** нар Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтэрсэн, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улсын хилээр нэвтэрч орж ирсэн, улмаар 2017 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдөр мөс гэх нэршилтэй бодис ***гийн биеэс, ***ын орон байр болон биеэс, ***ын гэрээс хураагдсан байх бөгөөд дээрх үйлдлүүд нь харилцан хамааралтай, хоорондоо  шууд шалтгаант холбоотой байна. Иймд өмгөөлөгчдийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэв.

 

Мөн мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ өөрчлөгдсөн буюу 3 граммаар нэмэгдсэн гэж өмгөөлөгчдөөс маргасан боловч 2017 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдөр ***гөөс 3.9174 грамм, ***ын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын задгай тоотод нэгжлэг хийж 7.68221 грамм, ***ын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 2-27 тоотод нэгжлэг хийж 13.0927 грамм, биедээ авч явсан 9.699 грамм жинтэй тус тус мөс гэх нэршилтэй бодисыг хураан авсан ажиллагаа явуулсан байх ба энэ талаар нэгжлэг хийсэн тэмдэглэлүүд, биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хураан авсан ажиллагаа, хурааж авсан мөс гэх нэршилтэй бодисыг тус бүрд нь дугаарлан эд мөрийн баримтаар тооцож, шинжилгээнд хүргүүлсэн, шинжээчийн дүгнэлт гарсан зэрэг баримтаар эдгээр хураагдсан мөс гэх нэршилтэй бодисын нийт хэмжээ нь тухайн цаг хугацаанд 34.3912 грамм болж байсан нь тогтоогдсон тул бодисын хэмжээ зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бичиг хэргийн ажилтныг тус хэрэгт гэрчээр оролцуулж мэдүүлэг авч, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтад дахин шинжилгээ хийлгэхэд шинжээчийн 9942 дугаартай шинжилгээний үр дүнтэй тохирч байгаа талаар 672 дугаартай, шинжээчийн 9935 дугаартай шинжилгээний үр дүнтэй тохирч байгаа талаар 669 дугаартай, 9943 дугаартай шинжилгээний үр дүнтэй тохирч байгаа талаар 670 дугаартай дүгнэлтүүд тус тус гарсан тул хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг сэтгэцэд нөлөөт бодис өөрчлөгдсөн, мөн биш эсэхэд эргэлзээ үүсээгүй гэж үзсэн.

 

Иймд гэмт хэрэг гарсан хугацаанд мөс гэх нэршилтэй бодисыг эд мөрийн баримтаар хураан авч, шинжилгээнд хүргүүлж, тогтоосон хэмжээгээр прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, нөгөө талаас граммын хэмжээ нэмэгдсэн, зөрүүтэй гэх үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэх, шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй байна.  

 

Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан. Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг хууль бусаар хадгалсан гэж үзнэ.

 

Мөн сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн үйлдлийн хэв шинж, арга болон тухайн төрлийн гэмт хэргийн онцлог шинжээс хамаарч худалдаалах гэдэгт дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэт/ аливаа хэлбэр, түүнчлэн мансууруулах бодисыг тодорхой хүний биед нь тарих гэх мэт бүхий л арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтааж буй ойлголт бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр худалдаалсан гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогддог.

Мөн тус хэрэгт гэрч ***аас мэдүүлэхдээ “...***аас сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авахаар 600,000 төгрөгийг өгсөн байх үед цагдаад баригдсан...” талаар мэдүүлсэн байх бөгөөд үүгээр шүүгдэгч *** нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилготой байсан нь тогтоогдсон.

Иймд зайлшгүй худалдсан, ашиг орлого олсон байхыг шаардахгүй тул шүүгдэгч нарыг 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, шүүгдэгч ***ыг 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр, ***ыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, ***г 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй.

Шүүгдэгч ***аас БНХАУ-д гутал борлуулдаг, 60 ширхэг гуталтай явж, үзэсгэлэн худалдаанд оролцсон гэх боловч түүний мэдүүлэг бусад эх сурвалж, нотлох баримтаар тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт яллагдагчийн эрх, үүргийг заасан, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм. Иймд өмгөөлөгчдөөс гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Хэргийн зүйлчлэлийн талаар:

Ийм шүүгдэгч ***, *** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус бүрэн хангасан гэж үзэв.

2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” талаар заасан ба тус зүйлийн 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг ...сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол 10.000-40.000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэжээ.

 

Гэтэл дээрх зүйл, хэсгийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөн найруулж, Сэтгэцэд нөлөөт бодисыг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад өөрчлөн найруулж хуульчилсан бөгөөд оногдуулах ялын хэмжээг 5-12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно., 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”. гэж хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч ***, *** нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож, Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд гэмт хэргийн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэрэг нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд тус өдөр үйлчилж байсан хуулиар оногдуулах ялын хэмжээ хөнгөн, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар оногдуулах ялын хэмжээ  хүндэрсэн байх тул тэдэнд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бий болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт оногдуулах  ялын төрөл, хэмжээнд өөрчлөлт ороогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлах үндэслэлийн талаар.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн, ...гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж заасан бөгөөд шүүгдэгч ***, ***, *** нар нь БНХАУ-аас сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан буюу энэ гэмт хэргийг гадаад улсад үйлдсэн байх тул тэдний үйлдэлд дээрх зүйл хэсгийг журамлах үндэслэлтэй.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. гэж заасан бөгөөд:

-шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, мөн ганцаараа үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

-шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, мөн ганцаараа үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,

шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилсан үгсэн тохиролцож, санаачилж, гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцож сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан тус тус гэмт хэргийг үйлдсэн байх тул тэднийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, дээрх зүйл, хэсгийг журамлах нь зүйтэй байна.

-Мөн үйлдэл оролцоог ялгаж тэдний үйлдэлд хамтран оролцооны төрлийн хамаарах зүйл, хэсгийг журамлах үндэстэй байна.

 

Гэм буруутайд тооцох хуулийн зүйл, хэсэг, заалтын талаар.

-Шүүгдэгч ***г урьдчилсан үгсэн тохиролцож бусадтай бүлэглэн гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцож Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

урьдчилсан үгсэн тохиролцож бусадтай бүлэглэн гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцож Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар;

            -Шүүгдэгч ***ыг урьдчилсан үгсэн тохиролцож, бусадтай бүлэглэн гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцож Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж  үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

            -урьдчилсан үгсэн тохиролцож, бусадтай бүлэглэн гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцож Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар;

            -Шүүгдэгч ***ыг урьдчилан үгсэн тохиролцож, бусадтай бүлэглэн гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцож Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

            -урьдчилсан үгсэн тохиролцож, бусадтай бүлэглэн гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцож Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэмт хэргийг, мөн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар;

            -Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүхийн харьяаллын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

Тус шүүхэд эрүүгийн 17020 0133 0048 дугаартай хэрэгт 14 хүнийг  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Шүүгдэгч ***, ***, *** нарын холбогдсон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэрэгт Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 16 дугаартай захирамжаар шүүхийн харьяаллыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоосон байх боловч үүнээс хойш хугацаанд дээрх хэрэгт олон тооны эрүүгийн хэрэг нэгтгэгджээ. Мөн шүүхэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд үзэхэд нэгтгэгдсэн хэргээс хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх хэрэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хэргийг ирүүлснийг шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэхээргүй байна. Иймд энэ талаар гаргасан өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байгааг дурдав.

           

II. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг ганцаараа үйлдлээр хулгайлсан хэргийн талаар.

Долоо. Шүүгдэгч *** нь 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн ***ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний гоёл чимэглэлүүд, цэнэг хураагч 1 ширхэг, ухаалаг цаг 1 ширхэг зэргийг хулгайлж, нийт 1,507,800 төгрөгийн хохирол учруулсан хэргийн  үйл баримт нь:

 

-2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал),

 

-2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газарт буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо шадивлан 3-81 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (16 дугаар хавтаст хэргийн 18-25 дахь тал),

 

-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: Би 2018 оны 08 сарын 21-нд 20 цагт Чингэлтэй дүүргийн   19 дүгээр хороо, Шадивлан 3-81 тоот өвөл, зуны байшиндаа ирэхэд хулгай орсон байсан. Манай байшингаас дунд гарын мөнгөн аяга  алдагдсан байна. Алдагдсан эд зүйлсийг хаанаас худалдан авсан талаар манай ээж мэдэж байгаа. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

-Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал),

 

-Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн №ЧД-20-220 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (22 дугаар хавтаст хэргийн 96-97 дахь тал),

-2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цагаан өнгийн сувдан зүүлтийг Г.Пүрэвсүрэнгээс хураан авсан тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал),

 

- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: ...Энэ айлын байшин руу ороод цонхны хажуу талын шүүгээнээс мөнгөн аяга, шүүгээний доод талын цаад булангаас сувдан зүүлт, энэ өрөөнд байх шүүгээ дотроос эмэгтэй хүний гоёл чимэглэлийн мөнгөн зүүлт ээмэгнүүдийн эвдэрсэн, тасарсан, хугарсан хэсгүүд байхаар нь авсан. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 47 дахь тал), яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),

 

-2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч ***гийн мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 50-52 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Найм. Шүүгдэгч *** нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн ***рын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 55 инчийн Samsung маркийн зурагт, X Box төхөөрөмж зэргийг хулгайлж, нийт 1,140,120 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

-2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 161 дэх тал),

 

- 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн задгайд байх байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (16 дугаар хавтаст хэргийн 162-166 дахь тал),

 

-Хохирогч ***рын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...55 инчийн зурагт, X Box  компьютерын тоглоом алдагдсан байсан. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 177-178 дахь тал) болон 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 92-93 дахь тал),

 

-Гэрч *** /Бан Бан ХХК-д захирал ажилтай/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...*** гэх залуу нь өөрийн гэх зурагтаа бичиг баримтаар барьцаанд тавьж 800,000 төгрөг авсан. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал), 

 

-“Бан бан” нэртэй ломбардын барьцаат зээлийн гэрээ баримт, уг баримтад *** нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Samsung маркийн 55 инчийн зурагтыг 800,000 төгрөгөөр барьцаалсан тухай тэмдэглэгдсэн (16 дугаар хавтаст хэргийн 175, 19 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал),

 

-“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (22 дугаар хавтаст хэргийн 109-110 дахь тал),

 

-2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хохирогч ***рт хохирлын мөнгө 240,000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (19 дүгээр хавтаст хэргийн 94 дэх тал),

-Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: ...Би байшин руу ороод нэг давхраас нь том зурагт байхаар салгаж аваад буйдан дээр байсан бүтээлгийг аваад боосон. ...“Бан Бан” ломбард руу ороод өөрийнхөө нэрээр 800,000 төгрөгийн барьцаанд тавьсан.  гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 184 дэх тал), 

 

-***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),

 

-2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч ***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 50-53 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Ес. Шүүгдэгч *** нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн ***ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эвэр нум 2 ширхгийг хулгайлж, нийт 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

-2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ***ын гаргасан гомдол (16 дугаар хавтаст хэргийн 192-193 дахь тал),

 

-Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярманлайн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн илтгэх хуудас (16 дугаар хавтаст хэргийн 194 дэх тал),

 

-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ...цонхны салхивч онгорхой, хаалганы ойролцоо тавиур дээр байсан 3 ширхэг эвэр нумын хоёр нь байхгүй байсан. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 199 дэх тал),

 

-Дамно ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №ЧД2-20-216 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (22 дугаар хавтаст хэргийн 105-106 дахь тал),

 

-2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр саарал өнгийн гадаргуутай саарал өнгийн хөвчтэй нум нэг ширхгийг хохирогч ***т хүлээлгэн өгсөн тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 195 дахь тал),

 

-Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Арав. Шүүгдэгч *** нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслагийн задгайд байрлах иргэн ***ийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлж, нийт 310,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

-Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл иргэн ***ийг гаргасан гомдол (16 дугаар хавтаст хэргийн 208-209 дэх тал),

 

-2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн задгай тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (16 дугаар хавтаст хэргийн 210-213 дахь тал),

 

-Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 13 цаг 50 минут орчим ирээд гэрт хулгай орсон талаар мэдсэн. Дунд гарын мөнгөн аяга, 3 ширхэг бага гарын мөнгөн аяга тус тус алдагдсан байсан.гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 220 дахь тал),

 

-Дамно ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ЧД2-18-652 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (16 дугаар хавтаст хэргийн 223-224 дэх тал),

 

-Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 225 дахь тал), болон   2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Арван нэг. Шүүгдэгч *** нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн ***ы /***/ эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг Галакси Е-5 загварын гар утас 1 ширхгийг хулгайлж, 138,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

-Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн ***ы 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гомдол (16 дугаар хавтаст хэргийн 231-232 дахь тал),

 

-2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн задгай тоотод байрлах зуслангийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (16 дугаар хавтаст хэргийн 233-236 дах тал)

-Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал),

 

-Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 240-241 дэх тал),

 

-Дамно ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ЧД2-18-653 дугаар хөрөнгийн үнэлгээнд Самсунг маркийн гар утасны үнийг 138,000 төгрөгөөр тогтоосон тайлан (16 дугаар хавтаст хэргийн 247-248 дахь тал),

 

-2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч ***д Самсунг галакси Е5 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал),

 

-Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: ...үүдний таамбар юм шиг өрөөний ширээн дээр гар утас байсныг авсан. ...тэр өдрөө цагдаа нарт баригдсан, утсыг хураалгасан байгаа. гэх мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал), яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137-138 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *** нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч дээрх хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлж, ганцаараа үйлдлийн улмаас бусдад 4,395,920 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн талаар.

Арван хоёр. Шүүгдэгч *** нь 2019 оны 08 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 26/4 дүгээр байрны 27 тоотод оршин суух иргэн *** орон сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung-J-7 загварын гар утас, бэлэн 280,000 төгрөг зэргийг хулгайлж, нийт 542,870 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

-2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (19 дүгээр хавтаст хэргийн 175 дахь тал),

 

-2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 26/4-27 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (19 дүгээр хавтаст хэргийн 176-179 дэх тал),

 

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 26/4 байрны 3 тоотод амьдардаг. 2019 оны 08 дугаар сарын 26-ны 21 цагийн үед гэртээ ирсэн. 00 цагийн үед унтсан. Өнөөдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн үед сэрэхэд манай гэрийн хаалга онгорхой хэнийх гэдэг нь мэдэгдэхгүй нэг таавчиг байсан. Гэр доторх эд зүйлсээ хартал цэнэглэж байсан Самсунг Жи 7 гар утас, бор түрийвч байхгүй байсан. Түрүүвч дотроо 280,000 төгрөгийн бэлэн мөнгөтэй байсан Гар утсаа 2017 онд 829,000 төгрөгөөр авч байсан, 400, 000 төгрөгөөр үнэлж байна. гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 181-182 дахь тал),

 

-Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 185-186 дахь тал),

 

-Дамно ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №БЗД2-19-664 дугаартай хөрөнгийн  үнэлгээний тайлан (19 дүгээр хавтаст хэргийн 194-195 дахь тал),

-2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хохирогч ***д Самсунг Жи-7 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (19 дүгээр хавтаст хэргийн 181-187 дахь тал),

- Яллагдагч ***ын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 202-203 дахь тал) болон яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг  (22 дугаар хавтаст хэргийн 147-148 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

      Шүүгдэгч ***ын үйлдлийн улмаас бусдад 542,800 төгрөгийн хохирол учирсан байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг бүлэглэж үйлдсэн хэргийн талаар.

 

Арван гурав. Шүүгдэгч *** нь ***,  ***, *** нартай бүлэглэн:

      2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Бага баян зуслангийн 1-625 тоотод байрлах иргэн ***гийн эзэмшлийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 26 инчийн “Sky Worch” маркийн LCD зурагт, эрэгтэй хүний бугуйн цаг хулгайлж, нийт 350,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 186 дахь тал), ***ын гаргасан гомдол (6 дугаар хавтаст хэргийн 193 дах тал),

     

-2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Бага баян зуслангийн 1-625 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (6 дугаар хавтаст хэргийн 187-192 дахь тал),

 

      -Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: 26 инчийн зурагт 1 ширхэг, удирдлага 1 ширхэг, нэг бугуйн цаг алдагдсан. гэх мэдүүлэг. (6 дугаар хавтаст хэргийн 197 дахь тал),

 

      2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ (6 дугаар хавтаст хэргийн 207 дахь тал),

 

      -2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ***гээс Trend Quartz брэндийн бугуйн цаг нэг ширхгийг хүлээн авсан тэмдэглэл, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн өрөөнд хар өнгийн 26 инчийн зүүн дээд буландаа V Digital Engine гэсэн бичигтэй баруун доод буландаа 26L08HR гэсэн бичигтэй Sky worсh брэндийн 1 ширхэг зурагт, хар өнгийн оосортой хар дэлгэцтэй “Trend Quartz” брэндийн бугуйн цаг 1 ширхгийг тус тус хохирогч ***д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 206 дахь тал),

 

      -***өөс Sky worсh брэндийн 26 инчийн удирдлагатай зурагт 1 ширхгийг ломбардад барьцаалсан талаар баримт (7 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал),

      -***гийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 102 дахь тал),

      -***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 107 дахь тал),

      -*** яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 191 дэх тал),

      -***ын яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 193 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Арван дөрөв. Шүүгдэгч *** нь ***, ***, ***, ***, ***, *** нартай бүлэглэн, машин механизм ашиглаж:

 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зусланд байрлах иргэн ***гийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Sharp” маркийн LCD зурагт хулгайлж 250,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

      -2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн ***гийн гаргасан гомдол (6 дугаар хавтаст хэргийн 215, 224 дэх  тал),

 

      -2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслангийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (6 дугаар хавтаст хэргийн 216-223 дах тал),

 

      -Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 227 дахь тал),

      -2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ (6 дугаар хавтаст хэргийн 235 дахь тал),

 

      -2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах 2 дугаар тасгийн мөрдөн байцаагчаас хохирогч ***д 32 инчийн “Sharp” маркийн зурагт алдагдсан хэрэгт хохирлын мөнгө 250,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 228 дахь тал), хохирогч М.Бүжингээс өөрийн хохирол 250,000 төгрөг хүлээн авсан, гомдол байхгүй. гэсэн хүсэлт (6 дугаар хавтаст хэргийн 220 дахь тал),

 

      -***ын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 219-220 дахь тал),

 

      -***ын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 225-228 дахь тал), 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 91, 193 дахь тал),

 

      -***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

      -***гийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 102 дахь тал),

      -***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 107 дахь тал),

      -***гийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 111 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Арван тав. Шүүгдэгч *** нь ***тай бүлэглэн, машин механизм ашиглаж:

-2015 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн зуслангийн задгайд байрлах иргэн ***ын эзэмшлийн зуслангийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Toshiba” маркийн LCD зурагт хулгайлж, 260,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

      -***ын гаргасан гомдол, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал),

 

      -Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ...Хар өнгийн 40 инчийн Toshiba маркийн хавтгай дэлгэцтэй зурагт х*** байрлуулсан байсныг тайлаад удирдлагын хамт аваад явсан байсан. гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 243 дахь тал),

 

      -2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ (6 дугаар хавтаст хэргийн 241 дэх тал),

      -2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүрэг Цагдаагийн хэлтсийн өрөөнд 40 инчийн Toshiba маркийн зурагт алдагдсан хэрэгт хохирлын 260,000 төгрөгийг хохирогч ***т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 244 дэх тал), хохирогч ***ын хохирлоо бүрэн барагдуулсан  хүсэлт (6 дугаар хавтаст хэргийн 245 дахь тал),

 

-2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 47-54 дэх тал),

 

-***гийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 111 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Арван зургаа. Шүүгдэгч *** нь ***, ***, ***, *** нартай бүлэглэн, машин механизм ашиглаж:

      2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 2 дугаар хэсгийн гудамж 24 тоотод байрлах иргэн *** эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч машин угаадаг насос, аяны хөнжил хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

      -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн *** гаргасан гомдол (6 дугаар хавтаст хэргийн 248, 7 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал),

 

      -Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал),

 

-Гэрч ***ы мөрдөн байцаалтад 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: Шар өнгийн хувинтай, ногоон өнгийн шланктай машин угаадаг насосыг манай хүү Төгөлдөр гэртээ авчирсан. Хулгайн эд зүйлс байж магадгүй гэж бодоод авчирч өглөө. Үүдний амбаарт шар өнгийн машин угаадаг насосыг авчраад тавьсан байсан. гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал),

 

-2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагч ***ийн эцэг ***аас шар өнгийн хувинтай, ногоон өнгийн шланктай машин угаадаг насос 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 86 дахь тал),

 

-2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд “ногоон эрээн өнгийн ууттай аяны хөнжил нэг ширхэг “ гэсэн тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 64-65 дахь тал),

 

-2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ (7 дугаар хавтаст хэргийн 7 дахь тал),

 

-2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн өрөөнд хохирогч ***д шар өнгийн дөрвөлжин хувинтай, ногоон өнгийн шланк, автомашины угаадаг насос 1 ширхэг, ногоон өнгийн угаагч үрэгч 1 ширхэг, ногоон өнгийн уутан хөнжил 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал),

 

      -2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 47-54 дэх тал),

 

      -Яллагдагч *** мөрдөн байцаалтад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 191 дэх тал),

 

-Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (25 дугаар хавтаст хэргийн 72 дах тал),

 

      -***ын яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 91, 193 дахь тал),

 

      -***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

 

      -***гийн яллагдагчаар 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 111 дахь тал),

 

      -***ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 201 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Арван долоо. Шүүгдэгч *** нь ***, ***, ***, *** нартай бүлэглэн, машин механизм ашиглаж:

       2015 оны 09 сарын 12-ноос 10 сарын 03-ны өдрийн хооронд СБД-ийн 19-р хороо, Санзайн зусланд байрлах иргэн ***гийн зуслангийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн Sharp маркийн зурагт хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

      -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн Г.Баасанцэрэнгийн гаргасан гомдол (7 дугаар хавтаст хэргийн 36, 38 дахь тал),

 

      -Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 40 дэх тал),

 

-инчийн “Sharp” зурагтын үнийг 450,000 төгрөгөөр тогтоосон 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ (7 дугаар хавтаст хэргийн 41 дэх тал),

      -Лорд нэртэй ломбардын ажилтан Б.Мөнх-Эрдэнээс 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 32 инчийн sharp  маркийн зурагт хураан авсан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал),

 

      -Хохирогч Г.Баасанцэрэнгийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй. гэсэн хүсэлт (7 дугаар хавтаст хэргийн 42 дахь тал),

 

      -2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 47-54 дэх тал),

      -***ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 91, 193 дахь тал),

      -***ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

      -***ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 107, 201 дэх тал),

      -*** мөрдөн байцаалтад яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 191 дэх тал),

      -***гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 195 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Арван найм. Шүүгдэгч *** нь ***, ***, ***, *** нартай бүлэглэн машин механизм ашиглаж:

       2015 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянбулаг зусланд байрлах иргэн ***ийн эзэмшлийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Panasonic” маркийн зурагт хулгайлж, 650,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

      -***ийн гаргасан гомдол (7 дугаар хавтаст хэргийн 45 дахь тал),

 

      -Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал),

 

      -Гэрч ***ы мөрдөн байцаалтад 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

 

      -Гэрч Б.Мөнх-Эрдэнэ /Лорд ломбардын ажилтан/-ийн мөрдөн байцаалтад 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 105 дахь тал), Лорд ломбардын барьцааны зээлийн гэрээ (7 дугаар хавтаст хэргийн 94 дэх тал),

      -2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ (7 дугаар хавтаст хэргийн 99 дэх тал),

      -2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллагдагч ***ийн эцэг ***аас Лорд нэртэй ломбардад барьцаанд тавьсан Panasonic маркийн 32 инчийн зурагтыг хүлээлгэж өгснийг хураан авсан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 93 дахь тал),

 

      -2015 оны 11 сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн өрөөнд  хохирогч ***т 32 инчийн Panasonic зурагтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 100 дахь тал),

 

      -2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 47-54 дэх тал),

      -***ын яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 91, 193 дахь тал),

      -***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

      -***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 107, 201 дэх тал),

      -***гийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 111, 195 дахь тал),

      -*** яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 191 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Арван ес. Шүүгдэгч *** нь ***, ***, ***, *** нартай бүлэглэн, машин механизм ашиглаж:

2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухарт байрлах иргэн ***ын эзэмшлийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Samsung” маркийн зурагтыг хулгайлж 500,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

      -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, иргэн  ***ын гаргасан гомдол (7 дугаар хавтаст хэргийн 13, 15 дахь тал),

 

      -2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 дугаар хавтаст хэргийн 11-13, 22-23 дахь тал),

 

      -Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

      -Гэрч Ө.Өлзийбатын мөрдөн байцаалтад 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал),

 

      -Андууд ломбардын ажилтан Өлзий***с 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 42 инчийн “Samsung” зурагт хураан авсан тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал), 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн өрөөнд хохирогч ***т хар өнгийн 42 инчийн Samsung маркийн зурагт, хар өнгийн удирдлагатай хүлээлгэн өгсөн тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал),

-2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ (7 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал),

-***ийн 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 195-197 дахь тал), яллагдагчаар 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 198-200 дахь  тал), ***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 107 дахь тал),

      -***гийн яллагдагчаар 2015 оны 10 дугаар сарын 29-ний  өдөр өгсөн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 203-204 дэх  тал),

      -***ын яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 91, 193 дахь тал),

      -***ийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

      -***гийн яллагдагчаар 2015 оны 8 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 111, 193 дахь тал),

      -*** яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (9 дүгээр дугаар хавтаст хэргийн 191 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хорь. Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн Ойн булаг гэх газар байрлах иргэн ***нгийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч зурагт 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хүүхдийн үүргэвч зэргийг хулгайлж, нийт 747,400 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

      -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (13 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал),

 

      -2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын задгай ойн булаг гэх газарт байрлах ***нгийн эзэмшлийн зуслангийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (13 дугаар хавтаст хэргийн 131-134 дэх тал),

 

      -Хохирогч ***нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 136-137, 140-141 дэх тал) болон 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 63-64 дэх тал),

 

      -Дамно ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн СБ2-18-549 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (13 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал),

            -Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 113-114 дэх тал),

 

      -***ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн  мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 117-118 дахь тал) болон 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 134-135 дахь тал),

 

      -Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 125-126 дахь тал) болон яллагдагчаар 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),

 

-2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагч *** мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 43-47 дах тал),

      -2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ***, ***, ***, *** нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 93-100 дах тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хорин нэг. Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслангийн задгайд байрлах иргэн *** эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 55 инчийн Samsung маркийн зурагтыг хулгайлж 1,200,720 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл иргэн Б.***эс 2018 оны 08 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авсан тэмдэглэл (15 дугаар хавтаст хэргийн 69 дэх тал),

-2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн задгайд байрлах *** эзэмшлийн зуслангийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 дугаар хавтаст хэргийн 70-74 дэх тал),

-2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр *** зуслангийн байшингийн гаднах орчин хянах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгийг буулгасан гэрэл зураг (14 дүгээр хавтаст хэргийн 238-240 дэх тал),

 

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал) болон 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн  мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал),   

-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал),

 

-Дамно ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ЧД-2-20-214 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (22 дугаар хавтаст хэргийн 113-114 дахь тал),

-2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ш.***д Samsung маркийн 55 инчийн зурагтыг 16.05 цагт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг (15 дугаар хавтаст хэргийн 92-93 дахь тал),

 

-***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 105 дахь тал), яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 108 дахь тал), яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),

 

-***ий мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 106-107 дахь тал), яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 110 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал),

-*** мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал), Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 109 дэх тал),

-Яллагдагч *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 43-48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хорин хоёр. Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмод зуслангийн задгайд байрлах иргэн ***ы эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 47 инчийн Samsung маркийн зурагm, хар цагаан сувдан хүзүүний зүүлт 1 ширхэг, ээмэг хос, анар чулуун хүзүүний зүүлт 1 ширхэг, эрдэнийн чулуун цуглуулан зүүлт 1 ширхэг, барын нүдэн гоёлын хээтэй хүзүүний зүүлт хоёр хос 1 ширхэг, барын нүдэн гоёлын хээтэй хүзүүний зүүлт гурван хос 1 ширхэг, таримал шүрэн хүзүүний зүүлт 1 ширхэг зэргийг хулгайлж, нийт 1,740,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:  

 

      -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ***ы гаргасан гомдол (15 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь тал),

 

      -2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод зуслан 12-603, Тэс петролиум гэх газраас зүүн зүгт байрших байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 дугаар хавтаст хэргийн 126-132 дах тал),

 

      -Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 143-144 дэх тал),

 

      -Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 147-148 дахь тал),

 

      -Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 113-114 дахь тал),

 

      -Лорд ломбардын барьцаат зээлийн гэрээ баримт, уг баримтад самсунг зурагтыг Б.***эс 300,000 төгрөгөөр барьцаалсан тухай (15 дугаар хавтаст хэргийн 139 дэх тал),

      -2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ (15 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал),

 

      -2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн тэмдэглэл (18 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал),

 

      -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №06/545 дугаартай дүгнэлт, гэрэл зураг (15 дугаар хавтаст хэргийн 150-159 дэх тал),

 

      -***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 160-161 дэх тал), яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 170 дахь тал),

      -Яллагдагчаар *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 169 дэх тал), (18 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал),

      -***ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 167-168 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 127-128, 134 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хорин гурав. Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн ***ийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч дугуйт тавцан 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, хувцас набор зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 640,100 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл иргэн ***ээс 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл, ***ийн гаргасан гомдол (15 дугаар хавтаст хэргийн 183-184 дэх тал),

 

-2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 дугаар хавтаст хэргийн 186-191 дэх тал),

 

-Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 199-201 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 202 дахь тал), 2019 оны 4 дүгээр сард дахин өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 118-199 дэх тал),

 

-Дамно ХХК-ийн 2018 оны 08 сард хийсэн №ЧД2-18-654 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (15дугаар хавтаст хэргийн 194-195 дахь тал),